#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.07.26 3:24 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Энэ сэдэв хаалттай, чи бичлэгүүдийг засах эсвэл нэмэлт хариулт өгөх боломжгүй.  [ 165 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 57 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 11-р сар.12.10 11:24 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.10 9:30 am
Бичлэгүүд: 13
MINJIT BULGAN MINII NUTAG


TORGUUD

Торгууд бол монголын их гүрний эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын дөрвөн ойрадын улсын нэгэн гол аймаг мөн билээ.
Ойрадын мандах цагт тэдний холбоонд багтаж байсан торгууд аймгийн тэргүүлэгч Хоо өрлөг XVII зууны эхээр Цорос /өөлд/ зэрэг бусад аймгийн толгойлогчтой эвдрэлцэн харъяат албатаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдэллэн нутагласан байна. Тэнд очсон торгуудууд Орос улстай найрсаг харилцан, XVIII зууны эцэс хүртэл бие даасан аймаг улсын байдалтай байлаа.
Торгуудын нэг хэсэг нь хуучин нутаг Тарвагатайн газраа Зүүнгарын улсын мэдэлд захирагдан суусан бөгөөд XVIII зууны дунд үес Зүүнгар улс мөхөж Манж нар Ил Тарвагатайн монголчуудыг байлдан дагуулах үед тэнд нутаглаж байсан торгуудын тайж Шийрэн 1758 онд албат 10000 өрхөө дагуулан Ижилд одож тэнд хориод жил суусан байна.
Торгуудууд 1771 оноос эхлэн одоогийн нутагтаа байрлан суурьшсан бөгөөд 1783 оноос Хөсөц уул, Хар хэмээх газрыг цагдан байцаах харуулд суух болсон ба тариалан, мал аж ахуй, ан гөрөө эрхлэн амьжирч иржээ. Торгууд хошуунууд нь 1912 оноос Богд хаант монгол улсад дагаар орж харъяалалд нь багтаж байгаад Ардын засгийн үед 1925 оноос Ховдын сайдын газар захирагдан Чандмань уулын аймагт давхар хамаарагдаж байв.
1929 оны 11-р сард торгууд хошууны төлөөлөгчид, ардуудын хамтарсан анхдугаар хурлаас торгуудын гурван хошууг нэгтгэж Булган мандал бүрэн хан уулын хошуу хэмээн нэрийдэж, тамгын газрыг баян судал гэдэг газар суурьшуулахаар тохирсон байна. 1931 оноос Ховд аймгийн харъяат Булган сум гэгдсээр одоо хүрчээ.
Булганы торгуудын дотор Шаранхуд, Баргас, Бургуд, Шарнууд, Хэнгэрид, Хэрэйд, Шарас Замад /яамад/ Мэргэд, Хойд, Хотдууд /хасгууд/, Бурдууд, Хошууд /Авжийнхан Багшийнхан, Баатад, Егөс/ Гучин өрх зэрэг овгууд бий.
Булган голын торгууд хошууны нутагт сүүлд ирж нутагласан ястан угсаатан гэвэл Ховог сайрын торгууд, цөөн тооны хасаг болно. Ховог сайрын торгууд нь Ховог гол, Сайр хэмээх уулаар нутаглан сууж байсан бага Цоохорын торгууд гэгч болно. Их Цоохорын торгууд гэдэг нь Харшаар, Эрээн хавирга гэдэг газар 54 сум болж байжээ. Түүнээс гадна Ил гэдэг газар 14 сум торгууд бий.

http://torguud.blog.gogo.mn/index.html


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 11-р сар.12.10 11:25 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.10 9:30 am
Бичлэгүүд: 13
Зураг


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 11-р сар.14.10 12:49 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.10 10:59 am
Бичлэгүүд: 75
Минжит Булган миний ч нутаг. Хамгийн гайхалтай нь хэрэйдийн монгол ба хасагт нийлсэн үрс нь хожим ингэж хоер тийшээ чангааж суух гэж. Kereit MGL, чиний хэрэйдүүд бол монгол гэсэн чинь яг барин тавин нотлогдсон зүйл биш шдээ. Яг энэ сэдвээр наад Цах буюу цохдуулсан мөнкээ бид хоер удтал маргаж бие биенээ даваагүй бөлгөө. Маргаантай л асуудал. :hihi:


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 11-р сар.16.10 11:45 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.10 9:30 am
Бичлэгүүд: 13
Ишлэл:
Минжит Булган миний ч нутаг. Хамгийн гайхалтай нь хэрэйдийн монгол ба хасагт нийлсэн үрс нь хожим ингэж хоер тийшээ чангааж суух гэж. Kereit MGL, чиний хэрэйдүүд бол монгол гэсэн чинь яг барин тавин нотлогдсон зүйл биш шдээ. Яг энэ сэдвээр наад Цах буюу цохдуулсан мөнкээ бид хоер удтал маргаж бие биенээ даваагүй бөлгөө. Маргаантай л асуудал. :hihi:
Hen bolohoo chamaar zaalgaxgui.Hereid mongol aimag.Bi mongol chi hasag boloo um bish uu.


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 11-р сар.16.10 12:09 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.10 9:30 am
Бичлэгүүд: 13
Хэрэйд Д.Бор: Гал халуун уруулыг тань галзуу юм шиг vнсэхсэн


Сvхбаатар аймгийн Онгон сумын харьяат. Тахиа жилтэй. 1963 онд дунд сургууль, 1968 онд хуучин ЗХУ-ын Ленинградын ХААИС тєгсєж, бэлчээр тэжээлийн агрономич мэргэжил эзэмшсэн.
ХААИС-д багш, тэнхимийн эрхлэгч, Монгол мэдлэгийн их сургуульд дэд захирал, “Монгол фермер” дээд сургуульд гvйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо сургалт vйлчилгээний “Цэцжин” ХХК-ийн ерєнхий захирал. 2000 онд “Алтан овоо мину”, 2002 онд “Шилийн богд”, 2004 онд “Гангын цагаан нуур” яруу найргийн ном туурвисан.

Vрсээсээ илvv оддыг мэдэхгvй

Таана ханхалсан талаасаа илvv
Тансаг орчныг би мэдэхгvй
Уруул чимчигнvvлсэн айрагнаасаа илvv
Ундааны дээдийг би мэдэхгvй
Ааваасаа илvv ачтныг мэдэхгvй
Ээжээсээ илvv элбэрэлтнийг мэдэхгvй
Эхнэрээсээ илvv энэрэлтнийг мэдэхгvй
Vрсээсээ илvv оддыг мэдэхгvй



Найраг минь

Сууж суралгvй мєлхсєн нялхас, хаана байна
Сулхан шvлэггvй суут найрагч, хэн байна
Хэлд оролгvй хайлж эхэлсэн, хэн байна
Халтар шvлэггvй хосгvй найрагч, хаана байна
Муухай зангvй тєгєлдєр хvмvvн хаана ч байхгvй
Муухан шvлэггvй мундаг найрагч хэн ч байхгvй
Ур, уянгатай ор ганц, шvлэгтэй л бол
Эмзэглэж эмээх учир юун, найрагч минь!
Сайн бvтээл ганцдана гэж ер vгvй
Шvлэг байтугай амьдрал ганцхан байдаг
Удмын гайхамшиг Чингис, Сvхбаатар, орь ганц
Урлагийн гайхамшиг Жангар, Жоконда, орь ганц
Суманд нэг тvрvvлээд заан болдог байхад
Шvлэг сэтгэгчийг найрагч гэхэд, яах вэ
Уралдаанд нэг тvрvvлээд л аварга болдог байхад
Уянга урлагчийг найрагч гэхэд, яах вэ
Vгний учир, нумны чичир, мэдэхгvй
Єрнєжсєн зарим нь єєлж л байг, яах вэ
Єндєр тэнгэр, єргєн дэлхий байрандаа байхад
Єргємжлєгдєх цаг ирнэ, єр зvрхний, найраг минь!

Орлохуй

Мєнгє, хєрєнгє мундахгvй чиг
Мэдлэг, оюуныг орлох биш дээ
Мэргэд, бурхад олон чиг
Миний дээдсийг орлох биш дээ
Алба ажил єндєр чиг
Авъяас, билгийг орлох биш дээ
Ахан, дvvс олон чиг
Аав, ээжийг орлох биш дээ
Элдэв цол элбэг чиг
Эрдэм, унааныг орлох биш дээ
Эрхэм нєхєд олон чиг
Эхнэр, хvvхдийг орлох биш дээ



Ихэмсэг оршихуй

Илжиг шиг би жороолохгvй
Инжааны боол болохгvй
Эрх дархаа эдэлнэ
Эзэн шиг ихэмсэг оршино
Луус шиг би сайварлахгvй
Луухаан сvйхэнд зvтгэхгvй
Гvргэр омголон явна
Гvvш шиг ихэмсэг оршино
Тахь шигээ би давхина
Талынхаа салхитай уралдана
Танхил амгалан амьдарна
Тэмvvжин шигээ ихэмсэг оршино



Хээр тал

Будан хамхаг бvрхсэн
Буурал євгєдийн бууцаа
Бударгана, бутаргана буталсан
Баян бvрдийн билчир ээ
Талын дурваалиг дохилцсон
Тавиун цэлгэр хєндий
Таанын vнэр ханхалсан
Товцогт толгодот хээр ээ
Саман Ерхєг жагссан
Сайртай худгийн хонхор оо
Согоовор, сорвоо сортолзсон
Саруул дэлгэр тал аа



Охин биеийн охь

Охин биеийн охь
єєр єєрийн увидастай
Орчлон хорвоод ганцхан
Азтай нэгэнд л оноотой
Гангын vнэртэй гэзгийг тань
Гараараа илбэн, таалахсан
Гал халуун уруулыг тань
Галзуу юм шиг vнсэхсэн
Онгон биеийн cop
Онцгой содон шидтэй
Одтой тэнгэрийн дор
Азтай эрд л хvртээлтэй
Сувай шаргачин шиг биеийг тань
Сугадаад дандаа явахсан
Сvvгээр ивлэх мээмийг тань
Солиотой юм шиг сорохсон


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 11-р сар.16.10 12:16 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.14.10 9:31 pm
Бичлэгүүд: 61
Ишлэл:
Минжит Булган миний ч нутаг. Хамгийн гайхалтай нь хэрэйдийн монгол ба хасагт нийлсэн үрс нь хожим ингэж хоер тийшээ чангааж суух гэж. Kereit MGL, чиний хэрэйдүүд бол монгол гэсэн чинь яг барин тавин нотлогдсон зүйл биш шдээ. Яг энэ сэдвээр наад Цах буюу цохдуулсан мөнкээ бид хоер удтал маргаж бие биенээ даваагүй бөлгөө. Маргаантай л асуудал. :hihi:
Хаха.Би даваад өөрөө цохондаа лантуудуулаад унгас алдаад зугатаа биз дээ. :hehe:

_________________
Ниргэх Аянга


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 11-р сар.16.10 12:19 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.14.10 9:31 pm
Бичлэгүүд: 61
Ишлэл:
Сувай шаргачин шиг биеийг тань
Сугадаад дандаа явахсан
Сvvгээр ивлэх мээмийг тань
Солиотой юм шиг сорохсон
Хэрээ гуай садар самуун сурталчлах хориотой шүү. :haha:

_________________
Ниргэх Аянга


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 12-р сар.19.10 5:03 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.10 9:30 am
Бичлэгүүд: 13
Ишлэл:
Ишлэл:
Сувай шаргачин шиг биеийг тань
Сугадаад дандаа явахсан
Сvvгээр ивлэх мээмийг тань
Солиотой юм шиг сорохсон
Хэрээ гуай садар самуун сурталчлах хориотой шүү. :haha:
Tanaihand yaruu nairag oilgoh uls bha uu.


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 12-р сар.19.10 5:09 pm 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
kereit aimag, heree shuvuu 2 yamar holbootoi ve?

_________________
www.hicheel.com


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 12-р сар.22.10 10:17 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.14.10 9:31 pm
Бичлэгүүд: 61
Ишлэл:
kereit aimag, heree shuvuu 2 yamar holbootoi ve?
Ямар тэнэг асуулт вэ?

_________________
Ниргэх Аянга


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 12-р сар.23.10 5:40 am 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
heree shutdeg baijaagaad iim ner avsan baij boliishte.

nohoi shutdeg baijaagad nogai aimag burdesen tuuh bas baina.

_________________
www.hicheel.com


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 1-р сар.17.11 8:11 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.30.10 5:47 pm
Бичлэгүүд: 102
Ингэхэд байнаа жалайрууд Баян Өлгийн керей хасгууд дотор орчихсон тоон дотор үсэг болчихсон цохиж явах юм.
Хачин юм Жигтэй юм.
:xi:


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.11 10:25 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:


Энэ далбаа барьж байгаа нөхөр бол өвөрмонголын хэрэйд хүн.
Баахан боржгон ,мэргэдүүдийг цуглуулсан байгаа юм.Найман л дутуу байх шиг байна.
. :brows:

http://www.facebook.com/Khereid

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 4-р сар.07.11 10:32 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
О начале державы Татар
1. Есть некая земля среди стран Востока, о которой сказано
выше и которая именуется Монгал. Эта земля имела некогда четыре
народа: один назывался Йека-Монгал36, то есть великие Монгалы,
второй назывался Су-Монгал 37, то есть водяные Монгалы, сами же
себя они именовали Татарами 38 от некоей реки, которая течет чрез
их страну и называется Татар; третий народ назвался Меркит 39,
четвертый - Мекрит\Керейт,Хэрэйд\ 40. Все эти народы имели одну форму лиц и один
язык, хотя между собою они разделялись по областям и государям.


http://lib.rin.ru/doc/i/35934p6.html

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 9-р сар.08.11 8:52 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Энэ жилийн Улсын Их баяр наадмыг Хүннүгийн эзэнт улс байгуулсны 2220 жилийн ой, өнөөгийн ардчилал, даяаршлын үндсийг бий болгосон Их Монгол Улс байгуулсны 805 жилийн ойтой хамтруулан бүх монголчууд тэмдэглэлээ.
Түүнээс хойш хэдхэн хоногийн дараа дэлхийн монголч эрдэмтдийн X дугаар их хурал хуралдаж, Монголчуудын түүх соёл, зан заншил, хэлний талаар ярилцаж, Хүннүгийн эзэнт улс Монголын нутагт дээр үүссэн археологийн баталгааг гарган тавив.
21 дүгээр зуун бидэнд Монгол эх орноороо бахархах, монгол түүх, соёл, зан заншлаараа бардамнах, түүнийгээ дахин сэргээх, өргөтгөн хөгжүүлэх, сайн цагийг авчирлаа. Үүнтэй зэрэгцэн нааштай, наашгүйг хослуулсан даяаршлын эрэн үед бид амьдарч байна.
Даяаршил нь монголчууд биднийг гадаадад гарч нүд тайлах, тэнд амьдарч байгаа монгол ахан дүүстэйгээ уулзах, өвөг монголчууд буюу монголжуу хүмүүсээ эргэх, тэдэнтэйгээ дахин танилцаж монгол хэл, соёл, зан заншлаа хэрхэн цаашид авч явах талаар ярилцаж, түүндээ ямар тусламж дэмжлэг хэрэгтэй талаар санал солилцох боломж олголоо.
Бидний мах цусны тасархай хүмүүсээс бидний талаархи тэдний сэтгэгдлийг сонсвол бид тэднийг илүү мэдэрч чадах болов уу гэж үзлээ. Энэтхэгийн өвөг монголчуудаас: “Монголчууд та нар хувиа хичээсэн, мах цусныхаа тасархайг бүрэн мартсан хүмүүс. Уг нь биднийгээ эргэж татна, буцааж авна гээд амласан. Бид та нарыг нүдээ чилтэл зуун зуун жилээр хүлээж харлаа” гэдэг.
Одоо Энэтхэгт 30 гаруй сая өвөг Монголчууд буюу -Mongoloid хүмүүс амьдарч байна. Тэд Энэтхэгийн зуун хойт зүгийн 7 муж болон Хималайн уулын сав газраар амьдарна. Тэд бидэнтэй гаднах нүүр царай, зан заншлаараа их төсөөтэй. Тэдний эхний хэсэг нь 2700-3000 жилийн өмнө Энэтхэгт очиж суурьшсан гэдэг.
Түүнээс хойш 13 дугаар зууны үед Чингис хааны удам угсааныхан, 16 дугаар зууны үед Хувилай хааны эзэнт улс задрахад Юан гүрний емнөд нутгаар амьдарч байсан монголчуудын зарим нь Энэтхэг, Мьянмар, Тайландын нутагт нүүдлэн очсон байдаг.
Сүүлийн үеийн Энэтхэгийн эрдэмтэд Энэтхэг-Монголын хэлхээ холбоог 10 000 (арван мянган) жилийн түүхтэй болох талаар судалгааны зүйлээ дэвшүүлж байна. Энэтхэгийн монголойд хүмүүсийн бидэнтэй төсөөтэй зүйлүүд гэвэл, тэд эрийн 3 наадам (Бөх барилдаж, нум сум харваж Морин поло тоглоно), бөө бөөлж их тэнгэр уул усандаа мөргөдөг, борц хийж, уулархаг сэрүүн нутгаар нүүдэллэн амьдардаг.
Энэтхэгийн Манипур мужийнханы хөгжим нь морин хуурын аялгуутай, уртын болон харилцаа дуутай. Тэд араг үүрч жимс түүж, тогоо нэрж, малын цусаар цайдас хоол хийхийн зэрэгцээ хадмынхаа болон нөхрийнхээ нэрийг гэрийн эцэгтэй цээрлэж өөр нэрээр авгайлан дууддаг.
Тэд овоо тахиж, сүү хөөрүүлэн, хутга мэсийн төрөл хүнд өгөхдөө ишээр нь өгдөг бидэнтэй ижил заншилтай Хэрэйд, Ойродын төлөөлөлтэй тэднийг энэхүү хуралд багтаан оролцуулах шаардлага гарч байна.
Энэтхэгтэй хил залгаа Балбын хүн амын 20-50 гаруй хувийг монголжуу гэж Балбын эрдэмтэн Прем Катри тэмдэглэжээ. Энэ нь 4-10 сая. Гималайн сүрлэг уулсын өмнө бэлээр Шерпачууд амьдардаг. Тэдний тоо 154622. Балбын Хэрэйдчүүд 635151.
Хазарачуудаас: “20 гаруй жил байлдлаа. Энэ хугацаанд Пакистан Талибанчуудад, Узбекс-таныхан узбекүүдэд, Тажикстаныхан тажикуудад тусаллаа. Харин Хазара бидэнд тусалсан, хайрласан хүн байгаагүй. Монголчуудыг та нарыг харсан шүү” гэв. Афганистаны хүн амын 20 хувийг Хазарачууд эзэлдэг. Энэ нь бараг 5 сая орчим.
эдний ярианд тохой, толгой, ноён зэрэг монгол үг олон байдаг. Түүний зэрэгцээтэд монгол гэртэй, бурханы шашинтай байсан. Афганистанд Цагаадай гэдэг хотхон бий. Монгол Улсын төлөөлөгчийн газар байх ёстой орны нэг юм.
1949 онд БНХАУ байгуулагдахад Куньминийн монголчууд Монголдоо очих хүсэлт тавихад Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-Лайгаас та нар одоогийн нутагтаа олон зуун жил амьдарсан тул дасчихсан байгаа. Бид та нарыг ялган гадуурхахгүй нэгэн адил эрх тэгш амьдрах боломжоор хангана гэжээ.
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны монголчуудаас гадна Түвдийн өндөрлөгийн зүүн хойт хэсэгт амьдардаг Цагаан монголчууд /241 мянга/ , БНХАУ-ын Хөх нуур, Түвдийн өндерлөгт аж төрдөг дээд монголчуудын /90 мянга/ талаар Монголын төлөөх зүрх бүхэнд номондоо Ц.Санчир, Б. Цэрэн нар бичжээ.
Хятадын эх сурвалжинд БНХАУ-д Монгол үндэстэн 5,8 сая байна. Тайваньд цөөн тооны монголчууд бас байна. ОХУ-ын Буриад, Халимаг, Тувачууд бол монгол хэлтэй, монгол заншилтай бөгөөд тэднээс өөрсдийгөө монгол гэж бүртгүүлсэн хүмүүсийн тоо 2002 оны байдлаар 862613 байна.
Даяаршлын үеийн сайны зэрэгцээ саар зүйл гэвэл, дэлхий дээр байгаа цөөн тооны монголчууд болон монгол гаралтай хүмүүсийн хэл соёл, зан заншил, нүүдлийн ахуй амьдрал дэлхийчлэгдэж, цаашид түүнийгээ бие даан авч явахад хүндрэл үүсч байна.
Монгол Улсын хилийн гадна амьдардаг тэдгээр хүмүүс (монголчууд, монгол үндэстэн, өвөг монголчууд) өөрсдийгөө монголчуудын мах цусны тасархай гэж үзэн Монгол орныг ширтэн, Улаанбаатарт болж байгаа сайхан зүйлийг, дэлхий дахинд монголчуудын гаргаж байгаа ололт амжилтыг сонсоод баярлахын зэрэгцээ бидний талаар хэвлэлд гарсан муу муухай зүйлийг сонсоод гонсойн явдгийг би нүдээрээ үзэж, сэтгэлээрээ мэдэрсэн хүний нэг юм.
Тэд маань олон сая хүний дотор, олон хүчтэй шашин, соёлын дунд амьдарч монгол хэл соёлоо, зан заншлаа залгуулан өнөөг хүртэл авч ирээд, цаашид түүнийгээ ялангуяа дэлхийчлэлийн үед авч үлдэж чадах эсэх нь Улаанбаатарт төвтэй монголчуудын бодлогоос хамаарч болох эгзэгтэй үе меч бий болоод байгааг бид тунгаан эрэгцүүлэн бодох цаг нь ирлээ.
Их хаадуудын адилаар уужим тайван дэлхийн хэмжээгээр өргөн сэтгэж, тэднийхээ сургамжийг аль болох өвлөн авч, Монгол соёл, зан заншил иргэншлээ тэдэндээ үлдээх, монгол хэл бичгээ зааж, ахан дүүсийн байдлаар тэдэнд хандаж, тэднийг нутагтаа урьж өнөөдрийн ахуй амьдралтай танилцуулж, хамтран эртний түүхээ судлах шаардлага үүдэн гарч байна.
Тэдэнд үзүүлж байгаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цалинг улам өргөтгөн жил бүр өсгөж, Монголд ирэх хөнгөлтийг үзүүлж, хүсвэл тэднийг өөрийн иргэн болгохоор ,казак үндэстэнгээ нэгтгэж байгаа Казакстаны туршлага бэлэн байна.
Гадаадад гаран суурьшиж байгаа монголчууд. Гадаадад суурьшсан монголчуудаасаа бид хараа салгах ёсгүй. Харамсалтай нь гадаадын иргэдтэй гэр бүл болсон монголчууд монголын иргэнээс гарахаас өөр аргагүйд хүрч байна. Тэдний хүүхэд гадаадын иргэн болоод монгол хэл, соёл заншлаа мартаж байна.
Энэ бол Монгол эмгэнэл юм. Саяхан онгоцонд 2 хүүхэдтэй танилцлаа. Тэд 5-6 настайдаа Монголоос гараад 20 жилийн дараа нутагтаа уул уурхайн салбарт ажиллахаар ирж байна.Тэдэнтэй би англиар ойлголцлоо. Энэ бол над, тэдний эх эцгийн хувьд болон Монголын хувьд ичгүүртэй байлаа.
Үүнийгээ бид хурдан залруулах шаардлагатай байна. Гадаадад амьдарч ажилладаг хүмүүстэйгээ ажилладаг Өмнөд Солонгосын сонгодог туршлага байна.
Эдгээр зүйлүүд нь давхар иргэншлийг эхлээд АНУ, Европын холбооноос бид эхлүүлэх шаардлага байгааг хэлж байна.
Монголчууд, өвөг монголчууд өөрсдийн хэл соёл, Монгол зан заншил төрхөө хилийн гадаа авч явах ирээдүйн талаар санал бодлоо хэлнэ байх гэж найдаад үгээ төгсгөе.



Др, Проф. О.Нямдаваа /Монгол улсаас БНЭУ-д сууж байсан элчин сайд/

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 11-р сар.09.11 9:56 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.22.11 8:04 pm
Бичлэгүүд: 16
Ишлэл:
О начале державы Татар
1. Есть некая земля среди стран Востока, о которой сказано
выше и которая именуется Монгал. Эта земля имела некогда четыре
народа: один назывался Йека-Монгал36, то есть великие Монгалы,
второй назывался Су-Монгал 37, то есть водяные Монгалы, сами же
себя они именовали Татарами 38 от некоей реки, которая течет чрез
их страну и называется Татар; третий народ назвался Меркит 39,
четвертый - Мекрит\Керейт,Хэрэйд\ 40. Все эти народы имели одну форму лиц и один
язык, хотя между собою они разделялись по областям и государям.


http://lib.rin.ru/doc/i/35934p6.html
III. Найманы, услышав, что Чингис так возвысился, сильно
вознегодовали, ибо у них самих раньше был очень храбрый
император и все вышеназванные народы платили ему дань.
Когда он исполнил общий долг всего плотского, его место
заступили его сыновья, но они были молоды и глупы и не умели
держать народа, а между собою они жили в раздоре и несогласии;
отсюда в то время, как вышеназванный Чингис так возвысился, они
все же тем не менее устраивали набег на вышеуказанные земли и
убивали мужчин и женщин и детей и забирали от них добычу. Чингис,
слыша это, соединил всех подвластных себе людей; Найманы также,
как и Кара-Китаи 42, т. е. черные Китаи, равным образом собрались
напротив в огромном количестве в некую долину, сжатую между двух
гор, через которую проезжали мы, отправляясь к их императору, и
завязалось сражение, в котором Найманы и Кара-Китаи были
побеждены Монгалами,
и большая часть их была убита, а другие,
которые не могли ускользнуть, были обращены в рабство.
:razz:

_________________
Би Монгол хүн


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 11-р сар.11.11 12:12 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Найман болон хар хятанууд монгол угсааны улс. Тэр үед бүгд л Чингисийн эсрэг байлдаж байсан.Гэхдээ найманууд нэг их алагдаж хядагдсан юм байхгүй.Ихэнхи бууж өгөөд баруун замын аян дайнд оролцож танай өвөг дээдсийг Дешт -кипчакийн талд хядахад онцгой гавьяа байгуулсан. Наймануудын зүтгэл гавьяаг үнэлж монголын армийн жанжидад хүртэл томилж байсан.Монгол цэргийн жанжин Китбух гэж сонссон уу? Кипчакуудын гавал араг яс талаар нэг уул овоо мэт хөглөрч байсныг батлах баримт бий шүү. :hihi:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 11-р сар.13.11 7:40 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Бригадын генерал Хэрэйд овогт А.Жекей.

Зураг
Ишлэл:
Дэлхийн хуурай газрын талаас илvvг эзэлж явсан аугаа их Чингисийн цэргийн генерал болсондоо бахархаад баршгvй.Би Хэрэйд аймгийн Тоорил ханы овгийн хvн гэж єєрийгєє vздэг.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 11-р сар.13.11 8:37 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.22.11 8:04 pm
Бичлэгүүд: 16
Ишлэл:
Найман болон хар хятанууд монгол угсааны улс. Тэр үед бүгд л Чингисийн эсрэг байлдаж байсан.Гэхдээ найманууд нэг их алагдаж хядагдсан юм байхгүй.Ихэнхи бууж өгөөд баруун замын аян дайнд оролцож танай өвөг дээдсийг Дешт -кипчакийн талд хядахад онцгой гавьяа байгуулсан. Наймануудын зүтгэл гавьяаг үнэлж монголын армийн жанжидад хүртэл томилж байсан.Монгол цэргийн жанжин Китбух гэж сонссон уу? Кипчакуудын гавал араг яс талаар нэг уул овоо мэт хөглөрч байсныг батлах баримт бий шүү. :hihi:
Ih um medejdee chi.

_________________
Би Монгол хүн


Дээд талд
 
БичлэгБичигдсэн: 2-р сар.02.12 9:07 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ван хаан Тоорилын угсааны гунь-жу\куншайым\ :-P

Монгол ноёны гүнж Парист ном үзсэн түүх
2011 оны 12-р сарын 09, Баасан гариг, 10:01
И-мэйл Хэвлэх PDF

ХХ зууны эхэнд Өрнийн их соёлт Парист талын монгол бүсгүй гоо үзэсгэлэн, цэцэн ухаан, цог жавхаагаа гайхуулж явсан түүх бий нь сонин. Ниржидмаа хэмээх тэрхүү бүсгүйн тухай түүхийн шарласан хуудас сөхөж олсон мэдсэнээ эвлүүлэн өгүүлсү. Нидерландын дипломатч, хятад судлаач Карл Баркман ХҮII зуунд Ижил мөрөн тийш нүүж одсон Зүүнгарын торгуудын тэргүүн ноёдын нэг Дондогдашийн хүү, оросуудын барьцаанд нийслэл Санкт-Петербургт нь очиж олон жил амьдарсан, Монгол руугаа буцаж нүүсэн ойрадын их нүүдлийг манлайлагсдын нэг Асарай тайжийн тухай “Mandate” хэмээх роман бичсэн бий. Романы эхэнд “Дотнын найз, торгуудын гүнж Ниржидмаадаа зориулав” гэсэн байх бөгөөд өмнөх үг болгож оруулсан өгүүллээ К.Баркман авгай “Ниржидмаа” хэмээжээ. Уг өгүүлэл ингэж эхэлнэ.

Зураг

Зураг

“Тэрбээр нүүр дүүрэн инээгээд ийн өгүүлэв. “Та торгуудаар ганц ч үг мэдэхгүй гэж үү дээ? Үгүй л баймаар санагдах юм. Торгуудуудын тухай болохоор зөндөө ихийг мэдээд байдаг. Та Геннинг Хаслундтай хачин адилхан хүн шиг санагдчихлаа”. Ази маягийн эелдэг ааль ч энэ мөн л дөө. Би ч хэлийг нь үнэхээр мэдэхгүй гэдгээ хүлээв. Тэр Хаслунд гэж ямар учиртай хүн болохыг Ниржидмаа сүүлд надад хэлсэнсэн. Бүсгүй францаар хачин сайхан ярихыг яана. Англи, хятад, орос хэлийг ч унаган юм шиг эзэмшжээ. Би үүнийг нь мэдээд, “Ойрад торгууд хэлээрээ та ингэж сайн ярьж чадах уу даа” гээд асуучихав. Үүнийг дуулмагц түүний нүүр гийж ирээд, учиртай инээмсэглэснээ, төрөлх хэлээрээ бололтой нэг хэсэг юм хэлэв. Би юу гэснийг нь ойлгосонгүй, гэхдээ сонорт маань нэг л гойд уянгалаг хэл дуурсах нь тэр ээ”

Тэгвэл дээр нэр гарсан Г.Хаслундын дурдатгалд ингэж байна. Г.Хаслунд нь Шведийн домогт аялагч, судлаач Свен Гединий экспедицид багтаж XX зууны эхэн жилүүдэд Төв Азиар олонтаа аялахын завсраа Шинжааны торгуудуудын дунд хэдэн сар амьдарсан бөгөөд одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ч багагүй хугацаагаар сууж нутгийн монголчуудын дунд үе дамжин яригдаж ирсэн дани хүн билээ. (Түүнийг дурсаж Дани толгой гэж нэрлэсэн газар одоо ч тэр нэрээрээ бий) Түүний бичсэнийг үзвэл, торгуудуудын дунд өнгөрөөсөн хэдэн сарын эцсээр нутагтаа харихаар хилийн зүг явж ахуйд цувааг нь хорь гаруй морьтон торгууд гүйцэж иржээ. Тогтож ядсан омголон морьд унасан, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй шинж байдалтай тэдгээр эрмэг залуус цувааныхантай мэнд мэдэв үү үгүй юу, их талын дундуур салхи татуулан давхиж одсон гэнэ. Хар ус гэдэг газраас яваа тэдгээр залуус ноёхой буюу ноёныхоо охиныг угтаж авахаар довтолгож явааг Г.Хаслунд хөтчөөсөө мэджээ. Юун ноёхой хаанаас ирж байгааг асуувал хөтөч торгууд “Үгүй та мэдээгүй юм уу?” хэмээн гайхаж. Мэдэхгүй байвал хүн үнэхээр гайхахаар тэр үйл явдал нь, Ниржидмаа гүнж алс холын Францаас нутагтаа ирж байгаа хэрэг байжээ.

Г.Хаслунд “Аа өнөө цуутай гүнж үү?” хэмээн дуу алдсанаа номдоо бичжээ. Өмнө нь тэрбээр Хятад, Монголоор аялсан барууны эрхмүүдийн амнаас энэ нэрийг олонтаа сонсож байж. Түүний амьдарч асан тал нутгийн торгуудууд Ниржидмаагийн тухай үлгэр мэт зүйл ярьдаг байсан бөгөөд швед эрдэмтэн түүнийг нь сонсоод “Ийм хүн үнэхээр байдаг л байгаа даа, домог биш биз” гэж боддог байжээ. Орой нь хилийн боомт Чугучакт (монголчууд Тарвагатай гэдэг байсан) очсон Г.Хаслунд Ниржидмаагийн барааг анх харсан байна. “Монгол бүсгүйн өнгө жавхааг нүүрэндээ тодруулсан, жавхалзсан гоолиг биетэй тэр бүсгүй Брюссэлиэс сууж ирсэн галт тэрэгнээсээ буугаад хоёр хонож байсан бөгөөд яриа хөөрөө, донж маяг нь Европын хотуудад долоон жил суусны шинж аргагүй тодорч сэтгэл татах нь ид шидийн мэт” хэмээн Г.Хаслунд бичжээ. Хязгаарын бөглүү боомт суурингийн дэн буудалд тэд бүхэл бүтэн 14 цаг ярилцсан бөгөөд дани аялагч монгол бүсгүйн хэлний мэдлэг төдийгүй ухаалаг яриа, хурц сэргэлэн ой, чөлөөтэй өргөн сэтгэлгээг бахдаад “Яриа өндөрлөх тийшээ хандахад түүний сэтгэх хэв маяг нь монголжуу болж ирээд, салахын ёс гүйцэтгэх болоход бид хоорондоо монголоор хэлэлцсэнсэн” гэсэн байна. 10 гаруй жилийн дараа буюу 1935 онд Г.Хаслунд “Монголын хүмүүн ба бурхад” номоо хэвлүүлэхдээ Ниржидмаагаар өмнөх үгийг нь бичүүлсэн байдаг.

Зах зухаас нь сонсоход л сонин гайхам энэ түүхийн баатар Ниржидмаа гэж хэн бэ?



28-тай Ниржидмаа. Энэ зургийг 1930-аад оны дундуур Бээжинд сууж байсан Нидерландын элчин сайдын гэргий, хатагтай Торбэкэ авчээ.

Ниржидмаа нь Шинжааны захирагч байсан, торгуудын Балт вангийн охин юм. 1882 онд төрсөн Балт вангийн талаар түүхэнд ялангуяа 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцсон оролцоо, баримталж байсан байр суурийнх нь талаар дурьдсан зүйл цөөнгүй үзэгддэг. Хятадын талыг баримтлагч байсан гэх нь ч бий. 1771 онд Ижил мөрнөөс буцаж нүүсэн торгуудын голлох ноёдын нэг Бамбарын хойч юм. Манжийн үед, түүний дараа төрд ч Хятадын төрийн хэрэгт нөлөөтэй оролцдог монгол ноёдын нэг байсан энэ хүн Бээжинд хүмүүнлэгийн, Токиод цэргийн боловсрол (1906-1908) эзэмшсэн бөгөөд 1917 онд Шинжаанаас Бээжинд шилжин сууж, Хятадын БНУ-ын сенатын гишүүн байгаад 1920 онд Токиод нас барсан гэдэг. Өндөр боловсролтой, ялангуяа Хятадын хэл соёлыг нэвтэрхий мэддэг, япон, англи хэл эзэмшсэн Балт ван хүүхдүүддээ Өрнийн боловсрол олгосон бөгөөд ууган хүү Минжүүрээ Николай II хааны тэтгэлгээр Санкт-Петербургт, удаах хүү Цэдэндоржоо Германд сургасан бол хоёр охиноо Францад сургуульд явуулжээ. Ууган охин Сэрцоо нь хүн эмнэлгийн чиглэлээр суралцсан боловч залуугаараа өөд болсон байна. Харин отгон охиноо хар бага наснаас нь Бээжингийн франц сургуульд суулгаж байгаад насанд хүрсэн хойно нь Европт Өрнийн хэл соёлын мэргэжил эзэмшүүлсэн нь энэхүү өгүүллийн баатар гүнж Ниржидмаа юм.

Баруун Европ, тэр дундаа Францад сурвалжит угсаат, ухаалаг, гоо үзэсгэлэнт ойрад монгол бүсгүй очсон нь Оросын иргэний дайны хөлөөс дайжин тэнд хүрч суусан халимаг монголчуудын хүндлэл бахархлыг төрүүлж байсныг түүхийн хуудас гэрчилж байна. Э.Хардаваа тэргүүтэй Халимагийн элит сэхээтнүүд 1930 онд Парист “Ковыльные волны” (Агь халиурсан тал) хэмээх сэтгүүл гаргасны эхний дугаарт цус нэгт ахан дүүс нь Ниржидмааг Парист хэрхэн хүлээж авч уулзсан тухай томоохон өгүүлэл хэвлэгджээ. Халимаг цагаачдын хувь заяаг өнгөрсөн зууны дунд, сүүл үеэр сонирхон судалж байсан Оросын хэл шинжлэлч А.Горяевын хожим дурсан бичсэнийг үзвэл, амьдралын баяр баясгалан, төрөлхийн оюунлиг чанар, золбоолог төрхөөрөө хавь ойрд буй хэнийг ч эзэмдэн татах ер бусын увдистай монгол бүсгүйн тухай мэдээ Парисаар эгшин зуур тархаж, түүнд бичсэн захидал, зориулсан дуу шүлэг нь сэтгүүлийн редакцийг дарж байсан гэдэг. Сэтгүүл зургаан жил хэвлэгдэн гарахдаа Ниржидмаагийн тухай дурдан бичээгүй дугаар бараг үгүй гэх бөгөөд хамгийн сүүлд 1936 онд лам Нимбушов, Халимагийн ноён Н.Тундутов нарын зохион байгуулсан буян номын ажилд түүний оролцсоныг мэдээлжээ. Баруун Европт түүний сурч, аж төрж байсан тухай энэ мэт мэдээ сэлт цухас боловч олддогийн нэг нь 1933 оны есдүгээр сард Белград дахь Буддын сүмд болсон шашны ёслолд оролцсон тухай мэдээ гэрэл зурагтайгаа зарим эх сурвалжид байна.

Мөн Францад олон жил суусан Оросын гэрэл зурагчин Иван Билибины авсан нэгэн фото зураг бий. Европт халимагуудын байгуулсан "Хальмаг Тангчин туг" нийгэмлэг 1933 онд Парист Ниржидмаад зориулан ёслолын хүлээн авалт зохисон бөгөөд монгол үндэсний бүрэн хувцас, зүүсгэлтэй бүсгүйн зургийг уг арга хэмжээн дээр байлцсан И.Билибин тусгайлан авчээ. Зургийн баруун дээд өнцөгт худам монгол үсгээр бичсэн гурван мөр байх бөгөөд Ниржидмаагийн өөрийн гараар бичиж өгсөн гэх энэ хэдэн үгийг фото зургийн хуулбараас одоо таньж уншихад төвөгтэй боловч эрдэмтэн Владимир Санчировын уншсанаар бол “Эрээн хавиргын хуучин торгуудын хошууны бүгдийн дарга, ван ноёны охин Ниржидмаа” гэсэн үгс байх бололтой.

Бас нэг сонин баримт буй нь Ниржидмаа Францад байхдаа 1937 онд монгол уртын дууны ном гаргасан явдал юм. Торгууд ястны дуулдаг 18 дууны үгийг Ниржидмаа өвгөд хөгшчүүлээс сурч цээжилж авснаа латин үсэг халимаг хэлээр, мөн тод монгол үсгээр буулгасан энэ ном ойрад монголчуудын хэл соёлыг Баруун Европт танилцуулсан хамгийн анхны бүтээл ч байж мэдэх юм.


Ниржидмаа 1937 онд нутагтаа буцаж ирсэн бөгөөд хойтон жил нь нөхөр нь болох мөн торгуудын сурвалжит ноён (зарим эх сурвалжид зайсан гэсэн нь буй) нас баржээ. 1938 онд тэрбээр Бээжинд сууж байсан Францын ерөнхий консул Мишэль Брэальтай дэр нэгтгэсэн бөгөөд дипломат нөхрөө даган Азийн олон оронд сууж байжээ. Хожим нь түүнтэй газар газар уулзаж, байнгын захидал харилцаатай байсан Г.Хаслундын дурссанаар Ниржидмаа Афганистан, Лаос, Тайланд зэрэг олон оронд байхдаа тэдгээр орны хэлийг тухайлбал араб, перс хэлийг идэвхийлэн үзэж судалж байсан гэнэ. Түүхийн мэдлэгээ улам зузаалсан, цэцэрлэг байгуулж арчлах хоббитой, энэ талын гаргууд мэдлэгтэй, хөгжимд туйлаас дуртай байсныг нь Г.Хаслунд мөн тэмдэглэсэн байна. Монгол хүний, монгол бүсгүйн нэрийг очсон газар болгондоо бахдуулж, бишрүүлж явсан торгууд бүсгүй Ниржидмаа Парист 1983 онд 76 настайдаа бие баржээ.


Монгол нөхрөөс нь гарсан түүний хоёр хүү Шарль дө Торгут, Бонни дө Торгут нар өдгөө Францад амьдардаг. Эх нь тэдний торгууд монгол ястайг үеийн үед мартуулахгүйн тулд de Torgout хэмээх овог авахуулсан бөгөөд дө хэмээх угтварыг Францад эртний сурвалжит угсааныхан овгийнхоо өмнө заавал хэлж, бичиж хэрэглэдэг юм. Тэд хэдийгээр харийн соёлд нэлээд ууссан ч соёл уламжлалаа сонирхдог, үндэсний баяраа алдахгүй тэмдэглэдэг гэнэ. Ниржидмаагийн ач охин Натали дө Торгут гэхэд л хэдэн жилийн өмнө Халимагт очиж байжээ.


Ниржидмаагийн ах дүү, тэдний үр хойчисийн түүх намтар ч мөн сонирхолтой юм. Ах Минжүүр ван нь (эцгээсээ хэргэм залгамжилсан) Санкт-Петербургт орос, слав судлалаар мэргэжсэн бөгөөд 1949 онд халимаг, орос хоёр эхнэрийн хамтаар Төвд, Энэтхэгээр дамжин АНУ-д гарсан бөгөөд хожим нь Тайванийн иргэн болж парламентын гишүүнээр сонгогдож байв. Түүний халимаг эхнэрээс гарсан охин Даваанямбуу хоёр хүү төрүүлсний нэг нь Төвдийн томоохон хувилгаан ламын хойд дүрээр тодорч одоо ринбүүчий цолтойгоор Малайзад буян номын ажил эрхэлж буй. Ниржидмаагийн удаах ах Цэрэндорж 1920-иод онд Германд сургууль төгсөж ирээд Бээжингийн католик их сургуульд герман хэл зааж байснаас өөр мэдээ алга байна.

Б.Бат-Амгалан

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
 
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.04.12 5:48 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.03.06 3:29 pm
Бичлэгүүд: 1429
Байршил: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Хон хэрэйд гэж яригдаад бдг даа?
Тэр нь Хэрэйд нь явсаар Хон хэрэйд болжийнуу, эсвэл Хонгирад нь Хон хэрэйд болжийнуу?
Хон хэрэйд гэдэг овогто хүмүүсийн зарим нь өөрсдийгөө Халхын овог аймаг гэлцдэг. Гэтэл Хонгирад нь Хон хэрэйд болсон бол тэд яавч Халх биш, Буриад болж таарна биздээ?
Ингэхэд Хон хэрэйд гэж яаж явжаад, хаанаас гараад ирвээ??? :??:

_________________
One in a lifetime


Дээд талд
 
 Постын сэдэв: Re:
БичлэгБичигдсэн: 2-р сар.05.12 1:37 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
Хон хэрэйд гэж яригдаад бдг даа?
Тэр нь Хэрэйд нь явсаар Хон хэрэйд болжийнуу, эсвэл Хонгирад нь Хон хэрэйд болжийнуу?
Хон хэрэйд гэдэг овогто хүмүүсийн зарим нь өөрсдийгөө Халхын овог аймаг гэлцдэг. Гэтэл Хонгирад нь Хон хэрэйд болсон бол тэд яавч Халх биш, Буриад болж таарна биздээ?
Ингэхэд Хон хэрэйд гэж яаж явжаад, хаанаас гараад ирвээ??? :??:
Хонгирад бол Халхын 12 хүрээний нэг нь гэж биччээд байхад сонин сонин юм асуугаад байх юм. Монгол хэл мэднээ? Хонгирадыг ,Онгирод,Унгират,Хонхэрэйд бүүр дээшилбэл Кунгират гэж нэрлэдэг байсан.Язгуурын монгол аймгийн нэг.
Юун буриад .Буриадтай хамаагүй.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
 
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.05.12 2:04 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.03.06 3:29 pm
Бичлэгүүд: 1429
Байршил: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Згр л Хонгирадын олон янзын нэршлүүдийн нэг нь Хон хэрэйд гд хэлчихийн хооронд миний монгол хэл мэддэг үгүйг асуух хэрэг бсн ч юмуу.
Түүхийн тал дээр надаас илүү хэдэн ном уншчихсанаараа яасан ч их хаахалздын. Дахан дор эр, даахин дор хөлөг гэж энэ сэдвээр би сайн мэдкү ч өөр миний мэддэг зүйлийг чи мэдкү бхыг үгүйсгэхкү. Хүн мэдкү зүйлээ асуужээж мэддэг болдог биздээ?
Монголчуудын энэ хөөрүү, онгироо, муу муудаа дээрэлхүү муна гадсандаа ирэлхүү занг яалта ч билээ.

_________________
One in a lifetime


Дээд талд
 
 Постын сэдэв: Re:
БичлэгБичигдсэн: 2-р сар.08.12 7:49 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:

Монголчуудын энэ хөөрүү, онгироо, муу муудаа дээрэлхүү муна гадсандаа ирэлхүү занг яалта ч билээ.
Би харин хэлж өгч байна.Зарим улс бол ёстой гуц гэх байлгүй. :laugh5:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
 
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.08.12 7:53 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.03.06 3:29 pm
Бичлэгүүд: 1429
Байршил: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Асуухаа асууж, хэлж өгөхөө хэлж өгсөөр өдий хүрлээ. Хуц гэдэг үг сонсоогү л бна. :lol:
Харин чиний онгироог л гайхчихлаа. :xi:
Гэхдээ чамаас онцолж асуугаагүм шт. Дургү бол дуугү өнгөрч болох л зүйл. :think:

_________________
One in a lifetime


Дээд талд
 
 Постын сэдэв: Re:
БичлэгБичигдсэн: 2-р сар.08.12 8:01 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
Асуухаа асууж, хэлж өгөхөө хэлж өгсөөр өдий хүрлээ. Хуц гэдэг үг сонсоогү л бна. :lol:
Харин чиний онгироог л гайхчихлаа. :xi:
Гэхдээ чамаас онцолж асуугаагүм шт. Дургү бол дуугү өнгөрч болох л зүйл. :think:
Онгирсон юм алга. Хүн чамд хэлж өгөхгүй царайчлуулаад байхад чинь өрөвдөөд.Өрөвдсөн биш онгироогоороо дуудуулдаг байшдэ.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
 
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Энэ сэдэв хаалттай, чи бичлэгүүдийг засах эсвэл нэмэлт хариулт өгөх боломжгүй.  [ 165 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 57 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Bing [Bot] болон 7 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр