#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.19.26 1:13 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 48 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 8-р сар.26.10 9:29 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
"Улаан сэлэмт" Ван баатар Монгочуудтай тулгарч илд зөрүүлэн зугтсан 16-р бүлэг

А миндуралын элч нар хийд рүү хөдлөхөөр илд сэлэм, нум саадаг, агт морьдоо янзалж байх үед Булу баатрын амь сахигч шадар хишигтэн цэргийн ахлагч Гүнтөмөр Шар мөрний булан тохой даган нэгэн нууц жимээр Шаолинь хийд рүү нэвтэрдэг бяцхан далд хаалга руу дөхөж явав. Уг замыг Сүншань уулын сайн эрсийн дунд муу нэрээрээ алдартай ах дүү Дэн хэмээх замын хулгайч нар зааж өгөөд шанд нь монголчуудаас арван хоёр морь, сайн тоног бүхий зэр зэвсэг, зургаан уут алтан зоос авахаар тохиролцсон ажээ. Хөөрхий ах дүү хоёр замын хулгайч монголчууд урвагч шарваачдыг огт өршөөдөггүй, хэрэглэсэн хойноо дор нь цавчин устгадаг ёсыг мэдэхгүй тул харин ч дайны хажуугаар дажгүй олз олоод зогсохгүй Шаолиний хуваргуудтэй барилдсан эртний өс хонзон зузаан тул энэ их цэргийн хүчээр хариугаа авах сайхан боломж гарлаа хэмээн хөхин баясч явлаа. Шар хулс шигүү ургасан нам гүм жимээр монголчууд эмээлийн дөрөө, морины амгайг ч дуугаргалгүй явсаар хийдийн хаяа руу дөхөж очив. Гэвч энэ нууц жимээр алсын аянд алжааж сульдсан, хуяг дуулга бүхий бас нэгэн бүлэг морьтон нууцаар гэтэж явааг монголчууд ч, тэднийг замчилж яваа ах дүү хоёр Дэн ч гадарласангүй. Дээр дурдсан "Улаан сэлэмт" Ван баатар Шаолинь хийд рүү нэвтрэн орох бүх зам монголчуудын гарт орсоныг мэдмэгцээ тэдний цэргийн хүрээг дайран гарахаас өөр замгүй гэж товлоод байжээ. Энэ үед ойр хавийн тосгондоо "жижиг" Сун гэж алдаршсан илдчин хүүхэн Ван баатарт хийд ордог нууц жимийг зааж өгье гэж ирсэн аж. "Жижиг" Сун нэгэн үе Шаолинь хийдийн тэргүүн их хамба Лин багштай янаг амрагийн холбоотой явсан гэдэг бөгөөд Лин багшийн сэтгэл санаа зэвсэгийн эрдэмдээ төвлөрч хүүхнийг анхаарахаа байсанаас хойш уул хадаар гэр хийж замын эрстэй нийлж үзсэн боловч сүүлдээ цагийн эрхээр номхорч, тосгоны татвар хураагчтай гэрлэж шанлуун даавуун дээр цэцэг жимс мэтгэж суудаг болсон ажээ. Өмнө нь төдий л үзэгдээгүй гавшгай хурдан хөдөлгөөнтэй монгол цэргүүд Шаолинь хийдийн ойр орчимоор ганц хоёр хоногийн дотор тэнгэрээс буусан аянга шиг огцом гарч ирж олон нэртэй хайсанг довтлон зартай толгойлогчдыг нь гарын алганы үзүүрээр арчсаныг сонсоод "жижиг" Сун Шаолинь хийдийн хувь заяанд сэтгэл зовниж зэвсэгээ агсан очиж тэдэнтэй нийлээд нэгийгээ үзэх хүсэлд автаж суужээ. Энэ үед өмнө зүгээс шөнийн харанхуйгаар хуяг дуулга болсон нэгэн бүлэг цэрэг тосгонд хүрэлцэн ирсэн нь Юнгань боомтоос хөдөлсөн "Улаан сэлэмг' Ван болохыг мэдмэгц Сун бүсгүй яаран очиж тэдэнд нууц жим зааж хийд рүү хэнд ч мэдэгдэлгүй оруулахаар болсон аж. Ийнхүү нэг жимээр нууцхан орсон хоёр бүлэг цэрэг нүүр халз тулан очтолоо бие биенээ мэдсэнгүй. Тэдний аль аль нь ямар ч чимээ анир гаргахгүйгхичээж зөвхөн морины чих сортолзон хөдлөхөөс өөр аниргүй явсан тул ойн чөлөөнд бие биенийхээ нүүр царайг харсан хойноо л сая морьдыхоо амыг татжээ. Замын хулгайч ах дүү хоёр Дэн хамгийн түрүүнд явсан тул нанхиадаар "Юун хүмүүс хаанаас гараад ирэв ээ" гэж асуусан байна. "Жижиг" Сун өмнөөс нь хятад хүний хоолой гарахыг сонсоод Ван жанжны цэргүүдийг илдээ буулга гэж дохиод өөрөө урагш морио гуядан гарч иржээ. Тэр даруй ах дүү хоёр ч морио давиран урагш гарсан бөгөөд бусад монгол цэргүүд цөм модны сүүдэрт нам чимээгүй зогсч байлаа. Хүүхэн ах дүүхоёр замын хулгайчийг шууд таньсан агаад цаад хоёр нь ч түүнийг гадарлах тул бие биеэсээ төдий л эмээсэнгүй. Ийнхүү нэг хэсэг бие биенээ ширтэн дуугүй зогссоны дараа Сун бүсгүй "Зэрлэгүүд хавь ойрыг түйвээсэн ийм түгшүүртэй цагаар ах дүү хоёр сайн эр олон цэрэг дагуулаад хаа хүрч яваа билээ" гэж асуужээ. Ах нь дүү рүүгээ нэг харсанаа "Харин Сун авхай танаас бид ингэж асуумаар байна. Нөхөр чинь гурван модны зайтай уулын тосгонд байгаа атал ийм хол, юун их цэрэг дагуулжяваа билээ" гэж асуулаа. Тэднийгхоорондоо ийнхүү үгээр толхилцохыг сонсч залхсан "Улаан сэлэмт" Ван модны сүүдрээс морио гуядан гарч ирээд "Би Юнгань боомтын усан цэргийн даамал Ван Жи Хуа байна. Та хоёр үл бүтэх этгээд..." хэмээн үгээ хэлж дуусгаагүй байтал хишигтэн цэргийн ахлагч Гүнтөмөр тэр даруй морио гуядан урагш гарч иржээ. Ах дүү хоёр замын хулгайч эргэж харж амжаагүй байтал Гүнтөмөр тэдний дэргэд алавхийн довтолж очоод сэлмээ сугалав уу үгүй юу дүү Дэн нь мориноосоо цусаа садруулан муухай бархирсаар газарт ойчсон аж. Ах нь монгол дайчны урдаас илдээ хөдөлгөх гэсэн боловч амжсангүй Гүнтөмөрийн сэлэм аль хэдийнэ түүний илдтэй зөрж орж ирээд цээжийг нь нэвт сүлбэмэгцээ эмээл дээрээс нь хөндийрүүлэн авч шиджээ. Энэ бүхэн ахархан зуур болж өнгөрсөн тул "жижиг" Сун тэргүүтэй хятад цэргүүд ч хөдөлж амжсангүй. Ах дүү хоёр хулгайчийг цусандаа хутгалдан газарт унасан хойно л сая сэхээ оржээ. Замын хулгайч хятадууд өөрсдийг нь нууц жим хэмээх үгээр мэхлэн зориуд отоонд авчирч орууллаа гэж хишигтэн цэргийн ахлагч санасан учраас ийнхүү огцом хилэнтэй хөдөлжээ. Гүнтөмөр тэр даруй урагш морио давиран ухасхийхэд даргыгаа довтлон орохыг харсан монгол цэргүүд ч бүгсэн газраасаа хар шуурга мэт сад тавин гарч ирцгээсэн аж. "Улаан сэлэмт" Ван хөх цоохор барын арьсан хуягтай монгол баатар "жижиг" Сун хүүхнийг цавчин унагаад гарч ирмэгц илдийг нь зөрүүлэн "Усанд туссан сарны дүрс" хэмээх мэхээр хаах далимандаа нэг хөлөө дөрөөнөөсөө сугалан Гүнтөмөрийн гар луу өшиглөхөд тахир сэлэм нь агаарт хөөрөн алдуурчээ. Энэ завшааныг ашиглан зүүн гараараа шүүрч аваад зэвсэггүй болсон зэрлэг эрийн хэнхдэг рүү илдээ далд ортол нь дүрж орхижээ. Гэвч монголчуудын морьт цэргийн довтолгоон газар нүргэлэн хөдлөх шиг болоод түүний дагуулж явсан хуягт цэргийн дийлэнх нь агшин зуур суманд харвуулж, илдэнд цавчуулан газарт унасаныг олж харсан байна. Түүний алдарт "Улаан сэлэм" ахин нэг монгол цэргийн цусаар будагдах үед өөр лүү нь төмөр зэв бүхий сумнууд мөндөр мэт орж ирсэн тул дотоод хүчээ ашиглан зуггахаас өөр замгүй болсоныг ойлгожээ. Ван "Хангарьдын төмөр хоолой" хэмээх дуугаар цэргүүдээ араасаа дагахыг сануулан хашгираад мод мөчир барилдсан агаарт гурван алдын өндөрт хөөрч монгол цэргүүдтэй тулгарсан газраас арван хоёр алдын цаана буухдаа өөрийг нь ердөө дөрөвхөн цэрэг л дагаж үсэрсэнийг олж мэджээ. Далайн хүчит хар салхинд цохиулахад хүртэл ийм олон цэргээ нэг дор алдаж байсан удаа түүнд үгүй. Хэрвээ өөрт нь зэвсэгийн эрдэмийн төгс авъяас байгаагүй бол хэдийнэ ойн цоорхойд унасан цэргүүдийнхээ дунд хэвтэж байх байжээ гэж санахаас "Улаан сэлэмт "Вангийн дотор нь муухай оргих шиг. Тэд монголчуудтай тулгарсан газраас ердөө ганц мод яваад Шаолинь хийдийн их нүсэр хаалганд тулж очиход өөдөөс нь нууц сумны даравч хангинан нисч иржээ. Ван сумнуудыг сэлмээрээ хуга цохин газар цацаад хэрмийн дээр сэвхийтэл үсрэн цаад талд нь буухад заргачийн яамны түшмэл Мо сая л түүнийг таньж "Ван баатар та манай энд амар мэнд морилж ирэв үү" гэж асуух нь тэр. Яг энэ агшинд хийдийн зүүн урд талын хаалгаар монгол цэргийн хүрээнээс бууж өгөхийг шаардан илгээсэн элч болох Томалуга баатар, Тастөмөрийн хамт илдний бариул дээрээ гараа бэлхэн тавьсаар орж ирж байв.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.26.10 9:53 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Зураг

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.26.10 5:11 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.26.10 4:03 pm
Бичлэгүүд: 1540
Байршил: mongolia
Ишлэл:
"Улаан сэлэмт" Ван баатар Монгочуудтай тулгарч илд зөрүүлэн зугтсан 16-р бүлэг

А миндуралын элч нар хийд рүү хөдлөхөөр илд сэлэм, нум саадаг, агт морьдоо янзалж байх үед Булу баатрын амь сахигч шадар хишигтэн цэргийн ахлагч Гүнтөмөр Шар мөрний булан тохой даган нэгэн нууц жимээр Шаолинь хийд рүү нэвтэрдэг бяцхан далд хаалга руу дөхөж явав. Уг замыг Сүншань уулын сайн эрсийн дунд муу нэрээрээ алдартай ах дүү Дэн хэмээх замын хулгайч нар зааж өгөөд шанд нь монголчуудаас арван хоёр морь, сайн тоног бүхий зэр зэвсэг, зургаан уут алтан зоос авахаар тохиролцсон ажээ. Хөөрхий ах дүү хоёр замын хулгайч монголчууд урвагч шарваачдыг огт өршөөдөггүй, хэрэглэсэн хойноо дор нь цавчин устгадаг ёсыг мэдэхгүй тул харин ч дайны хажуугаар дажгүй олз олоод зогсохгүй Шаолиний хуваргуудтэй барилдсан эртний өс хонзон зузаан тул энэ их цэргийн хүчээр хариугаа авах сайхан боломж гарлаа хэмээн хөхин баясч явлаа. Шар хулс шигүү ургасан нам гүм жимээр монголчууд эмээлийн дөрөө, морины амгайг ч дуугаргалгүй явсаар хийдийн хаяа руу дөхөж очив. Гэвч энэ нууц жимээр алсын аянд алжааж сульдсан, хуяг дуулга бүхий бас нэгэн бүлэг морьтон нууцаар гэтэж явааг монголчууд ч, тэднийг замчилж яваа ах дүү хоёр Дэн ч гадарласангүй. Дээр дурдсан "Улаан сэлэмт" Ван баатар Шаолинь хийд рүү нэвтрэн орох бүх зам монголчуудын гарт орсоныг мэдмэгцээ тэдний цэргийн хүрээг дайран гарахаас өөр замгүй гэж товлоод байжээ. Энэ үед ойр хавийн тосгондоо "жижиг" Сун гэж алдаршсан илдчин хүүхэн Ван баатарт хийд ордог нууц жимийг зааж өгье гэж ирсэн аж. "Жижиг" Сун нэгэн үе Шаолинь хийдийн тэргүүн их хамба Лин багштай янаг амрагийн холбоотой явсан гэдэг бөгөөд Лин багшийн сэтгэл санаа зэвсэгийн эрдэмдээ төвлөрч хүүхнийг анхаарахаа байсанаас хойш уул хадаар гэр хийж замын эрстэй нийлж үзсэн боловч сүүлдээ цагийн эрхээр номхорч, тосгоны татвар хураагчтай гэрлэж шанлуун даавуун дээр цэцэг жимс мэтгэж суудаг болсон ажээ. Өмнө нь төдий л үзэгдээгүй гавшгай хурдан хөдөлгөөнтэй монгол цэргүүд Шаолинь хийдийн ойр орчимоор ганц хоёр хоногийн дотор тэнгэрээс буусан аянга шиг огцом гарч ирж олон нэртэй хайсанг довтлон зартай толгойлогчдыг нь гарын алганы үзүүрээр арчсаныг сонсоод "жижиг" Сун Шаолинь хийдийн хувь заяанд сэтгэл зовниж зэвсэгээ агсан очиж тэдэнтэй нийлээд нэгийгээ үзэх хүсэлд автаж суужээ. Энэ үед өмнө зүгээс шөнийн харанхуйгаар хуяг дуулга болсон нэгэн бүлэг цэрэг тосгонд хүрэлцэн ирсэн нь Юнгань боомтоос хөдөлсөн "Улаан сэлэмг' Ван болохыг мэдмэгц Сун бүсгүй яаран очиж тэдэнд нууц жим зааж хийд рүү хэнд ч мэдэгдэлгүй оруулахаар болсон аж. Ийнхүү нэг жимээр нууцхан орсон хоёр бүлэг цэрэг нүүр халз тулан очтолоо бие биенээ мэдсэнгүй. Тэдний аль аль нь ямар ч чимээ анир гаргахгүйгхичээж зөвхөн морины чих сортолзон хөдлөхөөс өөр аниргүй явсан тул ойн чөлөөнд бие биенийхээ нүүр царайг харсан хойноо л сая морьдыхоо амыг татжээ. Замын хулгайч ах дүү хоёр Дэн хамгийн түрүүнд явсан тул нанхиадаар "Юун хүмүүс хаанаас гараад ирэв ээ" гэж асуусан байна. "Жижиг" Сун өмнөөс нь хятад хүний хоолой гарахыг сонсоод Ван жанжны цэргүүдийг илдээ буулга гэж дохиод өөрөө урагш морио гуядан гарч иржээ. Тэр даруй ах дүү хоёр ч морио давиран урагш гарсан бөгөөд бусад монгол цэргүүд цөм модны сүүдэрт нам чимээгүй зогсч байлаа. Хүүхэн ах дүүхоёр замын хулгайчийг шууд таньсан агаад цаад хоёр нь ч түүнийг гадарлах тул бие биеэсээ төдий л эмээсэнгүй. Ийнхүү нэг хэсэг бие биенээ ширтэн дуугүй зогссоны дараа Сун бүсгүй "Зэрлэгүүд хавь ойрыг түйвээсэн ийм түгшүүртэй цагаар ах дүү хоёр сайн эр олон цэрэг дагуулаад хаа хүрч яваа билээ" гэж асуужээ. Ах нь дүү рүүгээ нэг харсанаа "Харин Сун авхай танаас бид ингэж асуумаар байна. Нөхөр чинь гурван модны зайтай уулын тосгонд байгаа атал ийм хол, юун их цэрэг дагуулжяваа билээ" гэж асуулаа. Тэднийгхоорондоо ийнхүү үгээр толхилцохыг сонсч залхсан "Улаан сэлэмт" Ван модны сүүдрээс морио гуядан гарч ирээд "Би Юнгань боомтын усан цэргийн даамал Ван Жи Хуа байна. Та хоёр үл бүтэх этгээд..." хэмээн үгээ хэлж дуусгаагүй байтал хишигтэн цэргийн ахлагч Гүнтөмөр тэр даруй морио гуядан урагш гарч иржээ. Ах дүү хоёр замын хулгайч эргэж харж амжаагүй байтал Гүнтөмөр тэдний дэргэд алавхийн довтолж очоод сэлмээ сугалав уу үгүй юу дүү Дэн нь мориноосоо цусаа садруулан муухай бархирсаар газарт ойчсон аж. Ах нь монгол дайчны урдаас илдээ хөдөлгөх гэсэн боловч амжсангүй Гүнтөмөрийн сэлэм аль хэдийнэ түүний илдтэй зөрж орж ирээд цээжийг нь нэвт сүлбэмэгцээ эмээл дээрээс нь хөндийрүүлэн авч шиджээ. Энэ бүхэн ахархан зуур болж өнгөрсөн тул "жижиг" Сун тэргүүтэй хятад цэргүүд ч хөдөлж амжсангүй. Ах дүү хоёр хулгайчийг цусандаа хутгалдан газарт унасан хойно л сая сэхээ оржээ. Замын хулгайч хятадууд өөрсдийг нь нууц жим хэмээх үгээр мэхлэн зориуд отоонд авчирч орууллаа гэж хишигтэн цэргийн ахлагч санасан учраас ийнхүү огцом хилэнтэй хөдөлжээ. Гүнтөмөр тэр даруй урагш морио давиран ухасхийхэд даргыгаа довтлон орохыг харсан монгол цэргүүд ч бүгсэн газраасаа хар шуурга мэт сад тавин гарч ирцгээсэн аж. "Улаан сэлэмт" Ван хөх цоохор барын арьсан хуягтай монгол баатар "жижиг" Сун хүүхнийг цавчин унагаад гарч ирмэгц илдийг нь зөрүүлэн "Усанд туссан сарны дүрс" хэмээх мэхээр хаах далимандаа нэг хөлөө дөрөөнөөсөө сугалан Гүнтөмөрийн гар луу өшиглөхөд тахир сэлэм нь агаарт хөөрөн алдуурчээ. Энэ завшааныг ашиглан зүүн гараараа шүүрч аваад зэвсэггүй болсон зэрлэг эрийн хэнхдэг рүү илдээ далд ортол нь дүрж орхижээ. Гэвч монголчуудын морьт цэргийн довтолгоон газар нүргэлэн хөдлөх шиг болоод түүний дагуулж явсан хуягт цэргийн дийлэнх нь агшин зуур суманд харвуулж, илдэнд цавчуулан газарт унасаныг олж харсан байна. Түүний алдарт "Улаан сэлэм" ахин нэг монгол цэргийн цусаар будагдах үед өөр лүү нь төмөр зэв бүхий сумнууд мөндөр мэт орж ирсэн тул дотоод хүчээ ашиглан зуггахаас өөр замгүй болсоныг ойлгожээ. Ван "Хангарьдын төмөр хоолой" хэмээх дуугаар цэргүүдээ араасаа дагахыг сануулан хашгираад мод мөчир барилдсан агаарт гурван алдын өндөрт хөөрч монгол цэргүүдтэй тулгарсан газраас арван хоёр алдын цаана буухдаа өөрийг нь ердөө дөрөвхөн цэрэг л дагаж үсэрсэнийг олж мэджээ. Далайн хүчит хар салхинд цохиулахад хүртэл ийм олон цэргээ нэг дор алдаж байсан удаа түүнд үгүй. Хэрвээ өөрт нь зэвсэгийн эрдэмийн төгс авъяас байгаагүй бол хэдийнэ ойн цоорхойд унасан цэргүүдийнхээ дунд хэвтэж байх байжээ гэж санахаас "Улаан сэлэмт "Вангийн дотор нь муухай оргих шиг. Тэд монголчуудтай тулгарсан газраас ердөө ганц мод яваад Шаолинь хийдийн их нүсэр хаалганд тулж очиход өөдөөс нь нууц сумны даравч хангинан нисч иржээ. Ван сумнуудыг сэлмээрээ хуга цохин газар цацаад хэрмийн дээр сэвхийтэл үсрэн цаад талд нь буухад заргачийн яамны түшмэл Мо сая л түүнийг таньж "Ван баатар та манай энд амар мэнд морилж ирэв үү" гэж асуух нь тэр. Яг энэ агшинд хийдийн зүүн урд талын хаалгаар монгол цэргийн хүрээнээс бууж өгөхийг шаардан илгээсэн элч болох Томалуга баатар, Тастөмөрийн хамт илдний бариул дээрээ гараа бэлхэн тавьсаар орж ирж байв.
нүдэнд харагдаад байна

_________________
XolbooS


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.10 10:32 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Шаолинь хийдийнхэн ёс зөрчин элчид халдсанаар хүлэг баатруудын үхлийн шороо пурхийсэн 17-р бүлэг

Томалуга хийдийн хаалга онгойлгож буй хуяг бүхий зэвсэглэсэн цэргүүдийн царайг хармагцаа "Өнөөдөр ч энд хүн алах шаардлага гарч магадгүй нь байна шүү" гэж хэлсэн аж. Харин энэ үед "Улаан сэлэмт" Ван баатар Шаолинь сүмийн их хэрмэн дээгүүр санд мэнд үсрэн орсоныхоо дараа өөдөөс ньтоссон хүмүүсээс ичих шиг болж, өмнөөс нь тосч мэндэлсэн Мотүшмэлээс санаа зовсондоо шал хийтэл нулимаад "Хаалгаа нээ. Гадаа хэдэн цэрэг минь байгаа" гэж хэлсэн аж. Их хэрмэн хашааны зовлон үзсэн том дааман хаалганы хажуу дахь жижигхэн үүд хяхтнан онгоймогц өмнө зүгийн гял цал буусан хувцастай дөрвөн цэрэгэр шалавхийн шургажоржээ. Ван баатар хувцасаа засаад Мо түшмэлийн зүг мэхийн ёсолж "Их багштан хаана морилж байгаа бол. Даруй намайг тийш нь хүргэ" гэхэд үсээ мулзайтал хусч зулай дээрээ цувуулан зургаан од шивсэн Шаолиний нэгэн лам "Баатар та хажуугийн бүрээт дуганд орж түр алжаалаа тайлна уу. Энэ цөвүүн цагт таныг хүрэлцэн ирсэн явдалд бид маш их талархаж, туйлын их баярлаж байна. Багштан дөнгөж сая гол хаалгаар орж ирсэн монголчуудын элчийг хүлээн авч уулзаж байна" гэсэн аж. Өнөөдрийнх шиг амь тэмцэн зугтаж үзсэн удаагүй омголон залуу баатар "Тэдэнтэй уулзаж юугаа хийдэг юм бэ. Та нар бас Ляо Шаны эзэн шиг бууж өгөх нь үү. Тэр муусайнуудтай хэлэлцээ хийж суухын оронд толгой дараалан хүйс тэмтэрвэл зохилтой" хэмээн уураа барьж ядан дүрсхийв. Залуу баатар ингэх нь ч аргагүй дөнгөж саяхан Юнганаас дагуулж гарсан итгэлт 200 баатар эрээс нь өөртэй нь нийлээд тавхан хүн арай ядан хэрмийн хаалга давж орчихоод байхад сэтгэл нь яаж мөнх ногоон тал шиг амар амгалан байх билээ. Энэ үед Тастөмөр, Томалуга хоёр гол сүмийн өмнөх цэцэрлэг хүртэл морьтойгоо алгуурхан алхуулсаар хүрч очоод байлаа. Тэднийг хийдийн их хаалгаар орсоноос хойш хоёр талаар нь сэрээн жад, төмөр бэрээ барьсан хориод лам даган гүйж байсан бөгөөд ногоон хивс дэвссэн мэт зүлгэн дээр хүрмэгц өмнөөс нь хүзүүндээ хүний нүдний хэмжээний том шар эрхи унжуулж, гартаа алтан мяндас намирсан очир бэрээт таяг тулсан Шаолинь хийдийн дэд хамба Тянь Дао ихэмсэгээр залран гарч ирсэн аж. Нударган эрдэмийн нууцад нэвтэрсэн зургаан их аршийн нэг хэмээгдэгч тэрбээр эл өдөр арван хоёр хоногийн бясалгалаа дуусгаад байсан аж. Тянь Дао монголчуудад мэхийн ёслоод нэг үг хэлэхэд Тастөмөр, Томалуга хоёрыг дагаж цэргийн хүрээнээс хөдөлсөн хэлмэрч хятад "Ноёд оо, эндээс цааш мориор явж болохгүй тул та хоёрыг морио үлдээгээд явганаар заларна уу гэж байна" хэмээн монгол баатруудад хандаж хэлжээ. Үүнийг сонссон Томалуга Тастөмөрт хандан ,;3а би эс хэллүү. Хүн алах хэрэг гарч магадгүй нь дээ гэж. Чи биднийг эхэлж явгалаад дараа нь хялбархан нухах гэж байгаа хэрэг" гэхэд Тастөмөр хэлмэрчдээ хандан "Бид явуулын яарч яваа цэргийн улс тул мориноосоо буухгүй. Хэрвээ энэ замаар чинь морьтойгоо явж болдоггүй юм бол тэр хамба шүү юмаа өөрөө явган морилж ирээд одоохон бидэнтэй уулз гэж байна хэмээн дамжуул" гэж тушаалаа. Хэлмэрчийн үгийг сонсмогцоо Тянь Даогийн царай үүл бүрсхийх мэт хувиран өөрчлөгдсөнөө тэр даруй хэвэндээ орж "Жа би их хамбад дамжуулъя" гэсээр хөнгөн шингэнээр цааш алхлан одов. Энэ үед Лин хамбад заргачийн яамны цэргийн түшмэл Мо дөнгөж саяхан "Улаан сэлэмт" Ван баатар хэрмийн хашааг нууцаар нэвтрэн орж ирсэнийг дуулгасан тул хэрхэхээ мэдэхгүй тэвдэж суусан тэрбээр монголчуудтай уулзахаасаа өмнө холоос ирсэн эрхэм баатартай хэрхэхээ зөвлөлдөхөөр шийдсэн ажгуу. Линь багштанг бүрээ үлээх дуганы уужим тасалгаанд орж ирэхэд "Улаан сэлэмт" Ван баатар толгой гудайлган мэхийж угтлаа. Мөн тэнд зэвсэгийн эрдэмд нэвтэрсэн таван арш бүгд байсан бөгөөд харин "Тэнгэр нэвтлэгч хяргуй" хэмээх Ли Тай арш газрын гүнд ухаанаар нэвтрэх бясалгал нь хараахан дуусаагүй тул хүрэлцэн ирж амжаагүй байв. Цэргийн түшмэл Мог оролцуулвал Монголын хахир догшин их цэрэг нөмрөн ирээд буй энэ цаг дор Шаолинь хийдийн гол амин сүнсийг атгах бүх хүмүүс энд цуглараад байгаа нь энэ. Тэднийг янгуутай нь аргагүй удаан хуралдаж байх хооронд доор ногоон цэцэрлэгт замын хажууд Хэнь мужийн халуун наранд шаруулж халууцсан Томалуга залхуу нь хүрсэн тул хуягаа сөхөн сугалдаргалж баруун мөрөө ил гаргаад зүүн дөрөөгөө сугалан эмээл дээрээ хөндлөн харж суугаад "Ямар их уддаг баахуунууд вэ" хэмээн эртний монгол хараалаар зүхэж өмнө нь хөдлөхөд бэлэн зогсоо илд жад бүхий хуваргуудыг доогтой нүдээр харж байв. Харин Тастөмөр бүхнийг соргог нүдээр ажиглаж өчүүхэн ч сэрэмж алдахгүй эмээл дээрээ ягштал сууж байдал эвгүйдвэл хэрмийн хаалга руу буцаж давхихгүй харин түрүүхэн өнгөрсөн жижиг жимээр орж шууд өндөр хана руу давхих нь зүйтэй гэсэн шүү юм бодож байжээ. "Жад" цэргийн хорооны шилдэг дайчдын нэг Томалуга баатар бол тийм хэрмэнд тулж очсон цагт дээгүүр нь хуяг дуулгатайгаа хөнгөхөн дүүлээд гарч чадах нь эргэлзээгүй байв. Ер нь тухайн үед Ямухай жанжны үүсгэсэн "Жад" цэргийн ангийн бэлтгэл сургуулилт ямар байсан нь маш нууц, зөвхөн дайн тулааны үед л санаанд багтамгүйгээр илэрч гардаг байсан бөгөөд монгол цэргийн бүх дайчид тэднээс эмээн хүндэтгэдэг байсаныг энд нөхөн цухуйлгах ёстой буй за.

Энэ үед бүрээт танхимын голд монгол цэргийн элчийг аюумшиггүйгээр гадаа удтал хүлээлгэн зоог барьж суусан их толгой лам нарын зөвлөгөөн өндөрлөж байв. Уг нь Лин багштан элч нарыг хөх асарт оруулж, нарийн чамин зоог ундаар дайлах сонирхолтой байсан боловч аян дайнд хатуужиж чангарсан дайчид мориноосоо ч буухыг зөвшөөрсөнгүй. Зөвлөгөөний эцэст монгол цэргүүдтэй Лин багш биш харин Тянь хуварга, Ван баатар хоёр нүүр тулан уулзахаар шийдвэрлэжээ. Тастөмөр гэнэт алсын довжооноос хоёр хүн буун ирэхийг хармагцаа залхсандаа эмээл дээрээ хөндлөн харж суугаад хөлөө унжуулан савлаж байсан Томалугаг сэлмийнхээ хуйны үзүүрээр ёвроод авав. Тэдэн рүү өвч хуягласан дайчин шинжийн залуу эр түрүүчийн ламтай хамт их л ширүүн ууртай маягтай алхсаар ирж явааг хармагцаа Тастөмөр анх энэ хийдийн хаалгаар ормогц л Томалуга хүн алах шаардлага гарч магадгүй гэж зөгнөөд байсан үг биелэлээ олоход тун дөхсөнийг мэдэрчээ. Ван баатар олон дайн тулаанд орж явсан хашир туршлагатай дайчин эрийн нүдээр морин дээрээ жишүүдүүхэн суугаад хүлээж буй хоёр монгол дайчныг хармагцаа өмнө нь тулалдаж явсанаас нь тэс өөр арга барилтай, жинхэнэ хатаагдсан цэргүүдтэй учирч байгаагаа ойлгожээ. Тэрбээр монголчуудын хажууд морио хөтлөөд сүүдэрт нь хоргодож зогссон хятад хэлмэрч рүү хандан "Шаолинь хийдийн их цэргийн жанжин "Улаан сэлэмт" Ван баатар та бүхний өмнө ирээд байна. Ямар учраас ирсэнээ түргэн айлтга" гэж хэлж байна хэмээн дамжуул" гэж тушаалаа. Хэлмэрчийн хөрвүүлсэнийг сонсмогцоо Томалуга тачигнатал хөхөрч "Ямар сэлэмтэй гэв ээ. Их эд байх нь" хэмээн тохуурхлаа. Харин Тастөмөр хэлмэрчээр дамжуулан мянганы ноён Аминдуралын илгээсэн бичгийг энэ хийдийн тэргүүн хамба өөрийн биеэр ирж гардан авах учиртай. Хэрвээ өөрөө ирж чадахгүй бол нэн даруй хаалгаа онгойлгон эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өг. Эс тэгвээс энэ хийдээс эвдэрхий нуранги л үлдэнэ гэдгийг дамжуулж өг" хэмээн түстас хэлвэл Ван баатар хэлмэрчид хандан "Та хоёрын нэгний чинь толгойг авч нөгөөгийн чинь морины богцонд хийгээд буцааж илгээх болно. Бидний хэлэх үг ердөө л энэ байна" гэж хэлсэнийг хятад эр арай зөөлрүүлэн орчуулсан боловч нэгэнт оройтжээ. Цаашдын үйл явдал аянга цахилгаан лугаа анзаарахын сөхөөгүй хурдтай өрнөсөн аж. Тастөмөр мориныхоо амыг огцом эргүүлэх зуураа өвч хуягтай эрийн зүг нүд ирмэхийн зуур сэм онилж бэлдсэн дуут сумнаасаа нэгийг тавьж амжаад ухасхиймэгц Томалуга замыг нь хөндөлдөн зогсч байсан нүцгэн толгойт хуваргуудаас хоёрыг нь тас цавчин унагаж, бусыг нь мориороо дайран өнхрүүлээд араас нь давхижээ. "Улаан сэлэмт" Ван өөр лүү нь нүд ирмэхийн зуур нисч ирсэн сумыг "Хайчаар цурхай барих" аргыг хэрэглэн хурууныхаа үзүүрээр хавчиж авмагцаа илдээ сугалан хөнгөний тамираа ашиглаж дөрвөн алдын өндөрт хөөрч утсаар дүүжлээстэй юм шиг араас нь ниссэн аж. Тастөмөр аль түрүүний тооцоолж байсан ёсоороо хөндлөн жижиг зам руү ороход араас нь нэхэж буй Шаолиний хуваргууд хэдий хөнгөн шаламгай ч чихээ хулмайлган довтолгох монгол морины хөлийг гүйцсэнгүй хол хоцорчээ. Гэнэт хоёр монгол баатрын замыг хөндөлсөн асар том биетэй, халзан толгойтой, дүнчүүр муна барьсан хоёр лам газар доороос ургав уу гэмээр гарч ирээд салхи татуулан довтолсон боловч нэг нь Тастөмөрийн харвасан суманд нэвт сүлбүүлэн унаж, нөгөөг нь Томалуга хаанаасаа ч юм бэ гаргаж ирсэн гох дэгээгээр эрүүнээс нь татан газар харуулдуулж орхилоо. Энэ үед тэдний араас дотоод амьсгалын их арш Ша Гуань, "Улаан сэлэмт" Ван баатар хоёр "Хангарьд мянган газар зорчих" мэхийг хэрэглэн хийн тамираар нисэн ирж өмнө нь хөндөлсөн буужээ. Ша Гуань аршийн "Зуун найман сүлжээ" амьсгалаа задлан түлхсэн хоёр том шөргөн жад Тастөмөрийн өмнөөс нисэн ирэхэд тэрбээр нэгнээс нь бултаж амжсан боловч нөгөөгөөс нь зайлж завдсангүй. Гэвч тэр цээжиндээ жад сүлбүүлсэн чигээр довтлон очиж их аршийг зайлахын завгүй толгойг нь мөрөн дээрээс нь мулт цавчин унагажээ. Энэ үед Ван баатар Томалуга баатартай илдээрх алзтулан цавчилдаж "Удыг цавчих салхин цохилт", "Ус самрах хунгийн жигүүр" мэхнүүдийг угсруулан хийсэн боловч монгол дайчин огтхон ч торолгүй хөнгөхөн хааж орхиод мориноосоо үсрэн газар бууж иржээ. Энэ агшинд "Зуун найман сүлжээ" амьсгалаар түлхсэн шөргөн жаданд нэвт сүлбүүлсэн Тастөмөр цээжээ өргөх гэсэн боловч даасангүй мориныхоо зүүн хажуу руу улам гулдайсаар сэлмээрээ газар тулан ойчиход анх эмээл тохсоноос нь хойш зуун хорин найман их голын ус хамт гатлалцсан үнэнч хөлөг нь эзнээ босч ирэхийг хүлээн зогтуслаа.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.10 10:49 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Ассашинуудын хорт хий буюу тандуулууд отолтонд орох дөхсөн 18-р бүлэг

Хэрмийн дотор цус урсаж байх энэ үеэр хийдээс холгүйхэн газар зэр зэвсэг нь наранд гялбасан монголчууд сүм рүү явуулсан элчээ эргэж ирэхийг хүлээн сэлмээ билүүдэж, сумаа ирлэн сууж байвай. Хийдээс хоёр бээрийн зайд орших өндөр хадан хясаан дээрээс Шаолинь хийдийн дотоод горломыг ховилтой галт шилээр ойртуулан тандаж суусан зуутын дарга Аруха сүмийн хашаан доторх хөл хөдөлгөөн нэг л биш болоод явчихыг анзаарлаа. Аминдурал түүнийг Тастөмөр, Томалуга хоёр хийдийн хаалгаар явж орохоос өмнө бүх зүйл нүдэнд ил харагдах өндөрлөг газар олж байдлыг тандаад наашаа мэдэгд хэмээн тушааж Арабын худалдаачны бэлэглэсэн алсын зайг ойртуулдаг галт шилний дуранг өгч, явганаар мацуулсан юмсанжээ. Барагцаалбал өргөнөөрөө хоёр мянган алд, уртаараа таван мянган алд газрыг бүрхэн орших Шаолинь хийдийн горлом дахь зарим сүм дуган өтгөн ургасан мод бутанд далдлагдан харагдахгүй нууцлагдах аж. Гэвч галт дурангийн хараанд орж буй хийдийн гол замаар жад, муна, саваа мод барьсан нүцгэн толгойт хуваргууд нэг зүг ихэд яаравчлан нисч гүйлдэх, мөн хуяг дуулгат цэргүүд нь хүртэл тэр зүг нумаа харвахад бэлдэн харайлгаж явааг хараад Аруха сүмийн дотор нэвтэрсэн монгол цэргийн элч нарт аюул учирлаа гэдгийг зөнгөөрөө ойлгосон аж. Тэрбээр тандуулд хамт гарсан таван цэргээс хоёрыг нь яаралтай доошоо бууж Аминдуралд хэл хүргэхийгтушаагаад өөрөө үлдсэн гурван цэргийн хамт хийд рүү ойртож элчээр одсон цэргүүд зугтан гарч ирж чадвал угтан тэнхрүүлэх санаатай зэвсэгээ шүүрэн хөдлөв. Дайн тулаанд төдий л олон орж амжаагүй нас залуу Арухагийн дэргэд дөчин тав хүртэлээ гол төлөв тандуул заншлаачийн ажилд явж гаршсан "Хулангийн сонор" хочтой хэрэйд цусны дайчин Илбэрх байсан бөгөөд тэрбээр хадны уруу дунгуйлдуулж хаясан олсоор дамжин бууж байхдаа ойролцоохон модны навчис, арцан төгөл үл мэдэгдэх биетийн хүчинд ярагдан шуугихыг сонсчээ. Эгц элгэн хад нь доошоо хорин алд унамаар гүн байсан бөгөөд Илбэрх хамгийн сүүлд бууж явсан юмсанж. Аруха тэргүутэй бусад нь аль хэдийнээ газарт буучихсан хийдийн наагуур тагласан бутны зүг гэтэж явав. Илбэрх модны бут навч ярах чимээ их цэргийн хүрээ рүү явуулсан хоёр монгол дайчны зүгээс сонсогдож буйг мэдмэгцээ доошоо гулсахаа болиод биеэ мурин татаж буцаад өгсч эхлэв. Тэгээд хадан цохионы амсар дээр хүрмэгцээ даруй хоёр алдын цаана тэв хийтэл үсрэн бууж өлмий дээрээ гүйсээр нэгэн бул чулууны дэргэд очоод чимээ чагнавал доош явуулсан хоёр цэрэг халдлаганд өртсөн нь илэрхий сэлэм ханхийх, сум жимбүүр улин исгэрэх чимээ холгүйхэн сонсогджээ. Илбэрх бүсэндээ зүүлттэй уутнаас Арабын зартай хөлсний алуурчин ассашинуудын хэрэглэдэг муужруулагч нунтаг бодис бүхий бяцхан хавтагыг гаргаж атгаад өөрийнхөө амыг чийгтэй алчуураар боосоны эцэст мод бутны дундуур гөрөөс лугаа сүлжин гүйхэд хуяг дуулгат бие нь нэг ч модны навч шүргэхгүй байлаа. Жирэлзэн өнгөрөх мододын завсар чөлөөнд гэнэт түүний өмнө тас цавчуулсан гурван хятад мөн газарт унасан хоёр монгол цэргийн дээрээс тонгойж зогсоо зургаан хятад хуварга харагдаад тэд түүний чимээг авсан бололтой эргэж хармагцаа бүгд нэгэн зэрэг гараа сунгахад өмнөөс нь нарны гэрэлд хэдэн арван хорт зүү гялалзан нисч ирэх харагдав. Илбэрх өөр лүү нь шаагин ирэх зүүнээс бултан тас гэдэргээ харан ойчих зуураа гартаа атгасан муужруулах бодис бүхий хавтагыг тэдний зүг шидэж амжсан байв. Зүүнүүд уд модны навчис руу шигэн орсоны дараа тэрбээр босч ирэхэд тунарсан хөхөмдөг манан дунд Шаолиний хуваргууд бүгд хорт хийнд цохиулж гулдайн унасан байх нь үзэгджээ. Илбэрх зургаан хуваргын хоолойг сэлмээр тас хярган тонилгосны дараа их цэргийн хүрээ рүү яаравчлан дүүлж одлоо.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.10 11:01 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Томалуга баатар Ван баатрын алдарт "улаан сэлмийг" гараас нь мулт цохьсон 19-р бүлэг

Энэ цаг дор Шаолинь хийдийн их хэрмийн дэргэд "Улаан сэлэмт" Ван баатар хөх Монголын шилдэг дайчдын нэг Томалуга баатар хоёрын хооронд үхэх сэхэхээ үзсэн халз тулаан болж байлаа. Ван баатар монгол дайчны зүг баргийн сайн илдчин өмнө нь тэсдэггүй "Гурван эрийн илд" хэмээх аргыг хэрэглэн довтолсон боловч цаадах нь огт ажирсан янзгүй хариулан хатгаж үл мэдэх мушгиралдсан аргаар гар сэлэм хоёрын нь дундуур матигар илдээ могой шиг шургуулан ганц хүчтэй этэхэд алдарт "Улаан сэлэм" нь атгандаа барьсан цагаас нь хойш анх удаа түүний гараас мулт үсрэн хоёр алхамын зайтай үзүүрээрээ газарт зоогдох нь тэр. Энэ үед жанжин нь зэвсэггүй болсоныг харсан хуягт цэргүүд нэгэн зэрэг нумаа тэлэн сум харвахад монгол дайчин бамбайгаараа тас хянгардан хааж хамгаалсан боловч гурван ч сумыг хааж амжилгүй ташаа сүвээндээ ёрдойтол зоолгосон аж. Гэвч тэр үл тоомсорлосон шинжтэй сумнуудыг сэлмээрээ хуга цавчин хаяад хөнгөний тамираар хичээллэдэг хуварга лугаа төстэй гэхдээ их л сонин өөр аргаар хөлөөрөө ханан дээгүүр хүчтэй тийрэн гишгэлсээр хэрэм рүү мацах нь тэр. Шархадсан барс лугаа үлэмж догширсон Томалуга уур хилэнгийн улмаас хяналтаа алдаж өөр лүү нь харвасан мөндөр шиг сумнаас гурвыг нь хааж амжилгүй ташаандаа зоолгосон аж. Нэг сум бөөрийг нь нэвт сүлбэсэн бололтой хөдлөхөд нь гол тасдам өвдөх боловч тэрбээр шүд зуун тэвчсээр хэрмийн ханан дээгүүр гүйж гарахаар ухасхийжээ. Томалуга хэдийгээр өөртэй нь тулалдаад илдгүй гар мухар болсон цэнхэр хуягт эрийг нүд ирмэхийн зуур хэсэглэн цавчиж амжих байсан боловч тэр даруй нүүгэлтэн орж ирсэн зэвт сумаас биеэ хамгаалахын тулд завдал гарсангүй орхижээ. Сүвээнд нь ёрдойсон сумны шархнаас цус садран урсах монгол эр хана руу гүйж байх хооронд сэлмээ шүүрч амжсан Ван баатар араас нь агаарт ганцхан үсэрч очоод "Цагаан тогорууны дэвэлт" мэхээр нүд ирмэхийн зуур тонилгож чадах байсан ч хөдөлсөнгүй. Тэрбээр өдий хүртэл илдийг өөрийнхөө биеийн нэг хэсэг болтолоо эзэмшихдээ ингэж гараас нь мулт алдуулж байсан дайчинтай учирч байгаагүй тул ахиад түүнтэй халз тулах завшаан үлдээх гэж ийнхүү саад хийсэнгүй. Томалуга хийдийн өндар хэрэмний цаад тал руу буухдаа шархны улмаас тэнцвэр алдаж нуруугаараа газарт саван унажээ. Энэ үед хийдийн ойролцоо амжиж ирээд байсан Аруха дайчин гурван цэргийнхээ хамт сэм мярайн очиж Томалугаг дамнан хадан хясаа руу ухарсан байна. Гэхдээ тэднийг хийдийн хэрэмнээс таван алхам холдоогүй байхад дааман хаалганы завсараар холхивч нумнууд зээглэн харваж шидэх жад мөндөр мэт орж ирсэн тул хашир туршлагагүй Аруха суманд оногдон газар дээрээ амьсгал хурааж, цэргүүд нь цогцосыг нь ч авч амжилгүй тэр хэвээр нь орхиод дутаан оджээ.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.10 11:08 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Их тулааны өмнөхөн шулам хүүхэн Монгол цэргийн олзноос оргон дутаасан нь хэмээх 20-р бүлэг

Шаолинь хийдийн горлом руу одсон элчээ хүлээх зуур ташлагат модоор шагай харван зугаацаж суусан Аминдуралын асарт аюулын мэдээ тээсэн Илбэрх хараахан ирж амжаагүй нам гүмхэн байлаа. Хорт сумны хөнөөл арилж бие нь тэнхэрсэн Булгадар хөл дээрээ нэгэнт боссон тул модон торонд хүлээстэй хэвтэж буй Ү Лянь бүсгүйтэй хэлмэрчээр дамжуулан харилцахаар дэргэд нь очив. Түүнээс арай өмнөхөн Ү Ляний торны хажууд монгол цэргүүдэд газарчилж яваа нэгэн тариачин хятад ирж Шаолинь сүмд өмнөд газраас "Улаан сэлэмт" Ван баатар биеэр морилон ирсэнийг шулам хүүхэнд дуулгаж амжсан байлаа. "Нэгэнт Ван баатар ирсэн учраас зэрлэгүүд удахгүй ялагдах нь дамжиггүй" хэмээн тариачин эр Хятадын домог болсон эрийн цуст илдээр бахархан өгүүлжээ. Ү Лянь тариачин эрээс тэрхүү цууд гарсан эрийн нэрийг сонсмогцоо л зүрх нь хүчтэй булгилан цохилохыг мэдэрсэн аж. Хар нялхаасаа л Тэнгэр уулын уран зураач нарын зурсан таталбар зурагнаас алдарт Ван баатарын гоо жавхлан төгс хөрөг зургийг нь үзэж хэрвээ энэ хорвоод хүний эхнэр болох тавилантай бол өөрийг нь хэнээс ч хамгаалж чадах "Улаан сэлэмт" Ван баатартай сууна хэмээн мөрөөдөж явсан охин насны нь хүсэл тэмүүлэл олзлогдсон журамт бүсгүйн сэтгэлд далангаа сэт татсан далайн давлагаа мэт хоромхоноо оволзож ирсэн нь тэр. Булгадар өөрийн нь амийг аварсан хятад хүүхний урд очиж зогсохдоо хэдийнэ шороонд булагдсан дүү Тодойгоо өөрийн эрхгүй санаж байлаа. Хоёул Уул-Алтаадын голоос их хааны хөх цэргийн албанд сэтгэл өндөр татагдан мордохдоо өмнө зүгийн суурин орон дахь зэвсэгийн эрдэмд гарамгай үзэсгэлэнт охидтой илд зөрүүлэн буулгаж аваад эхнэрээ болгоно хэмээн мөрөөдөж явсанаа хамгаас илүүтэй дурсан байв. Ү Лянь бүсгүйн үс гэзэг садран асгарсан боловч угийн эршүүд өнгө тунамал царайг нь харин ч тунасан далай шиг улам сайхан болгосон аж. Шувуу шиг өндөрт цойлон гарч, баруун зүүнгүй нүдэнд харагдахгүй илдээрээ цавчих чадвартай хятад хүүхнээс болгоомжилсон монгол цэргүүд түүний хоёр хөл, хоёр гарыг эр хар сураар хүлж орхисон байв. Шулам бүсгүй урьд өмнийн танил царайг дахин олж харлаа. Тэрбээр Хо Жу багшийнхаа захиасыг зөрчилгүй дайсандаа хүртэл тусалж залуу хөвгүүнийг хорт өвсний дуслаас аварч чадсандаа дотроо ихэд бахархаж байлаа. Хэрвээ тэр ахиад хэсэгхэн зуур амарчихвал дотоод хүчээ бүрэн хуримтлуулж гүйцээд "Наян жингийн төмөр нударга" мэхийг ашиглан хөл гараа хүлсэн сурыгтас татан, модон шөргийг хөнгөхөн дэлбэ цохиод гарч чадах байлаа. Ялангуяа "Улаан сэлэмт" Ван баатар Шаолинь хийдэд ирсэн сургийгсонссоноос хойш монгол цэргийн хүрээнээс даруйхан зугтах сэтгэл нь нэгмөсөн шулуудсан ажээ. Ү Лянь багшийнхаа өс хонзонг Шаолинь хийдийнхэнээс авахаар Тэнгэр уулаас наашаа зүглэхдээ сэтгэл дотроо тэрхүү хүлэг сайн баатар эртэй учирч, ядаж ганц удаа ч болов холоос барааг нь харахсан хэмээн мөрөөдөж явсан билээ. Анх Хо Жу багш нь Тэнгэр уулын агуйд байхдаа Ван баатрын торгон дээр зурсан яруухан хөргийг түүнд үзүүлж "Уг нь энэ хөвгүүн миний шавь байсан бол би түүнтэй хамт Алтан улсын хаанаас хүртэл ял асуухаар очихоос айхгүй байхсан" хэмээн хэлэхэд нь дөнгөж арван хоёрхон настай Ү Лянь тэрхүү үл мэдэх сайхан залууд дотроо атаархан суусан билээ. Хожим нь зэвсэгийн эрдэмд бүрэн боловсорсон хойноо буюу арван найман настайдаа багшаасаа "Та намайг хүүхэд байхад "Улаан сэлэмт"-ийн зургийг үзүүлээд ийм шавьтай байсан бол Алтан улсын хаанаас ч ял асуухаар очихоос айхгүйсэн. Хойд зүгийн зэрлэгүүдийн урдаас ч хоёулахнаа очиход эмээх зүйлгүй гэж хэлж байсан. Хэрвээ Алтан улсын хаанаас ял асуух шалтаг танд байгаа бол шавь миний бие хамт явахад бэлэн байна" хэмээн мөчөөрхөж асуусан билээ. Тэгэхэд Хо Жу багш нь цагаахан сэтгэлээр тачигнатал инээж "Надад Аптан улсын хаанаас ял асуух шалтаг байхгүй. Тэгээд ч би чамайг насан эцэс болтолоо хажууд минь харж хамгаалж чадах ганц шавь гэж итгэдэг учраас яахин "Улаан сэлэмт"-ийг бодох билээ" хэмээн сэтгэлийг нь засаад орхисонсон. Монгол хөвгүүнийгөмнеө зогсч байхад Ү Лянь бүсгүй ийнхүү сэтгэл санаагаараа Шаолинь хийдэд буй нэг хүний өмнө оччихоод байсан аж. Тэрбээр өөрийнхөө гараар хорин хуваргын нь чихийг огголж хороосон өстөн дайсан болох Шаолинь хийд рүү "Улаан сэлэмт" Ванг харахын тулд олзлогдон очихоос ч буцахгүй байлаа. Энэ үед Булгадар хэлмэрч хятад эрийг хажуудаа дуудан авчирч "Чи ямар учиртай бүсгүй болоод надтай дахин дахин тааралдаад байна" гэж асуусан аж. Ү Лянь "Залуу баатар та эр хүн байж мөхөс дорой бүсгүй хүний хөл гарын хүлээсийгтайлалгүй юм асуухаасаа ичихгүй байна уу" гэж хариулахдаа энэ хөвгүүнийг ашиглан олзноос мултарч болох юм биш үү гэж тэрхэн зуур боджээ. Булгадарт эрх мэдэл байсан бол бүсгүйн хүлээсийг тэр даруй тайлан суллаад "Харсан зүгтээ яв" гэж хэлэх байсан биз ээ. Гэвч зуутын дарга Хар бугын тушаалаар л зөвхөн түүний хүлээсийг тайлж болох байлаа. Тэрбээр хэлмэрчээр дамжуулан "Би зөвхөн цэрэг хүн учраас даргын тушаалгүйгээр чиний хүлээсийгтайлж хэрхэвч үл чадна. Харин чиний ам цангаж байвал өөрийн гараар цэгээ уулгаж болох байна" гэж хэлэв. Ү Лянь монгол баатрын хор шарыг малтахаар шийдэж "Чи ч даргаасаа ингэтлээ айж байхыг бодоход их зүрх муутай аймхай эр биз. Би хүүхэн хүн шиг нялцгар эрчүүлтэй үг сольдоггүй. Хэдийгээр миний ам цангаж байгаа ч чам шиг хулчгар эрийн гараас юм уухыг хэрхэвч өөртөө зөвшөөрөхгүй" хэмээн хариулж орхив. Гэхдээ ийнхүү хэлсэн хойноо дэндүү яарчихлаа хэмээн харамсч "Уг нь шингэн зүйл уусан бол тамир тэнхээ улам нэмэгдэж бараг монгол эрийн туслалцаагүйгээр хүлэгээ тас татаж чадах байсан" хэмээн дотроо амаа барьжээ. Энэ үгэнд ихэд гомдсон Булгадар "Тэгвэл би намайг захирдаг зуутын даргаасаа чиний хүлээсийг тайлах зөвшөөрөл гуйж ирье" хэмээн өгүүлээд асрын зүг эргэн оджээ. Хар Буга түүнийг ороход сэлмээ билүүдэн хурцалж суусан бөгөөд түүний нил шарх сорви болж хэрчүүлсэн гарын нь булчин шөрмөс эмээлийн баавар шиг зангиран товруутаж байлаа. Булгадарын хүсэлтийг сонсоод Хар Буга "Залуу хүү сайхан хүүхэн хараад сэтгэл чинь хайлсан тугалга шиг болчихов уу. Чи бараг суллаад явуулчихъя гэх нь холгүй байх шив. Наад хүүхэн чинь амилсан мангас, эм барс л гэсэн үг. Чамайг сэхээ орж амжаагүй хэвтэж байхад чинь оргох гэж оролдоод хоёр ч хэвтүүлийн хоолойг ядах юмгүй хэрчээд хаячихсан амьтан шүү. Тэгээд ч түүний хүлээсийг тайлах тушаалыг би мэдэхгүй. Мянганы ноён өөрөө тушааж чандлуулсан юм шүү" гэж хэлээд билүүдсэн илднийхээ ирэн дээр хялгас тавин үлээснээ агаарт хий цавчин салхиар сэлмээ ирлэв. Арван гурван давхар ширээстэй монгол цэргийн илд хайрга билүү хүргэлгүй агаар цавчихад л салхины илбэлтээр торгон ир нь ханаж суудаг учиртай бөлгөө. Нэгэнт ийм үг сонссон хойно ямар ч аргагүй гэдгийг ухаарсан Булгадар асараас гарч ирэхэд битүү шугуйн дундаас "Хулангийн сонор" хочтой хэрэйдийн дайчин Илбэрх араасаа юманд хөөгдсөн мэт хар гүйхээрээ гарч ирэх нь тэр. Шаолинь хийд рүү орсон хоёр элчийг өндөрлөг газраас тандуулахаар явуулсан баг цэргийн нэг нь ийнхүү ухаан зулаггүй ирж явааг харсан дайчид муу зүйл тохиолдсоныг гадарлажээ. Илбэрх Аминдуралын асарт хар гүйхээрээ орж ирүүтээ хийд рүү орсон элч нарт аюул тохиолдсоныгяаравчлан дуулгалаа. Ийм явдал болж магадгүй хэмээн бэлтгэлтэй байсан Аминдурал тэр даруй зуутын дарга нарыг цэргээ цуглуулан хийдийн хэрэм рүү ойртож очих тушаал өгчээ. Тэр даруй нам гүм байсан ой тайга хөл хөдөл гөөнд орж энд тэндгүй ил д жад, хуяг дуул га гялбан төд удалгүй саадаг сумаа агссан эрчүүд морьтойгоо ярайтал эгнэн зогсоход гэв гэнэтхэн нам чимээгүй боллоо. Аминдуралыг асараас гарч ирмэгц морийг нь хөтлөн авчирч өгсөн цэрэг олзны торонд хүлээстэй хэвтэж буй хятад хүүхнийг хороох эсэхийг Хар Буга асууж байна хэмээн дамжууллаа. Аминдурал бодож түвдсэнгүй шуудхан л "Хороо" гэсэн тушаал өгөөд морин дээрээ сэв хийтэл мордоход ойн чөлөөнөөс дундаа нэг хүнийг дамнасан хэсэг эр гүйлдэн гарч ирэх нь харагдлаа. Сүмийн хэрмийн хажууханд онги жаданд нэвт харвуулж үхсэн Арухатай хамт явсан цэргүүд улаан цусанд булхсан Томалугаг цэргийн хүрээ рүү дамнан авчирч байгаа нь энэ юмсанж. Тэрбээр арай ядан амьсгалах бөгөөд биед нь зоогдсон сумнууд бүгд зэвэндээ хор шингээсэн байсан учраас удаан тэсэхгүй гэдэг нь тодорхой болжээ. Хүнд шархтай дайчин эр Аминдуралыг хараад тохой дээрээ өндийн юм хэлэх гэсэн боловч чадсангүй. Тулалдаан бүхний манлайд туг дарцаг шиг дайрч ороод биедээ ганц ч илдний сорви, сумны шархгүй буцаж ирж байсан баатар ийнхүү өмнө нь үг хэлэх ч тэнхэлгүй хэвтэж байхыг харсан Аминдуралд Шаолинь хийдийг эзлэх тулалдаанаас өөрөө ч амьд гарахгүй байж магадгүй гэсэн бодол төржээ. Зовжтарчилсаар алгуурхан амьсгал хурааж буй баатрын цогцосыг асрын өмнө байрлуулах тушаал өгч байх үед гэнэтхэн тэдний хойд талд нумын хөвч шунгинан харвах, хүмүүс хашгиралдах чимээ сонсогдох нь тэр. Энэ нь модон торонд хүлээстэй байсан Ү Лянь бүсгүй өөрийг нь хороохоор ирсэн цэргүүд тор онгойлгох завшааныг ашиглан хүлээсээ тас татан босч зугтсан хэрэг байлаа. Гэхдээ тэрбээр цэргүүдийг ирж модон тор нээхээс өмнө дотоод хий тамираа хуралдуулан гар хөлийнхөө хүлээсийг нууцаар тасалж амжсан байв. Иймээс цэргүүд модон шөргийн хаалгыг нээмэгц цахилгаан мэт хурданаар дүүлэн гарах зуураа нэг цэргийн ташаан дахь илдийг суга татаж авсан ажээ. Тэрбээр хөлөөрөө газарт хүрэв үү, үгүй юу "Тэнгэр нэвтлэгч тогоруу" хэмээх мэхийг хэрэглэн эгц өөдөө хөөрч харвасан сумнаас хамгаалан гартаа барьсан сэлмээр "Зургаан шүхрийн цацраг" гэдэг аргыг цахилгаан мэт үзүүлж эхэлсэн аж. Дотоод хий тамирын асар их хүч шаардсан энэхүү хоёр давхар эрдэмийг эзэмшиж чадсан хүн мөрөн голд огт байгаагүй бөгөөд "Улаан сэлэмт" Ван баатар, Ү Лянь хоёр л хэрэглэж чаддаг байсан юмсанж. Бүсгүйг шувуу мэт дээш цойлон дутааж буйг харсан монголчууд сумаа дэлгэн бороо мөндөр мэт харваж эхэлсэн боловч "Зургаан шүхрийн цацраг" мэхний аргаар эргэлдэж буй сэлмэнд нь өртсөн сумнууд харвасанаасаа ч илүу ер бусын их хүчээр буцаад газар луу нисэн одож байлаа. Үлгэрлэвэл бүсгүй рүү харвасан сумнууд тэндээс цацсан будаа шигэргэн асгарч байсан аж. Иймээс монгол цэргүүд өөрсдийнхөө харвасан сумнаас хамгаалахын тулд ширэн бамбайгаа толгой дээрээ барин нугдайхаас өөр аргагүй болжээ. Энэ хооронд татсан утсан дээр зогсч байгаа юм шигагаартхөдөлгөөнгүй дүүжлэгдэн ээрүүлийн таваг шиг эргэлдэж байсан бүсгүй салхинд үлээгдсэн мэт аль хэдийнэ алга болсон аж.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.10 11:17 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
"Жадны бурхан" Хо Юу Цай үхэж Ван баатар хүчиндээ эрдэж бардамнасан 21-р бүлэг

Хятадын тулаанч бүсгүйг хороох гэж байгаад гараасаа алдчихсан зуутын дарга Хар Буга юуны өмнө Булгадарыг буруутган "Хэдхэн мөчийн өмнө Булгадар надаас хятад хүүхний гар хөлийн хүлээсийг тайлж хүйтэн цэгээ уулгах гэсэн юм хэмээн гуйж явсан. Тэгэхээр тэр л оргоход нь тусалж хүлээсийг ньтайлсан байх" хэмээн мэдүүлэв. Хар бугад ийм шалтаг байгаагүй бол ч толгойгоо алдах нь гарцаагүй байсан юм. Үүнийг сонсмогцоо учиргүй хилэгнэсэн Аминдурал Булгадарыг хийдийн хаалга руу тандан довтлох цэргийн багт хамгийн түрүүнд шилжүүлж гарцаагүй үхэл рүү нь илгээхээр шийтгээд нас нөхцсөн Томалуга баатрыг булшлах ёсыг яаравчлан үйлдэхээр шийдэв. Түүнд эх нутгаасаа, эцэг эхийн гэрээс дагуулж гарсан ганц дүүгээ өрөвдөн хайрлах сэтгэл өчүүхэн төдий ч төрөхгүй байгаа нь хилэнт дайны тэнгэр болж хувирсан юм шиг бусдад санагдажбайлаа. Хэдийгээр Булгадархүүхнийгоргуулахад ямар ч нөлөө үзүүлээгүй гэдгийг шөргөн тор манаж байсан харуулууд гэрчилсэн боловч дайчин баатраа алдаж сэтгэл нь хямарсан, дээрээс нь тулалдах эрдэмийн ёс жаягийг хамгийн чанд эрхэмлэдэг гэх Шаолиний хийдийн лам нар элчийг нь алж доромжилсон явдалд ихэд хорссон Аминдуралд гаргасан шийдээ буцаах ухаан ч байсангүй. Дайны тэнгэр түүний эсрэгхандаад байгаа ч юм шиг хачин цухалдуу сэтгэл төрүүлсэн юмсанжээ. Энэ үед Булгадар хийд рүү тандан довтлох 200 цэргийн тоонд багтан аль хэдийнэ нэгэн аравтад шилжээд их цэргийн хүрээнээс гарч одсон байлаа. Аминдурал эхлээд тандуул цэргээр хийдийн хашаа руудовтолжхаанаа хамгаалалт сул дорой болохыг нь мэдэж авахаар шийджээ. Тийнхүү харвах сум хатгах жадны урдаас явуулсан 200 цэрэг нь нэг ёсондоо бараг золиосны хүмүүс байсан бөгөөд дөнгөж саяхан л нэгдүүгээ газарт булсан атал үлдсэн ганцыг нь ийнхүү уурандаа бас л үхэл рүү илгээж орхих шиг түүнд санагдсан боловч нэгэнт оройтжээ. Монголын тандуул цэргийн аравтууд өлмий дээрээ гэтэн дөхөж явах үед хийдийн хашаан дотор бөен маргаан болж байв. Монголчуудын илгээсэн цэргийн элчийг "Улаан сэлэмт" Ван баатар довтлон алж хороосон явдлыг"Жадны бурхан" хэмээх Хо Юу Цай ихэд буруушаан "Тэр дөнгож хийдийн хаалгаар хөл тавин орж ирэв үү, үгүй юу Шаолинь сүмийн бүх хэргийг мэдэгч болон хувирч байна. Энэ ямар түүний захирч дадсан Юнгань боомт юм уу. Улаан сэлэм нь хэдийгээр бүх Хятад даяар алдартай ч Шаолинь хийдийн асуудлыг толгой даан шийдэх эрх түүнд байхгүй" хэмээн маргаан үүсгэжээ. Хо Юу Цайгийн үгийг зөвшөөрөн дагах лам хуваргууд ч цөөнгүй болох төлөвтэй байлаа. Гэвч дараачийн үйл явдал асуудлыгхялгастасрах төдий богинохон хугацаанд шийдэж орхисон аж. "Жадны бурхан" Хо Юу Цайгийн үгэнд эгдүүцсэн "Улаан сэлэмт" Ван тэр дороо л Монголын мянганы ноён Аминдурал шиг цочмог шийдвэр гаргаж нүд ирмэхийн зуургүй алдартай илдээ суга татан гаргаж ирээд хамгаалах завдал ч өгөлгүй Хо Юу Цайгийн цээж рүү дүрж орхисон байна. "Жадны бурхан" Хо Юу Цай "Улаан сэлэмт" Ван баатрын хөлд алгуур сөхрөхдөө "Эрхэм баатар та энэ хийдийг галдан шатаалгаж үнсэн товрог болгохын тулд ирсэн хэрэг үү?" гэсэн ёрын үг хэлээд гулдайн унажээ. Хо Юу Цай тал нутгийн зэрлэг нүүдэлчид өөрсдөд нь буун өгч дагаар орсон хот тосгон болон сүм хийдэд гар хүрэлгүй өршөөн бүтэн үлдээдэг болохыг дуулж мэдсэн байжээ. Тэгээд ч Шаолинь хийдийнхэн бүгдээрээ талын нүүдэлчид Алтан улсад довтлон орж их дайныг өдөөн ойртсоор буйг өмнө нь сонсоогүй гэвэл худал зүйл болно. Мөрөн голын сайн эрс тэр талаар алдаг оног сураг дуулж байсан бол Шаолинь хийдийн толгой лам нар нүүдэлчдийн довтолгоон маш хүчтэй байгаа талаар олон удаа сонсч мэдсэн байв. Гэвч урьд өмнө нь Киданы зэрлэг нүүдэлчин цэргүүд, мөн Сүн улсын цэргүүд, заримдаа тангудууд хүртэл Сүншань уулын ойролцоо дайн тулаан өдөөн ойртож ирээд удалгүй буцаад алга болж байсан учраас хийдийн толгой лам нар цэрэг дайны иймэрхүү үзэгдэлд бараг дассан байжээ. Тэгээд ч хоёр зуун жилийн өмнө мөхсөн Тан улсаас хойш Шаолинь хийд нь нэг хэсэг бараг ямар ч хаанд харъяалагдалгүй толгой даан оршиж байсан тул аль нэг талд орж туйлшран дайтаж байсангүй. Эв эеийг сахиж бие даан оршдог байжээ. Зарим үөд Сүн улсын их хуягт цэргүуд хийдийн хэрмэнд хааяа тулан ирдэг ч дайтах урлагийн бурхад болсон лам нартай тулалдахаас илэрхий зүрхшээн хамба лам нартай тайван хэлэлцээ хийгээд орхин оддог байжээ. Ер нь энэ өдрийг хүртэл хийдийн дотор монголчууд шиг морьтойгоо орж ирээд эмээл дээрээ хөлөө ачин хөндлөн сууж, толгой дараалан бууж огөхийг шаардаж байсан дайсантай Шаолинь хийд тулгарч байгаагүй гэхэд болно. "Жадны бурхан" амьсгал хураамагц үүдний гадаа зогсч байсан Хо Юу Цайгийн шаөь нар Ван баатрын хуягласан дайчдын эсрэг хөдлеход бэлэн болов. Тэд нүүр нүүрээ харан алгуур ухарч өөр өөрсдийн зэвсэгээ атган нэг л буруу хөдөлгөөн. дохио гарвал цус урсган тэмцэлдэхэд бэлэн болжээ. Энэ үед намуухан салхи сэвэлзэх шиг болсоноо дайсагнаж хуваагдсан хүмүүсийн голд Шаолиний их багш Линий торгон шар орхимж эргэлдэн хуйларсаар тэрбээр гартаа очирт бэрээгээ барин сэв хийтэл бууж ирэх нь үзэгдэв. Лин багштан "Бид бүгдийн хоолойг хэрчих дайсан хийдийн гадаа хаалганд тулж ирээд байхад хоорондоо тулалдан хэмлэлдэх гэжбайгаа хэрэг үү. Ингэвэл бид монголчуудын гарт амархан эзлэгдэх болно бус уу?" хэмээн их дуугаар асууж байх үөд "Улаан сэлэмт" Ван баатар болон бусад толгойлогч лам нар сүмээс гарч иржээ. Юу болох гэж байгааг бие бие рүүгээ дайсагнан харж зэвсэг далайхад бэлэн болсон хүмүүсийн нүүр царайнаас гадарласан Ван баатар ганцхан үсрээд Лин багшийн дэргэд очиж буумагцаа "Хэрэө та нар хоорондоо тулалдах гэж байгаа бол бүгдээрээ миний сэлмийн ирэнд тасар татуулах болно шүү. Одоохон зэвсэгээ хаяад сөгд" гэхэд хоёр тал цөм сэлмээ газар хаян сехөрч уналаа. Ван баатрын "Улаан сэлэм" гэгм нь ийм л алдартай мэс юмсанжээ.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.10 11:27 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Монголчууд шаолинь хийд рүү довтлох үеэр шулам хүүхэн дурлалын домогтойгоо учирсан 22-р бүлэг :hihi:


Шаолинь хийд рүү тандан довтлохоор илгээсэн хоёр зуун монгол цэрэг хорин аравт болж хуваагдаад хийд рүү дайрахад бэлэн болоод байлаа. Аминдуралын удирдсан мянгатад хэрэм нураах зэвсэг хараахан хүрэлцэж ирээгүй байсан тул үзүүртээ дэгээтэй олсон шатнуудыг харваж гарахаар шийджээ. Хийдийг тойрсон хэрмэн хашаа нь их цагаан хэрмийг бодвол арай намхан боловч дайн тулааны урлагт мэргэжсэн хүмүүс барьсан тул хана болгондоо нууц цонхтой, хаалга нь эвдлэхийн аргагүй цул гангаар бүрсэн байв. Уг хэрмийг зуугаад жилийн өмнө Шаолинь хийдийн их хуварга Шэнь Мяо барьж босгосон ажээ. Түүнээс өмнө хийд ямар ч хамгаалалттгүй байсан бөгөөд Сүн улсын хэрмэл дээрэмчин Зян Дүгийн цэргүүд хийд рүү довтолж бараг л галдан шатаах дөхсөн аймшигт халдлагын дараа уг хэрмэн хашааг барих шийд гаргасан гэдэг. Хорин аравт хоорондоо гурван зуугаад алдын зай барьж хэрэм рүү эгээ л хар салхи, их далайн шуурга шиг улангасан довтоллоо. Хоёр зуухан цэргээр хэрмийг даван орж эзэлнэ гэдэг угаасаа бүтэхгүй асуудал бөгөөд энэхүү довтолгоо нь зөвхөн хамгаалалт нь хаанаа сул байгааг тандах зорилготой золиосны дайралт байсаныг дээр дурдсан билээ. Эдгээр хоёр зуун цэрэг нь бүгд их бага хэмжээгээр ямар нэг зөрчил гаргасан нэг ёсондоо торгуулийн ял авсан, түүнийгээ амиараа төлөх дэнчин тавьсан хүмүүс байв. Булгадар Ү Лянь бүсгүйг суллаж оргуулсан хэрэгт буруутгагдаж энэхүү цэргийн тоонд багтан яваа бөгөөд хийдийн хэрэм рүү довтолж явахдаа дээр нь гогдоод авах өнцөг булан их болохыг олж харжээ. Тэгээд даравчит оньсоо шидэхэд бэлдэн давхиж явах зуураа хэрмэн дээр улаан дуулга бүхий хүний бараа бүртэлзэхийголжхараад нумаа онилон тавихад мөнөөхөн хятад цэрэг бүх биеэрээ өндийж ирээд гэдрэг саван ойчих нь үзэгдэв. Цэргүүд хийдийн хэрмэнд тулж очтолоо ямар ч эсэргүүцэлтэй тулгарсангүй. Тэд гурван алд хэрийн өндөр хэрмэнд тулж очмощоо үзүүртээ дэгээтэй олсон шатыг дээш нь харван гогдоод авлаа. Яг энэ үеэр хэрмийн хананд байрлуулсан нууц цонхнууд нэгэн зэрэг нээгдэж жад болон сум исгэрэн бууж ирэх нь тэр. Харахад үй олон цэрэг эгнэн зогсоод шидэж буй мэт боловч үүнийг тусгай төхөөрөмжөөр цаанаас нь гадагшаа цацаж байгаа нь тэр юмсанжээ. Уг аргыг Шаолинь хийдийн нууц зэвсэгийн их багш Лү Цүнь зохиож бүтээсэн гэдэг аж. Шивээлэн асгарах их суман мөндөрт хийдийн гадаа тулж очсон монгол цэргүүдийн дийлэнх нь нэвт сүлбүүлж газар дээрээ гулдайн унацгаалаа. Гэвч хэрмийн хананд байрлуулсан нууц зэвсэгийн нэг сул тал нь зөвхөн тодорхой зайн дотор л сум жадыг цацахаар бүтээгдсэн тул удалгүй амьд үлдсэн цэргүүд нь тэрхүү суман борооны хүрээг тойрон гарч олсон шатаа шидээд дээшээ мацаж эхэлжээ. Гэтэл хийдийн хананд байрлуулсан жижигхэн нууц цонхнууд ахин онгойж дээшээ авирч буй цэргүүдийг урт жадаар нэвт сүлбэн унагаж гарсан аж. Булгадар хэрмэн хашааны буланд ёрдойсон нэгэн өнцөгт олсон шатныхаа төмөр зэвийг орооцолдуулан тогтоогоод сэлмээ шархийтэл сугалан авч эмээлээсээ салмагцаа хана руу хөлөөрөө жийн мацсаар авирч эхэлжээ. Доор нь өөр нэгэн цэрэг нумаа харвахад зэхэн хэрвээ Булгадарын дээрээс дайсан өнгийвөл нам унагахад бэлхэн зогслоо. Түүнийг дээшээ хоёр алд хиртэй мацаж явтал гэнэт толгой дээр нь төмөр хавхлаг тасхийн онгоймогц Булгадар маш хурдан сэлмээ шургуулаад хэд хэдэн удаа бүлж орхисон байна. Энэ үед цаана нь хэн нэгэн хүн ёолон гинших дуу сонсогдоод газарт пидхийн унах чимээ гармагц Булгадар тэрхүү онгойсон нүхээр шургаж орохоор шийдэв. Учир нь уг онгорхой хавхлагын зайгаар бүхэл бүтэн хүн багтаад орчихмоор тийм том зайтай харагджээ. Тиймээс түүний завсараар толгойгоо цухуйлган шагайтал доохон талд нь өндөр модон тавцан дээр толгойгоо боосон нэгэн хятад цусандаа хутгалдаад уначихсан цаана нь өөр гурван хятад цэрэг дээшээ авирахаар зэхэж яваа нь харагдсан байна. Булгадар хавхлагын нүхээр маш хурдан шургаж ороод тавцан дээр үсрэн бууж авирч яваа хятадуудыг цавчин устгаж болох юм байна гэж бодоод цээжээ шургуулан зүтгэх мөчид гэнэт хэрмийн дээр тогтоосон олсны үзүүрийг хэн нэг нь илдээрээ тас хярган огтлоод хаячих нь тэр. Олс тасарсан даруй Булгадар ар нуруугаараа газарт хүчтэй саван унахад гэнэт сум исгэрэн бууж хажууд нь зогсч байсан монгол цэрэг хүзүүгээ суманд сүлбүүлэн мориноосоо гулдайж унасан аж. Энэ үед дээр нь онгойсон хавхлагнаас өтгөн хар давирхай асгаран буухыг харсан Булгадар биөэ хүчлэн өндийж хажуу тийшээ өнхрөн зайлж амжжээ. Халуун давирхай амь эрсэдсэн монгол цэргийн цогцосон дээр хиншүү ханхлуулан асгарч буулаа. Үүнийг харсан Булгадар тэр даруй хэт цахиураа гарган хавираад шидэж орхивол хэрмийн хананд улаан гал авалцан тэнгэр лүү өрвөлзөн асч эхлэх нь тэр. Хэрвээ энэ үеэр буцаж ухрах бүрээн дуу сонсогдоогүй бол хэрмийн хананд тулж ирсэн хоёр зуун монгол цэргээс хэн нь ч амьд үлдэхгүй байсан биз ээ. Хийдийн хашаа руу тандаж явуулсан довтолгоо нэгэнт хэргээ бүтээсэн бололтой. Золиосонд гаргасан хоёр зуун цэргээс ердөө арван найман хүн л амьд мэнд буцаж очжээ. Аминдурал уг довтолгооныг алсаас ажиглаад хэрмийн хамгаалалт нэлээн өвөрмөц боловч хүч муутайг анзаарч гол хаалганууд руу бус хадан хошуу руу шааж орсон эзгуй өнцөгөөс нь дайрвал амжилт олохыг ойлгожээ. Энэ үед монгол цэргийн хүрээнээс оргон зайлж амжсан шулам хүүхэн Ү Лянь Шаолинь хийдийн ойролцоо Шар мөрний эргийн бургасан дотор үс зүсээ угааж янзлан нүүр амаа янзалж суулаа. Тэрбээр биеэсээ салгадаггүй үүргэвчин дотроосоо тод улаан өнгийн хээ угалзтай гоёмсог цэнхэр алчуур гарган ирж толгойтой үсээ баглан боов. Юуны өмнө Шаолинь хийд рүү шууд яваад орох уу. Эсвэл холоос байдлыг тандан харж тулалдааны явцыг ажиглах уу гэдгээ тэрбээр шийдэж амжаагүй байв. Гэхдээ хүсэл мөрөөдлийн нь туйл болсон Ван баатартай уулзах гэсэн сэтгэл түүнийг хийд рүү өөрийн эрхгүй татаж байв. Тэрбээр өнгө зүсээ янзалж гүйцээд илднийхээ мохсон ирийг сольж юмыг аяж мэдэх вэ хэмээн нууц товх мултлахад өргөстэй жад гарч ирдэг тусгай бариулаа угсарлаа. Ийнхүү сууж байтал хийдийн зүгээс хүмүүс орилолдон тулалдах чимээ гарсан учир санд мэнд модны оройд сэвхийн дүүлж тэр зүг сэтгэл хөдлөн харлаа. Тулалдаан ийм хурдан эхэлж байна гэж үү дээ. Түүнийг Ван баатартай уулзаж амжаагүй байтал зэрлэг монголчууд хийдийг эзлэн сүйтгэж хайрлан санагалзаж явдаг хүнийг нь хөнөөж орхих юм биш биз гэсэн айдас сэтгэл дотор нь төрж байв. Гэвч хийдийн гадуур хүрээлсэн хэрэм рүү цөөн тооны монгол цэрэг авиран мацаж байгааг үзээд дайрах яагаа ч үгүй болохыг ойлгожээ. Монголчууд ийм цөөхөн цэргээр хэрмийг эзэлж чадахгүй учраас энэ довтолгоо нь зөвхөн байдлыг тагнаж буй хэрэг гэдгийг тэр сайн мэдэж байв. Үүний дараа хэсэг амсхийлт гарах нь мэдээж. Тэр завшаанаар хийд рүү нэвтрэн орж Ван баатартай уулзаад түүнийг дагуулан эндээс зугтахыг ятгая гэж тэрбээр шийджээ. Цэргийн эрдэмийн хувьд хятадуудаас хол тасархай эдгээр дайчидтай удаан нүүрлэн тулалдаад ялж чадахгүй юм байна гэдгийг тэрбээр ойлгосон байлаа. Монголчууд өмнө нь хаана ч үзэж хараагүй тийм арга барилаар тулалдаж, хэний ч сэтгэхгүй арга мэхийг гаргаж чадах дайны арвин их баялаг туршлагатай дайчид гэдэг нь илэрхий байв. Иймээс Шаолинь хийд эдгээр дайчдын хөлд удахгүй эзлэгдэж үнсэн товрог болох нь тодорхой. Нэгэнт устаж мөхөх нь тодорхой болсон хийдийг шал дэмий хамгаалж хайран амиа золих хэрэг юу байна. Ван баатрыг иймэрхүү маягаар ятгаж өөрийнхөө үгэнд оруулж аваад хийдээс хамт зугтаж болно хэмээн тэрбээр бодож байжээ. Чухамдаа бодол санаа ч биш олон жил нууцаар дүрэлзсэн хайрынхаа галд мансуурсан юм үзээгүй жаахан охины мөрөөдөл байлаа. Энэ үед Ван баатар Монголын цөөн тооны цэрэг хэрэм рүү мацаж довтлоход нь няцаах гэж бүх халхавч цонхоо нээсэн лам хуваргуудад хамаг уураа гаргаж байв. Тэрбээр "Зэрлэг нүүдэлчид одоо хийдийн хамгаалалт хаана сул байгааг олоод мэдчихсэн байгаа. Та нарын огт мэдээгүй байгаа тэр газраас дайраад орж ирэх байлгүй. Тэд нар мэдээж өдөр довтлохгүй. Шөнийн харанхуйгаар довтлох нь ойлгомжтой. Уг нь саяын хэрэм рүү мацсан цөөхөн цэргүүдийг бүгдийг нь саадгүй оруулж ирээд хашаан дотор хядчих ёстой байсан юм" хэмээн буруушааж зогстол хийдийн хашаан дээгүүр асар том шувууны сүүдэр өнгөрөх шиг болоод яг л сүнс сүүдэр лугаа өмсгөл нь намирсан цэнхэр алчууртай бүсгүй өмнөхөн талд нь сэв хийтэл бууж ирсэн ажээ. Монгол дайчдын зүгээс нэг нь довтолж ирлээ гэж бодсон Ван баатар даруй нуруундаа бэхэлсэн хутгыг суга татаж бүгүйн цээж рүү чиглүүлэн асар их хүчээр шидэж орхижээ. Тэр өмнө нь ийм өндрөөс мэдэгдэхгүй шахам бууж ирдэг дотоод хүчтэй хүнийг үзсэнгүй. Ү Лянь бүсгүй "Тогоруу далавчаа дэлгэх" мэхээр газардаж амжаагүй байхдаа "Улаан сэлэмт" Ван баатар өөр лүү нь зүглүүлэн төмөр мэс нуруунаасаа сугалан шидэхийг анзаарч амжсан тул элдвийг бодох зав байсангүй. Тэрбээр хоёр хөлийнхөө эрхий хуруун дээр дөнгөж гишгэв үү, үгүй юу агаарт дэвүүр мэт ойж эргэлдэн өөдөөс нь хангинан айсуй мэсийг хөлийнхөө нарийн тавхайгаар хүний санаанд оромгүй хурдтайгаар өшиглөж орхижээ. Учир нь ингэхгүй бол түүнд сэлмээ сугалах завдал гараагүй бөгөөд хайртай хүнийхээ хардаж шидсэн мэсэнд сүлбүүлэн өлмий доор нь өвдөгөө нугалан цусандаа хутгалдаж ойчих байв. Ү Лянийн хөлийн хар тавхайд оногдож чиглэлээ өөрчилсөн богинохон махир хутга тойруугаар эргэлдэн Жин Дао ламын зүг исгэрэн очиход тэрбээр амжиж толгойгоо бөхийлгөөгүй бол бас л нэг үхдэл хийдийн хашаанд нэмэгдэх байлаа. Жин Дао толгойгоо тонгосхийлгэмэгц дээгүүр нь хангинан гарсан хурц мэс эргэлдэн очоод арын нь модонд бараг ишиндээ тултал зоогдож орхив. Үүнийг харсан Ван баатар жинхэнэ хүчтэй дайсан орж ирлээ гэж дотроо баясан бодсон боловч тэр нь эмэгтэй хүн байсанд дотроо ялимгүй эвгүйцэж дал мөрөө хавчаад алдарт "Улаан сэлэм"-ээ суга татан урагш үсрэхэд бэлдлээ'. Харин энэ үед шулам хүүхнийг таньсан И Жу ламтан "Чи муу Шаолинь хийдийн дайсан монголчуудтай сүлбэлдэн биднийг хөнөөх зорилготой довтолж ирэв үү'' гэж өндөр дуугаар асуумагцаа хүүхний хорт зэвсэгээс болгоомжлох зорилгоор ханцуйгаа урдаа өргөн барьсан аж. Их багш Лин хуварга ч өөртэй нь тулалдаж байсан Хо Жугийн шавийг тэр даруй таньжээ. Харин энэхүү амсхийж алмайрсан завшааныг ашиглан Ү Лянь Ван баатрын өлмийд сөхрөн унаж "Эрхэм баатар таны нэрийг амандаа шившин хэлж байгуулсан гавъяаг чинь зүүдэлж явдаг жирийн нэг мөрөн голын бүсгүй билээ би. Надад Шаолинь хийдийнхэнтэй зангидсан эртний өс буй боловч энэ хэцүү өдөр зэрлэг нүүдэлчид бид бүгдийн дайсан болоод байна. Учир нь сая би монгол цэргийн хүрээнд олзлогдон хүлээстэй хэвтэж байгаад завшааныг ашиглан амь зулбаж шууд наашаа ирлээ. Би бол Тэнгэр уулын эзэн "Нууцыгагуулагч" Хо Жугийн отгон шавь Ү Лянь байна. Эрхэм баатар тантай хамт зэрлэг монголчуудын эсрэг илдийн үзүүр сунгахаа эрхэм дээд гавъяа гэж бодном" хэмээн өгуүлэхэд гайхсан Ван баатар Лин багшийн зүг нэг харсанаа илдээ буцааж хуйлаад "Хо Жу авгыгби эчнээ сайн мэднэ. Тийм хүний шавь гэдэг чинь аргагүй саяын үйлдэлээс мэдэгдэж байна аа. Хэрвээ хар муу санаагүй ирсэн бол наанаасаа өндийн босч болноо" гэхэд И Жу ламтан "Байз байз. Чи л болоод монгол цэргийн хүрээнд олзлогдчихоодтийм амархан мултарч ирлээ гэнэ дээ. Монголчуудтай хуйвалдан сүлбэлдэж бидний дотроос хагаран бутаргаж эртний өсөө авахаар ирсэн биз дээ тийм үү" хэмээн бачимдан хашгирч ханцуйнаасаа тал саран хэлбэртэй сүх гарган шидэхэд бэлдэв. Гэвч Ү Лянь энэхүү дүвчин ламын сүржигнэлээс айсангүй. Учир нь "Улаан сэлэмт" Ван баатар нэгэнт сэлмээ хуйлсан учир хийдийн хашаанд өөрийг нь хүрээлэн зогсч байгаа хүмүүсээс хэн нь ч түүн рүү довтолж чадахгүй гэдгийг мэдэж байв. Үнэхээр ч Ван баатар "Жадны бурхан" Хо Юу Цайг олон ламын нүдэн дээр уурандаа сүлбэж алсанаас хойш хийдийн гол удирдлага түүний гарт төвлөрсөн мэт харагдаж байсан юм.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.10 11:36 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Лин багшид нууц захиа ирж шулам хүүхэн "улаан сэлэмт"-ийг ятгахаар шийдсэн 23-р бүлэг

Их багш Лин хэрвээ тулалдвал "Улаан сэлэмт" Ван баатрыг гартаа хийж чадах боловч ийм аминд тулсан үед юуны нь хоорондоо мэс зөрүүлж зогсох, харин ч Ван баатар туршлагатай цэргийн хүн учраас хийдийн зүг удахгүй үерийн ус мэт эрчлэн орж ирэх монголчуудын довтолгооныг зогсоож чадна гэдэгт итгээд еереө түүний урдуур орохыг хүсэхгүй болжээ. Ван баатар Ү Лянь бүсгүйг босч ирмэгц жирвээ сахлаа имрэн инээж "Та чинь Шаолинь хийдээс төрж гарсан Хо Жугийн шавь атлаа яахаараа энэ хийдийнхэний үзэж чаддаггүй гол дайсан болж хувирдаг билээ" гэж асуув. Энэ үед И Жу ламтан хажуунаас нь өрсөн "Энэ муу шулам хүүхэн манай хийдийн тулааны магнай болсон арав орчим ламыг хороож, чихийг нь огтолж авсан богцоо үүрчихсэн явааг Ван баатар та харахгүй байна уу. Үүний үгэнд орвол удахгүй бид бүгдийн чих ч бас тэр богцон дотор байж байх болно. Чи Тэнгэр уулнаас гарахдаа л багшийнхаа өшөөг авч дөчин ламын чихээр тахил өргөхөөр андгай тавьсан чинь худлаа юу" хэмээн улайн цайм асууж ханцуй шамлан зүтгэв. Ү Лянь энэ үгэнд өчүүхэн ч цочирдсонгүй. "И Жу ламтан та эндүүрсэнгүй яг голыг нь олоод хэлчихлээ. Хэрвээ зэрлэг монголчууд довтолж ирээгүй бол таны чих ч гэсэн аль хэдийнээ миний богцон дотор орчихсон явах байсан гэдгийг би өөрийн биеэр андгайлан хэлж байна. Гэхдээ одоо та бид адилхан дийлэхэд бэрх хүчтэй дайсантай учирсан тул би зэрлэгүүдийн эсрэг та нартай хамтран тэмцэхээр шийдсэн юм. Харин монголчуудыг явсаны дараа хамгийн түрүүнд таны чихийг огтлон авч богцоо мялаана гэдгээ одоо амлачихъя" гэж хэлээд нарийн бариулт илдээ зааж үзүүлэв. Ван баатар үүнийг сонсоод улам бүр сэтгэл ханан инээж "Өстөн дайсныхаа чихийг огтолно гэнэ ээ. Тэгээд чиний наад богцонд одоо хичнээн хүний чих яваа хэрэг вэ. Би үзэж болох уу" гэхэд Ү Лянь биеэ бага зэрэг найгуулан намжирдаад "Та миний дотоод хэрэгт орох хэрэггүй болов уу. Энэ богцонд Шаолинь хийдийн лам нарын дотор нэр хүндтэй хэд хэдэн хүний чих байгаа тул хэрвээ гаргаж үзвэл И ламаас эхлэн олон хуварга таньдаг хүнийхээ чихийг хараад цочирдон балмагдаад дэмий үйлдэл хийчихэж мэднэ" хэмээн тун ч додигор хариулж зогстол "Сум, сум ирлээ" гэж хашгирах ДУУ дуулдав уу, үгүй хийдийн хашааг сэрүүн хар сүүдэр нөмрөх мэт болсоноо үзүүрт мэс газар сайгүй хаван бууж ирэх нь тэр. Монголчуудын алсын зайны холхивчит нумны сум асгаран бууж байгаа нь энэ ажээ. Хэдийгээр ойролцоо нум тавих зайд нэг ч монгол цэрэг харагдахгүй атлаа ойн захаас харваж байгаа нь мэдэгдэж байв. Ийм холоос нум тавиад сум нь асар хурдтай нисэн ирж байсан тохиолдолыг Ван баатар болон түүний цэргүүд өдий олон жил цэрэг дайны ажил эрхлэхдээ олж харж байсангүй. Мөндөр мэт шаагин орж ирсэн сумнаас бултаж чадаагүй зарим нь хөл гараа нэвт сүлбүүлэн хашаан дотор ойчих нь харагдаж байв. Тулааны урлагт мэргэжсэн лам нар хүртэл бултаж амжихгүй байгаа нь сум хир зэрэг хурдтай нисэн ирж байгааг харуулна. Эхлээд сумны нисэлт нэгэн жигд гадас шааж буй мэт нэг эгнээнд давхцан ирж газарт зоогдож байсанаа удалгүй сөөлжин солигдож баруун талаас нэг хэсэг сум ташуу орж ирсэнээ гэнэт өөрчлөгдөн хувирч зүүн талаас шувууны цуваа мэт холилдон орж ирэх ажээ. Иймэрхүү суман бороон дунд бултаад явах зүрхтэй хуварга Шаолинь хийдээс гарсангүй. Монголчууд нум харвах эрдэмээ гайхуулж сүрийг үзүүлсэний дараа л энд тэнд хийдийн булан тохойд нуугдсан газраасаа гарцгааж дайсан довтолж байгаа эсэхийг харцгаав. Яг энэ үеэр Ү Лянь бүсгүйтэй адил бас нэгэн хий сүүдэр хийдийн хашаан дээгүүр дүүлэн орж ирсэн нь гурван сарын өмнө Хөх мөрний зүг Лин багшийн зүг зараалаар одсон залуу хуварга Ли Жу байлаа. Тэрбээр монгол цэргийн бүслэлтийг хэрхэн давж орж ирсэн нь тодорхойгүй ч туүний ийнхүү эргэж ирсэн явдал их багш Линий магнайн үрчлээг бага зэрэгтэнийлгэв. Ли Жу бол хийдийн лам хуваргууд дотор маш даруухан биеэ авч явдаг, багш нь тушаагаагүй байхад барагтай бол лам нарын өмнө үзүүлэх тоглолт хийж юу чаддагаа гайхуулдаггүй, сурсан эрдэмээ хулгайлсан мэт нууж чаддаг нэгэн байсан тул гурван сарын өмнө Лин багштан түүнд нууц даалгавар өгч Хөх мөрний эрэгСучань хотын зүг илгээсэн ажээ. Лин багш Шаолинь хийдийн лам нар дотроос зэвсэгийн эрдэмээр хамгийн гарамгай нь Ли Жу болохыг түүний үзүүлсэн хэдхэн хөдөлгөөн, дотоод амьсгалын чадал зэргээр нь шинжиж таньсан ажээ. Магадгүй сурсан бүхнээ ил гаргахыг үл хүсэгч энэ залуу лам өөрөөс нь ч илүү дотоод хүч эзэмшсэн байж болохыг тэрбээр нэг удаа түүнтэй тулалдах дасгал хийж байхдаа анзаарчээ. Тэгэхэд Лин багш гартаа барьсан ширхэг тоорын жимсийг дотоод хүчээрээ асар хүчтэй зэвсэг болгон хувиргаж хурдтайгаар залуу хуваргын нүүр лүү илгээхэд Ли Жу ердөө үл ялиг зайлах шиг болсоноо амаараа үлээгээд унагачихаж билээ. Гараараа барьж авалгүй зүгээр л лаа унтрааж байгаа юм шиг амаараа үлээгээд л унагаачихаж байгаа юм шүү. Ийм их дотоод хүч өөрөөс нь хүртэл гарч чадахгүй гэдгийг Лин багштан тэр үед ойлгосон билээ. Ли Жу багшийнхаа захиас даалгаварыг биелүүлж сайн яваад иржээ. Тэрбээр өврөөсөө эрвээхэйн зураг бүхий дугтуйтай эм хүний энгэсэг сэнхийсэн том захидалыг гарган ирж Лин багштанд өргөн барилаа. Эндээс олон голын цаана монгол цэрэг хараахан хүрч очоогүй Хөх мөрний эрэг Сучань хотод Лин багшийн залуу насны хайр дайчин журамт бүсгүй Го Ля Мүнь хотын захирагчийн бие хамгаалах ангийг захиран суудаг бөгөөд тэрбээр итгэлт шавиа явуулсаны эцэст Го бүсгүй хариу захидал илгээсэн нь энэ байлаа. Го Ля бүсгүй Умарын зэрлэгүүд цөмрөн орж ирсэн энэ цөвүүн цагт бачим хэрэг тохиолдвол Лин багшийг хийдээ орхин өөрийн хотод ирвэл дуртайяа алгаа дэлгээд угтаж авна гэсэн үгээр захидалаа эхэлжээ. Багш шавь хоёр захидал солилцож байх хооронд Ү Лянь бүсгүй нэн даруй Ван баатарт шадарлан ойртож монголчуудыг довтлохоос өмнө хийдийг орхин хоёул Тэнгэр уулын зүг дутаая гэж ятгахаар зэхэв. Одоо түүний хувьд хамаг дайн тулаан нь дууссан мэт санагдаж байв. Учир нь Хо Жу багшийн нь өс хонзонг Шаолинь хийдийнхэнээс авч өгөхөөр зэрлэг нүүдэлчин монголчууд нэгэнт ирчихээд байхад, мөн өөрийнхөө бүх насан туршдаа хүсэн хүлээж мөрөөдөн зүүдэлж явсан хүнтэй уулзчихаад байхад удахгүй утаа нь уугин шатах энэ хийдэд байгаад байх ямар ч сонирхол түүнд байсангүй. Харин энэ үед монгол цэргийн хүрээнд шинээр нэмэлт хүч ирж байлаа. Тэд өдөр довтлохгүй шөнө довтолно гэж Ван баатар яг л мэдсэн юм шиг онож хэлжээ. Аминдурал энэ шөнө сүүлчийн довтолгооноо хийж хийдийн хувь заяанд эцсийн цэг тавихаар шийдсэн байлаа. Шинээр ирсэн цэргүүдтэй хамт нэг сонин хүн ирсэн нь найман зүг завсар чөлөөгүй дайтаж яваа Монголын их цэргийн хүрээнд багтсан тоотой хэдэн бүсгүйчүүдийн нэг болох Элүн Гуа дайчин хэмээх үзэсгэлэнт хүүхэн хүрч ирсэн явдал байв.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.10 2:52 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Шулам хүүхнээс дутахгүй Хөх Монголын эрэмгий дайчин бүсгүй Элүн Гуа хэмээх 24-р бүлэг

Хэдийгээр хорин долоо хүрч яваа боловч энэ эрэмгий зоримог бүсгүйд ижил хань нөхөр гэж байсангүй. Тулаанд зоригтой, зэвсэгийг ямар ч шилдэг дайчнаас илүү эзэмшиж сурсан түүнд халдах зүрх зоригтой хүн Монгол цэргийн хүрээнд байгаагүй бөгөөд хойшид ч гарахгүй нь лавтай байв. Бор жанжин түүнийг зуутын захирагчаар тавих гэсэн боловч эм хүн монгол цэргийн захирагч болвол Мөнх тэнгэр хилэгнэх байлгүй хэмээн зөвшөөрөөгүй гэдэг. Оньсого таавар мэт амьдралтай энэ бүсгүй арван зургаан настайгаасаа эхлэн Алтан улсыг дайлах дайнд арван жил тасралтгүй тулалдаж яваа бөгөөд түүнийг алс баруун зүгт хипчак оросуудыг түйвээн самарч яваа Зүчийн их хүү Бат хантай хайр сэтгэлийн холбоотой байсан ч бүтээгүй гэдэг яриа цэргүүдийн дунд шивэр авир хийн явдаг байлаа. Элүн Гуагийн царайг харсан эр цэргийн бүс алдуурч, илд сэлэм нь сугарч унахаар тийм л нэгэн гайхалтай үзэсгэлэн гоо бүсгүй байв. Тэр жинхэнэ монгол төрхийн гэж одоо хүртэл дэлхий даяараа ярьж буй тэр бүх шинж чанарыг шингээсэн, эмэгтэй хүний гоо сайхныг мэдэрдэг хүн бол гөрөөсөн нүдтэй гэж хэлэх тийм л нэгэн сувай шаргачин шигбүсгүй байлаа. Таван жилийн өмнө Каспийн тэнгисийн арал дээр үүрлэсэн Бандурын дээрэмчдийг мохол мөшгилгүй дарж устгасан үйл явдлын үеэр Элүн Гуаг шохоорхсон хонгирадын Хар Сүмбэ дайчин амь насаа зүй бусаар алдсан эмгэнэлт явдал гарсаныг монгол цэргийн хүрээний олон хүмүүс мэддэг ажээ. Хар Сүмбэ дайчин Зуский хэмээх кипчак үгээр нэрлэгдсэн арал дээр буумагцаа Элүн Гуаг өөрийнхөө асар луу дуудан татаж чангааж оролдсон юмсанж. Эл явдал нь Их Яса хуулийн дайны цагийн журмыг зөрчсөн үйл явдал байв. Монгол цэргүүд ямар нэг орон суурин газрыг байлдан эзлэхдээ охид хүүхэн болон хүний эхнэрийг хүчээр эзэмдэн хүчирхийлвэл шууд цаазаар авахуулах хуультай байсан бүлгээ. Манааны хэвтүүл цэргүүд Хар Сүмбэ дайчин Элүн Гуа бүсгүйг гэр лүүгээ дагуулж орохыг харсан боловч юу ч хэлж чадсангүй. Учир нь Хар Сүмбэ дайчин бол их эзэн Чингис хааны есөн өрлөгийн нэг Хорчийн том хүү, хоёрт Калка-гол дээр наян мянган оросыг хядсан цуст байлдаанд Оросын их ван Мстиславыг өөрийн гараар баривчлан Зэв жанжинд тушаасаны улмаас мянганы ноёны цол хэргэмээр шагнуулсан нэгэн байлаа. Иймээс хэвтүүл харуул цэргүүд нь юу ч хэлж чадсангүй. Харин Хар Сүмбэ дайчны асарт хамт орсон Элүн Гуа часхийтэл орилон тусламж дуудахыг сонсмогцоо хэвтүүл харуулууд өөрсдийн ахлагч Мэнгэн даамал руу нэгнийгээ гүйлгэсэн байна. Энэ хооронд мянганы ноён Хар Сүмбийн асар өргөөнөөс сэлэм нь улаан цус болчихсон Элүн Гуа бүсгүй энгэр заам нь задарчихсан гуйвлан гарч иржээ. Тэрбээр гарч ирмэгцээ сэлмээ хөсөр хаяад нүүрээ даран уйлсан гэдэг. Энэ үед Мэнгэн даамал таван хэвтүүл цэргийн хамт хүрч ирээд Элүн Гуа бүсгүйн хажуугаар том том алхлан гарч Хар Сүмбэ дайчны асар луу ороод аймшигтай дүр зургийг олж харсан байна. Орос кипчакуудтай тулалдаж дайтах урлагийн бурхан болсон баатар эр ердөө л нэг муу эм хүний сэлмэнд хоёр хэсэг хуваагдан бөгс толгой болчихсон хэвтэж байх нь илд сэлэм барьдаг ямар ч эр хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээж. Мэнгэн даамал буцан гармагцаа асрын үүдэнд уйлан суугаа бүсгүйг хүчээр баривчлахыг цэргүүддээ тушаажээ. Элүн Гуа бүсгүй ч нэг их эсэргүүцэл үзүүлсэнгүй. Тэр дороо гар хөлөө хүлүүлэн баривчлагджээ. Тухайн үед бие нь маш муу байсан ч Мухулай жанжин өөрийн биеэр Элүн Гуа болон Хар Сүмбын хэрэг явдлыг шүүхээр дамнуурган дээр дамжлуулан хүрэлцэж ирсэн гэдэг. Гоо Мухулай жанжин болсон явдлыг сонсмогцоо нэг ч үг дуугарсангүй Элүн Гуаг асраас гаргаж бай гэж хэлжээ. Бүсгүйг гараад удаагүй байхад Мухулай жанжин Хар Сүмбэ дайчны ах дүү төрөл садан болох 280 хүнийг дуудан авчраад бүгдийг нь эрх тушаал ямбанаас нь салган жирийн цэрэг болгосон бөгөөд хэвтүүл манааны цэргүүдээс хоёрыг нь сонгон цаазаар хороож цаашдаа аян дайны замд ийм явдал гарахааргүй болтол нь мохол мөшгөлгүй шийдэж орхисон байна. Ийнхүү улсын ван гоо Мухулай Хар Сүмбын хэргийг үндсээр нь самран шийдсэний дараа Мөнх жанжин Элүн Гуа бүсгүйг дуудан зуутын дарга болгох санал тавиад "Монгол эр хүний хийморь нь үхчих байлгүй дээ" гэсэн хариу сонссон юмсанж. Үүнээс хойш монгол цэргийн хүрээн дотор Элүн Гуа бүсгүйгээс айж эмээхээс өөр сэрэл төрөхөө больсон гэхэд хилсдэхгүй. Элдэв цусны хольцгүй цэвэр монгол бүсгүй Элүн Гуа мянганы ноён Аминдуралын өргөөнд заларч байх үед "Улаан сэлэмт" Ван баатар Шаолинь хийдийг тойрон хүрээлсэн монгол цэргүүдийг өөрийн биеэр явж тагнахаар шийдээд байлаа. Энэхүү шийдвэрт нь шулам хүүхэн Ү Лянийн ятгалга ч бас нөлөөлсөн байв. Шулам хүүхэн түүнийг өөртэйгээ хамт Тэнгэр уул руу явахыг ятгаж, энэ монголчуудын дайралтыг Шаолиньхийдтэсч гарахгүй, монголчуудын байлдах урлаг хятадуудынхаас өвөрмөц, Шаолинь хийдийн лам нарын байр байдал, ур чадвараас дутахгүй гэх мэтээр элдэвлэн ятгасан боловч эр зориг, хүч чадалдаа эрдсэн "Улаан сэлэмт" Ван баатар зөвшөөрсөнгүй. Харин ч хүүлэх салхи мэт хэрмийн хаалган дээгүүр хуяг дуулгаа гялалзуулан баруун гартаа алдарт "Улаан сэлэм"-ээ эргүүлж, зүүн гартаа арзгар үзүүрт төмөр шийдэм атган дүүлэхэд Ү Лянь бүсгүй ч араас нь даган үсэрчээ. Тэд "Ус шүргэсэн навчис" мэхээр монгол цэргийн харуулуудад мэдэгдэлгүй дээгүүр нь хөнгөхөн шүргэж нисэн гараад Элүн Гуа хатны хамт Шаолинь хийд рүү довтлох төлөвлөгөөг хэлэлцэж суусан мянганы ноён Аминдуралын өргөөний ойролцоох модон төгөл дотор ирж буужээ. Хятадын зэвсэгийн эрдэмийн эр эм хоёр баатар хэвтүүлүүдийн чихэнд ч мэдэгдэхээргүй тийм чимээ аниргүй хүрч ирсэн ч өргөөний дотор Аминдурал болон Ихчулуу, Хасан нартай ярилцаж суусан Элүн Гуа бүсгүй сэртэсхийн чимээ аваад орхих нь тэр. Эрчүүдийг ярилцаж суух хооронд санамсаргүй гадагш гарсан Элүн Гуа ойролцоох саглагар модны битүү навчисын дунд нэгэн зүйл гялалзан харагдахыг хармагцаа дайн тулаанд явж дадсан зөнгөөрөө ташаан дахь түрэг хийцийн урт хутгаа суга татан моддын зүг явуулж орхисон байна. Өтгөн навчисын дунд бүгэж суусан хоёр хулгай монголчуудын өргөөнөөс гарч ирсэн хүүхэн тэдний зүг сэжигтэй харахыг анзаарсан төдийд "Улаан сэлэмт" Ван баатрын яг эгц урдаас эртний хятадын "Дан цохих" гэдэг зэвсэгийн эрдэмтэй тун адилхан гялгар зүйл асар хурдтай сүнгэнэн орж ирэхийг Ү Лянь бүсгүй анзаарч "Загас гогдох" гэдэг мэхийг хэрэглэн хоёр хуруугаараа дундаас нь хавчин барьж авсан байна. Бүсгүйн хуруун завсараар хавчуулагдсан түрэг хутганы ир төмөр нь улайсчихсан юм шиг хав халуун байсан нь түүнийг ямархан их хурд хүчээр шидсэнийг гэрчилж байлаа. Энэ бүхэн ердөө нүд ирмэхийн зуур болоод өнгөрсөн явдал аж. Элүн Гуа өөрийн нь шидсэн хутга ямар нэг амьтаны биед шигдэлгүй нам чимээгүй алга болсон явдлыг гайхан сортойсоноо гэнэт ар нуруунаасаа тохой хирийн хөнгөн хавчаахай нумаа угз татан гаргаад ирэх нь тэр.
:-D

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.10 3:01 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
:-D Шаолинь хийдийн үнсийг самарсан нь хэмээх төгсгөлийн 25-р бүлэг :-D

Ван баатар монгол хүүхэн тэдэн рүү нум харвах гэж байгааг анзаармагцаа модноос гэнэт үсрэн "Салхин хуй" сэлмийн цавчилтаар өөрийгөө бараг үл үзэгдэгч болгон хувиргаад довтлон орж ирсэн байна. Элүн Гуа өөр лүү нь довтлон ирж буй урьд өмнө үзээгүй ер бусын их хүчийг хармагцаа өмнөөс нь хэд хэдэн удаа сум тавьсан боловч нэмэр болсонгүй. Энэ үед хэвтүүлүүд ч мөн адил Ван баатрын зүг ороосон олс бүхий урт сумаа хэдэн талаас нь хийсгэн тавилаа. Дорно дахины домог болсон сайн эр эргэлдэн хуйлрах их цавчилтан дундаа өөдөөсөө ирсэн олс бүхий сумнуудыг буцаан өшиглөж хэд хэдэн хэвтүүлийн цээжинд зоож амжсан байв. Энэ үед шулам хүүхэн аль хэдийнээ монгол цэргийн хэвтүүл үүдийн ар талд гарчихсан "Торгон зараа" хэмээх аргаар ханцуйдаа нуусан зүүг багц багцаар нь цацан шидэж байлаа. Асрын гадаа тулалдаан эхлэхийг мэдмэгцээ гүйн гарч ирсэн Аминдурал урд талдаа хуйлран эргэлдэх их зүйлийг олж хармагцаа махир сэлмээ суга татаад хар хүчээрээ үсрэн орлоо. Хуй салхитай бул хар чулуу мөргөлдөх шиг л болов. Аминдурал "Улаан сэлэмт" Ван баатрын илдэнд эгэмээ гүн зүсүүлж үхлийн шарх олсон боловч ингэж зоримогоор тулсаныхаа хүчинд Хятадын алдартай илдийн эрдэмийг зогсоон Ван баатрыг хэдэн алхамын зайтай газар ар нуруугаар ньтүлхэн унагасан байлаа. Ван баатрыгсэлмээ тулан өндийх тэр агшинд Элүн Гуа бүсгүйн нэг сум зүүн хөлөнд нь, өөр нэг сум баруун хөлөнд нь зоогдож энэ мөчийг ашиглан зуутын захирагч Их Чулуугийн хүнд сэлэм мөрөн дээр нь буун алдар цуутай толгой нь үнэ цэнэгүй бул чулуу лугаа шороон дээр тасран ойчжээ. Хожим нь Ван баатрын үхэл Хятадын олон яруу найрагчдын харуусалт шүлгэнд дуулал болж орсон байдаг юм. Өмнө нь монголчуудын олс бүхий суманд орооцолдон баригдаж үзсэн шулам хүүхэн Ү Лянь нэлээд хаширлан хараацай шиг харван зайлж хамаг чадлаараа тулалдсан боловч адуучин Дүнгээгийн шидсэн дүүгүүр чулуунд ар дагзнаасаа оногдон тэрий хадан унаж амьдаараа баригджээ. Хэдэн жилийн дараа тэрбээр Их Сүн улсыг гүйцээж эзэлсэн алдарт Баян жанжны татвар эм болон номхорч Юань гүрний түүхэнд гол үүрэг гүйцэтгэсэн хоёр нуган үрийг төрүүлж өгсөн бөлгөө. Их өргөөний гадаа ийнхүү гэнэтийн мөргөлдөөн эхлээд агшин зуур намжсаны дараа төдий л удалгүй монгол цэргүүд үүлс мэт хуран цугларч, 1500 гаруй жилийн түүхтэй тулааны урлаг, бясалгах эрдэмийн хувьд дорнын алтан чимэг болсон Шаолинь хийдийн зүг түрхрэн хөдөлжээ. Олон дайн тулааныг үзэж өнгөрүүлсөн мянганы ноён Аминдуралын хөрч буй цогцосны өмнө түүний амьд үлдсэн цорын ганц дүү Булгадар зүрхэндээ уйлан байж өш хонзонг нь Шаолинь хийдийн лам нараас сэлмийнхээ ирийг мохож дуустал авахаа тангараглаад шууд зуутын даргаар тохоогдон хийдийн зүг хөдөлсөнийг дурдах нь зүйтэй болов уу...

Монголчуудын харвасан сум хийдийн дааман хэрмэн дээгүүр аадрын хилэнт үүлнээс асгаран буух мөндөр лугаа цутган орж ирэхэд тэдэнтэй зууралдан тулалдаад ялж гарна гэдэг итгэл найдвар бараг үгүй болсон байв. Гэвч хийдийн хуваргууд өөрсдийн төрөлх гал голомт болсон сүмээ хамгаалан дор бүрнээ гарын таван хуруу, хөлийн таван хуруундаа эзэмшсэн зэвсэгийн эрдэмийн ид хаваа гайхуулан гишгэсэн газрынхаа туйпуун шалыг бутартал өлмий дээрээ чанга зогсон нуруу нуруугаа наан эцсээ хүртэл тулалдаж эхэлжээ. Хэрвээ төдийлөн дайн тулаан үзээгүй жирийн нэг хот суурин ч юм уу мужийн цэргүүд Шаолинь хийдийн гортиг руу цөмрөн ороод иймэрхүү ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан бол "Эд нар чинь хүмүүс биш чөтгөр шуламууд байна" хэмээн айж мэгдсэндээ дутаан зугтаах байсан буй за. Гэвч олон жилийн дайн тулаанд хатуужсан монгол цэргүүд юунд тийнхүү дутаах билээ. Тэд өмнөөс нь хийдийн хуваргууд улайран тэмцэлдэхэд харин ч бүр цөс нь хөөрч, дайны онгод хийморь нь бадран тулааны төгсгөлийг ахар богино хугацаанд тодорхой болгож орхих нь тэр. Хийдийн их хамба Лин багштан хэрмэн ханаар даван орж ирсэн монгол цэргүүдийн голд хулсан бэрээгээ эргэлдүүлэн өөр лүү нь ойртож ирсэн монгол цэргүүдийг хийстэл өшиглөж, тас гэдрэгээ савж унатал нь огцом хүчтэй чичин цохиж, харвасан сумыг нь таягаараа буцаан хариулж байсан ч энэ үед хайртай шавь Ли Жу нь гэнэт сүмийн дээврээс дэлгэж шидсэн шүхэр шиг асар хурдтай үсрэн буумагцаа Лин багшийн хөлнөөс татах шиг болов уу үгүй юу дотоод хүчээрээ хамтдаа хөөрч дээвэр нь нэгэнт галд авалцаад байсан хурлын их дуганы орой дээр хөөрөн гарч амжжээ. Лин багштан ид тулааны дундаас өөрийг нь олзлон гаргаж хаясан шавь руугаа хилэнтэй нүдээр харахад Ли Жу хуварга өмнө нь өвдөг сөхрөн мэхийж "Багштан намайг өршөө. Хэрэг явдал хаашаа эргэх нь тодорхой боллоо. Бид өөрсдийн амь насыг энд шал дэмий алдах хэрэг байна уу. Тэгээд ч Го Ля ахайтанд би таныг ямар ч байсан заавал Сучань хотод авч ирнэ хэмээн андгай өргөсөн. Хэрвээ багш та Го Ля авхай руу явахгүй эндээ үхнэ хэмээн бодож байгаа бол эхлээд миний амийг хороох хэрэгтэй" хэмээн бүснээсээ илдээ сугалан хоёр гараараа сарвайгаад толгойгоо бөхийлгөжээ. Лин хуварга энэ хооронд монголчуудын сүүлчийн довтолгоо нөмрөн ирэхээс урьтаж Шаолинь хийдийн гол шүтээн болох алтан лууг ойролцоохон агуйн нүхэнд нууж үлдээснээ санасан аж. Лин хуварга монголчуудын довтолгоо зөвхөн Шаолинь хийдийг эзэлсэнээр сэтгэл ханаж зогсохгүй, цаашдаа Сучань хотод буй Го Ля бүсгүйн эдлэнд ч морин цэргийн нь туурай хүрч очихыг гашуунаар мэдэрчээ. Тиймээс монголчуудтай тулалдах цаг хугацаа зөвхөн энэ өдрөөр дуусахгүй гэсэн үг хэмээн бодож өмнө нь сөхрөн сууж буй Ли Жугийн мөрнөөсугз татан босгомогцоо "Шаолинь хийдийн шүтээнийг нуусан газар луу маш хурдан очих хэрэгтэй " гэж хэлээд галын дөлөнд ороогдсон их дуганы оройгоос багшран баагиж буй хар утаагаар халхавч хийн хөнгөний тамирын оргил эрдэмийг үзүүлэн далавчит шувуу шиг дүүлэн нисэхэд араас нь Ли Жу хуварга ч даган хөөрсөн юмсанж. Багш шавь хоёрын хөл замдаа таарсан ганц нэг сүмийн дээвэр дээр үл мэдэгхэн хүрэв үү үгүй юу маш хүчтэй түлхэлт аван улам хол дүүлсээр хэдхэн хормын дотор цуст хядлага болж байсан Шаолинь хийдээс гурван зуун алдын зайд өтгөн ургасан бутан дунд өлмий дээрээ хөнгөхөн буужээ. Гал дөлд умбасан хийдээс ийнхүү сэмхэн дутааж гарсан багш шавь хоёр муур мэт мярайн гэтсээр сүмийн гол шүтээнийг нуусан агуйд дөхөж очоод байтал гэнэт өмнө нь гартаа эвэр нум эвшээлгэн барьсан гөрөөсөн нүдтэй үзэсгэлэн төгс монгол хүүхэн охин ирвэс шиг болгоомжтой мярайсаар отон зогсч байх нь тэр. Энэ бол Лин хуваргыг хийдийн гол дуганы оройгоос хөнгөний тамираа хэрэглэн шавьтайгаа хамт дутаахыг бүсгүй хүний гярхай нүдээр олж ажиглаад алдалгүй мөшгин дагасаар өмнө нь гарч ирсэн Элүн Гуа бүсгүй байв. Багш шавь хоёрт цаг мөч болгон алтны дусал шиг үнэтэй байсан учир хэрцгийдүү дүртэй монгол хүүхэн рүү ээлжээр довтлолгүй нэгэн зэрэг дайрч орохоор шийджээ. Элүн Гуа цагаан сахалт өвгөн, тас хар царайтай дагуулынхаа хамт элээ шиг нэвсийн дүүлсээр довтлохыг хармагцаа баргийн мэргэн харваач татаж чаддаггүй "Чавчирга харваа" хэмээх аргыг хэрэглэж, сумаа эрхий хуруугаараа эргүүлэн тавьж орхисон аж. Ингэж эргүүлэгтай харвасан сумыг хааж зогсоох ямар ч арга байдаггүй юмсанж. Лин багштан өмнөөс нь исгэрэн ирсэн сумыг хулсан бэрээнийхээ үзүүрээр ялимгүй хазайлган хааж орхисон боловч мөнөөх сум бэрээ таягийг нь харин ч даган эргэж Лин багшийн зузаан гуяар нэвт сүлбэн зоогдож орхих нь тэр. Энэ үед Элүн Гуа хүүхний хажууд хүрсэн Ли Жу "Алтан цацраг" хэмээх илдийн аргыг "Цонхон дээрээс ялаа түүх" аргатай хослуулан довтолж ар нуруугаар нь түлхэн унагаамагцаа гуяндаа шарх олсон багш руугаа хандан "Та эндээс бушуухан яв. Би саатуулж байя" гэж хэлсэн байна. Огт санамсаргүй гуяндаа шарх олсон Лин багштан ч монголчуудын бусад нь гүйцэн ирэхээс өмнө амжин зугтаахаас өөр арга байсангүй. Ли Жу ар нуруугаараа савж унасан монгол хүүхнийг тэр даруй алахаар сэлмээ зүүн гартаа шилжүүлэн шидэж бариад "Могой оготнын нүхэнд шургах" гэсэн өвөрмөц нэртэй ховор барилыг үзүүлэн довтлох үед Элүн Гуа хүүхэн бүсэндээ хавчуулсан богинохон модон бариултай сүлжмэл суран хуйвтай ташуурыг мулт татан хажуу тийшээ өнхрөөд ганцхан шавхуурдав уу үгүй юу Ли Жугийн гарт дахь сэлэм ер бусын их хүчинд автан мулт татагдаж хажуугийн хад руу хан ян хийн унасан байна. Гар хоосон үлдсэн Ли Жу зүүн хөлөндөө өөрийнхөө бүх хүчийг төвлөрүүлэн агаарт хөөрөх гэтэл монгол хүүхний гар дахь ташуурын сур агаар цавчин исгэрч ирмэгцээ улаан хоолойгоор нь чивчиртэл ороон аваад гуд татан унагах нь тэр. Энэ сацуу Элүн Гуа газраас үсрэн босч хөл дор нь татганан үхэж буй Ли Жугийн хүзүүгээр ороосон ташуурынхаа хуйвыг мулт татан авчээ. Ташуурын хуйв хүзүүгээр нь тасхийтэл чивчиртэл ороох үед суран хуйвны үзүүрт бэхэлсэн хоёр ширхэг хурц төмөр дэгээ Ли Жу хуваргын гүрээ рүү нэвт хаван орсоны улмаас ийнхүү Шаолинь хийдийн гарамгай хуварга нас нөгчсөн байв. Элүн Гуа Дорнын тулааны урлагийн чимэг болсон ганц хуваргыг ийнхүү нүд ирмэхийн зуур үхдэл болгосоныхоо дараа хадан дээгүүр савиран дусалсан цусны мөрөөр буурал сахалт өвгөн хуваргын араас мөшгин нэхжээ. Харин энэ үед гуяндаа зузаан төмөр хөх зэвний гүн шарх олсон Лин багш сумаа сугалалгүй цусаа дуслуулан Шаолинь хийдийн гол шүтээнийг нуусан агуйгаас мөр буруулан өөр тийшээ мацаж хамаг хүчээ шавхан хэдэнтээ дүүлээд нэгэн цохионы буланд хоргодон цусаа тогтоох арга сүвэгчлэн хумсан завсараа нуусан 'Могойн хор" хэмээх маш ховор ургамлын нунтагийг чимх чимхээр алган дээрээ унаган сууж байлаа. Түүнийг ийнхүү сууж ахуйд салхи сэвхийх шиг болоод хажуухан талаас нь мөнөөх эвэр нум барьсан монгол хүүхэн зүүд зэрэглээ лугаа гараад ирэх нь харагджээ. Лин багштан талын зэрлэгүүд хийдийн хаяанд тулж ирсэн цагаас хойш хэд хэдэн удаа нударга зөрүүлж, эрдэм чадлын хувьд ямаршуухан дайчид болохыг таньж мэдсэн учраас энэ удаа салахгүй мөрдөн дагаж ирсэн монгол бүсгүйтэй тулалдахыг хүссэнгүй. Тэгээд ч хамгийн шилдэг шавь Ли Жу нь энэ бүсгүйн гарт амь үрэгдсэн нь тодорхой байлаа. Лин хуварга өөрөө ч бараг дийлэхгүй байх хэмээн болгоомжилдог байсан Ли Жуг ийм охорхон хугацаанд тонилгосон болохоор монгол бүсгүйн зэвсэгийн эрдэм чадал хэтийдсэн нэгэн болох нь ойлгомжтой байв. Тиймээс аль болохоор түүнтэй тулалдалгүй харин ч гол шүтээнээ нуусан агуйгаас чадлынхаа хэрээр холдуулахын тулд хөнгөний хамаг тамираа шавхан дүүлэн зугтаахаар шийджээ. Гэвч цус их алдаж тамирдсан байсан учраас ердөө 200 алд газар хөөрөн дүүлээд л цуцан газар буужээ. Түүнд хүч тамираа сэлбэж, цусаа тогтоохын тулд хугацаа хэрэгтэй байсан боловч монгол хүүхэн яг л цусны үнэр авсан өлөгчин чоно шиг мөрөөр нь салахгүй даган мөшгих аж. Тэрбээр ахиад 100 алд хэртэй хөөрөн дүүлж, цавчим хясааны ирмэг дээр буусаныхаа дараа тээр доор тохойрон эргэлдэх Шар мөрний гүн цүнхээл рүү нэг хараад гэнэт сэтгэл зүрх нь шулуудан эм хүний илд мэсэнд амиа өгсөнөөс эгц хясаан дээрээс Шар мөрөн лүү усрэн живж нэгэн амиа дуусгая хэмээн боджээ. Үнэндээ Шаолинь хийдийн их багшийн гаргасан шийдвэр тун зөв гарц байлаа. Учир нь Элүн Гуа хүүхэн энэхүү буурал үс сахалтай өвгөн хийдийн гол хүн гэдгийг ойлгосон учир түүнийг тонилголгүй амьдаар нь барьж хүлээд цэргийн хүрээндээ авчиръя хэмээн бодож явсан аж. Буурал хуваргыг яадаг ч байсан амьдаар нь олзолно хэмээн бодсон Элүн Гуа илдээ тас атгасаар цавчим цохио руу чимээгуйхэн үсрэн гарч иртэл өвгөн хуварга өөдөөс нь ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүй бараг 1000 алдын өндөр цохион дээрээс гараа алдлан дэлгэсээр шидсэн чулуу шиг доошоо унаж Шар мөрний их ус руу шунган ормогцоо ахин цухуйлгүйгээр бүрмөсөн алга болжээ. Олзоо алган дээрээсээ алдсан Элүн Гуа бүсгүй хилэнтэй нь аргагүй хөмсөгөө өргөн эргэж харвал Шаолинь хийдийн зүгээс олгойдсон хар утаа тэнгэр өөд харван суунаглаж байсан аж. Шаолинь хийд түүхэндээ анх удаа ийнхүү Мөнх тэнгэрийн хэрцгий гэсгээлд өртсөн нь энэ. Их хуварга Лин багш, зэвсэгийн эрдэмийг хамгийн гарамгай эзэмшсэн Ли Жу нараас гадна усан нударгын багш Шао Ци, кунфугийн "Төмөр хуруу" бүлгэмийн багш Ми Вин зэрэг Алтан улс, Сүн улсын цэрэг зэвсэгийн томчуудыг урдаа бөмбөгнүүлж байсан зэвсэгийн мастерууд махир сэлэмт монгол дайчидтай халз нүүрэлдэн тулалдсан ч амь үрэгдсэн нь энэ. Тэднээс гадна тухайн үед 1500 лам, ойр орчимоос хуран цугларсан 2000 орчим мөрөн голын сайн эрс Шаолинь хийдэд хоргодож байсан гэдэг. Зарим түүхэн баримтаас үзэхэд ердөө 2000 хүнтэй Хүлэг бөхийн удирдсан монгол цэргийн толгойн анги Шаолинь хийдийг явуут дундаа арчин өнгөрсөн бөгөөд мянга гаруй жилийн түүхтэй хийдээс ердөө дөрөвхөн лам л амьд мэнд дутаан гарч, хожим нь Тогоонтөмөр хааныг унагасан дөрвөн лянхуан бүлэглэлийг үүсгэн байгуулсан гэж дурдсан байдаг. Зарим эх сурвалж монголчууд Шаолинь хийдийг эзэлсэний дараа бууж өгч дагаар орсон 700 орчим лам үлдсэн бөгөөд мөрөн голын сайн эрс тэднийг хараад өрөвдөн уйлж байсан ч гэж яригддаг юм. Юань улсын зарим эх сурвалжид Шаолинь хийд нь монголчуудад шууд бууж өгөн дагаар орсон мэт бичигдсэн тэмдэглэлүүд ч байдагийг дурдах нь зүйтэй. Гэхдээ бууж өгсөн гэдэг баримтыг хятадууд хүртэл хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой.

Ийнхүү Хятадын ард түмний зориг баатарлагийн үлгэр дууриал болж, хятад залуусын үндэсний бахархал болсон Шаолинь хийдийнхэнийг махир сэлэмт өвөг дээдэс маань газартай нь тэгшилж, гайхамшигтай нь хамт булшилж явсан тухай өгүүлсэн түүхэн туурь маань өндөрлөж байна.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.22.10 5:52 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь....

Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.

Үүний учрыг өгүүлэхэд, Жарчуйдай дархан түрүү жилийн зул сар адгаар Тайгын өвөр лүү давж, хужир шүүний наймаахан хийгээд буцахдаа оройтож, Соён Тагийн даваагаар үүр шөнөөр давж таарсан юм. Хормой бэлээрээ хөвчин их ойгоор хучигдаж, өвчүү цээжээсээ дээш нүцгэн нүцгэн ян сарьдаг болсон сүрлэг их уулсын тэхий дундуур давах энэхүү даваа бол умард, өмнөдийн тунгалаг их далайг алган дээрээ тавьсан мэт тольдон харж болдог, хэрвээ наран илчсээрээ тэнгэрийн мандалыг хичээн арчсан мэт тийм тунгалаг гэгээн өдрөөр бол өмнөд их далайн чинадах уулсынх нь хөх сүүдрийг ч харж болдог өндөрөөс өндөрт орших билээ. Умард их далай нь харин өмнөхөөсөө агуу уудам бөгөөд зах хязгаар нь хаа хүрч дуусдагыг тайгын тэнэмэл салхи ч үл мэднэм. Энэ далайн өмнөд хөвөөгөөр, энэ далайд түрхэрэн цутгах Их мөрний адгаар Гурван Мэргид хэмээх цөс, омог ихт, явдал холтой сүрлэг хөх эрс бүхий дайчин аймаг нутагласаар он оныг элээсэн ч тэд тэрх далайн чинадад зүрхлэн хүрсэн нь үгүй, тэр аглагт гагцхүү үргэлжилсэн их царс модон ойд үлгэр домгийн улаан аваргас амьдардаг гэхээс илүүг хэлж үл мэдэх билээ. Өмнөд их далайгаас эх авсан Эгүүнэ гол мянга мянган уулсын үзүүрээр алсын алсуур мяндсан утас аятай тойрон даяалсаар, мурилзах газраа мурилзан аргадаж, сүр хүчийг үзүүлэн түрхэрэх газраа түрхэрэн уурсаж урссаар умардын их далайдаа очиж нийлдэгийг харин энэ их даваагаар давсан бүхэн санаж, хүйн холбоотой энэ хоёр их далайг нэгэн агшинд толион харж буйдаа бахардан эрхгүй дуу алддаг ажээ.

Жарчуйдай давааны онь хөтөл дээрх их овооноо гарч ирэхэд умаршаа өрнөшөөх их далайдын тунгалаг мөсөн толионд тэнгэрийн одод ойн гялбаад, зах хязгаартаа нийлсэн нь чухам аль нь тэнгэр, аль нь далайн мандал болох нь үл ялгарч, нэг бол тэнгэрийн одод тэр аяараа газарт хотлохоор бууж ирсэн мэт, эсвээс Жарчуйдай дарханы хохигор муу хөх үдээрэн бие тэнгэрийн суудалд заларсан мэт санагдаж, дархан эрхгүй бохирон унаад тэнгэрийн тэр олон одонд мөргөн залбирч билээ। Энэ нь үүр шөнийн торгон агшинд, үүрийн гэгээ тэнгэрийн хаяанаа мэлтэсхийхийн өмнөх агшинд байж таарчээ. Нулимс гээчийг аль хүүхэд насандаа л тас мартчихсан байсан энэ эрийн цээж нэг л хачин огшиж ирээд, мөсөн унжирга харшилдах аньсага сормуусан завсараар нь агь мэт гашуун нулимс их далай мөсөн баринтагаа шилгээхэд ариг хар усан мэлтэсхийн бургилдагийн адилаар мэлмэрээд иржээ. Хүнд лантуу, хүйтэн халуун төмөртэй цаг мөчид харшилдсаар төмөр шигээ хатуу хар савар шиг болсон арвагар арван хуруугаа тэнгэр өөд сарвайлгаад асгаран орж ирсэн үгсээ шившин шившин өгүүлж байхуйд чухам болор хонхноос л тийм аялгуу гарах болов уу гэмээр жингэнэсэн аялгуу бүүр түүрхэн сонсогджээ. Жарчуйдайд эхлээд сахал сармаанд нь бүү хэл хөмсөг, сормуусанд нь хүртэл харшилдан унжсан мөсөн унжуургасын дуу биз хэмээн санагдсан авч, тэр аялгуу нэг л ер бусын сонсогдох тул төдөлгүй дуугаа аядаад хичээн сонсов. Нэг тийм гэх тэмдэггүй жингэнэсэн аялгуу үе үехэн бүдэгхээн сонсогдох ажээ. Жарчуйдай шижир алтнаас эхлээд ган, хүрэл, мөнгө, шавар, мод гээд үй олон хонхнууд хийж явсан, бас тэдгээр хонхосоос тус бүртээ өөр өөр ялгуу гардагийг олон жилийн туршлагаараа сайтар ялгаж мэдэхтэйгээ ч харин энэ аялгуунд чухам тийм гэж нэрлэж хэлэхэд бэрхтэй нэгэн жингэнээ байгааг анзаарчээ. Тэр ч бүү хэл тэрхүү аялгуу нь тэр тэнгэр газрыг бүхэлд нь дүүргэн цацалсан очисын хэлтэрхий мэт оддын дундаас, гэхдээ бүүр Тэнгэрийн гох одны баавгайн соёо шиг тахиралдан унжсан үзүүр тушаа ойрмогхон шинээр үзэгдэх болсон цувраа хэдэн оддын зүгээс ирж буйг мэдэрчээ. Тэнгэрийн одод аялгуу гаргадгийг анх мэдэж, тэр оддын аялгууг анх удаа тийн сонсожээ. Анх арваад жилийн өмнө зургаан мичидийн зулай дээр нэгэн хурц тод од гялалзах болсоныг мичид тохиох үеэр анзаарч билээ. Тэгтэл ганц Жарчуйдай ч түүнийг анзаарсан биш байж, хожимхон Улаан тайгын Их зайран Дай-Үүр тэр оддыг Жарчуйдайд онцлон зааж өгөхөд өнөөх оддын дор хэдийнэ гурван ч од цувралдан гараад ирчихсэн байсансан. Тэр оддын цувраа жил улирах тусам нэмэгдсээр эдүгээ бараг 10 хүрчээ. Гэхдээ зөвхөн зул сарын битүүнээр л тийнхүү Зургаан Мичидийн зулай дээр, Тэнгэрийн Гохын үзүүр тушаанаа цувралдан тохиох бөлгөө. Одод ингэж олноороо цувралдан тохиох нь эгэл бус үйлийг зөгнөдөг болохыг Их зайран хэлж, энэ үйл хэрэгт их бага хэн боловч бэлтгэх учиртайг сануулж байсан ч энгүй тайгын эгэл дархан Жарчуйдайн хувьд эгэл бус их үйлд хэрхэн бэлтгэхээ харин даанчиг нэг төсөөлөхгүй явсан билээ.

Энэ удаад, гал, ус хоёрыг цаг үргэлжид харшуулан, хилэнцийн эзний омгыг ямагт хурцалж суудаг дархан Жарчуйдай Соён Тагийн давааны орой дээр, зул сарын адгаар, үүр шөнийн заагаар тэнгэрийн тэр эрхэсийн дуу аялгууг эндүүрэлгүй сонсон бишрэв. Тэр цагаас хойш дархан Жарчуйдай ямархан нэгэн зүйл хийхсэн гэсэн нэгэн агдсан хүслэнд бүрнээ эзэмдэгдсэн ажээ. Ер хичнээн бодсон ч түүний хувьд хийж чадах зүйл нь ган төмөр давтах л байж, тэгээд ч их үйл хэргийг үеийн үед агуу баатар эрс л золбоо хиймор, зориг цөсөөрөө бүтээж, туурвиж ирсэн тул тэр баатар эрсийн гарт ирж буй цагийн салхийг сөрөн исгэрч чадах тийм илдийг давтан хийх нь л дархан болсоных нь хамгийн дээд хувь ерөөл болохыг тэр ойлгож байлаа. Ингээд тэр бүтэн жилийн турш нэгэн гянт илдийг хийхээр түмэндээ оролдсон ч чадсангүй. Тэр хичнээн сайн ган гүйлгэсэн ч илдний хат ямагт гологдож байв. Уг нь Жарчуйдай хөвч тайгад үеийн үед ган хатааж ирсэн халуун, хүйтэн, ил, битүү, нойтон, хуурай бүх 41 аргыг нэг нэгэнгүй сайн мэдэх ч, алийг нь ч гаргуун ашиглаж, хэрэглэж чадах ч эгэл амьдралын хэрэгцээний эд зүйлс хийхэд хэрэглэдэг эдгээр ган хатаах арга нь тэр эгэл бус үйлсэд зориулагдсан гянт илдний хатыг хэрхэвч гаргаж чадахгүй болохыг, эгэл бус үйлсийг эгэл бус хүн хийгээд юмс л бүтээнэ, түүн лүгээ адилаар эгэл бус юмсыг эгэл бусын аргаар л хийх учиртайг тэр нэгэн үдэш, галын дөл сөрвөлзөн гялалзахыг харан хөөргөнийхөө ёзоорт сууж байхдаа ойлгожээ. Тэгээд нэг хэсэгтээ зүгээр л аравт цэргийн илд жадхан, эсвэл эхнэр бүсгүйчүүдийн тогоо, жалавчханаа л цоолдож суух минь, энэ миний хувь ногдол, тэр Их зайрангийн хэлдэг, тэр тэнгэрийн оддын дохиолдог эгэл бус үйлсэд өчүүхэн дархан миний хувь нэмэр юусан билээ, хэрээс хэтэрсэн үйлд сарвалзах нь инээдтэй хийгээд магадгүй тэнгэрийн таалалд ч нийцэхгүй буй заа хэмээн бодогдож, аар саарханыг оролдсон ч, тэр оддын аялгуу зүүдэнд нь үе үехэн жингэнэн сонсогдоод, өглөө үдшээр тэнгэр хараачлахдаа нөгөөх агдсан хүслэнгээ мэдрэнэ. Тэгэж тэгэж, идэр гурван есийн хүйтнээр, үүр шөнийн жавар тоших цагаар тэр хөх оддын гялбаан дор, тэр аялгуун дор нь илдээ хатааж үзвэл ер яадаг юм бол гэсэн саваагүй ч гэмээр санаа орж иржээ.

Тэр өвөл яг хүссэнээр нь хүйтрэв. Жарчуйдай дархан ийм хүйтэн болж байсныг ер 50 шүргэх насандаа огтоос үзээгүй санагдана. Сарьж зогсохдоо халуун шар шингэн нь газарт буумагцаа хөлдөж, гозойсон шаргал мөс нүдэн дээр нь босоод ирэхийг харж зогсохдоо цаг ирсэнийг ойлгов. Ингээд Зээгт хонхороос цэврээр нь ялгаж авсан төмрийг өдөр өдрөөр нэгэн хэмийн давталтаар уйгагүй нимгэлэн давтсаар, гурван ёсийн жавар чангарах үеэр илдний төрхтэй болгоод амжив. Харин тэр оддын аялгуу дуурсах шөнө эхлэхээс бүүр өмнө л галт хар чулууг ханхигар гэрийнхээ баруугаар дүүртэл хурааж, хөлдүүсэн хусны нүүрсийг арвитай базааж аваад хариу бүрийгээс эхлэн Зэлмэ хүүгээрээ хөөргөө даруулж, өөрөө 5 жингийн лантуугаараа илдийн хоёр ирээр судасныхаа лугшилтийн хэмээр жигдхэн буулгаж гарав. Дархан энэ өвлийн хүйтнийг хангалттай давахаар хар чулуун нүүрсийг аль намраас л хаяндаа татаж авсан билээ. Гунан шарын ширээр хийсэн хөөрөг жигдхэн хүүгэхэд хусны цог улалзан, мах мэт улаан болсон төмөр лантууны буулт бүрээр цав цагаан очис үсэргэн туяарч байлаа. Үе үе Зэлмэ хүү хөөрөгний даруулыг нэг гартаа аван, нөгөө гараа сунган, дэргэдээ тагштай тавьсан мараанаас атган төмөр, лантуу хоёрын дундуур цацахад шажигнах дуу гарч, шаргал очис бутран үсчих ажээ.

Энэ хэмийг алдалгүй давтсаар үүрийн өмнөхөн дуусгаад, үүр шөнийн голгүй жаврыг сөргүүлэн, өнөөх цувраа оддын тохиол дор, түүнээс дуурсах жингэнээ аялгуунаа хатаахаар аав хүү хоёр улайран зүтгэж байх хооронд тулгар биетэй эхнэр Омол нүүрс, хусыг галд дөхүүлэн өгч тусалж байв. Омол уг нь хөнгөрөх цаг аль хэдийнэ болсон авч ер өвдөж дуншиж мэдэгдэхгүй, хөнгөн шингэн хэвээр, хумбан хар тогоо хөмөрчихсөн мэт гэдэс нь өдөр өдрөөр улам томорсоор байжээ. Зэлмэ хүүгээсээ хойш бараг тавантаа жирэмсэлсэн ч бүгдээрээ долоон сараа ч гүйцээлгүй зулбачихаад байсан хэр нь харин энэ удаад 10 сараа аль хэдийнэ өнгөрсөн авч томрохоос биш ер өвдөж, дуншиж мэдэгдэхгүй байсанд аль алиных нь сэтгэл далдуурхан түгшиж байсан билээ.

Тэр шөнө, шөнө шөнөөс ч илүү хурдан өнгөрөх шиг болж, үүрийн харанхуй өтгөрөн одод тоших цаг дөхөх үеэр гэнэтхэн гадаах хөлдүүсэн хашаанд байсан хэдэн үхэр нь сүртэй шуугилдаад явчихав. Аав хүү хоёр хийж буй үйлдээ хамаг анхаарлаа шавхсан байсан тул тэр дуу чимээг ч сонссонгүй, харин Омол бүсгүй сэрдхийн чагнаархсанаа, анхандаа нэг ч их тоосонгүй, гэвч үхэрнүүд нь сүртэй чангаар орилолдон, бужигнаж, хөлдүүсэн хороогоор нэг бужигнаан болоод, тар няр, тас нясхийн пижигнээд эхэлсэнд тэсэлгүй алчуураа шүүрч аваад гарчээ. Гэрийн гадаа бүсгүйн мэгдэн чарлах дуун хоёронтоо гарсан авч аав, хүү хоёр анзаарсангүй, шөнөжингийн галд улайссан нүд нь бүргэдийнх шиг сүртэй эргэлдэн, халууцаж улайсан, хөлс нь бөнжигнөх нүүр царай нь Хөшөөтийн хөтөл дээр байдаг өвөг дээдсийн улаан чулуун хөшөө шиг хүрэнтэн бадайрсаар, хүнд лантууны жигдхэн хэмнэлээр илдээ давтаж гүйцээд, улайдсандаа цагаан очис гүйлдсэн илдийг хавчуурганд зуулган барьсаар Жарчуйдайг гэрээс үсрэн гарч ирэхэд гэрийнх нь бараг үүдэн дээр нэгэн ер бусын аварга том дэлт чоно эхнэрийг нь тас гэдрэг харуулан унагаад, үзүүрсгэн дээлийг нь тасар тасар тасчин хаялж, хар толгой суусан хоёр мөөмийг нь хуу татан авч зулмалаад зогссонгүй, тулгар гэдсийг нь яран, хэвлийд байсан нярайг нь ил гаргачихсан, сальс самсааг нь цус, ус, эхэстэй нь холин шалчиг балчиг хийн долоочихсон зогсож байв. Идэр залуудаа Хиргисүүдэд олзлогдон, Хашин, Хидааны хязгаарт болсон ихийн их тулалдаануудад цус урсахыг бишгүйдээ л харж, улаа элээнд дассан ч Жарчуйдай гэнэтийн ийм үзэгдэлд эрхгүй цочирдов. Уур савсах хагархай ургын дотор чонын шуналтай долоох шаламгай хэлэн дор бяцхан нярай арвалзана. Гал цахилсан харцаар чоно Жарчуйдайг хялалзан харав. Агшинд ямар ч амьтанд байдаг үр зулзагаа гэх тэр хүчит мэдрэмж дарханыг удирдан, чоно руу улангасан дайруулав. Чоно харин ялимгүй цахлаад хөдөлсөнгүйд Жарчуйдай эрчээрээ хавчуурганд зуулгасан улайдмал илдээ чонын хэнхдэгэнд шааж орхилоо. Хиншүү, түлэгдсэн махны үнэр цоргиж, чоно гайхсан мэт Жарчуйдай руу харсанаа огло харайн эргээд харайлгачихав. Арын онь дээр хөндөлсөн зогсоод, эргэж харахад нь цээжинд нь шаалттай өнөөх илд одод цацсан тэнгэрт ердойн харагдана. Чоно өнөөх оддын зүг өлийн нэгэнтээ уртаар татан ульсанаа цааш бөртөлзсөөр далд орчихов.

Жарчуйдай чоно аль хэдийнэ хүйг нь тасалчихсан нярайг хормойлон гэрт оруулж, баруугаар байсан үзүүрсгэн нэхийд тунтайлж тавив. Айснаасаа болоод уйлж ч чадахгүй болчихсон Зэлмэ хүүгээрээ хамжуулан талийгаачийн нүд хальтирам цогцосыг галт хар чулууны бүтээлгэнд ороож урьд энгэрийн хөмөгцөгт тавьчихаад тэр үүрээр хоёр үхэр тэргэнд хамгаа ачаалаад тайгаас буухаар хөдөлжээ. Хөдлөхийн өмнө өнөөх нярайн боолтны захыг сөхөн харвал амьд эсэх нь үл мэдэгдэнэ. Хүн болохоосоо нэгэнт өнгөрсөн энэ амьтаныг одоо яалтай, Жарчуйдай эхийг нь тавьсан энгэрт байх бяцхан цохио хадны үе дээр боолттой чигт нь хөмөн гутлын түрүүнд шургуулаад тавьж орхижээ.

Тайгаас бууж, айл амьтаны хаяа бараадсан Жарчуйдайд урьд өмнө үзэж хараагүй цоргисон харцтай аварга тэр чоно нэг л ер бусын санагдаад болж өгсөнгүйгээр барахгүй өнөөх бүтэн жилийн туршид хичээн оролдсон илднийхээ хойноос эхнэр, үрээсээ илүү харамсаж буйгаа анзаарч, дотроо баахан гайхжээ. Гурав хоногийн дараа Жарчуйдай тэссэнгүй, тэр чонын ул мөрийг үзэхээр хуучин нутаг өөдөө явлаа. Бууцныхаа доод хошуугаар гараад иртэл өтөг бууц нь уйтгар сэмрээн харлан угтав. Харин нярайг тавьсан цохио хадан дээр тайгад хэзээ ч үзэгдэж харагдадгүй Алтайн хөх толгойт өд сөд нь ихэд сэрвийсэн орог бүргэд ихэмсэглэн суугааг хараад гайхав. Бүргэд хэзээ ч сэг зэмээр хооллодоггүй билээ. Мөн их хүйтний эхээр үзэгдэхээ болчихсон байсан турлиах, хэрээнүүд хадан цохиог цагираглан тойроод, зарим нь дэгэнцэн гүйлдэж, зарим нь өнөөх бүргэд рүү арга барагдсан мэт бархиралдаж байх ажээ.

Амлаагүй хүүхэд гурав хоногтоо харангалдаггүйг санасан Жарчуйдай яаран дэргүүлсээр цохио хадны оёор очиход хэрээ, турлайхнууд дуртай дургүй явгалан гүйлдэж холдоод, харин бүргэд ер хөдөлсөнгүй, хадны оёороор бутарсан хар өд ихэд хөглөрсөн байх нь энд ширүүнхэн тэмцэл өрнөснийг илтгэнэ. Жарчуйдай хадны үе дээр тавьсан нярайг шүүрэн авч салгалсан гараар задлав. Нярай харин амьд байлаа. Хүйтэн агаарт цохиулан цочирсондоо ялиг муригнан хөдлөв. Тэр хүү байв, бяцхан хар бөөжгийнөөс нь адис авсан Жарчуйдайн нулимс сад тавин асгарч, хүүгээ элгэндээ тэврээд саргиа саарал хоолойгоор бархиран уйллаа. Бархирсан хэвээр хүүгээ буцааж боогоод өвөртөө хийн гэрийн зүг харайлгав. Замын туршид тэр бархиран бархиран уйлсаар явжээ. Харин орог бүргэд аав хүү хоёрыг даган дагасаар, гэрт ирэхэд нь ч тэртээ дээр тэнгэрийн цээлд жижигхэн хар толбо болон эргэлдсээр байжээ.

Жарчуйдай дархан хэд хоногийн дараа дахин хуучин өтөг бууцаа зорин очиж өнөөх чонын мөрийг шиншилсээр хөвчийн тана дээрээс өнөөх илдээ олж авчээ. Чонын амь халуун цусанд хатаагдсан илдийг бүрхсэн хар хүрэн өнгөрийг цэвэрлэхэд цаанаас нь гялалзсан хөх ган гарч иржээ. Хожим яагаад ч юм Сүбээдэй нэр өгсөн хүүгээ арван гурван нас хүрч, Зэлмэ ахынхаа нөмөр дор Эзэн Чингис хааны байлдааны Догшин Их хар сүлднээс адис авахад нь бариулыг нь алтадан, тойв дээр нь очир эрдэнэ суулгасан тэрхүү илдээ хүүдээ адислан өргөн барьсан билээ. Тэр сарны гэрэлд хуйвнаас нь сугалахад ирээр нь хүйтэн хөх очис үсчин гүйлддэг, ерийн төмрийг мөөг зүсэх мэт хирчиж орхидог ер бусын гянт илд болжээ.

Харин тэнгэрт гэнэтхэн үзэгдэх болсон тэр цувраа одод тэр нэгэн шөнөөс хойш нэгээр нэмэгдсэнийг харж, тэр цагаас Жарчуйдай дархан зул сарын шинэдийн үүрээр үргэлж өргөл өргөх болсон билээ. Хожмын өдөр, насан өндөр болсон хойноо Соён Тагийн даваан дээр үүр шөнөөр нэгэнтээ гарч, умардын зах хязгаар нь үл харагдах уудам их Байгал далайн чинадийн чинадад, мянга мянган уулс, гол мөрдийн цаана байх, Атриат хэмээх их атриат мандалтай бас нэгэн уудам их далайн зах хөвөөнд хүрч, зүс буруу шар эрсийн омгийг нугалж явсан хүүгийнхээ сургийг тэнгэрийн тэр цувраа оддын жингэнэсэн аялгуунаас сонсож байхад тэр оддын тоо хэдийнээ арван зургаа хүрчихсэн байж билээ.

Ийнхүү Чингис хааны шадар өрлөгийн нэг, агуу их жанжин Сүбээдэй баатрын Хөх тэнгэрийн зарлигийг хөрстийн дайдад дуурсган, журмыг тогтоох их үйлсэд хүчин өргөхөөр цөвүүн цагийн жаврыг сөрөн хүмүүний орчлонд хүрэлцэн ирсэн нь энэ бүлгээ.


***
Сүбээдэй баатар 73 насыг насалтлаа Өмнөд Хятадын Шар тэнгисээс Өрнөд Европын Атриадын тэнгис хүртэл, Балар Шиврийн тайгаас Бангкокийн ширэнгэ хүртэл дэлхийн дайдыг хэдэндээ хөндлөн гулд хэмжиж, хэдэн бумаас, хэдэн арван саяар тоологдох их бага 40 үндэстнийг номхотгон журамд оруулж, их бага 60 тулаанд ямагт ялан гарсаныг нь дэлхий даянаа урьд хожид алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй билээ। Өнөөх эх барьж авсан чоныг долоож байхад хараахан нээгдэж амжаагүй баруун нүд нь Дундад Азийн гүнд болсон нэгэн тулаанд тэнэмэл суманд оногдсоноос өөрөөр Сүбээдэй баатар шархдах нь бүү хэл шалбарсан ч үгүй, харин тэрхүү очис гүйсэн хөх илд нь түүний хүү Урианхайдай жанжин, түүний хүү Бор баатраар дамжин явсаар он оны хойно тэнгэрийн тэр оддын цаг дуусахад хувь заяаны эрхээр Английн эзэнт гүрний эриний өмнөхөн өрнөдөд шилжин одсон тухай дараа дараагийн өгүүлэх түүхэнд гарах болно оо.

“Хөх илдний очис” романы хэсгээс

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.07.12 2:29 am 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Нэгдсэн: 3-р сар.06.12 10:30 pm
Бичлэгүүд: 50
barimtgui hudlaa yum zondoo bdag sain bodoj bicheegui nom


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.13.12 12:52 am 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.01.10 12:15 pm
Бичлэгүүд: 2019
Тэмдэглэв.
Уншинаа :]

_________________
.: : :.: :


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.13.12 12:56 am 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
Za neg unshah yumsan.

_________________
www.hicheel.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.13.12 1:14 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.10 10:21 pm
Бичлэгүүд: 4109
Тэмдэг

_________________
WHERE IS MY HERO?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.06.12 10:54 am 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.13.10 9:52 pm
Бичлэгүүд: 486
mark


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.22.12 11:02 pm 
Оффлайн
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.13.06 7:18 pm
Бичлэгүүд: 310
Байршил: Mongolia
энэ номоор animation хийгээд гаргавал янзтай байхдаа ккк
хэлтэй устай байсан бол гадаад сайт дээр орчуулаад тавичих юмсан

_________________
Монгол орон мандан бадраг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.24.12 5:26 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.16.09 8:30 pm
Бичлэгүүд: 154
Байршил: Бодлууд дотроо...
Сүүлийн үед ингэж уншихаар хараа муудаад байна аа. Хаанаас авав Интерт харагдкүй л байсан даа. Солих уу ?

_________________
smile for you


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.25.12 5:06 am 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.12 5:07 am
Бичлэгүүд: 497
Байршил: Эхийн хэвлийд
хаха энэ ёстой сайхан залдаг ном шүү

_________________
Хүн гэж......?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.07.12 11:07 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 12-р сар.30.05 1:57 am
Бичлэгүүд: 2002
Байршил: DAFUQ
Mark xaxa

_________________
Доор ертөнц эргэнэ


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 48 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр