|
Мэдээж Шашин сүм хийдийн тухай хууль
Дараа нь нийслэлийн хэмжээнд зохицуулалт хийж байгаа дүүрэг, нийслэлийн Засаг даргын тамгын газар
Шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам
Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагууд зөвшөөрөл авах, сунгах талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хандах шаардлагатай. Мөн шинээр салбар байгуулах бол бас хандах шаардлагатай гэдгийг иргэд, байгууллагууд анхаарах хэрэгтэй. Журмыг дэлгэрэнгүйгээс үзнэ үү
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2005 оны 04-р сарын 13-ны өдрийн
74 дүгээр тогтоолын хавсралт
НИЙСЛЭЛИЙН НУТАГ дЭвСГЭРТ ШИНЭЭР ШАШНЫ БАЙГУУЛЛАГА
Байгуулах, ҮйлажилЛАгаа Явуулахад зӨвшӨӨрӨл олгох ЖУРАМ
* Нэг.Нийтлэг үндэслэл
* Монгол улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг Нийслэл хотод хэрэгжүүлэх, шүтэн бишрэх эрхийн хээ дагуу иргэд сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, үйл ажиллагааны хугацааг сунгахад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тавдугаар бүлгийн 32 дугаар зүйлийн 1 дэх заалтад нийцүүлэн гаргасан энэхүү журмыг мөрдлөг болгоно.
* Хоёр. Баримт бүрдүүлэх
* Сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахыг хүссэн иргэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд дараах бичиг баримтыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн бүрдүүлж ирүүлнэ.
* 2.1. Тухайн сүм, хийд, төв байгуулах шаардлага, үйл ажиллагааны онцлогийг тусгасан өргөдөл,
* 2.2. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн наймдугаар зүйлийн 2, есдүгээр зүйлийн 3 дахь заалтын шаардлагыг бүрэн хангасан дүрэм,
* 2.3 Шашны байгууллага байгуулахаар санал нэгдсэн хүмүүсийн хурлын шийдвэр, дэлгэрэнгүй тэмдэглэл,
* 2.4. Шашны байгууллага байгуулахыг анх санаачлагчдын товч бүртгэл /овог, нэр, нас, хүйс, боловсрол, мэргэжил, эрхэлж буй ажил, сургууль, гэрийн хаяг, утас/, удирдах гишүүд, ахлагчдын бүртгэл
* 2.5. Удирдах байгууллагын гишүүд, ахлагчдын бүртгэл,
* 2.6. Үйл ажиллагаа явуулах байршил, газрын зөвшөөрөл олгосон гэрчилгээ,
* 2.7 Шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад шаардагдах байр танхим барих, худалдан авах, түрээсээр ашиглах үеийн нөхцөл болон холбогдох бусад газраас авсан зөвшөөрөл, гэрээ,
* 2.8 Шашны байгууллагаас шашны зан үйлийг явуулахад шаардагдах ном, судар, бусад хэрэгслийн жагсаалт, хөрөнгө санхүүгийн хэмжээ, эх үүсвэр, тусламж хандив зардлын тооцоо,
* 2.9 Шашны байгууллагын зорилго, шүтэж итгэдэг номлолын үндсэн үзэл санаа үйл ажиллагааны зарчим, гадаад харилцааг тайлбарласан танилцуулага,
* 2.10 Шашны байгууллагаас шүтэн бишрэгчид, итгэгчдийн дунд зохиох ажлын гол агуулга, чиглэл,
* 2.11 Шашны байгууллагын номлол сургаал айлдагч гадаадын зөвлөх, багшийн дэлгэрэнгүй бүртгэл, фото зураг, гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх албаны болон ажиллаж буй газрын санал зөвшөөрөл, тодорхойлолт,
* 2.12 Тухайн дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын байршил, лам санваартан нарын үнэмлэхүй тоог харгалзан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид, хорооны засаг даргын өгсөн санал,
* 2.13 Улсын бүртгэлийн газраас нэр давхцсан эсэхийг тодруулах
* Гурав.Зөвшөөрөл олгох
* 3.1 Зөвшөөрөл олгохыг хүссэн иргэн энэхүү журмын хоёрдугаар бүлэгт заасан баримт бичгийг бүрдүүлэн НИТХ-ын Ажлын албанд өгнө.
* 3.2 Шашны байгууллага байгуулахыг хүсэж өргөдөл ирүүлсэн иргэдэд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль болон бусад холбогдох тогтоол шийдвэрийг Хурлын Ажлын алба танилцуулна.
* 3.3 Буддын шашны сүм хийд, дацан, төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс үйл ажиллагааны талаар торхойлолт авсан байна.
* 3.4 Шашны байгууллага байгуулах хүсэлт гаргасан иргэний шаардагдах бичиг баримт бүрдэл болсон эсэх , Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 8 дахь заалтын дагуу тухайн нутаг дэвсгэрт уг сүм, хийд цуглаан шаардлагатай эсэхийг Нийслэлийн ИТХ-ын Шашин, сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсгээс хянан үзэж газар дээр нь шалгаад санал дүгнэлтээ Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулна .
* 3.5 Шашны байгуулалага байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах тухай асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
* 3.6. Зөвшөөрлийг 1/нэг/ жилийн хугацаатай олгоно.
* Дөрөв.Хугацаа сунгах
* 4.1 Шашны байгууллага сүм, хийдийн зөвшөөрлийн хугацааг сунгуулахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
* а/ .Хугацаа сунгахыг хүссэн өргөдөл,
* б/ Тухайн зөвшөөрлийн хугацаанд хийгдсэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, дүүргийн татварын албаны тодорхойлолт,
* в/ Үйл ажиллагааны талаар тухайн хорооны Засаг Даргын тодорхойлолт
* 4.2. Явуулсан үйл ажиллагаа, хийгдсэн ажлууд, шүтэн бишрэгчид итгэгчдийн тоо болон бусад асуудлыг хэлэлцэн зөвшөөрлийг 1-3 жилийн хугацаагаар сунгаж болно.
* Тав. Хяналт тавих
* 5.1. Зөвшөөрөл авсан сүм хийдийн цугларалтын үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх шашин сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг болон Тэргүүлэгчдээс хяналт тавьж ажиллана.
* 5.2. Зөвшөөрөл авсан шашны байгууллага нь анхны батлагдсан дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагааны чиглэл, байршил, удирдах бүрэлдэхүүн , ахлагч нь өөрчлөгдсөн тохиолдолд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд тухай бүр албан ёсоор мэдэгдэнэ.
* 5.3. Шашны байгууллага нь лам, санваартан шүтэн бишрэгчдийн тоо, тухайн жилд хийсэн ажлын тайлан, танилцуулгыг жил бүрийн 12 сарын 25-ны дотор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд ирүүлнэ.
* 5.4. Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, иргэдийн зан заншил, үндэсний онцлогт харшилсан аливаа үйл ажиллагаа явуулсан нь батлагдвал тухайн шашны байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлнэ.
* 5.5. Сүм хийд аливаа шашны байгууллагын талаар иргэдээс ирүүлсэн санал гомдол, хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу барагдуулна.
* Зургаа. Шашны үйл ажиллагаанд хориглох зүйл
* 6.1. Сүм хийд, шашны байгууллага нь үйл ажиллагаагаа зогсоохоор өөрөө шийдвэрлэвэл НИТХ-ын Тэргүүлэгчдээс зохих шийдвэр гаргана.
* 6.2. НИТХ-ын Тэргүүлэгчдээс аливаа шашны байгууллагын үйл ажиллагааг зогсоосон тухай шийдвэр гармагц татварын болон цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
* 6.3. Тухайн сүм хийд, шашны байгууллага үйл ажиллагааг нь зогсоохоор гаргасан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрөл хууль тогтоомжийн дагуу шүүхэд гомдол гаргаж болно.
* Төр сүм хийдийн харилцааны тухай хууль энэхүү журмын заалтыг зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийн хугацааг цуцлан холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Нийслэлийн Иргэдийн ТӨлӨӨЛӨгЧдийн Хурлын ТэргҮҮлэгЧид
_________________ Монгол Улсын төлөө зүтгэе
|