#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.10.26 2:15 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 190 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 58 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.09 10:57 am 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.26.09 9:02 pm
Бичлэгүүд: 181
Байршил: Munh huh tengeriin huchin dor...
German tsergiin duremt huvtsas tsaanaa l neg surtei design saitai shu. Yalanguya oficer-uudiinh n

_________________
Зориг эсхүрвэл ухаан эс хүрнэ


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.09 3:51 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
Ишлэл:
German tsergiin duremt huvtsas tsaanaa l neg surtei design saitai shu. Yalanguya oficer-uudiinh n
Энэ талаар нээрэн жаахан юм бичээдхий. Миний бичлэгүүд хэтэрхий их зурагтай байгаад байх шиг байна одооноос бага тавьнаа, уг нь тухайн үейин агшингуудаас ганц хоёрыг ч болов үзвэл ойлгоход арай амар байх болвуу л гэж. Зиа зиа тэдний хувцас сүртэй байх бол аргагүй дайн ч байлдаанч бардам сэтгэлгээтэй цэргийн сүрийг дээгүүр тавьдаг улс шүү дээ. Маш сүрлэг, хүйтэн, нууцлаг бас өөрийн гэсэн гоо сайхантай байсан. Тэр захан дээр байдаг тэмдэг (collar insignia) хүзүүнээс зүүгдсэн төмөр загалмай гээд л. Ядаж байхад өнгөний сонголт хүртэл хар хөх, хар голчилсон шүү. Гавалын тэмдэг (Totenkopf), 2 sig rune (2 цахилгаан шиг хэлбэртэй бас S үсгийг санагдуулам хэлбэртэй тэмдэг байадагшдээ, ялалтын бурханыг билэгдсэн rune script-г урвуулан энэ тэмдэгийг үүсгэжээ) бүр нэг эсэргүү ч гэмээр. Таван хошуу мошуу байдагдаа бусад улсынх. Afrikakorps-н хэсэг хүртэл тэр элсэн шуурганы хувцас бүр зэвүүн 2 хар дугариг шил үнсэн саарал өнгө....


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.09 4:09 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.26.08 12:19 am
Бичлэгүүд: 183
Байршил: Mongolia
Carrot iluu sonirholtoi yum bicheerei


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.09 2:01 am 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.26.06 10:29 pm
Бичлэгүүд: 333
Carrot-оо чиний бичиж байгаа зүйлс, бичиж байгаа байдал чинь их таалагдлаа.
Цааш нь зав чөлөөндөө үргэлжлүүлээрэй. :wd:

Дэлхийн 2 дайны үед зөвлөлт дайны эхэн үед агаарт санаачлага алдсан. Тэр үед зөвлөлтийн армид ихэвчлэн давхар далавчтай У-2 маягийн онгоц их байсан. Харин дайны дараа энэ нөхцөл байдалд анхаарч, маш их судалгаа, хүн хүч, техник зарж байж үүнийгээ сайжруулсан гэдэг. Ялангуяа Яковлевийн Як-3 сөнөөгч онгоцууд гарч ирснээр зөвлөлтүүд агаарт ноёлж эхэлсэн гэдэг.

Ер нь дайны өмнөх болон дайны үеэрх Сталины сэтгэл зүйн байдал, түүний гаргасан шийдвэрүүд хоорондоо маш зөрчилтэй сонин байдаг. Цааш нь бичлэгүүдээ үргэлжлүүлээд сүүлийн үеийн тулалдаан, операцуудын тухай бичнэ биз дээ.

Израйлын батлан хамгаалах бас их өвөрмөц шүү. Арабын 5 улстай байлдаад ялагдалгүй гарсан. Одоо ч гэсэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд нь 3 жил байна уу цэргийн алба заавал хаадаг. Дараа нь кубын пуужингийн хямрал, афганистан дахь зөвлөлтийн дайн, 90-ээд оны эхэн үеийн Ирак дахь Цөлийн шуурга ажиллагаа, Босни. 90-ээд оны африк дахь тутси хуту нарын дайн. Энэний ард францчууд байсан гэж сэрддэг юм байна лээ. За тэгээд ану-ын ирак дахь сунжирсан дайн, гүрж- оросын дайн гээд сонин асуудлууд их байгаа шүү. Энэ бүхнийг бид оролцохгүй ч гэсэн ажиглаад холбогдох дүгнэлтээ хийгээд сууж байвал зүгээр юм даа.

Чамаар бичүүлээд л уншаад суугаад байлгүй, буруу зөрүү ч болов хошуу нэмэрлэж, мэтгэлцэх зүйл байвал оролцоноо :wink:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.09 7:11 pm 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.26.08 8:10 pm
Бичлэгүүд: 161
next :hi:

_________________
Хөрстөд Монголчууд эзэн


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.06.09 8:43 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
UBROCKSTAR ашгүй дээ тэгвэл их сайн байна, бас баяраллаа. Энэ би энэ нэг Англи үсгээр бичхээр крилл болоод байдаг вэбийг хард дээрээ хадгалчаад бичээд байдын энэ нэг 2 үсэг болохгүйн яаж аргалах вэ? Шийдчээд үргэлжлүүлнээ.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.09 4:47 am 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.26.08 12:19 am
Бичлэгүүд: 183
Байршил: Mongolia
Carrot yavaa, chinii bichsen yumiig unshih gej l asuultad orj irj bhad


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.09 2:59 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
Ойрын хэд хоног цаг зав жаахан муу дээрээс нь энэ танигдахгүй 2 үсэгний асуудал шийдэгддэггүй удчихлаа.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.09 3:41 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
Түүхэн тулаанууд
Брест цайзын төлөөх тулаан
Дайны эхний үед гарсан домогт тулаан, Зөвлөлт Холбоод Улсын цорын ганц Баатар Цайз (Дээд цол) түүний төлөөх тулааны талаар асар олон явган яриа үнэн худал нь үл мэдэгдэх баримтууд байдаг. Дайны ороо бусгаа цаг дээрээс нь ЗХУ-н суртал ухуулга болон бүдүүлэг эрх баригчидын нөлөөгөөр энэ түүх бүдгэрч чухам юу болсон талаар бид мэдхэд хүнд болжээ. Би ер нь түүхийг гуйвуулхыг хойч үейин эсрэг үйлдэж буй хамгийн хүнд гэмт хэрэг гэж боддог, зарим хаад, эрх баригчид тусгай номын сантай байсан гэгддэг бөгөөд тэнд нь жинхэнэ гуйвшгүй түүхийг тугай түүхчидээр бичүүлэн хадгалж төрийн бодлого болгон уламжилдаг байсан гэнэлээ. Оросууд түүх гуйвуулахдаа их гарамгүй нөхдүүд байгаан. За энэ ч яахав 1947 оны 6 сарын 22-нд эхэлж хэзээ дууссаныг одоо лав мэдэх нөхцөлгүй юм байлээ. Энэ талаар нэг Орос орчуулгын ном байдаг (социализмын үед л гарсан) нэг удаа надад унших боломж тохиосон ч тэр үед нүд нээгдэж эхэлж байлаа бага залуу ч байж омогтой ч байж Орос коммунизм ханхалсан ганц ч үнэн үггүй биз гээд шидчихсэн.
За гол юмаа бичий. Энэ тулаанд нээх олон мянган хүн үхэж үрэгдээл онгоц, танк техник оролцоод байгаагүйм шүү эртхэн хэлчий. Дайны явцад ч нөлөө үзүүлээгүй. Харин жинхэнэ эр зоригийн дууль гэж хэлж болхоор тулаан. Ямар ч бэлтгэлгүй байсан хилийн ойролцоох Беларусын жижиг цайз нийт байлдаж болхоор хүн хүч 4000 орчимтой (зэвсэг барьж чадах ард иргэдийг оролцуулаад) энэ газарлуу хийсэн Вермахтын дайралт санаанд оромгүй эсэргүүцэлтэй тулгарсан гэдэг.
Зураг
Яг жинхэнэ хориглолт эхлэхээс өмнөх тулаан болон бөмбөгдөлтөөс ихэнхи хүн хүчээ алдсан Оросын тал Цайзруу ухран хориглолт хийж эхэлжээ. Вермахтын офицерууд энд гайхшаа барсан гэдэг бүр арга тасран хэрхэн эзлэхээ бараг мэдхээ байх шахжээ. Бараг 7 хоног хориглосон юм шиг байгаан, хорт хий, галаар шүршигч, шатаах бөмбөг бүхнийг хэрэглээд бараагүй, бөгөөд сүүлдээ танк их бууны тусламжтай хүний хүчээр шахаж орж эзэлжээ. Фронтын шугам Брест цайзыг өнгөрөөд өчнөөн километр явчихаад байхад хориглолт үргэлжилснээр барахгүй бүрэн эзлэгдсэний дараа подваль, хонгилууд агуулхуудад хүмүүс үлдэж хориглосоор өлсөж үхсэн гэнэлээ. Цэгүүд болон зэвсэг барих чадалтай хүмүүс тулалдаж, бусад нь хүнс, зэвсэг зөөж чадхаа хүртэл тэмцсэн энэ цэргүүд нойргүй тулалдсанаас эрүүл ухаанаа алдчихсан тулалдсаар байжээ. Энэ тэдний өлсөж үхсэн хонгил дахь бичээс гэнэлээ.
Зураг
Оросууд энэ талаар хэт өргөмжлөн ярьж бүтэн сараар тогтоосон, асар олон Германчуудыг хядсан, Германчууд Орос цэргүүдийн чадлыг хараад өмдөндөө шээс алдаж байсан мэтээр тарааж түүхэндээ ч тэгж бичээд одоог хүртэл гүрийсээр. Даан ч энэ ямар ч боломжгүй зүгээр өөр эх сурвалжыг харалгүй эрүүл ухаанаар бодоод үзхэд хэдэн арван мянган сайтар зэвсэглсэн Вермахтын цэрэг техник, энэ жижигхэн цайзыг сар эзэлж чадахгүй хядуулсаар байна гэдэг боломжгүй. Өч төчнөөн баримтууд гарж ирсээр байгаа ч Орсууд гүрийсээр л. Вики дээрээс хальт харсан чинь энд Ефим Фомин гэгч удирдаж байсан офицеруудийн нэг тулааны дараа олзлоод Комиссар болон Еврей байсны улмаас газар дээрээ хороогдсон гэж байна. Комиссар гэж нөгөө улс төрийн зөвлөх ч гэдэг билүү нөгөө олны өмнө гарч хэнхэгтэй лекц уншаад дургүй хүргэсэн хүнээ матаж алуулдаг гаруудыг хэлээд байгаан. Энийг харсан 2 тал олзлогдсон цэргийг алдаггүй Женевийн конвенци шиг тэхдээ өмнө нь байсан цэрэг дайны асуудлыг тусгасан хаанахын конвенци билээ тэрийг шууд зөрчих тушаал байдаг тэр нь Оросууд SS-н цэргүүдийг олзлохгүй газар дээр нь хороодог бол, Германууд Комиссаруудыг хороодог байсан санагдчилаа. Ер нь энэ конвенциуд даан ч мөрдөгддөггүйм л даа хаана ч хэзээ ч. Олзлогдсон цэргийг алах ёсгүй байдын учир нь тулгах ялгүй учираас. Эх орныхоо төлөө байлдсан тэдэнд ямар ял тулгах вэ дээ. Заза хадууржийна ингээд завсарлы.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.09 4:51 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.26.08 12:19 am
Бичлэгүүд: 183
Байршил: Mongolia
laitai urgeljluuleerei


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.16.09 10:59 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
Ойрд зав муутай жаахан удчихлаа одооноос жаахан юм бичнээ. Одоо бичиж байгаа гол сэдэв маань аврага том болхоор энэ тулаануудын хэсэгт удах шинжтэй сонирхолтой байдлаа алдахгүйн тулд сүүлд нөхөж бичээд одоо бусад хэсгүүдээ бичхээр шийдлээ. Тулаануудын сүүлчийн хэсэг танкын тулалдаан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.16.09 11:52 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
Түүхэн тулаанууд
Прохоровка тосгоны дэргэдэх танкын тулаан
1943 оны 7 сарын 12
Энэ тулаан нь дэлхийн хамгийн том танкын тулаан оролцсон танкын тоогоор биш нягтралын хэмжээгээр хамгийн хатуу ширүүн тулаан юм. Энэ тулааныг эхлээд бичхээс өмнө энэ тулааны шалтгааныг тайлбарлнаа. Курскын цүлхэн дэх Германы дайралтыг амжилттай хамгаалхын тулд Оросуудын бодож олсон стратеги бол шууд тулгаран бүх хүчээрээ байлдвал ялагдах магадлалтай тиймээс хэд хэдэн давхар хориглолтын шугамыг байгуулан түүгээр Германууд нэвт цохин гарч ирээд гүнзгий орж сульдсаных нь дараа сөрөг довтолгоогоор устгах байжээ. (Хөөрхий хориглолтод байсан цэргүүд үхэх тавилантай удирдагчид нь үрэгдхээр зохион байгуулсныг мэдэхгүй л байлдсан даа) Курскын дайралтын зорилгыг би түрүүн бичсэн. Гэтэл Курскын цүлхэнийг хумих байдлаар эхэлсэн тулааны өмнө хэсэгт Германы танкын магнай голчлон тигр танкууд санасанаас хамаагүй гүн нэвтрэн Прохоровка тосгоны орчим иржээ.
Зураг
Энэ нэвтэрсэн танкуудыг (Германы 4-р Панзер арми (хуягт арми)) нөөцөнд байсан Оросын 5-р гвардын танкын армиар устгах тушаал буув. Би энд тоо бичхэд үнэн хүндрэлтэй байна. Учир нь тухайн үе нь маш самуун ороо бусгаа цаг дээрээс нь нугалаа нууц ихтэй юм тэмдэглэгдэнэ гэж бараг байхгүй, Оросууд болон Германы 2 баримт шал ондоо аль нь үнэн юм мэдэгдэхгүй ядаж бага зөрүүтэй бол дундаж гаргаж болно тэхийн аргагүй. Оросууд дандаа аймаар итгэмгүй тоо гаргана. Эзэлснийхээ дараа Герман баримтуудыг устгачина эсвэл нуучина, 3дагч улс мэдэж байвал сүрдүүлээд эсвэл тохирлцоод дарчина.
Герман талаас ойролцоогоор 500+ танк, өөрөө явагч их буу, хөнгөн хуягт техникүүд, онгоц эсэргүүцэгч техникүүд бас үлэмжхэн хэмжээний нисэх онгоцууд, Оросын тал дор хаяж 1.5 дахин илүү.
Зураг
Энэ 2 овооролдсон танкууд шууд байлдчаагүй байдлыг 2 талаас гадарлцгааж нэмж нисэх оногцуудыг татаж авчираад агаар болон газараар жинхэнэ төмрийн тулаан хийсэн гэдэг. Угаасаа Курскын тулаан хуяг техник танкын оргил тулаан гэггддэг. Энэхүү хатуу ширүүн үнэтэй тулаанд Германы талын бүх техник давхар давхар хориглолтуудыг нэвтрэн гарахдаа зэрэмдэглэгдсэн байсан бол Оросын тал бүрэн бүтэн утаа үнэрлээгүй байжээ. Германууд бас танк эвдэрсэн тохиолдолд танкаа орхих биш үргэлжлүүлэн тулалд гэсэн тушаалтай (хутга бариад буутай цэргүүдийг хамгаал гэсэнтэй адилхан) байжээ. Голчлон Тигр болон шинэ Пантер танкуудаас бүрдсэн Германы тал асар их хохирон эцэстээ эмх замбраагүй арай гэж ухрав. Агаар болон газрын энэ тулаанд Оросуудын амссан хохирол Германаас хэд дахин давж байжээ. (Сөнөсөн Т-34-н тоо нь итгэмээргүй л юм байнлээ) Гэсэн ч Германы тал зорилгоо биелүүлж чадаагүй. Оросууд ч нээх ашиг олоогүй.

Сөнөсөн Т-34
Зураг
Зогсошгүй тигр
Зураг
Зураг
Пантер, Т-34 тулааны талбарт лагаа зарлсаны дараа Германы хариу цамхагийн хэлбэр их төстэй байгаа биз.
Зураг

Үүгээр дэлхийн 2-р дайны үейин сонирхууштай тулалдаануудын хэсгийг дуусгаж байна сүүлд нөхий. Мөн зарим нэг зүйлсийг хэлхэд бид хэзээ ч хэчнээн агуу тулаан мөргөлдөөнүүд зүүн фронтод болсныг мэдэх аргагүй. Жишээлбэл 10+ цэрэг 100+ цэрэг техникийн эсрэг тулалдан хэд хэдэн танк унагаан олон цэрэг хядсан ч эцэстээ үхнэ ялсан цэргүүд цааш алхаад үхээд л энэ түүх дуусаа хэнд ч хүрэлгүй алга болно. Дээрээс нь Германы талын баатарлаг тулаан энэ дэлхийн гадрага дээр байгаа л бол Оросын нэг газар доорхи харанхуй нууц өрөөнд зузаан төмөр хаалганы цаана байгаа байх. Тэд түүх гуйвуулах үнэн хоббитой. Та нар Оросын л баатарлаг түүхүүдийг мэддэг биз дэ? Мөн дайны цөвүүн цагт тэмдэглэн үлдээгүй зэрэг шалтгааны улмаас бүгдийг бид мэдэж чадахгүй гэхдээ бид энэ тулаан Орос цэргүүдийн баатарлаг байдлаараа хаанчилсан биш гэдгийг эрүүл ухаанаар тунгааж чадна. Оросын талын ч устсан түүх ч бий байх.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.17.09 5:40 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.26.09 9:02 pm
Бичлэгүүд: 181
Байршил: Munh huh tengeriin huchin dor...
Саяхан Орос Дэлхийн 2р дайны талаар Латви Эстони Польш зарим улсууд түүхийг гуйвуулах оролдлого гарч байна гэдэг шалтгаанаар архивын зарим нууцын зэрэглэлтэй баримтуудаасаа нээлттэй болгож байсан. Энэ үеэр ОХУ нь зарим нууцын зэрэглэлтэй архивын баримтуудыг хэдэн зуун жилийн дараа магадгүй хэзээ ч олон нийтэд дэлгэхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Энэ хэзээ ч дэлгэхгүй гээд үхэн хатан нуугаад байгаа баримтууд дотор Монголтой холбоотой их юм байгаа даа. Архивын баримтуудаа устгачихгүй нь яамай даа л гэж л баярлаад байж байхаас. Энэ сэдэвтэй холбогдолгүй ч гэсэн ОХУ Монгол үндэстэнүүд болох буриад халимагийн автономит хэлбэртэй ч болтугай оршин тогтнож байсаныг нь бусад оросын мужуудад нэгтгэх замаар хүчээр уусгах бодлого явуулж байгаад Монголчууд ямар ч хариу үйлдэл үзүүлэх чадваргүй байгаад гутарч байна.

_________________
Зориг эсхүрвэл ухаан эс хүрнэ


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.09 12:10 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
Дэлхийн 2-р дайныг тойрсон маргаан, нууцаас

Зүүн фронт юу болж дууссан талаар одоо бага зэрэг гадарлахтайгаа болсон байх гэж бодож байна. Мэдээж мэддэг мэдлэгтэй улсуудад миний бичлэгүүд хэрэггүй байсан биз.
Цэрэг дайн, улс төрийн ажиллгаа нууцгүй байвал утгагүй болно биз энийг эрүүл хүн ойлгохтойгоо гэж бодож байна. Энэ үйл явдлийг тойрсон мөнхийн эрх ашгийн төлөөх нууц худал мэдэгдэлүүд одоог хүртэл дэлгэгдээгүйгээр барахгүй дэлгэгдэх эсэхийг би сайн мэдэхгүй байна. Эндээс өөрийн мэдэх зарим хүний нүдэнд сонин санагдах баримтуудаас дэлгий миний энд бичих бүх баримтууд хөдлөшгүй баримт биш байх болно гэхдээ итгэж болхуйц логиктойгоор бичих ба батлагдсан бол батлагдсаныг нь бичээд явна.

Перл-Харбор дахь дайралт
Их Британи Перл Харбор дахь АНУ-н хамгийн том флот номхон далайг тэр чигт нь халхлан зогсох хаалтыг довтлох болно гэдгийг урдчилан мэдэж чадсан боловч АНУ-д мэдэгдээгүй гэдэг. Тэр ч бүү хэл нэг хэсэг АНУ-н эрх баригчид өөрсдөө энэ бүхнийг эхнээс нь зохион байгуулсан асар нарийн зальжин башир ажиллгаа ч гэж шуугисан. Аль аль нь одоогоор бүрэн дүүрэн батлагдаагүй байна. АНУ-н бахархал байлдах чадвараар хамгийн өндөр флот (манайхаар бол хуучны Зүүн Баян) далайн устай тэгширтлээ бөмбөгдүүлж шившигээ тарьснаар барахгүй дэлхийн хамгийн гутамшигт тулаануудын тоонд дээгүүр байр эзлэн бичигдэж мянга мянган цэрэг эрс, арын албаны эр, эм асар үнэтэй онгоц, усан онгоц бусад эд материалийн өндөр гарз хохирол амссаны буруутан хэн бэ? (Кинон дээр гардаг 2хон нисгэгч агаарт хөөрч хэдэн онгоц унагаадаг худлаа шүү) Энэ том флот тэнгисээс хийх хамгийн энгийн довтолгооноос хамгаалалтгүй байна гэдэг боломжгүй гэдэг үгийн яг наана байна байх гэж бодож байна.

Боломжит таамаглал 1: Англи энэ үйл явдлийг тагнуулн үйл ажиллгааны дүнд урдчилан мэдсэн боловч мөнхийн эрх ашгийн төлөө хэлээгүйгээр зогсоогүй АНУ-н эсрэг нууцаар зогсож тайвшируулж анхаарлыг нь өөр тийш татаж чадсан. Мөнхийн эрх ашиг нь юу вэ? Тусгаар тогтнол амжилттай оршин тогтнох үндэс. АНУ бол мэдээж Great power статустай хүн ам арми, эд материал юугаар ч дутахгүй хэзээ нэгэн цагт Английн эсрэг инээгээд зогсохгүй гэх аргагүй. Бүр дордуулчихалгүй томоохон гарз хохирол амсуулаад бага зэрэг ухраагаад авсан байхад маш ашигтай мөн нэг чулуугаар 2 туулай гэгчээр яг урдаас нь буу онилоод зогсож байгаа Нацист-Герман болон түүний холбоотнуудад хурдан "санаа тавих" хэрэгтэй байдаг...

-Боломжит таамаглал 2: Нэг хэсэг баахан шуугилдсанаас дүгнэвэл АНУ мөнхийн эрх ашгаа хамгаалан асар холыг харснаар Нацист-Герман энэ дайнд ялбал АНУ-н тусгаар тогтнолд асар том бодит аюул занал бий болох болно. Гэтэл ард иргэд нь дайныг үл дэмжин тэдний дайн бидэнд падгүй гэж гэдийчээд байсан тул Японыг маш цэвэрхэнээр хатган өдөж маш нарийн шатар нүүснээр гарцаагүй Перл-Харборт довтолгоо хийлгэхээр болж албаар хохирол амсаж ард иргэдийн дэмжлэгийг бүрэн дүүрэн авхаар барахгүй үзэн ядах сэтгэлгээг төрүүлэн зүрхнийхээ угаас нь байлдуулах, аж үйлдвэр бусад салбарт энүүгээр далимдуулан том үсрэлт хийх дайнд ялснаар олж авах стратеги, газар нутаг, нөлөөллөө тогтоох, нэр төрөө зарлах, цэрэг зэвсгээ шинэчлэн сайжируулах гэх мэтчилэн тоолж үл барах (Германаас зөөсөн материалууд г.м) ашиг...

Хуучин Нацист-Германы нисдэг таваг, харь гаригтай холбоотой судалгаа үл мэдэгдэх нисдэг биет ажиглагдсан гэх.ЗурагЗураг
Дайны эцэсээр тоотой хэдэн хүн мэдэх Нацист-Германы нууц баазуудын орчим дайны сүүлээр хүмүүс үл мэдэгдэх нисдэг биетүүд харж эхлэх болжээ. Тухайн үед харь гаригийн гийчид гэж хүмүүс мэддэггүй байснуу эсвэл тэднээс илүү Германы зэвсэг айдас төрүүлж байснас болсонуу шууд л Германы нууц супер онгоцны талаар ярилцах болжээ. Мөн дайны сүүлээр Герман ялагдаж буй нь бүх хүнд ил болсны дараа зарим офицеруудыг нууц супер зэвсэгээр зоригжуулах болснуу эсвэл үнэхээр байснуу ямар нэгэн супер зэвсэг байгаа тул бид заавал ялна гэгдэх болжээ. (Үнэндээ хэд хэдэн төслүүд байсан) Гэтэл дайны дараа үзэгдхээ байчихжээ. Харин Америкд нууц баазуудын орчим үзэгдээд эхлэв. Энэ удаад харийнхан гэх мэтээр янз бүрээр ярилцаж эхлэв харин эртнээс Европд үзэгдэж эхлэхэд ярьж байсан тайлбар давтагдан элдэв хийн бөмбөлөг гэв. Гэтэл дөнгөж дайны дараа америкийн асар том цэргийн экспедиц (Operation high jump) Антарктикруу хөдлөв (энэ ажиллгааны талаар зөндөө таамаглал байдаг зарим нь бүр галзуу ч гэмээр юм байна лээ АС форумын үл бүтэх зүйлс билүү юу билээ тэнд нэг өсвөр насныханыг хулхидан зардаг тэмдэглэлийн талаар бичсэн харагдсан). Албан ёсоор бол энэ асар том цэргийн экспедиц цэвэр шинжлэх ухаан болон зарим цэргийн хэт хүйтэн дахь туршилт. Баталгаа болгон Антарктикт олон зүйл шинээр нээсэн. Нөгөө л Германууд энд дайнаас өмнө хэсэг газар таслан авч манайх гэж зарлан Neuschwabenland гэж нэрлээд юу хийж байгаа ямар зорилготой нь сайн мэдэгдэхгүй байсан. Энэ нь тэнд байсан нууц баазыг эзлэх эсвэл тэнд байх бүх зүйлсийг эрдэмтэдийн хамт зөөх зорилготой гэгдэв. Хэдэн жилийн дараа 2 туйлын талаар судалгаа ихсэж энэ хэсгүүдийн соронзон орны өвөрмөц байдлаас болж ямар нэгэн технологиор цаг хугацааны аялал хийх болон асар хол газартай холбоо барьж болох юм гэснээр дахин нөгөө ажиллгаа сөхөгдөн Германы нууц бааз байсан тэнд нь харийнхан байсан ч энэ тэр гэв. Даан ч би байтугай том том сувгууд, сэтгүүлүүдээр санхүүжигдсэн баг хэдэн жил ухаад ганц ч хөдлөшгүй баримт олоогүй. (эсвэл хар машинтай хар хувцастай хар шилтэй нөхдүүд санаа тавьсан)

Дэлхийн 2р дайныг тойрсон нууцуудыг бичих гэсэн бараг утгагүй санагдаад унах чинь нэг тодруулга оруулаадхы нууц мэдээж нууц байдаг би мэдээж бүгдийг нь мэдэхгүй мэдэх ч аргагүй мөн миний Inside Stuff гэх энэ сэдэвтээ би юу бичхийг оролддог вэ гэхээр би бол цэрэг биш түүх ч биш харин цэрэг зэвсэгтэй холбоотой бүхэнд дуртай сонирхон өөрийн хүрээнд судалдаг тийм учираас удаан хугацаанд хуримтлагдсан мэдээллийн дүнд би харьцуулах бие биетэйгээ хэрхэн хамааралтай болох зарим зүйлсийг бусад мэдээлэл дээр тулгуурлан нөхөж ойлгох замаар олон улсын харилцаа, түүх, цэрэг дайны ажиллгааг арай өөр нүдээр хардаг болсон. Үүнийгээ магадгүй мэддэггүй бусдад (мэдээж надаас лаг хүмүүст хамааралгүй) хүргэхээр оролдож байна иймээс асар олон мэдээлэл хурмтлагджээ энэ нууц гэсэн сэдэвт шуугиан тарьсан томоохоноос авхуулаад ганчан өгүүлбэрт багтах боловч бодууштай асар олон мэдээ байна энэ бүгдийг бичих амаргүй болхыг ойлгоорой. Жишээлбэл Английн код тайлагчид алдар суут Enigma кодлогч машиныг тайлснаар дайныг дор хаяж 4 жилээр хурдасгасан гэдэг, гэтэл энэ нь дайнаас өмнө албаар Германд ямар нэгэн аргаар оруулсан Английн төхөөрөмж байсан гэх яриа байдаг. Мэдээж энийг Англи хүлээн зөвшөөрөөгүй, гэтэл энийг тухайн үед тайлж уншина гэдэг...

Алга болсон баялаг
http://en.wikipedia.org/wiki/File:Nazi_ ... 204899.jpg
Булаан эзэлсэн газар нутагаас олсон асар их баялагууд болох тоолж үл барах урлагийн бүтээлүүд, улсуудын төв банкин дахь эд хөрөнгө баримт мэдээлэл, эрднэсийн сангууд алтан гулдмай гээд тоог нь гаргах боломжгүй боловч тэр тоо нь зарим нэгэн шуналтай хүмүүсийг зүрхний шигдээс болгохуйц байгаа нь тодорхой бүхэл бүтэн улс гүрнүүдийн нийт баялаг гээд бодоод үзэхгүй юу тэр бүхний үлэмж хэсэг хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Хаачсан бэ?
-Оросууд нууцаар зөөж авсан.
-Германууд өөрсдөө асар гүн агуйд хийн тэслэх далай болон нууранд живүүлсэн.
-Далайн дээрэмчидийн нууц арал шиг нэг газар нуугаад Нацист намынхан дайны дараа нууц байгууллага болон ажиллаж хожим дэлхийг эзлэхэд хэрэглэх гэж байгаа.
-Америкчууд болон холбоотнууд авсан.
-Аргентинруу зөөсөн гэх мэтчилэн зөндөө таамаг байгаа тухай бүр дээр сонин сонин баримтууд байдаг л юм билээ.

Ор сураггүй алга болсон Нацистууд
Дайны дараа нилээдгүй SS-н офицерууд болон үнэнч нацистууд эрдэмтэд ор сураггүй алга болов. Үүний зарим нь байдаг байсныг нь ч сүүлд мэдэх боломжгүй байжээ. Тэд хаачсан бэ? Энэ баттай баримт шүү. Хархны зам(ratlines) гэгдэх замаар ODESSA буюу Organisation der ehemaligen SS-Angehörigen-нхан тэднийг нууцаар Өмнөд Америк(голчлон Аргентин) болон бусад улсуудруу гаргажээ. Гэхдээ мэдээж цөөн тоогоор, энэ ажиллгаанд Пап лам болон Ватикан мөн зарим газар АНУ-н CIA, Аргентин оролцож байжээ. Тэр ч бүү хэл Их Британи хүртэл зарим газар маш нууцаар тусалжээ (хариуд нь юу өгсөн бол). 2 дахь гарц бол АНУ-н тагнуулын алба тусгай хөтөлбөр боловсруулан голчлон эрдэмтэд болон цэргийн мэрэгжилтэнүүдийг (чадварлаг мэдлэг туршлагатай шумбагч онгоцны баг г.м) гэр бүл болон зарим хүмүүсийн хамтаар нууцаар АНУ-д авчиран паспорт болон АНУ-д төрсөн хүн болгон зохион байгуулжээ. SS-д алба хаасан хүмүүсийг нууцаар хайж олон хороодог түр алба ч хүртэл энэ ажиллгаанд хамрагддаг гэсэн. За бусад хүмүүс үхэх нь үхэж Оросуудад шахуулаад дараа нь үхэх нь үхээд хувь хүмүүс зарим газар эвтэйхэн нуугдаад амар жимэр амьдарсан л байх.

Оросын хядлагууд
За Оросын нууцууд голцуу их хэрцгий байдаг. Үхэх тавилантай хэний ч үл мэдэх ангиуд, Польш дахь хядлага (Katyn massacre), хянах боломжгүй дээрэмдэлт, хүчиндэлт аллага, Комиссаруудын удирдлагаар хийсэн нууц бөөнөөр хядсан хядалагууд, Москваг дэлбэлэх төлвөлгөө гэх мэтчилэн зөндөө. Хэлмэгдүүлэлтээ (Great purge) хүртэл мэлзээд байгаа. Хамгийн сонин нууц нь СССР задран төмөр хөшиг нээгдсэний дараа Оросууд ч гэсэн булаан эзлэгчид байсныг мэдэх надад их уур хүрмээр байсан шүү. Гэтэл би зүгээр л найрамдаад би танайд орчы гээл нийлцэн гээд бодоод яваад байсан байгаан. Энэ талаар сүүлд дайны гэмт хэргүүдийн хэсэгт бичий.

Ёохххх за толгойд ч юм орж ирхээ байлаа хүмүүс чадвал санаанууд бичээрэй миний мэддэг бол би тодруулнаа.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.09 12:19 am 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.27.09 11:04 pm
Бичлэгүүд: 78
Huiten dainii talaar sonirholtoi barimt baival huvaaltsaach

_________________
Life goes on...


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.25.09 12:41 am 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.22.02 5:46 pm
Бичлэгүүд: 91
Сонирхолтой, сайхан түүх, бичлэг оруулжээ.
Ийм сайхан түүх болсон тулалдаан, яриануудын хажуугаар шинэ зэвсэглэл, цэргийн техник, технологийн талаар оруулж байвал улам сонирхолтой болох байх. Хэн гуай нь ч хийсэн гэлээ эргэлддэг гранат... гээд сонин сонин юмнууд байдаг гэж ярих юм билээ шт. Тануус ийм юм сонирхдог юм чинь сонссон л байж таараа. Окопондоо хэвтээд босох гэхээр чинь толгой дээр чинь гранат исгэрээд дэлбэрчих гээд байвал яахав гэж цэргийн сургуулийн багш нар асуудаг байсан. :haha:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 4-р сар.27.09 1:33 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.04 3:59 pm
Бичлэгүүд: 705
Байршил: тодорхой
Сайхан бичсэн байна.За тэгээд үргэлжлүүлээрэй.Хүйтэн дайны талаар их нууц байдаг байх гэж бодож байна.Түүнээс бичвэл ямар вэ?
Бас тэр Нацист германы Goliath-ын талаар.Мөн Мilitary Robot-ын талаар бичвэл ямар вэ гэж нэг санаа байна.Энэ талаар мэдээлэл бас сонин байх болов уу.

_________________
Туйлын үнэн улам бүр...


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 5-р сар.03.09 2:03 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
Дайны болон хүн төрлөгтөний эсрэг гэмт хэрэг дүгнэлт гэж би алдаад бичиж орхиж
Хүн төрлөгтөний эсрэг болон дайны гэм хэргүүд, дүгнэлт

Зиак сайхан завтай боллоо, энэ их маргаантай хувь хүний харах өнцөг зэргээс хамааран хүн хүн янз бүрээр шүүх байх. Иймээс зөв шүүж ойлгоход нэмэр болгон хэсэг баримт түүхийг дурьдая.

Дайны Женев болон Гаагын конвенциуд (Geneva, Hague convention) маань олон улсын хүнлэг болон цэрэг дайны асуудлуудыг тусгасан нэгдсэн хууль юм. Жишээлбэл хөлсний цэрэг гэж тийм тийм цэргүүдийг хэлнэ тэд нь тийм тийм эрхтэй, дайны олзлогдогсодтой адил эрх эдлэхгүй энэ тэр гээд зөндөө асуудлыг нилээд шудрага хүнлэг байдлаар тусгаж өгсөн байдаг. (Төвийг сахихч улсуудын нөлөө энийг батлахад давуу байсан учир) Энүүгээр гэмт хэргүүдийг шууд зөрчсөн зөрчөөгүйгээр нь ойлгоно гэдэг утгагүй. За би Европ дахь дайны талаар л бичнэ гэж эхлээд хэлсэн тийм болхоор Японы Хятадын эсрэг үйлдсэн аймшигт хэргүүдийг бичихгүй.

Арай системчилж бичихийн тулд би ангилал ангилалаар нь бичий.

-Геноцид (Шашин шүтлэг, яс үндэс, газар нутаг зэргээр ялгаварлан устгах)
Энд Нацист-Германы талаар хаа сайгүй хог шиг мэдээлэл байгаа алдарт Holocaust буюу зургаан сая еврейчүүдийг зохион байгуулалттайгаар устгасан мөн ижил хүйстэн, энгийн ард иргэд, дайны олзлогдогсод, гаж донтонгууд, тахир дутуу болон оюуны хомсдолтой Герман иргэд зэрэг бусад хохирогчидыг нийлүүлээд хэдэн арван саяд хүрсэн. Энэ талаар би ярих илүүц байлгүй дээ зөндөө кино, нийтлэл байгаа. Харин Социалист Орос болон Сталин тийм ариухан өндөг шиг өөгүй хорхойд хоргүй нөхөд байсан уу?
Би энд жаахан хадуураад явчий өөрөөр хэлбэл дэлхийн 2-р дайны он тооллоос өмнө болон хойно Оросууд маань Украины ард иргэдийн эсрэг зохион байгуулалттайгаар өлсөглөнг бий болгон аймшигт хоосрол үхлийг авчирсан. Энийг Оросууд өөрсдаа хамтралжуулах үйл ажиллгааг буруу явуулсан, эсэргүүнүүдийн хорлон сүйтгэх ажиллгаа, ажлын алдаа нугалаанд чихдэг. Харин энэ нь аль хэдийнэ зохион байгуулалттайгаар явуулсан геноцид гэдэг нь батлагдсан. Энэ аймшигт өлсөглөнгөөр 7 орчим сая хүн өлсөж үхсэн гэх ба хөрш нь хөршийнхөө хүүхдийг хулгайлж эсвэл өөрсдөө хүүхдээ мөчлөн идхэд тулгасан ба үүний нөлөө одоо ч арилаагүй гэдэг. Жишээлбэл энэ үед өсөж торнисон хүүхдүүдийн сэтгэхүйд хүчтэй доголдол бий болон хүчирхийлэл аллага дэлгэрч гаж донтонгууд бий болох болжээ. Мөн үүнээс гадна түүхийн янз бүрийн цаг хугацаанд Коммунист засгийн эсрэг гэх магадлалтай жижиг овог аймгууд (сибир), Евречүүдийг мөн лам нарыг чекистүүд болон сүүлд КГБ-нхан нууцаар хороодог байсан.

-Олзлогдогсодыг устгасан түүх гэвэл харин 2 талд аль аль нь хатуу ширүүн хандаж хэрцгийгээр хороодог байсан.

-Энгийн ард иргэдийг дайны явцад устгасан гэдэг энэ тал дээр Нацист Герман хамаагүй давуу тоогоор өршөөлгүй ханддаг байсан энэ нь тэдний Арий үндэстэний сэтгэхүйтэй холбооой, дорд үндэстэнүүдийг бараг хүн гэж тоодоггүй болгохоор тархи угаадаг байжээ. Энэ талаар мэдээлэл чамгүй байгаадаа би нуршаад яахав. Оросууд энэ тал дээр гэмгүй биш гэмтэй тэхдээ харьцангуй бага. Гэхдээ энэ 2 улсыг харьцуулхад Оросууд хэрцгий өршөөлгүйгээрээ бас л нүд халтирам байсан бол Герман бүүр илүү.

-Хүчиндэлт. Энэ тал дээр Оросууд толгой цохьдог тэдний голчлон Герман охид хүүхнүүд түүнчлэн хүүхдүүдийг хүчиндсэн баримтууд асар их. Тэдний онцлог нь голчлон бүлэглэн ээлж дараалан юу яадаг (энэ үгийг давтаад байсан яасан муухайн) зодож нүддэг байсан. Зүгээр баримтаас дурьдхад тэднээс айсан эсвэл хүчиндүүлснээс гутарсан асар олон охид хүүхнүүд амиа хорлсон, зүүн Германы (Оросын эзэлсэн хэсэг) охидыг хүчиндээд жирэмсэлбэл албаар аборт хийхээс татгалзан доромжилдог, Орос цэргүүдээс орж ирсэн БЗХӨ-р хэдэн хувь нь өвчилсөн байсан ч гэдэг билээ. Энэ тал дээр Германууд харьцангуй гайгүй учир нь Арий үндэстэн доод үндэстэнтэй юу яах нь зохисгүй. Тэдний саяхан нэг хэсэг шуугисан хамгийн "аймаар" хүчирхийлж байсан түүх гэвэл бөөнөөр хорих лагеруудад нууц буудал ажиллуулан царай зүс сайтай хоригдлуудыг сонгон хангамжинд байлган хүчээр бие үнэлэгч маягийн ажил хийлгэдэг байжээ. Нийтдээ энэ шугамаар хэдэн зуун хүүхнүүд энд хамрагдаж байжээ. Энд миний бодлоор бол бөөнөөр хорих лагер дотор харьцангуй сайхан амьдардаг байсан юм бишүү. Гэтэл бусад нь яс арьс болчихсон хийн камерт дутуу алуулаал аймшигт өдөр хоногийг өнгөрөөж байсан.

Миний мэдхийн Германы энгийн номхон ард иргэдийг хамгийн аймшигтай бөмбөгдсөн түүх бол гарцаагүй Британы Дрездений бөмбөгдөлт. Энэ дэлхийн хамгийн хүнд бөмбөгдөлт байсан бөгөөд дайнд хэргэлхийг хорьсон напалм, шатаах бөмбөгөөр энгийн иргэдийг хар нүүрс болтол нь бөмбөгдсөн. Агаарт дэгдсэн хүний тос биений хүйтэн хэсгүүд болох чих амны эргэн тойрон тос болон бууж хэдэн цаг үргэлжлэх тасралтгүй доргион, хаа сайгүй шатаж агшсан цогцос гээд хамгийн хэрцгий бөмбөгдөлтүүдийн нэг болжээ. Уинстон Черчилл энэ хотыг Германы зүүн фронтоос зугтан Британ болон бусад холбоотны зүг төвлөрөн сүүлд хааш нь хийхээ мэдхээ байх дүрвэгсэдийн хөдөлгөөнийг зогсоох, сэтгэл зүйгээр унагаах зэрэг хүнлэг бус Женевийн конвенцийг олон газар зөрчин бөмбөгдсөн ба үүнийгээ стратегийн чухал үйлдвэрүүдийг устгасан гэж тайлбарлажээ.(Хэдэн өдрийн турш шатаах бөмбөгөөр бөмбөгдөж үйлдвэр сөнөөсөн!) Энэ улс төрч хүний нэрэнд халтай үйл явдлаас Черчилл өөрийгөө цэвэрлэх гэж яаж ч оролдоод бараагүй гэнэлээ.

-Бөөнөөр хорих лагерууд (concentration camp, extermination camp) аймшигтай юу эсвэл Сталины ГУЛАГ-ууд (Главное Управление Исправительно-Трудовых Лагерей и колоний) аймшигтай юу? гэж асуувал би лав хариулж мэдэхгүй юм билээ. Үрэгдсэн хүний тоогоор ГУЛАГ бараг илүү байхаа.

За нэг иймэрхүү шив дээ. Дүгнэх гэсэн би эднийг дүгнэдэг хэн бэ тэ уншсан хүн өөрөө дүгнээрэй. Би энд бусад үнэлж баршгүй урлагийн болон эрдэм шинжилгээний бусад үнэ цэнэтэй материалуудыг устгасан зэрэг гэмт хэргүүдийг бичсэнгүй.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 5-р сар.03.09 7:48 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
Дайны төгсгөл шалтгаан

Дайн дууслаа харин дайнд яагаад Нацист Герман болон түүний холбоотнууд (дайны төгсгөлд шийтгэлээс зайлшийн уравсан улсуудыг үл тооцон) ялагдаж Холбоотнууд ялсан бэ? Би хувьдаа энийг их энгийн асуулт гэж боддог хүчтэй нь ялж хүчгүй нь ялагддаг хорвоо юм хойно. Зарим хүмүүс энэ талаар хэт нэг талыг баримтлан ярихыг сонссон жишээлбэл яагаад ч юм тэдэнд Герман ялсан бол гэж бодогддог юм шиг байна лээ хэрэв Оросууд шууд тулгаран байлдсан бол барахгүй байсан жишээлбэл томоохон тулалдаанууд болох Сталинград болон Курскыг ярьдаг хатуу ширүүн өвөл болон хангамжаас таслан хогийн арга хэрэглэж байлдсан гэдэг энэ бол ёстой ямар ч тактик стратеги болон бодит байдлын мэдлэггүй хүнийг харуулж байгаа хэрэг юм. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг Оросуудын зөв тэд сайн байна алга ташихаас өөр яахав.

Одоо жаахан нарийвчлан бичий. Герман анхандаа асар өндөр амжилтанд хүрч үлэмж газар нутаг эзлэн авсан шалтгаан бол зарлаагүй дайн эхлүүлсэн, мөн Сталин болон түүний тойрон хүрээлэгчидийн тооцоогоор Германтай байлдах нь гарцаагүй харин хамгийн наанадаа 1942 он түүнээс ч хойш эхлэнэ гэж тооцоолж байсан бөгөөд Оросын эдийн засаг, нийгэм, цэрэг армийг дайны байдалд аажимаар шилжүүлэх бэлтгэл хийж бэлэн байгаагүйтэй холбоотой. Тэд хэзээ ч Германыг 2-3 фронт нээнэ гэж төсөөлөөгүй гэдэг. Энэхүү хэт басамжилсан, Европд бүрэн нөлөөллөө тогтоож амжаагүй тогтворжоогүй байхдаа зарлсан дайн тэдний хамгийн том алдаа байсан байх. Энэ 2 Европ болон дэлхийд ноёрхолоо тогтоох эрмэлзэл бүхий дэглэм ингэж мөргөлдсөнөөр дэлхийн түүх ихээр өөрчлөгдсөн гэж би боддог энэ талаар сүүлд бичнээ.

За тэгээд Германы сул тал гэвэл бүх ажиллгаа нь Оросын улиралд бүрэн захирагдаж байсан гэхэд хилсдэхгүй, зун довтлоод өвөл зогсдог циклтэй. Мөн нэгдүгээр дайны нөлөөгөөр Герман нь цэрэг дайны зориулалттай нарийн мэргэжилээр хүн хүч бэлтгэх хориотой байснаас зарим талаар сул байжээ. Герман танкууд бензин хөдөлгүүртэй бол Орос танкууд дизел. Мөн цэрэг армийн шинэчлэлийг хийлгүй хэт хурдан хөдөлсөнөөр эдийн засгаа дайнд үрж шинэчлэл бүрч удаашран зарим талаар зогссон.

Алдарт Энигма-н нууц задарсанаар Германы бүх барьж болох холбоог Британи хянаж олсон мэдээллээ өөрийн эрх ашигт нийцүүлэн холбоотнуудтайгаа хуваалцдаг байжээ.
Катюшагаар Германуудыг хуйхалсан болхоор ялцын ч гэж ярьдаг хүмүүстэй таарж л явлаа арай дэнднээ.
Зарим сонин юмнаас сонирхуулхад Герман технологи яагаад ч юм дайны эхэнд цөөн салбарт толгой цохиж байсан бол дайны сүүлээр ихэнхи салбарт цойлон гарсан юм билээ. Наад захын жишээ гэхэд л Германы МП-38, МП-40 submachine gun ангилалын буунуудыг (энэ автоматуудыг хаана билээ assault rifle ангилалд оруулж алдаж ангилсан харагдсан) сайн буу гэж бодож байгаа бол худлаа. Удаан бууддаг (rate of fire), амархан эвдэрдэг дайны талбарт амжилт олоогүй буу. Бүр магазинаа чанга атгачихвал дотогшоо шальчийж ороод сумны замыг боогоод гацчихдаг.
Эцэст нь хэлхэд Цахилгаан Дайны (blitzkrieg) төлвөлгөөнд хэт автаж яарсан юм шиг надад санагддаг гэхдээ би нарийн юмийг яаж мэдхэв гээд бөөрөнкийлөөд тавьчий.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.09 12:06 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
Жаахан зай авчихвал модераторууд нь яах юм бол?
<<<<<<<<<<<<<<<<<<<<


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.09 12:07 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
<<<<<<<<<<<<<<<<<<<<


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.09 12:08 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
<<<<<<<<<<<<<<<<<<<<


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.09 1:56 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
Шилдгийн шилдгүүд (Aces of the aces)
Мэргэн буучид
Зиак эхний ээлжинд шилдгийн шилдэг мэргэн буучидын талаар бичнээ.
Гэхдээ мэдээж 2-р дайны үейин, энэ үед одоогийнх шиг жинхэнэ мэргэн буучид байхгүй байжээ харин арай өөр хэлбэрийн мэргэн буучидтай байжээ.(sharpshooter гэхиймуудаа) Тусгай даалгавар аван нэг 2оороо явдаг биш салаандаа л алхаж явдаг нэг тийм төрлийн. Энэ дайнд хамгийн түгээмэл хэрэглэгдсэн 2 винтов бол Германы 6x өсгөгч дурантай Karabiner 98 (Kar98), мөн 4x өсгөгч дуран бүхий Мосиний Винтов (Мосин-Нагант) хоёр бөгөөд тусгайлан мэргэн буудагчидад зориулсан буу үйлдвэрлдэггүй байжээ. Дээрхи 2 винтов маань тус тус улсуудуун хамгийн өргөн хэрэглэгдэж үйлдвэрлэгдсэн явган цэргийн буу юм. Ер нь мэргэн буучидын талаар яриа гархад шууд л Зөвлөлтийн мэргэн буучидын талаар болж хувирдаг. Васий Зайцев, Людмила Павличенко нөгөө Сидоренко билүү Сидоров ч билүү. Энэ олон жилийн тархи угаалтын болон баримт материалийг дарагдуулсны үр дүн юм. Герман мэргэн буучид Оросынхыг бодвол арай өөр орчин үейин мэргэн буучидын суурь, хэлбэрийг тавьсан гэгддэг илүү тусгай болсон байлаа.
Зураг
Юу гэдэг билээ нөгөө тусгай өнгөлөн далдлах өвс ургамал шиг хувцас, буудах арга барил зэргээрээ шал өөр байжээ. Тэд тусгай даалгавараар ганцаараа голцуу томилогддог зарим үед шөнөдөө даалгавар гүйцэтгэхээр яваад буцаад ирхэд оросууд фронтын шугамыг аль хэдийнэ түрчихсэн галын шугамны ард хэдэн километрээр хаягчихдаг байжээ. Тэдний kill rate(орчуулж чадсангүй) Оросуудаас хамаагүй өндөр ба арга барилаар хамаагүй гүнзгийрсэн боловсронгуй байжээ.

Харин одоо бидэнд байгаа мэдээллүүдийг харвал шилдэг мэргэн буудагчидын тоогоор Орос хол тасархай харагдана.
Эдгээрээс Enemy at the Gates гэдэг кино мөн адилхан нэртэй ном, Зайцевийн тэмдэглэл, War of the rats ном зэргээр алдаршсан домогт Василий Григорьевич Зайцевийн талаар сонирхуулбал:
Зураг
Зураг
1915 онд Уралд хөдөө төрж 1991 онд өөд болжээ. 1937-1945 он хүртэл армид алба хаахдаа Сталинградын тулалдаанд ороцож 240 орчим (энэ их ойролцоо тоо 220-245н хооронд хэлбэлзэж тэмдэглэгджээ) Германыг буудаж түүний дотор хэд хэдэн мэргэн буудагч байжээ. (11 гэх) Мосин нагант винтов 4х өсгөгч дурантай буугаар зэвсэглсэн түүний амжилт бусад Орос болон бусад шилдэг мэргэн буучидын хажууд дунд хавьцаа тууж явхаар боловч дээр дурьдсан шалтгаанууд мөн тухайн үе түүнээс хойших Оросын суртал ухуулгын дүнд хамгийн алдартай нь болжээ. Зайцевийн амжилтийн талаар олон хүн эргэлздэг, түүнийг ухуулгын зорилгоор бий болгосон хуурамч хүн ч гэдэг. Мөн үнэхээр амьд давгүй мэргэн буудагч боловч амжилтаар гавиагүй зохиомлоор олон аллагатай болгосон ч гэдэг. Үүнээс бичүүштэй нэг зүйл бол түүний болон тухайн үейин Оросуудын ухуулснаар Сталинград дахь 3 хоног үргэлжилсэн sniper хоорондын дүэл, Зайцевийн ялалтаар төгссөн бөгөөд 500 орчим хохирогчын эзэн Берлиний мэргэн буудагчын сургуулийн толгойлогч Erwin Konig түүнийг тойрсон маргаан юм. Хэрэг дээрээ ийм нэртэй ийм өндөр амжилт үзүүлсэн (500-н аллага гэдэг бол шууд шилдгийн шилдэгт эхний 3т жагсана, саяд нэг тохиох мэргэн бууч гэхэд болно) Герман мэргэн бууч, Берлиний сургуулийн дарга хүн байхгүй байгаачгүй байна. Мөн Зайцев өвөө нэг удаа хуучилж суухдаа нэрийг нь андууран Heinz Thorvald гээд залчихсан бөгөөд түүнээс хойш Erwin Konig буюу Heinz Thorvald гэгдэх болжээ. Энэ Heinz Thorvald гэдэг нөхөр маань цэвэр ухуулгын зориулалтаар бий болгосон зохиомол дүр юм. Гэхдээ албан ёсоор энэ хүнийг хүлээн зөвшөөрөх зөвшөөрөхгүйн дунд байдаг. Орос байсан гэсэн юм чинь байсан л юм байлгүй байлга байлга гэсэн үүднээс ханддаг.

Герман талаас одоог хүртэл үлдсэн мэргэн бууч гэвэл Matthаus Hetzenauer гэх хэд хэдэн одон, төмөр загалмайгаар чимэглэгдсэн 340 орчим Зөвлөлтийг явуулсан нөхөр байна. Жилээс бага хугацаанд энэ амжилтыг үзүүлээд дайн дуусаж олзлогджээ.
Зураг
Ер нь Герман мэргэн буучид мэргэн бууч ч гэж ер нь бүгд хүн хүчний бага байгаагаас дайн дуустал тулалддаг бол харин Орос амжилт үзүүлсэн хүнээ хойш нь татчихдаг байжээ. Энэ шалтгаанаар бүх салбар шилдгүүдийг жагсаахад Оросоос олон хүн жагсдаг. Яаж ч амжилт үзүүлсэн Герман бол дахин дахин тулаанд оруулсаар л байдаг.

Аа харин шилдгийн шилдгийн шилдэг мэргэн бууч бол Финльянд мэргэн бууч Simo Hayha юм 505 аллага маш богино хугацаанд энэ амжилтийг үзүүлжээ.(105 өдөр) "Надад тушаасан тушаалыг хамгийн сайнаараа л гүйцэтгэхийг хичээсэн" гэж тэрээр дайны дараа хэлжээ.
Зураг
Зураг
Зураг
Үүний дээр энэ бүх буудалтуудаа дан дурангүй зүгээр онь, овоо хараагаараа бууддаг байжээ.(ironsight)
Түүний энэ гайхалтай амжилтанд нөлөөлсөн зүйлс мэдээж авьяс, орон зайн мэдрэмж гэх мэт.(Бас түүний жижиг бие :P)
Харин түүний ашиглдаг байсан сонирхолтой техник, тактикуудаас гэвэл:
Жижиг биендээ тааруулан Kar98 биш Мосин нагант хэргэлдэг байсан мөн дуран хэрэглэхгүй болсноор дуран цантах (цантдаггүй дуран байдаггүй байсан л байхдаа), хог шороогоор бохирдох, гэрэлд ойж харагдахгүй зэрэг давуу талтай байжээ. Бас нэг том ашигтай тал нь дурангаар шагайхад хүн толгойгоо дээш нилээд шовойлгох шаардлагатай бол дурангүй болсноор жижигхэн бай болдог. Тэр ч бүү хэл 400 метрт дурангүйгээр буудалт хийдэг байжээ. Гэхдээ түүнийг хэрэгтэй үед хэрэглэх дуран нөөцөнд авч явдаг байсан ч гэгддэг.
Урдаа байгаа цас, шороон дээр ус асган хөлдөөснөөр буудах үед цас шороо босож баригддаггүй байсан ба амандаа цас үнхэж амнаасаа уур гархыг багасгадаг байжээ. Хамгийн байх боломжгүй газраас буудалт хийн зайлдаг байсан гэж өөрөө дурсжээ.

Орос цэргүүд дунд "белая смерть" гэж муу нэрээрээ алдаршсан түүнийг Оросын удирдлага устгахаа олон оролдлого хийж байжээ. Их буугаар байрлал дээр нь бөмбөгдөх, хүнд буунуудаар чиглүүлэгчтэй галлах, сөрөг мэргэн буудагч, мина тавих зэргээр оролдоод амжилт олж байгаагүй байна. Харин тэрээр 1940 онд Финльяндийн довтолгооны үед ойрын зайнд тулалдаж яваад нүүрэндээ хүнд шарх авснаар түүний хувьд дайн дуусжээ. 2002 онд өөд болсон байна.

Түүхэн дэх домогт шилдгийн шилдэг мэргэн буучид эдгээрээс гадна олон байгаа шүү. Тэдний амжилтын талаар амнаас ам дамжсаар албан ёсны бус тоонд итгэвэл аль хэдийнэ Зайцев гэхэд л 700 гаруй (багадаа) Немцийг тонилгожээ.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.09 1:34 pm 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.26.08 8:10 pm
Бичлэгүүд: 161
хн өөр батруудын талаар :wd: бичээрэй

_________________
Хөрстөд Монголчууд эзэн


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.09 8:58 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Бичлэгүүд: 364
Байршил: Highway to Hell
Оо юу вэ? Шилдгийн шилдэг flying ace Erich Hartmann-ы талаар бичих гэж их хорхойсож байсиймсан (энэ бичлэгтээ 2-р дайны талаар олон асуудлыг тусгасан) бичиж байгаад түр гараад пиво уучаад орж ирээд хэдэн өгүүлбэр бэмж бичээд submit дарсан чинь дахиж логин гарж ирээд бүх хөдөлмөр устгаад хаячлаа. Асуулт одоо ямар сонин юмбээ дахиж урам орохгүйшдээ яаж дахиж бичдийн.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Inside Stuff
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.09 9:13 pm 
дахиад биччихээ унший :D


Дээд талд
   
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 190 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 58 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр