Game of Thrones Season 03 Episode 04
Jaime/Brienne arc
Сүйдтэй юм болсонгүй дээ.
Jaime-ийн дүрийг бүтээж байгаа жүжигчин сайн жүжиглэх юм аа.
Харин
Brienne-д тоглож байгаа жүжигчин тийм ч сайн байсангүй дээ. Дунд зэрэг л, нээх ч айхтар муу байсангүй.
Theon/Ramsay Snow arc
Тааварлаж байсан ёсоор
Ramsay Snow Theon-оор зугаагаа гаргасан байна даа. Өмнөх анги дээр түүний гарт "Bastard" гэж хэлээд үхдэг нөхөр
Reek/Domeric Bolton байх магадлал бүр их боллоо.
Ramsay Snow ямар ч л байсан
Theon-ийг тамлаж байгаа газрын (
Dreadford байх) удирдлагыг гартаа барьж байгаа нөхөр биш бололтой. Өмнөх захирагч хэн ч байсан гэсэн түүнийг алж замаасаа зайлуулаад одоо
Roose Bolton-ний дэмжлэгтэйгээр жинхэнэ
Bolton нэрийг авч томрох байх л даа. Бас
Theon Bran Rickon хоёрын оронд тариачны хүүхдүүдийг алсан гэдгээ юун амархан хэлчихэв дээ. Ийм том нууцыг нээрээ.
Arya/Brotherhood Without Banner arc
Боломжийн дажгүй хэсэг байлаа.
Beric Dondarrion-д тоглосон залуу дүрээ сайхан бүтээж байна. Таалагдлаа.
Thoros of Myr бол big no no. Гэхдээ магадгүй хэд хэдэн анги үзээд ирэхээр дасаад гайгүй болох болов уу.
Anguy the Archer бас цоглог байлаа.
Podrick arc
За энэ одоо болиосой. Хөгжилтэй хэсэг нэмэх гэж ядсан юм шиг санагдаад байх юм. Магадгүй зохиол дээр ийм юм болдоггүй болохоор таалагдахгүй байгаа байх. (I am more or less a novel purist, I dislike any deviation from novels)
Night Watch arc
Хөгшин Баавгайн үхэл бас л санаанд хүрсэнгүй. Уул нь хэд хэдэн чухал зүйлүүдийг
Sam-д захиад үхдэг шүү дээ. Хүүгээ (
Jorah Mormont) уучилж буйгаа, нутагтаа эргэн ирж
Night Watch-д элсэн орохыг хүсэж буйгаа,
Night Watch-ийн жинхэнэ зорилго зэргийг
Sam-д хэлдэг. Тийм dramatic хэсгүүд нь байхгүй, Хөгшин Баавгайн үхэл сэтгэл догдлуулсангүй дээ.
King's Landing arc
Willas Tyrell, Garlan Tyrell, Loras Tyrell гурвыг нэгтгээд нэг хүн болгоно гэж мэдээд байсан юм аа. Уул нь
Mace Tyrell чинь гурван хүүтэй байдаг штээ.
Willas Tyrell хамгийн том хүү,
Highgarden-ний угсаа залгамжлагч, багадаа хөлөө гэмтээгээд суумгай болчихсон
Highgarden-аас гардаггүй залуу байдаг.
Sansa-г түүнтэй гэрлүүлэх санал тавьдаг шүү дээ. Хамгийн бага хүү
Loras Tyrell нь ижил хүйстэн,
Renly-гийн амраг, тэгээд нэлээд зэгсэн дайчин.
Joffrey-гийн
Kingsguard болдог.
Kingsguard болохоор мэдээж гэрлэх, газар нутаг эзэмших эрхгүй болдог. Харин дунд хүү
Garlan Tyrell нь дүү
Loras Tyrell-ийгаа таван жилээр хөгшрүүлсэн загвар л гэсэн үг. Дүүгээсээ илүү том биетэй, өргөн цээжтэй, илүү сайн дайчин байдаг. Гэхдээ алдар нэрэнд дурладаггүй болохоор хүмүүс
Loras Tyrell-ийг л мэдэхээс биш
Garlan Tyrell-ийг мэддэггүй. Аль хэдий нь гэрлэсэн, нэлээд чадалтай, айхтар нөхөр байдаг. Харин цуврал дээрээ энэ гурвыг нэгтгээд
Loras Tyrell болгочихлоо.
Littlefinger Sansa хоёрын холбоо хамаагүй нууц байдаг штээ. Гэтэл бараг хүн болгон тэдний тухай мэдчих юм.
Littlefinger-ийн үйл ажиллагаа, зорилго зэрэг нь нэлээн сүүлд ил болдог. Гэтэл цуврал дээрээ хамаг юм нь ил яваад байх юм. Нөгөө айхтар хорчин нөхөр гэдэг image нь байхгүй болоод байх юм даа.
Varys яагаад өөрийн засуулсан тухайгаа гэнэт яриад унав аа. Уул нь
Tyrion-тэй өөр зүйлийн тухай ярилцаж байгаад яриа нь түүнийг өөрийнхөө тухай ярихад хүргэдэг шүү дээ. Гэтэл гэнэт л би өөрийнхөө тухай хэлье гээд эхлэхээр сонин санагдлаа.
Varys, Littlefinger хоёр өрсөлддөг ч ингэж илээр хор хутгаж гүйдэггүй шүү дээ. Хамаагүй далдуур нууцаар юм аа хийдэг улсууд улаан цайн хор хутгаад гүйгээд эхэлсэн чинь сонин санагдаад байх юм. Миний бодлоор дараагийн анги дээр
Varys Lord Tywin дээр очиж
Sansa-г олон хүмүүс булаацалдаж байгаа тухай хэлэх байх даа.
Tywin Lannister-ийг дүрийг бүтээж байгаа жүжигчин ёстой сайн жүжиглэх юм аа. Маш хүчтэй, хөдлөшгүй зарчимтай хүний дүрийг тун чадмаг гаргаж байна шүү.
Dany Arc
За энэ талаар хэлэх үг алга. Гайхалтай
