|
Охин буйдан дээр суугаад нилээн ихэмсгээр: “Та нар ч харанхуй улсууд юмаа., за яахав сонсож бай. ХХ-р зууны эхээр сургуулийн багш Маргарет Куль анх Сара Лигийн тухай номыг бичсэн боловч тухайн үед уг зохиол ямар ч сэтгэгдэл төрүүлж чадаагүй учраас удалгүй мартагдсан юм. Би түүний ярихыг анхааралтай сонсож байлаа. Эрт орой хэзээ нэгэн цагт хүүхдүүд ямар нэгэн асуудал дэвшүүлэх болоход эцэг эхээсээ илүү хэрсүү болдог билээ. Саяхан би өөрийгөө компьютер мэддэггүй болохыг мэдсэн, гэтэл Маруська маш сайн эзэмшсэн байдаг, харин одоо охин минь миний өмнө нь уншиж байгаагүй номыг ярьж өгч байна. Таван жилийн өмнө холливудын кино найруулагч архивт хэвтэж байсан нэгэн үнгэгдсэн номыг олж аваагүй бол Сара Лигийн тухай түүх мартагдах байсан биз. Сэдэв нь уг кино найруулагчид ихэд сонирхолтой санагджээ. Маргарет охины төрсөн өдрөөр Сара Ли нэртэй нэгэн хүүхэлдэйг бэлэглэсэн аж. Охинд тоглоом таалагдаагүй учраас түүнийг хогийн саванд хийсэн байна. Өглөө нь охиныг үхсэн байхыг олж, харин Сара Ли хүүхэлдэй тавиур дээр нь байжээ. Золгүй охиныг оршуулж хүүхэлдэйг хэдэн хэсэг тасдан хаясан байна. Гэтэл 2 өдрийн дараа талийгаач охины эгч нь бусдад алагдаж харин Сара Ли ахиад л бүрэн бүтэн, юу ч болоогүй мэт шүүгээн дээр нь сууж байжээ. Уншигч авхай таныг элдэв үгээр чилээхгүйн үүднээс тоймлон хэлбэл уг хүүхэлдэй гэр бүлийн бүх гишүүдтэй нь тооцоо бодсоны дараа огт байгаагүй юм шиг гэнэт ор сураггүй алга болжээ. Сара Лигийн аллагын хэрэгсэл нь сувдан чимэглэлтэй жижигхэн цүнхэн дотор нь байх бяцхан алтан чичлүүр хутга бөгөөд, өөрийн золиосныхоо хүний зүрхэнд нь зоодог байжээ. Хэрэв хүүхэлдэйг гэрээс гаргаж хаях эсвэл хайрлаж байсан эзнийг нь хэн нэгэн гомдоосон бол тэр алж эхэлдэг байсан байна. Миний бодлоор бол энэ нь хүний амьдралтай огт авцалдаагүй, ямар ч утгагүй зүйл. Мэдээж тэр бяцхан хутгаар хүний аминд хүрнэ гэдэг байж боломгүй зүйл, хэн нэгний зүрхэнд хутга зоох хэрэгтэй бол үгүйдээ л таван ямхын урттай хутга хэрэг болно. Гэвч үзэгчидын хэн нь ч үүнийг анзаарсангүй. Ингээд дэлхий тэр аяараа Сарагаар өвчилж эхлэв. Зохиолчид сэхээ авсан мэт Сара Лигийн түүхийн үргэлжлэл болгож олон боть ном хэвлүүлэн гаргах боллоо. Дэлгүүрүүдийн лангуунууд Сара Лигийн хүүхэлдэйгээр дүүрэв. Сара Ли хүүхэлдэйг төрсөн өдрөөр бэлэглэдэг болж, энэ нь: “Түүнийг хайрлаж байгаарай үгүй бол үхэл чамайг авна шүү” гэсэн утгыг илэрхийлэх мэт болдог байв. Өсвөр үеийнхэнд энэ нь маш их таалагдаж эхэлжээ. Удалгүй энэ сэдвээр олон ангит цуврал кино гарч эхэлсэн бөгөөд мэдээж гол дүрийн эмэгтэй нь та нарын бодож байгаа Сара Ли, тэр баруун солгойгүй тааралдсан бүхнээ устгаж байгаагаар гардаг. Бидний сайн мэдэх үхэшгүй Фредди Крюгер хүртэл үүнийг хараад өөрөө айсандаа хөших байсан биз.
- Харж байна уу? Гэж Маня хэлээд хүүхэлдэйн цүнхийг онгойлгон, нөгөө чичлүүр хутга нь энэ байна! Догь байгаа биз? Гэлээ.
Неля:
- Наад балай юмаа аваад арилж үз! Гэв.
- Үгүй гэж Маруська толгой сэгсрээд, - би хүсэхгүй байна.
- Нэрэлхэх хэрэггүйдээ, гэж би охиныг дэмжихыг хичээв. – харж байна уу, тэнд Неля чамд зориулж зөндөө бэлэг бэлдсэн байгаа. Хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй бөөн л юм байна. Хааш нь хийхээ мэдэхгүй байна шүү дээ.
- Өө, “Моцарт” байна, гэж Маня баярлаад, энд мөн хатгадаг шигтгээ байна. Алтан эдлэл бололтой, та харамсахгүй биз, гэж асуув. Неля гараа савчин байж:
- Аваа ав, хүүхэлдэйгээ ч гэсэн ав.
Маня хойш ухран:
- Үгүй ээ, би хүсэхгүй байна, тэр надад нэг л таалагдахгүй байна. Энэ үед өрөөнд Аля орж ирлээ.
- Неляд юу авч ирсэнийг чи хардаа! Гэж Маруська хашхирлаа. Жинхэнэ Сара Ли энэ байна. Одоо бүгдээрээ лазерийн түгжээтэй байгаад ч нэмэргүй болсон.
- Энэ чинь хэн юм бэ гэж Аля гайхав.
- Чи Сара Лигийн тухай уншаагүй юм уу? Гэж Маня дахин гайхан асуугаад, - алуурчин хүүхэлдэйн тухай шүү дээ. Алячка ихэмсэгээр:
- Би үлгэр сонирхдоггүй, ялангуяа хүүхэлдэйн тухай тэнэг үлгэрүүдийг бүр ч тоож хардаггүй. Би хамгийн ихдээ хоббитнуудын тухай ном унших байх.
- Тэгвэл Харри Поттерийн тухай номыг уншсан уу?
- Больж үз! Гэж Аля мөрөө хавчив.
- Алив эндээс гарч маргалдацгаа! Гэж Неля хэлээд охидыг өрөөнөөс түлхэн гаргалаа.
Тэд моцартын аварга том чихрийн цуглуулгыг аван гарч харин Нелька бид хоёр ажлаа үргэлжлүүллээ. Өдрийн аагим халууны дараа үүнээс ч дутахааргүй бүгчим шөнө угтан авлаа. Би агааржуулагчаа асаасан боловч бодлоо өөрчилж цонхоо томоор нээлээ. Гэтэл шөнийн цэнгэг агаарын оронд бүгчим агаар өрөөнд орж ирэх нь тэр. Би цонхны тавцан тохойлдон тамхиа гаргаж ирэв. Шөнийн хоёр цаг болж бүх хүмүүс унтсан байх бөгөөд зөвхөн Маруськагийн хаалганы завсраар нарийхан гэрэл тусч харагдах нь охин одоо интернетээс хэрэгтэй зүйлээ хайж байгааг нь илтгэнэ. Гэхдээ охин хэрвээ тамхины утаа үнэртэх юм бол шуугиан тариад байхгүй нь лавтай. Би дуугүйхэн шөнийн гүн цэнхэр тэнгэрт гялалзах том оддыг харан, маргааш дахиад аагим халуун болох нь дээ гэж бодлоо. Гэнэт гол хаалга хүрдэг зам дээр хоёр гэрэл улалзаж, удалгүй модны цаагуур орсны дараа ямар нэг цэнхэр гэрэл анивчиж эхлэв. Би болгоомжилж эхэллээ. Бодвоол хэн нэгнийд түргэн тусламж юмуу, сэргийлхээс ирсэн бололтой. Гэхдээ хоёр дахь хувилбар нь магадлал багатай, учир нь Ложкинод асуудлаа чимээгүйхэн шийдэхийг илүүд үздэг чинээлэг хүмүүс ихэвчлэн амьдардаг билээ. Би орон дээрээ хэвтээд гэрлээ асаалаа. Хэд хэдэн сонин унших гэж оролдов. Эхлээд “Известия”-г шууд хогийн саванд хийх хэрэгтэй. “Оса”-г уншвал арай дээр, тэнд элдэв инээдтэй хов жив их бичсэн байдаг. Сонины хуудсыг эргүүлтэл “Неля Кутеповагийн үдэшлэг” гэх гэрчгыг хараад эгээтэй л муурч унасангүй. Үнэндээ бол дээдсийн үдэшлэгийн талаар бичсэн зүйлд онц гойд зүйл байгаагүй ээ. Кутеповийн гэр бүлийн талаар сонинд бичиж л байвал Нелькад сайхан санагддаг болохоор зурагчин залууг үдэшлэгтээ урьснаас зайлахгүй. Ганцхан миний сэтгэлийг гонсойлгосон нэг зүйл энд байлаа. Сонины өгүүллэгийн голд гэрэл зураг байх аж. Зураг дээр би хар өнгийн даашинзтай, баруун гартаа шарзтай жүнз барьсан зогсож байна. Энд гайхаад байх зүйл юу байнаа гэж та бодох биз. Үгүй дээ тийм биш, тэр зурган дээр нэгэн аймаар улбар шар үстэй, байдгаараа ангайтал инээсэн нэг залууг би энхрийлэн тэврээд зогсож байх юм. Зураг доор бичсэн тайлбарыг нь үзвэл: “ Даша Васильевна үдэшлэгт ховорхон очдог хүн, гэртээ хэзээ ч үдэшлэг зохиодоггүй, гэдгийг хүн бүхэн мэдэх билээ. Хэдийгээр түүнд бялуу худалдаад авчих хангалттай мөнгө байдаг боловч төрөлхийн харамч зан нь нөлөөлдөг бололтой юм. Даша өөрийнхөө амрагуудыг олон нийтээс нууж байдаг. Гэвч бидний хайртай Нелячкагийн төрсөн өдрөөр зурагчнаас өрсөн хамгийн түрүүнд хүрэлцэн ирсэн байх агаад бүх л үдшийн турш өөрийнхөө амрагийг халамжилсан гэж хэлэхэд болно. Бид бага зэрэг мөрдлөг явуулсны хүчинд түүний амраг нь профессор, шинжлэх ухааны доктор, гэр бүлтэй Виктор Ханышев болохыг олж тогтоолоо. Муу л байна аа Дарья, бусдын гэр бүлийг үймүүлэнэ гэдэг сайн хэрэг биш шүү. Гэхдээ Викторыг ойлгож болох юм. Учир нь төсвийн цалин нь хүрэлцдэггүй учраас Дашатай учир ургуулснаар бүх асуудлаа шийдвэрлэх боломжтой болох юм”. Би уурлаж хорссондоо сониныг базаж аваад буланруу шидчихэв. Тэгээд “Өөртөө гай удахгүй байя гэж бодвол хүмүүст тус хүргэх хэрэггүй” гэсэн үгийг саналаа. Миний эмээ энэ үгийг хичнээн ч удаа давтаж хэлдэг байлаа даа. Би яах гэж Нелькад тус болохыг зөвшөөрсөн юм бол? Тэр амрагаа урихыг хүссэн юм биздээ. Виктор бүх л үдшийн турш миний араас салахгүй дагасан юм. Тэр надад таалагдаагүй ээ, одоо бодоод байхад профессор гэж хэлсэн нь эргэлзээтэй санагдаж байх чинь. Викторын яриаг сонсоод байхад орон гэргүй, тэнэмэл хүнтэй төстэй санагдсаныг нуух юун. Тэр Ханышев бараг нэг үг хэлээд л “п....” гэсэн үг хэрэглэж байсан нь надад жигшмээр санагдаж билээ. Долоо хоногийн өмнө би дундын эгнээнд явж байгаад улаан гэрэл хараад хурдаа хасаж эхэллээ... гэтэл гэнэт хаанаас ч юм бүү мэд нэг такси давхиж гарч ирээд миний урд оров. Би арай л хойноос нь мөргөчихөлгүй зогсож амжаад, шилээ буулгаад хартал... би энэ бүхэнд тэвчээртэй хандсан. Энэ үед профессор шиг хараалын үг хэлэх бодол миний толгойд огт орж ирээгүй юмдаг. Дээр нь Виктор дороо согтож, миний биеийн аль тааралдсан газраас нь барьж авах гэж оролдов. Би чадлаараа эсэргүүцэж, хэрэв тэр үүндээ ичсэн гэж та бодож байвал эндүүрэл болох биз. Харин ч Виктор инээд алдан: “Хүлээж бай л даа, чи миний амраг шүүдээ, нэрэлхэх хэрэггүй ээ муужгай минь” гэж байлаа. Харин энэ үед Маруська тансаг хоол идээд намайг анхаарах завгүй, харин Зайка, Аркадий хоёр Викторыг согтоод, унтаж байх үед нь ирсэн тулдаа л элдэв асуудал гараагүй юм. Харийн одоо энэ зураг, өгүүллэгийг хардаа. Аз болоход манай гэрийнхнээс хэн нь ч, хэзээ ч “Оса”-г худалдаж авдаггүй. Би орноосоо босож очоод базаж хаясан сонингоо хэдэн хэсэг тасдан хаясны дараа цонхоо ч хаалгүй орондоо орон нойрслоо.
_________________ лиалиа..-
|