|
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Шууд шийдвэр гаргаж чаддаггүй тул Жинлүүр мэргэжлээ сонгоход амаргүй. Түүнд олон боломж, олон саналууд байдаг. Үүнийг сонголтоо хийхэд нь битгий яаруул. Хэрэгтэй зүйлээ ойлгохын тулд эрч хүч болон цаг хугацаа их зарцуулдаг улмаар амархан ядардаг. Түүнд туслах хэрэгтэй, гэхдээ их эелдгээр. Урт удаан, шаргуу, их ажиллах чадвартай боловч харин дараа залхуу нь хүрч амархан ядардаг. Идэвхтэй үеээ амралттайгаа ээлжлэх хэрэгтэй гэдгээ тэр сайн мэдэрдэг. Хамт олны дунд сайн ажилладаг, бусадтай эв дүйтэй харьцдаг. Гэхдээ эргэн тойрны байдал түүнд маш их нөлөөлдөг. Эгэл жирийн эвдүйгүй, бохир, хийрхэг байдлыг тэвчдэггүй. Ийм байдалд байснаараа их зовж шаналдаг. Удирдах чадвартай, тушаал өгөхдөө хөнгөн, албаддаггүи. Хариуцлагатай, ажил хэргийн сайн чанаруудтай.
Жинлүүр бусдын бодол санаагаар гүйцэтгэхийг шаардсан ажлыг маш сайн хийдэг. Ажлын сүүлчийн зураасыг хийх нь түүнд илүү сайн тохирдог. Юүг ч засч, сайжруулж чадна. Хэрэгтэй мөч цаг хугацааны мэдрэмж нь гайхалтай сайн. Гэхдээ бусдын санааг сайжруулснаар сонирхогч болох аюултай.
Мэдлэгийг их өндрөөр үнэлдэг, төрөл бүрийн мэдээлэл, мэдээ баримт цуглуулах хандлагатай. Түүнээс аливаа зүйлийг нуухыг тэр тэвчдэггүй.
Хэцүү, бэрх, хүнд ажлаас тэр айж эмээдэг, ажлаасаа шууд ухарч, хойшоо болдог.
Энэ ордод олон зураач, жүжигчид төрсөн юм. Гоо үзэсгэлэн, зохицол, хөг аялгуу зэрэг нь түүний амьдралд маш том үүрэг гүйцэтгэдэг. Мөн эдгээрийн дунд олон дипломатч, хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нар бий.
Мөнгөтэй их болгоомжтой харьцдаг, төсөвөө бодож чаддаг, ингэснээр мөнгөний боол болдоггүй. Тооцоогоо шалгах, өрөө нэхэх, цалингаа нэмүүлэхийг шаардах зэрэг нь түүний занд байдаггүй.
Жинлүүрт тохирох илүү сайн үйл ажиллагааны хүрээ бол - зугаа цэнгэл болон моод. Тэр маш гайхалтай загвар зохион бүтээгч, чимэглэгч, урлагийн эд зүйлсийн худалдагч, эртний эд зүйлс цуглуулагч, шоу - бизнесийн ажилтан мөн шүүгч, өмгөөлөгч болж чадна.
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Жинлүүр өөрөө агаарт харъяалагддаг тул хайрт хүн болон найз нөхдөө өөрийн махбодиос эсвэл галаас сонгох хэрэгтэй. Зарчмын хувьд хэрвээ ус нь салхинаас айхгүй бол агаар нь устай мөн газар нь салхины эсрэг биш бол нийцнэ.
Жинлүүрт/ бусад ордуудаас илүү/ хайртай хүн хэрэгтэй үгүи бол тэр өөрийн төгс төгөлдрийг мэдрэхээ болино.
Жинлүүрийн ордон Охин болон Хилэнцийн ордуудын дунд оршдог. Охины - оюун ухаандаа захирагддаг, Хилэнцийн - хүсэлдээ захирагддаг зан чанарын аль аль нь Жинлүүрт бий. Хүчтэй, оргилүүн хүсэлд автагдах нь ховор. Хүчтэй сэтгэлийн хөөрөл эрч хүч болон биеийн тэнхээ багатай. Түүний хүсэл нь хэт зөөлөн.
Тэд мэдрэмжийнхээ боол байх нь ховор. Анхны харцаар дурладаггүй. Хайр дурлалын явдлууд нь олон биш, харин өөрт нь анхны харцаар дурлаж болмоор. Тэр их өндөр шаардлагатай, тэр нэгэн зэрэг хайр, анхаарал, тайван байдлыг шаарддаг. Түүний мэдрэмж, сэтгэлийг үнэлвэл тэр аз жаргалтай байдаг.
Жинлүүрийн эмэгтэй нь ч эрэгтэй нь ч ихэвчлэн дараах байдалд ордог: хоёрын нэгийг нь сонгох. Гэхдээ Жинлүүр аль алийг нь найзаа болгож, нийцэшгүйг холбохыг оролддог. Жинлүүр шийдвэр гаргахдаа сэтгэл зүрхээ чагнах мөн хүмүүсийг хайрлаж сурах хэрэгтэй. Ихэвчлэн ганцаараа үлдэхээс айсандаа л гэрлэдэг.
Хүмүүстэй эвтэй, найртай харьцаж, таалагдаж чаддаг гэвч түүнд хүчтэй мэдрэхүй, сэтгэлийн золбоолог зан дутагддаг. Тэр хамтрагчийнхаа ашигтай тал, гадаад гоо үзэмж зэргээс илүү дотоод гоо үзэсгэлэн, чин үнэнч зан, мэдрэмж зэргийг эрхэмлэнэ.
Тэр том хотод амьдрах мөн найз нөхөдтэйгээ харьцах, зочид хүлээн авах дуртай. Түүний гэр нь маш гоёмсог, дотор нь зөндөө олон гоё эд зүйлтэй, олон цэцгүүдтэй. Наргиж цэнгэх мөн амьдралаас таашаал авах дуртай. Тэр уран зураг, театр, дуурь зэрэгт татагддаг. Жинлүүр - эмэгтэй гоё хувцас цуглуулан өдөржингөө дэлгүүрээр явж чадна.
Жинлүүр, гэр бүлдээ сэтгэл нийцсэн харьцаа бий болгохыг тэмүүлдэг. Гэр бүлийн гишүүд олон байх нь ховор. Хүүхдээ хүндэлдэг мөн хүмүүсийг ч хүндлэхийг сургадаг. Хүүхэдтэйгээ үеийн юм шиг ярихыг хичээдэг. Хүүхэд өөрийг нь ойлгоно, зөвлөнө, дэмжинэ гэдэгт эцэг эхдээ найдаж болно. Учир нь тэр хүүхдийн хүндэтгэлийг хүлээж, итгүүлж, үнэмшүүлэх авъяастай түл хүүхдүүдтэй харьцаж чаддаг.
Энэ ордонд төрсөн хүмүүс: Лермонтов, Эйзэнхауэр, Махатма Ганди, Сара Бернар, Бриджит Бардо, М. Мастроянни.
БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
* Жинлүүрт хамгийн тохиромжтой нь Хонь, Ихэр, Арслан, Бумба.
* Үхэр, Мэлхий нартай тийм ч таатай биш, гэхдээ Жинлүүрийн сайн зангийн ачаар найз нөхдийн харьцаатай байж болно.
* Охины ордныхонтой зөрчилдөх нь их байдаг, харилцан ойлголцдоггүй.
* Хилэнцтэй хамтран ажиллаж л болно. Жинлүүрийн хувьд Хилэнц нь хэт оргилуун харин Хилэнцийн хувьд Жинлүүр нь хэт хөнгөн зантай тул гэрлэх хэрэггүй.
* Жинлүүр ба Нум хамтдаа аз жаргалтай, бөх гэрлэлттэй байна.
* Матартай найз нөхөд байвал сайн.
* Жинлүүр Загас хоёр нь бие биеэ хүндэлдэг, хамтын ажил болон нөхөрлөл бий болно. Харин хоорондын биеийн сонирхол нь сул тул хайр дурлал, гэрлэлт бий болох нь ховор.
_________________ Love me or hate me:::...
|