| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=188071 |
2 хуудас 4 |
| Зохиогч: | bemgx [ 8-р сар.28.12 10:08 am ] |
| Постын сэдэв: | :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
хаха жаахан утгатай нарги л даа. 1. Гарцгүй газраар гардаг явган зорчигчийг шууд л торгох хэрэгтэй. 2. Ухамсартай байж гарцан дээр такси барих гэж зогсохгүй байх, такси нь ч эрээн шугам дээр зогсож хүн авахгүй ёстой. Торгох л хэрэгтэй. 3. Ганцаар нэг автобус тасарчихсан явж байхад урдуур нь дайрах хэрэг байдаг ч юм уу?, өнгөрүүлчихээд чөлөөтэй орчих л газар санагдах юм... Эцэстээ бүгдээрээ л сэтгэл хангалуун, уур бухимдал багатай, дэг журамтай байх гэсэн ажиллагаа болохоор харилцан ойлголцоод 2 сар тэсчихээсэй л гэе даа. |
|
| Зохиогч: | 3dMGL [ 8-р сар.28.12 10:28 am ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
9 сарын нэгнээс жуулчид орж ирэхээр ХАБ-ынхан нь үгээ хэлнэ дээ. Нөгөөдүүл нь хаана яваагаа ч мэдэхгүй хөөрхөн улаан хацарласан гарууд шааж өгнө. Явган зорчигчийг торгоод эхэлвэл болчих л юм байгаам. Замын бөглөрлийн бас нэг шалтгаан шдэ. Гарцгүй газраар гарна. Зарим дуракууд хүүхдээ хөтлөөд гарна. Ядаж өргөдөг байгаа даа. Зам нарийхан ачааллаа даахгүй байгаа нь үнэн хэдий ч ихэнх шалтгаан нь руль суудлын хооронд байдаг чихтэй сальникуудаас болдог гэж боддог. Ухамсрын л асуудал. Осол гаргаад цагдаа дуудахгүй маргалдаад бөглөрөл үүсгэвэл тас гээл торгодог машиныг нь ачдаг байх хэрэгтэй. Ёс зүй, ухамсрын талын юмнуудыг жолооны курсэд оруулж өгдөг юм уу яадгын. Халтууранд явдаг гаруудыг харахаар хааяа бөгс улайхым байна шүү. |
|
| Зохиогч: | baaksi [ 8-р сар.28.12 12:11 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Үнээн үнэн. Жижиг сажиг гэлтгүй замын хөдөлгөөнд саад болж буй бүхий л зүйл дээр анхаарлаа хандуулж байж үр дүнд хүрнэ. Ялангуяа хорооллын дундуур албан газрын дундуур явж болох замуудыг хаасан хашаа хороог сэтэлж, шороон бол асфалтан хучилт хийж мөн тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Ухаандаа нэг жолооч төв замаар түгжрээд явж байтал замын хажууд мэдээллийн самбар байрлуулж та энэ замаар ийшээ эргэж явбал тэнд хүрэх боломжтой энэ тэр гээд зураг дээр заагаад өгчих хэрэгтэй санагддаг. Манайхан тиймэрхүүү "хулгайн" гэмээр ч юмуу тийм замыг мэддэггүй ш дээ. |
|
| Зохиогч: | bemgx [ 8-р сар.28.12 12:20 pm ] |
| Постын сэдэв: | :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
ХАБ-ынханд гадаад хэлний хэрэг байхгүй дээ. Улаан, ногоон, шар гэрлийг бүгд л ойлгоно мэднэ. Дээр нь гадны хүмүүс харийн улсад ягштал ном журам баримталж л таараа. Харин манай эргүүлийн цагдаа нар бүдэг бадаг ч болов хэл устай байж, хариуцаж авсан ойр орчмоо нүдэлж мэдсэн байх хэрэгтэй байгаа юм. Заавал гадаад гэлтгүй бид нар ч очоод юм лавлахад уриалгахан, харицаатай соёлтой байх ёстой юм байгаамдаа. |
|
| Зохиогч: | Say You'll Go [ 8-р сар.28.12 12:26 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
bemgx-n sanaliig demjij bnaa, alivaa neg ajil hiiy uragshuulya geheer uuduus dandaa iimerhuu yum yrij baritsaj bhin, bi lav turiiin alban haagchid ajildaa zorchihdoo niitiin teevriin heregsel ashiglahiig neeh hunii erh zurchsun hahan havchsan gj harahgui bna |
|
| Зохиогч: | Galaa039 [ 8-р сар.28.12 12:32 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
төрийн албан хаагч хүүхдээ сургууль цэцэрлэгт нь зөөхдөө автобусаар явж байх уу. Хувийнх болохоор баян улсууд машинаараа хүүхдүүдээ зөөгөөд л. Өвлийн хүйтэнд нусаа хацартаа наацан төрийн албаны хүүхдүүд гэсэн хэдэн нөхдүүдээ чирээд автобусдаад л, хувийн байгууллагын хүмүүс нь хүүхдээ машинаараа сургуулийн үүдэнд нь буулгаад л доромжлох гээд байгаа юм уу хаашаа юм бэ Ганц бие бол ажилдаа ирж очихдоо тэгж тансаглаад машин тэрэг унаад явахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. |
|
| Зохиогч: | bemgx [ 8-р сар.28.12 1:00 pm ] |
| Постын сэдэв: | :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Ийм сэтгэлгээтэй бол төрд тохирохгүй хүн байнаа л гэж би үзэх юм байна. Тэгэж амьдардаг ард иргэд хар мянгаараа л байна шд. Зах, худалдаа эрхлэгчид, үйлчлэгч, цэвэрлэгчид, ТҮК-ийнхэн гээд онцгой эрх ямбагүй мөртлөө ажлаа хийж л байдаг, бага ч цалин авдаг. Тэгсэн мөртлөө төрийн албан хаагчдад 6 хувийн хүүтэй зээлээр байр өглөө бидний орхилоо барилаа гэж гоншигонож байна уу? Тэдэнд үйлчилж, хамтдаа амьдралынхаа түвшин, боломж бололцоог өсгөхийн төлөө ажиллах ёстой байтал мөнгөжсөн /хөдөлмөрөөрөө ийм болсон нь бий, булхайцсан нь ч бий/ хүмүүстэй барицаж байдаг. Төрийн албыг хувийн хэвшил, хувийн компаниас ангид гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр яриад байгаа баян дарга, хүүхдээ хүргэж өгдөг хүмүүс чинь цөөнх шүү дээ үсрээд л хүн амын 15 хувь ч хүрэхгүй. Үлдсэнийг бод, үлсэнийг хар, үлдсэнтэй найзла, үлдсэнийх нь төлөө ажилла. Миний хэлэх гэсэн санаа гараад дуусчихсан тул ингээд зогслоо шүү. Тэгээд уншаад санал нийлэх нь нийлээд, дисслэх нь дисслэх байлгүй. (БНСУ-ын төрийн удирдлагын арга туршлагаас судлаад ирлээ гэсэн орон нутгийн төрийн албан хаагчд залуусын яриж байгаагаар бол манайд одоо авч байгаа арга хэмжээ юу ч биш л байгаа юмдаа.) |
|
| Зохиогч: | baaksi [ 8-р сар.28.12 1:21 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Төрийн албан хаагчид гэхээр л тэр яам тамгын газар судаг, эсвэл элдэв хурган дарга нарыг /голдуу зөвшөөрөл өгдөг/ л бодоод үзэн ядаад байхын. Ийм хүмүүс чинь тэртэй тэргүй маниусаас тасарцан бас тэгээд төрийн албан хаагчид дотор цөөхөн хэдхэн хүн шүү дээ. Эмч нар төрийн албан хаагч бол би лав амархан ажил хйидэг, зүгээр сууж байгаад цалин авдаг гэж хэлэхгүй. Үхтэлээ ажиллаад 400 мянган төгрөг авдаг болоод л илүү харж элдэв юм харж суудаг байх. Бид ч их өөгшүүлдэг. |
|
| Зохиогч: | GaNBaYaR [ 8-р сар.28.12 1:26 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
эсвэл бүүр албан тушаал нь зааж өгөх хэрэгтэй. элдэв зөвшөөрөл өгдөг дарга заавал автобусаар явна. эс бөгөөс өчиггүй хална гээд л. |
|
| Зохиогч: | bemgx [ 8-р сар.28.12 1:27 pm ] |
| Постын сэдэв: | :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Хоёр сэдэв дээр баахан холион бантан болчихлоо. Ишлэл: Ишлэл: Нийслэлд 150 орчим мянган төрийн албан хаагч байдаг байна. Үүний 16 хувь нь нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилладаг. 50 хувь нь нутгийн захиргааны байгууллагад ажилладаг байна.
Тухайлбал, 78 мянган хүн нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилладаг гэсэн үг. Тэдний 20 хувь нь ажилдаа машинаар ирдэг гэж тооцвол 15 мянган машин замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг. Тиймээс нийслэл, дүүргийн төр захиргааны ажилчид нийтийн тээврээр зорчиж, хувийн унаанаасаа татгалзах юм. Ингэснээр хөдөлгөөний урсгал хамгийн багадаа 15 мянган машинаар цөөрөх аж. Түүнчлэн төрийн албан хаагчдын 93 хувь нь “Нийтийн тээврийн үйлчилгээ сайн бол бид заавал машин унаж, өөрсдөдөө ачаалал, дарамт нэмэхийг хүсэхгүй.Нийтийн тээвэр соёлтой бол үйлчлүүлэхэд бэлэн” гэсэн хариултыг өгчээ. Код: http://news.now.mn/public/show/20965Нийслэлийн хүн амын 7 хүн тутмын 1 нь ямар нэгэн байдлаар төрийн албан хаагч /мэдээж эдгээрийн дийлэнх нь багш, эмч/сувилагч, цагдаа, үйлчлэгч г.м үйлчилгээний албаныхан байгаа/ болж таарч байна. Ойртуулбал 1 өрхөд 1 төрийн албан хаагч байна. Арай данхар биш үү? Мөн эдгээр төрийн албан хаагчдын дийлэнхийг бүрдүүлж байгаа үйлчилгээний ажилчид, албан хаагчдад бол энэ шийдвэр их зүгээр, хүртээмжтэй санагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Судалгаа ч хийгдсэн гэсэн байна. За тэгээд жаахан жаахан дээшлээд эд пад хийгээд ирсэн хүмүүст нийгэмтэйгээ/хүн сүрэгтэйгээ нийлнэ гэхээр буухай санагдаж байгаа байх л даа. |
|
| Зохиогч: | Galaa039 [ 8-р сар.28.12 1:41 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Ишлэл: Ийм сэтгэлгээтэй бол төрд тохирохгүй хүн байнаа л гэж би үзэх юм байна.
Ийм сэтгэлгээтэй байвал төрийн алба гэж гадуурхах нь зөв л юм байна. Тэгэж амьдардаг ард иргэд хар мянгаараа л байна шд. Зах, худалдаа эрхлэгчид, үйлчлэгч, цэвэрлэгчид, ТҮК-ийнхэн гээд онцгой эрх ямбагүй мөртлөө ажлаа хийж л байдаг, бага ч цалин авдаг. Тэгсэн мөртлөө төрийн албан хаагчдад 6 хувийн хүүтэй зээлээр байр өглөө бидний орхилоо барилаа гэж гоншигонож байна уу? Тэдэнд үйлчилж, хамтдаа амьдралынхаа түвшин, боломж бололцоог өсгөхийн төлөө ажиллах ёстой байтал мөнгөжсөн /хөдөлмөрөөрөө ийм болсон нь бий, булхайцсан нь ч бий/ хүмүүстэй барицаж байдаг. Төрийн албыг хувийн хэвшил, хувийн компаниас ангид гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр яриад байгаа баян дарга, хүүхдээ хүргэж өгдөг хүмүүс чинь цөөнх шүү дээ үсрээд л хүн амын 15 хувь ч хүрэхгүй. Үлдсэнийг бод, үлсэнийг хар, үлдсэнтэй найзла, үлдсэнийх нь төлөө ажилла. Миний хэлэх гэсэн санаа гараад дуусчихсан тул ингээд зогслоо шүү. Тэгээд уншаад санал нийлэх нь нийлээд, дисслэх нь дисслэх байлгүй. (БНСУ-ын төрийн удирдлагын арга туршлагаас судлаад ирлээ гэсэн орон нутгийн төрийн албан хаагчд залуусын яриж байгаагаар бол манайд одоо авч байгаа арга хэмжээ юу ч биш л байгаа юмдаа.) юугаараа хувийн компаниас ангид гэж Төрийн албан хаагчдад 6 хувийн зээл гэж хязгаарлаагүй. Бүх хүнд нээлттэй байгаа. Ойлгоц бол шал буруу л явж байна. Хүн амын 15 хувь гэнэ үү. Машинтай хүн болгон л хүүхдүүдээ сургуульд холч бай ойрч бай хүргэж өгч л байгаа ш дээ. Харин хувийн хэвшилд ажиллаж байгаа нь хамаагүй олон байгаа. |
|
| Зохиогч: | Galaa039 [ 8-р сар.28.12 1:52 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Ишлэл: Ишлэл: Нийслэлд 150 орчим мянган төрийн албан хаагч байдаг байна. Үүний 16 хувь нь нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилладаг. 50 хувь нь нутгийн захиргааны байгууллагад ажилладаг байна.
Код: http://news.now.mn/public/show/20965 Нийслэлийн Төр захигааны байгуулга = нутгийн захиргааны байгууллага. |
|
| Зохиогч: | baaksi [ 8-р сар.28.12 4:21 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Би лав эмч нар, иргэний бүртгэлийн болон газрын алба гэх мэт иргэдийг хүлээж авдаг төрийн үйлчилгээний албаны хүмүүсийн тоог огцом нэмэх хэрэгтэй гэж үздэг. 500 мянган хүнтэй байхад үйлчилж байсан хүмүүс 1 300 000 болчоод байхад хэвээрээ байгаа нь өнөөдрийн энд тэнд очихоор айхтар дугаарлалт үүсэх шалтгаан болж байна л гэж үздэг. Дарга нар л олон юм байлгүй. Мөн цэцэрлэгийн болон сургуулийн багш нар ч цөөдөж байна ш дээ. Нэг ангид 50 хүүхэд |
|
| Зохиогч: | 3dMGL [ 8-р сар.28.12 5:36 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Сургууль, цэцэрлэг, эмнэлэг дээр бол өргөтгөхийг дэмжинэ. Харин тэр дүүргүүд газрын алба гэх мэт газруд бол худлаа л өөрсдийнхөө ажлыг хөнгөвчлөх гээд баахан бичиг цаасны ажлаа иргэдээр хийлгэдэг гарууд шд. Саяхны жишээ гэхэд би жолооны үнэмлэхээ авах санаатай шударга царайлаад эмнэлгийн бичиг энэ тэрээ бүгдийг нь хөөцөлдөөд аваад яваад очиход өөдөөс лавлагааны хуудас гээд 15 хүний гарын үсэг авах ёстой хуудас гаргаж ирж байгаам. Ажлын хажуугаар тэрийг зуруулаад явна гэж худлаа л байхгүй юу. Энэ мэтийн зүгээр зохион байгуулалтаар шийдчих асуудлаа олон шат дамжлага чирэгдэл гаргаж зохиомол ачаалал үүсгээд байгаа юм их бий. Тэгчээд нэг их ачааллаа дийлдэггүй гэж ярих буруу. Уг нь цахим хөтөлбөр гэж энийг шийдэх их аятайхан юм санаачилсан ч даанч нэгдсэн бодлогын хүрээнд зангидаж чадаагүй. Тал талд байгуулагууд өөрсдийн хэрэгцээнд тохируулж жижиг сажиг юм хийлгээд /за тэгээд худлаа мөнгийг нь цохьчихсон бараг ихэнх дээ/ үр дүн гэргэж чадаагүй. Яалтчгүй засгийн газрын хөтөлбөр юм болохоор санхүүжилт төсөв нь батлагдчихдаг эд дээ. МШХХТГ энэ тал дээр сайн ажиллах байтал тэгээгүй. Мэргэжлийн хүн удирдаггүй болохоор юу хийхээ, ямар бодлого боловсруулж баримтлахаа мэдэхгүй байгаам. Улсын хэмжээнд зөвхөн энэ хөтөлбөрийн хүрээнд маш их мөнгө зарлагадсан даа. |
|
| Зохиогч: | Originals [ 8-р сар.28.12 6:37 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Яахав энэ шинэ аргууд зүгээр л хүчээр торгоож байгаа арга шүүдээ 1.Метро гоо барих хэрэгтэй мөнгө их орно санхүүжилт ажиллах хүч мэргэжилтэн гээд их юм болно гэхдээ сэтгэл байвал болно эхний ээлжинд драгон төвөөс ботаник хүртэл, зайсангаас 7 буудал хүртэл гэсэн уртаашаа 2 зам л хэрэгтэй бараг 10 жилийн ажил (метро түгжрэхгүй, дулаахан, утаа гаргахгүй ) 2. Яаж ийж байгаад дугуйн зам барих манайх 4 улиралтай овол хэцүү гэж магадгүй гэхдээ өвөл унаж бас болноо !!! Улаанбаатар хот маань яг үнэндээ маш жижих хот дугуйны замтай бол дугуй унах хүмүүс маш их байгаа эрүүл мэндэнд хэрэгтэй хөдөлгөөний дутагдалд орохгүй, утаа гаргахгүй, түгжрэхгүй гээд олон давуу тал байна миний хувьд бол уртаашаа 3 км л эргэлддэг хүн энэ хооронд бол дугуй унаад байвал хэрэгтэй байх 3.Бидний амьдрал хэцүү хүнд байгаа гэхдээ хэт хуучин машиныг хөдөлгөөнд оролцохыг хориглох хэрэгтэй |
|
| Зохиогч: | baaksi [ 8-р сар.28.12 6:47 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
хэт хуучин машин яадын |
|
| Зохиогч: | baaksi [ 8-р сар.28.12 7:11 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Ноднин бага тойруугийн замыг шавахдаа бүх зогсоолуудыг нь байхгүй болгоцон. Тэгээд хүмүүс 1-р эгнээнд машинаа тавиад ганцхан эгнээ зам чөлөөтэй үлдээд түгжрэлийн эх үүсвэр болсон. Гэтэл энэ жил тэр Сүхбаатарын гудамжийг давхарлаж шавахдаа бас бүх зогсоолыг нь байхгүй болгочиж. Ялангуяа Мэтромоллын баруун зогсоол сураг байхгүй. Ингээд байхаар чинь яаж түгжрэл буурах вэ дээ. |
|
| Зохиогч: | 3dMGL [ 8-р сар.28.12 9:39 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Төлөвлөлтийг нь хийж байгаа нэг нөхөр л зогсоолыг танаж байгаам даа. Гүйцэтгэгч бол зургаар нь л хийнэ. |
|
| Зохиогч: | 3dMGL [ 8-р сар.28.12 9:43 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Ишлэл: ХАБ-ынханд гадаад хэлний хэрэг байхгүй дээ. Улаан, ногоон, шар гэрлийг бүгд л ойлгоно мэднэ. Дээр нь гадны хүмүүс харийн улсад ягштал ном журам баримталж л таараа.
Хөдөөнөөс хэдэн мянгаараа орж ирдэг дотоодын жуулчдыг яриад байна л даа ха.
Харин манай эргүүлийн цагдаа нар бүдэг бадаг ч болов хэл устай байж, хариуцаж авсан ойр орчмоо нүдэлж мэдсэн байх хэрэгтэй байгаа юм. Заавал гадаад гэлтгүй бид нар ч очоод юм лавлахад уриалгахан, харицаатай соёлтой байх ёстой юм байгаамдаа. |
|
| Зохиогч: | DragonBalai [ 8-р сар.30.12 10:28 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Зогсоолыг алга болгож зураг төсөл хийчихээд гүйцэтгэл нь явж байх үед зурагаа өөрчлөхгүй гэж гүрийж байгаад мөнгө гаргуулж авдаг юм билээ. Тухайн байгууллагынхантай мөнгөн дүнгээ тохироогүй бол тэр зогсоол битүүрдэг болсон байна. Мөнгөжих аргаа олчихсон байгаам шүү |
|
| Зохиогч: | xp [ 8-р сар.31.12 11:41 am ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
энхтайвны гудамжнаас бусад зам дээр түгжрэлгүй байгаа нь илт мэдрэгдэж байна шүү |
|
| Зохиогч: | Ganaa_009 [ 8-р сар.31.12 12:12 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Tugjrel 1 dehed aimaar baisan, harin busad udur hamaagui baga baina lee. |
|
| Зохиогч: | baaksi [ 8-р сар.31.12 4:43 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Одоо автобусныхаа үнийг нэмэх хэрэгтэй, оюутнуудын үнэгүй зорчдогийг болиулах хэрэгтэй. Тэгэж байж хэрэгт хэрэггүй ийш тийш тэнэж автобусны суудал бөглөх явдал багасна. Ер нь оюутнууд яахаараа үнэгүй суух ёстой гэж. Орлогогүй гэдэг үгээр хаацайлах нь утгагүй хэрэг. Эцэг эх нь гэж байдаг бол ажил хөдөлмөрийн захад хүртэл нь зардал мөнгийг нь гаргах ёстой биздээ. Төрүүлж өсгөсөн бол хариуцлагаа хүлээмээр юм. Ядаж энэ солонгос автобус нь 20хон хүний суудалтай. Хуучны каросо энэ тэр шиг суудалтай бол сайхан. Ниссан Хино энэ тэр ч энэнээс олон суудалтай байсан. |
|
| Зохиогч: | Galaa039 [ 8-р сар.31.12 4:54 pm ] |
| Постын сэдэв: | Re: :::Автозамын түгжрэлийг бууруулахын тулд авч буй арга::: |
Боловсролын тухай хуулинд оюутан хичээлдээ ирж очихдоо нийтийн тээврээр үнэгүй зорчино гэж байгаа. Тэрийг нь хичээлийн цаг янз бүр гээд байнгын болгосон юм даа. Оюутны холбоо сайн ажилласан. Төрийн байгууллага хуулийг хэрэгжүүлээгүй л болж таарсан. |
|
| Зохиогч: | Galaa039 [ 1-р сар.24.13 4:30 pm ] |
| Постын сэдэв: | Амралтын өдөр авто машиныг хязгаарлана |
http://video.news.mn/video/10114.shtml?catid=174 Энэ одоо юун солиорол вэ |
|
| Зохиогч: | Galaa039 [ 1-р сар.24.13 6:16 pm ] |
| Постын сэдэв: | Re: Амралтын өдөр авто машиныг хязгаарлана |
Өмнө шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууна гэж яриад л байсан одоо болохоор асуулгүй гэнэт шийддэг гэж байна ш дээ. |
|
| 2 хуудас 4 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|