#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.07.26 2:02 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 171 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 57 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 2:42 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Ишлэл:
Cynthia Harrell -н "Snake Eater:" дуу нь тасарчихсан. :wd:

Тэхх нэг James Bond-ийн киноний дууг санагдуулмаар

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 3:48 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.09 2:02 pm
Бичлэгүүд: 430
Байршил: Across The Mindset . .
Харин тиймээ, бүгд өөр өөрсдийн үзэл бодолтой, ямарваа нэгэн зүйлрүү тэмүүлцгээдэг улсууд, эсрэг, гол гэсэн юм бол огт байхгүй. Нээрээ Shalashashka -г би жүжиглэдэг гэж бодоод байгаа ш дээ. Liquid Snake болж хувираад энэ нилээн эргэлзээтэй нөхөр шиг санагдаад байгаа юмаа. 4-р арай ухаантай харагдахгүй байна уу ха ха болж өгвөл энэ нөхрийн талаар бичээд өгөөрэй, гүй мөн бүх анги дээр гарлаа ш дээ. :hihi:

Бас боломж байвал The Boss, The Sorrow хоёрын талаар бичээд өгөөрэй. Сайн авч явж байна шүү .. би бас тэгж байгаад хэдэн юм нэмнээ.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 3:49 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.09 2:02 pm
Бичлэгүүд: 430
Байршил: Across The Mindset . .
Ишлэл:
Ишлэл:
Cynthia Harrell -н "Snake Eater:" дуу нь тасарчихсан. :wd:
Тэхх нэг James Bond-ийн киноний дууг санагдуулмаар
World is not enough -г хэлээд байна уу тэ сонсоод байсан төстэй юм шигээ ..


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 3:52 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Ишлэл:
Нээрээ Shalashashka -г би жүжиглэдэг гэж бодоод байгаа ш дээ. Liquid Snake болж хувираад энэ нилээн эргэлзээтэй нөхөр шиг санагдаад байгаа юмаа. 4-р арай ухаантай харагдахгүй байна уу ха ха болж өгвөл энэ нөхрийн талаар бичээд өгөөрэй, гүй мөн бүх анги дээр гарлаа ш дээ. :hihi:

Бас боломж байвал The Boss, The Sorrow хоёрын талаар бичээд өгөөрэй.
Ocelot чинь бүх гарсан Metal Gear дээр байдаг юм байна лээ,Solid Snake хүртэл бүгдэн дээр нь байдаггүй.Удахгүй тавинаа Boss-ийн тухай бол мэдээж бичнэ ээ,жинэхэн эх оронч шүү дээ

Дууний хувьд яг тэр эн дуу гэж хэлээгүй ээ,зүгээр л нэг тиймэрхүү style-ийн л гэж,яг дүрс нь ч гэсэн

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 3:58 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.09 2:02 pm
Бичлэгүүд: 430
Байршил: Across The Mindset . .
Би тэр Ocelot -г гол дүр нь гэж боддог ш дээ, тэгээд сүүлд нь үхээл Hideo Kojima MGS -дээ цэг тавиал. My favourite character from MGS ever.

Тэр шинэ гарч байгаа Rising аягуу бол нул fantasy байгаа даа .. MGS 1 анх тоглож байхдаа мангар их сэтгэл хөдлөлттэй тоглодог байж билээ, кино болгоныг алгасалгүй анхааралттай гэгч нь үзээл. Гоё байж. The part where Solid fight against his brother is real classic.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 4:00 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.04 3:59 pm
Бичлэгүүд: 705
Байршил: тодорхой
За миний анх тоглож 3D ертөнцөд оруулсан тоглоомны нэг дээ.1999оны хавьцаа байхаа Tomb Raider,Мetal gear-ыг л тоглож биширч байлаа.
Анх тэр үед PS-дээр 2cd-тэй japan хэлтэй хувилбарыг нь анх тоглож байсан.Тэр үедээ маш онцлог байж бодит байдалд их ойртуулсан юм шиг мөртлөө бас их fantastic зүйл гарч толгой эргүүлдэг байлаа.Мөн зохиол нь үнэхээр сайхан шүү.Тухайн үед бол киноноос дээр санагдаж байсан(гэхдээ хэлний мэдлэг муу байсан болохоор зохиолыг нь бүрэн ойлгоогүй :xi: .Тэр үедээ Sniper Wolf-д дурлаж байлаа гэж :lol: .Гадаа хүйтэнд удаан зогсохоор ханиад хүрдэг тэрнийхээ эсрэг эм уудаг гээд л тухайн үедээ их бишрүүлсэн дээ.
Дараа нь нэлээд хугацаанд metal gear-аас хөндий байж байгаад 2004-оноос MGS3 snake eater, MGS2 sons of liberty -ыг нэлээд тоглосон.Ер нь Metal gear бол гарч байгаа үедээ графикийн хамгийн сүүлийн дэвшлийг хэрэглэдэг тоглоом гэж боддог.Анхны 3D хувилбараасаа тоглоом дундуур гардаг cutscene-уудыг тоглоомны graphic(game engine)-аараа хийдэг нь их сонирхолтой байсан.
MGS3 -snake eater бол үнэхээр их таалагдсан шүү.Миний хувьд бараг хамгийн сайн нь.
Харин MGS4-ыг тоглож амжаагүй л байна.Гэхдээ ямарч байсан тоглох нь тодорхой.Сайн болсон байх нь лавтай.Энэ сэдвийг сайхан авч явж байгаа Kamui-д баярлалаа. :wd:

_________________
Туйлын үнэн улам бүр...


Сүүлийн удаа freekiller 10-р сар.09.14 1:13 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 4:08 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Ишлэл:

Тэр шинэ гарч байгаа Rising аягуу бол нул fantasy байгаа даа .. b]

Үгүй байлгүй дээ,бусад MGS шигээ л болох байх гэж найдаад байгаа шд,Кожима ч өөрөө stealth тоглоом байна гэж хэлсэн болохоор
Ишлэл:
Бас энэ сэдвийг сайхан авч явж байгаа Kamui-д баярлалаа. :wd:

Баярлалаа :angel:

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 4:12 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.09 2:02 pm
Бичлэгүүд: 430
Байршил: Across The Mindset . .
Надад cover нь ёстой таалагдаагүй cover -ноос харахад л тийм болохвий гэж төсөөлөгдөөд байгаан. Юутай ч official trailer -н гарахаар нь харья даа.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 5:29 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Metal Gear Solid 3:Snake EaterMetal Gear Solid 3:Snake Eater PS2 дээр гарсан 2 дахь хүвилбар бөгөөд бүхэл Metal Gear цувралийн өмнөх үйл явдалийг харуулсан тоглоом юм.
Зураг
Энэ удаад бидний танил болсон Solid Snake биш ФОКС бүлгийн Naked Snake хэмээх залуугийн тухай түүх юм.Бусад Metal Gear-ээс онцлог болсон зүйл нь гэвэл ихэнхдээ задгай талбайд тоглоом явагдах болно,бүр тодруулж хэлвэл 1960аад оний Зөвлөлтийн шигүү ойд юм.
Зураг
Naked Snake бүюү дараа нь Big Boss нэрээр алдарших болно

MGS3 дээр өмнө байгаагүй маш олон шинэ элэмэнтүүд нэмэгдсэн байгаа:CQC,camouflage гэх мэт.Хүн болгонд хамгийн дуртай Metal Gear байдаг байх энэ нь миний хамгийн дуртай нь юм даа,хамгийн их сэтгэгдэл үлдээсэн.
Зураг
CQC харуулсан жишээ
Зураг
Camouflage-г харж байгаа байх баруун дээд буланд энэ нь их байх тусам хүний хараанд өртөхгүй

Хүйтэн Дайний үед АНУйин шилдэг цэрэг болох The Boss хэмээн алдаршан эмэгтэй урваснаар эхлэнэ.Энэ үед Volgin АНУйин бүтээсэн зэвсэгээр Зөвлөлтийн газар халдсанаар 2 улсийн дайнийг дэгдээхэд тун ойрхон болсон байна.Дэлхийн 3р дайнаас зайлсхийхийн тулд The Boss-ийн шавь болох Jack/Naked Snake-г ФОКС бүлэгийн удирдлаган доор түүнийг алах даалгавар өгөх болно.
Тоглоом маань 2 гол хэсэгт хуваагдсан байгаа Virtuous Mission болон Operation Snake Eater ихэнх үйл явдал нь 2 дахь дээр өрнөнө.
Virtuous Mission нь Николай Соколов гэгч Зөвлөлтөөс урван АНУтай нэгдэх хүсэлтэй эрдэмтэнийг авчирах юм.Naked Snake дэлхийн анхний HALO үсрэлтээр(энэ нь агаар дээрээс шууд үсрэн парашүтээр буух юм,энэ хэсэгийг яг санаж байна гайхалтай санагдаж билээ,эргэн тойрноо хараад л) Зөвлөлтийн газар нутаг дээр бууна.
1962 онд Зөвлөлтийн эрдэмтэн Николай Соколов АНУ руу урвах хүсэл тавих болно.Соколов нь Зөвлөлтийн OKB-754 гэх зэвсэг зохион бүтээх байгуулагийн шилдэг эрдэмтэн нь юм.
1962 оний 10 сарийн 16нд ерөнхийлөгч Kennedy Зөвлөлтийхөн Куба улсад дунд-зайний пуужинг сүйрлүүлж байгааг олж мэднэ.Ерөнхийлөгч Зөвлөлтийхнийг зэр зэвсэгээ хураахийг шаардна.Тэрээр усан онгоцоор хаалт байрлуулан Куба улсад илүү зэвсэг нэвтрэхээс сэрэмжлэнэ.Зөвлөлтүүд бууж өгөлгүй зэр зэвсэгийн бэлэн байдалд шилжижээ.АНУ болон Зөвөлт 2 зөмийн дайний бүрэн байдалд орсон байжээ.НҮБийн тусламжтайгаар удаан хэлэцсэний эцэст 10 сарийн 28нд ЗХУ Куба улсаас зэвсэгээ хураахаар болов.Ингэсэнээр дэлхий цөмийн аюүлаас мултарчээ.
Гэвч ЗХУг пуужинг нь буцаан татуулхийн тулд АНУ мөн үйлдэл хийх ёстой байж.Баримтуудаас харахад АНУ Түркээс зэвсэгээ татаж байж ЗХУтэй зөвшилд хүржээ.Тэнд байрлагдсан пуужингууд нь ажилах боломжгүй байсан учир CIA угийн татахаар зэхэж байсан байж.Түркд болсон зүйл нь зүгээр нийтэд харуулах гэсэн алхам бөгөөд ЗХУгийн жинэхэн хүсэж байсан зүйл нь Амэрикийн талд нэгдсэн байсан Соколовийг эргүүлэн авах байсан юм.(Баахан түүхийн хичээл явчлаа)
Соколов ЗХУд буцан ажилж байсан зэвсэгээ дуусгах ажилдаа хүчээр оржээ.CIA энэхүү шинэ зэвсэг нь хүчний тэнцвэрийг алдагдуулахийг мэдэж байсан учир Naked Snake-г Целиноярскд буулган Соколовийг буцаан авчирхаар шийдэв.
Snake удирдагч офицэр болох Major Zero(эхний даалгавар дээр Major Tom гэгдэх болно.),ФОКСийн эмч Para-Medic 2р кодэкийн тусламжтайгаар удирдуулан даалгавартаа орох болно.Snake туслаж байгаа бас нэг хүн байгаа бөгөөд энэ нь The Boss байжээ,The Boss нь Snake-ийн багш бөгөөд 5 жилийн өмнө түүнийг орхин хэл дуугуй алга болсон байж.Түүний хоолойг сонсоход таатай байсан Snake даалгавараа үргэлжлүүлэх болно.
Snake газартайгаа танилцан Рассвет руу хөтлөх утсан гүүрийг олно.
Анх тоглоход шууд шинэ зүйлсүүд нь мэдэгдэж байсан л даа camouflage нь хамгийн түрүүнд,Snake байгаа газартайгаа зохицуулан хувцасаа солиж хүний нүдэнд өртөхгүйгээр явж болох юм.Байгаа газараа сайн ажин зөв хувцасаа сонгох нь маш чухал.Мөн CQC энэ нь The Boss Snake 2ийн зохиосон тулалдах арга юм,хутга мөн гар буутай хамт ашиглаж болно.Мөн 3 дээр кодэкээр яридаг яриаг маш их болгож өгсөн байсан энэ нь над шиг хүмүүсд бол маш тааламжтай байсан байх.Para-Medic-тэй ярих нь хамгийн гоё байдаг байсан юм даа,Snake-д ойр орчний амьтан байгалийн тухай тайлбарлаж өгч,мөн кино гэх мэт олон гоё зүйлсийн тухай яридаг.
За буцаад тоглоомондоо оръё.Үүний дараагаар Snake Соколовтой уулзан өөрийгөө дайсан биш гэдэгийг мэдэгдүүлнэ.Соколов түүнд Евгений Борисович Волгиний тухай хэлэх болно,энэ хүн нь Соколовийг түүний зэвсэгийн хамтаар хуйлгайлахийг зэхэж байгаа юм.Волгиний зорилго нь Хрушёвийг эрх мэдэлээс татан Брежнев Косигин 2г эрх мэдэлд тавих байсан юм.
Snake Соколов зугтаж байх үед тэд КГБийханд бүслүүлнэ.КГБийхнийг Ocelot-р удирдуулсан Ocelot Unit бүслэн тэднийг алах болно.Ocelot нь ГРУгийн ажилтан бөгөөд Волгинд Соколовийг авчирч өгөх бүлэг юм.Snake CQC ашиглан Ocelot Unit-ийн гишүүдийг дийлэн Соколовийг зугтах боломж олгоно.
Утсан гүүрэн дээр ирэхэд Соколов Shagohod гэх танк байрлаж байгаа газарийг зааж өгнө.(Shagohod нь хамгийн анхний Metal Gear гээд хэлчихэд буруу зүйл байхгүй байх.)Гүүрийг туулж байх үед The Boss-тай тааралдах болно,гэвч тэрээр ЗХУ руу урвасан байжээ.Соколов Cobra Unit-д баригдаж,The Boss Соколов болон хэдэн Davy Crockett(бага хэмжээний цөмийн зэвсэг) 2 нь Волгинд өгч байгаа бэлэг нь гэх болно.Волгин үүний дараагаар өөрөө ирж The Boss-г Snake-г алахийг шаардана.Тэрээр Snake-ийн гарийг хугалан гүүрнээс шиджээ(үүнээс амьд үлдэж чадна гэдэгийг нь мэдсэн учир.)
Зураг
The Boss Волгиний хамтаар

Snake ч амьд үлдэж Para-Medic шархийг нь сувилжээ.Гэвч хэний ч төсөлөөгүй юм болсон нь Волгин Davy Crockett-г туршин OKB-754 байгууламжийг устгажээ.Бага оврийн цөмийн зэвсэг хаясаний улмаас Хрушёв үүнийг АНУ хийсэн гэж итгэсэн байна.Ягаад гэвэл ЗХУ нутаг дээр АС-130 онгоц энэ үед агаарт харагдсан байна.
Virtuous Mission бүтэлгүй болсоний дараагаар Хрушёв АНУйин ерөнхийлөгч Lyndon Johnson руу ярин түүнийг буруутгажээ.Цөмийн дайн болохоос сэрэмжлэхийн тулд Johnson Хрушёвд үүнийг The Boss болон Волгин хийсэн гэж хэлнэ.Хрушёв АНУ ямар ч гэмгүй гэдэгээ батлахийг шаардах болно.Major Zero Naked Snake 2 ч энэ даалгаварийг биелүүлэхгүй бол цаазаар авах ял тулгуулхаар болжээ.
Зураг
Цаашаа бичэх гэхээр хэт урт болчих гээд байна,тэгээд ч яг бүхэл тоглоомийн явцийг спойлдоод яахав.
Энэ бол үнэхээр агуу тоглоом шүү,өөр ч ямар ч тоглоом ийм байж чадахгүй.Жишээ нь л гэхэд The End гэх нэг босстой байлдаж байхад,тэр үедээ сануулаад 7 хоногийн дараа ороход тэр босс нь үхсэн байдаг ягаад гээч?хөгшин байсан учир тийм удаан тэсэлгүй нас нь яваад үхсэн байгаа юм даа,иймэрхүү зүйл өөр тоглоомноос олж харна ч гэж байхгүй дээ.
Мөн Snake Para-Medic-тэй кодэкээр яриж байхад:Para-Medic кинонд их дуртай болохоор Snake-д тохиолдсон зүйлийг киноний хэсэгтэй зүйрлүүлж ярих дуртай,Para-Medic ер нь аймшгийн кинонд дуртай болохоор Snake-д аймшгийн киноний тухай ярисаний дараа Snake хар дарж өөрийгөө вампир болцон байна гэж зүүдэлдэг.
Бас нэг шинэ нэмэгдсэн зүйл гэвэл(энийг гэхдээ 4с хассан байна лээ,гэхдээ 4 ч орчин үед болохоор шаардлаг ч байхгүй байх даа) шархадсан газараа тоглогч өөрөө эмчилдэг сумийг нь хутгаараа авч дээрээс юмаар боох гэх мэт,хэрвээ эмчилэхгүй яваад байвал цус алдаж амь нь явах болно.Жунглид явдаг учираас бас амьтан бариж тэрийгээ хүнсэндээ хэрэглэж болно,удаан идээгүй тэр нь муудцан юм идэх юм гэдэс нь өвдөх гээд л яриад байвал маш олон зүйлс байгаа.
Para-Medic-тэй яриж амьтан болон ургамалийн тухай мэдээлэл авч өөрийн мэдлэгтээ ч нэмж болох юм,мөн Sigint-тэй яриж зарим буу яаж ажилдаг тэдний тухай үнэн бодит мэдээлэл ч авч болох юм.
Энэ бол зүгээр л нэг тоглоом биш юм шүү!
+дээр ярисан байгаа Cynthia Harrell-ийн Snake Eater дууг татахийг хүсвэл эндээс татаарай.

_________________
May the good blood guide you.


Сүүлийн удаа Kamui 3-р сар.28.13 6:10 am-д засварласан, нийт 3 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 5:32 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.19.08 12:26 pm
Бичлэгүүд: 1012
Байршил: Асуувал хариулъя
Zarim ni ogt hudlaa zuil baina shdee 1972 ch geh shig. Snake eater deerh uil yavdal heden ond bolj baigaag sanaval yasiim!!!

_________________
Форумдах сонирхол алга.


Сүүлийн удаа smmr_rc 10-р сар.27.09 5:43 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Ишлэл авбал сануулга явуулна шүү.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 5:38 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.09 2:02 pm
Бичлэгүүд: 430
Байршил: Across The Mindset . .
Чи ишлэл авахаа боль доо .. сайхан сэдэв алаад байх юм.

Kamui гоё шоо :wd:

Чиний яриад байгаа хүн чинь Big Boss ш дээ юугаа дэмийрээд байгаан?


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 5:41 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Нээрээ гол сэдэвийг нь бичихээ мартаж.
MGS3-ийн гол сэдэв нь "Scene" бүюү орчин тойрон юм-болж байгаа үйл явдал,болж байгаа газар ямархуу нөлөө үзүүлж байгаа гэдэг нь.Энэ нь мөн аль нь зөв аль нь буруу,хэн дайсан хэн хамтрагч болох гэдэг нь төгс биш тийм учираас хүн хүнээсээ шалтгаалж,цаг хугацаанаас бүрэлдсэн ойлголт юм.
The Boss нь энэ сэдэвийн гол хөдөлгүүр нь юм.The Boss нь тохиолдолийн золиос юм.Түүний Хүйтэн Дайний үеийн "scene" нь түүнийг өөрийн амиа өгөхөд хүргэсэн.Big Boss өөрийн багшийг өөрийн удирдаж чадахгүй,мөн мэдэх ч үгүй "scene"-с болж алахад хүрнэ.
Мөн Big Boss Solid Snake 2г харицуулах нь зүйтэй болов уу.Энэхүү тоглоом гарахаас өмнө бид Big Boss-г эсрэг дүр хэмээн л мэддэг байсан.Гэвч тэрээр Solid Snake-ийн адил шударга ёсний төлөө тэмцдэг сайн залуу болохийг нь олж мэднэ.Гэвч тэдний "scene" нь өөр байсан учир Solid Snake-ийн нүдэнд Big Boss дайсан мэт харагдана.
MGS3-ийн бүх дүр ямар нэгэн "scene"-ийн нөлөөнд автдаг.

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 5:42 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Ишлэл:
Zarim ni ogt hudlaa zuil baina shdee 1972 ch geh shig. Snake eater deerh uil yavdal heden ond bolj baigaag sanaval yasiim!!!
Big Boss Solid Snake 2oo ялгаж сурчаад бич л дээ

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 5:44 pm 
Оффлайн
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.04.06 7:16 pm
Бичлэгүүд: 340
Ишлэл авахаа болиорой :frog:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 5:59 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Сая нас гэсэн чинь ийм юм санаанд орчлоо
The Boss үхэхдээ 42 настай байсан,Solid болон Liquid Les Enfants Terribles төслөөр төрөхөд Big Boss 42той байсан,мөн Metal Gear Solid 4 дээр Solid Snake-ийн нас нь бас 42 байгаа,Liquid хэрвээ амьд байсан бол бас ийм настай байх байсан.
P.S. tnx Blgunee

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.28.09 10:37 am 
Оффлайн
¤ Digital Art
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.02.05 12:19 pm
Бичлэгүүд: 278
Байршил: HALHIIN GOL
gray fox bolon MGS3 tuhai uneheer saihan bichjee yaay :col:
Gray fox bol minii hamgiin durtai dur. 2 deeree Olga cyber ninja gehdeg gaihdag bla kkk
Ingej Kojima shig zohiol bichdeg hun bsan bol saihan comic zurahgui yu :hihi:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.28.09 7:04 pm 
Оффлайн
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.03.06 2:32 pm
Бичлэгүүд: 119
Байршил: Square-Enix шүтэн бишрэнэ.
METAL GEAR ehnes oilgomjtoi tailbarlad ogoch. Yun tuhai oguuldeg trailer der gardag robot ene ter yu boloh. Manai tald gardag snake hun u? ene tuhai medmer b.a Holion bantan shig yumaa.

_________________
muujug


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.09 2:52 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.19.08 12:26 pm
Бичлэгүүд: 1012
Байршил: Асуувал хариулъя
The End l yostoi nice boss shuu. Bi yag tsagaa harahad 45-50 minut buudaltsaj baij arai gej alsan. Netees harsan chini olon ulsiin yamar holboonoos bailaa daa Hamgiin shiuldeg boss gesen aldriig hurtsen baina lee. iluu hurdan alj chadsan hun abina uu?

_________________
Форумдах сонирхол алга.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.09 2:55 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.09 2:02 pm
Бичлэгүүд: 430
Байршил: Across The Mindset . .
Delete.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.09 2:57 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.19.08 12:26 pm
Бичлэгүүд: 1012
Байршил: Асуувал хариулъя
?

_________________
Форумдах сонирхол алга.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.09 2:59 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.09 2:02 pm
Бичлэгүүд: 430
Байршил: Across The Mindset . .
never mind.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.31.09 3:32 pm 
Оффлайн
• Rapper
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.14.08 1:23 am
Бичлэгүүд: 1339
Байршил: Аз жаргалын эрэлд
Камуй гоё бичжээ би одоо гэрээсээ гараад бэст руу явах гж бна бга бүх Мэтал Гиэр-г тогломоор санагдчихлаа :D :wd:

_________________
Хала Мадрид!!!


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.31.09 3:33 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.09 2:02 pm
Бичлэгүүд: 430
Байршил: Across The Mindset . .
Damn Монголд байгаа юм уу?


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.31.09 4:49 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
damn_ft:Лол 3г нь яаж тоглох гэж байгаан PS2 байхгүй биздээ?

Blgunee:Тэхх одоо наад чинь Монголд байгаа

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.31.09 4:51 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Ишлэл:
METAL GEAR ehnes oilgomjtoi tailbarlad ogoch. Yun tuhai oguuldeg trailer der gardag robot ene ter yu boloh. Manai tald gardag snake hun u? ene tuhai medmer b.a Holion bantan shig yumaa.
Бичсэн юмнүүд сайн уншаад явбал ойлгоно шдээ
энэ бүх асуултанд чинь хариулах гэвэл маш их юм болно

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.31.09 6:35 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Big BossBig Boss нь FOXHOUND бүлгийг байгуулсан домогт цэргийн цол нь юм.Тэрээр мөн "улсгүй цэргийн хүчин" гэгдэх Militaires Sans Frontieres бүлгийн удирдагч байсан юм,энэхүү бүлэг цаашдаа Outer Heaven гэгдэх улсийг байгуулахад хүржээ.Big Boss нь 20р зууний шилдэг цэрэг гэгддэг байсан байна.Баатар хэмээн хүндлэгдэж мөн харгис хэмээн дайснууддаа айдас төрүүлдэг байж.
Зураг
Les Enfants Terribles туршилтийн журамаар үүссэн Solid Snake,Liquid Snake,Solidus Snake нарийн эцэг нь юм.
Big Boss цолийг авахаас өмнө ФОКС бүлэгт Naked Snake нэрээр ажиладаг байсан байна,мөн алдарт цэрэг The Boss-ийн шавь байжээ.
За Big Boss чинь одоо миний хамгийн дуртай дүр маань байгаа юм,хэдий зарим цуврал дээр дайсанаар гардаг ч гэсэн.MGS3 дээр байгаа дүрээрэй л бууж үлдсэн байдаг юм даа.
Жинэхэн нэр нь John Doe.Амьдралийхан туршид маш их нэрийг өөртөө олж авсан байна:Jack,Naked Snake,"Нэг нүдэт хүн",Saladin(хэрвээ түүх мэддэг бол энэ хүнийг сайн мэдэж байгаа байх,загалмайтний дайний үер муслим шашинтануудийг удирдаж байсан удирдагч,тэрээр дайсандаа хүндэтгэл үзүүлдэг байсанаар алдартай байсан.Ridley Scott-ийн Kingdom of Heaven-с мөн энэ дүрийг харж болох юм.),Домогт Цэрэг.
BIg Boss нь АНУгийн иргэн,1930 оний үед төрсөн байна,яг тодорхой он болон сар өдөр байхгүй.Нүд нь цэнхэр,бор үстэй 192 см өндөртэй хүн байна.
Big Boss-ийн цэргийн амьдрал нь 1950 оний үес эхэлсэн байна,тэрээр АНУгийн армид нэгдэн Солонгосийн Дайнд оролцсон байна.Энэ үед тэрээр The Boss-ийн шавь болсон байна.1954 онд Бикини Аттол гэх арал дээр анхний устөрөгч бөмбөгийн туршилтанд ороцсон байна.Энэ үед The Boss-с тулаан,буу зэвсэг,амьд үлдэх ухаан,тагнуулийн ажил,сэтгэл судлал мөн зарим гадаад хэлийг(жишээ: Орос) сурч авжээ.Тэд хамтаар CQC(Close Quarter Combat)-г зохиожээ.The Boss Snake(Solid-тай ануурваа) 2 1959 өөр өөрсдийн замийг хөөн санлжээ.
1964 онд Snake дөнгөж шинээр байгуулагдсан ФОКСд нэдгсэн байна.
Зураг
1964 оний 8 сарийн 24нд Snake Virtuous Mission-д оролцож Зөвлөлтийн эрдэмтэн Николай Солоколовийг аврах даалгавар авсан байна.Энэхүү даалгаварийн үер тэрээр Naked Snake гэх хочийг авчээ.Гэвч энэ даалгавар нь The Boss-ийн урвалтаас болж бүтэлгүйтсэн байна.
7 хоногийн дараа ФОКС Operation Snake Eater-г явуулан The Boss,Волгин 2г алан Солоколовийг аварч Shagohod гэх танкийг устгах даалгавар Snake-д өгсөн байна.Энэ даалгаварийн үер TX-55 Metal Gear болон Metal Gear REX-ийн анхан шатний төлөв зурагуудийг Гранинаас харсан байна.Энэхүү төсөвүүдийг АНУ дахь хамтагчдаа Гранин явуулах гэж байсан байна.Тэр хамтрагч нь Hal Emmerich бүюү Otacon-ий өвөө нь байж.
Даалгаварийн үед Snake барийн нүдээ Ocelot-д алдсан байна:тэдэнд баригдсаний дараа EVA-гийн амийг аврахийн тулд ийм зүйл болжээ.Snake даалгавараа амжилттай биелүүлж The Boss-г алсан байна.Энэ үйлийхээ төлөө Big Boss золийг ерөнхийлөгч Lyndon Johnson-с авсан байна.
Big Boss-д Operation Snake Eater-д болсон явдал ихэд нөлөөлсөн байна,яагаад гэвэл өөрийн багш болох The Boss-г алсан учир.Мөн The Boss урвасан шалтгаан нь АНУгийн төр цөмийн цэвсэг хаясан хэргийг цагаатгаж Philosopher's Legacy(энэ үед Дэлхийн том гүрнүүд болох АНУ,Хятад,Орос гэх 3 улс нэгдэн The Philosophers гэх бүлгийг байгуулж өөрсдийн улсийн хэд хэдэн төлөөлөгчтэйгээр Дэлхийг "хөшигний цаанаас" удирддаг байж.Legacy нь асар их мөнгийг хадгалсан газаруудийн байршил болон энэ мөнгийг авах "түлхүүр" нь байсан юм)-г нууцаар өөрийн болгох гэсэнтэй холбтоотой байж.Үүнээс хойш Big Boss өөрийн юүний төлөө тулалдаж байгаагаа ойлгохоо болиж,мөн улсийхаа төлөө гэх эх оронч сэтгэлийг ч алдсан байна.Үүнээс болж тэрээр ФОКСийг орхихоор шийдсэн байна.
Жилийн дараа АНУ Вьетнамийн дайнд оролзоход Big Boss ч оролцож,дайний урлагийхаа төлөө домогт цэрэг хэмээн нэрлэгдэх болжээ.Дайн өндөрлөсөний дараагаар Big Boss 70 гарүй даалгаварт оролцсон байна.Мозамбикийн эрх чөлөөний дайний үер Frank Jaeger-тэй тааралдаж түүнийг аюүлгүй газар авчирсан байна.
Хэдий Big Boss цолийг авсан ч тэрээр Naked Snake гэж дуудуулдаг байжээ,учир нь өөрийгөө одоохондоо The Boss-с илүү давсан гэж үздэггүй байсан байна.1970 оний 11 сард ФОКС бүлэг Өмнөд Амэрик дахь La Peninsula de los Muertos гэх баазийг эзлэн Big Boss-г мөн хорижээ.
Тэгэхэд Roy Cambpell-тэй уулзсан байна,тэрээр АНУгийн төрийн тушаалаар ФОКС бүлгийг зогсоохоор ирсэн байжээ.Тэр 2 Улаан Армийн зарим гишүүдийг өөрийн талдаа урвуулан дараа байгуулагдах ФОКСХАУНД бүлгийн эхлэлийг тавьсан байна.Para-Medic Sigint 2 ч ФОКСг зогсооход туслаж өөрсдийн болон Major Zero-гийн нэрийг цаагатгажээ( ФОКС бүлэг улсаасаа урвасний төлөө нь эдгээр хүмүүсийг ч бас буруутгаж байсан).
Тэнд байхдаа Frank Jaeger-тэй дахин таарладан олон ч удаа тулалдсан байна.Big Boss ФОКСийн урвалтийг зохион байгуулсан Gene-г алан өөрийн талд оруулсан Улаан Армийн тусламжтайгаар Metal Gear RAXA-г устгасан байна.ФОКСийхон RAXA-г ашиглан цөмийн бөмбөг АНУ дээр хаяна хэмээн сүрдүүлж байжээ.Gene ардаа маш их хөрөнгө болон зэр зэвсэг үлдээсэ байсан учир Big Boss өөрийн армиг байгуулан,ФОКСХАУНД гэж нэр өгчээ.
Ocelot Major Zero 2 удалгүй Big Boss-ийг өөрсдийн шинэхэн бүлэг болох The Patriots-д нэгдэхийг хүсжээ.Энэ бүлэгийн зорилго нь The Boss-ийн үзэл бодолийг цааш нь үргэлжлүүлэх байсан юм.Zero Big Boss-г энэхүү бүлэгийн нүүр царай мөн баатар болгожээ.Zero Дэлхий нийтэд Big Boss-ийн тухай олон түүхийг ярисан байна,зарим нь үнэн,зарим нь худлаа ч байж.Big Boss Zero-гийн эрх мэдэлийн төлөөх шуналийг хараад ихэд уурлаж,энэ бүлэгийн зүгээр нэг утасан хүүхэлдэй байхаас залхажээ.
Big Boss-г алдахвий гэхээс айсан Zero нууц ажилгаа зохиожээ.1972 онд Big Boss-ийн генийг аван генийн түвшинд сайжруулагдсан цэргийг зохиохийг зэхжээ.Энэ туршилт нь Les Enfants Terribles гэх нэр авч Solid,Liquid.Solidus нар төрсөн байна тэд нарийг Big Boss-ийн хүүхдүүд хэмээн нэрлэх болж.Энэ нь тэр 2ийн хоорондох сүүлчийн хагарал болж Big Boss Patriots-г орхин,улсаасаа гарч өөрийн байгуулагийг байгуулахаар шийджээ.
1970с 1990 онуудаад Big Boss хэд хэдэн бага хэмжээний дайнда оролцсон байна.Тэрээр жэнэхэн баатар хэмээн алдаршиж зарим ороний сэтгүүлийн эхний нүүрэн дээр зураг нь ихээр гарах болжээ.
Родэс улсийн иргэний дайний дараа Big Boss Frank Naomi 2г АНУд авчирсан байна.Үүний дараагаар Frank тэр 2 Африк тив руу буцан дайнийг үргэлжлүүлэн,Naomi-г АНУд үлдээжээ.
Big Boss цэрэг хүүхдүүдийг өөрийн ивээлд аван буцааж хэвийн амьдралд нь оруулж байсан байна,тэдний нэг нь Sniper Wolf юм(1ийн боссуудийх нь нэг гэдэгийг мэдэж байгаа байх).
Үүний дараагаар Gene-ийн үлдээсэн хөрөнгийг ашиглаж Outer Heaven-г байгуулсан байна.Metal Gear,Metal Gear 2iin үйл явдалийг бичсэн болохоор энд дахин бичихгүй байхаар шийдлээ.
Big Boss-ийг Solid Snake "алсаний" дараа,АНУ биег нь олж амьд байгаа гэдэгийг нь тогтоожээ.Түүний биед наномашинууд хийж мөнхийн мэт комд оруулжээ.Zero-гийн хүвьд Big Boss нь орлуулашгүй шүтээн,мөн орлуулашгүй найз нь байсан юм.
Дэлхий нийтэд түүнийг үхсэн гэж итгүүлэхийн тулд The Boss-ийн хажууд булш барижээ.Булшан дээр нь :Дайний Галд Хэзээд Үнэнч Баатар Овтэр Хэвэнд Нойрсож байгаа.193X-1999 гэх бичиг байна.
Зураг
2014 онд:түүний бие маш их түлэгдсэн байсан ч Raiden-ий тусламжтайгаар EVA буцаан авсан байна.EVA Liquid болон Solidus нарийн биеийн хэсэгийг ашиглан түүний биег дахин сэргээсэн байна.GW устсаний дараа JD(GW,JD 2 нь 2014 онийхоор бол Patriot-уудийн гол AI-ууд нь юм,JD=John Doe)-д нэвтрэх зам нээх Zero-гийн байршалийг тодорхой болгосон байна.Big Boss түүнийг олохоор шийдсэн байжээ.Solid Snake Big Boss-ийн булшний өмөн амиа хорлох гэж оролдсоний дараа Big Boss Zero-гийн хамтаар гарч ирэн тэдний дунд ямар ч үзэн ядалт байхгүй гэж хэлнэ.Түүний нас нь хэдийнээ өндөрт гарсан ч Solid-г зэвсэгнээс нь салган,аавийн журмаар тэвэрсэн.
Зураг
Snake-д Patriot-уудийн тухай бүх үнэнийг ярин,мөн Ocelot хэзээ ч Liquid-д эзэмдүүлээгүй байсан гэдэгийг хэлнэ.Ocelot өөртөө хүртэл тийм гэдэгийг итгүүлж,мөн наномашинуудаар Liquid-ийн зан араншинг дууйрааж байсан байна.Big Boss Zero-гийн агаар дамжуулагч төхөөрөмжийг унтраан түүнийг алах болно.ФОКСДАЙ вирус нь түүний биед үйлчилж газар унан Snake-с The Boss-ийн булш дээр өөрийг нь аваачихийг хүснэ.50 жилийн өмнө хийж байсанчлан ёсолон хүндэтгэл үзүүлэх болно.Тэрээр The Boss-г алснийхаа дараа аль хэдийн үхсэн гэж хэлж хүүтэйгээ сүүлчийн тамхийг хуваан татаж Snake-г үлдсэн амьдралаа дайн дажинд үрэх биш энх тунх амьдрахийг хүсжээ.Хэсэг хугацааний дараа ертөнцийн хамгийн шилдэг цэрэг болох Big Boss өөрийг нь амьдрал болон үхлээрэй ийм хүн болгосон эмэгтэйн булшин дээр таалал төгсөх болно.
MGS3г тоглосон хүмүүс бол мэдэж л байгаа байх,Big Boss-той зан,араншин ер нь л бүх юмаараа хамгийн адилхан нь Solid Snake байдаг,гэхдээ Solidus-г яг генийн түвшинд бүх юм нь адилхан болохоор төгс клон нь л гэдэг юм байна лээ.MGS2-ийн төгсгөлийн тулаан дээр ч төстэй харагддаг л даа,нэг нүдээ дарцан байдаг нь ч.....

_________________
May the good blood guide you.


Сүүлийн удаа Kamui 3-р сар.28.13 6:11 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 171 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 57 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 3 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр