|
Тэр харанхуйд уснаас гаран газар гишгихдээ алчуурыг мэдэрнэ. Тэрэнд харанхуйд аюулгүй байдаг байв – шүршүүрийн чийглэг уур шалнаас авхуулан дээшилсээр тэрнийг нөмөрнө. Гэрт чимээгүй байсан ч, доор ямар нэг чимээ гарсан ч хамаагүй, тэрэнд энэ бүхэн саад болохгүй гэдгийг л тэр мэдэж байсан юм. Энэ үед тэр миний тухай боддог байв, тэгээд үүнийгээ хоёр янзаар хийнэ: дотроо Сюзи гэж хэлж үзнэ, ганц энэ үгийг хэлээд уйлхад түүний нулимс аль хэдийн чийг даасан хацраар нь урсна, тэр өөрийг нь хэн ч харахгүй гэдгийг мэдэж байлаа. Эсвэл тэр намайг гүйж байгаагаар, зугтааж байгаагаар төсөөлнө, бас өөрийгөө надад баригдаад зугтаахыг оролдож байгаагаараа төсөөлдөг байв. Тэр, Сюзи одоо хаана байгаам бэ? гэсэн асуултаасаа ангижрахыг хичээнэ.
Аав Линдсигийн өрөөнд түүнийг чагнаж байв. Тасхийхэд хаалга онгойлоо. Бөглүү дуу гаран түүний номнууд газар унав. Түүний ор нь хяхтнан дугарлаа. Тэрний гутал нь шалан дээр түг түг хийх нь сонсдоно. Хэдэн минутын дараа тэр хаалганы цаана зогсож байлаа.
“Линдси,” гэж тэр тогшингоо хэлэв.
Хариулт алга.
“Линдси, орж болох уу?”
“Цаашаа яв,” гэж тэр огцом хариулав.“Алив ээ, хонгор минь,” тэр гуйлаа.
“Цаашаа яваа!”
“Линдси,” гэж аав амьсгаагаа аван хэлэв, “чи яагаад намайг оруулахгүй байгаан бэ?” Тэр духаа унтлагын өрөөний хаалганд зөөлөн наалаа. Мод хүйтэн байв, мөн тэр шанааны чичиргээг ч үл хайхарч сэжиг бүхий таамгаа давтан хэлсээр. Харви, Харви, Харви.
Оймстой хөлөөр Линдси аяархан хаалганд ойртон ирлээ. Тэр хаалгыг онгойлгоход аав хойшлон “Битгий зугт.” гэсэн царай гаргав.
“Яасан?” тэр хэллээ. Тэрний царай хатуу бас бухимдуу байв. “Яах гээв?”
“Чамайг ямар байгааг л мэдэх гэсийм,” тэр хэлэв. Аав ноён Харви тэр хоёрын дунд хаалт бууж, гарцаагүй баривчлалт ба гэм буруу нь нурж үгүй болсон тухай бодож байлаа. Тэрний гэр бүл замаар өнгөрөн явахдаа, хүүхдүүд нь сургуульдаа явах замдаа ноён Харвигийн ногоон байшинтай тааралддаг. Зүрхэн дэх цусаа эргүүлэн олж авахын тулд тэрэнд хүүхэд нь л хэрэгтэй байлаа.
“Би ганцаараа баймаар байна,” Линдси хэлэв. “Ойлгож байна уу?”
“Хэрэгтэй бол би дэргэд чинь байгаа шүү” тэр хэлэв.
“Сонс, аав аа,” дүү маань хэлээд өөрийн үгээ өчив, “Би ганцаараа болгочихно.”
Аав юу хийж чадна гэж? Тэр хууль зөрччихөөд, “Би биш, Би чадахгүй, Битгий надаас шаард,” гэж хэлж чадна. Гэвч тэр тэнд зогсож байгаад ухрав. “Ойлгож байна аа,” гэж хэлсэн ч тэр ойлгоогүй байсан юм.
_________________ K33p f!ght!n!!!
|