#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.28.26 5:28 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 54 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 8-р сар.22.13 9:51 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Ишлэл:
Ишлэл:
..

Уг нь МАК, MCS, Женко гурав л олигарх монголчууд дундаа арай эх орондоо тустай. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, шинээр үйлдвэр, шинэ ажлын байр бий болгоод байдаг. Энэ хэдийн бузар булайн ядаж байхад бас их. Энэ хэдийг шоронд хийвэл монголын эдийн засагт уналт болох байлгүй.
Odoo Mongoliin ediin zasgiin undsen tsum huch n jijig dund uildverlel bolchihson yamar ch idevhitei hugjiltei orond jijig dund uildverlegchid ediin zasgiinhaa tsom huch n baidag.

Teheer MCS, MAK, Jenco 3iig buh eruugiin herguudiinh n daguu Odjargal, Battulga, Nyamtaishir nariig bolon tednii toiron hureelchidiig bariad horichihod harin ch Mongoliin ediin zasag ulam eruuljij ulam sergene gadnii horongo oruulalt ch uurhaigaas busad salbart huchitei orj ireh bolno. Edgeer 3 luivarchin kompanuud manai ediin zasagt 1-2%iin zai ezelj chadaj baival ih yum.

Odoo Oyu-Tolgoin ajillagaa jigdrenguut buh buzar oligarhuudiin ediin zasagt ezleh jijig zai 2-3 dahin agshij ulam jijigreh bolno.
Чиний эх сурвалж алдаатай юм биш үү. 2012 онд
Уул уурхайн томоохон татвар төлөгчдөөс 2012 онд төвлөрүүлэхээр тооцсон гол татварын
орлогыг татварын төрөл тус бүрээр задлан харуулбал дараах байдалтай байна.
/тэрбум төгрөг/
Компанийн нэр

Эрдэнэт үйлдвэр 415.3
Энержи Ресурс 260.8
Тавантолгой ХК 227.7
Монголын Алт ХХК 180.7
Саусгоби сэндс ХХК 116.0
Нийт дүн 1200.5


Дээрх 5 компани нь уул уурхайн салбараас орох татварын нийт орлогын 72.2 хувийг
бүрдүүлэхээр байна. Үүнээс эдгээр 5 компани мөн нийт аж ахуйн нэгжийн орлогын албан
татварын орлогын 38.4 хувийг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нийт орлогын 75.2
хувийг, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 55.9 хувийг, шинээр
санаачилж буй Экспортын гаалийн албан татварын орлогын 80.6 хувийг бүрдүүлэхээр байна.
Төрийн өмчийн оролцоотой Эрдэнэт үйлдвэр болон “Тавантолгой” ХК-аас төрд ногдох ногдол
ашгийн дүн нь нийт ногдол ашгийн орлогын 92.3 хувийг бүрдүүлэхээр байна.

1, Ийм л болохоор олон жижиг алтны уурхай ашиглаж байснаас цөөхөн том уурхай ашиглах ашигтай.
2, Гадны компаний оронд монголын үндэсний компаниуд уул уурхайд хүчээ авах нь монгол улсад ашигтай
3, Жижиг дунд үйлдвэрийн захиалагч нь эдгээр чиний хараагаад байгаа томчууд нь штэ. Том компани бий болж байж жижиг дунд үйлдвэр сайн хөгжинө


Сүүлийн удаа last_mogican 8-р сар.22.13 11:34 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.22.13 11:29 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Ишлэл:
1, Ийм л болохоор олон жижиг алтны уурхай ашиглаж байснаас цөөхөн том уурхай ашиглах ашигтай.
--- үнэн
Ишлэл:
2, Гадны компанид монголын үндэсний компаниуд уул уурхайд хүчээ авах нь монгол улсад ашигтай
--- Cayman island н компани Монголын үндэсний компани гэх үү ??? Дээр нь энэ олигархи нөхдүүд ерөөсөө гадаадад гараад юу ч биш бн. Ухаандаа бид олимпод оруулах тамирчнаа дотооддоо шударга тэмцээн хийгээд шалгарснаа явуулдаг болхоос Олимпын хорооны даргын дүүг явуулбал юу болох вэ тэрэнтэй ижил
Ишлэл:
3, Жижиг дунд үйлдвэрийн захиалагч нь эдгээр чиний хараагаад байгаа томчууд нь штэ. Том компани бий болж байж жижиг дунд үйлдвэр сайн хөгжинө
Үнэн


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.26.13 1:36 pm 
Оффлайн
10 жил хамтдаа
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.17.03 9:47 pm
Бичлэгүүд: 853
Байршил: нууц газар
Ардчилсан нам гэсэн топик нь 16 хуудатай МАн гэсэн нь 2хон хуудастай. Ингэж хөгийн загнах хэрэг байгаам уу?. Арчаагүй ч болдоо

_________________
?.НЕТ БИД ХОЁР 10 ЖИЛ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.26.13 4:19 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Ишлэл:
Ардчилсан нам гэсэн топик нь 16 хуудатай МАн гэсэн нь 2хон хуудастай. Ингэж хөгийн загнах хэрэг байгаам уу?. Арчаагүй ч болдоо
АН-ыг муулахаар л чи :bawling:
Мэдэхгүй юмдаа АН-ын авилгачид гэсэн топик 3 хуудастай л байна штэ. чи АН гэсэн топиктой андуураад байгаа бусуу


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.26.13 5:20 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
наад чинь хзэээ утгатай юм бичиж байлаа, угаас оюуны хомсдолтой.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.26.13 5:35 pm 
Оффлайн
10 жил хамтдаа
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.17.03 9:47 pm
Бичлэгүүд: 853
Байршил: нууц газар
Ишлэл:
наад чинь хзэээ утгатай юм бичиж байлаа, угаас оюуны хомсдолтой.
Үнэндээ чамаас бол дээр л байх. :hoho:

_________________
?.НЕТ БИД ХОЁР 10 ЖИЛ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.09.13 11:58 am 
Оффлайн
¤ Expert

Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Бичлэгүүд: 2957
Байршил: RW
Nomtoibayriin huuchin biye hamgaalagch baahan yum yarij:

Ишлэл:
Номтойбаярын хэргийн мөрөөр буюу үнэний эрэлд-
Цуврал-1

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр их сонин хүн юм аа. Өчнөөн олон жилийн турш өөрийн бие хамгаалагч, туслахаараа ажиллуулсан Б.Батзориг гэгчийнхээ интернет сайтууд, телевизээр мэдээлсэн ноцтой хэргүүдийг шалгуулахын оронд ярьсан зүйл дээр нь анализ хийж бичсэн нэг муу сэтгүүлчтэй бүтэн жил ноцолдож байна. Б.Батзориг нь Н.Номтойбаярын үйлдсэн зарим гэмт хэргүүдийг олон нийтэд анх дэлгэхдээ зөвхөн өөрт үлдсэн баараггүй баримтуудад түшиглэсэн гэдэг. Өөрөөр хэлбэл өөр олон хэргийг нь тэр мэддэг байжээ. Харамсалтай нь тэр бүгдийг цөмийг нь хэлж амжаагүй юм билээ. Үүнийгээ ойр орчмынхноосоо ч бас нуугаагүй байлаа.

Н.Номтойбаяр Дээд шүүхийн хэсэг нөхдөд 100 сая төгрөгийн авлига өгсөн гэж тэр видио бичлэгээр ярьсан байдаг. Ер нь нийтдээ 18 төрлийн гэмт үйлдлийг нь хэлээд гадаад руу гарч явсан байлаа. Гэхдээ яван явтлаа Н.Номтойбаярынхаа дэргэд албан үүргээ урьдын адил гүйцэтгэж байгаад нэг өглөө хил даван оджээ. Эх орноо орхин одох болсон шалтгаанаа мань эр юуны өмнө амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх үүднээс хэмээн тайлбарласан байдаг байна. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаярын хэргүүдийг ил болгосноороо амиа алдаж ч мэднэ гэж үзжээ. Аргагүй ч болов уу. Яагаад гэхээр, манайд гэмт хэргийн гэрчүүдийг хамгаалах систем байхгүй юм чинь.

Н.Номтойбаярын бие хамгаалагч буюу гэрч Б.Батзориг 2012 оны зургаан сард түүний гэмт хэргийн талаар мэдээлсэн баримтууд

Алт нууцаар хил давуулж зардаг байсан.

Алтны уурхайтай байхдаа алтаа нууцаар Сингапур луу гаргаж зардаг байсан талаар МАК-ын Тамгын газрын дарга байсан Батбаатар нь ажлаас халагдахдаа дэлгэнэ хэмээн сүрдүүлж 5 өрөө байр, 9911-тэй дугаар, Соната-6 машин зэргийг авч халагдсан

2010 он. Нийслэлийн газрын албаны хүнд 150 мян.ам.долларын авилгал өгсөн.

Тэрэлжид байрлах Мэлхий хад орчимд МАК-ийн эзэмшлийн газрын төлбөр төлөөгүй хугацаа хэтэрч хураагдсан байсныг залруулсан.

2010 он ТЗХЭГ-ын Даргад 50 мян.ам.дол, Chivas-21 виски-ийн авлигал өгсөн.
Нарийн сухайтын Төмөр зам барих ажилтай холбоотой тогтоол гаргуулахаар ажлын байранд нь өгсөн.

2011 он МАН-ын НБДарга Хүрэлсүх-д 600 сая төгрөг-ийн авилгал өгсөн.

ЭБЭХЯ-ны Сайд Зоригтод нөлөөлөх замаар МАК-д ашигтайгаар Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх. /тогтоол гаргуулсан/ МАН-ын байранд Хүрэлсүхийн өрөөнд нь оруулж өгсөн.

2009 он Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг дарга Сумъяа-д 50 сая төгрөгийн хахууль өгсөн.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг дарга Сумъяа-д тусгай хэрэгцээний газар чөлөөлөхөөр “МАК” компаний дэд ерөнхийлөгч Цогтоор дамжуулан 50 сая төгрөг бэлнээр суманд нь очиж өгч асуудлаа шийдүүлсэн. Сумъяа авсан мөнгөөрөө тэр даруй байр, машин авсаныг “МАК”-ын удирдлага шүүмжилж байсан.

2010 он. Дээд шүүхийн шүүгчдэд 100 мян.ам.дол-ийн авилгал өгсөн.
Дорнод аймгийн Адуунчулууны орд газартай холбоотой 2010 оны 4 сарын 5-ны 92 тоот тогтоол гаргуулахаар давж заалдах шатны Шүүх хурлын бүрэлдэхүүн (Захиргааны хэргийн тэнхимийн тэргүүн шүүгч О.Зандраа, шүүгч Д. Батсайхан, Ц. Сумъяа, Д. Бат-Эрдэнэ, Д. Пунцаг) тус бүрт хувааж Шүүх хурал болох өдрийн өмнө өгсөн.

2011 он. МХХолбооны газрын дарга Содоод ТВ байгуулах талаар 20, 20 саяар 2 удаа нийт 40 сая төгрөг өгсөн.

Эрүүгийн цагдаагийн газар 12 сая төгрөг авсан гэж мэдүүлсэн.
Гаалийн татвар дутуу төлдөг.

Өөрсдийн унаж байгаа автомашины гаалийн бичиг дээр үйлвэрлэсэн оныг сольж, үнийг бууруулж бичих замаар татварыг дутуу төлдөг. Бенц/G350 300000 илүү ам.долларыг үнэтэй 2010 оны машиныг оныг 2009 болгож, үнийг 60000 ам.доллар болгосон. Эгч Цэлмүүны PORSHE-ны үнэ нь 700000 гаруй ам.доллар байтал Гаалийн бичигт 130000 ам.дол…гм/

2005-2011 он. Хориотой ан хийсэн.

Минжийн дархан цаазат газар хавар ичээнээсээ гарсан Баавгайг хоёр бамбаруушийн хамт буудаж алсан.

Хан-Уул дүүргийн Иргэн С.Ганбаатарыг шалтгаангүй зодсон.

СБД-т байрлах BRIX бааранд согтуугаар танхайрч нүүрэн тус газар нь өшиглөж 3 шүдийг нь унгасан. Тухайн өдрийн ТВ-9-ийн шөнийн хөтөлбөрөөр гарсан. /МАН намын залуучууд намайг зодсон гээд буруу хараад ярилцлага өгсөн байсан/

2010 он. Дуучин Дэлгэрмөрөнг модонд хүлж зодож танхайрсан.
Бааранд муудалцаад бие хамгаалагч нараараа хүчээр машиндаа суулган Богдын аманд авчирч модонд нүцгэн хүлж зодож, шөнөжин тамлаж дэргэд нь архи ууцгааж доромжилсон.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Жавхлан руу том хутга барьж дайрсан.

Согтуугаар Жавхлантай муудалцсан машинаасаа том хутга гаргаж ирэн ална хэмээн сүрдүүлж цавчиж дайрсан.

2011 он. Эрэлийн Эрдэнэбатын том хүүг зодсон.
СБД-т байрлах Viranda бааранд найз нарынх нь хамт зодоод дээр нь шээсэн. Дарамталж гомдлыг нь цагдаад өгүүлээгүй.
2011 он. ҮХОБанкны захирал Батмөнхийг зодсон.

ЧД-т байрлах Fase бааранд муудалцаад, машиндаа суулган амгалангийн гудамжинд аваачиж зодсон, мөн Сүнжин Гранд буудалд оруулж зодсон.

2012 он. Гадаад харилцааны сайд Занданшатарын зөвлөхийг зодсон.
“RIVER SOUNDS” бааранд согтуугаар Гадаад харилцааны сайд Занданшатарын зөвлөх, Ардын уран зохиолч Тангадын Галсангийн хүүг зодож танхайран гэр лүү нь утасдаж ална гэж заналхийлсэн.

2005-2011 он. Олон тооны хулгайн ан хийсэн.
Хувийнхаа компаний нисдэг тэргээр Минжийн дархан цаазат газраас Буга, Хандгай, Баавгай, Гахай, . . . гм хориотой амьтдыг алж Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангынхаа отгийг чимэглэсэн. /Зураг нь байгаа./

2010-2011 он. Хориотой буу эзэмшдэг.

ТТ маркийн гар буу 2ш /МАК-д ДХМХэлтсийн даргаар ажиллаж байсан Б-с тигр буугаар сольж авсан/АКА-47/Найз Б-с 1300$-оор авсан. Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хураалгасан байгаа/

2011 он. Хүчингийн хэрэг үйлдсэн.

1. Бүжээ гэдэг эмэгтэйг гэртээ аваачин зодоод хүчиндсэн. Нүд хавдсан, хөмсөг нь сэтэрсэн. Маргааш нь Н-р 500$ өгүүлж хэргийг дарсан.

2. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Ангын отгийнхоо үйлчлэгч Энхтуяаг архиар шахаж согтоон НАМЗХ-ны удирдлагууд болох Ерөнхийлөгч Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч Амарбаясгалан, Хүрэлсүхийн туслах байсан Энхбаатар?, Сэтгүүлч Цогтгэрэл нарын хамт аавынхаа эзэмшлийн өрөөнд цувран хүчиндсэн. /Маргааш нь Энхтуяа уйлсаар хоцорсон/
http://zaluu.com/news/index.php?url=htt ... /12627.htm

_________________
sudalgaa


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.13 2:45 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-18
Ж.Энхбаяр
АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын 450 сая төгрөгийг шалгана
УИХ-ын гишүүн, Ж.Энхбаярыг «Алтайн хүдэр» компаниас хандив хэмээн 450 сая төгрөг авсан гэх хэргийг АТГ-т шалгахаар болжээ. Тэрбээр эл 450 сая төгрөгийг өөрийн анх үүсгэн байгуулсан «Алтайн эрин» ТББ-аараа дамжуулан авсан тухай баримт холбогдох албаны хүмүүст байгаа аж.

Өөрөөр хэлбэл тус компани Говь-Алтай аймгийн «Цээл» суманд үйл ажиллагаагаа явуулдаг. Ингэхдээ тэд тус аймгийн эрх мэдэл бүхий хүмүүс болон ТББ-д хандив нэрээр олон зуун сая төгрөгийг жил бүр өгдөг байсан аж.

Тэд өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа нуухын тулд нутаг орныг хөгжүүлэх нэрээр өнгөлөн далдлалт хийсэн байж болзошгүй гэж хуулийнхан үзэж байгаа аж. Үүнээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын үүсгэн байгуулсан «Алтайн эрин» ТББ-д бараг хагас тэрбум орчим төгрөгийг зориулсан аж.

Тодруулбал 2010 онд 50 сая төгрөг, 2011 онд 400 сая төгрөг буюу нийт 450 сая төгрөгийг түүний ТББ-д хандивлажээ. Ямартай ч эрхэм гишүүнийг хандив нэрээр авлига авсан уу гэдгийг нь хуулийн байгууллага тогтоохоор болоод байна.

Эх сурвалж:
http://sonin.mn/news/gemt-hereg/20449


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.13 9:02 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Намайг хэрэгтэн болгохгүй гэсэндээ Н.Номтойбаярын ирт мэсэнд өртсөн найздаа баярлаж байна

Зураг

“Мунзуй” хэмээх Г.Нямдорж:
Монгол Улсад УИХ-ын гишүүн бусдыг хутгалсан анхны тохиолдол гарчээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Le Triskell” бааранд танхайрч бусдыг хутгалсан гэх асуудалд холбогдоод байгаа билээ. Тэрээр “Би хүн хутгалаагүй, харин надруу “Мунзуй” хэмээх Г.Нямдорж хутга барьж дайрсан” хэмээн мэдэгдэж байгаа билээ. Энэхүү хэргийн гэрч Г.Нямдорж “Би гавъяа байгуулаагүй болохоор хэвлэл мэдээллийнхнээс дөлж явсан. Гэтэл Н.Номтойбаяр байлгаж суулгахгүй гүтгэхээс гадна ярих зайлшгүй асуудал надад байна. Тэр юу вэ гэвэл Н.Номтойбаяраас зугтаагаад эх орондоо ирж чадахгүй байгаа гурван хүүхэд, хоёр том хүний тухай юм” гээд яриагаа эхэллээ.

-Сүүлийн арав гаруй хоног “Мунзуй” хэмээх Г.Нямдорж гэдэг хүний муу муухайг дуудлаа. Та яагаад дуугарсангүй бэ?
-Би сүүлийн арав гаруй хоног хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгүүллээ, доромжлууллаа. Өт хүртэл биедээ хүрэхээр атирдагтай адил тэсвэр тэвчээр алдагдлаа. Найз нөхөд, гэр бүлийнхэн маань хүртэл уурлаж байна. “Чи яагаад дуугарахгүй байгаа юм бэ” гэж. Би үнэндээ хүний мууд дурлаж явдаг эр хүн биш. Миний багын найз Н.Номтойбаяр өөрийн үйлдсэн үйл лайгаа даагаад явчихаж чадахгүй над руу буруугаа чихэх гэж оролдлоо. Эхний үед албан тушаалтайгаа үлдэх гэж чармайж байна гэж бодсон. Гэтэл сүүлдээ намайг гэмт этгээд, луйварчин гэж зарлаж байна. Би гэмт хэрэгтэн юм бол шоронд байна биз дээ. Монголын цагдаа МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан гээд мэдэгдээд байхад “Мунзуй” хэмээх Г.Нямдоржид эрүүгийн хуулийн 181.3-аар хэрэг үүсгэсэн гэж бичээд байх юм. Н.Номтойбаяр хуулиас дээгүүр эрх мэдэл эдлээд байж болохгүй биз дээ.

-Таныг эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл тасарсангүй?
-Намайг эрэн сурвалжилж байгаа юм уу, эрүүгийн хэрэг үүсгэсэн үү гэж цагдаа дээр очсон. Тэгтэл үгүй гэсэн байхгүй юу. “МАК” гэдэг компани монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр төлбөртэй мэдээлэл цацсан. Хэвлэлийн дайралт гэдэг аймаар юм байна. Цагааныг хар, үнэнийг худлаа болгох баячуулын тархи угаах хэрэгсэл юм биш үү?

-Оргон зайлсан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас уучлалт гуйсан гээд бичээд байсан шүү дээ?
-Намайг уучлалт гуйгаасай гэж мөрөөдөхгүй юу. Би түүнээс юу гэж уучлалт гуйх юм бэ. Бүр гадаад руу гарсан гэж мэдээлсэн. Энэ бүхний цаана мөнгө урсаж байсан. “Мунзуй” Г.Нямдорж гэдэг хүнийн УИХ-д өрсөлдөх гэж байгаа юм шиг муу муухайгаар сурталчиллаа. Одоо болоо юм биш үү. Эхний тав хоног харсан. За ингээд болино биз дээ гэж. Тэгтэл та бидний сонгосон төрийн түшээ маань иргэн Г.Нямдоржийг гэмт хэрэгт гүтгээд эхэлдэг байна. Би чинь сэтгэл зүрхтэй, найз нөхөдтэй хүн шүү дээ.

-Тантай утсаар ярих ч юм уу, сүрдүүлсэн үү?
-Номтойбаяр уу, чадахгүй шүү дээ. Тэр чинь ганцаараа хүн зодож чадахгүй хүүхэд шүү дээ. Тэр хүн уснаас хуурай гарахын тулд улс төржүүлж эхэлсэн. Ардчилсан намын үед эрүүгийнхэн даварч байна. Х.Тэмүүжин сайдаа Мунзуйгаа аваач ч гэх шиг. Би эрүүгийн гэмт хэргээс төрөөгүй. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гэдэг хүнийг таних ч үгүй. Зурагтаар л харсан. Х.Тэмүүжин сайд намайг аваад яах юм бэ. Зүгээр ажлаа хийж яваа хүнийг шоронд хийх юм уу.

-Нэг ёсондоо шоронд хийгээч гэсэн үг үү?
-Би төрөөр хүмүүжсэн хүн. Хар багаасаа өнчирч хатуу ширүүн амьдрал туулахдаа алдсан явдал бий. Тийм учраас намайг хүмүүжүүлсэн төрдөө залбирч явдаг. Энэ төр бидний эцэг, хууль бүх хүнд тэгш шударга үйлчилдэг л юм бол Н.Номтойбаяр гэдэг хүнийг төр хүмүүжүүлэх цаг болжээ. Монгол Улсад УИХ-ын гишүүн хүн хутгалсан анхны тохиолдол гарлаа шүү дээ.
Н.Номтойбаяр Чикогод гэмт хэрэгт өдүүлэн АНУ-ын шүүхээр таслагджээ

-Та гэр орноо яаж тэжээдэг хүн бэ?
-УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаяр ингэж хэлж байна уу. Би өглөө босоод гэр бүлээ тэжээх гээд гардаг. Монголын бүх эрчүүл өглөө босоод гэр бүлээ тэжээх гэж гардаг, ажилдаа явдаг. Харин Н.Номтойбаяр яаж шоудах уу, архидах уу гэж босдог биз дээ. Энэ хүн та бидний амьдралыг мэдэхгүй учраас элэглэж шоолдог юм билээ. Миний хувьд өөрийн гэсэн багахан бизнес хийгээд явж байна шүү дээ. Түүний хэлээд байгаа шиг муу аргаар мөнгө олж явсангүй. Ард түмний баялагаас цөлмөөгүй шүү дээ.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хэдийнээс эхэлж мэддэг болсон бэ?
-Манай Дөчин мянгатынх байхгүй юу. Багаасаа тэнэмэл хүүхэд байсан гэхэд болно. Эхлээд энэ нөхөр чинь нэгдүгээр сургуульд орсон. Тэндээ муу сураад, сахилгагүйтээд хөөгдсөн байхгүй юу. Дараа нь 45 дугаар сургуульд орсон ч бас төгсөж чадаагүй. Би яагаад үүнийг ярих болов гэхээр Н.Номтойбаяр намайг 14 жил шоронд суусан, өөрөө болохоор эрдэм номд шамдсан гэдэг байхгүй юу. Ингээд би найзынхаа Ерөнхий боловсролд анхаарч эхэлсэн дээ. Мань хүн 1978 онд төрөөд 1986 онд дунд сургуульд орсон гэдэг. Гэтэл 17 настай АНУ-д аяга таваг угааж байснаа сонин хэвлэлд ярьсан байна лээ. Миний сонсноор дунд сургуулиа төгсч чадалгүй АНУ явсан.

-Дунд сургуулиа төгсөөгүй хэрэг үү?
-Тийм ээ. Бодоод үзэхгүй юу. Би 24 дүгээр дунд сургууль төгссөн гэрчилгээтэй, зургийн цомогтой хүн шүү. Харин УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаярт тийм гэрчилгээ, зургийн цомог, ангийн хүүхэд байна уу. Байхгүй шүү дээ.
-Н.Номтойбаяр 14 жил гадаадад сурсан юм биш үү?
-2001 оноос эхлэн АНУ-ын Индиана мужийн Валпарайсо их сургуулийн улс төрийн шинжлэх ухаан, практик бизнесийн ангид орж суралцсан гэдэг юм. Тэнд сурч байхдаа мань эр Чикого хотын бааранд архи ууж танхайрч, хүн зодсон байдаг. Тэгээд АНУ-ын шүүхээр таслагдаад албадан гаргуулсан хүн шүү дээ.

-Шүүхээр ял авсан хэрэг үү?
-Тэгэлгүй яах бэ. Энэ бүхэн баримттай, баталгаатай зүйл шүү дээ. Хууль хяналтын байгууллагынхан АНУ-ын Чикого хотын шүүхээс гаргасан Н.Номтойбаярт холбогдох хэргийн материалтай танилцаж болно. Тэгэхээр яаж Индиана мужийн Валпарайсо их сургуулийг хос мэргэжлээр төгсөх юм бэ. Мань хүн чинь нэг хэсэг АНУ руу орж чаддаггүй байсан юм. Тэгээд ч дунд сургуулиа төгсөөгүй хүний диплом хуурамч байх нь ойлгомжтой биз дээ.

-Холбооны бүгд найрамдах Герман улсын техник эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн юм биш үү?
-2009-2011 оны хооронд Герман улсад дээд сургууль, магистр хамгаалсан гэж байна уу. Чи нэг зүйл анзаарсан уу. 2001 онд АНУ, Герман улсад сураад байсан байдаг. Бас Тагнуулын Ерөнхий газар 2001-2009 онд ажилласан гэдэг байхгүй юу. Инээдтэй байгаа биз дээ. Хэдийд нь тив алгасаж сураад, ажиллаад байсан нөхөр вэ. Миний мэдэхээс гадаадад сурч байгаа нэртэй, барнаас барны хооронд, зочид буудал хэсээд явсан нөхөр шүү дээ. Нэг онц сурдаг хүүхдээр хичээл номоо хийлгэдэг гээд урьсан юм даа. Ер нь тэгээд бид хоёрын 14 жилийн мэдлэг боловсрол ойролцоо шүү дээ.
“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны цүнхийг бариад явдаг байсан гэнэ.

-Дунд сургуульд байхдаа охин жирэмсэн болгосон гэдэг?
-Уг энэ талаар яримааргүй байгаа юм. Цаадах намайг өдөөд байгаа болохоор хэлээд өгье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан шүү дээ.

-Ер нь танай найз хэдэн хүүхэдтэй юм бэ. Нэг охин нь АНУ-д байдаг сурагтай?
-Манай хүн гурван хүүхдийн эцэг болсон. Миний мэдэхээс шүү дээ. Туяа гэдэг бүсгүйгээс Сүндэрээ гэдэг охинтой болсон. Мань эр тэр охиноо зодоод цаадах нь зугтаагаад АНУ гарсан юм шүү дээ. Туяа нь “Номтойбаяраа чи АНУ-ын иргэнд гар хүрлээ” гээд хашгичаад байна гэсэн. Номтойбаяр охиныхоо чихийг сэт татаад сургууль дээрээсээ эмээ руугаа утасдсан байдаг. Тэгээд эмээ нь сургууль дээрээс нь ирж аваад АНУ гаргачихсан. Охин үрээ хайрладаггүй, Мөнгөншагайгаа хүүгээ гэж хүлээн зөвшөөрдөггүй хүн гэмт хэргээ хүлээхгүй нь ойлгомжтой шүү дээ. Миний гэр бүл, хүүгийн маань доромжилсонд ясны дургуй хүрээд байгаа юм даа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг аавынхаа мэргэжлийг өвлөх гээд Тагнуулын Ерөнхий газар ажиллаж байсан гэдэг шүү дээ?
-Б.Нямтайшир гэдэг хүн өөрийн хөрөнгөөр хайгуул хийгээд Нарийн сухайт, Цагаан суварга, Хүрэн толгой, Хөөт зэрэг 34 орд газрыг ордыг олсон гэж бодож байна уу. Үгүй л байхгүй. Тагнуулын Ерөнхий газар мэдээлэлд ойр байсан учраас улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн бэлэн ордуудыг авсан. Аль билээ нэг аймгаас том талбайтай гэж дуулсан. Улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн орд газрыг “соц” нийгмийн үнээр авчихаад ард түмнийг нь дээрэлхээд байж болохгүй. Би Н.Номтойбаярыг тагнуулд байхыг нь мэднэ. Тэндээс хөөгдсөн нөхөр шүү дээ. “Центрпойнт”-ын хэмээх хэргийн үед Ч.Энхтайванг дагаад намирч явсан нөхөр. Тэгээд ТЕГ-аас халагдсан.

-Н.Номтойбаяр энд тэнд зодоон хийлээ, буудлаа гэж сонсогддог. Тийм зодоонч хүн үү. Тухайлбал “Метро полис” бааранд айхтар зодоон болсон гэдэг. Яг юу болсон юм бэ?
-“Женко” Баттулгын хүү Жавхланг Н.Номтойбаяр өөрөө өдөөд байсан байхгүй юу. Гараад үзсэн чинь Н.Номтойбаяр зодуулаад амьтан хүний араар ордог юм байгаа биз дээ. Тэгээд машинаасаа ангийн хутга барьж ирээд Жавхаа руу дайраад цаадах чинь зугтаасан. Хажууд нь нэр алдартай залуус үзээд зогсож байсан даа.

-Бас “Эрэл” компанийн босс Б.Эрдэнэбатыг хүүг зодоод дээр нь шээчихсэн гэдэг?
-“Face” бааранд “Эрэл” компанийн босс Б.Эрдэнэбатын хүүг өдсөөр байгаад зодчихсон. Архи уухаараа угийн тавтиргүй шүү дээ. Бүгдийг мөнгөөр шийдээд сурчихсан болохоор хийсэн гэмээ хэзээ ч хүлээдэггүй. Нэг удаа ч гэсэн гэм буруугаа хүлээгээд хүнээс уучлалт гуйчих хэмжээний сэтгэхүй боловсролтой хүн биш. Намайг яах бэ. Монголын ард түмэн, хууль хяналтынхнаар ингэж тоглохоо болиоч. Эр хүн шиг байгаач гээд хэлмээр байна. Б.Нямтайшир ганц хүүгээ өмөөрөхийн оронд алгадаад загнаж болдоггүй юм уу. Төрийн түшээ хүн бусдыг хутгалчихаад мөнгө төлөөд зүгээр гарч болох уу.
МАН-ын нэгэн сайд, Ерөнхий прокурор асан Алтанхуяг хоёр түүний улаан хамгаалагч

-Ардчилсан намыг гарахаар рэкетүүд гарч ирдэг гэх юм?
-МАН-ын эрин үед Н.Номтойбаяр бусдын шүд амыг цөм цохиод л явсан. Түүний хэргийг аргалаад бенз жипээр шагнуулсан МАН-ын эрхэм түшээ байдаг юм. Тэр үеийн сайд, улсын Ерөнхий прокурор шүү дээ. Олон нийт тэр хоёр улаан хамгаалагчийнх нь нэрийг мэдэж байгаа.

-Нэрийг нь хэлж болох уу?
-Цаг нь болохоор хэлж болно. Н.Номтойбаяр улаан хамгаалагчийнхаа талаар “Энэ муу новш маш их шуналтай. Дандаа мөнгө зээлээд өгдөггүй дурак” гэж байсан. Тэгэхээр хэнийг хэлээд байгаа нь ойлгомжтой биз.

-УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат, Батж.Батбаяр, Ө.Энхтүвшин, Д.Бадамдамдин нарын хүүхдийг зодсон гэх юм?
-Нуугаад яах бэ. Би хар багаасаа зодоон цохионд холбогдож байсан. Тэгэхдээ өөрөөсөө дүү болоод сул дорой хүнд гар хүрч үзээгүй. Яг үнэндээ Бадамдамдины хүүг Н.Номтойбаяр чинь “Брикс” бааранд өөрөө зодчихсон шүү дээ. Наадах чинь бүр олон гэрчтэй асуудал шүү дээ. Би О.Чулуунбат, Батж.Батбаяр гуайн хүүтэй нэг довных, Дөчин мянгатынхан. Ө.Энхтүвшингийн хүү миний найзын найз. Энэ сайхан залуустай мэндтэй устай явдаг хүн шүү. Харин Н.Номтойбаярын хувьд баян айлын хүүхдүүдийг ангуучилдаг гэхэд болно. Бараг бүгдийг нь бусадтай элбэж зодлоо шүү.

-Өөрийг чинь “Центрпойнт”-ын гэх зодооны үеэр “Цагаан шонхор” холдингийн захирал Ч.Энхтайваныг хутгалахаар дайрч байсан гээд баахан шуугив?
-Н.Номтойбаяр минь өөрийнхөө хэрэгт “Цагаан шонхор”-ын Энхтайван гэдэг хүнийг битгий оролцуул. Тэр зодооны үеэр би “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван гэдэг хүн рүү хутга барьж дайрах нь бүү хэл хараагүй. Би зодооны хэргээр ял аваад салсан. Харин нэг юм хэлэхэд 2001 онд эрхэм гишүүн Н.Номтойбаяр чинь “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны цүнхийг бариад, хаалга онгойлгоод явж байсан юм. Харин одоо болохоор Ч.Энхтайвантай муудсан гэж ярьдаг байхгүй юу.

-Тэр хоёр юунаас болж муудсан юм бэ?
-“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны бие хамгаалагч нарыг өдөөд зодуулахгүй юу. Тэгээд хоёр сайхан залууг нь матаад шоронд суулгачихсан. Өөдгүй зүйл хийсэн дээ Н.Номтойбаяр.

“Come on baby”-нүүд ээ болиорой
-Та хоёрыг сүүлийн дөрвөн жил салаагүй найзууд гэдэг?
-Бид хоёрыг олон жил хамт явсныг улаанбаатарчууд мэднэ. Намайг танихгүй гэснээ таньдаг болсон шиг. Би Н.Номтойбаярын хэрэг төвөг өдүүлж байхад байж л байсан. “Анод” банкны захирлыг зодож байхад байж л байлаа. Сэлэнгийн Ерөөд нэг хүүхэнд бугын зуулт өгч байгаад олуулаа хүчиндэхэд байж л байсан. Н.Номтойбаяр энэ хэргээ хүлээчихсэн шүү дээ. “Би мөнгийг нь төлөөд үйлчилгээ авсан” гээд фэйсбүүк дээрээ бичсэн. Үүнээс илүү нотлогоо гэж хаана байх юм бэ. Ардын намын шинэчлэгчид, МАН-ын хэдэн залуусыг мэднэ шүү. “Come on baby”-нүүд ээ болиорой.

-Түүний өмнөөс хүн зодож байсан уу?
-Би түүнийг олон хүнээс өмөөрч байсан. Согтуу хөлчүү явж байгаад хэрэг төвөгт орохоос хамгаалж байсан юмдаг. Энэ залуугийн хүмүүжлийн талаар МАН-ын гишүүд ч бодох хэрэгтэй. Мөнгөтэй бацаан орж ирээд гурван сарын дотор Удирдах зөвлөлд, зургаан сарын дотор дэд сайд, жилийн дараа УИХ-ын гишүүн боллоо. Насаараа намд зүтгээд үүрийн дарга болж чадахгүй хөгшчүүл зөндөө байна цаана чинь.

-Ямар хэрэг бэ?
-Манай Н.Номтойбаяр хоёр хүний байр залилаад Чингэлтэй дүүрэгт эрүүгийн хэрэг үүсчихдэг байхгүй юу. Яалт ч үгүй эрүүгийн хэрэг үүсдэг юм. Тухайн үед Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын дарга Батсайхан байлаа. За ингээд миний найз Номтойбаярыг хорихоор болоод Ганц худаг руу аваад явдаг юм байна. Тэгэнгүүт би машинаараа хааж байгаад дарга энэ тэр рүү яриулаад хориулаагүй байхгүй юу. Төд удалгүй Б.Нямтайшир гуай ирээд тэр хоёр хүний байрны мөнгийг өгөөд асуудлыг хааж байсан юм. Эрхэм сэтгүүлч нар миний үгэнд итгэхгүй бол Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас асуугаад үзээрэй.

-Тийм баян айлын хүүхэд байж яагаад залилан хийдэг нөхөр бэ?
-Угийн л хогийн этгээд шүү дээ. Хэрэг төвөгт холбогдоод эхлэнгүүт Хуульзүйн сайд Ц.Нямдорж руугаа яриулдаг байсан байхгүй юу.

-Н.Номтойбаярын бие хамгаалагч Б.Батзориг гэдэг залууг таних уу?
-Танилгүй яах юм бэ. Н.Номтойбаярыг долоон жил нохой шиг дагасан хүн шүү дээ. Хөдөө хээр Н.Номтойбаяр майханд унтаж байхад Б.Батзориг бороонд нороод гадаа хэвтдэг байлаа. Гэр хороололд гурван хүүхэдтэй амьдарч байсан тэр залуу шударга үнэн ярьсныхаа төлөө гадаадад цагаачилж явна. Франц улсын цагаачдын лагерьт Монгол Улсын таван иргэн амь зогоож байна шүү дээ. Н.Номтойбаяраас айгаад Оросоор дамжин явган нүцгэн Монгол Улсын таван иргэн харийн нутгийн хилийн дээс алхсан даа. Би сая утсаар ярилаа. Шударга үнэн гэж байдаг бол эх орондоо очих юмсан гээд хоолой нь зангирч байна. Энэ төр засаг тэр таван иргэнээ авчрах цаг болсон биш үү. Ер нь Б.Батзоригийн утсыг хэвлэлийнхэнд өгнө.

-Түүний ярьсан үнэн болов уу?
-Хууль хяналтынхан шалгаад үнэн зөвийг нь тогтоож болно шүү дээ. Бүх гэрч байна. Хоёр бамбарууштай баавгай алахад нь харж байсан хүмүүс бий. Энэ баавгай алсан газрын цаахан талд Содоо гэдэг залуу бид хоёр сайхан буга алахад нь харж л байсан. Энэ ч яахав. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд 600 сая төгрөг бэлнээр нь аваачаад өгсөн биз дээ. Н.Номтойбаяр өөрөө хүртэл “Хүрэлсүхийн бөгсөөр гартал мөнгө өгсөн” гэж твиттертээ донгосч байсан шүү дээ.
Н.Номтойбаяр хутга барьж өөрөө босч ирээд “Алалцая” гээд агсарчээ

-“Le Triskell” бааранд яг юу болсон бэ?
-Тэр өдөр Н.Номтойбаяр надруу утасдаад “Дорнодоос ирж байна. Чи “Миранда” бааранд очиж бай” гэж ярьдаг байхгүй юу. Мань хүн ирээд нэг шил коньяак уугаад хүнтэй уулзахаар гарсан. Хэсэг хугацааны дараа надруу залгаад "дээд давхарт Мандухай сууж байна уу хар” гэсэн. Дээд давхарт эхнэр Мандухай нь сууж байгааг утсаар хэлэхэд Засгийн газрын ар талын Le Triskell” бааранд хүрээд ир” гэсэн. Сар гаруй хоногийн өмнө энэ бааранд бид хоёр уулзахад “Аригу” студийн Ариунболдоос бусад нь байсан л даа. Вип өрөөнд ороход “Аригу” студийн Ариунболд нэмэгдсэн байсан. Б.Баттулга бид хоёр ороод нэг шил конъяак уусан. Тэр үед Н.Номтойбаяр “Чиний ажил гэж юу байдаг юм бэ. Яг очиж үзнэ” гээд доош хийгээд агсараад болдоггүй дээ. Их тэссэн дээ. Тэгтэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хутга бариад босоод ирсэн. Надад хутга өгөөд “Чи тийм овоо юм бол алалцая” гээд байсан. Би хамт явсан найздаа баярлаж байгаа шүү. Миний найз пауэрлифтингийн спортын улсын дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын хамгийн хүчтэй хүн Б.Баттулга намайг бариад авсан. “Чи наад Номтойбаярт гар хүрч болохгүй. Наадах чинь муу ч сайн УИХ-ын гишүүн” гэсэн. Тэгээд намайг буланд шахчихсан. Энэ хооронд Н.Номтойбаяр нөгөө найз нарынхаа хамт дайрч Б.Баттулгын толгой дээр конъяакны шил хагалж байсан. Тэгтэл Н.Номтойбаяр гарт байсан хутгаараа Б.Баттулгыг гэдэс рүү хоёр удаа хутгалсан. Намайг шоронд оруулчихгүйн тулд миний найз Б.Баттулга УИХ-ын гишүүнд хоёр хутгалуулсан юм. Энэ үнэнийг юугаар үгүйсгэх юм бэ. Би харин Н.Номтойбаярыг бодвол ирт мэсний өөдөөс намайг хамгаалаад зогсох найзтай байгаадаа баярлаж байна.

-Та эмчилгээ хийлгэхээр авч явсан мөнгөөр нь казинодчихсан юм биш үү?
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр угийн ядуу сэтгэлгээтэй. Хүнтэй муудахаараа арав, хорин мянган ам.доллар л ярьдаг юм. Архи ууж, баар хэссэн л гэж бие нь өвдөх үү. Гадаад дотоодод хаустай, нарийн шинжилгээг байнга хийлгэдэг гэр бүл шүү дээ. Хүний дургүй хүртэл мөнгө цацна шүү дээ. Улаанбаатар утаатай, шороотой байна гээд нүүдлийн шувуу шиг нисээд явчихна. Долоон буудал, Дамбадаржаа хаана байдгийг мэдэхгүй. Дөрвөн ханатай гэрт найман ам бүл байдаг гэдгийг мэдэхгүй. Яах юм бэ. Амьдралаас тасарчихсан улс шүү дээ.

-Таныг ийм мэдээлэл хийнгүүт мөнгө авах гээд байна гэх болов уу?
-Монгол Улсад мөнгө төгрөгөөр хэмжиж болохгүй шударга ёс байгаа гэдэгт итгэдэг. Тийм учраас ийм зүйл яриад байгаа юм. Н.Номтойбаярт хэлэхэд ард түмний баялагаас олсон мөнгөө нийгмийн сайн сайханд биш юмаа гэхэд улсын татвартаа төлөөч, ажилчдынхаа цалин тавихад хэрэглээч. Тэр их мөнгөө намайг муу муухайгаар булахын тулд цацаад бай. Нэг зүйл нэмээд хэлэхэд ажилчдынхаа комьютер, твиттер, фэйсбүүк, мессенжерийг байнга хянаж байдаг. Комьютерийн мэргэжилтэн залуугаар тийм программ суулгаад бүгдийг нь тагнаж байдаг юм билээ. Ийм тагнах эрх хэнд байдаг юм бэ.

-Танай найз Б.Баттулгын бие сайн уу. Гэмтлийн эмнэлэгт хэвтээгүй гэж сонссон?
-Цаадах чинь бүдүүн баараг хүн дээ. Бие нь зүгээр. Спортын хүн амархан эдгэнэ. Толгой руу нь араас нь архины шилээр балбасан болохоор тархи нь хөдөлсөн байх.

-Танай найз тэр даруйдаа цагдаад гомдол гаргасан уу. Н.Номтойбаярын хийж байгаа мэдэгдлээс үзэхэд хэн нэг явуулга байсан өнгө аяс мэдрэгдээд байна?
-Найзууд хоорондоо муудсан. Ирсэн цагдаа нь бид хоёрыг бариад явсан. Юун явуулга байх бэ. Цаадах чинь хийсэн хэргээсээ бултахдаа агуу шүү дээ. Хэрвээ тэнд Б.Баттулгыг хутгалаад алчихсан бол намайг гүтгээд цэвэрхэн гарчих байсныг сая харлаа. Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, МАК-ийн өв залгамжлагч, УИХ-ын гишүүн, нэгэн цагийн анд Н.Номтойбаяр намайг гүтгэх болгонд шинэ шинэ мэдээлэл хүргэж хэвлэлийн та бүхнийг баярлуулах болно. Би ярьсан хэлсэндээ хэзээд эзэн байх болно. Миний ярьсан, хэлсэн бүхэн баталгаатай, гэрчтэй зүйл.

-Таныг “Шинэ дэлхий” телевизийн захирлыг хутгалсан, дэлссэн гээд байна шүү дээ?
-Энэ асуудлыг шалгадаг байгууллага нь шалгаад хэн дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж хэллээ. Санахгүй байна уу. Цагдаагийн байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт 181.3-аар эрүүгийн хэрэг үүсгэлээ гээд зурагтаар ярьсан. Тэгэхэд хэвлэл мэдээлэл, хууль хяналтынхнаас илүү эрх мэдэл өөртөө өгсөн Н.Номтойбаяр гишүүн төлбөртэй нэвтрүүлгээр намайг булж өглөө.

-Нямтайшир гуайтай уулзаж байсан уу?
-Нэг удаа Өмнөговь аймаг руу нэг ажилд явуулж байсан. Зүгээр л нэг ажил даа.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.13.13 2:15 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Жижиг дунд үйлдвэр гэж мөнгө зувчуулах арга. Монголыг өөд нь татаад байгаа жижиг дунд үйлдвэрүүд нь хаана байна? Өөрсдөө баахан компани, хоршоо байгуулж улсын мөнгийг цутгадаг юм. Орчин үеийн ертөнцөд том үйлдвэрээр эдийн засаг урагшилдаг юм аа.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.13.13 1:10 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Ишлэл:
Жижиг дунд үйлдвэр гэж мөнгө зувчуулах арга. Монголыг өөд нь татаад байгаа жижиг дунд үйлдвэрүүд нь хаана байна? Өөрсдөө баахан компани, хоршоо байгуулж улсын мөнгийг цутгадаг юм. Орчин үеийн ертөнцөд том үйлдвэрээр эдийн засаг урагшилдаг юм аа.
Санаа чинь зөв, гэхдээ дутуу бн. Гол нь жижиг томдоо ч биш экспорт хийчихдэг жижгүүд байвал бол болох л доо.
Монголоосоо гарч чаддаггүй жижгүүд бол ач холбогдол үнэхээр багатай.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.01.13 1:12 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-19
Ц.Сандуйн гараар үзэглэгдсэн газрын хууль бус захирамж баримт болон үлджээ
Улаанбаатар хотын аль өнгөтэй өөдтэй газруудыг Нийслэл, дүүргийн газрын албанд ажиллаж байсан үе, үеийн дарга нар “чулуу” болгож байсан гэж хэ­лэхэд нэг их хилсдэхгүй.

Тухайлбал хотын төвийн барил­гуудын өмнөх ногоон байгууламж, сур­гууль, цэ­цэр­­лэгийн хүүхдийн тоглоомын тал­байг худалдсан гэх хардлагыг чимэг зүүлт болгон явдаг эрхмүүдийн нэ­гээр Нийс­лэлийн газрын албаны дар­гаар ажиллаж байсан Ц.Сан­дуйг нэрлэж болно.

Хотын дарга Э.Бат-Үүл замбараагүй олгосон газруудыг шалгуулахыг хүссэн

Тодруулбал Хотын за­хирагч Э.Бат-Үүл өнгөрсөн гурав­дугаар сарын 15-ны өдөр 307 тоот захирамж гаргаж урьд нь замбараагүй олгосон газ­рын зөвшөөрлүүдийг цэгц­­лэх үүргийг НӨХГ-ын дар­га, Санхүү, эдийн засгийн газ­рын дарга нарт үүрэг болгосноор доорх нэр бүхий эрхмүүдийг цагдаагийн бай­гууллагад шалгах болсон юм.

Учир нь шалгалтын яв­цад Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон тэдний хамсаатан болох Газ­рын албаны даргаар ажил­­лаж байсан Ц.Сандуй Нийслэлийн барилга хот байгуулалтын газартай хамт­ран олгох нэрийдлээр олон тооны газрыг хууль бусаар аж ахуйн нэгжүүдэд өгсөн нь илэрсэн байна.

Тиймээс тэд­нийг Эрүү­гийн цагдаагийн газ­рын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шал­гуулахаар болсон. Түүнчлэн газрын дууд­лага худалдааг явуулахдаа үнэ хаялцуулсан гэх боловч анхны үнэ нь огт өсдөггүй, дуудлага худалдааны төлбөр нь өнөөг хүртэл улсад тушааг­даагүй зэрэг олон но-той үйлдэл илэрчээ.

Мөн тэдний эл хэрэгт холбогдуулан хууль бусаар газар эзэмших, өмч­лөх эрх авсан бизнесийн салбарын нөхдийг ч орхих­гүй гэдгийг холбогдох ал­баны хүмүүс хүртэл хэлж байгаа юм.

Тухайлбал Ц.Сандуй өө­рийн хүрээний хүмүүс­тэйгээ үгсэн тохирч Монгол Улсад ямар ч бүртгэлгүй байсан Солонгосын 100 хувийн хө­рөнгө оруулалттай “Туул ривер контри сайд” гэх ком­панид газар олгосныг нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс хууль бус гэж тогтоосон байдаг.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо буюу нэг­дүгээр хорооллын 19, 20 дугаар байрны дунд байрлах тоглоомын талбайг 2012 онд иргэн Т.Баасанжавт ол­гоход Ц.Сандуй, хотын ерөн­хий архитектор асан Э.Хүрэлбаатар нар голлох нөлөө үзүүлсэн аж.

Уг газрыг Т.Баасанжавт анх НЗД-ын 2009 оны зур­гаадугаар сарын 19-ний 322 тоот захирамжаар газрын дуудлага худалдаагаар 14 сая төгрөгөөр олгосон байдаг. Гэтэл 2011 оны гурав­ду­гаар сарын 1-ний 193 тоот захирамжаар хүчингүй бол­госон байна. Харин жил гаруйн дараа буюу өнгөр­сөн оны дөрөвдүгээр са­рын 18-ны өдөр 262 тоот за­хирамж гарган, дахин ол­гожээ.

Захирамж гарсан да­руйд иргэн Т.Баасанжав энэ газар таван давхар орон сууц барихаар ажлаа эхлүү­­лээд байхад нь ор­шин суугчид хүчтэй эсэр­гүүцсний үр дүнд өдгөө ажлаа зогсоохоос аргагүйд хүр­сэн аж. Хэдийгээр ба­рил­гын ажил зогссон ч өр­гө­дөл, гомдол гаргасан ор­шин суугчдын төлөөллийг шүүхэд хариуцагчаар татан багагүй чирэгдэл учруулаад байгаа юм.

Энэ бүх болсон үйл явдалд тухайн үед газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй, хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар болон дээрх хүмүүстэй хамтран ажил­ласан Нацаг­дорж на­рын хийсэн хууль бус ажил гэд­гийг оршин суугчид хэл­сэн.

Л.Цэвэл: Манай байрны хүүхдийн талбайн будлианыг үүсгэсэн гол эзэн нь Ц.Сандуй шүү дээ

Энэ тухай 19 дүгээр байр­ны оршин суугч Л.Цэвэл хэлэхдээ “Нийтийн эзэмшилд байсан хүүхдийн тоглоомын талбайг тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй, ерөнхий архитектор Э.Хүрэл­баатар нар эл хүүхдийн тоглоомын тал­байн газ­рыг хууль бусаар иргэн Т.Баасанжавт олго­­сон шүү дээ.

Тэдний гарын үсгээр баталгаажсан бичиг баримт нь хүртэл бий. Тэдний энэ заваарсан, зам­ба­­раагүй га­зар олголтыг цэгц­лэхийн тулд хотын дар­га Э.Бат-Үүл холбогдох газруудад нь шалгуулахаар өгсөн байна билээ. Газрын хууль бус маш олон наймаа илчлэгдэх байх даа.

Тухайлбал би өмнө нь өөрийнхөө эзэмшилд байдаг жижиг газрыг нэр дээрээ авах гэж Ц.Сандуй даргатай уулзахад “Газар олгох ямар ч боломжгүй” гэж хэлсэн хэрнээ мөнгө, эрх мэдэлтэй хүмүүст утсаар яриад л олгодог байсан.

Үүдэнд нь хүлээж сууж байхад их л олон юм сон­сож байсан даа. Манай байр­ны хүүхдийн талбайн будлианыг үүсгэсэн гол эзэн нь Ц.Сандуй шүү дээ. Одоо арьсаа хамгаалж би хууль ёсны дагуу газар олгосон гэж ярилцлага хүртэл өгсөн байна билээ.

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг Ц.Сандуй мэтийн нөхөд мэддэггүй юм шиг байна. Ер нь газрын албаны үе үеийн дарга нарыг сайн шалгах хэрэгтэй. Тэдний өнөөдөр сайн сайхан явж байгаа нь хотын “А” зэрэглэлийн газрыг бусдад зарснаараа ийнхүү хөлжсөн нь ард түмний нүдэнд зураг шиг л ил байгаа гэдгийг тэд ойлгох хэрэгтэй.

Хэдийгээр оршин суугч­дын төлөөллийг өнөөдөр шүү­хэд хариуцагчаар татсан ч бид үнэний төлөө явсан учраас айх зүйл байхгүй ээ. Харин ч тэдний хийсэн нүгэл нүдээрээ гарахад тун их ойртсон гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Ямартай ч олон иргэн Ц.Сандуй даргад гомдож явдгаа илэрхийлж байсан юм. Учир нь маш олон хүн түү­нийг даргын алба ха­шиж байх үед жижигхэн ч болов газар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд нь “Боломжгүй” гэдэг ганц л үгийг хэлээд гаргадаг байсан байна.

Тэгсэн хэрнээ эрх мэдэлтэй хүмүүст газрыг өөрийн өмч мэт өчнөөнөөр нь өгч байсан нь ийнхүү өдгөө асуудал дагуу­лан хуулийн байгуул­лагаар шал­гуулах үндсийг тавьсан бололтой.

Өнгөр­сөн хугацаанд хууль хянал­­­тын­хан уг хэргийг ор­хил­гүй шалгаж байсан

Уг нь дээрх нөхдийг өн­гөрсөн хавар газрын асууд­лаар шалгах ёстой бай­сан юм билээ. Гэтэл яг энэ шалгалттай давхцаж УИХ-ын сонгуулийн ажил эхэлсэн тул аргагүй эрхэнд зогсоосон хэмээн албаны хүн хэлж байсан. Учир нь АН-ынхан “Газ­рын асуудлаар шоу хий­лээ хэмээн” хэлүүлэхээс сэрэмжилж саяхнаас ан­хаа­ралаа хандуулж эхэлсэн нь энэ аж.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөр­сөн хугацаанд хууль хянал­­­тын­хан уг хэргийг ор­хил­гүй харин ч газрын най­маа­ны сүлжээнд орол­цоо­­­той байж магадгүй гэх албан тушаалтнууд, бизнес­менүү­дийн үйл хөдлөлийг мөрдөж байсан гэх юм билээ.

Тиймээс өнөөдөр Эрүү­гийн цагдаагийн мөрдөгчид хууль зөрчин олгогдсон байж болзошгүй гэх 290 га­руй захирамжийн гэрээ, гэрчилгээ, дуудлага худалдаа явагдсан бичиг баримт, газрын төлбөр төлсөн эсэх баримт, кадастрын зураг зэр­гийг судлан, шалгаж байгаа юм.

Ц.Сандуйн гараар үзэг­лэгдсэн газрын хууль бус захирамж баримт болон үлджээ.

Р.Саруул

Эх сурвалж:
http://www.sonin.mn/news/politics-economy/21344


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.01.13 11:03 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Нямдорж байраа түрээслэдэг гэж байснаа энэ жил нэр дээрээ болгоцон байна лээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.11.13 3:34 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-18
Дахин нэг Засаг даргыг шалгаж эхэллээ
Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Ганбатыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн байна. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийт 6700 орчим га газрыг ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин бусдад олгосон хэрэгт буруутган шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Д.ЖАРГАЛ
http://www.news.mn/content/164782.shtml


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.16.13 4:34 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.13 12:25 pm 
Оффлайн
10 жил хамтдаа
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.17.03 9:47 pm
Бичлэгүүд: 853
Байршил: нууц газар
МАН гэхээр л Номтойбаярыг ярих юм даа. Энэнээс өөр муу хүн олдохгүй байна уу? эсвэл хүсэхгүй байна уу? МАНгаруудаа

_________________
?.НЕТ БИД ХОЁР 10 ЖИЛ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.14 11:49 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-19

НАС БАРСАН, ШИЛЖСЭН ХҮМҮҮСИЙН НЭРээр ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭН МӨНГӨ ЗАВШЖЭЭ-
Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд хамтран өнгөрсөн сарын сүүлчээр Баян-Өлгий аймагт ажиллаж, хуурамч баримт ашиглан мөнгө завшдаг байсан төрийн албан тушаалтнуудыг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Уг хэрэгт холбогдуулж тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга асан Съезд, тус хэлтсийн ажилтан Хайролмажит нарын дөрөв, “Хадгаламж”, “Хаан”, “Төрийн банк”-ны теллер нийлсэн найм, нийт 12 хүнийг өнгөрсөн долоо хоногт саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэдний дээр дахин таван хүн нэмэгдэж болзошгүй бөгөөд тэднийг Баян-Өлгий аймагт одоогоор шалгаж байгаа юм байна.
Монгол Улсын харьяатаас гарсан хүмүүсийн нэрээр “Эх орны хишиг”-ийн 1.5 сая төгрөг, 70, 50, 21 мянган төгрөг, нас барсан хүнийг амьд мэтээр бичиг баримт бүрдүүлж, тэтгэвэр өгсөн гээд Нийгмийн халамжийн сангаас олгодог халамжийг хуурамч бичиг баримт бүрдүүлж, завшиж байсан хэрэгт тэднийг буруутгаад байгаа юм. Хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй ч урьдчилсан байдлаар 500 сая төгрөг хол давна гэдгийг эх сурвалж хэллээ. Баян-Өлгий аймгийн казах иргэд Казахстан улсын харьяат болж, Монгол Улсын харьяатаас гардаг. Ийм хүмүүсийн баримт материалыг шүүж, дээрх хүмүүс Монгол Улсын харьяалалгүй хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байсан нь шалгалтаар тогтоогдоод байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай улсын харьяатаас гарсан Баян-Өлгий аймгийн 20-иод мянган иргэн харьяаллаа сэргээлгэх хүсэлт тавьжээ. Сэжигтнүүд дээрх хүмүүсийн цөөнгүй хэсгийнх нь нэрийг ашигласан гэж бодвол 500 сая төгрөгөөс ч илүү хэмжээгээр улсын эдийн засаг хохирсон байх магадлалтай байна.
Хэрэгт холбогдсон 12 хүнийг нийслэл рүү хүргэхээр орон нутгийн цагдаагийн байгууллагын ажилтнууд тус аймгаас гарах үед сэжигтнүүдийн ар гэрийнхэн аймгийнхаа шүүх, прокурорын байгууллагын үүдэнд эсэргүүцэл илэрхийлж, жагссан байна. Тэд “Хот руу явуулахгүй, Баян-Өлгийнхөө хууль хяналтын байгууллагынхнаар шалгуулъя” хэмээж байжээ. Уг жагсаал цуглааныг сэжигтэн Съездийн эхнэр, Хайролмажитын ах тус аймгийн МАН-ын эрх бүхий албан тушаалтан Галамхан зэрэг хүмүүс зохион байгуулсан гэнэ. Съездийн хувьд өмнө нь хууль хяналтын байгууллагаар удаа дараа шалгуулж байсан. Ирэх замдаа бусдадаа ямар тайлбар мэдүүлэг өгөх талаар үг зааварласан гэх мэдээлэл ч байна.

http://news.zindaa.mn/1fpj


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.14 10:59 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-20

Засаг дарга Ж.Баянмөнх “Уучлаач” гээд өвдөг тэврэн уйлаад байсан

"Засаг дарга Ж.Баян­мөнх зангараг­тай авлигач уу" гэсэн цуврал нийтлэл гарс­ны дараагаар Говьсүм­бэр аймгийн

иргэд ма­най сонинд нүдэндээ нулимстай хандаж бай­на. Засаг дарга Ж.Баян­мөнх нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр хоё­рыг зодоод зогсохгүй хилс хэрэгт гүтгэн шо­ронд хүртэл суул­гаж хүүг нь ажлаас ха­луулжээ. Ингээд ажил амьдралаараа хохир­сон, хуульч Ц.Саран­туяа­тай ярилцлаа.

-Засаг дарга Ж.Баян­мөнхтэй юуны учир хар­галдах болов?

-Би Говьсүмбэр айм­гийн үл хөдлөх хөрөнгийн албаны даргаар ажил­лаж байсан юм. 2007 онд Засаг дарга Ж.Баянмөнх иргэдийн хувьчлаад ав­чихсан Хонхорын 15 бай­рыг хууль бусаар авчих­сан юм. Аймгийн захир­гааны дарга нар эзэд нь эзэнгүй байгаа байрыг засаад өөрсдөө орцгоо­сон. Тэгээд Засаг дарга Ж.Баянмөнх хууль бу­саар олж авсан орон сууц­нуудыг бүртгэж үл хөдлөх хөрөнгийн гэр­чил­гээ олгохыг шаард­сан. Би бүртгэх боломж­гүй гэж хэлсэн.

-Үүнээс л зөрчил үүс­чээ дээ?

-Тийм ээ. Тухайн үед ми­ний хань Г.Ганбаяр Говь­сүмбэр аймгийн байгаль орч­ны албаны даргаар ажиллаж байсан юм. Засаг дарга Ж.Баянмөнх нөхрийг маань өрөөндөө дуудаж оруулаад "Танай эхнэр ганцаараа хуульч юм уу. Чи эхнэрээсээ ганц гэрчилгээ гаргуулж ча­дахгүй байна уу" гэж загнасан байдаг юм. Манай хүн "Би тэр хүний ажлыг мэдэхгүй" гэж л дээ. Тэгтэл Ж.Баянмөнх баг­тартлаа уурлаад ширээ той­руулан элдэж байгаад санд­лаар цохин унагаад зодсон. Тамгын газрын дарга байсан Санжмятав, Захиргаа удирд­лагын хэлтсийн дарга Занд­раа хоёр салгасан байдаг юм.

-Уг нь гэрчтэй юм байна?

-Засаг дарга Ж.Баянмөнх манай нөхрийг зодоод уур нь гараагүй. Тэгээд манай нөхрийг ажлаа өг гэж зогсоо зайгүй дарамталж эхэлсэн. Энэ дарамтыг тэсэхээ байсан нөхөр маань "Би ажлаа өгье. Та харин манай эхнэрийг битгий оролдоорой" гэсэн юм. Үүнээс нэг их удалгүй Засаг дарга Ж.Баянмөнх намайг өрөөндөө дуудсан. Яваад ортол "Чи ганцаараа хуульч юм уу. Яахаараа тэр байрыг бүртгэдэггүй новш вэ" гэсэн. Тэгэхээр нь би "Тэр орон сууцыг бүртгэх боломж байх­гүй байна. Та ядахдаа "Эд­гээр орон сууцны эзэд өмч­лөлөөсөө татгалзсан" гэсэн шүүхийн шийдвэр гаргуу­лаач. Хэрвээ тэгэх юм бол гуравхан минутын дотор гэр­чилгээг нь гаргаад өгье" гэж гуйсан. Тэгтэл тас буутал цохиод авсан. Зүгээр нэг цохиод зогсохгүй гараа зан­гидаад балбаж гарсан.

-Эмэгтэй хүнийг шүү дээ?

-Тийм ээ. Аймаар зодсон. Намайг зодчихоод Иргэдийн Хурлын дарга Д.Гансүхээ дуудаад уулзаж байсан. Би тэр дор нь аймгийнхаа цаг­даа­гийн хэлтэст дуудлага өгсөн. Жижүүрийн цагдаа Зоригтбаатар "Би яаж Засаг даргыг байцаах юм бэ. Эгчээ та цагдаад өргөдөл бичээд өгчих" гэсэн юм. Тэгээд Цаг­даагийн хэлтсийн дарга, ху­рандаа Ч.Ганболдод өргөдөл бариад очсон. Гэтэл цагдаа­гийн дарга миний өргөдлийг хүлээж авдаггүй.

-Яагаад хүлээж авдаг­гүй юм бэ?

-Цагдаагийн хэлтсийн дар­га Ч.Ганболд "Чи Засаг дарга Ж.Баянмөнхтэй харгал­даад хэзээ ч дийлэхгүй. Ингэж яваад нэр нүүрээ барна. Ая­гүй бол чи эргээд гэмт хэрэгтэн болно" гэсэн. Тэгэхээр нь би "Иргэн хүн зодуулчихаад байхад шалгахгүй гэдэг нь юуны учир вэ" гээд уйллаа. "Өргөдөл хүлээгээд аваач" гээд л гуйгаад байгаа хэрэг. Тэгтэл хурандаа Ч.Ганболд "Чи хохь чинь болно шүү. Чамд сануулж байгаад шал­галаа шүү" гэсэн. Мөрдөн байцаагч нар "Та нөхөртөө зодуулсан, эсвэл юмнаас унаад бэртсэн" гээд мушгиж гарсан. Аймгийн прокуророос "Та өргөдлөө буцаагаад ав­чи­хаач. Засаг даргад зодуул­сан гэдэг чинь батлагдахгүй байна. Хэргийг чинь хаалаа" гэсэн юм.

-Аймгийн хяналтын про­курорын газраас хааж бай­гаа хэрэг үү?

-"Энэ хэргийг дахин хянаж өгөөч" гэж хэд хэдэн удаа өргөдөл гаргалаа. Авч хэлц­дэггүй. Тэгэхээр нь Цагдаа­гийн Ерөнхий газрын дарга А.Дулаанжаргалд биеэр өр­гөдөл өглөө. Бас л байдаггүй. Арга барагдаад "Дор­ного­вийн цагдаагийн хэлтэст шал­гуулах" хүсэлт гаргасан. Энэ үеэр намайг "авлига авсан" гэх зохиомол хэрэгт гүтгэсэн.

-Хэн нэгний захиалга байж дээ?

-Мэдээж Засаг дарга Ж.Баян­мөнхийн захиалгаар шүү дээ. Би нэг дэлгүүрээс 250 мянган төгрөг нягтлантай зээлж гараад иртэл "Авлига авсан" гээд дайрчихсан. Зо­хио­мол хэрэг юм чинь тог­тоогдсонгүй. Гэтэл цагдаа­гаас цагдан хорих хүсэлт гаргаад прокурорын орлогч тогтоол гаргасан байгаа юм. Шүүхийн сум дундын шүүгч Наранчимэг "Хорих ямар ч үндэслэл байхгүй. Заавал хорьж шалгах үндэс байхгүй байна. Та нарын бүрдүүлсэн материалд нотлох баримт алга" гэсэн байгаа юм. Цагдан хорих гэж их үзсэн. Харин тэр шүүгч Наранчимэг гэдэг шу­дарга эмэгтэй байсан юм. Тэгтэл маргааш нь Аймгийн шүүхийн дарга Г.Лхагвамаа шүүгч Наранчимэгийг өрөөн­дөө дуудаад "Чи тэр эмэгтэйг хорих байсан юм. Яасан том толгойтой нөхөр вэ. Засаг дарга Ж.Баянмөнхийн хүсэл­тийг авч үзсэнгүй. Хална шүү" гээд нус нулимстай нь хо­лилдтол загнасан байгаа юм.

-Шүүгч Наранчимэгийг дарга Г.Лхагвамаа загнас­ныг яаж мэдсэн бэ?

-Шүүгч Наранчимэгийг таних ч үгүй. Шүүхэд ажил­ладаг найз маань утасдаж хэлсэн л дээ. Ингээд байж байтал Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч "Засаг дарга Ж.Баян­мөнхтэй холбогдох хэрэг нотлогдож байна" гэж ярьсан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Цагдаагийн хэлтсийн дарга Ч.Ганболд өрөөндөө дуудаад "Чамайг авлига авсан гэдэг зохиомол хэрэг. 250 мянган төгрөг хү­нээс зээлээд шоронд ордог хүн чамаас өөр байхгүй. Чи тэгэхээр Засаг даргын талаар гаргасан өргөдлөө буцаагаад авчих" гэж гуйсан. Би тэгэхээр нь "Засаг дарга Ж.Баян­мөн­хөөс хэдэн байр авсныг чинь мэднэ шүү. Хэрэг хийсэн эсэ­хийг цагдаа нар нотол" гэсэн юм. Тэгтэл хурандаа Ч.Ган­болд "Чамд анх өргөдөл ба­риад ирэхэд чинь хэлсэн дээ. Засаг дарга Ж.Баянмөнхтэй харгалдвал хэрэгт холбог­доно шүү" гэж байлаа.

-Та тэгэхэд ажилтайгаа байсан уу?

-Засаг дарга Ж.Баян­мөн­хөд зодуулаад удаагүй бай­хад Авлигатай тэмцэх газрын бүхэл бүтэн баг ирж намайг ажилгүй болгож байлаа.

-Яасан шуурхай ажил­ла­сан юм бэ?

-Тэгэлгүй яахав дээ. Үүнээс нэг их удалгүй Засаг дарга Ж.Баянмөнх өрөөндөө дууддаг юм байна. Яваад очлоо. Тэгтэл Засаг дарга Ж.Баянмөнх хэнгэтэл уйлаад "Сараа эгчээ цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад аваач. Би хөгшин настай ээж, аав­тай, нялх нойтон хүүхэдтэй хүн" гээд сөхөрсөн. Бүр өвдөг тэвэрчихээд "Би удахгүй зүрх­ний мэс засалд орно. Амьд гарах ч үгүй байж мэднэ" гээд уйлаад болдоггүй. Эмэгтэй хүн гэдэг чинь өрөвч цайлган, итгэмтгий юм билээ.

-Та уйлахаар нь өрөвд­чихлөө гэж үү?

-Хүн өвчин зовлон, аав ээж, үр хүүхдээ яриад уйлаад байхаар хэцүү юм билээ. Тэгэхээр нь "Чи намайг элд­вээр оролдоод байхгүй байна биз. Ахиад над шиг эмэгтэйг оролдохгүй байна шүү. Өн­дөр настай аав, ээжийг чинь бодоод уучиллаа. Дахиад новширвол дэмий шүү хог минь" гээд загналаа. Нөгөөх чинь уйлаад "Би дахин алдаа гаргахгүй" гэсэн юм. Тэр дороо Цагдаагийн хэлтсийн дарга Ч.Ганболд орж ирээд надаар "Гомдолгүй" гэсэн өргөдөл бичүүлээд авсан юм.

-Ингээд бүх зүйл дуус­сан уу?

-Харин ч эсрэгээрээ эргэ­сэн. Цагдаагийнхан гялалз­тал ажиллаж хавтаст хэрэг бүрдүүлсэн. Сум дундын шүү­хээс жил зургаан сарын хорих ял оноосон юм. Энэ үеэр шүүхийн дарга Энх­баатар "Чамд гадны нөлөө­тэйгөөр ял тулгасан" гэж хэлж байна билээ. Тэгээд намайг 66 сар мөрдөнд суулгасан. Дараа нь гавьяат хуульч өм­гөөлөгч С.Жанцан гуайд ханд­­сан. Дээд шүүхээс "Энэ хэрэг биш" гээд хэрэгсэхгүй болгосон. Дээд шүүхээс хууль зөрчсөн дээрх нөхдөд ха­риуц­лага тооц гэсэн шийдвэр гарсан ч хэн ч тоогоогүй юм.

-Танай хүүг ажлаас нь халсан гэв үү?

-Тийм ээ. Миний хүүг За­саг дарга Ж.Баянмөнхийн захиалгаар ажлаас халсан. Дээр нь нэмээд хэлэхэд на­майг шоронд суулгахад хүчин зүтгэсэн аймгийн орлогч про­курор Одхүүд Ж.Баянмөнх гурван өрөө байр, бас Төрийн удирдлагын академид урил­гаар сурах эрх өгч суулгасан байна. Эхнэрийг нь төрийн албанд ажилд авсан даа. Манай хуулийн байгууллага хэрхэн ялзарсныг би биеэрээ мэдэрсэн. Улсын мөрдөн бай­цаах албанд Засаг дарга Ж.Баянмөнхтэй холбоотой материалаа тэр чигээр нь алдчихсан. Ёстой аймаар болсон юм билээ.

-Та нараас өөр зодуул­сан хүн бий юу?

-Зөндөө. Нийгмийн даат­галын хэлтсийн дарга Бат­төмөрийн Аюушжав гэдэг залууг өрөөндөө зодож байс­ныг олон хүн мэднэ. Эмэгтэй­чүүдийг хэрхэн дарамталдаг ч талаар баримт материал бий.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

''Өдрийн сонин"


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.24.14 2:52 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-21

Д.Амарсайханы холбогдсон хэрэг нууцын зэрэглэлтэй юу?

Сүүлийн үед хууль хя­налтын байгууллагынхан олон нийтэд үнэн зөв, бодит мэдээлэл өгөхөө больжээ. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрх­мүүд аливаа хэрэгт ороо­­цолдлоо гэхэд тэдний тухай анхны мэдээллийг хуу­лийнхан л хэвлэлийнхэнд өгдөг.

Иймэрхүү хэд хэ­дэн хэрэг ээлж дараалан давтагдаад байгааг олон нийт мэдэж байгаа.

Эдгээрийг нурших хэ­рэг­гүй ч энэ удаа Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайханыг чухам ямар хэргээр хорьсон, байцаалт, шалгалт нь ямар шатанд байгааг олон нийтэд сонордуулахыг зорьсон юм.

Яагаад гэвэл улсад олон тэрбумын хохирол уч­руулсан байж ч болзош­гүй энэ хэрэг нийтийн анхаар­лыг татсаар байгаа хэрэг өнөөдрийг хүртэл нууц­­лаг­даж, мэдээллийг нь дарсаар бас л замхруулах вий гэх хардлагыг төрүүлэх боллоо.

Өнгөрсөн онд түүнийг ажлаа өгснийх нь дараа нууц гэрээгээр халхавчлан газрын тосны орлогоос нэг хувийг нь хувьдаа завшиж байсан ноцтой хэрэг илэр­сэн тухай бөөн дуулиан шуу­гиан дэгдсэн.

Хэдийгээр энэ нь манай улсад өрнөж буй үйл явдал ч БНХАУ-ын хууль хя­нал­тынхны анхаарлыг бага­гүй татсан. Дээрх хэргийн сэжүүр олон нийтэд дэлгэгдэх үеэр Д.Амарсайханыг гадаад руу зугтаад явчихсан гэж хууль, хүчнийхэн ч эхэн­дээ ярьцгааж байсан.

Гэх­дээ тэрбээр хуу­лийнх­ны ха­раа хяналтаас мултарч ча­далгүй, өнгөрсөн оны ар­ван­­хоёрдугаар сарын 16-нд саа­туулагдаж, цаг­дан хо­рих 461 дүгээр ангид хо­ригдож байгаа. Харин ямар хэргээр гэдгийг нь одоо хэр нь нууцалсаар байна.

Албаны зарим эх сурвалж “Түүний хийсэн хэргийг ингэж нууцалж байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтний өмнөөс ял үүрүүлэх гэж байна” гэсэн юм.

Тэгээд ч сүүлийн үед төрийн өндөр албан ту­шаалтныг ажлаа хү­лээлгэн өгөнгүүт нь ямар нэгэн хэрэгт холбогдуулдаг “моод” манай улсад их л түгээмэл болсон нь нууц биш.

Уг нь өнгөрсөн оны есдүгээр сард дээрх эрхмийг ямар хэрэгт холбогдсон талаар УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх доорх мэдээллийг өгч байсан. Тэрбээр “Түүний удирдаж байсан байгууллагаас 417 мянган баррель буюу 40.5 сая доллараар үнэлэгдэх газрын тос сох дутчихаад байгаа.

Шалгалтын явцад үүнээс ч их хэмжээгээр алга болсон нь тогтоогдсон. Бүтээг­дэхүүн хуваах гэрээ­ний дагуу манай улсын төсөвт орох ёстой 24 хувийн орлогоос нэг хувь нь Хон­конг дахь “SunWang” гэх ком­панийн данс руу орж байсан нь батлагдсан” гэж мэдэгдсэн.

Түүнчлэн эл хэрэгт хол­богдуулан тухайн үед тус газрын дарга, дэд дарга, Га­даад худалдааны хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бо­догч зэрэг дөрвөн албан ту­­шаалтныг сэжигтнээр шалгасан.

Хэдийгээр тэд хэрэг хийсэн эсэх нь олон нийтэд сонирхолтой биш ч Монгол Улсын иргэн учраас улсын төсөвт орох ёстой хөрөнгө, мөнгө чухам юуны учир, яагаад замаасаа алга болоод байдаг нь хачирхалтай асууд­луудын нэг.
Тиймээс л өнөөг хүртэл Д.Амарсайханы хэрэгт чих тавин суугаа.

Бидэнд олдсон мэдээл­лээр Д.Амарсайхан татварт орох ёстой их хэмжээний мөнгийг хувьдаа завшиж байсныг аудитынхан шалгал­таар илрүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл “Sun- Wang” ком­панийн данс руу зөвхөн Мон­голынх биш БНХАУ-ын Засгийн газарт орох ёстой хувиас нэг хувь нь шилжсэн тө­дийгүй тус компаниас то­дор­хой хэмжээний мөнгө манай улсын арилжааны нэгэн банкинд шилжин ирж түүнийг нь өөр хү­ний нэр дээр нууц данс нээгээд ашиг­лаж байсан нь тодор­хой бол­жээ.
Түүнчлэн Газрын тосны газар болон “Петрочайна Дачин Тамсаг” нь хуурамч тайлан гаргаж өгдөг байсан зэрэг ноцтой асуудал гарсныг тогтоосон юм билээ.

Өөрөөр хэлбэл мэргэж­лийн байгууллагаас тус газрын 2007-2012 оны тай­лан тооцонд үндэслэн дүг­нэлт хийхэд 51.4 сая ам.дол­лар буюу 465.264 бар­рель тосны зөрүү гарсан байдаг.

Тухайлбал газрын тос­ныхон 2010 оны­хоо тай­ланд 12.95.660 бар­релийг борлуулсан гэж дурьд­сан бол, Хятадын та­лын­хан 15.41.284 баррель гэж 245.624 баррелийн зөрүүтэйгээр тайландаа тус­гасан байгаа юм.

Тэгэхээр “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн олборлосон газ­рын тосны борлуулалтын орлогоос Монгол Улсын Засгийн газарт ногддог 24 хувиас нэг хувь нь автоматаар Хонгонг руу урсаж байжээ.

Ямартай ч Д.Амар­сайханыг дээрх үйл явд­луудаас эдийн засгийн то­моохон гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж сэрдэж байгаа. Гэтэл түүний хий­сэн хэргийг юуны учир өнөөдрийг хүртэл чандлан нууц­лав гэдэг нь л олны со­нирхолыг улам их татсаар байгаа.

Магадгүй сар гаруй хоригдож байгаа Д.Амар­сайханы ард одоо төрд байгаа болон өмнө нь төрд алба хашиж байсан томоохон эрхмүүд сууж байгаад энэ ээдрээтэй, эдийн засгийн томоохон гэмт хэргийг замхруулахаар бо­ломжит цагийг хүлээж байхыг үгүйсгэх аргагүй.

Яагаад гэвэл төр, түмний хэ­дэн арван тэрбумын хө­рөнгө, мөнгийг хулгайлан зав­шигчид сүүлийн үед яг л ийм арга, замаар ял завшин тарвалзах болсон.

Р.Саруул

Эх сурвалж:
http://www.sonin.mn/news/politics-economy/23515


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.24.14 3:45 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Тугчин
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Бичлэгүүд: 2236
Байршил: Musée du Louvre, Paris, France
MAN-iihan chine eruusuu avilgal avdaggui gants avdag bsan l esvel hucheer zarim huniig avhuuluulsan nuhur chine ter urt shar deelt l baihgui yu ternees MAN-han avch bdgin :mrgreen:

_________________
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.11.14 2:27 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-22

Д.СУГАР ДАНСАНДАА ОРСОН МӨНГӨНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн сэргээн шалгаж эхэлснээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Хэдийгээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлж чадаагүй ч мөрдөгчид түүнээс тайлбар авалгүйгээр хийх ажлаа хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулаад байгаа аж.

Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж “Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Шалгалтын явцад хэргийн харьяалал АТГ руу шилжиж магадгүй. Түүний үйлдэл нь ТӨХ-ны даргаар ажиллаж байсан үе буюу 2009 оноос өмнө болсон асуудал болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, хуучин нисэх буудлын барилгыг нутгийн дүү, “Монголиан эйрлайнс” компанийн захирлаар ажиллаж байсан, МИАТ-ын гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ч.Хоролсүрэнд хувьчлахдаа албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн өгсөн байж болзошгүй нь тогтоогдоод байгаа. Ингэж хувьчилж авахын тулд Ч.Хоролсүрэн хуурамч баримт бүрдүүлж өгсөн бөгөөд түүнийг Д.Сугар болон хэргийн холбогдогч Үүрцайх нарын хүмүүс албан тушаалаа урвуулан авч, сонгон шалгаруулалтад ялуулсан байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Түүгээр зогсохгүй, Д.Сугарын өөр нэг үйлдэл нь ч нотлогдоод байгаа. Энэ хоёр үйлдлээс гадна Д.Сугар дансандаа орсон 600 сая төгрөг хэн нэгнээс орсныг тайлбарлаж чаддаггүй. Энэ мэт нотлох баримтад үндэслэн хэргийн харьяаллыг АТГ руу шилжүүлж магадгүй” гэлээ.

Харин өөр нэг эх сурвалж “Д.Сугарын дансанд орсон их хэмжээний мөнгө магадгүй үнэгүйдүүлж хувьчилсан объектуудынх нь унац байх гэж хардаж байгаа. Мөрдөн байцаалт дуусаж, шүүхээр гэм буруутай, эсэх нь тогтоогдсоны дараа энэ бүгд тодорхой болно” гэлээ.



Г.ОРЧЛОН
http://mongolnews.mn/i/49700


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.26.14 12:20 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-23

Тариаланчдын хөлсөөр хөлжсөн Ч.Пэрэнлэйн хэргийг хэрэгсэхгүй болгох сонирхол хэнд байна вэ?

”Хуулийн цоорхой”-д бүгэгсэд-
Арван хэдхэн настай хүү амьдрахын эрхэнд хулгай хийгээд арван жилийн ял авсан тохиолдол манайд бий.
Томчуудад хаягдсан балчир үрс өөр яаж амьдрах юм бэ. Тэднийг хэн ч ажилд авахгүй. Хүн болох гэж төрсөн юм чинь дулаан хувцас, гол зогоох хүнс хэрэгтэй шүү дээ. Хатуу энэ амьдралд амьд үлдэх гэж тэр. Тэрсэж бодоход хаягдаж гээгдсэнээсээ болж, амьд үлдэхийн тулд, хүн болохын төлөө алдаж эндэж яваа үрсээ биш, аав ээж болж тоглосон арчаагүй томчуудыг яллаж байхсан.
Ийм ялгаа заагийг хуульчилж, эх орондоо иргэн нь болон ирсэн бяцхан иргэдээ өргөст торны цаана тусгаарлаж чадаж байгаа улс яахаараа хэдэн зуун саяар нь төрийн мөнгөнөөс зувчуулж, тэрбум тэрбумаар халаасласан нь нотлогдчихсон эрхмүүд “хуулийн цоорхой”-гоор сугарч, эрх чөлөөгөөр жигүүрлээд байдаг байна.
Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Пэрэнлэйг мартаж болох уу.
Ч.Пэрэнлэй Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байхдаа 350 сая төгрөгийг хувийн компанидаа зувчуулсан хэргээр Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-т шалгуулж эхлэх үеэс Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгодог улаан буудайн урамшууллын хөрөнгөөс хувьдаа завшдаг байсныг тогтоосон хэмээж байлаа.
Хэрэв уншигчид санаж буй бол 2009 оноос эхлэн манай хуулийн байгууллагынхан энэ эрхмийг анхааралдаа авч, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөнөөс идсэн уусан, ашигласан завшсан нь ил боллоо хэмээн мэдээлж байлаа. Тэр ч бүү хэл түүний хийсэн хэрэг баримтаар нотлогдсон тухай яриа ч гарч байв.
Гэвч удалгүй Ч.Пэрэнлэй болон түүний хамсаатнуудын нэр холбогдсон хэргүүд хэрэгсэхгүй болсон тухай дуулдсан. Цагдаа, хүчнийхэн барин тавин, хам хум мэдээлэл цацдаг болчихоогүй л бол асуудал анхаарлын гадна үлдэх учиргүй. Тэр утгаараа энэ хэрэг хэрхэн ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болсон талаар хууль цагдаад ажилладаг хэд хэдэн эрхмээс асуухад “Ч.Пэрэнлэй гэхээсээ илүүтэй түүний хамсаатнууд нь цагдаа, прокурор тэр ч бүү хэл улстөрийн нөлөөллөөр хавтаст хэргийг хаасан бололтой” гэсэн мэдээллийг өгсөн.
Үгүйсгэх аргагүй. Тэгэхээр Ч.Пэрэнлэй гэж хэн бэ. Тэрбээр ямар хэрэг өдүүлсэн бэ гэдгийг судлаад үзвэл “но”-той асуудал их. Хамгийн гол нь түүнийг асуудалтай гэдгийг олон газар баталчихсан байдаг юм.
Энэ тухай зарим баримтаас хүргэвэл, хэдхэн жилийн өмнө нөлөө бүхий эрхэм Засгийн газрын тусгай сангуудын мөнгийг Төрийн санд байршуулах хуультай ч зарим сан хөрөнгийн тодорхой хэсгийг арилжааны банкуудад байршуулж гүйлгээ хийсэн тухай ярьж, ямар ч хяналтгүй, авч хэрэгжүүлсэн олигтой арга хэмжээгүй зарим санг буулгах тухай асуудлыг хөндөж улмаар Ч.Пэрэнлэйгийн өдүүлсэн хэргийн тухай мэдээлж байсан.
Тодруулбал, Ч.Пэрэнлэй Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байхдаа 350 сая төгрөгийг хувийн компанидаа зувчуулсан хэргээр Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-т шалгуулж эхлэх үеэс Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгодог улаан буудайн урамшууллын хөрөнгөөс хувьдаа завшдаг байсныг тогтоосон хэмээж байлаа.
Энэ тухай нөлөө бүхий албаны хүн “Ч.Пэрэнлэй Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймаг дахь эрхлэгч Доржханд, Хөтөл дэх эрхлэгч Ч.Гантулга нартай хуйвалдан энэ хэргийг үйлдсэн. Үүнээс гадна “Атрын III” аяны хөрөнгөөс 260 сая төгрөг шамшигдуулсан гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүлсэн ч хэргийг тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болголоо” хэмээсэн юм.
Тэгвэл Ч.Пэрэнлэй гэх эрхмийн тухайн үед өдүүлсэн бас нэг хэрэг одоо ил болж байна. Энэ тухай эхнээс нь сийрүүлбэл Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2006 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр “Бэрэн групп” ХХК-д буудайн үнэ 100 сая төгрөг шилжүүлсэн байдаг ажээ. Тухайн үед энэ үйл явдлын мөрөөр холбогдох байгууллагынхан шалгалт хийхэд салбарын нярав Очгэрэл “Булган” ХХК-иас 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр хорогдол тооцолгүйгээр 476 тн буудайг орлогод авч тайланд тусгасан ч хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй, бас акт үйлдээгүй байжээ.
Мөн лабораторын эрхлэгч Д.Алтаннавчийн тодорхойлсноор 476 тн буудай нийлүүлээгүй байсан аж. “Гурил тэжээл Булган” ХК буудай нийлүүлээгүй талаар тодорхойлолт гаргасан, өөрөөр хэлбэл дээрх буудайг “Хөтөл” салбарт тушаагаагүй байсан нь илэрчээ. Хамгийн ноцтой нь “Хөтөл” салбараас дээрх буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга Ч.Пэрэнлэйн шийдвэрээр иргэн Батсуурьт 66,9 тн, “Эх гам” ХХК буюу иргэн Батсуурьт 200,0 тн, иргэн Лхагваад (Эх гам ХХК) 209,1 тн, бүгд 476 тн буудайг зарлага болгосон гэх ч дээрх иргэдэд огт олгогдоогүй байсан байгаа юм. Тэгсэн атлаа “Эх гам” ХХК болон иргэд буудайн үнэ 104720.0 мянган төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Зоос банк дахь дансанд тушаасан байдаг нь сонин.
Тэр нэгэн жил Төр төлөөлөн орон нутагт уулзалт хийхээр оччихоод, нэг харсан тариаланчдын дунд суучихаад иргэн надад асуулт байна гээд гараа өргөж суусан сүйхээтэй эр гэж байгаа.
Тодруулбал, 2007 оны аравдугаар сарын 5-нд Хөтөл салбарт “Эх гам” ХХК-иас тушаасан 200 тн буудайн үнэ 44.000.0 төгрөгийг тус салбараас 2007 оны аравдугаар сарын 16-нд “Эх гам” ХХК 209.1 тн буудайн үнэ 46.000.0 мянган төгрөг, 2007 оны арваннэгдүгээр сарын 2-нд иргэн Батсуурь 66,9 тн буудайн үнэ 14.720.0 мянган төгрөг тушаасан байдаг ажээ. Эндээс Ч.Пэрэнлэй гэх эрхэм ямар нарийн арга заль хэрэглэн сангийн мөнгийг авч байсныг харж болохоор байгаа гэдгийг хуулийнхан хэлж байгаа юм.
Түүнчлэн өөр нэг асуудал гэвэл Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг тухайн үед удирдлагаар ажиллаж байсан эрхмүүд хуваагаад авчихдаг байсан аж. Тухайлбал, П.Пэрэнлэй л гэхэд тус сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2006 онд 3 сая 380 мянга, 2007 онд 16 сая 108 мянга, 2008 онд 9 сая 204 мянган төгрөгийг урамшуулал нэрээр авсан байгаа юм. Гэвч дараа буюу 2009 онд түүний хууль бус үйлдэл ил болсноор тэрбээр өөрт олгодог байсан урамшууллаа зогсоосон байдаг.
Тухайн үед энэ талаар холбогдох хүмүүс ярьж сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, өөрсдөдөө урамшуулал болгон хуваан авч байсныг хууль бус хэмээн үзэж, цагдаа прокурорынхан ч хэргийн мөрөөр орсон. Харин өдгөө тэрбээр Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй болчихсон явж байна.
Тэр нэгэн жил Төр төлөөлөн орон нутагт уулзалт хийхээр оччихоод, нэг харсан тариаланчдын дунд суучихаад иргэн надад асуулт байна гээд гараа өргөж суусан сүйхээтэй эр гэж байгаа. Харахад эгэл боргилдуу энэ нөхөр хэний хүч, юуны нөөлгөөр ийнхүү ганхаж гунхалгүй улам бүр мөнгөжиж, өнгөжөөд байгаагийн тодорхой мэдээлэл бидэнд олдлоо.
Энэ талаар бид дараагийн дугаарт хүргэх болно. Одтой, адтай гялалзаад яваа түүнд хань ижил, гэр бүлийн нь хүний ар тал, хэтэвчийн хэлхээ нь хэрхэн тусалдгийг бид дэлгэрэнгүй мэдээлнэ.
Түүний эхнэрийн хэтэвчтэй хэний эхнэрийн хэтэвч хэлхэлддэг болох, мань эр өөрөө хэн гээч нөлөө бүхий улстөрчийн хувийн компанийн үл ганхах суурь болдгийг удахгүй хүргэх болно.
Д.Дорж

http://news.gogo.mn/r/135788


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.02.14 10:39 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-24

Газрын наймаачин Ц.Сандуй гэгч хэн бэ?
нэ удаад жирийн албан хаагчийн хоногийн 24 цагийн турш ажиллаж, нэг ч төгрөг заралгүй бүх цалингаа хурааж

хуримтлуулаад ч насаараа цуглуулж барахгүй хөрөнгийг богинохоон хугацаанд үзэгний үзүүр хөшөөд л олж халаасалсан эрхмүүдийн нэг газрын албанаас төрсөн тэрбумтан Ц.Сандуйг онцолж байна.

280 тэрбум төгрөгийн хэрэг

Ардын баатар Э.Бат-Үүл хотын захирагч болонгуутаа хийсэн том операци бол захирамж гаргаж ЭЦГ-ийг “хөлсөн” хуучин хотын дарга нарын “но”-г ухуулсан явдал. “Э.Бат-Үүл” ажиллагааны үр дүнд хотын хуучин удирдлагууд хотын аль л өнгөтэй өөдтэй 240 хэсэгт 240 удаагийн захирамж гаргаж, 2400 орчим га газар олгож, газрын төлбөр 280 тэрбум төгрөгийг нь хувааж халаасалсан нь илрээд байгаа.

Нийслэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл, Орлого төлөвлөлт, бүрдүүлэлтийн хэлтсийн дарга асан Д.Дашцэцэг нар газрын бодит төлбөр болох 280 тэрбум төгрөгийг төрийн дансанд хийлгүй өөрсдөө идэж шамшигдуулсан хэрэгт унасан.

Төр хувийн хэвшлийн түншлэл нэрийн дор хулгайлсан газраа “Туушин” ХХК, “Торгон хэлхээ” ХХК зэрэг бэлтэй компаниудад өгч хариуд нь их хэмжээний авилгал авсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа Ц.Сандуй, Э.Ариунгэрэл Д.Дашцэцэг нарын газрын албанаас төрсөн тэрбумтанууд уснаас хэрхэн хуурай гарах нь тун сонин. Нам дагаж, хотын фракцын хаяа түшдэгээрээ Ц.Сандуй наранд үлдэж, нөгөө хоёр нөхөр ялыг нь үүрнэ гэж урьдчилсан таамаглах хүмүүс ч байна. Мөнгөтэй нөлөөтэй эрхмүүд ял үүрч байсан практик монголд тун цөөн. 280 тэрбумын ажлыг гардан гүйцэтгэсэн Ц.Сандуйн хувьд даргын дүрд тоглон хотын намыг бужигнуулдаг эрх чөлөөнд нь удалгүй цэг тавигдаж мэдэх л юм.

Газрын албаны дарга байхдаа хотын аль л өнгөтэй өөдтэй газрыг зарж идсэн түүнийг богинохон хугацаанд хагартлаа баяжсанд гайхах зүйл үгүй. Хотод эргэж очих нүүргүй болсон түүний хувьд нам бараадсаныхаа хүчинд өнөөдрийг хүртэл газрын асуудлаар “явчихалгүй” тогтсоор байгаа хэрэг. Хотын хамгийн байршил сайтай газруудад “Metro Mall”“Home palace”худалдааны төвүүд барьж түрээслэсэн түүний гар дээр олон тооны газрын лицензүүд ч бий гэгддэг.

Нэг нам ноёрхож байх үед дарга нарын цүнхийг барьж, баруун суганд нь бат хавчуулагдаж явсаныхаа хүчинд богинохон хугацаанд тэрбумтануудын эгнээнд багтаж, жирийн төрийн албан хаагчийн хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж, мөрөөдөөд ч насаараа олохгүй эд баялагийг өөртөө бий болгосон Ц.Сандуйгийн Нийслэлийн газрын дарга байх хугацаандаа хийсэн зүйл ердөө л энэ. Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй хойно газрын албанаас төрсөн тэрбумтангуудын хэрэг замхарч мэдэх ч хэрэг хуучирдаггүй……

Ц.Сандуйг хэн тэжээсэн бэ?

АН төрийн эрхэнд гаруутаа хийсэн том ажил бол МАН-ын цэвэрлэгээ. Төрийн албаны дээд доод бүх шатанд нь нэг ч хүн үлдээлгүй гудамжинд гаргаж, МАН-ын сэтэртэй хурган дарга нарыг толгой дараалан АТГ-д шалгуулж , дээлийг нь нөмөргөсөн атал хотын төвийн өндөр зэрэглэлийн газар зарж хөрөнгөжсөн Ц.Сандуйг хууль хяналтынхан зүв зүгээр толгойг нь илээд өнгөрсөн нь МАН-ын дарга М.Энхболдын нөмөр нөөлгөөс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөлөө гэж намын цагаан байраар шивэр авир хийлдэж байна.

Наймаачин хүний зангаар ноёдод тал алдаггүй Ц.Сандуй АН-ынхантай багагүй холбоо сүлбээтэй бөгөөд газрын албанд байхдаа Ц.Элбэгдоржид газар зохицуулж өгч байсан гэх шум ч байна. Нийслэлээс төрсөн тэрбумтан эр тал тохой тэлж, ерөнхийлөгчтэй ганзага нийлсэн бол хууль хяналтын байгууллага бэлтэй эрийн өмнө хүчгүйдсэнд гайхаад байх зүйл үгүй. Ар тал нь Миеэ Энхболд мэлтийж, Ц.Элбэгдорж ивээж байгаа нөхрийг тушаалаас өөр бамбайгүй муусайн эрүүгийн төлөөлөгчид яаж ч чадахгүй нь тодорхой.

Ноёд урваач нохой шарваач гэдэг хойно асуудал эвгүйдвэл давхар хамгаалалт хэрэгтэйг сайтар тооцсон газрын албаны экс дарга нийслэл дэх МАН-ын даргаар улирч ажиллахаар улайрч байгаа сурагтай. Урьдын өгөө аваагаа бодсон ч нэг талаас Ерөнхийлөгчийн нөлөө, нөгөө талаас МАН-ын даргын нөлөө байгаа гэж тооцсон Ц.Сандуй хотын төвийн газрыг зоригтой зарж, үрж, бэлэглэж, хөрөнгө бэлээ ч зузаатгаад авч өнгөрсөн хугацаанд. Тиймдээ ч хууль цагдаагийнхны амыг барьж, 5 сарын өмнө хэвлэлээр шуугиж байсан газрын наймааны асуудлаа нам дарчихаад хотын МАН-ын даргаар улиран сонгогдохоор хор найруулж явна.

Хүүхдийн тоглоомын газраас мөнгө шүүрэгч

Суусан газраасаа шороо атгаж сурсан наймаачин хүний зангаар Ц.Сандуй хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайг хүртэл зарж мөнгө болгосон байх юм. Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа 14 аж ахуйн нэгжид газар олгож, мөнгийг нь халаасалсанаас үүдсэн хохирол 80 орчим тэрбум төгрөгт хүрсэн нь зөвхөн нэг л жишээ. Г.Мөнхбаярыг нийслэлийн Засаг даргаар ажилласан дөрвөн жилд Т.Билэгт, Э.Сандуй, Э.Ариунгэрэл, Д.Дашцэцэг нар хотын А зэрэглэлийн бүсэд байх хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн газрыг хувийн компаниудад өмчлүүлж байшин, барилга бариулсан хэргүүд нь ар араасаа сөхөгдөж, иргэдээс мэдээлэл ирүүлж хотын экс удирдлагуудад холбогдох хавтаст хэрэг өдрөөс өдөрт зузаарч байгаа аж.

Ц.Сандуй хотын ерөнхий архитектор асан Э.Хүрэлбаатартай үгсэн Сонгинохайрхан дүүргийн 15 хороо буюу 1-р хорооллын 19.20 дугаар байрны дунд байрлах тоглоомын талбайг 2012 онд иргэн Т.Баасанжавт олгосон байх юм. Баримтаас харахад уг газрыг Т.Баасанжавт анх НЗД-ын 2009 оны 6 сарын 19-ны 322 тоот захирамжаар газрын дуудлага худалдаагаар 14 сая төгрөгөөр олгосон гэх боловч 2011 оны 3 сарын 1-ны 193 тоот захирамжаар хүчингүй болгосон байна.

Харин жил гаруйн дараа дахин захирамж гарган газар олголт хийжээ. Тоглоомын талбайд орон сууцны байр барих захирамж гаруут Т.Баасанжав 5 давхар барилгын суурь цутгасан ч иргэд оршин суугчид эсэргүүцэж, барилгын ажлыг зогсоосон дүр төрхтэйгээр 2014 онтой золгож байна. Газрын албанаас төрсөн шинэхэн тэрбумтаны эрх мэдэл үүгээр дуусаагүй Ц.Сандуй монгол улсад ямар ч бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Туул Ривер Контри Сайд” гэх компанид газар олгосныг нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс хууль бус үйлдэл болохыг нь тогтоожээ. Эрх мэдэл нь хэтэрсэн залуу дарга газрын захирамжийг дур мэдэн олгож, дуртай үедээ цуцалж, естой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байсны зөвхөн жишээ энэ.

Ш.Үнэнбат
http://www.amjilt.com/200881


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.28.14 10:32 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-25
Хоёр жилийн хувьчлал буюу хөрөнгө орлого нь 20 дахин үржсэн “Сол Ин Хуа”

Өнөөгийн улс төр дэх өш хонзонгийн цэцэг буюу Сол Ин хуа нь Д.Сугар аж. Нэгэн цагт журмын нөхдийг нь уйлуулж байсан ардчиллынхныг амаа барьтал чадсанаар нь түүнийг ийн тодотгож болно.

Тэртээх 1992 онд Ардчилсан хүчин ялалт байгуулж, төрийн гэх тодотголтой бүхнийг үнэ­гүйдүүлэн халаасласныг түүх өөрөө гэрчилнэ. Үр дүнд нь шинэ үеийн хөрөнгөтнүүд мэндэлсэн. Энэ үйл явц олон жил олонхи байж, дангаараа Засгийн эрхэнд зайдагнаж байсан ууган улс төрийн хүчнийг ёстой л асгартал уйлуулах нь тэр. Тухайн үед журмын нөхдийн нь амталсан шорвог нулимсыг Д.Сугар 2006 онд ардчиллынханд мэдрүүлэв. Тэрбээр Төрийн өмчийн хорооны даргаар томилогдсон даруйдаа 20 гаруй аж ахуйн нэгжийг төрөөс тусгаарлажээ. Тодорхой баримтууд ишлэвэл, “Монгол эм импекс” ХК, “Дархан мах экспо”, “Агро сервис”, ДБЭХС хүчилтөрөгчийн станцын барил­га, Хилийн цэргийн 0119 ангийн заалны барилга, ТӨХ-ны 14 дүгээр байр, Хужирт рашаан сувилал, аялал жуулчлалын төв, “Цагаан нуга” зуслан, “Электрон техник” машин судлалын нэгдэл, “Ховд цемент”, “Авто импекс”, Геронтлогийн төвийн байр, УМЭХ-ийн Биоцехийн барилга, Барилга архитектур, Мал эмнэлгийн хүрээлэнгийн биоцехийн барилга, барилгын технологийн коллежийн барилга гэх мэтчилэн дурьдвал сонины зай талбай үнэндээ л багадна. Дээрх нэр дурьдагдсан аж ахуйн нэгжүүд зөвхөн 2006-2008 оны хооронд буюу Сугарын сугаар хувьчлагдсан байдаг.

Дээр нь Хадгаламжийн банк, “Говь”, Улсын цирк гэхчлэн томоохон газрууд нэмэгдчихнэ. Мөн Мардайгаас Чингисийн далан хүртэлх 131 км төмөр замын 93 км-ийг нь “Бүрхээст хайрхан” ХХК-д зарсан гэхчлэн хөвөрдчихөөд байгаа. Эрдэнэт, МИАТ-ийг эс тооцвол төрд данстай ихэнх өмчийг Төрийн өмчийн хороо толгой мэдэн хувьчилсан нь энэ. 24 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөтэй “Говь” компанийг 13 тэрбумаар хувьчилснаас болж хэсэгтээ л хэл ам салаагүй. Энэ талаар Д.Сугар “Хэдэн жилийн өмнө “Говь”
ХХК-ийг 11 саяар зарах гээд чадаагүй. Бид 13.8 тэрбумаар хувьчилсан нь үнэн. 20 жил ажилласан энэ үйлдвэрийг хурдхан зарахгүй бол эргээд төрд лай болж мэдэхээр байсныг нуугаад яахав” гэж өөрийгөө өмгөөлмөөр аядаж суусан. Улсын циркийг мөн л 1.5 тэрбум төгрөгөөр намын дүүдээ хувьчилсан нь өдгөө сөхөгдөж, Д.Сугарын нэр дэд гарчиг мэт дагалдаастай. “Хадгаламж” банк­ны хувьчлал ч хуудуутай бол­сон талаар сөхөгдөхөд номын хавчуурга шиг чирэгдчихсэн л явсан. Ямартаа л Д.Сугарын суганд хавчуулагдаагүй гарсан хувьчлал хуруу дарам хэмээх хэлц гарсан байхав.
Өмч хувьчлал ийн цэцэг­лэхтэй зэрэгцэн мань хүний орлого ч хэдэн арван хувиар арвижсан гэж байгаа. 2007 онд ТӨХ-ны дарга Д.Сугар жилд 15.167.9 (мян.төгрөгөөр) төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүний орлого нь 2.316.9 төгрөг. Хоёр орон сууцтай. Бусад ангилалд орох нэг барилга байгууламжтай бөгөөд эдгээр нь нийт 425.000.0 төгрөгийн өртөгтэй. Тухайн үед “Ланд круйзер-105”, “Ниссан Х-трэйл”, “Тоёота виста” маркийн гурван автомашинтай бөгөөд 86 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 98 бод, 350 бог малаа 65.800.0 төгрөгөөр үнэлсэн. Газар эзэмших эрхийн хоёр ч гэрчилгээтэй. Хадгаламжиндаа 110.000.0 төгрөгтэй, Үндэсний үнэт цаасны 30 хувийг эзэмшдэг бөгөөд 167.000.0 төгрөгөөр үнэлэгддэг хэмээн мэдүүлж байсан бол жилийн дараа гэхэд түүний жилийн орлого 209.464.5 төгрөг болж хэмжээлшгүй ихээр арвижсан байдаг. Харин гэр бүлийн гишүүд нь орлого олохоо больж, мань хүний олж ирсэн хэдээр амьдралаа залгуулдаг болсон бололтой юм. Энэ бол дээрх аж ахуйн нэгжүүдийн хувьчлал явагдсан он жилүүдэд мань хүний халаасан дахь хөрөнгө хэрхэн үржигдсэн талаарх АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэг. Машины нь загвар гэхэд л жил жилээр сайжирч, эцэстээ Лексус 570 хөлөглөдөг болчихсон байв. Энгийн нэг Төрийн алба хаагч байтугай боломжийн эргэлттэй бизнесмэн ч нэлээд түнтэгнэж байж эзэмших төмөр хүлэг шүү энэ.
Өвөрхангайн гаралтай энэ эрхэм нутаг нугынхнаа дээш татаж, зарим нэгийг нь өөрийнхөө хөрөнгө дээр суулгасан барин тавим мэдээллүүдийг ч үгүйсгэх боломжгүй. Тэнэг л биш бол төрийн хар дансанд бүртгэлтэй аж ахуйн нэгжийг өөр дээрээ бүртгүүлэхгүй нь ойлгомжтой. Тэнэг болохгүйн тулд хаа холын, хар элгийн хүнийг дуудаж ирүүлээд данслалтай биш. Авч зугатаад алга болчих биш, ах дүү, амраг садан, нутаг нугынхныхаа нэр дээр дансалж, нууц ноёнтноор нь амьдардаг бичигдээгүй хууль Монголд л бий. Иймээс дээрх хувьчлагдсан гэх аж ахуйн нэгжүүдийн эзэд хэн болох, хэрхэн ямар замаар хувьд ирсэн түүхийг бид цувралаар хүргэхээр бэлтгэлээ.
Үргэлжлэл: Дараагийн дугаарт

Л.НИНЖСЭМЖИД
http://news.dorgio.mn/society/sejigtei/11291


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.14 9:19 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-26
Багануур дүүргийн МАН-ын дарга асан Ц.Сандаг-Очирт ял оноов

Багануур дүүргийн МАН-ын хорооны дарга Ц.Сандаг-Очир нь дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа газрын албаны дарга асан Х.Хишигбадрахтай бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж, газар олгосныг АТГ-аас илрүүлэн хоёр жил шахам хугацаанд шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлжээ. Газрын тухай хууль, тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөн үйлдлээрээ тэрбээр улсад 2,5 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Өнгөрөгч долоо хоногт хуралдсан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны гуравдугаар шүүхээс Багануур дүүргийн МАН-ын дарга асан Ц.Сандаг-Очир нарт холбогдох хэргийг хэлэлцэн, түүнийг тодорхой /төрийн/ албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,720,000 төгрөгөөр торгохоор болжээ. - http://www.wikimon.mn/content/53882.shtml


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.14 12:51 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-27

Б.Ганзоригт зургаан жилийн ял ногдууллаа

АТГ-аас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн “Нийслэл Өргөө” ХХК-ийн захиралаар ажиллаж байсан Б.Ганзориг нарын хэргийг шүүх шийдвэрлэжээ.

Б.Ганзориг нар нь Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, уг ажлыг 1.504.430.064 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч, 827.349.083 төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, 2010 онд Хууль зүйн яамнаас зарлагдсан, Архивын ерөнхий газрын захиалгатай Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв архив”-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч 30.842.694 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн. Түүнчлэн 2010 онд Эрүүл мэндийн яамнаас зарлагдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “300 ортой төрөх эмнэлэг, Эх нялхсын эрүүл мэндийн төв”-ийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч,1.966.204.372 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн байна.

Шүүхээс Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 174.2, 265.2 дахь хэсэгт зааснаар гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, уг ажлыг 1.504.430.064 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч, 827.349.083 төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан байна. Уг хэрэгт хамтран оролцсон Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.

Харин Д.Чулуунцэцэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар нэг сая төгрөгний эд хөрөнгө хурааж таван жил нэг сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан аж.

Мөн “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баян-Өлгий аймаг багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

http://www.eagle.mn/content/read/25578.htm


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 54 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр