18.1 Frame Relay
Frame Relay бол 1980 оны сүүл 1990-д оны эхээр WAN-н шинэ төрлийг шаардахын тулд хариу болон зохион бүтээгдсэн virtual-circuit wide area network юм.
1. Frame Relay-с өмнө сүлжээний түвшинд switching гүйцэтгэдэг Х.25 гэж нэрлэгдэх зарим бүтэц virtual-circuit switching сүлжээнд хэрэглэгддэг байсан. Жишээ нь, packet-г нэгээс нөгөөд дамжуулахын тулд WAN буюу интернетэд Х.25-г хэрэглэдэг. Х.25 нь одоог хүртэл интернетэд хэрэглэгдэж байгаа, гэхдээ энэ нь бусад WAN-р солигдсон. Гэсэн хэдий ч, Х.25 нь хэд хэдэн дутагдалтай:
• Х.25 нь 64kbps-н бага өгөгдлийн хурдтай. 1990 оноос, WAN-д өндөр өгөгдлийн хурд хэрэглэгдэх болсон.
• Х.25 нь data link болон сүлжээний түвшинд хоёуланд нь өргөн урсгал болон алдааны удирдлагатай. Учир нь Х.25 1970 онд зохион бүтээгдсэн бөгөөд боломжтой дамжууллын орчин алдааг ихээр авдаг байсан. Энэ хоёр түвшинд хоёуланд нь урсгал болон алдааны удирдлага маш удаан бас их нэмэлт бүхий дамжууллыг үүсгэдэг. Х.25 нь дамжуулагч хүлээн авагчийн хоорондын, мөн зангилаануудын хоорондын дамжуулалд сүлжээний түвшний packet болон data link түвшний фреймүүдийг илгээхэд хоёуланд нь acknowledgement-г шаарддаг.
• Х.25 нь угтаа интернетэд биш, хувийн хэрэглээнд зориулж загварчлагдсан байсан. Х.25 нь өөрийн сүлжээний түвшинтэй. Энэ нь хэрэглэгчийн өгөгдөл Х.25-н сүлжээний түвшний packet-уудад багцлагддаг гэсэн үг юм. Гэсэн хэдий ч, интернет нь өөрийн сүлжээний түвшинтэй бөгөөд энэ нь хэрвээ интернет Х.25-г хэрэглэхийг хүсвэл, интернет datagram гэж нэрлэгдэх сүлжээний түвшний packet-г Х.25 дахь багцлалд зориулж Х.25-руу илгээх ёстой. Энэ нь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлдэг.
2. Х.25-н зарим бүтцүүд нь нийтийн үйлчилгээ олгогчдоос Т-1 юмуу Т-3 шугамуудыг түрээслэн хувийн WAN-г эхлүүлж байсан. Энэ арга нь мөн зарим нэгэн дутагдалтай:
• Хэрвээ байгууллага “n” салбар болон тархсан гэвэл үүнд n(n-1)/2 хэмжээний Т-1 юмуу Т-3 шугамууд хэрэгтэй болно. Хэдийгээр шугамуудыг хэрэглэх нь цагийн ердөө 10 процент ч, байгууллага эдгээр бүх шугамуудад мөнгө төлнө. Энэ нь маш үнэтэй юм.
• Т-1 болон Т-3 шугамуудаар үйлчилгээ олгож байгаа үед, хэрэглэгч бүх хугацааны туршид тогтмол хурдтай байна. Жишээ нь, Т-1 шугам нь тогтмол 1,544Mbps хурдтай шугамыг хэрэглэхийг хүсч буй хэрэглэгчид зориулан загварчлагдсан. Үйлчилгээний энэ төрөл нь олон хэрэглэгчид bursty data буюу эвдэрсэн өгөгдлийг илгээхэд тохиромжгүй юм. Жишээ нь, хэрэглэгч 6Mbps-р 2 удаа, 0Mbps (хоосон)-р 7 удаа, 3,44Mbps-р 1 удаа ингээд нийт 10 удаагийн үеийн турш 15,44Mbps өгөгдлийг илгээхийг хүсч байг. Хэдийгээр дундаж өгөгдлийн хурд одоог хүртэл 1,544Mbps ч гэсэн, Т-1 шугам нь дамжууллын (шаардлагын) энэ төрлийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь энэ нь тогтмол хурдтай өгөгдөлд зориулан зохион бүтээгдсэн, bursty өгөгдөлд биш. Bursty өгөгдөл нь шаардагдах зурвасын өргөнийг шаарддаг. Хэрэглэгч өөр өөр зурвасын өргөнийг өөр өөр агшинд хуваарилахад хэрэглэдэг.
Дээрх дутагдлуудыг нөхөхөөр Frame Relay загварчлагдсан. Frame Relay нь доорх онцлогууд бүхий wide-area network юм:
1. Frame Relay нь өндөр хурдтай ажилладаг. (1.544Mbps, саяханаас 44.376Mbps болсон). Энэ нь Т-1 юмуу Т-3 шугамуудын торын оронд хэрэглэхэд илүү хялбар болж байна гэсэн үг юм.
2. Frame Relay нь физик болон data link түвшинд ажилладаг. Энэ нь Интернет мэтийн сүлжээний түвшний протоколуудад үйлчилгээ олгоход backbone сүлжээ шиг хэрэглэгдэх хялбар гэсэн үг юм.
3. Frame Relay нь bursty өгөгдлийг зөвшөөрдөг.
4. Frame Relay нь бүх LAN-н фреймийн хэмжээг багтаах боломжтой 9000 байтын хэмжээ бүхий фреймийг зөвшөөрдөг.
5. Frame Relay нь бусад уламжлалт WAN-уудаас бага үнэтэй.
6. Frame Relay нь data link түвшиндөө зөвхөн алдаа илрүүлэгчтэй. Энд урсгал удирдлага болон алдааны удирдлага байхгүй. Энд хэрвээ фрейм эвдэрвэл дахин дамжуулал байхгүй бөгөөд чимээгүйхэн хэсэг болон хуваагддаг (dropped). Frame Relay нь илүү найдвартай орчноор хурдтай дамжуулал хийх чадварыг олгохын тулд мөн дээд түвшин дэхь урсгал болон алдааны удирдлагатай тэдгээр протоколуудад зориулж зохион бүтээгдсэн.
