#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.29.26 4:46 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 279 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 511 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.24.08 12:36 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
И Да Зин түүний үгийг ч анзаарсан юмгүй өөрөө өөртөө өгүүлрүүн <<Өчигдөр орой төлөг тавьж үзэхэд азын тэнгэр гийж байсан юм даа. Тэгээд л би энд ирсэнсэн. Гэвч алив юманд тоо хязгаар байдаг ажээ. Төөргийг төөрүүлж болно. Хувь заяаг эргүүлэх аргагүй. Нуугдаад ч хэрэггүй байжээ. Би бүсгүй танд хийсэн нүгэл байхгүйсэн. Гэтэл намайг юунд ийн салахгүй дагана вэ? Тэр өдөр ч яахах миний буруугаар бүсгүй та дайсныхаа бүслэлтэд орсон. Би ч түүнийхээ шанг хүртэж мунанд цохиулан үхэхээс наагуур юм бололоо. Одоо авцаа өгцөө тэнцээ биз дээ...>> гэв.
<<Би чиний бавтнахыг сонсож ханалаа. Надаас нуугдсан хэн боловч түмэн хэсэг огтчуулдгийг чи мэдэх үү?>> гэж Жу Сян Зюнь асуув.
И Да Зин эргэж харалгүйгээр <<Өршөөхийг ч өршөөж хэлтрүүлэхийг ч хэлтрүүлж байх хэрэгтэй шүү дээ. Бүсгүй та гараа татаж И Да Зин намайг явуулчихгүй юу?>> гэв.
<<Ертөнцийн ёс журам надад огтхон ч падгүй. Би тэнгэр газарт ч захирагдахгүй сансрын салхи мэт чөлөөтэй сэлүүн явдаг хүн>> гэж Жу Сян Зюнь хүйтнээр өгүүлэв.
<<Та тэгээд чухам яах санаа байгаа юм бэ?>> гэжИ Да Зин асуув.
<<Чи надад тэр хосгүй нарийн арга увдисаа зааж өгвөөс хэн хэндээ хал балгүй зам мөрөө хөөх болно>> гэж Жу Сян Зюнь өгүүлэв.
<<Хосгүй арга увдис гэнээ? Би чинь тахиа хүлчих чадалгүй амьтан чинь хаанаасаа тэр хорвоод хосгүй зэвсгийн эрдмийн арга увдисыг сурдаг билээ. Тэгээд ч би чинь улаасаа улай үзэхийг тэвчдэггүй. Зэвсэгт баатар эрсийг үзээд холнуур тойрдог хүн. Юуных нь тийм юм байх вэ?>> гэж И Да Зин цочин сандран өгүүлэв.
Өрөөсөн нүдтийн эрүүл нүдэнд орсон элсийг нухдаггүй, өөдөөс ирсэн эрдэм чадалт хүнд худал хэлж болдоггүй гэж үг байдаг. Чи өөр хүн байсан бол итгэхээс аргагүй чадмаг жүжиглэж байна. Харин намайг маллаж дөнгөхгүй байлгүй гэж Жу Сян Зюнь хилэгнэв.
<<Чухам юуны тухай яриад байгаагаа тодорхой хэлээч дээ>> гэж И Да Зин гуйлаа.
<<За би хэлээд өгье. Чи амин цэгийг үгүй болгогч хорвоод хосгүй аргыг чадах уу үгүй юу>> гэж бүсгүй асуулаа.
<<Амин цэгийг үгүй болгох аргаа. Би ерөөсөө сонсож дуулаагүй юм байна>> гэж И Да Зин мэгдэн өгүүлэв.
<<Их маягладаг эр байх нээ. Чи л түүнийг сураагүй болоод Му Цин Сягийн мунанаас амь мултраа байхдаа>> гээд Жу Сян Зюнь хүйтнээр инээв.
<<Аа та энэ тухай яриад байсан юмуу. Тэр өдөр би та нарын өс хонзонгоос мултрах аргагүй боллоо гэж бодоод зориуд түүний мунанд өртсөн юм. Гэтэл журамт бүсгүй Му намайг өршөөж зөөлөн цохисноор би өнөө хэр шороо хөдөлгөж явна>> гэж Их Да Зин тайлбарлав.
<<Чи ч мөрөн голоор хэрэн хэсэж чамгүй худал хэлж сурч байгаа хүн юм. Му Цин Сягийн муныг ч ердийн нэг түлээний мод гэж санаа юу. Тэр мунаараа чиний загатнааг маажиж өгсөн юм болох нь шив дээ. Тэр арга билгийн муна гэдэг чинь аргын хатуу билгийн зөөлнийг агуулсан байдаг. Ердийн хүн тархин дундуураа татуулах нь бүү хэл үзүүрийнх нь хэдэн ногоон навчинд л шүргүүлэхэд амьгүй болох учиртай юм. Гэтэл чи 100 уулзартаа цохиулчихаад зүв зүгээр явж байгаа атлаа амин цэгийг үгүй болгох аргыг мэдэхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?>>
И Да Зин би биеэрээ дүүрэн амтай байгаад ч үүний учрыг тайлбарлаж чадахгүй юм байна даа. Бүгсгүй та санаан зоргоор үйлдсүгүй. Намайг алсан ч амин цэгийг үгүй болгох арга гэж юу байдгийг би мэдэхгүй юм байна гээд И Да Зин гашуунаар инээвхийлэв.
<<Чи намайг ал гэж буй бол би чамайг бүр алахгүй дээ. Чамаас салахгүй зууралдаад хаа явсан газар чинь амар заяа үзүүлэхгүй байхаар ч тэр аргыг зааж өгөхгүй хаачдаг юм бэ? Тэр цагт хоёулаа хоёр тийшээ болно доо. Чи итгэхгүй байна уу?>> гэж Жу Сян Зюнь асуув.
Энэ гоо шулам бүсгүй салахгүй дагаад байвал унд хоол унтах нойр ч тавтай байхгүй хэцүүднэ шүү. Гэвч өөр яах билээ дээ.Хүн алахыг зугаа төдий боддог хүн чинь энэ хэлсэн нь харин юу ч биш байнаа.
И Да Зин алгуурхан босож ирээд эргэн харж <<Түмэн хэрэгт тоо хэмжээ гэж буй аюул гамшгаас гэтэлнэ гэдэг маань…>> гээд цааш ярих гэв.
Өдий хүртэл Жу Сян Зюнь И Да Зингийн ар нурууг харан зогсож байсан билээ. Гэтэл И Да Зин эргэн харж 4 нүд эсрэг ширтэхүйеэ ЖуСян Зюнь чөтгөр үзсэн мэт хирдэхийн цочиж арагш ухараад бүлтийтэл гайхаж хоцров. Түүний өмнө гал цоггүй туранхай шарангуй царайтай мөрөн голын төлөгч өвгөн биш харин нүдэндээ галтай гоо үзэсгэлэн төгс цагаан царайт номын дүртэй залуу эр зогсож байх нь тэрээ.
<<Чи чинь хэн гээч вэ?>> гэж Жу Сян Зюнь зандран асуув.
И Да Зин мэхэсхийн ёслоод <<За би бээр төлөгч И Да Зин байнаа. Бүсгүй та 3 сарын өмнө хонзон авах гэж над дээр ирснээ санахгүй байна уу?>>

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.24.08 1:46 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
<<Чи И Да Зин ч бай, И Сяо Зин ч бай хэн нь хамаагүй миний өмнө зүс царайгаа хувилгаж золигтоод байхаа боль. Чи тэр өдрийн надтай тааралддаг мөрөн голын төлөгч биш л байна шүү дээ. Харин тэр өвгөний хүү нь л байж магадгүй… Үгүй ээ. Хаанаас хүү нь ч байж таарахгүй. Тэр шар царайт чөтгөрт ийм хүү яахин заяах вэ? Чи хурдан үнэнээ хэл. Тэгвэл яахав чамайг толглоом тохуу хийснийг чинь хэлтрүүлье>> гэж Жу Сян Зюнь өгүүлэв.
И Да Зин ихэд цочин <<Бүсгүй та юу ярина вэ? Би бичиг номын хүн өөрийгөө журамт сайд гэхгүй боловч суух босохын зуур алдар нэрээ өөрчилж амьтан хүн хуурч яахин зүрхлэх вэ?>> гэв.
<<Тэр өдрийн төлөгч чинь 40 хол гарсан царай зүс муутай амьтан байсан. Чамтай адил сүр сүлд төгс сайхан номын эр байгаагүй шүү дээ!>> гэж Жу Сян Зюнь хүмүүсийн хоорондын харьцаа ёс журмыг төдий л эс гадарлах тул гэнэн цайлганаар ам алдаж залуу эрийг нүүрэн дээр нь ил магтсанаа даруй ойлгож өөрийн эрхгүй нүүр нь улайснаа <<Чи тэгээд үнэхээр тэр төлөгч мөн биз дээ>> гэв.
И Да Зин бүсгүйн гайхаад буйн учрыг сая ойлгож <<Өө би хэлэхээ мартчихаж л дээ. Бүсгүй та мөрөн голоор хэрэн хэсэж явахдаа зүсээ хувилах аргыг дуулагүй баймааргүй юм даа>> гэв.
<<Чи хэнийг хуурах гээ вэ? Зүсээ хувилгах аргаар царай төрхөө өөрчилж болохоос биш нүдний гал цогийг нуух аргагүй. Тэр өдрийн төлөгч чинь чалхгүй усан нүдтэй өвгөн байсан шүү дээ. Гэтэл чиний нүдний гал их хурц юм… Би хэрэв иймхэн юмыг гадарлахгүй бол 10 амьтай байгаад ч өдийн зэрэгтэй явахгүй байсан байлгүй>> гэж Жу Сян Зюнь түүний үгийг таслав.
<<Та бас л учрыг нь дутуу мэдэж байна. Зүс хувилгах аргыг мэддэг хүн олон боловч нүдний гал хувилгах аргыг чаддаг нь төдий л олон бус болов уу гэж И Да Зин өгүүлэв.
<<Ичгүүргүй амьтан өөрийгөө зүс хувилгах аргад эгнэшгүй гэж боддог байна шүү>> хэмээн Жу Сян Зюнь зэвүүцэнгүй өгүүлэв.
Жу Сян Зюнь сая л нэг юм түүний үгэнд итгэжээ.
<<Хүний цаана хүн тэнгэрийн цаана тэнгэр байдаг гэлцдэг. Би хаанаас өөрийгөө хосгүй амьтанд тооцох билээ. Уг нь ч нүдний галыг хувиргах нь төдий хэцүү эд биш л дээ. Царай зүс сэтгэлийг дагж тогтдог. Сэтгэл санаа нүдний галыг төрүүлдэг гэдгийг мэдвэл болох нь тэр. Хэрэв чи өөрийгөө хөгшин эмгэн болгоё гэж бодвол сэтгэлдээ бодоод яваад байхад нүдний чинь гал арилчихна>> гэж И Да Зин хариулав.
<<Пээ! өөрөө мөрөөрөө л өвгөн болж хувирахгүй бас хүнийг хөгшин эмгэн болгох гээд байгаа юм шүү. Ёстой ичгүүргүй гэдэг нь>> гэж Жу Сян Зюнь дуу алдав.
Жу Сян Зюнь бас л гэнэ алдан өвгөн эмгэн хоёрыг холбож хэлсэндээ ичингүйрч нүүр нь час улайв.
Гэвч И Да Зин санаанд ч ороогүй бололтой өгүүлрүүн <<Нээрээн ч тань шиг ийм гоо бүсгүй өтөлсөн эмгэн болон хувирах ямар хэрэг байх билээ. Над мэтийн ямбигар эр бол ч тийм бөгтийсөн шар өвгөн болон хувирахад таарах байхаа>> гэв
Жу Сян Зюнь <<писхийтэл>> инээд алдан <<Битгий зориуд хүний үг мушгиад бай. Хэн чиний муухай сайхныг дуудсан юм бэ? Чи ийм залуухан номын дүртэй эр байж яах гэж тийм золигийн өвгөний дүрд хувирдаг юм бэ?>> гэж асуув.
Аргагүйн эрхэнд л тэгж явдаг юм даа. Би уулаасаа л орой төрж дорой өссөн хүн. Эцэг эхээс эрт өнчирч түших тулах ойр дотны хүнгүй эр ганцаар амь зууж явдаг юм. Багаас сурсан зурахайт номыг сэтгэлдээ бясалгаж хоног өдрийг төөрүүдэг шүү ухаантай… гээд И Да Зин санаа алдахад:
Жу Сян Зюнь түүний үгийг таслан <<Юун зурхайт ном. Дотор нь юу байдаг юм бэ?>> хэмээн сониучирхав.
<<Зурхайт ном бол маш балар эрт цагийн сурахуйяа бэрх эрдэм ухааныг агуулсан судар байдаг юм. Зурхайт гэдэг нь үсэг бичихийн эхлэл төдийгүй тэнгэр газар хүмүүний их ёсны тухай нууцыг илтгэдэг хятад орны алив эрдэм сургаал кунзи, мэнзи, бумбын болон бурхан ном арга билэг цэрэг цаазын ухаан нь бүгд үүнээс үүсэлтэй. Ийм учраас зурхайт ном нь 4 ном 5 бичгийн тэрүүн гэгддэг юм даа>> гэж И Да Зин өгүүлэв.
<<Их эрдэм ухаан гэнээ. Түүнийг чинь бүр ч ойлгохгүй юм байна>> гээд Жу Сян Зюнь толгой сэгсрэв.
<<Их туйл ньтэнгэр газрыг төрүүлнэ. Тэнгэр газраас 4 үзэгдэл үүснэ. 4 үзэгдэл 8 хүлсийг буй болгон гэж бүсгүй дуулсан уу?>> хэмээн И Да Зин асуув.
<<8 хүлсийн зургуу даа? Нөгөө 2 загастай адил хар цагаан 2 дүрс орооцолдсон тэр найман хүлсийн зурийг хэлж байгаа бол үзсэн юм байна>> гэж Жу Сян Зюнь өгүүлэв. И Да Зин толгой дохиж тэр чинь л зурхайт номын үндэс болдог юмдаа. Энгийн хялбар юм шиг атлаад нарийн судлаад ирэхээр түм буман үзэгдэл юмсын үүсэл хувьслыг багтаадаг юм гэв.
<<За наад зурхайт номыг чинь сонсож залхлаа. Цааш нь яриач>> гэж Жу Сян Зюнь шаардав.
<<Би тэгээд энэ зурхайт номоороо л хоолтой залгадаг хүн дээ. Би нүгэл буяныг төлөгдөж нүүр царай шинжиж ус салхины солбицлыг тогтоон арга билгийг үзэж аяга тагш хоол олж иддэг юм>>.
<<Чи бүр толгой эргүүлж гүйцлээ. Нүүр царай шинждэг ч бай мэргэ төлөг арга билэг ус салхины солбилцлыг алийг нь ч үздэг бай хамаа алга. Чи чухам ямар учраас царай зүсээ хувилгаж явдгийнхаа учрыг хэлээд өгөөч>> гэж Жу Сян Зюнь уцаарлав.
<<Тэр бол ч ертөнцийн байдлаас болж аргагүйн эрхэнд тэгдэг юм даа. Эзэд дээдэс энгийн ард хэн ч бай хээнцэр ганганд итгэхээсээ сахланд илүү найддаг юм. Сахалгүй бол ажил бүтдэггүй гэсэн үг байдаг шүү дээ.Тэр тусмаа ам хэлээрээ хоол олж иддэг арга билгийн үзэгч төлөгчин хүн сахалгүй байх юм бол хэн түүний үгийг сонсож итгэх юм бэ? Ийм учраас л тэр өдөр бүсгүй та зээлийн газар ямаан сахалт И Да Зин өвгөнтэй учирсан юм даа>> гэж И Да Зин өгүүлэв.
<<Аа тийм учиртай байсан юмуу? Чи одоо энд юу хийж суугаа юм бэ?>> гэж Жу Сян Зюнь гэнэт асуув
И Да Зин хэсэг түгдэрснээ эндэхийн ой ч сайхан байдаг юм. Би тэр өдөр бүсгүйд гай удсанаас хойш дахин төлөг тавихаа больсон тул идэх юм байдаггүй ёстой л гэдсэндээ хоолгүй богцондоо мөнгөгүй арга буюу энэ тоорын ойд ирж гэв.
<<Аа би чамайг мэдлээ. Эндээс тоор хулгайлж иддэг байх нь>> гэж Жу Сян Зюнь хөхрөв.
<<Журамт хүмүүн ёс бусын идээг амсдаггүй. Би энд суугаад бөнжигнөсөн тоорыг харж анхилуун үнэрт нь суухад өлөн гэдэс маань цадах шиг болдог юм>> гэж И Да Зин төв царайгаар өгүүлэв.
<<Үг хэлээ худалддаг хэрмэл төлөгчид бүгд л харах царайнаасаа олигтой амьтад биш. Хүн хуурахдаа гаршсан байдаг юм. Сая би чамайг дотоод бясалгал хийж байхыг чинь харсан байхад юуны чинь тоорын үнэрт цаддаг гэж ичих ч үгүй худал зална вэ?>> гэж Жу Сян Зюнь сөргөж асуув.
И Да Зингийн нүүр улсхийж <<Энэ удаа миний алдас боллоо. Би сая үнэхээр дотоод бясалгал хийж байсан юм. Харин тэр таны яриад байгаа амин цэгийг үгүй болгох арга гэдэг чинь биш шүү. Ердийн нэг бие чийрэгжүүлэх дасгал төдий юм>>
<<Бие чийрэгжүүлэх дасгал гэнэ үү. Айхавтар ч дасгал болдоо. Чи ч чөтгөр шулмыг ч болов хуурч дөнгөдөг юм байн даа. 100 уулзвар цэгээрээ биеийн бохир хийг өнгө үнэртэй ялгаруулж чаддаг хосгүй чадалтан мөрөн голлоор чамаас өөр байдаг болов уу? 5 махбодийн бүлгийн толгойлогч Жинь Кан Лун өвгийн дотоод тамир лав өдий зэрэгт хүрээгүйдэг>> гэж Жу Сян Зюнь дотроо бодсон боловч түүнийг ил гаргаж хэлсэнгүй хэсэг зуур бодлогширсноо <<Чи одоо хаачих вэ?>> хэмээн асуув
<<Борооны усанд унасан алим хаа өнхөрч очих нь тодорхойгүй. Газар сайгүй хэрэн хэсэж таарсан газраа л хоноглоно доо >> хэмээн И Да Зин өгүүлэв.
<<Ёстой сайн байна. Би ч гэсэн өнөөхөндөө зорьсон хэрэггүй малгай тавибал манайх маргааш бол танайх гэсэн амьтан л явж байна. Хоёулаа хамтдаа зам нийлвэл яасан юм бэ?>> гэж Жу Сян Зюнь асуув.
И Да Зин сандран арагш ухарч <<Болохгүй болохгүй эр эм хоёр хүн эхнэр нөхөр биш байж хамт явна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Шударга хүмүүн хичнээн доройтлоо ч ёс журмыг гутаан дэг цаазыг эвдэж болохгүй>> гэв.
Жу Сян Зюнь дэндүү номын дүртэй эрийг үгээр сэнхрүүлж чадахгүйгээ ойлгож сэлмээ шархийтэл сугалан гартаа атгаад <<Юуны чинь эхнэр нөхөр гэж чамд гурван настай хүүхэд шиг чирэгдээд явах гэсэн юмуу. Хэрэв миний санааг дагаваас хамаг хэрэг сайнаар төгсөнө. Эс дагаваас чамтай 300 удаа халз тулахад миний илдийн аясаар болохгүй чи хаачих юм бэ…>> хэмээн сүрдүүлэв
И Да Зин ихэд цочин Жу Сян Зюнийг харваас түүний царайд уур хилэнгийн улбаа огтхон ч үгүй харин ч гоо царай нь тэрсэж давахын аргагүй хөөрхөн үзэгдэхэд <<300 удаа халз тулвал миний бие щд 300 илдийн ор гарах байлгүй. Сая би дотроо төлөг үзвээс барын сүүлэн дээр гишгэсэн ч аюулгүй маш их аз буянтай бууж байна>> гэв. Жу Сян Зюнь зурхайт номын учрыг сайтар ухахгүй тул өөрийг нь догшин бартай зүйрлэж буйг ч эс анзааран <<Номын солиот минь битгий балайраад бай. Хоёул явж үзье>> гээд инээв.
Хоёул хамтдаа уулыг уруудан буув. Жу Сян Зюнь гэнэт алхаа сааруулан <<Хүүе номын гөлгөр минь би чамайг яаж таньсныг чи мэдэх үү?>> гэж асуув
И Да Зин харц өргөн түүнийг ширтлээ.
<<Чи хэдийгээр зүс хувилгах аргыг эзэмшсэн нүдний гал цогийг нууж чаддаг боловч ар нуруу чинь ерөөсөө хувирахгүй юм. Ёстой л мич 72 удаа хувиралаа ч сүүлээ аргалж чаддаггүй л гэдэг боллоо доо. Хи хи>> гэв.
<<Чи тэгээд намайг мичтэй зүйрлэж байгаа юм биз дээ>> гээд И Да Зин ч дагаж инээв
<<Одоо чиний нурууг хараад чи тэр өдрийн сүрьетэй хөгшин өвгөн миний өмнө зогсож байгаа цагаан царайт номын дүрт залуу эр болон хувираад байн уу аль эсвэл номын дүрт залуу эр нь хөгшин өвгөнд хувилсан юмуу гэдгийг олйгохоо больчихлоо>> хэмээн Жу Сян Зюнь хэлэв.
<<Байсан юм үгүй болдог, үгүй юм бий болдог. Би сүрьетэй өвгөн ч мөн, цагаан царайт номын хүн ч мөн. Бүсгүй чи алинаар нь яах нь вэ?>> хэмээн И Да Зин өгүүлэв.
<<Чи хэрэв тэр өдрийн сүрьетэй хөгшин чөтгөр жинхэнэ дүрээрээ мөн юм бол би чамайг ална. Харин жинхэнэ номын цагаан царайт бол чамайг дагаад явна>> гэж Жу Сян Зюнь хариулав.
Жу Сян Зюнь урьд өмнө хүн хартай төдий л дотно харьцаж байсангүй гэнэн цайлганаараа тул бодож санах юмгүй сэтгэлдээ юу байгаагаа тэр чигээр нь л хэлээд тавьчих ажээ. Тийм ч учраас түүний саяын хэлсэн үг И Да Зинг эвгүй байдалд оруулах юм гэж санасангүй. И Да Зингийн өмнө тэнгэрийн дагин шиг гоо охин хүн алахдаа нүдээ цавчдаггүй шулам бүсгүй ээлжлэн тодорсноо хоёул нийлэн нэгдэж өмнө нь Жу Сян Зюнь болон хувирахад тэр хүйтнээр <<Бүсгүй минь тааллаараа бол гагцхүү би чамайг дагж чадахгүй>> гэж өгүүлэв.
Жу Сян Зюнь түүний тахил буруу өрөгдөхийг үзээд яах учраа олохгүй <<Чи чинь юмны учир мэдэхгүй тоглоом даадаггүй юм уу даа. Би чамайг жинхэнэ номын дүртэй цагаан царайт залуу эр гэдийг чинь мэдэж л байна…>> гэв.
<<Бүсгүй минь одоо төлгөнд бууж байгаагаас үзвэл барын сүүлэн дээр гишгэвээс аминд халтай гэж бууж байна. Чамтай явж болохгүй нь дээ>> хэмээн И Да Зин түүний үгийг таслав.
Жу Сян Зюнь түүнийг хилэнтэй нүдээр ширтэж <<Тэгвэл би чамайг 300 хэсэг тасчиж хаяна даа>> гэлээ.
<<Намайг шүүрэн шанага шиг болгож хаясан ч би дагаж чадахгүй нь>> гэж И Да Зин шийдэмгий өгүүлэв.
Жу Сян Зюнь илдээ хуйнаас нь сугалан <<Чи харамсахгүй биз дээ>> гэлээ.
<<Эр хүн хэлсэн үгнээсээ няцдаггүй юундаа ч харамсах вэ дээ>> гэж И Да Зин өгүүлэв. Ж Сян Зюнь гэтэл илдээ буцааж хуйлаад <<За чи яв даа>> гэлээ.
И Да Зин энэ санамсаргүй явдлыг үзээд гоо үзэсгэлэнт шулам бүсгүйн тархинд ямар бодол ороо бол гэж хэсэг гайхсанаа санаа шулуудан эргэж ч харагүй цааш уруудав.
Ж уСян Зюнь гэнэт түүний араас дуудан <<Хүүе чи зогсооч>> гэлээ.
И Да Зин зогссон боловч эргэж харсангүй.
<<Номын гөлгөр минь намайг Жу Сянь зюнь гэдэг. Чамд хэцүү хэрэг тохиолдвол миний нэрийг гурвантаа дуудахад би чамд туслана шүү>> гэв.
<<Жу Сян Зюнь гэв үү. Яасан сайхан нэр вэ?...>>

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.24.08 2:57 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
***


И Да Зин ганцаараа уулнаас бууж шууд тоорын цэцэгт гудамж руу явж орлоо. Түрүүчийн удаа нүүрээ хувиргаж төлгийн дэлгүүрээ нээсэн бол энэ удаа жинхэнэ төрхөндөө хувираад ирж буй тул тосгоныхон хэн ч түүнийг танихгүй ажээ.
Өчигдөр уржигдар хоёр нэгэн оёодолчны суудлыг засаж өгөөд хэдэн мөнгөн зоос олсон байжээ. Иймд тэр өврөө тэмтрэн хоёр аяга минтууз авч идэв. Урьд шөнө тоорын цэцэгт гудамжинд шөнөжин бясалгал хийсэн тул ихэд өлсөж ядарсан бйлаа. Үлдсэн мөнгөөрөө И Да Зин хямдхан буудал хөлсөлж маргааш өглөөний хоол идэхэд хүрэлцэхүйц санагдав.
Маргааш үдийн хоол яах бол? Амьд хүн аргатай гэдэг цагаа болохоор болох байлгүй.
Түүний олж очсон буудал нь чамгүй том боловч доншуур наймаачид, хэрмэл цэргүүд дүрсэн ажээ. Нийтийн банзан орноос хөлс шиврийн үнэхр ханх тавина. И Да Зин хэдийгээр цэмбэн цамцтай ядуу дорой байдал илэрхий боловч уужим тавиу магнайтай аргагүй л номын хүний төрх төлөв шингэсэн харагдах ажээ. Иймэрхүү зочид энэ зэргийн буудалд маш ховор ирэх тул буудлын даамал том зочингийн адилаар хүндэтгэн хүлээн авлаа. Тэрбээр мөрөн дээр тохсон хир даганд баригдаж тос шиг гялтганах хөлсний алчуурыг авч түүнээс төдий л ялгагдахгүй хар бүтээлгийг гөвсөн болоод <<Манай буудалд тусгай өрөө байхгүй л дээ. Тун ч харамсалтай>> гэж гөвтнөх ажээ.
Усыг нь уувал ёсыг нь дагадаг мань мэтийн хэрмэл улс чинь малгай тавибал манайх байдаг юм шүү дээ гэж И Да Зин өчив.
Хөндлөнгийн хүнд ёсорхуу мэт санагдах энэ үгийг И Да Зин үнэн сэтгэлээсээ хэлсэн байжээ. Мөрөн голоор хэрэн хэсэж нүүр шинжин нүгэл буяныг төлөгддөг И ДаЗингийн хувьд ганц шөнө толгой хоргодох оронтой болно гэдэг диваажинд очсон мэт санагдаж байлаа.
И Да Зин ихэд ядрах тул үдийн хол идчихээд доншуур наймаачид хэрмэл цэргүүдийн архи ууж мөрийтэй тоглон элдэв өнгөөр орилолдон шуугилдахыг ч хайхралгүй толгойгоо бүтээн бөх нойрсоод өгснийг ярих хэрэггүй буй заа. Маргааш өдрийн 5 жингийн үед сая сэржээ. И Да Зин угаас их унтах дургүй өглөө эрт босож дотоод бясалгал хиййж заншсан байлаа. Буудлын том танхимд хөлс шивэр архины эхүүн үнэр хурхирах, шүдээ хавирах унгасны дуу холиолдон юун бясалгал хийх манатай ажээ. Тэр хэсэг зуур суугаад арга буюу богцоо авч буудлаас гарч явлаа. И Да Зин үүдний лангуунд дөхөж ирээд зүүрмэглэж суугаа данс бодогч эрд дөхөж <<Алив хө тооцоогоо бодох уу?>> гэв
Данс бодогч эр цочин сэрж <<Ноёнтон яасан эрт босоо вэ?>>. Байрны хөлс 5 бутархай зоос төлөх ажаамуу гэв. И Да Зин өврөө ухтал баларсан юм болсон байлаа. Биед нь байсан хэдэн мөнгөн зоос ганц ч үлдэлгүй алга болжээ. Өглөөний хоол байрны хөлс төлөх мөнгө нэг мөсөн үгүй болсон байв. И Да Зин эрт босч яарч сандраад мөнгөө орхичихсон байж магадгүй хэмээн бодоод данс бодогч эрийн зүг мэхийн ёсолж <<Өршөөгөөрэй мөхөс би мөнгөө буудалд үлдээжээ>> гэв.
Тэгээд даруй бцаж ирэв. Гэвч дэр дэвсгэрээ өөд уруугүй онгичин үзсэн боловч мөнгөтэй хэтэвчний бараа сүүдэр ч үзэгдэхгүй ажээ. И Да Зингийн хамаг биеийнх нь хар хөлс ичиж зовсны улмаас цувлаа. Сохор зоос цагаа тулахад сайн эрийг мохоох явдал ч байдаг ажээ. Зүгээр мөнгөө хаячихсан бол сайндаа л өглөөний хоолгүй хоцорно биз. Сандраад байх явдалгүй бүсээ чангалаад л гүйцэх нь тэр. Гэтэл байрны хөлс төлөхгүйд хүрвэл ч байдал өөрөөр эргэх болно. Хүүмүүс түүнийг өөдгүй өгөрөөр нь дуудаад зогсохгүй номны хүний нэр төрийг нэгмөсөн гутаах хэрэг болно шүү дээ.
Гэвч царай муутай бэр хадам эхтэйгээ заавал нүүр тулдаг гэдэг шиг арга буюу данс бодогчид зовлонгоо тоочихоос аргагүй болжээ.
<<Ноёнтон мөнгөө аваад ирэв үү?>> гэж гүн хүндэтгэлтэй асуулаа.
<<Мөнгөө хаячихжээ>> гэж И Да Зин царай улайлган бувтнав.
<<Үгүй байлгүй дээ ноёнтоон, сайн хайв уу>> гэж данс бодогч асуув. И Да Зин толгой сэгсэрч их л гэмшингүйгээр <<Би бүр бүгдийг онгичиж үзлээ. Өчигдөр л танай энд ирэхэд мөнгө маань байсан юм. Гэтэл сая энд ирээд үзтэл мөнгө маань байдаггүй>>.
Данс бодогчийн царай даруй хүйтэн хөхий дааж <<Та тэгээд манай будалд хулгай авчихлаа гэх гээд байна уу?>> хэмээн асуув
<<Танай буудалд сайн муу олон л хүн орж гарч байгаа гар шургуулаад дэлсчих хүн байж мэдэх юм шүү>> гэж И Да Зин өчив.
Энэ үед өглөө болж гудамжаар явж байсан хүмүүс хоёр хүний хэрүүлийг үзэж тойрон шавж харгцаана. Данс бодогч дүр төрх дуу хоолойгоо өөрчилсөнгүй <<Ноёнтон тэгээд хичнээн зоос алдсан юм бэ? дээ>> гэж асуув.
И да Зин дуугаа намсган <<Зур, зур…>> гэв.
<<Зургаан лан мөнгөн юмуу?>>
<<Үгүй зур, зур…>>
<<Тэгвэл 60 лан 600 лан юм уу?>>
<<6 бутархай зоос>>
Тойрон зогссон хүмүүс нирхийтэл инээлдэв.
Ердөө зургаахан бутархай зоос байсан юм уу? Ноёнтон тэр хэдхэн юммны хойноос юун ч их сандрах юм бэ дээ. Бид ч төлчихөж дөнгөх юм байна. Янз байдлыг чинь үзвэл та номын хүн бололтой. Байрны хөлсийг завших бодол байх ёсгүй. Гар дээр хэдэн зоос байхгүй байхыг алийг тэр гэх вэ? Манай буудал ч гэсэн ганц нэг хүнээс мөнгө авч чадалгүй алдах явал байдаг л юм. Номын хүний нэр сүрийг бодоод би таны оронд төлчихсөн ч болох байна. Гэтэл ноёнтон та сая манай буудалд мөнгөө алдсан гэдэг чинь хүн алж хүрээ талдаг хулгайн будал гэснээс ямар өөрц байх вэ? Энэ нэрийг ч манайх харин зүүж чадахгүй шүү гэж данс бодогч өгүүлэв.
<<Мөхөс би сандарч тэвдээд эрхмийг эвгүйгээр хилсдүүллээ. Түмэнтээ уучлал эрье>> гэж И Да Зин үг алдсанаа мэдэж мэхэсхийн ёслов.
<<Амнаас унагасан үг, асгаж цацсан ус хоёрыг буцааж болдоггүй юм даа. Ноёнтон мөнгөө боддоо>> гэж данс бодогч жишим ч үгүй өгүүлэх ажээ.
<<Надад, надад байхгүй…>>.
<<Байхгүй ээ. Өршөөгөөрэй ноёнтон минь. Тэр богцонд чинь юу байгаа юм бэ? Эрхэм хүн мартчихаад олохгүй байж ч болох юм биш үү>>
<<Хүнийг алж болно харин гутаан доромжилж болохгүй. Эрхэм та хүнийг дэндүү басамжилж байна!>> гэж И Да Зин царай улалзуулан өгүүлэв.
<<Тэгж ч ярьж болохгүй шүү эрхэмд алдсан юмыг чинь эрэлцэж өгөх нь бидний үүрэг. Энэ нь юунд таны нэр төрийг гутаах билээ>> гэж данс бодогч хариуллаа. Тэгээд тэр гараа сунган И Да Зингийн лангуун дээр тавьсан богцыг задалваас шивэр шинхний эвгүй үнэр ханх тавьж дотроос нь 2 уранхай оймс хуучин дөрвөлжин даавуу ул нь цоорсон гутал зэрэг зүйлс гарав. Тэдгээрийг хичнээн ч жил угааж цэвэрлээгүй юм бүү мэд эвгүй үнэрт нь хамраа таглаад авмаар ажээ. Түүнчлэн төлгийн хуучин самбар гарч ирэв. Данс бодогч ноёнтон урьдын адил их л эелдгээр тэдгээрийг богцонд буцааж хийн уяад И Да Зинд эргүүлэн өгч <<Ноёнтон энэ юманд чинь хоноглосон хөлс төлчихөөр юм алга>> гэв.
Данс бодогч алдсан мөнгийг нь хайж тус болж буй хэрэг биш барьцаанд авах эд эрж байсныг мэдээд И Да Зин хэлэх үггүй болтлоо уурлаж <<Ийм юм гэж хаа байсан юм бэ? Эр хэдий ядуу ч нэр төрөө боддог юм…>> гэж ээрэв.
<<Ноёнтон та үнэхээр шударга эр юм бол хэдэн зоос ч гайгүй хэрэг биш үү. Хүн болгон л ядуу зүдүүгээ дуудаад хөлс төлөхгүй бол бид чинь юу болох билээ дээ. Иймд эр хүн гуай минь тооцоогоо бодож үз>> гэж данс бодогч өгүүлэв.
Данс бодогчийн үг хэл гэж шөвөг адил өөрөө түүнийг давж буухгүйгээ И Да Зин мэдээд цамцаа тайлан лунгуун дээр шидэж <<Энэ цамцыг байрны хөлсөнд барьцаалж болох уу?>> гэв.
Данс бодогч цамцыг өргөж үзэн дээр доргүй сайтар шалгасны эцэст <<Ноёнтон үнэхээр өөр аргагүй бол би энэ цамцыг түр хадгалж байхаас даа>> гэв.
И Да Зин ердөө л дотуур цагаан өмдтэйгөө үлдэж богцоо шүүрэн аваад толгой сэхийлгэн өргөж гадагш зүглэнгээ дотроо төлөгдөж үзвээс <<Хулгайч өрөөнд орж ирэхэдэ өвчтөн орон доогуур нуугдаж амь мэнд мултрах боловч эд хөрөнгөө алдана>> гэж буусан нь түүний байдалтай яг л дүйцэх ажээ. Энэхүү байдлыг харж байсан хүмүүс хэцүү байдалд орсон атлаа хэнэг ч үгүй төлөг тавьж суугаа энэхүү номны төлөгчийн гэнэн занг үзээд их л хөгжилдөн инээцгээх ажээ.
И ДА Зин намс намс алхалсаар тоорын цэцэгт суурингаас гарч өмнө зүгийг чиглэн хаа ч очихоо шидйсэн юмгүй алхав. Орой болоход тоорын цэцэгт уул тэртээ алсад үлдэж өмнө нь хэсэг тэгш газар тааралдав. Намрын салхи жихүүн амьсгал орж гэдсэндээ холгүй мөрөндөө хувцасгүй И Да Зинд улам ч хэцүү тусна. Сохор зоос ч үгүй хөдөө хээр талд намрын оройн жихүүн салхийг яаж аргалах вэ гэдэг тун ч бэрхтэй санагдана. Урьд өдрийн үд дунд хоёр таваг минтуузаас өөр юм идээгүй бүтэн өдөр шөнө хоёр ширхэг будаа хэлэн дээр тавиагүй тул гэдэс нь хоржигнон дуугарч тэсэхүйеэ бэрх өлсөнө. Өмднийхөө бүсийг чангалаад ч нэмэр болохгүй ажээ.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.24.08 3:46 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Аливаа номд хэт автсан хүмүүс баян хоосон гэлтгүй бүгд л амьдралд зохицох чадвар дорой байдаг хойно доо. Амьдрал нилээд чинээлэг нэг нь бэлэн хувцас өмсөж бэлэн хоол идчихээд аливаа хэрэг явдалд тун ч гэнэхэн хандаж зарим талаар хүүхэд мэт аашилдаг. И Да Зин ганц бие ядуу хоосон боловч бас л тэдэн шиг тэнэг ааш олонтаа гаргаж явдаг байв.
И Да Зин сульдталаа явсаар нэгэн ноён шишийн тараиалангийн талбайн хажууд богцоо тавин дэрлээд тэнгэр харан хэвтэв. Энэ үед амуу тариа боловсорч ноёно шиш тарвас газрын самрыг гар сунгаваас авч идэж болохоор байв.Гэвч И Да Зин дэргэд нь ийм их идэх юм байхгүй мэт өлсөхөө тэвчиж нам унтаад өгөв. Сэрээд үзвээс тэнгэрт одод түжээ. Шинэ саран тэнгэрийн дорно хаяанаас мандаж цууямбуу өмд нь шүүдрийн усанд цохиулаад хэдэн арван оготно ходоодыг нь хурц хумсаар зурах мэт гэдэс нь тэсгэлгүй өлсөнө.
И Да Зин мөлхөн өндийж завилан суугаад анхаарлаа төвлөрүүлэн амьгсгалаа түгжиж хэсэг зуур дотоод бясалгал хийвээс биед нь хургасан жихүүдэс арилсан боловч гэдэс нь хоржигнон дуугарсаар байлаа. Тэр санаа алдаад тэргүүн өргөн үзвээс нүднийх нь өмнө том булцгар нонён шишийн булцруу үзэгдэх нь ид боловсорч цагаан шүүс бүрэлдэж гүйцсэн үе дээрээ байлаа. Түүнийг тасдан авч зажилваас энэ газар энэ мөчид хорвоод хосгүй амттан мэт санагдах байв. Тэр ойролцоох нэгэн ноён шишийн булцруу руу гар сунгав. Гэвч хариугүй гар хүрэхийн үес халуун төмөрт хайрагдсан мэт гараа суга татан авав. <<Хүний юмыг хэлэхгүй авахыг хулгай гэнэ. Хулгай үйлдвээс яахин номын хүн болох аж? Шударга журмын хүмүүсн ёс бусаар ирсэн идээг амсдаггүй. Эртнээс нааш өлсөж үхэх бага хэрэг ёсыг алдах том хэрэг гэдэг бусуу. И Да Зин минь дээ чи яагаад богд хүмүүний сургалыг зөрчинө вэ?>> гэж амандаа үглэлээ.
Гэвч ноён шишийн булцрууны татах хүч нь хоосон хдоодондоо номлохоос хавьгүй хүчтэй байлаа. Амандаа хэдийгээр ийн үглэх боловч түүний хоёр нүд нь шунаг харцаар ноён шишийн булцрууг цоо ширтэж байв. И Да Зингийн санаа даруй хувирч эрт эдүгээ гэдэг чинь хоёр өөр цаг <<Кунз богд ч гэсэн бэрх үед ёсыг зөрчсөн байхад И Да Зин би чинь ямар хүн билээ дээ?>> гээд ноён шишийн булцрууг тасдан үмхэлвээс амтлаг цагаан шүүс ам дүүрч ирэв.
<<За яахав их ч идсэн хулгай бага ч идсэн хулгай цадтал идээд авъя. Хожим ноён шишийн эзэнтэй уулзаж мөнгийг нь төлөөд өгвөөс барав. Одоо бол зээлж байгаа болохоос биш хулгай хийж байгаа бус.Тэгэхээр гайгүй>> гэж угсруулан идэх зуура амандаа үглэнэ. Тэрбээр ийн өөрийгөө тайтгаруулаад 3 ноён шишийг идэж дуусаад тариан талбайн зүг гүн хүндэтгэлтэй мэхийн ёслож <<И Да Зин би өнөөдөр аргагүйн эрхэнд үүнийг үйлдлээ. Маргааш өдөр эзэнтэй чинь уулзаад гялайснаа өчиж ач энэрлийг нь үүрд дурсаж>> гээд үгээ дуусгаагүй байтал гэнэт хэн нэгэн хүн писхийтэл хинээх дуулдах нь их л танил эмэгтэй хүний хоолой байлаа. И Да Зин уулаас эмэгтэй хүнтэй ойр дотно явсангүй. Хэрэв танил эмэгтэйгээ нэрлэ гэх юм бол түүнийг мунаар цохиж бараг л алах шахсан модон махбодийн толгойлогч Му Цин Ся нөгөө нь чухам юуны учир түүнийг ээрээд байгаа нь эс мэдэгдэх гоо шулам бүсгүй Жу Сян Юнь нар юм. Энэ насандаа л догшин авир муу үйлт энэ бүсгүйтэй таарах тавилантай юм байлгүй гэж И Да Зин бодов.
<<Номын хэнээтэй журамт хүний царай гаргаад байсан. Гэтэл бүр хулгай хийж байх шив дээ?>>
Энэ дуу нэг их хол ч биш ойр ч биш дуулдахыг сайтар сонсвоос үнэхээр Жу Сян Зюний хоолой байлаа. Ер бусын ялдам яруухан түүний дуу хоолойг сонссон хэн боловч тэр бол хүн алахдаа нүдээ цавчдаггүй шулам бүсгүй гэж эс итгэхээр ажээ.
И Да Зин <<Хн>> гэхээс өөр юм хэлсэнүй.
<<Чи миний санааг дагах бас л болоогүй юу. За яахав үзье л дээ. Би чамайг газрын гаваар орсон ч салахгүй дагана гэдгээ дээр хэлсэн шүү…>> гэж Жу Сян Зюнь өчив.
Буудалд мөнгөө алдсан нь шулам бүсгүй Жу Сян Зюньтэй холбоотой гэсэн бодол гэнэт И Да Зингийн сэтгэлийг сэрдхийлгэв. Энэ бүсгүй сүг сүнс мэт өөрийг нь ийн дагаад байх аваас насан туршдаа амар заяагаа үзэхгүй гэдгээ И Да Зин сайн мэдэж байв.
Гэвч тэр түүнийг эс хайхран цааш явлаа.
И Да Зин Жу Сян Зюнийг түүний ойролцоох хаа нэгтээ нуугдаж байгаа мэт санаж байсан нь алдаа байжээ. Жу Сян Зюнь түүнээс наанадаж 3 газрын хол зайтай нэгэн өндөр модны мөчир дээр суугаад шарсан тахиа амтархан идэх зуур түүнтэй ярилцсан байжээ. Бүсгүй авиа дамжуулан нууцад нэвтрэх арга хэрэглэсэн боловч түүний энэ талын эрдэм чадал төдий л сайтар боловсроогүй тул хэдийвээр дуу авиагаа хэдэн газрын чанадад хүргэх боловч бусад дотоод тамирын гоц чадвартнуудын адилаар зөвхөн хүссэн хүндээ дуу хоолойгоо хүргэж эс чадах ажээ. Энэ үед шөнө дунд шүлэг нойрноы үе тул эзгүй хээр талд гагц И Да Зин л түүний дууг сонссон байв. Хэрэв хот хүрээнд ийн ярьсан бол гудамж дүүрэн хүмүүс бүгдээрээ түүний дууг сонсох байлаа.
Гурван булдруу ноён шиш гэдсэндээ хийчихээд И Да Зингийн санаа сэтгэл их л өөдрөг боллоо. Тэр алхаагаа нэмэн өөрөөс нь хэзээ ч салж өгөхгүй гэдгийг сайн мэдэх шулам бүсгүйгээс аль болох холдохыг хичээнэ.
Дээгүүр өмссөн хувцас хунаргүй тул өдөр хүний өмнүүр ингэж явах хичнээн таатай байх билээ дээ. Ашгүй шөнө байсан тул зовох юмгүй урагшилна. Зэрлэг араатан мэт өдөр нуугдаж шөнө явж байж гэж И Да Зин бодлоо. Дорно зүгт үүр манхайн тэмдгэрэхийн үест тэр хэсэг намхан ойн дэргэд ирлээ. Энэ нам гүм газар өдөржи унтчихаад шөнө цааш явдаг юм билүү дээ гэж И Да Зин бодов. Эндээс 100 гаруй газрын чанадад түүний нэг холын хамаатан байдаг юм. Хэдийгээр урьд өмнө нь ирж очдоггүй байсан боловч ганц цамц гуйхад өгөх байлгүй. Цамцтай болчих юм бол зүсээ хувилгаж ямаан сахал наан мөнөөх арван төлгөөс 9-ийг нь таадаггүй өвгөн болон хувирч болох шүү дээ. Амьд мэнд байсан цагт бор гэдсний аяыг олж болно.
Ертөнцийн явдал гэж заримдаа сонин юм шүү. Хүссэн юм санаагаар болохыг алийг тэр гэх вэ? И Да Зин харц өргөн үзвэл модны захын нэгэн намхан бутан дээр цагаан торгон цамц өлгөөтэй байх ажээ. Намрын өглөөний салхинд хүний хараа булаан дэрвэж байв.
Хичнээн ч бодь хүн гэсэн хүссэн юмныхаа өмнө сэтгэл хургах явдал байдагдаа. Бусад цагт бол И Да Зин энэ цамцыг хялайж ч харахгүй дэргэдүүр нь өнгөрч ёс төртэй шударга хүн гэдгээ харуулж чадах байлаа. Гэвч түүнд одоо цамцнаас хэрэгтэй юм огт үгүй билээ. Түүний хувьд бариу огтор өмд өмсчихөөд гадуур явна гэдэг нэр төрд нь туйлын их харш хэрэг байв. Иймдд тэр цамцын өмнө очоод ийш тийш харан <<Хэний цамц вэ? Хэний цамц вэ?>> хэмээн өндөр дуугаар хашгиран асуув.
Гэвч шувуудын жиргээнээс өөр чимээ аниргүй ажээ. И Да зин хэсэг зуур эргэлдсэнээ цааш явахаар шийдэв. Гэвч өөрийн эрхгүй цамцны зүг эргэн харвал урьдын адил хараа булаан салхинд дэрвэх ажээ. Ийм сайн чанарын хувцсыг И Да Зин насандаа ч өмсөж үзээгүй билээ. Тэр зөвхөн цэмбэн цамц л өмсдөг. Энэ цагаан торгон цамц хээнцэр гоёмсог гэгдэхгүй боловч өнгө хийцний зохицол сайтай тул И Да Зин түүнийг өмсвөөс төрөл арилжсан мэт болох байлгүй.
Энэ эзгүй хээр хаанаас ийм бэлэн хувцас гарч ирээд модон дээр дүүжлэгддэг билээ. Өчигдрийн буудлын газарт болсон гутамшигт явдал урьд шөнийн Жу Сян Зюний дуу хоолой өнөө өглөөний модонд дүүжлээтэй цамц энэ гурван хэрэг нэгэн сэжмээр холбоотой гэдгийг И Да Зин төвөггүй гадарлаж байлаа. И Да Зин ухаантай хүн тул тэр үл ойлгогдох Жу Сян Зюнь өмнө нь олон жижиг урхи тавьж түүний явж орохыг хүлээж байна гэдгийг төвөггүй ойлгов. Гэвч энэ урхи занга нь дэндүү ёс бус юмдаа.
Гэвч И Да Зин олон таван юм бодох сөгөөгүй болж өөрт нь туйлаас чухал тэр цамцанд татагдаж орхилоо.
Ийм сайхан эдийг орхиод явна гэдэг чинь аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй адил бишүү гээд төлөг тавин үзвээс гэрээс гарахад гай зовлон дүүрэн буцаж ирэхдээ олзо омог арвин азын тэнгэр ивээсэн гэж буусан тул ихэд баярлан аягүй бол хэн нэгэн ачтан намайг ивээн тэтгэж буй заа гэж санав.
Номын хүн цагаа болохоор тавьсан урхинд амархан ордог ажээ.
Тэгээд И Да Зин тэр торгон цамцыг өмсөөд хормын төдийд ёстой л төрөл арилжсан мэт боллоо. Өөрөө хожим хэдэн мөнгөн зоос олоод цэмбэн цамц хийлгэсний дараа цамцны эзнийг олж буцаан өгөөд гялайсан баярласнаа хэлбэл болох нь тэр.
Намхан төглийг өнгөрөөд үзвээс холгүй нэгэн тосгон бүртэлзэнэ. Заяа төөрөг мэргэлэгч хөдөө тосгонд ёстой л ховор юмны нэг гэдгийг андахгүй билээ. Хөдөөнийхөн байшин бариулах, гахай тахианы хороо барихдаа ч өдөр судрын сайн мууг үзүүлдэг заншилтай. Тэд төлгийн самбарт төлөгчөөс нь илүү итгэдэг.
И Да Зинг төлгийн самбараа гаргаж ирэв. Энэ цамцыг олсноос хойш түүний аз ивээн буй мэт өөрт нь санагдах ажээ. Үнэхээр ч тосгонд оруут өөдөөс нь нэгэн чинээлэг байрын хүн угтаж уулзаад улнаас нь толгойг нь хүртэл гүйлгэн харснаа <<Ноёнтон та арга билгийг төлөгдөгч үү?>> хэмээн асууулаа.
<<Мөхөс би арга билэгт нэвтэр газрын ёсонд мэргэжсэн хүн>> хэмээн хариулав.
- Тэгвэл та намайг дагладан явах ажаам уу хэмээн цаад хүн нь өчлөө.
Тэр бол үнэхээр баян чинээлэг хүн байсан ажээ. Байдлыг үзвээс тосгонд ядуучууд олонтой. Газар сайгүй л тагжгар намхан улалжин овоохойнууд нүднээ өртөнө. Тэдгээрийн дунд вааран дээвэртэй хөх тоосгон байшин хэд хэд үзэгдэхийн нэг нь саяын тааралдсан хүнийх ажээ. Тэдний байшин хороо нь сүрэг тахиан дундах өлзийт тогоруу мэт харагдах нь тосгоны тэргүүн баян бололтой.
Тэр хүн И Да Зинг зочноы өрөөнд суулгаж зарц бололтой нэгэн хүний чихэнд нэг юм шивнэхэд цаад хүн нь И Да Зинг гүйлгэн харснаа яаран арын өрөөнд оров. Төдөлгүй нэгэн буянтай сайхан царайтай өвгөнийг дагуулан гарч ирээд <<энэ бол манай ноёнтой хэмээн И Да Зинд танилцуулав.
И Да Зин яаран босч бөхөлзөн ёслоод <<Мөхөс би ноёнтонд бараалхаж байна>>>> гэв.
Өвгөн хариу ёсолсонгүй зарцдаа хандан <<Үүнийг суулга>> гэв.
И Да Зин талархан суухуйд <<Ноёнтны алдар нэр хэн бэ?>> гэж өвгөн асуулаа.
<<Мөхөс миний овог И>> хэмээн цааш залгуулан хэрээ хэлэх гэснээ нэрнээсээ болж олон удаа баларч бйснаа гэнэт санаад <<нэр Сяо Зин>> гэв
<<И Да Зин>> гэсэн нэр маань <<И Сяо Зин>> болон хувирваа.
<<Өө И Да Зин ноёнтон тэгвэл таны юу болж таарах вэ?>> хэмээн өвгөн их л олзуурхсан бололтой асуув.
<<Ми миний… ах>> гэж И Да Зин нэг бүдрэхэд долоо бүдэрнэ гэгчээр худал залж <<ноён та манай ахыг таньдаг юм уу?>> гэж асуув.
<<Их нэрийг нь дуулж байснаас биш эгцэлж уулзсан нь үгүй>> гэснээ өвгөн ээрч түгдрэн харин энэ өмсч байгаа цацыг чинь би таних юм байна. Ах чинь өгсөн үү гэж асуув.
И Да Зин бас л амыг нь дагуулах санаатай ээрч мууран <<Юу л даа…>> гэв.
Өвгөн дахин энэ тэр юм асуусангүй. Гэрийнхэндээ хандаж <<Эрхэм зочин гийгүүлэн ирсэн байхад юунд цай эс өгнө вэ?>> гэж зандарлаа.
Цай ч дор нь бэлэн болж түрүүчийн зарц аяга дүүрэн мэлтэлзүүлсээр орж ирэв. <<Болгооно уу>> хэмээн өвгөн И Да Зинд өгүүлэв. И Да Зингийн гэдэс нь аагтай халуун цайг юу юунаас илүү үгүйлж байх тул амт шимтийг үгээр өгүүлж боломгүй таатай сайхан байлаа. Гэвч ёс журам номын хүний нэр төрийг бодож зугуухан уугаад бас ч аяганы ёроолд жаахныг үлдээв.
Өвгөний харц хүйтрэн ёлтойж <<Дахиж уух уу?>> хэмээн асуув.
Гэвч И Да Зингийн дотор муухайран хариулах сөхөөгүй болжээ.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.24.08 4:38 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
***


И Да Зин ухаан орох үе толгой түрүү нь дүйнгэтэн хагарах гэж буй мэт өвдөнө. Нүдээ нээн харваас сүрэл дэвссэн нэгэн бяцхан өрөөнд хэвтэх бөгөөд ханын завсраар нарны туяа тусна.
<<Шоронд оржээ дээ!>> гэх бодол яагаад ч юм бэ түүний тархинд зурсхийн орж ирлээ. Гэнэт айдас төрөн босох гэсэн боловч гар хөл нь өөрийн эрхгүй хамаг биеийг нь бүдүүн олсоор дангинатал хүлсэн байв.
Чухам юуны учир ийм байдалд орсноо ч мэдсэнгүй. Мөрөн голын эрээн араан элдэв хачин явдлыг тэр яахин ойлгох билээ. И Да Зин айдсаа дийлж ядан их дуугаар <<Намайг тавиачээ, тавиачээ…>> хэмээн хашгирав.
Хүнд хаалга чихран онгойж гаднаас гэрийн эзэн баян өвгөн орж ирэхэд түрүүчийн эелдэг зөөлөн ёс намбатай байдал огтхон ч үгүй <<И Да Зин манай Дин овогтынх чамтай ямар өстэй болоод чи ийм хорон ааш гаргаж зүрхэлнэ вэ?>> хэмээн уурсан зандрав.
<<Ноёнтон имнь юуны учир ийн өгүүлнэ вэ?>> гэж хирдхийн асуув.
<<Их жүжиглэдэг эр байх нь миний хүү уулаас номхон томоотой номын хүн байсан юм. Гэтэл чинд юунд хорон гараараа түүний амийг таслав. Манай Дин овогтын 3 үеийн голомт залгах үр чиний зэрлэг саварт өртөж намайг ёстой л…>> гээд өвгөн үгээ гүйцээж чадалгүй нулимс мэлтрүүлэв.
И Да Зин өвгөн юуны учир ийн энэлж шаналаад буйн цаад учрыг эс ухах тул өөрийн ямар байдалд буйг ч умартан <<Чухам юу болоод танай хүүхэд яасан юм бэ? Ай 8 төрлийн тахимдуу ёсонд өгүүлснээр үр үндэс тасрах л хамгийн хэцүү гэдэг ноёнтон та…>> гэтэл
<<Амаа тат>> гэж өвгөн зандраад <<Битгий надад сайн хүн болж долдогноод бай. Чи юуны учир хүүгий минь алснаа л үнэн мөнөөр нь өчигтүн>> гэв.
<<Хүн алсаан… хүн алсан гэнэ үү…>> И Да Зин хүн амины хэрэгт холбогдсоноо сая л ойлгов. Заяа төөрөг тэнгэрээс гэдэг. Гэвч энэ явдал тоглоом биш шүү гэж бодоод их л тэвдэн <<Ноёнтон минь уураа дарж болгоо. Мөхөс би хүн алах нь битгий хэл тахиа ч цааш харуулж дөнгөдөггүй нэгэн. Ноёнтон та эндүүрээ буй за гэхэд>>
<<Эд мөрийн баримт нь бүгд байгаа юм. Үүнийг аваад яв>> гэж өвгөн хүйтнээр өгүүлэв.
Догшин барс мэт хэдэн лужир зарц нара дайран орж ирээд И Да Зинг чирч гулдран нэгэн өрөөнд аваачив. Тэрэ өрөөнд нэгэн хүн хэвтэж байх бөгөөд цагаан бүтээлгээр толгойг нь бүтээснийг үзвэл амьгүй болсон бололтой. Биенээс нь урссан цус нөжрөн тунасныг үзвээс золгүйгээр эцэслэсэн бололтой. Эргэн торныг тйоруулан хараад И Да Зингийн сүнс зайлах шахав. Хана дээр <<Танай хүүг мөрөн голын төлөгч И Да Зин хөнөөсөн>> гэж цусаар бичсэн үзэгдэнэ. И Да Зин <<Би хүн алаагүй шүү дээ>> гэж орь дуу тавин гасаллаа.
<<Чи үнэн мөнөөр нь өчиг өгөх юм бол арьс мах чинь бага шиг зовох байхдаа>> гэж баян түүнийг ятгана.
<<Мөхөс би номын хүн богд хүмүүний цээр болгон гэрээслэсэн 4 зүйлийн дотор алах хөнөөх үйл багтдаг. Би яахин богд дээдсийн ёсыг эс хүндэтгэн хүний амь хөнөөж зүрхлэх билээ>> гэж И Да Зин хэлэв.
<<Ам дүүрэн энэрэл журам ёс суртахууныг номлочихоод ар хударгаар хорт могой мэт авирладаг бий. Наад өмссөн цамц чинь хэнийх вэ?>> гэж өвгөн зандрав.
<<Би би олсон юм…>>
<<Олсон гэнээ тийм бэлэн байдаг юм бол бас надад нэгийг олооод ир. Наад цамц чинь миний золгүй хүүгийнх байна. Чи урьд шөнө хүн алж хүрээ талчихаад маргааш өдөр нь хэнэг ч үгүй төрсөн тосгонд нь орж ирдэг байна шүү. Ёстой л ёс цээрээ гээсэн хорт амьтан юм>> хэмээн өвгөн зэвүүцэв.
<<Би би…>>
И Да Зин одоо хичнээн амтай байгаад ч үрээ алдсан хөгшин баяны сэтгэлийг эргүүлэхээс өнгөрчээ.
Энд ирэх үедээ өөрийгөө И Сяо Зин гэж танилцуулснаа И Да Зин гэнэт санав. <<Ноёнтон уураа номхотгож болгоо. Энэ цамцыг үнэхээр миний ах надад өгсөн билээ. Би ахыг олж ирээд танд тушааваас хамаг учир олдох вий>> хэмээн яран өгүүлэв.
Өвгөн хүйтнээр инээвхийлэн <<Чи ч мөн хүн басамжилж чаддаг эр юм. Би 3 настай хүүхдэд шиг чамд хууртах уу? Чи үнэхээр И Сяо Зин байсан ч би чамайг алж хүгийнхээ өшөөг авахыг чи мэдтүгүй>> гэв.
<<Би үнэхээр чиний хүүг алсан байлаа ч намайг тамгын газар аваачиж ял хэлэцэх ёстой бус уу? Гэр орондоо дур мэдэн хүн ална гэдэг юу гэсэн үг вэ? Чи тэнгэр газрын хооронд хаан эзний хуулийг зөрчиж болох уу?>> хэмээн И Да Зин сандран асуув
<<Хаан эзний хууль гэнэ. Тэнгэр өндөр хурмаст хол энэ Дин Зя гацаанд би өөрөө хаан эзэн гэсэн үг. Чам шиг төлөгчийг алах ч шоргоолж нядлахын адил хэрэг байхаа>> гэж өвгөн хариуллаа.
<<Чи ч угаас олигтой амьтан биш байжээ>> хэмээн И Да Зин мөчөөгөө өгсөнгүй.
Өвгөн түүнийг дахин хайхарсангүй <<Алив тахил тавгийн зүйлс бэлтгэ. Энэ И овогтын цээжийг ярж зүрхийг сугалж хүүгийнхээ сүнсийг тахья>> гэж дэргэдэх зарц зардсандаа лүндэн буулгав.
4, 5 лужир эр И Да Зинг сэгхийтэл өргөн гол танхимын зүг зүглэв.
И Да Зин нүд анин үхлээ хүлээлээ. <<Би чамайг салахгүй дагана. Чи насан турш амар заяа үзэхгүй дээ>> гэсэн шулам бүсгүйн үгийг тэр гэнэт саналаа. Жу Сян Зюнь үнэхээр үгэндээ хүрчээ. Тэр өдөр И Да Зингийн хэдэн зоосыг авч түүнийг чамгүй чадсан. Гэтэл түүнтэй харьцуулахад өнөөдрийн энэ хүн амины хэрэгт холбогдож буй нь түүний тоглоом дэндүү хатуудсан хэрэг байв. Ёстой л шулам нэрэндээ тохирсон амьтан юмдаа. Хүнээр доог тохуу хийхийн тулд гэмгүй иргэнийг хөнөөж хувцсыг нь авч зам дээр нь тавьсан байдаг шүү. И Да Зин өөрөө ч гэсэн дээ чухам ямар учиртайг тааварлалгүй хувцсыг нь өмсөж өнөө амиа гээхэд хүрчээ
<<Хэрвээ ямар нэгэн хэцүү хэрэг тохиолдвоос Жу Сян Зюнь гэж гурвантаа дуудаарай. Тэгвэл би очиж тусална…>> гэсэн шулам бүсгүйн үгийг И Да Зин гэнэт санав. Энэ үед Жу Сян Зюнь хаа нэгтээ нуугдаад түүнд туслахад бэлэн байж болох юм гэдгийг тэр ойлгожээ. Гэвч тэр түүнийг дуудсангүй. Хэрэв шулам бүсгүй түүнйи амийг аврах юм бол гарт нь нэгмөсөн орлоо гэсэн үг. Цаашдаа юу ч болох юм билээ.Энэ чигээрээ үхчихсэн нь ч амар байх байсан юм билүү. И Да Зин дотроо төлөгдөж үзвээс 8 сард хилэнц ихтэй гэж буусан байлаа. 7 сарын сүүлээр үхэх гэж байхад юуных нь 8 сарыг бодох сөгөөтэй байх вэ дээ.
Баян тахилын сүмийн өмнө зогсоод нулимс урсган <<Хүү минь, хүү минь. Чи шар булагт очих замдаа эргэн харж эцэг чинь чиний өшөөг авахыг хараарай>> гэснээ <<Өрцийг нээ>> гэж тушаав. Хүний сэтгэл санаа нэр төр ёс цээр амь нас аюул тулгарсан үед гаргуундаа гарах үе ч байдг ажээ. Эрлэгийн хаан мэт догшин ширүүн цээжээрээ дүүрэн үстэй том эр И Да Зингийн цамцыг хүүчин хаяад нарны гэрэл ойлгон тоглуулсан хурц балиусыг атган дөхөн ирэх үед И Да Зин номын хүний ариун сахил кунз богд шүлэглэлт номын учрыг шүүн тунгаасан зурхайт номоо тас уамартан <<Жу Сян Зюнь намайг авраач>> хэмээн нүдээ бүлтийлгэн байдаг чадлаараа хашгирав.
<<Дүү минь амийг амиар өрийг мөнгөөр гэдэг юм. Чи манай залуу ноёнтны амийг хөнөөсөн тул тэнгэр эцэг газар эхийг дуудаад ч амь хэлтрэхийг өнгөрсөн биз дээ>> гэж хутга барьсан лужир эр тайван өгүүлэв.
<<Жу Сян Зюнь наймайг авраач, авраач…>> гэж И Да Зин хашгирсаар байв.
Гэвч Жу Сян Зюний бараа сүүдэр ч эс үзэгдэнэ. Шулам бүсгүй түүнийг үхэл рүү түлхчихээд хаачсан нь мэдэгдэхгүй алга болжээ.
Том балиус огтхон ч энэрэлгүйгээр түүний цээж рүү шуугин хүрч ирлээ.
<<Намайг бүү алаач, би амьдрах ёстой…>> гэж И Да Зин арга ядан хашгиргав.
Гэтэл энэ хашгирах дууг дагалдан тун сонин юм болж түүний улаан гэрд цэгээс ямар нэгэн хий урсан гарч дунд танхим, тэнгэрийн орой, хүний гол зэрэг цэгийг даган явсаар 100-н уулзавар цэгт тулан очив. Энэ агшинд толгой тархи нь хагарах гжэж буй мэт санагдан ямар нэгэн учир битүүлэг зүйл бие дотуур нь ийш тийш гүйж амьсгал ч авах аргагүй боллоо.
И Да Зингийн нүүр чавга шиг улайж нүд нь бүлтрэх гэж буй мэт болсноо <<Хурдан алаададах хурдн хурдан. Чи яагаад хөдлөхөө больчихвоо>> хэмээн хашгирлаа.
Цаадахь эр нь түүнйи энэ хачин этгээд байдлыг үзэн хөшиж орхисон мэт балиусаа түүний зүг дахин далайсангүй. И Да Зин гар хоёр нь хүлээтэйгээ ч мартаж гар сунган хутгыг булаан авч болмоор санагдахад гар нь өөрийн эрхгүй өргөгдөн хамгаг биеийн хүлсэн олсыг хэдэн хэсэг тасчин хаялаа. И Да Зин энэ хүртэл өөрйигөө сул чөлөөтэй блсноо тэр даруй ухаарсангүй. Биеийн дотуур гүйх ямар нэгэн хүчинд захирагдан ухасхийн гүйлээ.
Энэ явдал тойрон зогссон хүмүүсийг мэл гайхуулж орхив. И Да Зин гүйсээр хэрмийн хаалгаар гарах үед баян сая сэхээ орж <<Түүнийг барь, барь>> хэмээн их дуугаар хашгирав. Хаалганы орчим зогсож байсан хэдэн хүдэр эр И Да Зингийн зүг шуугин орцгоов. И Да Зин зэвсгийн эрдэм нударган зодоон эс мэдэх тул гар хөлөөрөө тэднийг замбараа муутай өшигчиж түлхэлнэ. Гэтэл хамгийн хачирхалтай нь усны үхэр мэт ханагар эрс туранхай номын эрийн түлхэх төдийд л пирхийтэл ханаран ойчицгооов.
И Да Зин тэднийг хайхрах сөхөө байсангүй цааш гүйлээ. Энэ үес хүртэл И Да Зин амь мултрахын тулд биш бие дотуур гүйх ер бусын хүчинд байж ядсандаа ийн гүйх ажээ.
Агшин зуурын төдийн И Да Зин 10 гаруй газар замыг туулж саяын тосгон болон араас мөрдөн хөөгчид бараа туруугүй хол хоцорчээ. Гүйж гүйж эцэст нь хамаг тамир нь шавхагдан хөлд нь өчүүхэн ч хүчгүй болоход өөрийн эрхгүй сулдайн ойчоод өгөв. Удтал босож чадсангүй хүндээр амьсгаадах ажээ.
Саяын биеэр нь гүйж амь тэмцүүлж байсан зүйл гүйх явцад алга болоод дотор нь онгойж эхлэв. Зүрхний цохилт нь намжихад сая л үхлийн савраас амь мултарснаа мэдэв. Ийм байдалаас амь мултардаг төөрөг заяаны сайных ажгуу.
<<И Да Зин ах ёстой л сайн эр юм. Бишрэхээс аргагүй, бишрэхээс аргагүй> хэмээх дуун холоос сонсогдов.
И Да Зин өндийн суугаад үзвээс өмнө зүгээс нэгэн улаан үүл нисэх мэт нөмрөн хүрч ирлээ.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.24.08 5:18 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
УЙЛАНХАЙ ЖУРАМТ БҮСГҮЙ ХЭМЭЭХ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ


И Да Зин Жу Сян Зюнийг амь авар хэмээн дуудаж байх үес Жу Сян Зюнь өөрөө түүнийг хайхрах манатай амь наана там цаана байв.
Дин Зя гацаанд болсон хэрэг явдын гол гогцоог нээрэн ч шулам бүсгүй зангидсан ажээ. И Да Зингаар тоглоом хийхийн тул өс хонзонтой бүү хэл урьд нь таних ч үгүй жирийн хүнийг алсан гэхэд итгэхэд бэрх хэрэг билээ. Бүсгүй хөөрхий хүний бодийг нь хөтлөөд ханан дээр цусаар нь хэдэн үсэг бичиж алт мөнгө эд хогшил ч авсангүй гагц цамцыг нь аваад явжээ. Номын хэнээтэй улс нэр нүүрээ л аминаасаа илүү хайрладгийг тэр сайн мэдэж байв. Тэд өмнө нь алт мөнгөн уул байхад тоохгүй өнгөрч мэдэх атлаа дан огтор өмдтэй явахыг нэр төрөө гутаасан хэрэг гэж үзэх тул цамцыг авч л таараа гэж бодсон юм.
<<Шударга эр үхэвч малгай тэгш байх ёстой>> гэж Кунз богдын ёсыб журмыг эрхэмлэх тухай үг байдгийг хатуу санаж явдаг Зы Лу хэмээгч хүн дайсан тулгараад байхад хүнгүй газар байгаа мэт малгайгаа засах гэж байгаад махан мануухай болсон ч үлгэр байдаг билээ.
И Да Зин ч түүний бодсоноор болж үнэхээр том хууртжээ.
И Да Зингийн үйл хөдлөл бүхнийг Жу Сян Зюнь алган дээрээ байгаа мэт хянаж байсан юм. Бүсгүй түүнийг мөрдөн дагасаар явлаа. Гэтэл Дин Зя гацаанд түүний алсан номын гүнгийн эцэг нь амьтан хүнийг дээрэнгүйлж гацаа суурингаа дарангуйлж явдаг хорт амьтан байх юм гэж бодсонгүй.Тэр өвөгн юу юугүй И Да Зинг барьж аваад учир начрыг ч олохыг бодсонгүй өрцийг нь цоолж зүрхийг нь сугалан талийгаач хүгийнхээ сүнсийг тахихаар шийдсэн билээ.
Урьд шөнө нь ноён шишийн тариан талбайн дэргэд бяцхан хулгай хийж байх үед Жу Сян Зюнь номын гүнг эцэс болгоод И Да Зингийн өнгөрөх ёстой зам дагуу бяцхан төглийн хажууд цамцыг нь өлгөсөн билээ. И Да Зин хүний ноён шиш хулгайлж идэнгээ бас чиг амандаа ном судрын ишлэл үглэн жинхэнэ номын хэнээтэн болохыг сонсоод бүсгүй өөрийн эрхгүй инээд алдаж авиа дамжуулж нууцад нэвтрэх аргаар түүнийг шоолсон юм. Гэтэл гэм нь түүний авиа дамжуулах чадвар төдийлөн төгс бус тул бусад хүмүүс ч гэсэн сонсчихож мэдэхийг умартсан байжээ. Бүсгүй сэрэмж алдаж хавь ойр дайсан байхыг таг мартсан байв. Хулгана хөөсөн муурын араас нохой дагаж явахыг хэн байг гэх вэ? Мод, ус, шороон махбодийн бүлгийн толгойлогчид энэ үед түүнийг хайж явжээ. Учир юу гэв хэмээвээс ойрын өдрүүдэд мод, ус, гал, шороо дөрвөн махбодийн толгойлогчид Жинь Кан Лун өвгөний захиаг авч мөрөн голын савд нэгэн их хэргийг бүтээх үүрэг авчээ. Гэвч гал махбодийн тэргүүн Хуо Шао Чун хуучин андтайгаа уулзахаар гадагш явсан тул Му Цин Ся, Ту ДиХан, Шуй Да Юнь гурвуул Жу Сян Зюнийг олж барихаар газар сайгүй эрэлд мордоцгоосон юм. Гэтэл ашгүй санасан санаагаар болж урьд шөнө Жу Сян Зюний дууг сонсоод юунд эс баярлах билээ.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.24.08 5:25 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Тэгээд тэд бяцхан төглийг бүслэн И Да Зин замаас цамц олж өмсөөд цааш явсны дараа Ту Ди Хан их дуугаар зандран өгүүрүүн <<Муу шулам минь чи тэр өдөр манай хайсанд миний дүү Ту Да Югийн амийг хороон олон сайн нходыг минь хөнөөсөн гэмээ цагаатгаж амь насаа даруй тушаа>> хэмээн хашгирав.
Энэ үед Жу Сян Зюнь нэгэн модны мөчир дээр суун нааш цааш савлан түүндээ их л бахдалтай янзтай сууж байснаа гэнэт ийн хашгирахыг сонсон ихэд цочив. Хоромхон зуурын төдийд түүний тархинд элдэв бодол эргэлдэж амжлээ.
Зугтах уу? Хэрэв энэхүү гайтай И Да Зин зэвсгийн эрдмийн ертөнцөд эртнээс нааш нууцаар өвлөгдөж ирсэн маш ховор аргыг мэддэггүй байсан бол мөрөн голын сүрьетэй өвгөн төлөгч гоо сайхан царай зүстэй залуу номын эр болон хувираагүй бол Жу Счян Зюньд ийм бодол орж ирэхгүй байсан билээ.Тэгээд ч дайсны 5 махбодийн хүрээн дундаас гэгээн цагаан өдөр зугтаад хаашаа зайлах билээ.
Тулалдах уу?
Зугтахгүй бол тулалдаж л таарна. 5 махбодийн бүлгийн толгойлогчдын дунд Жинь Канн Лун өвгөнтэй тулалдваас хүчин мөхөсдөнө гэдгээ бүсгүй сайн мэдэж байв. Гэвч Жинь Кан Лун шиг хүмүүс ганц ганцаар тулалдахаас биш олны хүчээр түрий баримгүй юм гэдгийг ч бас сайн гадарлана. Гал махбодийн бүлгийн толгойлогч Хуо Шао Чунтай эрдэм чадлын хувьд хүч тэнцүү юм гэдгээ бүсгүй өмнөх тулалдааны үед ойлгосон юм. Харин Му Цин Ся, Ту Ди Хан, Шуй Да Юнь нарын хувьд яриваас зэвсгийн эрдмийн талаар тэднээс илүү ганц ганцаар тулалдваас ялах найдвар 80 хувьтай хэрэв бөөнөөр дайран орж ирвэл ялах найдвар 20 хувьтай байх билээ.
<<Шулам минь чи бууж ирээд үхлээ хүлээхгүй юу хийнэ вэ?>> гэж Ту Ди Хан дахин хашгирав.
Жу Сян Зюнь аюулыг үзээд айж мэгдсэнгүй модны мөчир дээр савлан наадсан хэвээрээ сууснаа <<Та бүхний өглөөний амгалланг эрье>> гэв.
Ту Ди Ханы ганцаараа байгааг үзсээр байж та нар гэхийг бодвоос өөрсдийг нь аль хэдийн мэдчихэж гэж Му Цин Ся, Шуй Да Юнь нар бүгсэн газраасаа гарч ирцгээлээ.
Жу Сян Зюнь модны мөчир дээр хөддөлгөөнгүй суусаар байв.Түүний суусан мөчир нь эрхий хуруун чинээ бүдүүн бие давжаа эмэгтэй хүүхэд байсан ч даахааргүй ажээ. Гэвч Жу Сян Зюнь тааваар аа хөлөө савлан суухад модны мөчир өчүүхэн ч хөдлөгүй нь гайхалтай. Энэ бол өөрийн гоц гойд хөнгөний тамирыг үзүүлэн сүрдүүлэх гэсэн арга байжээ.
<<Нөгөө хоёр чинь хаачаа вэ?>> хэмээн Жу Сян Зюнь асуув.
<<Бөөсөнд хутганы хэрэг юу билээ. Шулам бүсгүй чиний амийг авахад бид гурав ч ахдана>> хэмээн Му Цин Ся өгүүлэв.
<<Чи юу ч ойлгодоггүй шал буруу юм бодож явдаг хүн байна. Бөөс алахад үхрийн хутга хэрэглэх ёстой. Харин тахиа алдаг хутгыг үхэр алахад хэрэглэж чадаж байвал ёстой уран чадвар тэр.Тийм ч учраас би та нарыг алъя хэмээвээс Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний аргыг хэрэглэлгүй босоо илдийн гурван аргаар үзвэл дөнгөж орхино. Хэдийгээр та нарын зэвсгийн эрдэм гавихгүй боловч муу сайн ч гэсэн гурван том махбодийн толгойлогч юм байна үхэр юм гэж бодоод тахианы хутга хэрэглэе л дээ>> гээд Жу Сян Зюнь толгой сэгсрэн өгүүлэв.
Шулам бүсгүй хэдийгээр аман дээрээ зэвсгийн эрдмээр шалгарсан гурван батарыг ийн дорд үзэж байгаа мэт боловч цаад санаа нь дайснаа уурлуулан санааг мунхруулах гэсэн бодол байлаа. Учир нь эрдэм чадал хосгүй баатрууд тулгарахад уурлаж мэгдэхийг ихэд цээрлэдэг. Энэ сахил цээрийг умартваас дайсандаа ашиглах боломж өгдөг гэмтэй билээ. Үнэхээр ч Шуй Да Юнь тэсгэлгүй уурлаж <<Шулам бүсгүй минь буугаад ир. Хөгшин үхэр гурван нүдтэй байдгий чи мэдэх үү? Хоёул эрэгчин эмэгчнээ үзье>> хэмээн хашгирав.
Шуй Да Юнь усан дээр туладахдаа хэнийг ч урдаа оруулахгүй уснаас холдсон үедээ төмөр сэлүүрээ барьж хад чулууг хагалах хатуу тамираар хүнтэй тулалддаг. Хатуу тамираар сургуулилсан хүмүүс гол төлөв түргэн зантай байдаг нь гэм биш юм. Ту Да Хан сандран түүнийг хорьж <<Шуй ахаа юундаа уурлана вэ? Шулам бүсгүй биднийг үхэртэй зүйрлээд их өндөр үнэлж байна. Үхэр байхад юу нь муу байх билээ. Бидний тариачид үхрийн хүчээр амьдардаг улас>> гэв.
<<Тогооч хүн ч гэсэн үхрийн ачаар амьдардаг бус уу. Үхрийн махгүй байвал зочноо юугаар дайлах вэ?>> хэмээн Жу Сян Зюнь шоолон хөхрөв.
Ту Ди Хан огтхон ч уурласангүй <<Үхэр 1000-н талын ашигтай. Ганц хөөрхийлөлтэй нь сая чиний хэлдэг байх насаараа анжсанд зүтгэчихээд өтөлж хөдөлж чадахаа байхаараа зээндээ арьс махаа тушаадаг. Ингээд бодохоор муухан хүнээс ч илүү шүү. Бид гурав чамайг алаад махыг нь гуанзанд өгөх гэвэл хэн ч авахгүй. Харин ч хэдэн лан мөнгө гаргаж авс худалдаж авах хэрэг гарна. Ингэхээр аль нь ашигтай байна даа>> гэв.
Жу Сян Зюнь давагдсандаа голдоо хүртэл хорсох боловч түүнийгээ цуухйлгасангүй. <<Би та нартай амаар алалцаж залхлаа. Үгээр үзэлцэж ханалаа. Та бүхэн одоо хүрээд ир. Харин ганц ганцаараа тулалдах юмуу? Бөөнөөрөө үзэлцэх юм уу?>> гэж асуув.
<<Манай 5 махбодийн бүлгийнхэн 500 хүн ирсэн ч ганц хүнтэй үзэлцсэн ч тавуул явдаг ёстой>> хэмээн Ту Ди Хан өчив.
<<Ичих нүүрэндээ илэг наасан амьтад олны хүчээр цөөнийг ялах гэж бодоо юу>> хэмээн Жу Сян Зюнь хүйтнээр инээвхийлэв.
Ту Ди Хан толгойгоо бөмбөрийн дэлдүүр мэт хурднаар сэгсэрч <<Тэгсэн үг биш Жинь овогт сайн эр ихийн хүчээр багыг дарж яахав гээд ирээгүй. Харин Хуо дүүгийн хувьд бол>> гээд залгуулан өгүүлэх гэтэл Му Цин Ся царай барайлган хошуу дүрж <<Тэр л лав анхиулуун үнэр алт шиг биеийг чинь хайрлаа биз дээ>> гэлээ. Му Цин Ся бол төмөр махбодийн бүлгийн тэрүүүн Жинь Кан Лун өвгөний журмын охин тул нилээд дураараа эрх танхи ажээ.
<<Хуо дүү өнөөдөр ирээгүй тэгэхээр мод, ус, шороо махбодийн бүлгийн толгойлогчид чамтай тулалдана. 5-н хүнтэй туладах байснаа 3 хүн болж хорогддог нь чамд ашигтай боллоо гэсэн үг ха ха>> хэмээн Ту Ди Хан өгүүлэв.
Ту Ди Хан шороон толгойтой мангуу тариачин гэж боддог байсан нь харин ч морьтныг мохоож явганыг цуцаах ам хэлтэй хүн байжээ.Тэгээд дотроо тэсгэлгүй хорсон <<Шороон толгойт мангууг эс алваас хүн нэрийг зүүхгүй>> хэмээн сэтгэлдээ тангараглав. Гэвч аман дээрээ <<За яахав та нар зэрэг дайрвал ч даралдаа нэг мөсөн зүйл дуусгавал надад ч гэсэн амар байна. Гэхдээ жаахан сонирхолгүй юмаа даа>> гэлээ.
<<Шуй Да Юнь би хүүхнүүдтэй тулалдах л туйлын дургүй нэг үглэхээрээ дуусна гэж байдаггүй юм. Чи яаж тулалдахаа хэл л дээ>> гэж Шуй Да Юнь үгийг нь таслав.
<<За яахав би нэг санал хэлье. Би энэ модны мөчир дээрээс та нартай тулалдъя. Та гурав нэг нэгээрээ хүрч ирээд намайг мөчир дээрээс унагавал сая ялсанд тооцъё>>. <<Тэгвэл ямар вэ?>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Үнэн юм биз дээ>> хэмээн Му Цин Ся хүйтнээр өгүүлэв.
<<Ам алдвал барьж болдоггүй юм>> хэмээн Жу Сян Зюнь хариулав.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.24.08 6:22 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Жу Сян Зюнь хэдийгээр дэндүү бардам тоглож байгаа мэт харагдавч дотроо сайтар бодож тунгаасан байлаа. Хэрэв эдэнтэй газар дээр зууралдан тулалдах юм бол мөддөө салахгүй харин модон дээр тулалдах юм бол нааш цааш бултах газаргүй боловч газрын дээр тул хавьгүй давуу байдалтай байх байв. Тэгээд ч хөнгөний тамир хавьгүй илүү тул ялахад бүр ч дөхөмтэй болно хамгийн чухал нэгэн зүйл нь ой дотуур зугтахад төвөгтэй модны орой дамжин зугтваас тэдний гараас амархан зугтаж болно.
Ийн тооцоолоод бүсгүй саяын үгийг хэлжээ.
<<Ингэж тулалдах ч бас сонин байх шүү. 5 махбодийн дотор би 5-д нь байдаг. Жинь овогт сайн эр энд байхгүй. Иймд журамт бүсгүй Му чи түрүүнд тулалд, Шуй Да Юнь та дараа нь үзээрэй>> гэв.
<<Хэн тогтоосон хатуу журам гэж ийм байдаг юм бэ? Өнөөдөр түүнийг чинь өөрчилж та түрүүнд тулалд>> гэж Му Цин Ся түүнийг шахав.
<<Би тогтсон журмыг зөрчиж зүрхлэхгүй>> гээд Ту Ди Хан эсэргүүцэв.
<<Та нар мөрөн голын нэртэй хүмүүс байж юун олон юм ярьцгаадаг юм бэ? Алив би эхний ээлжинд тулалдъя>> гэж Шуй Да Юнь хэлэв.
<<Шуй ах ийн шийдэж байгаа бол би хоёрдугаарт тулалдъя>> хэмээн Ту Ди Хан эрхий хуруугаа гозойлгов.
<<Хэн нь эхэлж үхэх надад хамаагүй. Гагцхүү сайн муугаа түрүүнд нь яриад авахад би босоо илдийн 3 аргын аль нэг мэхийг хэрэглэж та нарын дайралтыг няцаана. Тэгээд гагц тулагаралтаар л ялсан дийлснээ шийдвэл ямар вэ?>> гэж Жу Сян Зюнь асуув.
Хэрэв гурвуул ээлж ээлжээр довтлоод байх юм бол алагдаггүй юмаа гэхэд сульдан ядарна. Гагцхүү аргаар дайснаа хурдан ялж болох юм гэж бүсгүй бодож амжсан билээ.
Шуй Да Юнь жаахан мулгуудуу тул өөрийнх нь барьсан ширмэн сэлүүр 56 жингийн хүчтэй онож цохидоггүй юм гэхэд суусан модыг нь хүчтэй доргиочихвол үлээхийн төдийд хийсчих энэ хүүхэн уналгүй хаачдаг юм бэ? гэж бодоод <<Чи намайг юу гэж бодоод байгаа юм бэ? Чамайг ганц дайралтаар унагаахгүй хаачдаг юм бэ?>> хэмээн асуув.
Тэгээд үгээ ч гүйцээлгйү ухасхийн үсэрч 56 жингийн хүнд ширмэн сэлүүртээ хад чулууг хагалах хатуугийн тамир шингээн Жу Сян Зюний бөөр лүү ширвэн цохив. Жу Сян Зюнь урьд нь бэлтгэлтэй байсан тул хэрэв сэлмээр хаадаг юм бол шарх олдггүй юм гэхэд газар ойчих нь эргэлзээгүй гэж бодоод модны мөчрийг зөвхөн хөлөөрөө тулан арагш нумлан бултаж бараг модны мөчиртэй зэрэгцэх шахуу болов. Нумлан газар тулах аргыг зэвсгийн эрдмээр хичээллэгч хэн хүнгүй чаддаг боловч бүгд газар дээр хийдэг билээ. Гэтэл Жу Сян Зюнь хоёр тахимаараа нарийхан мөчирт тээгэлдээд нумлах аргыг ийн сурмаг хийж байгаа нь Шуй Да Юны гайхлыг өөрийн эрхгүй төрүүлэв. Шуй Да Юны ширмэн сэлүүр хйи мөргөж буцах үед Жу сян Зюнь тэнцвэрээ олоод яах ийхийн зуургүй сэлмээ сугалан түүний шууны амин цэг рүү чичив. Түүнйи илд нь цахилгаан лугаа шалмаг тул хэн ч атугай бултахын аргагүй ажээ.
Гэвч Шуй Да Юнь жирийн нэгэн биш тул 1000 жингийн хүнд алхаагаар дэвсэж 5, 6 ямх гүн доош шигдэн орлоо.
Шуй Да Юнь <<Яасан аймшигтай юм бэ>> хэмээн амандаа үглээд <<Дүү минь чи үзээд алд>> хэмээн Ту Ди Ханд өгүүлэв.
<<За алив>> хэмээн Жу Сян Зюнь урьдын суудлаа эзлэн модны мөчир дээр хөлөө савлан суух ажээ.
Ту Ди Хан анжисаа мөрлөн аажуухан явсаар модны мөчир доор очоод гараар саравчлан бүсгүйн дороос шагайн харав.
Жу Сян Зюнь тэсгэлгүй уурлан <<Шороон толгойт мангуу Ту Ди Хан чи юу хараа вэ?>> хэмээн хашгирав.
Ту Ди Хан жиж ижг инээж <<Шулам бүсгүй чи их хөөрхөн хөлтэй юмаа…>> гэв.
Жу Сян Зюний нүүр улалзан <<Ичгүүргүй амьтан>> хэмээн хараал зүхэл урсгав.
<<Шулам минь юунд хүнийг үгээр үхүүлнэ вэ? Би чиний хөлийг харж хэмжээг нь авсан юм>> гээд анжсаа дээш өргөн зүүн нүдээ аниад мужаан хүн юм хэмжиж байгаа мэт онилсноо толгой сэгсрэн <<болохгүйнээ>> хэмээн амандаа үглэв. Тэгснээ бас хагас алхам шилжиж зүүн нүдээ анин дахин онилооо.
Жу Сян Зюнь тоомжиргүй мэт байх боловч үнэн хэрэгтээ хамаг анхаарлаа түүний зүг хандуулсан байлаа. Гэвч тэр энэ шороон толгойт мангуу чухам юу хийх гээд байгаагийн учрыг мэдсэнгүй. Иймд тэр яаж хамгаалах аргаа олохгүй байлаа. Ту Дин Хан онилж онилж өрөөсөн гараараа нэгэн оньс татваас анжисны толгойноос маш олон тоосго чулууны хэлтэрхий гарч ирээд хилэнцэт царцаа мэт түүний зүг чавхдан орж ирлээ. Жу Сян Зюнь хамгаалах завдал болсонгүй <<Ичих нүүрэндээ илэг наасан амьтан нууц зэвсэг хэрэглэнээ>> хэмээн хашгирав.
Ту Ди Хан <<Бид ямар нууц зэвсэг хэрэглэхгүй гэж тогтсон биш дээ. Тийм үү үгүй юу>> гээд нэг наг хөхөрнө.
Сандрахад самбаа төрнө гэгчээ Жу Сян Зюнь биеэ займчуулан өчүүхэн хүч гаргаваас модны мөчир нааш цааш савлав. Суусан мөчир нь нарийхан уян хатан чанар сайтай байсан тул нум мэт налан савлаж Жу Сян Зюнийг Ту Ди Ханы нууц зэвсгээс аварлаа. Харин дээгүүр байсан навч мөчрүүд түүнд оногдон газар унаж эхлэв. Модны оройд нэгэн шувууны үүр байсан нь тоосгоны хэлтэрхийд оногдож доош унахдаа доторх хоёр өндөг нь Ту Ди Ханы толгой дээр унан хагарч хачин инээдтэй амьтан болон хувиргав.Ту Ди Хан ичих сандрах хосолж олгой нүүрээ дэмий л самардлаа. Энэ үед савласан мөчир хэвэндээ орж Жу Сян Зюнь Ту Ди Ханд их л хорсох тул <<Алтан дэгээ>> хэмээх аргаар модны мөчрөөс уруугаа харан дүүжлэгдэж илдээрээ Ту Ди Ханы толгойг ширвэн цохив.
Ту Ди Хан илд исгэрэх чимээг дуулаад шулам бүсгүй хүн алах нь хэмээн сандарсандаа газар унан өнхрөв.
<<Бид хоёр бүтэлгүй боллоо. Журамт бүсгүй Му чиний ээлж ирлээ дээ>> хэмээн Ту Ди Хан Му Цин Сяд өгүүлэв.
Му Цин Ся хариулсан ч үгүй хараацай мэт хурдан шалмагаар үсрэх зуур Жу Сян Зюний зүг довтлов. Энэ үес Жу Сян Зюнь модны мөчрөөс хөлийн тавгаар уруугаа харан дүүжлэгдсэн хэвээр илдээ гарган арга билгийн муныг хаалаа. Гэтэл Му Цин Сягийн муна хүнийг нь биш мөчрийг довтолсон болохыг хэн мэдэх билээ. Тулалдахын өмнө Жу Сян Зюний хоёр хөл газарт хүрвээс ялагдсанд тооцно хэмээн хоёр тал нэгэнт тохирсон билээ. Энэ үед Жу Сян Зюний илд хий савж Му Цин Сягийн арга билгийн муна мөчрийг онов. Тасхийх чимээ гарч мөчир хугаран Жу Сян Зюний толгой уруугаа харсан чигээр доош унав.
<<Ашгүй дээ>>
Ту Ди Хан энэ үгийг хэлж дуусангуут хариугүй газар унах дөхсөн Жу Сян Зюнь доош унаж байгаа мөчрийг хөлөөрөө тулан <<Хөнгөн үүлний хөвөх>> аргаар дээш хөөрч хоромхон зуурын төдийд хугархай мөчрийн тохой гаруй урт уган дээр гарч зогслоо.
Ёрдгор хугархай мөчир хэд нахизлсанаа тогтов.
Му Цин Сягийн хөнгөний тамир ч бас чамгүй тул энэ үед хараахан газар буугаагүй дайралт амжилтгүй болсныг үзээд арга билгийн муныг эргүүлэн өлмий газар хүрэхийн өмнөхөн хүчээ дайчлан дээш хэдэн тохой хөөрөөд Жу Сян Зюний тогтсон мөчрийн хугархайг дэлсэв. Энэ удаа дуу авиа гарсангүй мунаны билгийн хүч буюу бүсгүйн гараар дамжин очсон дотоод хүч нь мөчрийг модны голтой залгаатай хэсэгээр хувааж орхив. Му Цин Ся өөрөө дахин хэдэн алд дээш үсэрч Жу Сян Зюнийг түрүүлж газар унагаад ялсан нэр зүүхийг эрмэлзэв.
Жу Сян Зюнь модны мөчир дээр буцан суугаад амьсгаа ч дарж амжаагүй байсан тул модны мөчир дахин угаараа хугарахад арга буюу доош уналаа. Харсаар байтал ялагдах нь гарцаагүй болжээ. Гэвч бүсгүй Му Цин Сягийн арга билгийн мунаны үзүүр дээр гишгэн түүнээс тулалт аваад дээш хөөрөв. Хэдийгээр Му Цин Ся Жу Сян Зюнь нар зэрэг дээш хөөрсөн боловч Жу Сян Зюний хөнгөний тамир чамгүй илүү тул Му Цин Сягаас тохой илүү гарчээ.Тэр давуу байдлаа ашиглан Му Цин Сягийн зүг илдээ ширвэвэл ийм хэцүү байдалд Жу Сян Зюнь ялалт авчрах юм гэж Му Цин Ся зүүдлээч үгүй байсан тул арга буюу арга билгийн мунаараа илдийг хаав. Илд муна хараахан тулгарахын өмнө хэдэн сарын өмнөх тулалдаанаар шулам бүсгүйн илд мунан дээррх хоёр ногоон навчийг тасласныг санаж яаран татаж аваад агаарт биеэ зайлуулан бултав.
Энэ удаа бас л Му Цин Ся ялагджээ.
Му Цин Ся газар буугаад сэтгэл нь маш тавгүй байх аж.
Жу Сян Зюнь зөөлнөөр газардаад <<За та бүхэн ялагдсанаа хүлээх үү>> гэчихээд цааш яваад өгөв.
Тэр И Да Зинг олох гэсэн ажээ.
Ту Ди Хан гэнэт түүний замыг хөндөлсөн <<Хүүе чи хаана хүрэх нь вэ?>> гэв.
<<Би салхи мэт сэлүүн явдаг хүн чамд ямар хамаатай юм бэ?>> гээд Жу Сян Зюнь түүнийг хайхарсангүй.
<<Чи биднийг ялчихаар л хамаагүй болчихдог юм уу?>> хэмээн Ту Ди Хан өгүүлэв.
Жу Сян Зюнь түүний ийн ээрэн зогсохыг үзээд уур нь доог болон хувирч <<Сая би та гурвыг ялчихсан биш үү>> хэмээн асуув.
<<Сая бол сая одоо бол одоо>> хэмээн Ту Ди Хан өгүүлэв.
<<5 махбодийн бүлгийн толгойлогчид бүгд итгэхийн аргагүй сайн эрчүүд байсан юм бий>> эхмээн Жу Сян Зюнь хүйтнээр инээн өгүүлэв.
<<Бид шударга журамт хүмүүс бишээ>> хэмээн Ту Ди Хан толгой сэгсрэв.
<<Жинхэнэ шударга журамт хүн чинь өнөөдөр энд ирээгүй. Хэрэв тэр энд байсан бол чиний сарнай цэцэг саран авхай мэт гоо зүсийг чинь үзээд гар далайж зүрхлэхгүй байсан байхаа>> хэмээн хар шартай Му Цин Ся гоо бүсгүйчүүл үзэхээрээ л нөхрийг нь булаачих юм шиг боддог зангаараа асуув.
<<Би л хувьдаа ямар ч байсан шударга журамт сайд хүмүүн бүс жрийн нэгэн тариачин эр. Манай тариачид тэдэнд амуу тариаг нь бэлдэж өгдөг>> гэж Ту Ди Хан өгүүлэв.
<<Шударга журамт хүмүүн байх юуных нь сайн байх вэ? Би усан дээрээ байхдаа өчүүхэн хүмүүсийг үл хайхран гагцхүү эрхэм сайдуудыг л тонодог>>
<<Манай Шуй ах жижнхэнэ дээрэмчин цаад журамт сайчуул чинь хуурам дээрэмчид гэсэн үг. Амьдрал дээр жинхэнэ нь хуурамчаасаа хавьгүй дээр байдаг шүү дээ>> гэж Му Цин Ся өгүүлэв.
<<Тэгэхээр бид гурав шударга журамт хүмүүс биш болж таарах нь иймд бидэнд ам алдвал барьж болдоггүй учрыг тайлбарлах гээд хэрэггүй байх>> гэж Ту Ди Хан өгүүлэв.
<<Тэгэхээр та нар яах санаа байгаа юм бэ?>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Дахин тулалдана даа. Бид гурвуул чи ганцаараа үзнэ. Гэвч чи урьдын адил ашигтай байдалд байгаа>> гэж Ту Ди Хан өгүүлэв.
<<Хэрэв та нар халз тулалдаад дахин ялагдах юм бол та нар яах юм бэ?>> гэж арга буюу Жу Сян Зюнь сөргөн асуув.
<<Дахин тулалдана даа>> гэж Ту Ди Хан өгүүлэв.
<<Дахин тулалданаа… мөрөн голоор үгээ өтгөнтэй хольж иддэг ийм хүнийг үзээгүй юм байна>> гэж Жу Сян Зюнь гүйлсэн нүдээ дүүрлийлгэн удын хөмсгөө босож илдээ суга татан бариад <<Би ардаа ажилтай болоод л ая эвийг харж байсан юм. Та нар айгаад байна гэж эндүүрэв үү. Алив хүрээд ирцгээ. Дахин тулалдвал ч тулалдъя>> хэмээн уурсан хашгирав.
***
Мөнөөх бөөн үүл хөвсөөр түүний өмнө буухад хүн байх юм гэж үнэхээр И Да зин итгэсэнгүй. Учир нь И Да Зин амьдралдаа ийм хурдан явдаг хүнийг үзээгүй билээ. Гэвч тэр бөөн улаан үүл ямар хүн болохыг мэдээд улам ч айн балмагдав. Тэр нь өөр хүн бус гал махбодийн толгойлогч Хуо Шао Чун байлаа.
И Да Зин ам нь ангалзан гайхширна. Ямар үйл лай нь ирэхээр энэ хар нүгэлд орооцолдож чонын амнаас гараад барын аманд орох нь энэ билээ.
Эхлээд Жу Сян Зюнь дараа нь Дин Зя гацааны хэрэг явдал. Одоо болохоор Хуо Шао Чунгийн гарт ордог байна шүү. И Да Зин уулаас мөрөн голынхонд төдийлэн таатай ханддаггүй тэд хөдөлвөл хүний амь хөнөөж барьсан хүнээ үхэх ч үгүй сэхэх ч үгүй хоёрын хооронд амьтан болгож орхидгийг сайн мэднэ.
Хуо Шао Чун И Да Зингийн өмнө ирж гар зөрүүлэн мэхийн ёслоод <<И ах аргагүй л гайхамшигт чадвартай хүн юм. Хуо овогт би бишрээд баршгүй>> гэв.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.28.08 11:39 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
И Да Зин түүнийг гайхан харж <<Эрхэмийн нэр хэн билээ. Би таныг танихгүй юм байна шүү>> гэв.
<<Эрдэмт хүн мартамхай гэж аргагүй л үнэн үг юмдаа. Хэдэн сарын өмнө манай эхнэр тоорын цэцэгт сууринд санамсаргүй гар алдан таныг мунадчихаж биллэ. Түүнээс хойш би хоол идэх ч дургүй хоноглож унтсан ч тавгүй болчихоод байсан юм. Зодолдохгүй бол жинхэнэ андууд болдоггүй гэдэг эхнэрийн маань муна зэвсгийн эрдмийн гоц баатрыг дэлссэн юм гэж тэр үед яахин мэдэх билээ...>> хэмээн Хуо Шао Чун инээв.
<<Та юу яриад байгааг чинь би ойлгохгүй байна шүү. Тоорын цэцэгт суурин гэж хаана байдгийг би мэдэхгүй>> гэж И Да Зин түүний үгийг таслав.
<<И ах та манай эхнэрт уурласан уур чинь гараагүй л байн уу. Түүний өмнөөс би өршөөл эрье>> гээд Хуо Шао Чун түүнд гүн хүндэтгэл үзүүлэн ёслов.
И Да Зин ихэд сандарч хүн алахад нүдээ цавчдаггүй мөрөн голын энэ эрийн гараас яахин мултрах аргаа олж ядаж байх үед ашгүй Дин Зя гацаанд бодож олсон худал үг нь санагдаж даруй босон хариу ёслоод <<Эрхэм та хүн андуурч буй бололтой>> гэв.
<<И ах та юунд ийн мэтгэнэ вэ? Тэр өдөр та Тоорын цэцэгт сууринд зүс царайгаа хувилгаад төлөгчийн дүрээр явж байсан шүү дээ...>> хэмээн Хуо Шао Чун өгүүлэхэд:
И Да Зин духаа алгадан <<Өө тийм л дээ. Та хүн андуурсан байж таарах нь. Миний ах гэж төлөгч хүн байдаг юм. Түүнийг И Да Зин, намайг И Сяо Зин гэдэг. Та л лав манай ахыг таньдаг болж таарах нь л дээ>> гэв.
<<И ах намайг танихгүй байгаа бол одоо яая гэх вэ. И Сяо Зин ч байсан хамаа алга. Харин хөмсөг шатаах их түймэр хөө утаа хаялсаар айсуй. И Да Зин ах та энэ хүмүүсийг яаж явуулъя гэж бодож байна гэж Хуо Шао Чун инээх ярвайхын хооронд асуув.
И Да Зин тэргүүн өргөн үзээд сүнс нь зайлж цөс нь хагарчих шахав. 7, 8 гацааны эр түүнийг мөрдсөөр 20, 30-аадхан алдын цаахантай ирсэн байлаа.
<<Хурдан зугтъя. Тэдэнд баригдвал амьгүй боллоо гэсэн үг>> хэмээн дагжтал чичрээд босон гүйх гэтэл хоёр хөл нь хөвөн чихээстэй мэт гүйх нь битгий хэл зогсож ч чадсангүй.
<<И ах та гар эс хөдөлгөвөөс муу дүү чинь тэднийг явуулахаас даа>> гээд Хуо Шао Чун газраас хэдэн том элсэн ширхэг шүүрэн авч шидвээс дөхөн ирсэн гацааны эрчүүд дуу ч гарч чадсангүй газар тэрийн уналаа.
<<Чи, чи чинь тэднийг алчихав уу даа>> хэмээн И Да Зин улам ч сандран асуув.
<<Тэднийг үлдээж яах гэсэн юм бэ? Чи түүнийг эс алваас тэд чамайг алах болно. И ах та саяын зүрхээ сугалуулах гэж байснаа мартаа юу?>> хэмээн Хуо Шао Чун асуув.
Кунз богд ямар ч тохиолдолд энэрэнгүй байхыг сургасан байдаг юм. Тэгээд ч би хүн алахыг үзэж чаддаггүй. Тэд намайг айлгасны төдий тэднийг алах юун. Ийм олон хүнийг өөрийнхөө төлөөсөнд алуулснаас өрөө цоолуулж зүрхээ сугалуулсан нь дээр. Та бидний санаа бодол тохирохгүй юм шиг байна зам мөрөө хөөцгөөх үү дээ гэв.
Хуо Шао Чун инээж <<И ах үнэхээр нигүүлсэнгүй сайн хүмүүн юм. Уул нь ч манай мөрөн голд хөдлөхийн тоолонгоор хүн алж байдаг хүн тун цөөхөн шүү дээ. Ах та түнийг сөхөж яриад юу хийнэ. Эдгээр гацааны эрс чинь хүний зараалаар яваа улс. Би тэднийг юу боллоо гэж хөнөөх вэ?>> гээд Хуо Шао Чун бас хэсэг элсэн чулуу авч шидвээс мөнөөх гацааны эрс цувран босч ирээд нүдээ нухлан тархи толгойгоо тэмтрэн юу болсны учрыг олж ядан гайхалзана.
<<Сайн эр тэднээр тоглоом хийсэн байх нь шүү>> гэж И Да Зин ихэд баярлав.
<<Би тэдний цэгийг онож цохисон. Таныг яваад нэг цаг болсны дараа дарагдсан цэг өөрөө онгойж хэвийн байдалдаа орох байсан юм. И ахын зэмийг хүлээж Хуо Шао Чун би тэдний цэгийн сувгийг нээж босгож буй минь энэ>> гэж Хуо Шао Чун өгүүлэв.
Гацааны эрсийн дотроос нэг хүн Хуо Шао Чунг танин <<Хуо овогт сайн эр минь>> хэмээн дуудаад газар сөхрөхөд бусад нь гал махбодийн бүлгийн толгойлогчийн нэрийг дуулаад дагалдан сөхөрцгөөв.
<<Та нар бүгдээрээ босцгоо. Танай бага эзнийг алагч нь энэхүү И… И Сяо Зин биш гэдгийг Хуо Шао Чун би батална гэж эзндээ айлтга>>. Алуурч бол өөр хүн гэж Хуо Шао Чун инээн өгүүлэв.
<<Хуо овогт сайн эр ийн хэлж байгаа бол ташаа бус буй за. Мөхөс бид даруй эзэнтэнд айлтгая>> гэж тэргүүлэн ирсэн хүн бөхөлзөн өгүүлэв.
Олон гацааны эрс зэрэг бөхөлзөн ёслоод даруй буцацгаав. Тэд хоёр алхав уу үгүй юу Хуо Шао Чун тэднийг зогс гэж саатуулав. Олон гацааны эрс эргэж харахад ахлагч нь их л хүндэтгэлтэйгээр <<Хуо овогт сайн эр юу айлтгахсан бол>> гэж асуув.
Хуо Шао Чун хайнцуйнаасаа хэсэг мөнгө гаргаж тэдний зүг шидээд <<И ах танайхаас нэг цамц зээлсэн бололтой юм шив дээ. Энэ хэдэн лан мөнгө төлж дийлэх байлгүй>> гэв.
Гацааны эрчүүд тэсгэлгүй баярлаан талархал илэрхийлээд цааш замнав.
И Да Зин Хуо Шао Чунгийн өрөөсөн гараас татаж <<Эрхэм та үнэхээр сайн хүн юм байж. Би үүнийг мэдэлгүй дэмийрч давшилсанд түмэнтээ өршөөл эрье гээд өмнө нь дор мэхийн ёслов>>.
<<Эвдэрсэн нөхөд эвлэрэх эвлэрсэн ул эвдрэх явдал алийг тэр гэх вэ? Бид оройтсон боловч биесээ олж уулздаг нь ямай. Өмнөхөн хоёр гурван газрын зайтай манай нэг хамаатных байгаа. Хоёул хаалгыг нүдэн ороод зочлуулж дайлуулан жаал уувал ямар вэ?>> хэмээн Хуо Шао Чун И Да Зингийн гараас татав.
Хуо Шао Чун мэт өндөр сүр нь үүлэнд тулсан сайн эрийн өмнө И Да Зингийн хийморь жавхаа нь сэргэж өнгө зүс ороод өнөө эс явбаас хэзээ явах билээ гэв.
Хуёул хөтлөлцөн явсаар нэгэн тосгонд хүрч ирэв. Зам зуур тэр хоёр дэвэн дэлхийн юм хамж шимэн ярьсаар явцгаалаа. И Да Зин бүр хүний нутагт дотны андтайгаа уулзсан мэт үг яриа олширсон нь хачирхалтай.
<<Хуо дүү чи намайг аюулд учирсныг яаж мэдсэн юм бэ?>> гэж И Да Зин асуув
<<И ах Дин Зя гацаанд орох үед би түүгээр өнгөрч яваад санамсаргүй таныг харсан юм. Хэдийгээр та И Да Зин ахтайгаа царай зүс адилгүй нас намба ижилгүй боловч нүдэнд нэг л тусаад болдоггүй. Тэгээд л би сая мунгинаж таныг И Да Зин гэж дуудлаа л даа...>> гэж Хуо Шао Чун өгүүлэв.
И Да Зин нэгэнт л өөрийгөө И Сяо Зин гэж танилцуулсан тул одоо үг хэлээ өөрчлөх эвгүй тул хариу хэлсэнгүй.
<<И ах тэр айлд арга билгийг төлөгдөх гэж орох үедээ дэндүү сайхан санаад мөрөн голынхны арга баширыг умартсан бололтой. Хуо овогт би олон жил мөрөн голоор хэрэн хэссэн хүн аливаад сэрэмжтэй явдаг юм. Тэгээд цаад гацааны хүн нэгэнт сэжигтэй санагдахаар хэрэг болгож дагасан билээ. Гацааны эзэн цай авчруулахад өнгө нь ниэлээд өөр өтгөн дотор нь муужруулагч хор хийснийг төвөггүй гадарлаж болох байв. Та гэтэл түүнийг огтхон ч болгоомжгүй ууж орхисон. Тэр үед би гарч очих гэсэн боловч тэд чухам ямар хэрэг хийх гээд буйг мэдмээр санагдлаа. Дараа нь тэд таныг хүн алсан болгож дангинатал хүлээд зүрхийг нь сугалан туг тахих юм болов. Би гарч тусалъя юу гэтэл тө өөрөө олсоо тасчин барын амнаас мултран гарлаа>>.
<<Ёстой азын тэнгэр ивээж бурхан тэр олсыг ялзруулсан бололтой. Тийн мултарч гараагүй бол өдийд би гэдэг хүн шар булгийн шинэ чөтгөр болсон байхгүй юу>> гээд И Да Зин санаа алдав.
<<Тэгж ч ярихгүй шүү. Хуо овогт би зэсвгийн эрдэмд гавихгүй боловч тэд үнэхээр гар далайн зүрхлэвээс сайнаа үзэхгүй байсан нь лав>> гэж Хуо Шао Чун өгүүлэв.
<<Хуо овогт чи гэгээн цагаан өдөр тэдэнд мэдэгдэхгүй хаана нуугдаж байсан хэрэг вэ?>> гэж И Да Зин асуув.
<<Баяны гэрийн хойхно 30 алдын зайтай нэгэн хөгшин хонгорцогт мод байсны навч мөчрийн дунд би хоргодож байсан>> гэж Хуо Шао Чун хэлэв.
<<30 алдын хол зайнаас айлын байшинд болж буй хэргийг нэгд нэгэнгүй мэдэж хэлцсэн үгийг сонсоод тэр ч байтгуай хэрэгцээтэй үед туслахаар зэхэж байсныг бодоход үнэхээр хосгүй гайхмшигтай юм. И Да Зин нээ бүхнийг дуулан итгэж ядахдаа бүр гөлөрч орхив. Гэвч сая Хуо Шао Чун элсний ширхгээр хийн цэгийг онож байсныг үзсэн тул итгэхээс аргагүй болов>>.
Энэ зэвсгийн эрдмийн хүмүүс ёстой л чөтгөр шиг улс шүү гэж И Да Зин дотроо бодов.
<<Миний айдаг ч илүү байжээ. И ах ертөнцөд хосгүй эрдэм чадал биедээ агуулсан тул жирийн хүмүүстэй яахин эгнэх аж>> гэж Хуо Шао Чун инээн өгүүлэв.
<<Надад юуны эрдэм чадал байх аж. Азаар ялзарсан олс тааралдаж тасарсан нь тэр байлгүй>> гэж И Да Зин гутрангуй өгүүлэв.
<<Миний бодлоор И ах ч ёстой л тэнгэрийн луу мэт азын одонд төрсөн хүн юм>> гэж Хуо Шао Чун өгүүлэв.
<<Хуо дүү зурхайт номыг мэдэх үү?>> хэмээн И Да Зин асуухад:
<<Мэдэх ч юу байх вэ? Гэвч зурхайт номыг бага сага гадарлаж байваас бид мэтийн зэвсгийн эрдмээр оролддог хүмүүст тустай байдаг юм>> гэж Хуо Шао Чун өгүүлэв.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.29.08 12:48 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
***
Хуо Шао Чунгийн хамаатан баян чинээлэг төдийгүй их л зочломтгой хүн байлаа. Уулын тосгонд амьдардаг хүн гэхэд нүд ирмэхийн төдийд л элбэг дэлбэг гэдэг нь хүн гайхмаар сайхан ширээ зассаны дээр <<Далайн орхоодой, хараацайн үүр, сармагчингийн толгой, баавгайн савар>> зэрэг И Да Зин идэх нь бүү хэл үзэж харж байгаагүй олон янзын хоол дэлгэж тавьжээ.
И Да Зин савх авсан боловч хоолонд хүргэж чадсангүй.
<<И ах зоогло>> гэж Хуо Шао Чун түүнийг урив.
И Да Зин сонсоогүй мэт гөлрөн суулаа.
<<И ах кунз минзийн шавь нигүүлсэхүй журамд нэвтэрхий хүн болохоор энэ идэээ будааг буруу замаар ирсэн гэж сэжиглэнэ үү>> хэмээн Хуо Шао Чун инээн өгүүлэв.
<<Хаанаас хаанаас>> гэж И Да Зин хариулав.
Аль эсвэл зооглосны дараа мөнгө нэхнэ гэж бодоо юу?
Дамшиглах гэж юунд тэгж бодох вэ?
<<Өө одоо ойлголоо сүүнд халсан хүн тараг үлээнэ гэгчээр энэ идээ архинд ямар нэгэн хор хольцтой байх гэж айсан хэрэг байна шүү>> гэж Хуо Шао Чун өгүүлэв.
Хуо Шао Чун ийн хэлээд хүчлэн инээлээ.
<<Хуо дүү юу ярина вэ? Би нэг юм асуумаар байна...>> гэж И Да Зин сандран өгүүлэв.
<<Бололгүй яахав>> хэмээн Хуо Шао Чун нилээд хүйтэн өнгөөр дуугарлаа.
<<Хуо дүү минь энэ архи хоолыг би идэж болно гэж үү?>> гээд И Да Зин савхаар тэдгээрийг заалаа.
<<Манай хамаатан танд зориулж хийсэн юм чинь танаас өөр хэн идэж таарах билээ>> гэж Хуо Шао Чун асуув.
<<Үгүй ээ би тэгж асуусан юм биш над шиг дордос хүн ийм тансаг хоолыг яахин зооглож болох билээ>> гэж И Да Зин өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг яаж илэрхийлэх учраа болохгүй инээнгүй байдалтай өгүүлэв.
И Да Зингийн нүднээс айдас балмагдал ямар нэгэн сэжиг бүхий оч гялалзахыг Хуо Шао Чун олж үзэв. Тамд байсан хүнийг гэнэт диваажинд авчирвал гаслангаас мултарсандаа баярлаж диваажинд очсондоо итгэж яддагтай л адил хэрэг байв.
<<Амтат хоол аагтай дарсыг гагц хүн эзэмших учиргүй ертөнцийн хүмүүс бүгд л амсаж эдлэх ёстой. И ахаа энэ идээ будааг эзэн хаан ихэс ноёддоо хүргүүлэн зооглуулдаг байхад бид яагаад амсаж болдоггүй билээ. Үнэн хэрэг дээрээ бид зоогловол илүү тохирно>> гэж Хуо Шао Чун дөлгөөхнөөр өгүүлэв.
Хуо Шао Чунийн нүдэнд ч ямар нэгэн гайхалтай оч тодорсноо замхрахыг И Да Зин бас ажиглав.
<<Би багадаа гэртээ өссөн юм. Эцэг эх хоёр маань намайг сайн хүн болгохын тулд жаал жуулхан хөрөнггө хогшлоо намайг ном үзэхэд зориулсан хэдийгээр тусгай багш авчран ганцаарчилж сургаагүй боловч сүмд очуулан ном сургадаг байлаа. Тэр цагт жил дараалан улаан ган, усны үер ээлжилсээр төдөлгүй эцэг эх хоёр маань өлөн зэлмүүр өвчин эмгэгээс болж мөнх бусыг үзсэн юм. Би сургуульд очих замдаа манай тосгонд ганцхан байдаг дарсны газрын дэргэдүүр дайрч гардаг байв. Хөдөө тосгонд ямар л олигтой архи хоол байх билээ. Тахиа, нугас, загасны мах л сайндаа байх биз. Гэвч намайг сургуульд явах тоолонд загас, тахианы шарсан махны анхилуун үнэр холилдоод ёстой л тэсвэр барагдуулдаг бжй билээ. Хуо дүү минь бүү шоолоорой. Тэр цагт би хэрэв өдөрт гурван удаа ийм тансаг хоол зооглох хувь тохиовоос хааны хишиг амлавч солихгүй гэж бодож байсан юм. Гэвч надад юуных нь мөнгө байх билээ. Гэрт ирэхэд харах хандах хүнгүй хөгшин зарц маань модны навч чанаж өгөөд өлөн гэдсийг хуурна. Өнөө хүртэлх 10 жилийн дотор би бүх төрлийн навчны амтыг марталгүй ирсэн юм. Улиасны навчийг өлссөн хүмүүс дээд хоолд тооцно. Гэвч би түүнд дургүй гашуун амттай арга ядсан үед ялз чанаад хоёр удаа угааж давстай хутгаад идэхээр арай гайгүй болно. Миний хувьд хамгийн сайхан зоог гэвэл тэр үед хонгорцогт модны навч л байсан санагддаг юм. Чанаж болгосны дараа ч анхилуун үнэрээ гээхгүй. Харин нарс, хусны анхилуун үнэр ой дотор явахад хүний сэтгэлийг уужруулдаг ч гэсэн 10-20 удаа чанаж байгаад идэхэд эхүүн үнэр нь гэдэс доторт нэвчиж бөөлжис цутгуулдаг юм. Хуо дүү минь дэмий балай юм ярьж инээдийг чинь хүргэж байна уу?>> гэв.
<<Аливаа хүн өөрийгөө дор үзэх тусгүй хэрэг>> гэж Хуо Шао Чун хэлэв.
<<Чи мөн сайн хүн юм. Би чинь хэрмэл амьдарлатай хүн болохоороо өөрийнхөө тухай бодох үе байсангүй. Өнөөдөр л харин чамтай жаал жуул хуучилчихлаа гэж И Да Зин сэтгэл нь хөдөлсөн байдалтай өгүүлэв>>.
<<Жу Сян Зюнь яагаав. Та түүнтэй хуучилдаггүй билүү>> гэж Хуо Шао Чун инээв.
<<Цаадах чинь тоо тоомшгүй олон хүн алсан шулам. Түүнээс нуугдан байх суух газраа олж ядаж бахад чинь юуных нь өөрийн тухай хуучлах>> гэж И Да Зин төв царайгаар өгүүлэв.
<<Хуо овогт би ёс журмыг умартан дэмий балай өгүүлэв. И ах өршөөгөөрэй>> гэж Хуо Шао Чун мэхийн ёслов.
<<Чи бид хоёр санаа сэтгэл нийлэх улс шиг байна. Ийн ёсорхоод юу хийх вэ? Би цааш нь ярья л даа. Тэр үед өлсгөлөн хүмүүс олон хөгшин зарцын маань нас дээр гарсан тул модны навчийг олж идэх ч тийм амар биш. Хичээл тарж ирчихээд орон дээрээ хэвтэхэд хоосон гэдэс тэсэхүйеэ бэрх өлсөнө. Дээшээ хараад хэвтэхээр өлсөх нь арай гайгүй мэт санагддаг байж билээ. Буурцгийн тосон дэнгийн гэрэлд 4 ном 5 бичгээ уншина. Тэр номын дундаас л би баавгайн савар, хараацайн үүр гэж амтат хоол хорвоо дээр байдгийг мэдэж авсан юм...>>
Түүний яриаг сонссоор Хуо Шао Чун мөн л хүүхэд насны дурсамжиндаа буцан очих мэт болов. И Да Зинтэй адилгүй нь гэвэл амтат хоолны тухай тэрбээр бичиг номноос анх олж үзсэнгүй. Харин нэгэн саргүй шөнө ойролцоох дарсны газар дайран орж гантай гахай тахианы мах дарсан ногоо дарс архин дээгүүр шээж гишигчин өөрт олдохгүй юмыг өрөөлд хүртэхгүй болгож билээ.
<<Хүний амьдрал гэдсэн дээр тогтдог юм гэвэл чи үнэмших үү?>>
Чи итгэхгүй байлаа ч итгүүлж болно. Хүний амьдрал үнэхээр гэдсэн дээр тогтдог юм.
И Да Зин мөрөн голын төлөгч болсон Хуо Шао Чун алдар нэр нь дуурссан сайн эр болсон зэрэг нь бүгд л өлөн гэдэсний улмаас үүджээ.
Хуоёул хөгжилдөн инээлдэх боловч инээдэнд нь гашуун дурсамж дүүрэн байх ажээ.
Хуо Шао Чунгийн хамаатан орж ирээд <<Та хоёр чинь хоолоо ч идэхгүй яриад суучих юм. Наадуул чинь хөрчихлөө дөө>> гээд инээв.
<<И ахаа болгоон зоогло>> гэж Хуо Шао Чун түүнд өгүүлэв.
И Да Зин дахин юм ярьсангүй далайн орхоодой, хараацайн үүр, баавгайн савар, сармагичингийн толгойноос савхдан амсана. Төдөлгүй мөн л савхаа орхиж хингэнэтэл санаа алдав.
<<Ноёнтны таашаалд нийцэхгүй байн уу?>> гэж Хуо Шао Чунгийн хамаатан сандран асуув.
<<Үгүй хаанаас. Би багадаа богд дээсийн ном судраас амтат хоолны тухай уншиж тэдгээрийг амсаж шимэх мэт болдог байж билээ. Өнөөдөр өмнөө өрчихөөд идэж байхад миний тэр үед хамгийн амтархан иддэг байсан улиасны навчч өнөөдөр лаа идэж байсан мэт санагдаж байна. Хуо дүү минь чи буруу хэрэг хийж дээ>>.
<<Юу боловч сонсъё>> гэж Хуо Шао чун инээн асуув.
<<Чи богд дээдийн номон дотроос амтат хоолыг гаргаж ирээд миний сайхан зүүдийг сарниулчихлаа>> гэж И Да Зин өгүүлэв.
Хуо Шао Чун тас тас хөхрөн <<Хэрвээ та төвөгшөөхгүй бол хоёул хамтдаа явж ертөнц дээр буй амтат хоолыг гүйцээж болох шүү дээ>> гэв.
И Да Зин ч мөн хөгжилтэйеэ инээж <<Гагцхүү би гэдэг хүн чинь нохой явган гахай нүцгэн амьтан өмсөж буй цамц маань ч хээрээс олсон болохоор тийм мөнгө хаана байх вэ дээ...>> гэв.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.29.08 1:19 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
***


Ертөнц дээр мөрөн голынхноос өөр цаг мөчийг амархан өнгөрөөдөг улс байхгүй бизээ. Яагаад тэр билээ. Тэдэнд бодох санах юм байхгүй, олдвол бүхэл хахлаар нь мах шарж идчихээд том том аягаар архи гүзээлэн алт мөнгийг атга атгаар үрэн таран хийнэ. Архи хоол мөнгөгүй болбоос хэдэн ч өдөр явж чадна. Тэнгэр нурж дэлхий цөмрөх тухай ч тэд санахгүй. Дээрх бурхан дээдэс ноёдод харъяалагдахгүй баярласан үедээ уйлж дуулж чадна, бачимдсан үедээ арга олоод тайтгарчихна. Хилэн нь төрсөн үедээ хэнийг ч хайхрахгүй алж хядна. Ийм амьдралын дунд чинь цаг хурдан өнгөрөлгүй яахав дээ.
Цаг хурдан өнгөрөөдөг болохоор амархан өтөлдөг байхдаа. Үгүй шүү. Тэд харин ч удаан өтөлдөг юм. Хүний өтөлнө гэдэг зовлон гачаал, ядрал зүдрэлээс болдоггүй санаа сэтгэлээс үүдэлтэй мөрөн голыхнд санаж бодох юм төдийлөн их бус тул харьцангуй удаан өтөлдөг билээ.
Түрүүчийн явдлаас хойш нэг сарын дараа Жу Сян Зюнь бүсгүй уулын замаар гарч ирлээ.
Намрын дунд сарын үе тул уул хөндийн цэцэг жимс бүгд боловсорч гүйцжээ. Ноён шиш тутаргын буурцаг хөндийг бүрхэж уулын чавга алим бөндийлцөн хорхой хүрмээр улайрна. Жу Ся Зюнь бүсгүй нас залуу боловч багаасаа мөрөн голынхонтой хутгалдаж өссөн хэдийгээр аливаад сэргэлэн сэтгэлийн мэдрэмж сайтай боловч хавар сэргэж намар уйтгар төрөх нь үгүй. Харин ч 4 улирлын араншингаар түмэн бодисын өнгө байдал ногоон, улаан, цагаан, шар ээлжлэн солигдох нь түүнд сонин байдаг ажгуу.
Жу Сян Зюнь тэр нэгэн өдөр бяцхан төгөлд Му Цин Ся, Шуй Да Юнь, Ту Ди Хан нартай хагас өдрийн турш зууралдан тулалдаад салж чадсангүй. Му, Шуй, Ту гурав зэвсгийн эрдмээр Жу Сян Зюийнг бараадахгүй боловч эрх биш гурвуул ядаж дээр нь 100 гаруй жилийн турш боловсорч ирсэн 5 махбодийн хүрээ нь маш нягт шигүү тул Жу Сян Зюнь ялна гэдэг туйлын хүнд байлаа.
Зэвсгийн эрдмийн ертөнцийнхөн тулалдахын өмнө дэг журмаа ярилцан ямар тохиолдолд ялсан дийлсэн болох тухайгаа хэлэлцэж түүнийг зөрчдөггүй билээ. Гэтэл цаад гурав нь мөрөн голын нэртэй хүмүүс атлаа энэ дэг ёсыг хайхралгүй хүчээ хамтатган гурвуул ганц хүний өөдөөс дайрч ялагдан ухрах бүрдээ дахин шинээр хүчээ бүлэглэн үзэлцэж байв. Жу Сянь Зюнь дотроо хараал идсэн И Да Зинг бодох тусам хурдан ялахыг хүсэх боловч хүсэл хясал зөрөлдөж ялж ч болдоггүй явж ч болдоггүй. Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн арга эс хэрэглэвээс үхэх сэхэхээ үздэггүй юм гэхэд бүслэлтээс гарч чадахгүй бололтой.
Жу Сян Зюнь гэтэл энэ аргыг сонгосонгүй. Учир нь тэр ингэж болохгүйг сайн мэдэж байлаа. Энэ гурав бол 5 махбодийн бүлгийнхний дотор гоц сайчуул нь биш хамгийн хүчтэй дайснууд гэвэл Хуо Шао Чун, Жинь Кан Лун хоёр мөн магадгүй тэд хамгийн өндөр оргил нь биш тэр хоёрын оролцсон таван махбодийн хүрээ л сая хамгийн эцсийн даваа болж таарна хэмээн бодох тул Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргаа тэр үед хэрэглэхээр үлдээгээд байлйаа.
Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний аргыг үзсэн хүн байдаггүй. Үзсэн ганц нэг хүн нь үхэх үйлтэй тул ертөнц дээр түүнийг нотлох ганц ч амьд хэлгүй ажээ. Босоо илдийн гурван аргын хувьд бол илд баригч хэн бүхэн мэднэ. Тэр тусмаа мөрөн голынхон бүр ч андахгүй. Зэвсгийн эрдмийн баатрууд элдэв төрлийн уран мэхэнд аминаас илүү дурлах тул шинэ сэргэг илд сэлмийн аргыг нэг үзвээс мартахгүй. Гэвч босоо илдийн гурван арга дэндүү энгийн тул бусад хүн сураад авчихна гэж айхын хэрэггүй юм.
Жу Сян Зюнь удтал зууралдан тулалдаад бүтлийг эс олсонд дотроо бачимдаж Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний аргаа хэрэглэе гэж шийдээд арай ядан сэтгэлээ барилаа. Өмнө нь байгаа гурван хүнийг тэрхүү алдарт аргаар ялах нь эргэлзээгүй боловч бүгдийг нь алчихна гэдэг бас ч найдвар муутай хэрэв ганцыг нь алдчих юм бол Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргын сүр хүч мохно гэсэн үг.
Бүсгүй босоо илдийн гурван аргыг хэрэглэсээр байв.
Жу Сян Зюний дотор элдэв бодол эргэлдэх боловч Му Цин Сян нарын гурван хүн улам ч ихээр бачимдаж буйг яахин мэдэх билээ. Цаад гурав нь мөрөн голын цуутай хүмүүс гурван махбодийн бүлгийн толгойлогч атлаа дөнгөж саяхнаас тодорсон балчир охиныг гурвуул хамсаад дийлэхгүй байн гэдэг цуу тарчихвал 5 махбодийн бүлгийхний нэр хүнд юу билох билээ. Тэр тусмаа дайсан нь онцгой гарамгай мэх хэрэглэхгүй босоо илдийн 3 аргаар тулалдаж буйг яана.
Тэд 100 гаруй удаа халз тулгарсны эцэст Жу Ся Зюнь тулалдах биш ид чадлаа гайхуулж буйг ойлгож эхлэв. Түүний илд нь босоо илдийн гурван аргыг үзүүлэх боловч өнгө аяс нь төстэй цаанаа нилээд өөр ажээ. Ерөнхий гурван арга мэх нь тус бүр 9 хувилбартай. Бүгд 27 мэх болох аж. Яг нарийн дээрээ яриавал энэ 27 мэхийг үзэж дуулаагүй гэхэд болно. Тэр тусмаа 27 мэхийг яг эхнээс нь давтахгүй өөр өөр мэхийг сэлгэж яаж хөдлөхийг нь таамнахад бэрх тул <<ёстой л ороолон шиг бэрх шулам нэрэндээ таарсан хүн юмдаа>> гэж цаад гурав нь сэтгэлдээ хараал урсгана.
Тэд нэг цаг шахуу тулалдсаны эцэст <<Алив зогсоцгооё. Би нэг үг хэлье>> гэж Ту Ди Хан дуугарав.
Бүгд тулалдааны тойргоос үсрэн гарч түүний зүг харав.
<<Бид хагас өдөр тулалджээ. Гэдэс өлсөж байна. Жаахан хуурай хүнс идчихээд дахиж тулалдвал ямар вэ?>> гээд өврөөсөө хар мантуу гарган идэж эхлэв. Жу Сян Зюнь хэдэн ч удаа иймэрхүү даажигнааг үзсэн тул тэсэхүйеэ бэрх уурлаж түүний зүг давшлан оров.
Ту Ди Хан арагшаа алд гаруй үсэрч <<Болохоо болилоо шулам бүсгүй намайг юм идүүлэхгүй нь, журамт бүсгүй Му чи Шуй ахтай хамт наад шулмаа хорьж бай бүгдээрээ ээлжээр тулалдана>> хэмээн хашгирав.
Му Цин Ся мунаа эргэлдүүлэн Шуй Да Юнь сэлүүрээ барьсаар хаан хүрч ирлээ. Жу Сян Зюнь арга буюу сэлмээ тэдний зүг сунгав. Гурван хүнээс нэг нь дутсан тул хүч илэрхий мөхөсдөж буй нь харагдана. Гэвч цаад хоёр нь биеэ хамгаалан эс довтлох тул Жу Сянь Зюнь ч шуурхай довтлохын аргагүй байлаа.
Ту Ди Хан ч ёстой өлөн барс мэт хэдхэн хормын дотор 7, 8 хар мантуу идчихээд устай дашмагнаас шүүрэн авч хүл хүл залгилан хоослоод амаа арчиж <<За бид цадлаа. Му журамт бүсгүй хоолоо иддээ>> гэв.
Му Цин Ся цав цагаан бин гаргаж зугуухан зажилж идэх тул хагас цаг өнгөрөөд сая Шуй Да Юний халааг авав. Шуй Да Юнь ардаа үүрсэн ширэн хөхүүрийг Жу Сян Зюнь ямар нэгэн хорт нууц зэвсэг байх гэж их л болгоомжлон цэрвэж байсан билээ. Гэтэл Шуй Да Юнь түүн рүү гараа оруулан дотроос нь тохой илүү урт алтлаг мөрөг загас гаргаж ирэхэд мөрөг загас тонгочин зөрвөн зүт ус үсэргэнэ. Мөрөн голын сайн эр байж ардаа загастай хөхүүр үүрч явдаг байн шүү гэж түүний хачирхалтай үйлдлийг Жу Сян Зюнь элэглэн шоолж байв. Гэтэл бүүрч хачирхалтай юм болж Шуй Да Юнь хоёр гараараа загасны сүүлнээс барьж толгойг нь тас хазаад шир шир хазлан их л амтархан идэж эхлэв. Хоёр завьжаар нь загасны цус урсахад хэлээрээ амтархан долож гүдхийтэл загасны толгойг залгиж орхилоо... Тэгээд том том хазлан идсээр зөвхөн тал нь үлдэхэд загасны сүүл сая хөдлөхөө больжээ. Хэдхэн хормын зуур тохой гаруй урт загас Шуй Да Юний гэдсэнд орсон боловч өчүүхэн ч гэдэс дотор яс сэрвээний өөдөс гадагш гаргаж хаясангүй.
Жу Сян Зюнь Шуй Да Юний энэ этгээд байдлыг үзээд дотор нь муухайрав. Энэ анхаарал сарних агшинг Му Цин Ся ашиглан довтолж мунаны үзүүрийн навчаар түүний мөрийг шүргэхэд үл мэдэг өвдөв. Жу Сян Зюнь анхаарлаа төвлөрүүлэн дайсан руугаа довтллоо.
Шуй Да Юнь подхийтэл зогсоод хутгалдан тулалдаж эхлэв. Агаарт нэг хэсэгтээ загасны хайрсны үнэр сэн татах ажээ. Гэвч загасны үнэр дотор эвгүйцүүлэх нь бүү хэл хоол идмээр санагдуулах нь хачирхалтай. Жу Сян Зюнь гэдэс нь нүгэлтэй өлсөж буйгаа сая л мэдэв. Түүнээс бусад нь бүгд хоол идчихсэн тул хүч чадал нь нэмэгдэж санаа сэтгэл нь өөдрөг Жу Сян Зюнь арай ядан л тогтоон барьж байв.
Шуй Да Юний ширмэн сэлүүр нь дотоод хатуу тамир шингэсэн Ту Ди Ханы анжис харахад болхи мэт боловч хөдөлгөөнт чадвар туйлын сайн заавал гараар ширвэх шаардлаггүй мөрөндөө үүрчихээд анжисны бариул нь муна мэт ширвэж хатгаж болно. Үзүүр хэсэг нь ирт сэлэм мэт цавчиж чичиж болнхо. Хагмийн хэцүү нь түүнд байрлуулсан нууц зэвсгээс хамгаалахуйяа бэрх. Му Цин Сягийн арга билгийн муна нь арга билэг хатуу зөөлнийг хамт хослуулсан бас л аюултай зэвсэг. Тэр гурав Жу Сян Зюнийг бүсэлж аваад зугтаж ч чадахгүй, давшиж ч чадахгүй хэцүү байдалд оруулжээ. Түүн дээр цаад гурав нь цатгалан зугтъя гэхээр намхан бут сөөг хөл гарт орооцолдоод хөнгөний тамир хэрэглэхэд тохиромжгүй. Ийн удаан үргэлжилвэл сайн юм болохгүй нь лавтай.
Жу Сян Зюнь Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний баярлах гуних хүн аврахдаа уйлдаг аргаа хэрэглэхэд гурвыг нь биш гэхэд хоёрыг нь алах байлгүй. Алдаггүй юмаа гэхэд зугтаалгаж таарна. Ядарч сульдан тэдний гарт орж байснаас нууц аргаа хэрэглэсэн нь дээр гэж шийдэв. Жинь Кан Лун, Хуо Шао Чун нарыг яаж дөнгөх нь аминаас нь л илүү байв гэж...
Жу Сян Зюнь баярлах гуних хүн аврахдаа уйлдаг хачин зантай хүн алах болохоороо энэ сонин авир нь бүр ч хүчтэй илэрнэ. Түүнд хаанаас ийм их нулимс заяасныг өөрөө ч эс мэднэ. Багадаа уйланхай байсан тул багшдаа байнга зодуулна. Багш нь зэвсгийн эрдмээр гоц шалгарсан хүн билээ.Тэр охиныг яс сайтай зэвсгийн эрдэмд нэвтэрхий болж чадна гэдэг боловч уйланхай занг нь тэвчиж чаддагүй хэзээ сэлэм зөрүүлэнгээ уйлдаг хүн байсан юм бэ? гэж зэмлэнэ. Гэвч багш нь зодож шийтгэх тусам улам ихээр уйлдаг байв. Гэвч төрөлхийн сэргэлэн тул багшийн заасан гол эрдэм чадварыг бүрэн өвлөх үед багш нь өөрийн эрхгүй уярч <<Хэтдээ чи мөрөн голоор алдраа дуурсгахдаа алдар цолгүй байх эвгүй. Чамайг уйланхай журамт бүсгүй>> гэж байя гэсэн билээ.
Багшийгээ ийн өгүүлж дуусав уу үгүй юу л эх адаггүй нулимс цувуулсан юм.
Сян Зюний салхин гүйцэгч 18 илдийн аргыг хэрэглэхийн өмнө Жу Сян Зюнь сувдан нулимс бөмбөрүүлэв. Жу Сян Зюнь бусадтай адилхан уйлдаггүй хоёр сувдан нлимс тасран зугуухан урсаж хацрыг даган бөмбөрнө.
Гэвч энэ нулимс хүч оруулах увидастайг хэн мэдэх билээ.
Энэ үед Жу Сян Зюнь Шуй Дай Юний ширмэн сэлүүрийг хааж байв. Болор мэт тунгалаг сувдан нулимсыг нь үзээд Жу Сян Зюнь рүү дайлайсан шрмэн сэлүүрээ хойш татан авч алд гаруй үсрэн зайлаад чөтгөр үзсэн мэт <<болохоо байлаа, болохоо байлаа...>> хэмээн хашгирав.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.29.08 2:16 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Ту Ди Хан Жу Сян Зюний хажуу талд байсан тул юу болсныг мэдсэнгүй түүн рүү гүйн очоод <<Шуй ах минь юу болов шулам бүсгүй таныг шархдуулчихав уу?>> гэж асуув
<<Үгүй үгүй. Би ус үзэж чаддаггүй юм>> гэж ширвээдэн хариулав.
<<Өдөржин усан дээр байдаг атлаа уснаас айлаа гэвэл хэн үнэмших вэ дээ>> Ту Ди Хан эг маггүй хөхрөв.
<<Би тэнгис далай гол мөрний уснаас айдаггүй. Бүгсүй хүний нулимснаас л айдаг юм>> гээд Шуй Да Юний царай татвагасхийв.
<<Эцэг чинь бүгсүй хүний уйлах юу нь аймшигтай байдаг юм>> гэж Ту Ди Хан бүдүүлэг хараал урсгав.
Тэр хоёр эх адаггүй яриа өрнүүлж Му Цин Сягаа орхичихжээ. Му бүсгүй яахин Жу Сян Зюний аюулт илдийг хааж дийлэх билээ. Жу Сян Зюнь босоо илдийн аргаараа л Му Цин Сяг учраа алдтал сандаргахад хоёр гөлийсөн чөтгөр минь юуны 77 хэл дэлгээд суучихваа харьж очоод ханзан дээрээ л ярьдаг юм байгаа биз хэмээн бачимдан хашгирав.
Ту Ди Хан цочин сандарч Шуй Да Юнийг орхиод туслахаар хүрч ирэв. Энэ үед Жу Сян Зюний нүүрэн дээрх нулимсыг олж үзээд хэсэг гөлөрснөө санран Му Цин Сяг татаж ар тийш алд хэртэй үсрэн зайлав.
<<Шулам бүсгүй гарах газаргүй болоод байхад та нар яах гээд байгаа юм бэ? Эртхэн шиг эд бад хийчихээд дараа нь ярих юмаа ярьдаг юм байгаа биз>>гэж Му Цин Ся уцаарлав.
<<Боллоо боллоо бид дахин Жу бүсгүйд төвөг удаад юу хийх вэ? Би ч гэсэн Шуй ахтай адил бүсгүй хүний нулимсыг үзэж чаддаггүй юм>> гэж Ту Ди Хан өгүүлэв.
Хэрэг явдал иймээр эргэж хоёр хамсаа нь гар оролцохгүй бол ганцаар тулалдаад нэмэргүй гэдгийг Му Цин Ся ойлгож <<Ертөнцийн эрчүүл бүгд адилхан гоо бүсгүйг харахаараа л хөл өргөн гар далайж чадахаа байчих юм>> гээд цааш түрүүлэн алхав.
Ту Ди Хан, Шуй Да Юнь хоёр өөд өөдөөсө харж хэсэг дуугүй зогссоноо Шуй Да Юнь нь түрүүлж ам нээн дуугарч <<Шул... Жу бүсгүй минь бид чамаас айсан юм биш шүү. Нулимсыг чинь хараад л өрөвдлөө. Чи уйлж байхыг бодвол сэтгэл чинь тавгүй байна. Чамайг тайтгарсан үед чинь дахин ирж тулалданаа>> гэв
<<Тийм тийм эр хүний замын хүзүү урт дахин ирж тулалдана>> гэж Ту Ди Хан өгүүлэв.
Хоёр бүдүүн тойм эр энэ удаад ёс дэгийг санав бололтой мэхэсхийн ёслоод хоромхон зуурын дотор хэдэн алдын цаана үсрэхийг үзвээс хөнгөний тамир тун муугүй бололтой. Жу Сян Зюнь чухам юу болсныг ч сэхээрсэнгүй илдээ атгасаар гөлрөн зогсоход хацрыг нь даган урсан сувдан нулимс гялтганана.
Му Цин Ся гутарч гунин нүүрээ даран алхална. Ард нь хөлийн чимээ гарахад Шуй Да Юнь, Ту Ди Хан нар гүйцэн ирлээ. <<Бид цааш хамтдаа яваад юу хийх вэ? Эндээс салцгаая>> гэж Му Цин Ся өгүүлэв.
Төмөр, мод, ус, гал, шороо 5 махбодийн бүлгийнхэн урьд өмнө нэг хүн мэт салахгүй явдаг байсан бол энэ намар чамгүй ажил ундарч хоёр бүлгийн ахлагч нь энэ удаа ирсэнгүй. Төмөр махбодийн бүлгийн толгойлогч Жинь Кан Лун мөрөн голын хан уул тул сүүлийн үед аливаа юманд оролцохоо байгаад энэ удаа гарын шавиа ч илгээсэнгүй. Тэр ч яахав. Өөрийнх нь нөхөр Хуо Шао Чунгийн байдал Му Цин Сягийн сэтгэлийг юу юунаас их зовооно. Тоорын цэцэгт сууринд мөрөн голын гэмгүй төлөгчийг гар алдаж хөнөөснөөс хойш нөхөр нь түүнийг зэвүүцэх болж дахин үзэгдэхгүй болсон юм. Шавь нар нь ч түүнийг сүүлийн хэдэн сар олж үзээгүй гэлцэнэ.
Тоорын цэцэгт сууринд нөхөр нь шулам бүсгүй Жу Сян Зюнийг таашаалтай харж байсан харц Му Цин Сягийн сэтгэлийг амар заяа үзүүлэхгүй ажээ. Тийм эелдэг зөөлөн харцтай байсныг нь Му Цин Ся гэрлэсний дараах хэдэн сарын үед ч мэдээгүй билээ. Гэтэл Жу Сян Зюнийг эс алваас нөхрийнх нь санаа бодол нэг тийш явсан гэдгийг Му Цин Ся зөнгөөрөө мэдэрч байв.
Шуй Да Юнь түүнхийг гүйцэн алхалж эелдгээр инээгээд <<Му журамт бүсгүй минь битгий уурлаарай тэр Жу... шулам хүүхний нулимс үнэхээр хачирхалтай юм чухам яасныг мэдэхгүй гар өөрийн эрхгүй сулраад л ширмэн сэлүүр маань урьдынхаас хэд дахин хүнд болсон мэт санагдаад атгаж ч дийлдэггүй>> гэв.
<<Түүнд гайхаад байх юу байсан юм бэ? Эмэгтэй хүний нулимс гэдэг чинь илд мэс зэрэг 18 төрлийн цргийн зэвсгээс ч хүчтэй. Шуй ахын дуулж мэдсэн нь хаагуураа орчихдог байнаа>>
Уран хөмсгөө зангидах
Урсах нулимсыг нь харваас
Хүн хэрэм нурж
Хүчирхэг улс мөхнө
хэмээн манай Хуо Шао Чун уншдаг шүлгийг мартаа юу гэхэд
Му Цин Ся писхийтэл инээд алдаж:
Уран сайхн хөмсөг
Уяхан инээдийг нь үвээс
Хүн хэрэм нурж
Хүчирхэг улс мөхнө гэдэг шүү дээ. Юуных нь уйлж унжих байх билээ гэж дооглов.
<<Цаад шүлэгч нь л эндүүрээд биччихээ биз дээ. Үнэндээ бүсгүй хүний уйлах нь инээдээсээ хавьгүй хүчтэй гэж Ту Ди Хан мэтгэв>>.
Ту Ди Ханы хэлдэг зөв шүү. Эмэгтэй хүний инээд хана хэрмийг яахин нурааж чадах вэ? Харин ганц дусал нулимснаас нь болж цагаан хэрмийг нурааж байсан түүхтэй юм шүү гэж Шуй Да Юнь өгүүлэв.
<<Эрчүүд бүгдээрээ өөдгүй улс>> гэж Му Цин Ся хилэгнэн өгүүллээ.
Жу Сян Зюний дотоод хүч чамгүй бүрэлдсэн тул чих нь маш сонор тэр гурвын яриаг нэгд нэгэнгүй сонслоо. Шороон толгойт мангуу Ту Ди Хан амьд загсыг бүхлээр нь идчихдэг Шуй Да Юнь хоёр юуны учир түүний нулимсыг үзээд догшин илднээс нь илүү ширвээдэн айж буйн учрыг ухсангүй.
Бүсгүй хүний нулимс эр хүнийг дөнгөх гайхамшигтай зэвсэг үнэхээр мөн ажээ.
Гагцхүү тэр нулимс жинхэнэ л байх учиртай.
Уйлах инээх баярлах хөөрөх уурлах хүний амь өршөөх тонилгохдоо Жу Сян Зюнь нулимс унагадаг зантай. Түүнийг уйланхай бүсгүй гэж хочлоход таарах юм. Энэн нь түүний төрөлхийн зан учраас эрхэлсэн туньсан, хуурамч төлөвгүй сэтгэлийн мухраас урсан гарч ирдэг ч байж болох юм.
Жинхэнэ хуурмаггүй нулимс бүсгүй хүний хувьд дайснаа ялах очир эрдэнэ байдаг байна.
Бүсгүй уулын замаар эхадаггүй нулимс урсган явлаа. Гэхдээ намар цагийн гунигийн улмааас уйлсан хэрэг биш ажээ. Одоо тэр уулын замаар И Да Зинг бодсоор алхална. Гарт баригдаггүй цаган царайтай номын эрийг бүтэн нэг сарын турш хайсан боловч бараа сүүдэр ч байдаггүй. Тэр өдөр мод, ус, шороо махбодийн бүлгийн толгойлогчдын гараас мултрангуут Жу Сян Зюнь шууд л Дин Зя гацаа руу очвол И Да Зин яаж байх билээ. Бүсгүй Дин овогт баяны хоолойн дээр хутга тавьж байгаад түүний тухай асууваас Хуо Шао Чун аваад явсан гэх ажээ. Түүнийг дуулаад Жу Сян Зюнь ихэд цочив. Гал махбодийн бүлгийн толгойлогч И Да Зинг аврах сайн санаа гаргаагүй нь лавтай. Тэр тэнэг номын хэнээт мөрөн голын дэг жаягийг мэдэхгүй сайнаа үзэхгүй нь л ч лав.
Жу Сян зюньл урьд өмнө нь хүн алчихаад хөмсөг зангиддаггүй байсан бол өнөөдөр нэг гэнэн төлөгчийн хорхой амины төлөө санаа зовж эхлэв. Яагаад тэр билэээ гэж бүсгүй өөрөөсөө асууж үзэв.
Яагаад гэвэл... үгүй ээ. Юуны ч учраас тэр биш түүний үхэх сэхэх нь надад юуны хамаа байна?
Жу Сян Зюнь өөртэйгээ ийн ярьж явах болов сувдан нулимс урссаар.
***
Гэнт уулын толгойд хэдэн хүний дүрс сүүтгэнэснээ модны араар нуугдацгаав.
Жу Сян Зюнь хараагүй царай гаргаж алхалсаар байв.
Тэдний нуугдсан модонд дөхөж очих үестээ <<Би илд мэсээ бариад шууд тосч ирдэг дээрэмчдэд дуртай, тэдэнтэй би таарладваас сайндаа л хэдэн лан мөнгө аваад явуулчихна. Харин отож анаж явдаг өөдгүй хулгайч нарын амьтай нь тооцоо хийнэ хэмээн амандаа үглэж явав. Гэтэл улалж өвс дэргэнэн хөдөлж хэн нэгнийн шүд хавирах чимээ сонсогдож байв.
Жу Сян Зюнь дотроо инээд хүрч <<Яасан чимээгүй байх юм бэ? Арьсыг нь хуулж ясыг нь цайлгах юм хуна>>>> хэмээн амандаа үглэнэ.
Цаад хүмүүс нь үүнийг дуулаад ухасхийн гарч ирвэл 10 орчим хүн байлаа. Тэд бүгдээрэ Жу Сян Зюний өмнө толгойгоороо газар түг түг мөргөж <<Эрхэм авхайн ач буяныг өчүүхэн бид үхтэл мартахгүй...>> гэж нэгэн дуугаар хашгирцгаав.
Жу Сян Зюнь писхийтэл инээд алдаж энэ уранхай хувцастай туранхай царайтай улсыг нэгийг нь ч танихгүй байтал тэд харин өөрийг нь танимгайрч авхай хэмээн дуудаг чинь юу билээ гэж дотроо нилээд сэжиглэвч түүнийгээ ил гаргалгүй <<Тан нар чинь юун улс вэ? Лав хот хороог дээрэмддэг мөрөн голын дээрэмчид буй заа. Та нарын нохой амийг хэлтрүүлэх тийм хэцүү биш хэдэн лан мөнгө гаргаж өгвөөс өршөөе>> гэж зандрав.
Цаадуул нь өөд өөдөөсөө гайхан ширтэж арай илүү зоригтой нэг нь түрүүлэн ам нээж <<Жу журамт бүсгүй минь бид чинь их хамгаалагчийн туслах шүү дээ. Мана жингийн хамгаалагч танд алагдсанаас хойш бид таны зарлигийг зөрчөөгүй Сун Зы уулнаас нааш тааралдсан хүн бүрдээ л авхай таны эрдэм чадал сүр хүч ач буяныг магтан мөргөсөөр яваа>> гэв.
Хамгаалагчийн туслах гэнээ. Яасан сонин юм бэ? Юуны чинь Жу журамт бүсгүй Сун Зы уул байдаг билээ
Жу Сян Зюнь тэднийг сайтар ажиглан харваас хувцас хунар нь уранхай ноорхой зүс царай нь туранхай эцэнхий боловч зэвсгийн эрдмээр муугүй улс болох нь илт. Харин яахаараа өөртэй нь нэр холбогддог билээ нэг л учир байна даа гэж бодоод <<Та нарыг жингийн хамгаалагчдыг чинь мэдэж л байна. Харин хэний харъяаны улс вэ?>> гэв.
<<Бид алтан ташуурт Жао Сяний>> хүмүүс л дээ гэж цаад хүн хариулав.
Мөрөн голоор 5 том жингийн цуваа хамгаалах газар байдаг бөгөөд Фу Вэй, Жин Вэй, У Вэй, Ху Вэй, Син Вэй гэж нэрийдэх бөгөөд энэ 5 хамгаалах газрын ивээл дор орсон жингийн цуваа хаашаа ч явсан дээрмийн халдлагад өртөнө гэж байдаггүй. Гэтэл энэ хэдийг харваас ачаа бараагаа булаалгаж арга ядсан байдалтай лав худлаа маягласан хэрэг биш байв. <<Өө би одоо л саналаа л даа. Та нар чинь Жин Вэйгийн хамгаалах газрын хүмүүс шүү дээ. Мөрний өмнөх алдарт баян Жу Зы Сяны 10 түмэн лан мөнгийг хамглаалж явсан бил үү...>> гэж Жу Сян Зюнь даруй сэхээ аван өгүүлэв.
<<Эрдэмт хүн мартамхай гэж үнэнэ юм. Бид Жао Сян ноёны хамт мөрний арын их баян Ван Зы Хаогийн түмэн лан алтыг хамгаалан түрүү сарын шинийн 8-даар хөдөлцгөөгөөд 16-ны өдөр Сун Зы Шань уулнаа танд...>> гэж түгдрээд дуугүй болов. Түүний хоёр нүд нь айсан байдалтай Жу Сян Зюнийг ширтэнэ.
Жу Сян Зюнь толгой дохин нээрэн тийм танай ахлагч алтан ташуурт Жао Сянь мөрний арын тэргүүн баян Ван Зы Хаогийн түмэн лан алтыг хамгаалан өнгөрсөн сарын шинийн 8-нд хөдлөөд 16-нд Сун Зы ууланд хүрсэн замын турш та нар Жин Вэй хамгаалах газрынхаа тугийг мандуулж явахад хар цагаан замын эрчүүрд бүгдээр ёслон садагүй өнгөрүүлж байсан. Гэтэл Сун Зы уулнаас нэгэн бүсгүй зам хөндөлсөн та нараас 30 мянган лан мөнгө шаардаж... гэтэл
Цаад хүн нь үгийг нь таслаж үгүй ээ <<Бүх бараагаа буулгахыг шаардсан>>.
<<Нээрэн тйим Жин Вэй бол мөрөн голд нэрд гарсан хамгаалагчидтай газар алтан ташуурт Жао Сян нь ч гэсэн алдар нь дуурссан баатар эр яахин түүнийг тэвчих билээ. Тэгээд л үг хэл нийлсэнгүй тулалдаад цаад бүсгүй нь Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргыг хэрэглэж 6, 7 мэхний дараа л>>
<<Үгүй ерөөсөө ганцхан чичээд л бүх юм дууссан. Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн арга үнэхээр аюултай юм билээ. Ганц мэх нь л Жао Сянь ноёнтны амийг авсан шүү>> гэж цаад зоригтой хүн өгүүлэв.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.29.08 3:43 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Мөрөн голын дэг жаягаар бол зэвсгээ хаясан хамгаалагчдыг дээрэмчин алах ёсгүй тэр бүсгүй та нарын амийг өршөөн алтан ташуурт Жао Сянийг алж алт мөнгийг чинь дээрэмдэж аваад явсан тийм үү гэж Жу Сян Зюнь асуув.
Алтан ташуурт Жао Сянь бол манай хамгаалах газрын өмнөө барьдаг хамгаалагч байсан юм. Илдээ сунгах завгүй л журамт бүсгүй Жугийн Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргад амь тавьсан бид чинь ямар улс болохоороо жуарм бүсгүй Жугийн өмнөөс сарвалзах билээ. Харин бидний амь өршөөсөнд баярлаад баршгүй билээ. Ганц бид ч төдийгүй бидний эхнэр хүүхэд таны ач журмыг мартах учиргүй гэж өнөөх ам ангайх зүрхтэн хэллээ.
<<Авхай чинь явахдаа юу гэж захилаа>> гэж Жу Сян Зюнь цохиж асуув.
<<Та явахдаа хүн олонтой газар эрхэм авхайн ач буян эрдэм чадал ид хав магтаж яв гэж захисныг бид яахин мартах билээ…>> гэж хэлүүт л цаад 10 хүн зэрэг зэргээр <<Авхай таны ач энэрэл эрдэм чаддал ид хав Сян Зюний салхих гүйцэгч 18 илдний арга ертөнцөд хосгүй өрсөлдөгч дайсангүй>> хэмээн хашгирцгаав.
Энэн нь Ван гүн ихэс ноёд хаан эзэнд бараалхсан мэт санагдах ажээ.
<<Тун сайн байна. Та нарын ингэж яваа чинь маш сайн хэрэг. Авхай чинь үзэж итгэлээ одоо та нар явцгаа>> гэж Жу Сян Зюнь хэсэг бодлогширсноо өгүүлэв.
Цаадуул нь сэтгэлээс хүнд чулуу аваад хаячихсан мэт уужирцгааж <<Эрхэм авхайн эрдэм чадал энэрэл буян...>> хэмээн зэрэг зэрэг хашгирцгаав.
Тэд ийн магтаалын үг урсгарж дуусаад өндийн харваас <<Эрхэм авхайн бараа сүүдэр эс үзэгдэх ажгуу>>.
Жу Сян Зюнь хөнгөний тамир хэрэглэн тэр учир битүүлэг хүмүүсээс салж явах зуур <<үүний цаана ямар нэг нууц хуйвалдаан заль мэх байна даа. Түүнйи нэрийг зээлдэн Жин Вэйгийн жингийн цувааг хамгаалах газрын хөсгийг дээрэмддэг байна шүү. Юуны учир билээ. Лав л өөрийнх нь алдар нэрийг мандуулах гээгүй л байх.
Нэр зээлдэх амархан юм гэж бодъё. Харин Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргыг дуурианаа гэдэг ч амаргүй. Ертөнцөд энэ аргыг мэддэг өөр хүн байна гэж үү. Үгүй ээ тийм байх ёсгүй. Энэ илдийн аргыг багш маань өөрөө буй болгож ганцхан надад заасан. Би мөрөн голд орж ирээд хэд хэдэн удаа Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргыг хэрэглэсэн боловч түүнийг үзэж харсан хүмүүс бүгд үхсэн болохоор түүнийг сурчих хүн мөрөн гол даяар өөр байх учиргүй. За яахав сурсан бадйаг гэж бодъё. Гэтэл ганц мэх хийхийн төдийд л алтан ташуурт Жао Сянь шиг зэвсгийн эрдмийн сайн эрийг яахин хөнөөж чадах билээ.
Арай багш маань уулнаас бууж ирсэн байдаг юм биш байгаа даа. Багш нь хэдэн 10 жил аглаг уулнаас холдоогүй. Өөрийгөө дорд аваачиж Жао Сянь шиг хүмүүстэй тулалдахгүй гэдгийг бүсгүй сайн мэдэж байв. Чи бид хоёроос өөр Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргыг үзсэн хүн амьд үлдэж болохгүй гэж багш нь хатуу анхааруулдаг тул Жао Сянийг алсан байлаа ч бусад цуваа хамгаалагчид энэхүү алдарт илдийн аргыг үзсэн тул амьд гарах учиргүй...>>
Ёстой учир нь олдохгүй оньсого гэгч энэ байлаа. Энэ хэрэг л лав үүгээр дуусахгүй бахй. Болгоомжтой байлгүй горьгүй. Эрт орой учир нь олдох байлгүй гэж Жу Сян Зюнь таамаглав.
Ийн бодоод сэтгэл нь нилээд уужирч цааш замнав. Жу Сян Зюнь И Да Зингийн сургийг тавихаас гадна өөрт нь нэр сүр нэмж яваа <<Эрхэм авхайг>> сурвалжлах хэрэг нэмэгджээ.
3 өдөр явж ил далд нилээд сураг ажиг тавьсан боловч аль алиных нь талаар тоймтой юм мэдэгдсэнгүй. Мөрөн голын хүмүүс эрдэм чадал хичнээн өндөр байх тусам бүдэг чимээ нь л дуулдахаас биш бүтэн биеэрээ үзэгдэх нь нэн ховор. Тухайлбал Хуо Шао Чун нэгэн том махбодийн бүлгийн толгойлогч атлаа сураг чимээ алдарч төмөр махбодийн гол хайсан хаана байдгийг өнөө хир мэдэхийн аргагүй.
Ойр хавьд сүрлэг өндөр хайрхан үгүй боловч бие биентэйгээ залгалдаж сундалдсн уул толгод чамгүй олон. Жу Сян Зюнь уул толгодыг самнан өдөр хоногийг өнгөрөөнө. Өнөөдөр тэр нэгэн уулын орой дээр гартал айхавтар хэц байц биш атлаа хавийн уулс дундаа өндөрт тооцогдох ажээ. Замын хажуугийн өвс ногоо хүний хөлд талхлагдсаныг үзвэл ширүүн тулалдаан болсон бололтой. Бүсгүй ихэд сэрэмжлэн болгоомжтой цаашлав. Гэнэт замд нь нэгэн хүн хэвтэж байлаа. Жу Сян Зюнь хэдэн алхам гүйгээд очиж үзвсээс битүү хууз сахалтай эр амь нь гараад хагас өдөр болсон бололтой хамаг бие нь хөшиж нүд нь байдгаараа бүлтийжээ. Түүний гөлийсөн харц нь айсан янзтай биш ийм юм гэж хаана байх вэ? Хачин юм даа гэсэн байдалтай үзэгдэнэ. Цээжинд нэг мэсийн шарх байх агаад зүрхэнд нь тусч амийг нь авсан бололтой. Жу Сян Зюнь бөхийн сайтар ажиглаваас Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргын намрын салхи навчис хийсгэх хэмээх мэхний ор аргагүй мөн байлаа. Үхдэл гартаа том сэлэм тас атгасан боловч гараа ч буцаах сөхөөгүй яах ийхийн зуургүй амь нь гарсан бололтой. Холгүй хугархай иштэй жингийн хөсөг хамгаалагчдын туг хэвтэх бөгөөд дээр нь Ху Вэй гэсэн хоёр үсэг тодхон зурайна.
Жингийн хөсөг хамгаалах таван том газрын нэгнийх нь туг бас ийн хөсөр унажээ.
Сар гаруйн өмнө Жи Вэйгийн хамгаалах газрын жингийн хөсгийг дээрэмдсэн журамт бүсгүй Жугийн Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн арга Ху Вэйгийн жингийн хөсөг хамгаалах газрыг дайран өнгөрчээ.
Дараа нь яах бол?
Жу Сян Зюнь хэд хоногийн өмнө тэр хэдэн хөсөг хамгаалагчидтай анх учраад нилээд эргэлзэж байсан боловч энэ удаа сэжиглэх учир байсангүй.
Хэсэг зуур эргэлзэн гайхсанаа Жу Сян Зюнь үхдэлийн хувцас хунарыг сөхөн сайтар ажиглав. Бүсгүй аливаад ултай ханддаг тул түүнээс өөр Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргыг хэрэглэж ганц чичилтээр л зэвсгийн эрдмийн хоёр баатрыг тонилгочихдог хүн байна гэдэгт итгэлгүй лав нууц зэвсэг хэрэглэсэн буй гэжж санаад үхдэлийн нүүр, цээж, гэдэс зэргийг шалган үзтэл өчүүхэн ч ул мөргүй байлаа. Жу Сян Зюнь урам хугарсангүй үхдэлийг эргүүлэн сайн харав. Үнэхээр үхдэлийн дагзны салхины ордон хэмээх хийн цэг дээр үл мэдэг цусан толбо олж үзлээ. Түүнийг сайтар ажиглахгүй бол харагдахгүй шахам ажээ. Урсан гарсан цусан толбо хар өнгөтэйгө бодвол хортой нууц зэвсэг харвасан бололтой.
Жу Сян Зюнь хүтнээр инээвхийлж аливаа худал бусармаг явдал яаж ч өнгөлөөд зэсээ цухуйлгах юмаа гэж бодоод илдийн үзүүрээр салхины ордон цэгийг төнхөж этвээс үсний ширхэг мэт нарийхан хортой зүү гарч ирэв.
Салхины ордон хэмээгч нь дагзанд байрладаг хүний гол чухал хийн цэг биш боловч хортой нууц зэвсэг харвасан тул хоромхон зуур энэ хүнийг хөшүүлж орхисон бололтой. Нэгэнт өөрийн мэдэлгүй болсон хүнд ямар ч хосгүй арга мэх хийж болно шүү дээ.
Сян Зюний салхи гүйэгч 18 илдийн арга бүү хэл 3 настай хүүхэд хулсан жадаар энэ баатар эрийг дөнгөчихөж чадах билээ.
Зам тосогч дээрэмчинд эхлээд нууц зэвсгээр энэ хүнийг шархдуулаад дараа нь намрын салхи навчис унагах аргаар түүнийг алсан бололтой. Ийм учраас цаад хүн нь чухам яасан учрыг гайхаж ядсан байдалтай байсны учир энэ ажээ гэж Жу сян Зюнь хэрэг явдлын учрыг тайлж чадав.
Жу Сян Зюнь болгоомжтой хорт зүүг боож аваад өвөртөө хийв. Мөрөн голоор хорт зүү хэрэглэдэг хүн төдий л олон биш. Хэрэв зүүний эзнийг олчих юм бол нэрийг нь зээлдэн зам тосч хүн алж явдгийн учрыг олж болох юм.
Жу Сян Зюнь шар бүрийн үед уулын хяр руу буухад нарны үлдэл туяа хавь орчныг улбар өнгөөр буджээ. Хэсэг төглийн дотор Жу Сян Зюнь богцоо тайлан амсхийгээд босохдоо гоо бүсгүй биш номын дүртэй залуу хүү болон хувирсан байлаа. Жу Сян Зюнь уулын хярын бяцхан суурингийн буурчийн газар сайн өрөө хөлслөн буудаллав. Буудылн даамал Жу Сян Зюнььд оройн хоол өрөөнд нь авчирч өгөхөд хариуд нь хэсэг мөнгөн зоос атгуулав. Даамал түүнд баярласан гэдэг жигтэйхэн.
<<Танай буурчийн газар ч энүүхэндээ гэхэд их тохилог юм. Орлого сайтай биз дээ?>> гэж Жу Сян Зюнийг асуухад:
<<Алвиаа буурчийн газырн даамлууд ам хэл хурцтай байдаг тул зочны өгсөн ахиу мөнгийг өвөртөлсөн даамал ая тал засан <<Манай сууринд 13 буудал байдгаас манай хамгийн тохиолог цэвэрхэн нь эс тийм бөгөөс та мэтийн хүндэт зочин яахин ирэх билээ>> гэв.
Танай буудал аргагүй л хүндэт зочдын таашаалд нийцэх газар юм гэж Жу Сян Зюнь хөөрөгдөв.
<<Тийм шүү. Муусайн адуу морины наймаачид доншуур худалдаачдыг юу боллоо гэж буулгах вэ? Хошуу ноёнтон манай сууринд ирээд энд буудаллаж байсан удаатай>> хэмээн даамал 77 хэл дэлгэж гартал гадаа хэсэг хүмүүс <<Уу-Вэй>> хэмээн сунжруулан хашгирах чимээ хэнгэрэг цангийн дэлдэлттэй холилдон сонсогдох нь хошуу ноён явж буй мэт сүр дуулиантай ажээ. Тэрхүү чимээ буурчийн газрын үүдэнд тулан ирж <<Даамал байна уу? Дээд зэргийн 3 өрөө бэлдээдэх. Би жингийн хөсөг хамгаалах газар У Вэйгийн хамгаалагч Алтан үст Тай Суй Цянь Сань жингийн хөсөг хамгаалан танайд буудаллахаар ирлээ>> гэж баргил бүдүүн дуугаар хашгирах сонсогдов.
Даамлын царай хувьсхийн Жу Сян Зюний зүг сандран ёслоод ухасхийн гүйж гарав. Жу Сян Зюнь үүдээ хааж цонхны дэргэд очин гадагш харлаа.
Алтан үст Тай Суй Цянь Сань гэгч 6 тохой өндөр биетэй хүдэр бадируун эр байлаа. Үс гэзэг сахал самбаа нь хүртэл алтлаг шар өнгөтэй сүр хүчин нэн хэтийджээ. Гартаа хүрэл муна атгасан нь цайран гялтганаж 70-80 жинд хүнд. Ийм хүнд зэвсгийг хэрэглэдэг хүн хүч тамир маш их бололтой. Гэвч алтан үст Тай Суйгийн нүд хурц чамархайн яс нь тахианы өндгөн чинээ булдруу үүсгэн овойсныг бодоход дотоод хүч чамгүй ихтэй хүн болох нь илэрхий.
Даамал түүнийг угтан инээж <<Өршөөгөөрэй ноёнтоон. Манай буурчийн газар дээд зэргийн өрөө бүү хэл дунд, доод зиндааны өрөөнүүд бүгд пиг дүүрэн тул ноёнтон өөр газар бараадвал дээр болов уу...>> гэв.
<<Чи намайг төлчих мөнгөгүй юм гэж бодоо юу>> хэмээн Сян Санийн хоёр том нүд улам ч ихээр дүрлийв.
<<Ноёнтон та юу ярина вэ? Хэрэв хүнгүй өрөө байсансан бол таныг замаас чинь тосоод л гуйхгүй юу даа. Гуанзны тогооч зочны гүзээ томоос айдаггүй буудлын эзэн хүний олноос эмээдэггүй гэсэн үг байдаг боловч энэ удаа үнэндээ арга алга>> гэж даамал сандран өвчив.
Ийн ярилцах зуур Цянь Саний араас 5-6 хамгаалагч, хоёр том тэрэг хашаанд орж ирлээ.
<<Өрөө байхгүй бол зочноо хөөж гаргаад намайг оруул. Чамайг зөвшөөрсөн зөвшөөрөөгүй энд буухдаа л бууна>> гэж Цянь Сань хүйтнээр өгүүлэв.
Даамал олон жил буурчийн газар ажиллахдаа юу эсийг үзэх билээ дээ. Энэ алтан үст Тай Суйгийн дургүйг хүргэвээс юу болохыг гадарлаж тал засан инээгээд <<Ноёнтон дорой буудылн газрыг болгоож байгаа бол түр саатан хүлээнэ үү. Мөхөс би эзэн дээр очлоод нэг арга хайгаадахъя>> гэв.
Жу Сян Зюнь Цянь Санийг хараад ёстой мугуйд хүн юмдаа гэж бодов.
Харин буурчийн газар нилээд хэдэн хоосон нөрөө байсныг бүсгүй мэдсэнгүй. Төдөлгүй даамал лагс бүдүүн эзнээ дагуулан гарч ирэхэд цаадах нь Цянь Саньд дмэхэлзэн ёсолж <<Ноёнтон уурлахаа түвд. Манай энэ золигийн даамал үргэлж зочдын дургүй хүргэж явдаг нэвширтэл гөвшвөл таарсан амьтан байгаа юм. Харин хоосон өрөө байхгүй гэдэг ч үнэн үг шүү...>> гэхэд
Та тэгээд биднийг явуулах санаа байгаа юм биз дээ? Гэж Цянь Сань хүйтнээр инээв.
<<Эрхэм та манай буудыг гийгүүлэн ирээд байхад арга бодолгүй яахав. Алив даамал ноёнтныг арын дээд өргөөнд оруулж сайн үйлчил. Ли ноёнд захиалсан өрөөг чинь эрхэм зочинд өгчихлөө. Өөр арга бод гэж мэдэгд>> хэмээн хоёр гараа урдаа зөрүүлэн мэхэсхийв.
Цянь Сань <<Хн>> гэснээс өөр юм хэлсэнгүй. Жу Сян Зюнь мэтийн саяхнаас гарч ирсэн хүн хүртэл түүний худал хэлсний төвөггүй гадарлав. Наймаа ашиг харсан хүн өчүүхэн завшааныг ингэж л томруулдаг ажээ.
Шинээр ирсэн хүмүүс удтал түжигнэсний эцэст сая төвхнөв бололтой. Тэгснээ арын өргөөнд хуруу гарган хуалах чимээ сонсдон буцалж байна уу гэмээр шуугиан чимээ үргэлжлэх болов.
Даамал арай гэж нэг бяцхан чөлөө гаруут Жу Сян Зюний өрөөнд орж ирээд <<Ай мөрөн голын догшин зочдыг хүлээн авах ч мөн амаргүй шүү. Ноёнтон эдний энэ түжигнээн чимээнд тухатй амрах боломжгүй байгаа биз дээ. Өршөөгөөрэй>> гэв.
<<Намайг өршөөгөөрэй гэнэ үү. Наад өгсөн мөнгөнөөс минь л өршөөл гуйвал таарна. Энэ даамал сэргэлэн толгой юм гэж Жу Сян Зюнь бодсон боловч <<Зүгээр зүгээр танай буурчийн газар хоосон өрөө байсаар байтал тэднийг буулгадаггүй нь ямар учиртай юм бэ?>>>> гэж асуув.
<<Энэ ч…>> хэмээн даамал түгдэрч дуугүй болов. Жу Сянь Зюнь мөн өврөө тэмтэрч хэдэн мөнгөн зоос гаргаж түүнд өгөөд <<Би номын хүн танай буурчийн газар уйдаж байна гэж жигтэйхэн. Таны яриаг сонсвол уйдааа жаахан гарах болов уу?>> гэв.
Даамал мөнгийг аваад талархал илэрхийлэн өгүүлрүүн <<Үнэндээ ч танд ярихад болохоор л зүйл байгаа юм. Өчигдөр манай буудалд Ху Вэйгийн жингийн хөсөг хамгаалах цувааныхан буугаад мордлоо л доо. Гэтэл арын ууланд хөсгөө дээрэмдүүлчихэж.Тэгээд тамгын газар мэдэгдэж хүн ирэх болоод байна. Хэрэв тэндээс хүн ирээд тэдний хөсөг манай буудалд буусныг мэдвэл тийм чиг хөнгөн тусахгүй нь лав. Хөрөнгө хогшлоо эвдүүлээд зүгээр үлдэхгүй байлгүй. Тэр хэрэг дуусаагүй байтал У Вэйгийн жингийн хөсөг хамгаалах газрынхан хүрээд ирэхээр эзэнтэн яахин дуртай байх билээ. Гэвч тэр шар сахалтын мугуйд байдлыг үзвээс авахгүйд хүртэл манай бяцхан буурчийн газрыг эвдээд хаячих байлгүй>> гэв.
<<Танай буудлыг ийм гай дайрсан юм бий. Танай энэ хавьд тэгвэл дээрэмчид үүрлэсэн газар байх нээ>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Хавь ойрын 50 газар орчим манай суурин хамгийн томд тоцогддог юм. Юуных нь дээрэмчин байх билээ. Гэтэл өчигдөр амь зулбан гарч ирсэн хөсөг хамгаалагчид манай үүгээр өнгөрөхдөө тэр дээрэмчин тэнгэрийн дагин мэт гоо бүсгүй байсан гэлцэх юм. Тэд их айснаас болоод солиорчихсон юмуу хаашаа юм. Хүн л харвал эрхэм авхайн энэрэл буян эрдэм чадал ид хав Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн арга хорвоод хосгүй тэрсэх дайсангүй...>> гээд л хашгиралдах юм гэж Жу Сян Зюньд дөхөн шивнэв.
Жу Сян Зюнь инээх гэсэн боловч чадсангүй урьд өмнө тэр бусдын амиар зугаа гаргаж сурсан бол энэ удаа хүний тохуу болж гүйцжээ.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.29.08 11:30 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
***
Алтан үст Тай Суйгийн хөсөг маргааш өдрийн 5 жингийн үед хөдөлжээ.Тэд цэх өмнө зүг чиглэн явцгаана. Зам дагуу туслах хамгаалагчид хөсгийн урд гүйн <<У-Вэй>> хэмээн сунжруулан хашгирах ажээ. Хөсгийн ард 10 гаруй алдын зайтай цагаан царайт номын дүртэй залуу эр дагалдан явахыг тэд мэдсэнгүй.
Тэр бол Жу Сян Зюнь байлаа.
Энэ алтан үст Тай Суй Цянь Сань дэндүү бардам хүн юм. Ийн чанга дуугаар зарладаг нь <<Эрхэм авхайд>> өөрийгөө мэдэгдэж байгаа юм болов уу. Саргүй шөнө хүн алж салхитай өдөр гал тавьдаг гээд жингийн хөсөг хамгаалагчид шөнөөр замд гардаггүйсэн. Гэтэл Цянь Сянь 5 жингийн үед жингийн хөсгөө авад хөдөлдөг байна шүү хэмээн Жу Сян Зюнь дотроо шоолж явлаа.
Ийн хагас өдөр туслах хамгаалагчид хашгиран явсан боловч ганц ч хүнтэй таарсангүй. Жин үдийн үед алтан үст Тай Суй уулын энгэрт хөгсгөө зогсоон тухлаад гамбир гарган хүйтэн устай хольж идэцгээв. Цянь Сань хүрэл мунаа атган тэрэгний хажууд зогсоно. Цянь Сань бүдүүн хадуун хүн шиг атлаа хашир гэж жигтэйхэн юм гэж Жу Сян Зюнь бодлоо.
Гэнэт Цянь Саний өмнө нэгэн цагаан царайт номын эр хаанаас яаж гараад ирэв гэмээр ёстой л газраас ургалаа гэж эндүүрэм гарч ирлээ.
Түүнийг үзээд хөсгийн хойхно зогсож байсан Жу Сян Зюнь бараг л цочсондоо дуу алдсангүй. Түүний өндөр нам хувцас хунар төрх байдалт өөртэй нь жигтэйхэн адил ажээ. Өөрөө цагаан царайт Жу Сян Зюнь билүү цаад цагаан царайт номын эр нь Жу Сян Зюнь билүү гэдэгт бүсгүй хэсэг зуур эргэлзэхэд хүрэв.
Цянь Саний нүд чамгүй хурц тул түүний зүг хүйтнээр ширтэн <<Бодвол чи журамт бүсгүй Жу байлгүй. Юунд хувцас хунараа солин үнэн царайгаа нуугаав>> гэв.
Нөгөө Жу Сян Зюнь тас тас хөхрөн алтан үст Тай Суй минь ганц нүдэтийн эрүүл нүдэнд орсон хогийг нухахад бэрх гэдэг гээд толгойны боодлоо авбаас тас хар үс нь доош асгаран бууж ирэв. <<Чи нэгэнт миний нэрийг мэддэг хойно миний ёсыг гадарлахгүй байна гэж баймааргүй юм. Хурдан сөхөрч 300 удаа газар мөргөөд 500 удаа авхай хэмээн хашгирч хөсгөө орхин одвоос би сая талархан чиний амийг өршөөж болох юм>> гэж залгуулан өгүүлэв.
Цянь Саний тэсгэлгүй уур инээдээр солигдоход сүртэй дуунд нь уулс дайвалзан газар доргиж болжмор шувууд цочин дэрхийтэл нисэлдэв. Төлвийг үзвээс <<Арслангийн хүрхрээ>> хэмээх дотоод хүчийг хэрэглэн дайснаа сүрдүүлж сэтгэл зүйн хувьд давуу байдал олж авах гэсэн бололтой.
Жу Сян Зюнь огтхон ч цочирсонгүй <<Чи юунд инээгээ вэ?>> хэмээн хүйтнээр инээв.
Түүний дуу хоолой Жу Сян Зюньтэй ялгарахын аргагүй тул жинхэнэ Жу Сян Зюнь өөрөө хэлсэн мэт санагдав.
<<Жу Сян Зюнь 3 толгойтой 6 гартай байлаа ч чихээр дуулсан нүдээр үзсэнд хүрэхгүй гэлцдэг>> гээд түүний зүг хялайн харснаа, <<Мөрөн голын 5 том жингийн жингийн хөсөг хамгаалах газарт Жао Сань, Цянь Сань, Сунь Сань, Ли Сань, Жуо Сань гэж 5 сайн эр байдаг. Эхнээсээ авахуулаад л жингийн хөсгөө алдаж байсан удаагүй. Бид 5 ах дүү мэт ижилдэж явдаг атал Жао Сань ах, Жуо Сань дүү 2 шулам бүсгүйн хорон аргад автан үхжээ. Ах дүү хоёр минь алтан үст Тай Суй Цянь Сань дүү чинь та нарынхаа өмнөөс хэрхэн өшийг өвөрлөж хорслыг холтолохыг шар булаг руу очих замдаа эргэж нэг хараарай>> гэв.
Жу Сян Зюнь өгүүрүүн <<Жао, Жуо хоёрыгоо шар булагт очих замд нь хүлээлгэж бай гайгүй ямар ч байсан би та тавыг нэг уулзуулахдаа уулзуулна>> гэв.
<<Шулам минь ах нь өнөөдөр чиний нөгөө Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргыг чинь үзэх гэж ирсэн юм>> хэмээн мунаа цээжнийхээ өмнө барин хашгирав.
Жу Сян Зюний нүдэнд нулимс гялтганан <<Чи эрдэм адал төгөлдөр ч гэсэн үхэх болж дээ. Би чамайг өршөөхгүй. Гэвч би илдээ аажуухан эргүүлж чамд арга мэхээ үзүүльз>> гээд илдээ сугалан илдийн аргаа зугуухан үзүүлэв.
<<Намрын салхи навчис унагах!>> арга ажээ.
Гэвч Жу Сян Зюнь хуурамч Жу Сян Зюний илдийн арга намрын салхи навчис унагах мэх нь хиймэл болохыг төвөггүй гадарлав.
Жу Сян Зюнь түүн рүү довтлохоор зэхэж байсан боловч <<Хуурамч Жу Сян Зюнь алтан үст Тай Суйг яаж алдаг хүн юм бол үзье>> гэж дотроо шоолон бодлоо.
Алтан үст Тай Суй Цянь Сань хамаг анхаарлаа илдийн аргад хандуулан хамгаалахаар зэхэж байснаа гэнэт <<Аа>> хэмээн муухай дуугаар хашгирав. Түүний сацуу хуурамч Жу Сян Зюний илд цахилгаан мэт Цянь Саний цээжинд шаан оров. Энэ бүхэн үнэхээр санамсаргүй болсон тул Жу Сян Зюнь цочсондоо ухасхийн урагш дайрлаа.
Хуурамч Жу Сян Зюнь ард нь сүр сархийх чимээ сонсоод сандран эргэж харав. ТЭр хоёрын хоорондын зай 10 орчим алд бөгөөд хуурамч Жу Сян Зюнь жинхэн Жу Сян Зюнийг үзэн царай нь хувхайрч хөдлөхгүй хөшиж орхив.
Хуурамч Жу Сян Зюний царй зүс нь өөрөөс нь ялгагдах юм өчүүхэн ч үгүй. Жин Вэйгийн хөсөг хамгаалагчид өөрийг нь хуурамчтай андууран <<Эрхэм авхай>> болгон эндүүрсэн нь аргагүй байлаа. Жу Сян Зюнь тун их гайхан балмагдав.
Хоёул хэсэг ийн гөлрөн зогстол хуурамч Жу Сян Зюний ард хэдэн арван алдын цаанаас нэгэн сүүтгэнэсэн шар дүрс дүүлэн гарч ирлээ. Тэр хоёрыг хашгирахын завдал өгсөнгүй тэр шар хувцастай хүн гараа өргөхийн төдийд хуурамч Жу Сян Зюнь бүгтхэн дуу алдаад газар тэрийн ойчлоо.
АМИН ЦЭГГҮЙ БОЛГОГЧ 8 ХҮЛСИЙН ЗУРАГ ХЭМЭЭХ
ТАВДУГААР БҮЛЭГ
Шар хувцастын шидсэн нууц зэвэг нарны туяанд нүд гялбам хурц туяа цацруулсаар хуурамч Жу Сян Зянь буруу харж зогсчихоод бултах нь бүү хэл өөдөөс нь харж зогссон жинхэнэ Жу Сян Зюнь цаадахьдаа сануулах ч завдал болсонгүй золгүй бүсгүй пидхийтэл ойчиж амьсгаа хураав.
Цаад шар хувцаст нууц зэвсэгтэй бараг зэрэг шахам Жу Сян Зюний дэргэд хүрч ирлээ.
Тэр хүн төмөр, мод, ус, гал, шороо 5 махбодийн бүлгийн тэргүүн Жинь Кан Лун байжээ. Тэр нэгэн өдөр Жу Сян Зюнь уулын даваан дээр түүнтэй тулгарсан боловч гэгээн царайг нь үзэх завшаан олдоогүй билээ.
Энэ удаа сураг чимэ нь сонсогдохоос барааг нь харахад бэрх Жинь овогт сайн эртэй Жу Сян Зюнь дахин учирлаа гэдгийг зөн совин нь түүнд эргэлзээгүй батлан өгүүлж байв.
Бүсгүй <<Хн>> гэж хамраараа дуугараад Жинь Кан Лунгийн зүг улам дөхөв.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.02.08 10:34 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Жинь Кан Лун түүнийг үзэж <<Журамт бүсгүй Жу минь юу гээч болох нь энэ вэ? Ямар хүн чиний нэрийг бариад хүн алж хөсөг дээрэмдэн цуст хэрэг үйлдэж байдаг байна вэ?>> гэв.
<<Далдыг тольдогч эрхэм сайн эр мэдэхгүй юмыг би яахин хэлж чадах билээ>> гэж Жу Сян Зюнь өчив.
Бүсгүй ийн өгүүлэх зуур үхдэлийн дэргэд очив.
Алтан үст Тай Суй Цянь Сань гэдрэг харан үхсэнийг Жу Сян Зюнь анхааралтай шинжин үзвээс яг цохонд нь хорт зүү хатгаастай байв. Цохны амин цэг гэж овгор яс байдаг боловч хорт зүү арьсанд далдартал шигдсэнийг үзвээс харвасан хүний маш их хүчтэйг илтгэнэ. Жу Сян Зюнь илдийн үзүүрээр хорт зүүг төнхөн аваад богцондоо хийлээ. Харин Цянь Саний цээжин дэх илдний шарх нь Жао Санийхтай ижил намрын салхи навчис унагах маягаар хатгасан бөгөөд сайн харсан хүнд эхлээд хорт зүү харваад дараа нь илдээр чичсэн байдал илт мэдэгдэх ажгуу. Эс тийм бөгөөс хуурамч Жу Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний арга ч болов алтан үст Тай Суй Цянь Саний аминд тийм амар хүрэхгүй нь мэдээж билээ.
Жу Сян Зюнь хашир хүн тул Цянь Саний цогцосыг эргүүлэн сайтар ажиглаваас ар нуруунд нь нууц зэвсгийн шарх үгүй тул сая <<Жу Сян Зюний>> цогцос дээр ирлээ.
Хуурамч Жу Сян Зюнь алтан хануур жаданд оногдон нүүрээрээ шар шавар хатган ойчжээ. Алтан хануур жад бүсгүйн дагзны салхины орд цэгийг хавж ороод үзүүр хэсэг нь үл мэдэг цухуйна. Жу Сян Зюнь илдийн үзүүрээр хануур жадыг төнхөн сугалаад дотоод хүчийг шингээж ольж шидвээс алтан хануур жад гавлын ясннаас суга үсрэн Жинь Кан Лунгийн өмнө ойчлоо.
Жинь Кан Лун хуурамч Жу Сян Зюнийг алж амьд гэрчийг устган мөрөө баллалаа гэж Жу Сян Зюнь сэжиглэж байгааг яахин эс гадарлах билээ. Гэвтч тэр энэ байдлаа мэдэгдсэнгүй маргаж мэтгэсэн ч үгүй өлмийгөө үл мэдэг хөдөлгөвөөс алтан хануур жад огло үсрэн ханцуйд нь орлоо.
Хоёул дуу эс гарах боловч далдуур дотоод хүчээр тэнсэн тулалдаж байгаа уншигч та лав гадарлаа буйзаа. Жу Сян Зюнь илдийн үзүүрээр ясанд шигдсэн алтан хануур жадыг дотоод хүчээр харваж Жинь Кан Лун хөлийн өлмийгөөр алтан хануур жадыг нисгэсэн нь чухам хэн ялсан болох нь тодроогүй боловч хоёул адилхан хирдхийн цочицгоов.
Жу Сян Зюнь хуурамч Жу Сян Зюнийг эргүүлэн үзвээс өөртэй нь усны дусал адил ижил агаад зүсээ хувилгаагүй ажээ. Ертөнцөд ийм ижилхэн улс гэж байдгаа?
Жу Сян Зюнь түүний биеэс 3 хорт зүү олж вав. Эхүүн үнэр хан тавихыг бодоход маш хурц хор бололтой. Жу Сян Зюнь энэ бүхнийг гүйцэтгэн газар сөхрөн унацгаасан туслах хамгаалагчид руу сая эргэн харж <<Та нар бүгдээрээ У Вэйгийн хөсөг хамгаалах газрынх уу?>> гэж асуулаа.
Тэд айсандаа царай нь цаас шиг хувхайрч <<Хатагтай минь амь өршөө бид У Вэйгийн хамгаалах газрынхан биш>> гэв.
Жу Сян Зюнь их л цочин гайхаж <<Тэгээд тан нар юун улс вэ? Яагаад алтан үст Тай Суй Цянь Саньтай хамт явдаг билээ>>
<<Хатагтай танд айлтгахад бид энэ алтан үст Тай Суй ноёнтныг таних ч үгүй. Энэ ноёнтон л биднийг барьж аваад энэ 2 тэргийг хамгаалахаар авч явсан юм. Бид дагахгүй байхын арга байгаагүй>> гэж тэд өгүүлэв.
Жу Сян Зюнь ихэд гайхан явж очоод тэргэн дээрх тостой даавуу тагийг илдээр сөхөж үзвэл дотроос нь юун алт мөнгө байх вэ? Хагархай тоосго, хэмхэрхий ваар сав л гарчээ. Хоёр тэргэн дээрх зүйлс бүгд ижил байв. Бүсгүй уулын сэргэлэн хүн тул сая хамаг учрыг ойлголоо. Тиймээ энэ Цянь Сань, Жуо Сань, Сунь Сань, Жао Сань нартай ах дүүсээс илүү дотно тул Жуо Сань, Жао Сань нарыг <<Эрхэм авхайн гарт насан эцэслэснийг дуулаад ийм арга зохиож хуурамч Жу Сян Зюнийг татан өшөө авах гэсэн нь илт.
Жу Сян Зюнь энэ хүдэр хар хүнийг машид хүндэтгэх сэтгэл төрсөн боловч чухам хэрхэн илэрхийлэх аргаа олсонгүй. Жинь Кан Лун урагш алхах зуур өврөөс хоёр лан алт тэмтрэн гаргаж ирээд туслах хамгаалагчдад тараан <<Та бүхэн их айчих шиг боллоо. Энэ алтыг аваад жаахан тайвширч үз>> гэв.
<<Та Жинь, Жинь овогт сайн эр үү?>>
Тэдний дундаас нэг хүн ийн асуув.
Жинь Кан Лун түүнд эс хариулан өгүүлрүүн <<Энэ хоёр хүн мөрөн голын өс хонзонгооос үүдэн амь тавьцгаалаа. Миний бодлоор та бүхэн тамгын газар мэдэгдээд дэмий биздээ. Зарга заалхай үүсвэл та бүхэн ч гэсэн хөлд нь үрэгдчихнэ. Гэр гэртээ харьсан дээр>> гэв.
Цаадуул нь яаж амь мултрах аргаа бодож байтал сохорсон биш завшив гээч болж 100-н лан мөнгөтэй тэнцэх алт олсондоо бүгд баярлан нэгэн зэрэг сөхөрцгөөж <<Жинь овогт сайн эр минь гялайлаа>> гэв.
<<Баярлах юу байх вэ? Жинхэн журамт бүсгүй Жу чинь энэ биеэрээ зогсож байгааг харж байгаа биз дээ. Энэ үхсэн нь хуурамч амьтан байсан байна. Та бүхэн буцаж очоод үзсэн харснаа журамт бүсгүй Жутэй холбож ярихын хэрэггүй>> гэж Жинь Кан Лун өгүүлэв.
<<Хүн алж хөсөг дээрэмдсэн муу нэр надтай холбогдсон ч яахав. Би ямар зөв замын хүн биш нэр сүр сайдах муудах ямар хамаа байх вэ?>> гэж Жу Сян Зюнь өгүүлэв.
Жинь Кан Лун өвгөн бүсгүйн дууны өнгөнд уурласан шинж илтийг сонсоод хэсэг бодлогширсноо <<Энэ алтан үст Тай Суй болбоос ёстой журамт сайн эр байна. Та бүхэн үүнийг газар булж оршуулвал ямар вэ? Энэ охин хэдийгээр хүн алсан алуурчин боловч гэнэн нялхаараа амьтан байна бас оршуулчихвал дээр байх>> гэв.
Жинь Кан Лун хэдийгээр их нэр нь өнөд дуурссан сайн эр боловч аливаа хэргийг ийн сийрэг бодож шийдэх тул амыг нь дагахгүй хэн байх билээ. Тэгээд ч цаадуул нь хэсэг алттай болсон тул чих нь зөөлөрч <<Мөхөс бид Жинь овогт сайн эрийн зарлигийг гүйцэтгэе>> гэж нэгэн дуугаар өгүүлэв.
<<Та бүхэнд баярлалаа>> гэж Жинь Кан Лун толгой дохиод эргэж Жу Сян Зюньд хандан <<Журамт бүсгүй Жу минь хоёул хэдэн үг соливол яасан юм бэ?>> гэв.
Өөрийн хүчинд найдаад Жинь Кан Лунгийн заллагыг эс хүлээн авбаас тусгүй юм болж мэдэх юм. Тэгээд ч тоо тоомшгүй олон эргэлзээ сэжиг сэтгэлд нь эргэлдэх тул хариу олдож магадгүй гэж бодоод Жу Сян Зюнь <<Тэгье л дээ>> гэв.
Тэд явсаар түрүүчийн хоноглосон сууринд ирцгээлээ. Дээд зэргийн тохилог өрөө захиалаад Жинь Кан Лун өгүүлрүүн <<Би өнөөдөр хоол захиалан авчруулж чамайг дайлсугай>> гэв.
Жу Сян Зюнь ч цааргалсангүй ЖИнь Кан Лунгийн хамт дарс балган суулаа. Хэд гурван хундага хөнтөрсний дараа ЖИнь Кан Лун ам нээж өгүүлрүүн <<Журамт бүсгүй Жу Минь хуурамч Жу Сян Зюнь ямар учиртай юм бэ? гэж чи надаас асуух нь лав. Нэр зээлдэн хөсөг дээрэмдэж чиний зүс царайг чинь даган хувирч байдгийн учир юу билээ гэж гайхаж магадгүй тийм үү>> гэлээ.
Жинь Кан Лун зэвсгийн эрдмээр гоц гаргууд төдийгүй санаа бодлын хувьд ч гүйцэгдэшгүй хүн болох нь илэрхий. Жу Сян Зюнь хариу өчсөнгүй. Богцноосоо сувдан цэцэг гаргаж ирээд <<Тэр өдөр уулын даваан дээр эрхэм сайн эрийн бэлэглэсэн цэцэг над мэтэд тохирохгүй. Энэ эд өнөөдөр эзэндээ буцах нь зохиолтой. Жинь овогт сайн эр та буцаан авч соёрхоно уу>> гэв.
<<Уг нь ч ялихгүй эд л дээ. Уг нь би журамт бүсгүй Жу чамайг зоос мөнгө дутсан үедээ арилжиг гэж бодсон юм>> гээд сувдан цэцгийг ханцуй руугаа шургуулав.
Жинь Кан Лун дахин нэг хундага хөнтрөөд <<Чиний энэ ойлгохгүй байгаа хэргийн талаар надад ч бас хэлэх юм алга байгаа нь ичмээр юм даа. Гэвч хэдэн оймс илүү элээсэн мөрөн голын тухай арай илүү мэддэгийн хувьд өөрийн санаж бодож буйгаа чамд хэлье>> гээд хэсэг бодлогоширсноо залган өгүүлрүүн <<Үнэндээ хуурамч Жу Сян Зюний ямар учиртай хүн болох талаар өвгөн би сайн мэдэхгүй. Тэр хүүхэн хорт алтан зүү хэрэглэдэг болохыг журамт бүгсүй чи мэдсэн шүү дээ. Хор нь цусанд нэвчээд хоолой боодог тул тэр бүсгүйд өөрт нь ерөндөг байхгүй байж таарна. Ертөнцөд тийм хорыг тайлах ерөндөг гагцхүү Му Дань Ду авхайд л байж мэднэ. Магадгүй юм бас тайлж дийлэхгүй байхыг ч хэн байг гэх вэ? Му Дань Ду авхайг мөрөн гол даяар хүмүүс их хүндэлдэг боловч сүр хүч нь төдий л ихгүй. Тэр угаас аар саархан явдлаар оролдож ирсэн хүн тул 5 том хөсөг хамгаалах газрыннхан руу гар далайх зүрх хүрэхгүй болов уу. Цаад хамгаалах газрынхан нь алдартай сайн эрчүүл олонтой. Ду авхай яахин дайсагнаж чадах билээ. 5 том хөсөг хамгаалах газрынхан бусад жижиг хамгаалагчидтай адилгүй. Тэд буман лангаас доош бараа тээсэн хөсгийг дааж авдаггүй. Му Дань Ду авхай зөвхөн л шүлсээ гоожуулаад л сууж байдаг байсан биз. Гэтэл яг энэ үед журамт бүсгүй Жу чи мөрөн голоор үзэгдэх болж Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн арга хол дуурсах болсон завшааныг ашиглан Му Дань Ду авхай чамтай адилхан хүнийг сонгон илгээж 5 том хамгаалах газрын хөсгийг дээрэмдэж эхэлжээ. Цаадуул нь зэвсгийн эрдэмд гаргуун хар цагаан замын сайн эрчүүлтэй зузаан биеэ их тоосон улс. Дээрэмчин өөрийгөө Жу Сян Зюнь гэхээр Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргаас болгоомжлоод хорт зүүг мартсан байлгүй>>.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.02.08 10:40 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
<<Гэвч мөрөн голоор миний Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргыг хэрэглэж байхыг үзсэн хүн байхгүй шүү дээ>> гэж Жу Сян Зюнь үгийг нь таслав.
<<Журамт бүсгүй Жу минь чи шилийн замыг саяхнаас хөөж эхэлсэн болоод мөрөн голынхны авир ааш арга залийг мэдэхгүй байх шиг байна. Чи Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргаараа 10 гаруй хүнийг алж нэгийг нь ч амьд үлдээгээгүй боловч Му Дань Дугийн туршуулууд далдаас чамайг тандаж байсан байж болох шүү дээ. Тэр авгай сүр хүч ихгүй боловч мөрөн голоор хаа сайгүй түүний нүд чих дүүрэн, ил жаднаас бултахад амар далд сумнаас дайжихад бэрх гэж үг бий. Магадгүй энэ буудалд ч Му Дань Дугийн туршуул байж болох юм. Эс тйим бөгөөс өчигдөр орой чи эрэгтэй болж зүсээ хувиргахад өнөөдөр тэр дээрэмчин бас л эрэгтэй хүн болоод хувирчихсныг чи үзээ биз дээ. Тэр тусмаа ялгахын аргагүй ижил болсон байн лээ шүү>> гээд Жинь Кан Лун санаа алдав.
Түүний үг бас бодууштай тул Жу Сян Зюнь дуугарсангүй.
<<Журамт бүсгүй Жугийн сэтгэлд бөөн сэжиг байнаа даа. Нэг хундага тулгачихаад хоёул сайтар ярилцвал яасан юм бэ?> гээд Жинь Кан Лун инээмсэглэв.
Өвгөн хундагаа өргөснөө даруй хөмсөг зангидаж <<Архинд яахаараа шумуул орчихдог байнаа. Завхарсан гэдэг нь>> гэв.
Түүний хундаганд шумуул хорхой огтхон ч үгүй атал ийн өгүүлсэнд Жу Сян Зюнь их л гайхаж байхын сацуу Жинь Кан Лун хундагыг дунд ядам хуруугаар чимхэж эргэж ч харалгүй нөгөө гараараа ар тийш ямар нэг юмыг няслав. Арын цонхны тэндээс <<Ёо ёо>> гэх дуун гарч нэгэн лагс бүдүүн бие газар пидхийтэл бууж ирэв.
Жинь Кан Лун цаад хүнийг яаж ийнхүү чадмаг оносныг Жу Сян Зюнь их л гайхаж суулаа.
<<Эрхэм минь тогтож хайрлаарай. Чиний зүүн өгзөгний амин цэгт оносон алтан хануур жад хор шингээсэн юм шүү>> гэж Жинь Кан Лун эргэж хараагүй хэвээр өгүүлэв.
<<Жинь овогт сайн эр хортой нууц зэвсэг хэрлэдэгсэн билүү. Танай өрөөнөөс аагтай дарс амтат махны үнэр ханхлаад өлөн гэдэсний хорхой хүргээд тэч байж чадсангүй>> хэмээн цаад хүн нь тас тас хөхрөн өгүүлэв.
Тэгээд их л дуу шуутайгаар шуухитнан босоод ханзан дээр завилан суухыг үзвэл нэгэн тарган лам байх ажээ.
Жинь Кан Лун босож цонхынг хаагаад буцан ирэхэд цаад лам нь хоёр хүрз шиг палигар гараараа архины лонх тэвэрч гүд гүдхийтэл залгилан талд нь оруулав. Архи хоёр завьжаар нь урсан хир даганд баригдан чухам ямар өнгөтэй байсан нь мэдэгдэхээ байсан орхимжийг нь норгоно. Архи уучихаад нэг том үхрийн бүхэл мах шүүрэн авч 2-3 зажлаад л гүдхийтэл залгих ажээ.
Жинь Кан Лун өөрийн эрхгүй жуумалзаж <<Та чинь мах архинаас буцдаггүй ламбугай байсан юмуу?>>
<<Архи махаар ч зогсохгүй бурхантны сахил цээр бүгдээрээ надад хамаагүй>> гэж тарган лам Жу Сян Зюнийг жоготой нүдээр харснаа энд байгаа тансаг дарс тарган махан дээр наад цэцэг шиг охин чинь нэмэгдэх юм бол есөн хүсэл бүтэлээ гэсэн үг ха ха гэв.
Энэ зуураа гараараа нэг шарсан тахиа шүүрэн авч ястай бүхэл хахлаар нь үмхэлж гарав.
Шарсан тахиаг идэж бараад тааламжтай хэхэрч тос савирсан бүдүүн гараа орхимжиндоо арчихад лам орхимж нь малын яргачны тостой даавуу мэт боллоо.
Жинь Кан Лун тарган ламыг нүд саллгахгүй ажин сууснаа <<Ламтан тэнгэрт тэрслүү бүлгийнхэнтэй холбоотой юу?>> хнэмээн асуув.
Тарган лам хариулахаас булзаж хоёр тийш сэртэгнэснээ <<Тэнгэрийн доорх иргэд бүгд ах дүүс бөлгөө>> гэв.
Ламтны сахилын нэр, эрдэнийн сүм хаана вэ? хэмээн Жинь Кан Лун дахин асуув.
<<Надад юуных нь эрдэнийн сүм байх билээ. Эрдэнийн сүм гэнэ үү. Өглөгийн эзэн та ламтандаа архи мах хайрлах гэвэл намайг эрдэнийн сүмээс олохгүй. Харин дарсны газар мөрийтэй тоглоомноос л олж болох юм. За би хоолонд цадаж архинд ханалаа. Өглөгийн эзэд минь ихнгээд салцгаах уу даа>> гэж тарган лам хэлэв.
Тарган лам галзуу солиотой мэт сүр сархийн босч ёслоод явах гэв.
<<Ламтан таны өгзөгний арьс хатуу мах нь зузаан боловч нууц зэвсэг шигдээстэй тул явахад чинь таагүй. Өвгөн надад буцаан өгнө үү>> гэж Жинь Кан Лун ширээн дээр гараар дарж өгүүлэв.
<<Жинь Кан Лун хэдийгээр эрэмгий баатар боловч өчүүхэн зантай гэлцдэг үнэн болтой. Чиний хануур жад шижир алт болохыг үзээд аяга хоолоор арилжих ганц удаа ч болов янханчлан явахдаа хэрэглэе гэж бодсон юм. Яая гэх вэ?>> гээд хонгоны дороос хавтгай модон загасны дүрс гаргаж ирэхэд алтан хануур жад түүнд зоогдсон байлаа.
Жинь Кан Лунгийн царай байрайв.
<<Өглөгийн эзэн ширүүн байн шүү. Ламтан нь идэж уух янханчлан явах мөрийтэй тоглохдоо хоёр хөлөөрөө л хамаг ажлаа амжуулдаг. Хэрэв өгзгөндөө энэ модон загасыг хийгээгүй болбоос насан турш эрэмдэг болох бус уу. Энэ алтан хануур жад олигтой эд биш бололтой буцааж өгөхөөс дөө>> гэв.
Жинь Кан Лун алтан хануур жадаар мөрөн гол даяар маш их нэрд гарсан боловч тарган лам түүнээс хамгаалж нүүрэн дээр нь алтан хануур жадыг нь олигтой эд биш гэсэн тул Жинь Кан Лун дотроо халзан илжгийг дээ гэж болож суув.
Тарган лам гараараа модон загасанд зоогдсон алтан хануур жадыг сугалах гэв.Жинь Кан Лун асар их хүчтэй боловч энэ удаа түүнийг өрөвдөж зөөлөн шидсэний дээр ламтан өгзгөндөө модон загас хийж явсны хүчинд амь гарчээ.
Тарган ламын хуруу хичнээн тарган бүдүүн боловч алтан хануур жадыг яахин сугалж дийлэх билээ.Тэр арга ядахдаа шүдээрээ ил гарсан үзүүрээс нь зууж хүчлэн таваас арайхийж сугарлаа.Лам хануур жадыг Жинь Кан Лунгийн өмнө амаараа үлээн буулгаад <<Чи миний модон загасыг гэмтээлээ. Би тан хоёрын яриаг үймүүлэв. Наймаа таараа биз дээ. Би явлаа>> гэв.
Тэгээд ухасхийн цонхоор үсрэн гарч гадаа гудамжинд буув.
<<Журамт бүсгүй Жу жаахан хүлээхгүй юу. Би гарчихаад ирье>> гэж Жинь Кан Лун намуухан дуугаар Жу Сян Зюньд хэлчихээд гадагш гарав.
Тэр тарган ламыг мөрдөж байгааг Жу Сян Зюнь мэдэж тоосон ч үгүй өөртөө дарс хундагалан хэдэн удаа уулаа.
Жинь Кан Лун тарган ламыг сэмхэн дагасаар гудамжны голд хүрэв. Нэгэн янхны газрын үүдэнд очоод ламтан навтгасхийн цонхны завсраар шагайхыг үүдний харуул үзэж <<Чи сахил хүртсэн хүн байж хаа хамаагүй газраар ингэж явж болдог юмуу?>> хэмээн зандрав.
Тарган лам өврөө уудлан 1 мөнгөн зоос гаргаж ирээд <<Би мөнгөтэй бол мөнгөтэй, зүстэй бол зүстэй лам байна. Намайг хориглоод юу хийх вэ дээ>> гэв.
Цаадахынх нь нүд орй дээрээ гарахыг үзвэл ертөнцөд анх удаа ийм сахилтныг үзэж буй бололтой.
Мөрөн голд эрдэм чадал хичнээн ихтэй байлаа ч өнгөний хойноос хөөцөлддөгий нь мэдвэл танил нөхөд нь үзэж чаддаггүй билээ. Ялангуяа эмс охидыг хүчирхийлэн бузарлаж явдаг ужид хулгай нарыг харсан бүхэн хөнөөж байх ёстой. Иймд Жинь Кан Лун тэр ламын адил эмсийн хүрээлэн руу яахин дайран орж болох билээ. Гэвч тэр түүнийг тийм амархан тавьчихыг бодсонгүй. Тэгээд ч мөрөн голынхны заль мэхийг тооцохын аргагүй тул ламтан ч түүнийг аргалан гараас нь мултарсан байж мэдэх билээ.
Жинь Кан Лун хэсэг бодлогширсноо эмсийн хүрээлэнгийн араар тойрч үзвэл нэгэн хөгшин саглагар мод байх тул ухасхийн үсэрч түүн дээр гараад эмсийн хүрээлэнгийн доторхийг нэд нэгэнгүй харвал тарган лам хамаг хувцасаа тайчин хаялж нүцгэн цагаан биеэ ил гаргаад нэгэн янхан эмийг өвөр дээрээ суулган хувцас хунарыг нь тайчиж байв. Төдөлгүй түүний хувцасыг тайчин нүцгэлээд сэвхийтэл өргөн орон дээр тавьж улаан лааг үлээн унтраалаа.
Жинь Кан Лун буурчийн газар буцаж ирэв.
Жу Сян Зюнь түүнийг хүлээсээр байжээ. Жинь Кан Лун бүтэл муутай буцаж ирснийг мэдээд өгүүрүүн <<Хэрэв эрхэм сайн эр та энэ ламын тухай надаас асууваасс...>>
Жинь Кан Лун нэг хундага архи хөнтрөөд <<Энэ хүний байр байдал үйл хөдлөл нь бүдүүн байрга цал сул мэт боловч цаад санаа нь их л нууцлаг зэвсгийн эрдмээ ил гаргахгүй машид битүүлэг байна. Мөрөн голоор ийм хүмүүс үзэгдэхээр шулуун явбаас шилийн ойг гийгүүлж буруулж явбаас мөрөн голд гай уддагийг тоомсорлохгүй өнгөрөөж болохгүй>> гэж хэсэг гүн бодлогширсноо <<Саяын бүдүүн лам бидний яриаг тасалчихлаа. Журам бүсгүй минь чи намайг нэг л сэжиглээд байнаа даа>> гэж би сая хэлэл үү гээд инээв.
Жу Сян Зюнь дуугарсангүй.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.02.08 11:17 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
<<Жинь Кан Лун өвгөн яагаад тэр хуурамч Жу Сян Зюнийг алчих ваа? Арай амьд гэрчийг устгаж байгаа юм биш биз гэж чи дотроо бодож байгаа байх. Тэгвэл ч дэндүү муу санасан хэрэг болно. Мөрөн голынхон хэдийгээр бүгд л зориг зүрхтэй улс мэт харагдавч ганц удаагийн хүчтэй давалгааны аяс даахгүй сулхан эрс ч олон. Энэ хэдэн сарын дотор ганц журамт бүсгүй Жу мөрөн голоор анхлан үзэгдсэн биш саяын тарган ламыг оролцуулаад хэд хэдэн гоц сайн эр үзэгдэх болж үйл явдал нь учир битүүлэг байна. Энэ нь өөрийн эрхгүй тэнгэрт тэрслүү блгийнхнийг санагдуулж буй юм. 20 жилийн өмнө Тэнгэрт тэрслүү бүлгийнхэн мөрөн голын амгалан амьдралыг бусниулж 5 махбодийн бүлгийг зад цохисон юмдаг. Хөгшин би мөрөн голын дэл сул явдлыг мэдэж суудгийн хувьд аюумшигт гай зовлон нүүрлэн ирээд байхад анхаарахгүй орхиж яах болох билээ. Сүүлийн хагас сарын дотор чамайг 5 том хөсөг хамгаалах газрын жингийн цувааг дээрэмдсэн гэж дуулаад би эс итгэсэн билээ. Журамт бүсгүй чи шилийн сайн эрстэй ид чадлаа сорин их нэрийг дуурсгахын оронд жингийн хөсөг дээрэмддэг чинь юу билээ? Олны үг ороо бусгаа гэж би дотроо сэжиглэж байсан юм. Харин ил далд танадсаар эцэст нь гогцоо сэжүүрийг нь олсон. Гэвч утасны үзүүрийг даган мөрдсөн боловч алхам хоцроод ердөө болохгүй байв. Харин энэ удаа барьж авах найдвар байсан боловч ар гэрт ажил гаран цалгардаж бас л жаахан хоцорсон байв. Сандран хүрч иртэл чи тэр бүсгүйтэй өөд өөдөөсөө харан зогсосн байхыг үзээд цаадахынхаа ямар учиртай хүн болохыг мэдэлгүй гэдрэг хорлогдох бий гээд хануур жад харван чамайг авчарч чадсан боловч амьд хэлийг устгачихлаа>> гэв.
<<Жинь овогт сайн эр намайг ч мөн их халамжлах юмаа даа>> гэж Жу Сянь Зюнь мушигнав.
<<Өвгөн би ийн өгүүлэвч батлах баримт байхгүй. Журамт бүсгүйн сэжгийг арилгаж чадахгүй гэдгээ өөрөө ч би сайн мэдэж байна. Сэжиглэх нь ч аргагүй юм. Гэвч миний гэмгүйг тэнгэр бурхан батлах буй заа>> гээд Жинь Кан Лун санаа алдав.
<<Сайн эр та санаа зовох юун. Би л харин нас залуу цус шингэн юмны дээр дорыг мэдэхгүйгээс болж 5 махбодийн бүлэгт гай удсан биз. Та өршөөх ажаам уу>> гээд Жу Сян Зюнь инээв.
<<Хаанаас хаанаас. Би чамд муу юм хийхгүй гэж хэлсэн бол үгэндээ хүрнэ. Харин яагаадыг бүү мэд. Чамайг анх харснаас хойш эртний танил маань санагдаад байдаг болчихож>> гэж Жинь Кан Лун хэсэг эргэлзсэнээ <<Жу журамт бүсгүй чи Лянхуа нэрт журамт бүсгүйг танихгүй биз>> хэмээн асуув.
Ийн өгүүлэх зуур ЖИнь Кан Лунгийн харц худал хуурмаггүй аядуу зөөлөн болж хувирахыг Жу Сян Зюнь ажиглав.
<<Өчүүхэн би бээр Лянхуа нэрт журамт бүсгүйтэй уулзаж учирч байсангүй. Танаас л анх сонсож байна>> гэж Жу Сян Зюнь үнэн голоос өгүүлэв.
<<Журамт бүсгүй таны багшийн уг гарал юусан билээ. Өвгөн надад өгүүлэн хэлэхгүй юу?>> гэж Жинь Кан Лун хүсэв.
<<Өршөөгөөрэй. Нэрээ гаднын хүнд хэлж эс болно гэж багш маань хатуу тушаасан юм. Багшийн зарлигийг зөрчих эрхгүйг минь өршөөх буй за. Харин багшийн маань нэр таны саяын хэлсэн хүнийхээс тэс өөр гэдгийг л болгоох ажаамуу>> гэж Жу Сян Зюнь өгүүлэв.
Мөрөн голоор хатуу чанадлах цээр олон байдгийн нэг нь багшийн нэрийг нууцлах ёсон буюу. Жу Сян Зюнь хэдийгээр ам алдаагүй боловч Жинь Кан Лун өвгөн өмнүүрээ нисэн өнгөрөх шумуулын хоёр хөл аль нь бүдүүн аль нь нарийн болохыг багцаалж амжих сүүхээтэй хүн тул сая Жу Сян Зюний хэлсэн дундаас түүний багш нь аглаг ууланд даяанчлан суудаг алдар нэрээ бусдад мэдүүлэх дургүй бодохул орчлон ертөнцийг огоорон хоосон чанарыг бясалгагч хүн болох нь гэсэн хоёр дүгнэлтийг хиж суулаа.
Жинь Кан Лун тэр тухай дахин асууж шалгаасангүй <<Журамт бүсгүй Жу саяын тарган ламын тухай юу мэдэх вэ?>> гэв.
<<Энэ талаар надаас асуултгүй та мэдэж байгаа байлгүй дээ. Тарган ламын жинхэнэ нэр Чэн Сяо Фо сахилын нэр нь Сяо Фо. Хүний хувьд онцгой сонин сахил санваартай хүн гэхэд ууж идэх ужид цэнгэл хийхгүй юм байдаггүй. Иймд хүмүүс түүнийг махсаг лам гэж хочлох бөгөөд багаас лам болоогүй идэр насандаа бурхан буяны мөр хөөсөн тул хуучин муу зуршлаа хаяагүй гэлцдэг. Харин Тэнгэрт тэрслүү бүлгийнхтэй холбоотой эсэх тухай бараг мэдэхгүй тул дэмий олныг хүүрнээд юу хийх вэ?>> гэж Жу Сян Зюнь хариулав.
Журамт бүсгүй Жу минь чухам ямар учиртайг бүү мэд чамайг харсан даруйд хуучин танилтайгаа учирсан мэт санадаж билээ. Би чамайг Тэнгэрт тэрслүү бүлгийн хүн гэхэд нэг л итгэхгүй юм. Чамд надаас хүсэх юм байвал хэлж байгаарай л даа. Энэ шилийн ойд хөгшин би салхи урьж бороо дуудан оруулж чадна гэж бардахгүй. Гэвч хир баргийн юмыг хөгшин нүүрнийхээ хүээр бүтээгээд байдаг юм гэж Жинь Кан Лун өгүүлэв.
<<Таныг энэ тухай хэлсэн хэлээгүй би танаас нэг юм гуйя гэж бодож байсан>> юм.
<<Журамт бүсгүй минь хэл л дээ гайгүй>>.
<<Үнэндээ ч нэг их сүртэй юм биш л дээ. Миний нэг... найз гал махбодийн бүлгийн толгойлогч Хуо Шао Чунд ямар гай удсан юм бүү мэд. Тэр дагуулж яваад л сар шахуу болж байна. Би газар сайгүй эрж хайсан боловч Хуо сайн эрийн сураг нь гарахаас биш барааг нь харсангүй. Түүнийг олж уулзлаа ч би Хуо Шао Чунд юу болох билээ дээ. Иймд мөхөс би бүдүүн зүрх гарган Жинь овогт сайн эр та Хуо Шао Чунтай уулзаж уран үгээр ухуулан найзын минь царайг харуулбаас ачийг чинь мартахгүй>> гэж Жу Сян Зюнь өгүүлэв.
<<Энэ чинь юу гэсэн ү вэ? Өөрөө гэрлэж бараалчихаад өрөөл бусдын найз нөхрийг салгаж явна гэдэг чинь тун тусгүй хэрэг байна. Сайн муу боловч нэг бүлгийн толгойлогч хүн шүү дээ>> гээд Жинь Кан Лун хөмсөг зангидав.
Жу Сян Зюнь нүүрээ улайлган <<Жинь овогт сайн эр минь та түүнийг дэндүү буруутгаж байна. Миний тэр... найз маань бүсгүй хүн биш>>
<<Бүстэй бүсгүй нь хамаагүй. Бүстэй найз нөхрийг булаан авч явдаг тусгүй хэрэг. Журамт бүсгүй Жу минь өрх гэрийн будлианыг өөр зуураа л хэлэлц. Өрөөл бусдад бүү мэдэгд гэсэн үг байдаг. Гэвч манай энэ 5 махбодийн бүлэг хэдийгээр нэр алдар нь мөрөн голоор дуурсаж байгаа боловч яг нарийн дээрээ тулахаар мөр мөр шил шилээ хөөгөөд их бага ямар нэгэн хэмжээгээр сайн муу зүйлс хийгээд байх юмаа. Өвгөн би 5 махбодийн бүлгийн толгойлогч хэдэн насаар ахиу юм болохоор цаад 4 маань хүндлэх нь ч хүндлэх юм. Гэвч тэр болгонд хутгалдаж ороод байх эвгүй биз дээ>> гэж Жинь Кан Лун инээв.
<<5 бүлэг нэгдэж мөрөн голоор дуурсана гэж хэлцдэггүй бус уу>> хэмээн Жу Сян Зюнь хэлээд Жинь Кан Лунг анхааралтай ажив.
<<Журамт бүсгүй Жу минь яг тэгж ч бас болохгүй юмаа. Тэнгэрт тэрслүү бүлгийнхэн 20 жил тутам мөрөн голоор үзэгдэж цусан шивэр татуулан амар заяа үзүүлэхгүй байхад өвөр зуураа эвдрэлцээд байх юу л бол>> гэж Жинь Кан Лун яаран өчив.
<<5 бүлгийнхэн нэгдэх уриа чинь тэгвэл Тэнгэрт тэрслүү бүлгийнхэнтэй тэмцэхэд л хамаарах юм шив дээ>> гэж Жу Сянь Зюнь санаандгүй хэлж орхив.
<<Чиний ингэж хэлдэг ч бас аргагүй. Яг шууд хэлчих нь гэхээр бас хэцүү юм. Өвгөн миний гарын шавь гэж өөдтэй амьтан ховор. Харин гал махбодийн бүлгийн толгойлогч Хуо Шао Чун зэвсгийн эрдэм чадлаар 5 бүлгийнхэн дундаа хамгийн дээдэд тооцогдоно. Тэр модон махбодийн толгойлогч Му Цин Сятай дэрээ нэгтгэж гэзгийг нь задлан суусан. Оюун билэг эрдэм чадлын хувьд 5 махбодийн бүлгийн толгойлогч байхад тэнцэхүйц хүн. Харин нэг... за за үүнийг яраид ч яах вэ? Найзын чинь асуудлыг би шийдэж өгье дөө> хэмээн Жинь Кан Лун өгүүлэв.

***


Энэ нэг сарын хугацаанд И Да Зин тэнгэр бурхад мэт тансаг амьдралд умбаж өнгөрүүлэв. Тэр Хуо Шао Чунг дагалдан (үгүй ээ Хуо Шао Чун түүнийг дагалдан гэж хэлэх нь зүй) уул усны сайхныг бахдан дуртай газраа очьё гэвээс Хуо Шао Чун түүний санааг эс зөрчих ажээ. Түүн дээр Хуо Шао Чун Зурхайт номыг нэвтэрхий цээжилж хуур шатар утга уянга уран зурагт гайхалтай мэргэжсэн тул Жу Сян Зюньтэй адил уурлаж хуйсганах нь үгүй урам хугалах явдал гаргадаггүй тул И Да Зин тэр хоёр ах дүү мэт их л дотноор хамтдаа нөхөрлөв.
Тэд хэсэг явж байгаад Хуо Шао Чунгийн хамаатныд буцаж ирэв. Хамаатан нь 5 тохой хүрэхгүй биетэй дух эрүү нь хавирган сар мэт түрж гарсан шамбигар нүүртэй, тав гурван ямаан сахалтай зүс царайны хувьд тааламжтай сэтгэл төрүүлэхгүй боловч хосгүй уран гартай тогооч мөнөөс мөн байв. Хятад орны умар өмнө баруун зүүн төв нутгийн түүгээр ч үл барам ихэс дээдсийн ордонд л сая идэж болохуйц тансаг сайхан хоолыг бэлдэн Хуо Шао Чун, И Да Зин нарыг дайлах нь диваажинд байгаа мэт тааламжтай сайхан санагдах бөлгөө. Тэр хоёр санаандаа орсон хоолны нэрийг хэлэхэд л тэр даруй бэлтгэн ширээн дээр тавих нь гайхалтай. Түүгээр ч үл барам урьд өмнө сонсож дуулж яваагүй хоолоор тэднийг дайлна. И Да Зин ёстой л гэрээ мартсан гэсэр мэт амирлангуй хоног сарыг төөрүүлж суув. Түүнд ямар санаад байх гэр орон анд нөхөд амраг садан байх биш дээ. Модноос тасран унасан алим мэт хээрээр гэр хийж яваад ийм сайн андтай болж ийнхүү тухлан сууна гэдэг ховор олдох заяа бус уу.
Хоёул зурхайт номны үг ишлэлээс хэлцэн хөхрөлдөж суутал Жинь Кан Лун, Жу Сян Зюний хамт алхан орж ирлээ.
И Да Зингийн царай хувьсхийхэд Хуо Шао Чун огтхон ч сандарсангүй ухасхийн босч гараа цээжиндээ зөрүүлээд <<Жинь ах, Жу журамт бүсгүй хоёул тавтай морилно уу?>> гэв.
Тэгээд хамаатнаа дуудан найрын ширээг сэлбүүлэв.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.08 12:24 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
<<Та хоёр ч хөгжилтэй байгаа юм шив>> гэж Жинь Кан Лун инээгээд суух зуур Хуо Шао Чунд хандаж <<Хуо дүү минь манай 5 махбодийн бүлгийнхэн чинь мөрөн гол даяар аливаа хэргийг ил цагаанаар гүйцэтгэдэг бус уу. Гэтэл чи бусдын андыг урвуулна гэдэг юу болж байна>> гэв.
Хуо Шао Чун гараа унжуулан номхон зогсож
<<Ахын үг хүнд өчүүхэн би бээр давж эс зүрхэлнэ>> гэв.
<<Чи суу. Энэ И ноёнтон болбоос журамт бүсгүй Жугийн нөгөө юу… найз юм байна. Хуо дүү чи түүнийг дэндүү удаав биш үү?>> хэмээн Жинь Кан Лун өгүүлэв.
Тэр хоёр ийн ярилцаж байх зуур Жу Сян Зюнийг таг мартчихжээ. Жу Сян Зюнь царай барайлган И Да Зингийн өмнө хүрч ирэв.
И Да Зин арай ядан босч ирээд <<Жу бүсгүй суу, суугтун...>> гэж ээрэгнэн гөлөгнөж Жу Сян Зюнь руу эгцлэн харж эс чадланаа. Энэ чиний өдрийн бодол шөнийн зүүд болон явсан хүн чинь гэж үү? Чи түүний төлөө үхлийг сөрөн аюулыг гэтлэж хүн алж эрдэм чадал хосгүй сайн эрстэй үхэх сэхэхээ үзэлцэж байдаг... Гэтэл тэр хүн чинь чамайг сэтгэлийнхээ мухарт өчүүхэн төдий ч бодож санасан юмгүй амтат хоол архи дарс өрчихөөд. Чи гэдэг хүн түүний хувьд 9 тэнгэрийн чанадад л байдаг бололтой. Жу Сян Зюнь тэсгэлгүй уурлан хорсож И Да Зингийн хульхинд тасхийтэл алганы амт буулгав.
И Да Зингийн цэвэрхэн цагаан хацар дээр 5 хурууны ор зурайн үзэгдлээ.
Бүгд мэл гайхаж хоцров.
Хачин нам гүм байдал хавь орчныг ноёрхлоо. Жинь Кан Лун нас ахимаг наад цаадахыг ойлгодог хүн тул нам гүм байдлыг эвдэж <<И ноёнтон минь журамт бүсгүй Жугийн уурладаг ч аргагүй. Чиний төлөө хичнээн зовсон гэх вэ? Хөгжшин би 30 насаар залуу байсансан бол ийм андын гараас алганы амт үзэхэд ч яахав дээ>> хэмээн ха ха хөхрөв.
<<Анд гэнээ?>> И Да Зин халуу шатах хацраа дарж байснаа гэнэт ам наан: Би түүнтэй юуных нь анд байх билээ. Бид хоёр хоёр л удаа тааралдсан улс. Энэ чинь гаднах үзэмж нь гоо боловч гар хөдөлвөл л хүн алж байдаг хүн. Өөрийг минь илдээрээ өрлөж алсан ч би түүнтэй анд бололцохгүй. Би гагцхүү Хуо Шао Чунтай л хамт байваас айх аюулгүй сэтгэл дүүрэн байх болно...
Тиймээ. Та хоёр хоёрхон удаа уулзсан.Эхний удаа чи түүнийг алах гээд дараагийн удаад нь барих гээд юуных нь ч анд байх билээ. Жу Сян Зюний сүр сүлд нь ариллаа. Бүсгүй хүлчэн инээхийг оролдсон боловч босонгүй. Хоёр дусал нулимс хацрыг нь даган урслаа. Тув тунгалаг засаж янзлаагүй эрдэнийн чулуу мэт хоёр дусал нулимс бөмбөрөхөд дараагийн дуслууд горхийн урсгал мэт үл тасрах ажээ.
И Да Зин гэнэт эвгүйрхэж <<Журамт бүсгүй Жу минь би би...>>
Жу Сян Зюнь гашуунаар инээмсэглэснээ бүргэд мэт дүүлэн үсэрч байшингийн оройд гарав.
Их Да зин хөшөө мэт хөдлөхгүй хоцорчээ.
Хуо Шао Чун хоёр хундаганд архи дүүргэж нэгийг нь И Да Зингийн өмнө бариад <<И ах минь эрхэм анд чинь эрсээр ирж Хуо Шао Чун би арга буюу үдэх болох нь. Түмэн газрын орд харш түмэн оны найр цэнгэл гэж байдаггүй. Энэ хундагыг уугаад салах уу даа>> гэв.
И Да Зин хундагыг ч авсангүй. Жу Сян Зюний араас ч явсангүй гөлрөн зогссоор байлаа.
<<Хуо дүү минь томхон аяга аваад ир. Та хоёр ёстой жинхэнэ андууд бололтой. Гэвч хөгшин миний ар дахь ажил хэцүүдэх нь>> гурав гурван аягыг уугаад салцгаая даа гэж Жинь Кан Лун гэнэт өгүүлэв.
И Да Зин аягатай архийг авч үнэхээр гурав гурван удаа тогтоолоо. Жинь Кан Лун босч <<Өвгөн би явалгүй горьгүй>> гээд сэв сэв алхлан гарч одов.
Гуних баярлахад архи, цай гэдэгчлэн золгүй явдал тохиолдоход уусан архиндаа амархан согтох нь бий. И Да Зин хэдийгээр архи сайн даадаг боловч гурван аяга архины хойно толгой нь хөнгөрч хөл нь хүндрээд явчихав. <<Уунаа. Хуо дүү минь ууна шүү>>
Амьдралд тохиолдох гуниг баярыг амтат сархадтай хувааж
Алтан цомыг өндөрт өргөн мөнгөн сартай тулгая уу
Алимын амтат тансаг дарсыг хундага дүүрэн мэлтрүүлж
Арван мянган оны гунигийг анд чамтай тайл юу…
Хэмээн согтуу нүдээр гөлрөн ширтэнгээ эртний шүлгийг ийн уншлаа.
<<И ах минь Хуо Шао Чун би нэгэн амтат хоол бэлдсэн хэтэртэл ууваас тансаг амтыг нь эс мэдрэх биш үү>> хэмээн Хуо Шао Чун архитай аягыг аваад өгүүлэв.
<<Амтат хоол гэнээ. Арай улиасны навч биш биз дээ…>>
<<Манай хамаатан хорвоод хосгүй нэг сайхан хоол хийдэг юм. Тэр болгон хүнд амсуулдаггүй. И ах жинхэнэ эр хүн анд найз мөний тул танд өргөн барьж байгаа юм. Гэвч та номын мөр хөөж ёс журмыг сахидаг төлөв хүн тул айхын хэрэггүй гэж сануулъя>> гээд Хуо Шао Чун И Да Зинг түшиж суулгав.
<<Ямар, ямар хоол юм бэ?>>
<<Сармагчингийн халуун тархи>>
И Да Зин хэтэртлээ уусан тул тас тас хөхөрч сармагчингийн тархи битгий хэл хүний тархи байсан ч юунаас нь айх вэ? гэв.
<<За тэгвэл сайн байна>> гээд Хуо Шао Чун алга дэлдэн хамаатангаа дуудаж ирүүлээд <<Зоог бэлэн болсон уу?>> хэмээн асуув.
<<Аль хэдийн бэлэн болсон>> гэж хамаатан нь хариулав.
<<И ах минь явцгаая даа>> хэмээн Хуо Шао Чун И Да Зинг түшин хойш явцгаав.
Арын өрөөний голд дугуй ширээ хоёр явган сандал тавьжээ. Дугуй ширээний нэг тавцан дээр чухам ямар учиртайг бүү мэд жижиг дугираг нүх гаргаж хоёр мөнгөн халбага тавьснаас өөр хоол цайны хэрэгсэл үгүй. Хоёул хоёр сандал дээр суусны хойно хоолоо аваад ир гэж Хуо Шао Чун дуудав.
Хуо Шао Чунгийн хамаатан нь нэгэн бяцхан сармагчинг тэврэн ширээний өмнө хүрч ирлээ. Сармагчинд шар торгон хувцас өмсгөсөн нь мөрөн голын хэрмэл жүжигчид дагуулан явдаг сармагчингаас ч эгдүүтэй хөөрхөн харагдана.
Хамаатан сармагчинг ширээний тавцангийн дор тавиад толгойг нь дугираг нүх рүү оруулж мөнгөн цагирагаар бэхлэв. Сармагчингийн хоёр нүд нь эргэлдэн нүүр ам үрчилзүүлэн хүний инээд хүргэмээр. Зарц хурц хутга авчирч өгөхөд Хуо Шао Чунгийн хамаатан цагаан хормогч бүслээд их л сурмагаар хутгыг авч сармагчингийн үсийг хуслаа. И Да Зин булингартай согтуу нүдээр чухам юу хийх гээд буйн учрыг эс олон гөлөрнө. Сармагчинд ч их сонин байгаа бололтой жиг жиг инээд алдах ажээ.
Төдөлгүй сармагчингийн үсийг гялайтал хусснаы дараа хамаатан хутгыг өргөн түүний зулайны хуйхыг ясыг нь гартал хуулж гарав. Сармагчин часхийтэл орилж 4 мөч нь татвагнан чичирнэ. Гэвч бэхэлсэн ширээний хөл газарт цутгасан мэт огтхон ч хөдөлгөөнгүй ажээ. Энэ үед зарц буцламгай халуун ус авчирч өгөхөд хамаатан сармагчингийн толгой руу цутгаж гарав. Сармагчин улам ч тэсэхүйеэ бэрхтэй хашгирлаа. Хамаатан хажуудаа тавьсан төмөр цүүцийг авч сармагчингийн гавлын ясанд зоогоод зөөлөн гөнжвөөс хэсэг яс ховхрон гарч ирлээ.
И Да Зин энэ бүхнийг хараад дагжтал чичрэн суутал Хуо Шао Чун мөнгөн халбага авч <<И ах зоогло>> гээд инээв.
И ДА Зин түүн рүү бүлтийтэл гайхан хараад <<Энэ, энэ чинь арай дэндүү юм биш үү?>> хэмээн асуув.
Хуо Шао Чун инээвхийлснээ <<Юуных нь дэндүү байх вэ? Ертөнцийн түмэн бодис бүгд бидний тулд зориулагдасан байдаг юм. И ах зооглохтун. Жаахан удвал сармагчингийн тархи хөрчихнө>>.
И Да Зин мөнгөн халбагыг авахад гар нь салганатал чичирна. Хуо Шао Чун түүний гараас барьж сармагчингийн тархинаас халбагадууллаа.Энэ үед мөнөөх сармагчин чарласаар байх агаад ттүүний гаслантай дууг амьд хүн чихээр сонсохын эцэсгүй ажээ.
Хуо Шао Чун ч өөрөө нэг халбагадав.
Иа Да Зин мөнгөн халбагатай сармагчингийн тархийг гөлрөн харахуйяа гол руу нь хүйт даах шиг болв. Яахаа мэдэхгүй ийн суух зуур гэнэт урьд өмнө эс мэдэх маш тансаг сайхан үнэр хамраыг нь цоргиж 5 цул 6 савыг дүүргэх мэт болов. Сармагчингийн толгой хор ч байсан идэхгүй байхын эрхгүй ходоодны хорхойг хөдөлгөв.
И Да Зин өөрийн эрхгүй сармагчингийн толгойг ам руугаа зүглүүлэв.
Хайламтгай зөөлөн И Да Зин Хуо Шао Чунгийн хамт сар гаруй байх хугацаандаа амталсан ертөнцийн хамаг тансаг идээ энэ сармагчингийн халуун тархины дэргэд усанд чанасан удын мөчир мэт ямар ч амтгүй байсан санагдав. Ёстой л хосгүй амттан гэгч сармагчингийн тархи байдаг ажээ. Ертөнцийн ганц ч хоол түүнийг гүйцэхгүй харин ганц сармагчингийн тархи 5 тансаг идээг дагуулахгүй ажээ.
Хуо Шао чун мөнгөн халбагыг тавьж үүнээс ахиу хүртэж болдоггүй эд. Хоёул одоо 10 жил дарсан усан үзмийн дар амталбал ямар вэ? гэв.
10 жил дарсан усан үзмийн дарс гэдэг өтгөн улаан уруул аманд наалдах ажээ.
Гэнэт И Да Зинд хундаган дахь дарс ямар нэгэн зүйлтэй тун адилхан санагдав.
Ямар зүйлтэй адилхан гэж?
Цус...
Тиймээ цус. Цусны эхүүн үнэр бөөлжис цутгуулав. Саяын хөөрхий сармагчингийн тархи цав цагаан, улаан цагаан цус, тархи өнгө будгийн хувьд харшилдах ажээ.
И Да Зин юу хийснээ сая л ухаарч эхлэв. Сая түүний идэж уусан нь хөөдө тосгоны урцан дахь ногоон навч түүний эхүүн шүүс биш амьд цус, амьд тархи байжээ.
Хуо Шао Чун түүнийг их л жоготойёо ширтэнэ. И Да Зин түүний үзэмжит цагаан царай нэг л эс таних мэт харагдаж саяын уусан усан үзмийн дарс түүний цусан дахь төрөлхийн чанар эхүүн цус энэрэлгүй сэтгэлийг шахан гаргасан мэт санагдаж эхлэв. Энэ мөрөн голынхны үнэн дүр төрх мөн ажээ. Жу Сян Зюнийг шулам бүсгүй гэцгээдэг боловч тэр нүд чавчихгүй хүн л алчихдаг хүн. Харин энэ Хуо Шао Чун бол бүхэл бүтэн амь амьдрал бөхөхийг нүд цавчилгүй бахдан харж мөхөж буй амины халуун цусыг амтлан шимэгч ажээ. Энэ хоёрын хооронд зөв буруу зөөлөн хатуугийн ялгаа зааг байн уу даа?
Хөөрхий сармагчингийн хөөрхөн царай Хуо Шао чунгийн нүүрэн дээр тусч, Хуо Шао Чун цус мэт усан үзмийн дарсыг соржигнуулан шимэх нь сармагчингийн горь тасарсан гаслант дуу мэт.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.08 2:09 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
И Да Зин гэнэт Жу Сян Зюнийг саналаа... Сая тэр салан холдохын үед унагасан нулимс нь хичнээн үнэнч туйлбартай атлаа хорсол жигшил уур хилэн болгоомжлол дүүрэн байсан гэх вэ?
Бүсгүй хүн хичнээн хэрцгий догшин байлаа ч унагагсан нулимс нь үнэнч байдаг ажээ.
<<Хуо дүү минь би ч явъя даа>> гэж И Да Зин гэнэт өгүүлэв.
<<Журамт бүсгүй Жу үзэгдсэн чинь И ах явах болчихдог байна шүү. Энэ хоолоор таныг би үдье гэж бодсон юм>> гэж Хуо Шао Чун инээвхийлэв.
И Да Зингийн царай улсхийж <<Хуо дүү минь намайг бүү Жу бүсгүйтэй дэмий холбо. Би чинь малгай тавьбал манай, маргааш болбол танайх гэж явдаг хүн. Энд хэдий сайхан байлаа ч насаар орших нутаг биш>> гэв.
<<Өмнөх зам чинь хүчир бэрх сайн муу ёрыг мэргэлээгүй үедээ И ах болгоомжтой явалгүй горьгүй>> гэж Хуо Шао Чун захив.
<<Баярлалаа санаа тавьсанд чинь>> гэж хэлэх зуур И Да Зинд гэнэт Хуо Шао Чунг уучлах сэтгэл төрөв. Хүн өөрт нь ийм найртай хандаж байхад өөрөө харин бусдаас сайн муугаа нуугаад л тусгүй юм хэмээн бодож <<Хуо дүү минь би айхавтар хүн болох гэж өчүүхэн сэтгэл гарган чамаас зарим зүйлийг нууж байсан юм>> хнэмээн өгүүлэв.
<<Яах вэ гэмгүй>> хэмээн Хуо Шао Чун ёозгүй хариуллаа.
<<Би чамд өөрийн нэрээ И Сяо Зин гэдэг ахыг минь И Да Зин хэмээн танилцуулсан билээ. Энэ бүхэн цөм оргүй худал үг. Би жинхэнэ И Да Зин байна. Надад ямар ч ах дүү байхгүй…>> гэж И Да Зин өгүүлэв.
Хуо Шао Чун гэнэт тачигнатал хөхөрч гарав.
<<Хуо дүү минь чи юунд инээгээ вэ?>> гэж И Да Зин их л гайхан асуув.
<<Чи намайг дэндүү өчүүхэнд тооцсоныг чинь шоолж байна. Би хэн нэгэн хүн нүдний өмнө элдвээр аашилж аяглаж байхыг эс мэдэгч сүр дуулианаар нэрд гарсан огтхон ч бус гэдгээ сайн мэддэг юм шүү>> гээд Хуо Шао Чун инээдээ барив.
<<Хоу дүү минь чи юу хэлэв ээ?>> гэж И Да Зин асуув.
<<Үнэндээ чамайг И Да Зин гэдгийг чинь би аль эрт мэдсэн юм. Яагаав нөгөө арга билгийн мунанд цохиулчихаад амьд үлддэг мөрөн голын төлөгч гэж. Чиний нэр зүсээ хувилгах арга чинь шулам бүсгүйн толгойг хүртэл эргүүлж дөнгөсөн бол надаас мултарч чадахгүй. Чи яах вэ? Нүднийхээ галыг нууж чаддаг байж. Харин төрөлх чанарыг нууж болдоггүй юм шүү. Ердийн нэг төлөгчтэй их сайн эр Хуо Шао Чун би нөхөрлөж байх юм гэж бодоо юу? Жирийн нэг муу мөрөн голын төлөгчтэй их нэр нь дуурссан Хуо Шао Чун би нөхөрлөж байх юм гэнээ хэх хэ хэ ёстой инээдтэй юм!>> гэж Хуо Шао Чун хүйтнээр өгүүлэв.
Эхэнд нь хүндэлчихээд эцэст нь ийн доромжлохыг үзэж И Да Зин учиргүй гайхлаа. Тэр нүд чихэндээ итгэсэнгүй. Гэвч энэ бүхэн яахын аргагүй түүний өмнө болж байв. Хүний сэтгэл хорон байж болдог юм гэхэд нүүр царай ийм амархан хувирдаг юмаа гэдгийн учрыг гайхаад олсонгүй.
<<Би чамайг И Да Зин гэж мэдсэн төдийгүй чиний хорвоод хосгүй эрдэм чадлыг чинь мэднэ>> гэж Хоу Шао Чун залгуулан өгүүлэв.
Энэ улс чинь ямар муу юм шүглэчихээ вэ? Жу Сян Зюнь ч байсан Хуо Шао Чун ч байсан бүгд л хорвоод хосгүй эрдэм чадал гэцгээх юм. Би чинь ердийн л нэг мөрөн голын төлөгч зурхайт номноос өөр юуных нь эрдэм чадал байх билээ. Тэгээд ч тийм хосгүй зэвсгийн эрдэм чадлаар юу хийх юм бэ? Эдэнтэй адил хөдөлбөл л хүн алж байхын тулд уу?
<<Та нар бүгд л ингэцгээгээд байх юм. Надад үнэхээр айхтар эрдэм чадал байсан бол би төлөгч хийж зовлогоо зовоохын хэрэг юусан билээ>> гээд Их Да Зин санаа алдав.
<<Сайн эрс зүсээ таниулдаггүй. Зүсээ таниулбаас сайн эр бус зөвхөн сайн эр болохын тулд зүсээ таниулахгүй байх ч хангалттай бус урьд нь И Да Зин чи их л чадамгай жүжиглэж байсан гэвч эгзэгтэй цаг үед зэсээ цухуйлгасан шүү дээ. Тэр өдөр Тоорын цэцэгт сууринд чиний 100 уулзварт цэг дээр арга билгийн муна тусахад чи арга буюу дотоод хийгээ гарган хамгаалж амь мултарсан. Тэр үед би унаж байгаа байдлыг чинь хараад жүжиглэж байнауу гэж сэжиглэсэн юм. Ердийн нэг мөрөн голын төлөгч байж тархи нь зад үсрэх нь бүү хэл дусал цус ч гараагүй. Тухайн үедээ би хүмүүст хэлэлгүй тарж явсны хойно ганцаараа ирээд үзтэл чи бараа туруугүй болсон байсан. Дараагийн удаа Дин Зя гацаанд хүлэгтэй байхдаа хутга зүрхийг чинь чиглэн ирэх үед ганц тийчлээд л...>>
<<Тэр үед гацааны баяных болгоомжгүйгээс илжирсэн олсоор намайг хүлсэн нь ганц тийчлэхийн ая даалгүй тасарсан байлгүй дээ>> гээд И Да Зин гунигтай инээмсэглэв.
<<Олс илжирхий гэнээ? Тэр олс чинь усанд дэвтээсэн үхрийн шөрмөсөөр гөрж хийснийг мэдэхгүй юу. Жирийн хүн ганц тийчлээд таслах нь бүү хэл маханд нь улам шигдана. Харин үхрийн шөрмөсөн олсыг ганц тийчлээд хэдэн хэсэг тасддаг хүн мөрөн голын хамгийн сайн эрчүүлийн дунд л байх болов уу>> гэж Хуо Шао Чун хүйтнээр инээн хэлэв.
И Да Зин биеэрээ дүүрэн амтай байгаад ч учрыг нь ойлгуулж чадахгүй тул дахин дэмий маргасангүй босч <<Хуо дүү минь бид дараа уулзах байлгүй дээ>> гэв.
<<Эрхэм та энэ газрыг ердийн буудал мэт санаан зоргоор ирж очоод л явдаг юм гэж бодоо юу>> хэмээн Хуо Шао Чун хөдлөлгүй суунгаа өгүүлэв.
И Да Зингийн царай зэвхий даан <<Хуо дүүгийн санаа ямар буй>> хэмээн асуулаа.
<<Та босоод хэд алхаад үз л дээ>> гэж Хуо Шао Чун зугуухан хэллээ.
И Да Зин гайхан өндийн урагш алхах гэтэл хөл нь өөрт нь захирагдахаа болиод хэд алхсанаа унах шахав.
Хуо Шао Чунгийн хамаатан нь сандран ирж түүнийг түшин суулгав.
<<Эрхэм та ямар учиртайг мэдэхийн хүсэл буй биз дээ?>> гэж Хуо Шао Чун гартаа барьсан архины хундагаар тоглонгоо өгүүлэв.
<<И Да Зин би түрүүчийн удаа муужруулагч эм ууж болсон юм одоо уухад ч болохгүй нь юу байх вэ?>> гэж И Да Зин амгалан дуугаар хариулав.
<<Муужруулагч эм гэнээ? Та намайг дэндүү адгийн шаар гэж болдог байхнээ. Би танд нэг цэцэгний тухай яръя. Тэр цэцгийг 7 навчит цэцэг гэдэг юм. 7 навч 7 дэлбээтэй анхилуун тансаг амт үнэртэй боловч нөхцөлгүй хортой эд байгаа юм. Анхилуун үнэр нь хор. Хор нь анхилуун үнэр гэсэн үг. Түүнийг гүйцэх хор тэнгэрийн дор үгүй буй заа>> гэж Хуо Шао Чун инээн өгүүлэв.
<<Хуо дүү үнэндээ адгийн хулгайчаас хавьгүй доор алдаг хор нь ч их үнэтэй ажээ>> гэж И Да Зин хүйтнээр инээв.
Эрхэм та мөрөн голын онцгой хүн ердийн хор хэрэглээд яахин дийлэх аж. 7 навчит цэцгийн тухайд гэвэл тийм ч олон хүн амсаагүй тул эрхэм таныг гомдоохгүй буй за. 7 навчит цэцэг таны адил их сонин чанартай. Ердийн үед тэр цэцгийг хоолонд холиод идсэн ч гэмгүй харин идсэн дараахан сармагчингийн тархи идчихвэл эмнэхийн аргагүй хор болдог юм. Энэ нэг сарын турш та хоол болгон дээр 7 навчит цэцэг зооглож байсан. Уг нь би ийм эрт танд гар хүрье гэж бодоодгүй боловч өнөөдөр Жу Сян Зюнь сураглан ирэхээр арга буюу үүнийг үйлдлээ. Хамаг хэрэг бүрэлдээд гагц сармагчингийн тархи л дутуу байхад чамайг алдчихвал яахин хайран бус байх билээ. Иймд Хуо Шао Чун би таныг эцсийн зоогонд буюу сармагчингийн тархи идэхийг урьсан юм гэж Хуо Шао Чун өгүүлэв.
Хүний гарын зугаа болж явснаа эс мэдэн өстөн лугаа ах дүү бололцон дэндүү гэнэн явснаа И Да Зин сая л ухаарав.
<<Гэвч эрхэм та эмээх явдалгүй хорыг найруулж болсон юм тайлж болох байлгүй. Хэрэв та хүсвэл 7 дахь хоног дээр би нэгэн үрэл өгөөд хорын үйлчлэлийг тогтоочихно. 14 дэх хоног дээр хоёрдахь үрлийг, 21 дэх хоног дээр гуравдахь үрлийг гэх мэтээр 7 долоо 49 хоног 7 үрлийг уухад хорын үйлчлэл замхарч насан туршид гэмгүй. Харин энэ зуур нэг л удаа таслах юм бол хэ хэ хэ...>> гэж Хуо Шао Чун инээв.
<<Үхэх төрөх заяанаас өнөр баян тэнгэрээс гэдэг. Үхэхэд тулваас үхнэ л биз. Үрэл гуйж ч амьдрахгүй шүү>> гэж И Да Зин өгүүлэв.
<<Энэ ч үнэн үг орчлонд хүн болж төрснийх ийм л зоригтой байх хэрэгтэй. Гэвч үхэх төрөхөд амар бэрх гэж нэг юм бий. 7 навчит цэцэгний хор бусад хортой адилгүй. Тэр цэцэг 7 навчтай байдгийн адил хүн ч бас 7 сүвтэй. 7 навч нь 7 сүвийг бөглөж нэг удаа ерөндөгийг тасалваас хамаг сүв чинь ялзарч идээ бээрэндээ баригдан ясандаа тултал идэгдэнэ. Долоон долоо 49 хоногийн дараа ла амьдаараа өмхийрч үхнэ дээ. Үхэл үхлийн дундаас үүнийг сонгох хэрэг байна уу?>> гээд Хуо Шао Чун толгой дохин өгүүлэв.
И Да Зин уурлаж бухимдах зэрэгцэн хоёр нүд нь харанхуйлж тас гэдрэг саван ойчоод юу ч мэдэхгүй боллоо.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.08 2:18 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
***


Хүн ухаан алдчихсан үед хэн нэгэн хүний хэлсэн үгийг тодоос тод сонсоно гэдэг гайхалтай.
Тэрхүү дуу авиа тэнгэрийн цаанаас сонсогдож буй мэт их л бөглүү атлаа тодхон дуулдах нь гайхалтай.
<<Чи өөрийгөө яагаад инй хордож ойчсон гэж бодож байна. Чамд 7 хоногийн хугацаа байгаа тул би чамд зугуухан ярьж өгье.
Чи зурхай сонирхдог хүн байна. Чэнь Фуг мэдэхгүй гэж байхгүй. Сүн улсын түүхэнд өгүүлснээр Чэнь Фугийн өргөсөн нэр нь Ту Нань өөрийгөө Фу Яо хэмээн хочилдог байжээ. Хао Жугийн Жэнь Юань газрын хүн 4, 5 настай голын эргээр тоглож байхад нь нэгэн цэнхэр хувцастай ахимаг авхай хөхөө өгөдөг байсан байна. Түүний улмаас ой ухаан гойд сэргэлэн болжээ. Том болоод судар шаштир 100-н эрдэмтний өгүүлэл зэргийг уншаад өнгөрөхөд л цээжилдэг болчихож. Хожуу Тан улсын үед эрдэмтэн шалгаруулахад орсон боловч тэнцсэнгүй тул уул усаар нөхөр хийн явах болжээ. Тийн хэрэн явахдаа нэгэн даяанчтай уулзахад цаадахь нь түүнд Уг Дан уулын есөн хад гэдэг газар даяан хийж сууваас зохино гэсний дагуу очжээ. Чэнь Фу зурхайн ёсонд нэвтэрч 20 гаруй жил даяанчлан суухдаа өдөрт хэдэн хундага дарс шимэн уух дуртай байж. Хожим Хуо Шань уулын хадан агуйд ирж суурьжээ.
Би энд Чэнь Фу даяанч зурхайт номыг дэмий дурьдаагүй эрхэм та бүү тэвд. Одоохон хоёул гол асуудал руугаа орно.
<<Сүн улсын түүхэн өгүүлснээр Чэнь Фу даяанч зурхайт номыг гараас салгалгүй үзэх дуртай <<Мунхарлыг тониогогч судар>> 81 бүлгийг бичиж Хуо Шань уулын хаднаа <<Туйлгүй зураг>>, <<Язгуурын зураг>> зэргийг сийлж үлдээсэн байна. Эдгээр бүтээлүүд нь дотоод бясалгалын маш нарийн нууцыг үзүүлсэн тул эртнээс нааш дотоод эрдмээр сургуулилагч даяанч нар учрыг нь олвоос дотод тамираар гоц гаргуун болдог ажээ.
Энэ бүхнийг өгүүлэхээ байя гэхэд Чэнь Фу даяанчийн зохиосон <<Мунхарлыг тониолгогч>> судар нь 81 бүлэг биш 80 бүлэгтэй гэдгийг хүн болгон мэддэггүй.
80-р бүлгийг нь <<Ү Гүн>> хэмээнэ.
Бумбын ёсонд тайванг эс үйлдэх хэмээнэ. Эс үйлдэх хэмээх нь үйлдэхийн нэр ажгуу. Үүнчлэн хутаггүй хэмээгч нь хутагтай бөлгөө. Энэ мэтчилэн дотоод санаа нь маш гүнзгий тул түүгээр хичээллэсэн хүн нарийн нандинд нь хүрч чадна. Хэрэв хэн нэгэн хүн 80-р бүлгийн дагуу хичээллэх юм бол олигтой ахиц олохгүй гэдэг нь хийгээр дүүрч байгаад солиордог байна.
Учир нь юунд байна вэ? Гэхээр уул судрын У Гүн хэмээх бүлэг нь анх 7 хуудастай байжээ. Гэвч одоо уламжлагдан ирсэн нь зургаахан хуудас байдаг. Тэр алдагдсан хуудсанд юу бичигдсэн байдгийг хэн ч эс мэднэ. 10 гаруй үеийн нэрт багш нар өмнөх 6 хуудсыг нь судалж шинжээд 7 дахь хуудас нь <<8 хүлсийн амин цэггүй болгогч>> нэрт зураг байжээ гэж дүгнэсэн байдаг.
Аливаа зэвсгийн эрдмээр хичээллэгч хүн хүний амин цэг хичнээн чухал болохыг сайн мэднэ. Дотоод бясалгалыг сурах үед биеийн дотоод хий эдгээр амин цэгийн дагуу хөдөлдөг тул амин цэггүй болбоос юуных нь дотоод бясалгал үйлдэх билгээ гээд ихэнх зэвсгийн эрдэмт хүмүүс ертөнц дээр <<8 хүлсийн цэггүй болгогч зураг>> байдагт итгэдэггүй ажээ. Харин зарим нэгэн даяанч нар өмнөх 6 хуудсаар дотоод бясалгалд суралцан 7-р хуудсын зургийг таамгаар дүрслэн төмөр цамц, алтан хонх мэтийн дотоод бясалгалын зургийг гарган авчээ. Эдгээр арга нь биеийн олонхи амин цэгүүдийг алга болгох тул түүн дээр хатгаж чичээд ямар ч үр дүн байдаггүй ажээ. Ингэснээр ялагдашгүй хүн болон хувирдаг гэнэ. Гэвч төмөр цамц, алтан хонхны аргын сул тал гэвэл хүний аль нэг цэг хамгаалалтгүй үлдэж маш эмзэг газар болон хвирдаг гэнэ. Дайсан байтугай 3 настай хүүхэд ч санамсаргүй тэр газар нь дарчих юм бол хамаг зэвсгийн эрдмээ гээж ялагддг байна. Амин цэгийг алга болгох аргыг хэрхэн яаж сурах билээ гэдэг нь зэвсгийн эрдэмт хүмүүсийн өдрийн бодол шөнийн зүүд болон хувирсан юм.
Үнэндээ Ү Гүн хэмээх бүгийн 7-р хуудас нь олон жилийн хэрэглээний явцад үрэгдэн алга болсонгүй. Үхэр хамарт даяанч Чэнь Фу түүнийг зориуд хоёр хэсэг болгон хуваасан байна. Ү Гүн бүлэгтээ тэрбээр <<ертөнцийн хүмүүс дотоод бясалгалд шамдан зэвсгийн эрдмийн нууц аргыг олж дэлхий дахинаар чөлөөтэй явах дөт замыг эрдэг. Хүн болгон л урьдын хүмүүсийн заавар журмаар явах ахул зэвсгийн эрдэм яахин гэгээрлийг олох билээ. Хэрвээ хорвоод хосгүй дотоод эрдмийг олъё хэмээвээс өөрөө эрэл сурлыг талбиж зоригоо хөвчилж явбаас сая хүссэндээ хүрмүй>> гэж бичсэн байдаг.
Зоригоо хөвчилнө гэдэг нь хожмын хүмүүн <<8 хүлсийн амин цэггүй болгогч>> зургийг эрж болохыг хэлсэн буй.
Хэрвээ хэн нэгэн хүн 8 хүлсийн амин цэггүй болгогч зургийг олж арга ухааны нь дагуу суралцаад амжилтад хүрэх юм бол амин цэгүүд нь арилж тулалдах үед довтлохоос л биш амиа хайрлах хэрэггүй тул эгнэшгүй баатар сүрийг олно гэсэн үг. Амин цэггүй арга битгий хэл төмөр цамц, алтан хонхны эрдмээр хичээллэсэн хүн нүд нь очтож чамархай нь овойгоод сүртэй байдаг. Гаднаас нь харахад сүр сүлдгүй мэт байсан боловч арга билгийн муна, үхрийн шөрмөсөн олсыг тас татчихаад гэмтээгүй байна гэдэг чинь...
Энэ үед И Да Зин бүрэг бараг ухаан оров. Сая чухам ямар учиртай хүн ийн өгүүлснийг эс ухаарна. Болдогсон бол доторхоо уудлаад Хуо Шао Чунд харуулах юмсан. Намайг хэлэхээр тэр лав итгэхгүй. Би бол жирийн л нэг мөрөн голын төлөгч юуных нь амин цэггүй болгогч их аргыг сурсан байх билээ дээ <<8 хүлсийн амин цэггүй болгогч>> зургийн тухайд гэвэл үзэж хараа ч үгүй. Анх удаа л дуулж буй нь энэ.
Тэр уулаас зэвсгийн эрдэмд талгүй тул боломж олдлоо ч тийм юманд шохоорхон сурахгүй байсан нь лав. Зэвсгийн эрдэмтэй хүмүүс эсвэл хүн алах гээд л үгүй бол хүнд алагдах гээд байдаг. Хүн алахыг ч өөрөө алуулахыг ч хүсдэггүй хүн чинь зэвсгийн эрдмээр яах билээ.
Гэвч өөрт нь үнэхээр дотоод бясалгалын эрдэм байхгүй гэж үү. Хуо Шао Чунгийн хэлснээр Му Цин Сягийн арга билгийн муна хүнийг нам цохьдог. Дин Зя гацааны хөгшин баяны үхрийн шөрмөсөн олс мултрахад бэрхтэй болбоос өөрөө яахин амь гарсан байх билээ. Арай зүүдэн дунд нь хэн нэгэн хутагт хувилгаан ирээд амин цэггүй болгох их аргыг өвлүүлсэн юм биш байгаа даа.
Гэвч зүүдэндээ ч тэр тухай бодож байсангүй.
Саяын хүний дуу хоолой замхарч ухаан орвоос хамаг бие нь тамиргүй болжээ.Нүдээ нээж үзвээс мөнөөх өрөөндөө байх агаад хаалганы модон хавтасыг төмөр хаалгаар сольжээ.Төмөр хаалганд бяцхан гэгээвч байхын завсраар гэрэл гэгээ ташуу тусна. Өөрийн байдлыг үзвээс явган сандал дээр суугаад хүзүүг нь ширээний дугираг нүхэнд угласан нь түрүүчийн сармагчинтай эгээ л ижил. Ширээний тавцан ердийн мод биш төмрөөр цутгаж хийсэн эд ажээ. Ширээ газартай цутган хийсэн мэт огтхон ч хөдлөхгүй. Ердийн нэг мөрөн голын төлөгч битгий хэл саяын ярианд дурссан амин цэгийг үгүй болгогч их аргатай хүмүн байгаад ч энэ дөнгөнөөс мултарна гэдэг тэнгэрт авирахаас бэрх бололтой.
Ертөнциийн явдал гэж хачин юмдаа. Саяхан л өөрөө сармагчингийн халуун тархи идэж байсан чинь өөрөө дөнгөлүүлчихээд сууж байдаг.
И Да Зин аажимдаа Хуо Шао Чунгийн үгийг санаж эхлэлээ. Тэр 7 навчит цэцгэнд хордсон 7 хоногийн дотор ерөндөг эс ууваас 7 сүв нь илжирч үхнэ гэж бодох зуур айдас нь хүрч үс нь загзайн босоод <<Би үхэхгүй би амьдрах ёстой би үхэхгүй ...>> хэмээн орь дуу тавин хашгирав.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.08 12:14 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Энэ зуур Хуо Шао Чунгийн хамаатан дөхөн ирээд их л хүйтнээр <<Орилж хашгираад ямар хэрэг байх вэ? Амь мултаръя гэж бодож байгаа бол “8 хүлсийн амин цэггүй болгогч” зургийг гаргаад ир>> гэв.
<<Та нар чинь ямар хаашаа янзын улс вэ? Намайг тас цавчин хаясан ч би ямар зураг хаанаас өгөхөө мэдэхгүй байна>> гэж И Да Зин уурсангуй өгүүлэв.
<<И ноёнтоон цагийн өнгийг мэдрэх чинь сая ухаант хүн болой. Амь нас чухал шүү. Тэгээд ч чи амин цэггүй болгогч аргыг сурсан хүн тэр зурагаар юу хийх вэ? Ганц тасархай хуудас амь настай чинь яаж дүйх вэ? Сайн бод>> хэмээн хамаатан өгүүлэв.
<<Чи цаад Хуо Шао Чунгаа бушуухан дуудаад ир намайг алаад хаячихсан нь дээр байлгүй>> гэж И Да Зин хэлэв.
<<Чамайг заавал алаад яах вэ? Тэртээ тэргүй 7 навчит цэцгэнд хордоод 7 хоногийн настай болсон хүн юм чинь чамд харин сануулаад хэлчихэд өнөөдөр 2 дахь өдөр нь юм шүү>> гэлээ.
Хуо Шао Чун үзэгдсэнгүй хамаатан нь мантуу авчирч өмнө нь тавилаа. И Да Зин өлссөн гэж жигтэйхэн тул амаараа мантууг хазаж үмхэлнэ.
Төмөр цонхоор тусах гэгээ бүдгэрэхийг үзвэл орой болж буй бололтой. Өчигдөр энд элбэг дэлбэг ширээ засаад хүндэт зочныг дайлж байсан бол өнөөдөр харанхуй шорон болон хувирдаг байна шүү. Орчлон ертөнцийн урвал хувирлыг хүмүүн таахуйяа бэрх ажээ.
Харанхуйд 2 нүд түүнийг ширтэж байхыг И Да Зин мэдлээ. Өчигдрийн сармагчин! Өхөөрдөм хөөрхөн шрээнд толгойг нь хавчиж байгаад төмөр цүүцээр гавлыг нь хөшиж тархийг нь сугалсан сармагчин... Аягүй бол амь нэхэж ирж л дээ. И Да Зин их л сандарч <<Надад хамаагүй шүү, надад хамаагүй...>> гэж хашгирав.
Ийн хэсэг хашгирсан боловч хайхрах хүн байдаггүй. Түүний дуу авиа давчуу өрөөний хана мөргөж бөгтхөн цуурайтах нь улам ч айдас төрөхөөр ажээ. Яг энэ агшнаа И Да Зинд амь нас биш хүний бараа л үзэгдэж ганцаардлын айдсаас гэтэлгэн өчигдрийн сармагчингийн чөтгөрийн гал мэт хоёр нүднээс зайлуулж өгвөөс болох нь тэр санагдав. И Да Зин гэнт Жу Сян Зюнийг санав.
Тэр тоо тоомшгүй олон хүнийг бүрэлгэсэн шулам хаа явдаг болдоо. Тэр цавчрах ч үгүй хүн алдаг тэр ч байтугай тоглоом хийхийн тулд хөгшин баяны ганц хүүг алж байсан. Гэтэл өчигдөр уулзахдаа түүнд хичнээн санаа зовнингуй байлаа даа. Өөрийг нь тэгтэл эрж хайн түмэн бэрхийг туулан явсан нь оргүй хоосон амин цэггүй болгох аргын төлөө юм гэж үү. Үгүй ээ өчигдөр тэр явах үедээ хорсол хилэн болгоомжлол дүүрэн нулимс унагасан нь эр хүний дотор нэгийг бодогдуулж байсан бусуу. Бүсгүй хүн хуурамчаар инээж уурлаж баярлаж гуниж чадна гагцхүү түүний нулимс л бусармаггүй үнэнч байдаг ажээ. Эмэгтэй хүний нулимс л ганцхан бүхнийг айлгагч байдаг ажгуу.
Жу Сян Зюнь өөрт нь юунд тэгж уйлваа? Яагаад?
И Да Зин Жу Сян Зюнийг өршөөх уучлахын сэтгэлд автав. 7 навчит цэцгэнд хордоод 7 хоногийн дараа үхэх нь энэхэн хоромд огтхон ч аймшигтай биш санагдав. Харин дахин Жу Сян Зюньтэй учирч уучлал эрэх боломж гарах эсэх тухай бодох л аймшигтай байв.
Ингээд суугаад байвал 7 хоног ч гэлгүй мөдхөн үнхэлцэг хагараад үхэх юм байна. Хэн нэгэнтэй үг сольж байвал дээр гэж бодоод:
<<Тогооч оо!>> хэмээн хашгирав.
Тогооч гэдэг нь Хуо Шао Чунийн хамаатныг хэлсэн хэрэг байв. Гэвч тэр бол Хуо Шао Чунгйин хамаатан биш гарынх нь дорхи алуурчин гэдгийг И Да Зин ойлгох болжээ. Тэр нэр усыг нь ч мэдэхгүй гэгцхүү сайхан хоол хийдгийг нь бодож ийн дуудсан бөлгөө.
Тэнэсэн сум онодог гэгчээр үнэхээр ч зөв нэр оноож дуудсан байлаа. Нээрээн мөрөн гол даяар шаггүй нэртэй хүмүүс түүнийг 1000 гарт тогооч Хуан Зы Пин гэдэг. Өдөрт ногооны хутгаа өвөөрлөн хоол хийхийн зэрэгцээ ч хүн алдаг нэгэн ажээ.
Хуоан Зы Пин Хуо Шао Чунгийн дуулгавартай хамаатны дүрд хуурамчаар тоглож байсан аж. Гэтэл түүнийг И Да Зин ийн дуудахыг үзээд өөрийнх нь жинхэнэ зүс танигдлаа гэж бодоод инээж хүрч ирэв. <<Дүү минь сайн эр зүсээ таниулдаггүй. Зүсээ таниулваас сайн эр бус гэдэг. Чи намайг 1000 гарт тогооч Хуан Зы Пин гэдгийг ийм эрт гадарласанд гайхаж байна>> гэв.
<<Тогоочоо нааш ирээч>> гэж И Да Зин өгүүлэв.
1000 гарт тогооч Хуан Зы Пин нүүрээ гэгээчвчинд нааж <<Дүү минь юу идэх вэ? Энэ нэг сарын хугацанд ахынхаа мэддэг хоолыг л идсэн. Одоо гагцхүү хүний махан бууз л үлдэх шив дээ>> гээд инээв.
<<Та нар хүний араас хутгалдаг улс уу>> гэж И Да Зин уурсав. Тэр Хуо Шао Чунтай нэг сар хамт байх зуур мөрөн голын хар үг чамгүй сурсан ажээ. Бүхэл бүтэн нэг бүлгийн толгойлогч мөрөн голын нэртэй хүмүүн байж ийм аргаар хүнийг дөнгөхдөө ичихгүй байна уу? гэлээ.
<<Ёстой аргагүй юм боллоо. Жинхэнээр тулах юм бол Хуо бид хоёр нийлээд ч чамайг дийлэхгүй шүү дээ>> гэж Хуан Зы Пин толгой сэсрэв.
И Да Зин инээх ч хэцүү уйлах ч хэцүү болов. Тэр харин хэнийг дийлэх билээ дээ. <<Тогооч оо! Номын хүмүүс ямар жилд хамаардгийг чи мэдэх үү?>> гэж асуулаа.
<<Би мэдэхгүй ээ, мэдэхийг ч хүсэхгүй. Би зөвхөн энэ хутгаараа хоол хийж хүн алахыг л мэднэ>> гээд өврөөсөө ногооны хутга гарган ирэв.
<<Номын хүмүүс бүгд илжиг жилтэй байдаг юм. Чи мэдэж ав>> хэмээн И Да Зин өгүүлэв.
<<12 жилийн дотор илжиг жил байдаг гэж дуулагагүй юм байна>> хэмээн Хуан Зы Пин хариуллаа.
Номын хүмүүс бгүгд илжиг жилтэй байдаг юм. Учир нь тэд бүгдээрээ номхон эгээ л илжиг мэт гэж И Да Зин өчлөө.
<<Яасан сайн юм бэ? Тэнгэрт лууны мах газарт илжигний мах халуун хүйтэн ямар ч хоол хийхэд сайн гэлцдэг>>.
<<Чи битгий хадуураад бай. Илжиг номхон зантай>> гэж үнэн биз дээ. Номын хүмүүс ч гэсэн ялгаагүй. Хэрэв надтай аятайхан харьцах юм бол ярьж хөөрч бололгүй яахав. Харин иймэрхүү янзаар хандвал нэг үхэхээс 2 үэх юм биш 7 навчтай нь бүү хэл 8 навчтай цэцэг байсан ч айх юм алга.
<<Яаж аятайхан хандана гэж. 1000 гарт тогооч би хоол л хийж чадна. Дахин нэг сармагчингийн тархи идэвэл санаа амрах уу?>> гэж Хуан Зы Пин асуув.
<<Үгүй үгүй. Тэр амьтнаас чинь татгалзаж чиний гарыг амраая. Харин аливаа наймаа гэдэг чинь аваа өгөөтэй байдаг шүү дээ. Намайг ийм маягаар сүрдүүлээд <<8 хүлсийн амин цэггүй болгогч>>>> зургийг авна гэвэл гар маань зөвшөөрсөн ч сэтгэл маань дургүйцвэл яахин бүтэх билээ гэж И Да Зин сандран өгүүлэв.
1000 гарт тогооч Хуан Зы Пин И Да Зинг сайн тогтоон харснаа <<Урьд нь би чамайг худал хуурмаггүй томоотой хүн гэж мэдсэн юмаа. Ийм байдалтай болчихоод элдвээр золигтож зүрхлэхгүй буй за. Би чамайг толгойлогчтой уулзуулъя>> гэв. Төдөлгүй Хуо Шао Чун ч ирлээ.
Тэр их л сэргэлэн цовоо хоёр гараа энгэртээ зөрүүлэн <<И ахаа Хуо Шао Чун би дэндүү хамаагүй загнасанд уучлаарай>> гэв.
<<Байдал нэгэнт ийм болсон хойно би юу хэлэх вэ? Бид чамгүй удаан хамт байсан. Миний байр байдлыг чи бага сага гадарлаж байгаа биз дээ. Хэрэв намайг өчигдрийн сармагчин шиг болгоё гэвэл би санаа шулуудахад л гүйцээ. Хэрэв намайг хүний ёсоор үзэж харьцах юм бол ярилцаж болох л юм>> гээд И Да Зин санаа алдав.
Хуо Шао Чун түүнийг нүд салгахггүй ширтэнэ.
И Да Зин ч мөн нүд эс цавчирна.
<<Хуо дүү минь би тэр зургийг цаасан дээр бус нэгэн уулын агуйн ханан дээр үзсэн юмаа. Би зурхайт номд бүрэн автсан хүн гэдгийг чи мэднэ. Иймд би зурхайт номтой холбоотой эртний зураг судар номыг сонирхон сурвалжилж явдаг билээ. Миний бодлоор тэр зурагт Чэнь Фу даяан бүтээсэн мэт санагдсан. Хожим нь завтай үедээ Хуо Шань уулын ханан дээр Чэнь Фу даяанчийн бичсэн үсэгтэй тэр зургийг тулган үзвээс бийрийн татлага нь ижил байна билээ>> гэж И Да Зин хэлэв.
И Да Зин үнэхээр нэгэн уулын агуйд <<8 хүлсийн зураг>> үзсэн бөгөөд тэр нь Хуо Шао Чунгийн нэхээд байгаа <<8 хүлсийн амин цэггүй болгогч>> зураг бус харин түүнийг <<Фу Яогийн 8 хүлсийн зураг>> гэдэг билээ. Амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй энэ үед түүнийг хэлэхээс аргагүй болжээ.Тэгээд ч И Да Зин уулаас номын хэнээтэй худал хэлж сураагүй тул ийнхүү нэгд нэгэнгүй өчлөө.
Хуо Шао Чун хэлээд итгэж ядаж байсан боловч аажимдаа баярласан өнгө нүүрэнд нь тодорч эхлэв.
<<Урьд нь хүмүүс худал хэлэх дуртай харагддаг юм. Худал нь үнэнээс амархан итгэл олдог учраас тэр юм байж>> хэмээн И Да Зин дотроо бодож суулээ.
<<Хуо дүү минь итгэнэ үү байна уу өөрөө мэдэх хэрэг. Би угаас зэвсгийн эрдэмд дургүй зурхайт номонд автсан хүн зурхайтай холбоотой урьд өмнө хүмүүс төдийлэн мэддэггүй 8 хүлсийн зураг үзээд яахин зүгээр өнгөрөх билээ. Тэгээд тэр зургийн дагуу дотоод бясалгал хийж эхэлсэн юм. Би ямар нэгэн амин цэггүй болгогч их аргыг сурчихлаа гэж бодоогүй. Түрүүн чамайг хэлэхээр л сая ойлгосон хэрэг. Тэр зургийн нууц маш гүн. Би зөвхөн зах зухыг нь л гадарлана. Хэрэв түүнд нэвтрэсэн багшийн заавраар суралцваас жинхэнэ нарийн нууцад нь нэвтрэх биз>> гэж цааш нь залав.
Хуо Шао Чун итгэхээс аргагүйд хүрэв. И Да Зин хорвоод хосгүй эрдмийг өвлөчихөөд өөрөө яагаад мэддэггүй билээ гэгдгийн учрыг тэр бодоод болоод олсонгүй. Гэвч И Да Зин худал хэлсэн шинжгүй өгөөд тохоилдлоор амин цэггүй болгогч 8 хүлсийн зургийг олж сургуулилан угаас зэвсгийн эрдмийн суурьгүй хүн тул чухам нарийн учрыг нь ойлгож хэрэлэхгүй явдаг байсан биз. Харин амь нас нь аюул тулгарах мөчид нууцат чадал нь илрэн гардаг байсан буй заа хэмээн бодов.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.08 2:06 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Тэр ийн бодох зуур <<И ах ямар болзол тавихсан бол>> хэмээн асуув.
<<Хуо дүү минь би ийм дөнгө зүүчихээд чамтай наймаа хэлэлцэнэ гэж байж болох уу даа. Хожим ийм байдалтай дөнгөлөгдсөн гэж мөрөн голоор тархвал ямар нүүрээр хүний царай харах билээ>> гэж И Да Зин өгүүлэв.
Хуо Шао Чун энэ үед амин цэггүй болгогч 8 хүлсийн зургийг гартаа оруулах ганц бодолд автаад байсан тул ам нь ихэд зөөлөрч <<И ах бүү зэмлээрэй. Таны цэггүй болгогч их арга яаж ч мэдэх юм билээ гэж болгоомжлоод л >> гэв
<<Б ямар их рэдэм чадалтай байгаад ч 7 навчит цэцгэнд хордож савх даах тэнхэлгүй байна шүү дээ>> гэж И Да Зин гунигтай инээмсэглэв.
<<7 навчит цэцэг бол үнэхээр хорвоод хосгүй хор байгаа юм. Түүний хорыг тайлах нууц ерөндгийг гагцхүү би л мэднэ. Ойлгож байна уу>> гэж Хуо Шао Чун хэсэг бодолхийлснээ аажуухан өгүүлэв.
И Да Зин толгой дохилоо.
<<И ах ойлгож байгаа бол таныхаар болгоё. Түүнийг сулал>> гэж Хуо Шао Чун Хуан Зы Пинд тушаав.
Ширээний тавцан төмрөөр цутгаж хийсэн тул мултрах найдлага байхгүй байсан ажээ. Хуан Зы Пин түлхүүр авч эргүүлвээс ширээний тавцан өөрөө онгойлоо.
И Да Зингийн хүзүү чөлөөтэй болсон тул шилгээн чилээг нь гаргаж уртаар амьсгал авав.
<<Одоо И ахаа 8 хүлсийн цэггүй болгогч >> зургийг зааж өгнө биз дээ гэж Хуо Шао Чун хэлэв.
И Да Зин суниаж <<Заавал одоо гэж шавдуулдаг нь юу юм бэ? Миний гэдэс хоржигноод хоол идүүлэхгүй юм уу?>> гэв.
Хуо Шао Чун уураа тэвчин өгүүлрүүн <<И ах ямар хоол болгоохсон бол>> гэв.
<<Танай тогооч ертөнцийн бүх хоолыг хийж чаддаг гэсэн харин жигнэсэн хонгорцогт модны цэцэг, шарсан улиасны навч, чанасан удын нахиа хийж авчирч чадах болов уу>> гэж И Да Зин асуув.
<<Хонгорцогт модны цэцэг, улиасны навч, удын нахиа чинь хавар л гардаг эд. Одоо чинь намрын адаг сар хаанаас олох билээ. Гэвч 1000 гарт тогооч Хуан Зы Пин бололгүй яах вэ?>> гээд инээв.
Тэр эргэн явснаа удаж төдөлгүй буцан ирж <<И дүү минь болгоон соёрх>> гэв.
Хуо Шао Чун И Да Зинийг дагуулан өмнөх өргөөнд очив. Голын ширээн дээ 3 таваг хоол тавьжээ. Асууж лавласан ч үгүй үнэрээр нь л жигнэсэн хонгорцогт модны цэцэг, шарсан улиасны навч, чанасан удын нахиа мөн болохыг И Да Зин мэдэв.
Үүнд хэн итгэх билээ.
1000 гарт тогооч үнэхээр нэрээ баасдахгүй сан тогооч ажээ. Хуан Зы Пин инээн өгүүрүүн <<И дүү минь ахынхаа хоолны амтыг үздээ. Өөр ямар л хоолны нэр байна хэлбэл л хийгээд аваад ирнэ шүү>> гэв.
И Да Зин үнэндээ Хуан Зы Пинийг сорьж шалгасан ч юм биш. Яагаад ч юм бүү мэд бага насаа өнгөрөөсөн уулын тосгон идэж өссөн хоол бага насны гуниг баяраа үгүйлэн дурссан билээ. Тэр хэнээр ч шахуулсангүй 3 тавагны ёроолыг гартал идэв.
И Да Зин хаврын урин дулаан тансаг сайхан байдалд умбах мэт санагдлаа. Энэ нэг сарын турш Хо Шао Чуны хамт хорвоогийн бүх амтатныг идсэн боловч одоо эргээд бодохул модны навч л дээдийн амттан мэт санагдаж байв.
И Да Зингийн санаа амарч босч ирээд <<Хуо дүү минь миний санааг гүйцэлдэв. Явцгаая даа>> гэв.
<<Хаашаа явъя гэж>> хэмээн Хуо Шао Чун хүйтнээр асуув.
<<Яагаа вэ? Нөгөө зургаа авахгүй юу>> гэж И Да Зин өгүүлэв.
<<И ах минь. Та намайг жаахан хүүхэд гэж санаа юу. Арай гэж барьж авчирсан бараа буцаагаад ууланд нь тавьчихаж яах болох вэ? Тэр агуйнхаа байгаа газрыг надад заагаад өгчих. Би өөрөө очоод авчихъя. Та энд хүлээж бай. Энэ 1000 гарт тогооч Хуан Зы Пин ногооны хутгаа бариад хүн алж хоол хийдэг хүн. Таныг л лав гомдоохгүй>> гэв.
И Да Зин лагхийтэл сууж <<И Да Зин би өнөөдөр мөрөн голын журамт эрс ямар гэгээн шударга>> улс болохыг мэдлээ. Тоо тоомшгүй олон хүн бүрэлгэсэн Жу Сян Зюнь гэтэл намайг барих цагтаа бариад тавихдаа тавьчихдаг худал хуурмагийг мэддэггүй...
Чухам ягаадыг бүү мэд И Да Зин Жу Сян Зюнийг учиргүй их санав. Түүний зан ааш гүдэс шулуун төрх байдал уур хорсол гомдол цөхрөл дүүрэн нулимс, И Да Зин гүн санаа алдаж <<Жу Сян Зюнь минь дээ, Жу Сянь Зюнь минь чи одоо хаа явдаг бол...>>
Ийн хэлж дуусаагүй байтал гэнэт хөөрхөн инээд нь дуулдаж <<Би энд л байна шүү дээ>> гэв.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.08 2:30 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
ШУЛАМ БҮСГҮЙН АРИУН СЭТГЭЛ ХЭМЭЭХ
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Жу Сян Зюнь байшингийн адраас үсрэн Хуо Шао Чунгийн ард буув. Хуо Шао Чун сандарсны улмаас сэхээ авч чадсангүй. Жу Сян Зюний хурц илд түүний ар нурууны чухал цэгийг онон дарж хөдөлгөөнгүй болгожээ.
Жу Сян Зюнь өчигдөр салж яваад холдоогүй байсан юмсанжээ. Хуо Шао Чун ямар нэгэн хорон санаа агуулж буйг бүсгүй зөнгөөрөө тааварлаж байв. Гэтэл нөгөө номын хэнээт нь мөрөн голынхны муу санааг гадарлахгүй тул дотны найз нөхөр мэт санаж байдаг.
Уул нь бүсгүй төрөлхийн зангаараа байсан бол хэн нэгний үхэх сэхэх нь түүнд хамаагүй мэт боловч энэ удаа чухам яасныг бүү мэд түүний сэтгэлд мөнөөх сайн мууг ялгаж мэддэггүй номын хэнээт эргэлдсээр байв. Иймд тэр уураа тэвчин сэмээрхэн буцаж ирсэн юмсанжээ. Хоу Шао Чун энэ үед хамаг санаа бодлоо И Да Зинд хандуулсан тул сэргэлэн байдал нь алдагдаж Жу Сян Зюний буцаж ирснийг мэдээгүй юмсанжээ. Түүнээс гадна И Да Зингийн сэжигийг арилгахын үүднээс гарын шавь нараасаа авчраагүй тул бүр тусгүй юм болжээ. Жу Ся Зюнь сэмээрхэн урд тасалгаанд орж ирээд байшингийн адарт нуугдсан байв.
Хуо Шао Чун гол цэгтээ хатгуулж модон тахиа мэт хөдөлж ч чадахгүй зогсов.
Жу Сян Зюнь И Да Зин аюулд өртөж нэрийг нь дуудсанд сэтгэл нь уярч даруй Хуо Шао Чунг агдалж аваад урхинаар инээж <<Хуо Шао Чун чи миний Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргыг үзсэн хүн бүгд эрлэг хааныд очихоор явцгаадаг юм. Гал махбодийн толгойлогч та ч гэсэн ялгаагүй болох нь. Мөрөн гол урдаа барьдаг сайн эрээ алдана гэхэд миний сэтгэл гонгор л байна>>.
Хуо Шао Чунгийн царай үнс мэт зэвхий дааж <<Жу журамт бүсгүйн гарт тэр тусмаа Сян Зюний салхи гүйэг 18 илдийн аргад үхэхэд юуны гутамшиг байх вэ? Жу журамт бүсгүй чи өөнөөдрийг байг гэхэд урьд өдрийг бодоод...>>
<<Өнөөдөр яасан юм бэ? Урьд өдөр юу болсон билээ?>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Өнөөдрийн хэргийг өгүүлэх юун. Урьд Жу журамт бүсгүй шороон махбодийн бүлгийн хайсанд байхад чинь би авиа дамжуулан нууцад хүрэх аргаар туслаагүйсэн бол журамт бүсгүй өдийд амьд явах байсан болов уу?>> гэж Хуо Шао Чун өгүүлэв.
Тэр өдөр шороон махбодийн бүлгийн хайсанд амь дүйж байхад авиа дамжуулан нууцад нэвтрэх аргаар Жинь Кан Лун тусалсан гэж бодож байснаас бус Хоу Шао Чун байсан юм гэж Жу Сян Зюнь зүүдлээ ч үгүй билээ.
<<Чи юунд намайг аварсан юм бэ?>> гэж тэр асуув.
<<Турьхан мөр уснаас цухуйх бадмын дэлбээ адил
Тунгалаг зүс тоосонд дарагдан үнэн төрх нь нуугджээ...>> гэж Хоу Шао Чун намуухан дуугаар гиншигнэн уншив.
Жу Сян Зюнийг шороон махобдийн хайсангаас гарсны дараа нөгөө үл үзэгдэгч хүн чихэнд нь ийн өгүүлснийг бүсгүй санав. Гэвч тэр үед Хуо Шао Чун байхын чинээ бодоогүй билээ. Хуо Шоа Чун эхнэртэй атлаа өөрийг нь ийн магтана гэдэг хөнгөн бусармаг хэрэг билээ. Гэвч бүсгүй хүн гэдэг бусдын магтаалд амархан автан нууцхан баяр төрсөн ажгуу.
<<Ту Ди Ханы шавь Ту Ди Юг чи алсан хэрэг үү?>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Би чамайг аврах гэж байгаад түүнд мэдэгдчихсэн юм. 5 махбодийн бүлгийнхэн уулаасаа нэгэн биеийн гар хөл мэт хамт явдаг улс. Гэтэл би гаднын хүнд туслан өөрийн бүлгийг хорлох санаа агуулсан гээд тарчих юм бол би яахин амьд явах билээ. Иймд Ту Ди Юг гагц журамт бүсгүйн төлөө алсан юм шүү>> гэж Хуо Шао Чун өгүүлэв.
Танай шударга замынхан бүгд намай шулам бүсгүй гэлцдэг. Гэтэл чи гагцаар намайг журамт бүсгүй гэж дуудаад дээр нь бас амийг минь аварч нууцаар тусалж байдаг. Энэ И Да... Энэ номын хэнээт үхээгүй амьд байгаа нь ч чиний ач тус болох юм шив дээ. Тийм үү? гээд Жу Сян Зюнь хүйтнээр инээв.
<<Та нар анмайг нэгэнт л шулам чөтгөр дээр хүрдэг болохоор би та нараас ач энэрлийг хариулах тухай сурахгүй. Би угаас үйл лай ач элбэрэлд итгэдэггүй хүн амь аварсан ачийг хариулахгүй байж болно. Харин өчүүхэн төдий хорслыг ч зүгээр орхиж болохгүй>>
Ийн өгүүлээд хүчлэн илдээ лавшруулан хатгав.
Хуо Шао Чун хэнгэнэтэл санаа алдсанаа <<Журамт бүсгүй минь жаахан азнаач>> хэмээн хашгирав.
<<Юу гээв?>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Журамт бүсгүй минь намайг алахад гэм байхгүй юм гэж бодъё. Гэвч танай найз И Ноёнтон 7 навчит цэцгэнд хордсон надаас өөр түүнийг тайлж чадах хүн алга. Хэрэв намайг алваас түүнийг нэгэн адил тонилгосон хэрэг болно шүү>> гэж Хуо Шао Чун өгүүлэв.
Жу Сян Зюний нүд улаанаар эргэлдэн арай ядан нулимсаа тогтоогоод <<Чи ийм хорон санаатай амьтан байсан бол чамайг алахаас болохгүй. Чи намайг энэ номын хэнээттэй адил амар хуурах юм гэж бодоо юу. 7 навчит цэцэг хязгааргүй хортой маш тансаг үнэртэй. Хордсоны хойно 7 хоногийн дараа сэхэлгүй үхдэг ертөнцөд түүнийг эдгээх чадалтай эм нэгээхэн ч үгүй>> хэмээн уурсан өгүүлэв.
И Да Зин үүнийг дуулаад аянганд ниргүүлэх мэт болжээ. 7 хоноод уудаг үрлэн ерөндөг гээд байсан нь оргүй худал үг болж таарлаа. Өдий залуугаар ингээд үхэх юм гэж үү...

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв: urgejlel bagahan heseg ni.
БичлэгБичигдсэн: 3-р сар.05.08 9:07 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Хуо Шао Чун санаа алдаж <<Би журамт бүсгүй чамайг залуу юм мөрөн голын явдалыг мэдэхгүй гэж санаад дэнүү басамжилжээ>> гэв.
<<Өдий зэргийн юм мэдэхгүй болвоос танай шударга замыхны гарт өртөж амь тавьсан байх байлгүй>> хэмээн Жу Сян Зюнь өгүүлэв.
<<Хуо дүү минь Жу бүсгүйн саяын хэлдэг үнэн үү?>> гэж И Да Зин гэнэт асуув.
Хуо Шао Чун толгой дохиж <<Бүгд үнэн>> гэв.
<<Би чамтай ямар өс хонзон зангидсаны улмаас намайг ийн хорлоно вэ? Ёстой л хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа хэмээх үнэн үг юм>> гэж И Дан Зин уурсан хашгирав.
<<Би таныг амин цэггүй болгогч их аргыг эзэмшсэн хүн гэж сэжиглэж байсан юм. тэр өдөр Дин Зя гацааны орчим Ту Ди Хан нар Жу журамт бүсгүйг бүслэн аваад тулалдаж байх зуур би танд туслан аюулаас гэтэлгэж хамтдаа явах болсон билээ. Нэг удаа архи уулцаж байх зуур та санамсаргүй нэг агуйн тухай дурсаад дахин асуухад чимээгүй болсон. Тэгээд би түүнээс хош хоолонд 7 навчит цэцэгийг сэмхэн холиж өгдөг болсон юм. Журамт бүсгүй Жугийн хэлдээр 7 навчит цэцгийн хорыг тайлах ерөндөг үнэхээр байдаггүй. Түүнийг идсэний дараа сармагчингийн тархи амсвас 7хон хоногийн настай болдог. 7 хоногийн дотор үнэнээ эс хэлвээс та надад ямар хэрэгтэй юм бэ? Таныг тэр 8н хүслийн цэггүй болгогч зурагтайгаа хамт газар доор орог гэж бодсон билээ. Миний олж авч чадагүй юмыг бусад хүн бүү хүртэг. 7 хоногийн дотор үнэнээ өчөөд тэр 8 хүлсийн зргийг гаргаж өгвөөс та бас надад хэрэггүй. надаас өөр тэр зургийн нууцыг мэддэг хүн байх хэрэггүй гээд л таныг хордуулсан юмдаа>> гэж Хуо Шао Чун хэлэв.

И Дан Зин санаа алдаж <<Хуо дүү минь өөд хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг юмдаа>> гэв.
Хуо Шао Чун нүд анин үхлээ хүлээлээ.
<<Жу бүсгүй минь чи миний нэрийг бодож энэ Хуо Шао Чунг өршөөж хайрла>> гэж И Дан Зин Жу Сян Зюнээс гуйлаа.


/yooh mongoloor bichchij chaddagui hund bol yostoi butehgui davaa bainadaa, hehe, latinaar ni bichij bolno gevel tuslahad bilen./

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.06.08 1:51 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Жу Сян Зюнь уурандаа хамаг бие нь салганан чичирч <<Хүн чиний өчүүхэн амийг золиослож байхад өстнийхөө амийг гуйж байдаг. Үнэхээр эдгэршгүй номын хэнээтэй амьтан юм>> гэв.
<<Тэр үнэн худал нь мэдэгдэхгүй 8 хүлсийн зурагнаас болж нэг амь хохирох гэж байхад нэмж дээр нь хороогоод юу хийх вэ? Тэгээд ч би түүнтэй хамт нэг сар байхдаа ертөнцийн хамаг амттаныг гүйцээж үзлээ. Хүний арьсийг дэмий хэдэрч явсангүй...>> гэж И Да Зин өгүүлэв.
Жу Сян Зюний уур инээд болон хувирч <<Чи ч үнэхээр балай хүн байна шүү>> гэв.
Ертөнц дээр Жу Сян Зюнь гагц багшийнхаа үгийг дагахаас биш тэнгэр бурхан байсан ч хайхардаггүй байлаа. Гэтэл энэ удаа И Да Зингийн гуйхад хэдий дургүй боловч гараа өрийн эрхгүй татасхийв.
Яг энэ агшинд тэдний хажууд хөдөлгөөнгүй хөшин зогсож байсан Хуан Зы Пин цаг нь болсныг мэдэж өврөөсөө ногооны хутгаа гарган ухасхийн Жу Сян Зюнийн араас дайрав.
<<Болохоо байлаа шүү!>> гэж И Да Зин хашгирсан боловч Жу Сян Зюнь бултах завдалгүй болжээ. И Да Зин бүхнийг умартан Хуан Зы Пин рүү дайрав. Тэр зэвсгийн эрдмийг өчүүхэн төдий ч гадарлахгүй боловч өөрийн амиар Жу Сян Зюнийг аваръя хэмээн санажээ. Тэр Хуан Зы Пиний ногооны хутга Жу Сян Зюньд хүрэхээс өмнө бүх биеэрээ түүнийг мөргөлөө. Чухам яасныг бүү мэд мөргөх агшинд Хуан Зы Пин хэдэн алд өндөрт хөөрч байшингийн адар мөргөөд түсхийтэл газарт унан 5 цул 6 сав нь задарч амь гарах найдлагагүй болжээ.
Жу Сян Зюнь ард нь чимээ шуугиан болохыг дуулаад анхаарал сарнисныг ашиглан Хуо Шао Чун ухасхийн ханын дэргэд очиж завилан суугаад дарагдсан хийн судлаа нээх гэж оролдов.
Гэвч Жу Сян Зюний туршлага чамгүй арвин Хуо Шао Чун хэрвээ хийн сувгаа нээчих юм бол номын хэнээттэй хамт нийлээд ч түүнийг дийлэхгүй гэдгээ мэдэж байв. Бүсгүй ард болсон явдлыг эс хайхран түүнийг сүүдэр мэт даган очиж <<Үхэх ялнаас хэтэрдэг юм гэхэд амьд ялнаас мултархгүй байлгүй дээ>> гээд Хуо Шао Чунийн далны ясыг цоо хатгав.
Далны ясаа цоо хатгуулваас хамаг эрдэм чадал нь гээгдэж ямар ч сайн баатар эр байгаад зэрэмдэг амьтан боон хувирдаг билээ. Энэ нь мөрөн голын нэртэй хүмүүсийн хувьд үхэхээс ч дор хэрэг байв.
Хуо Шао Чун тэсэшгүй бэрх өвчин зовиурыг дуугаралгүй давж өнгөрүүлэв.
Жу Сян Зюнь эргэн Хуан Зы Пиний дэргэд очин үзвээс аль хэдийн амь нь гараад И Да Зин харин арагш ухарач хамаг бие нь салгалан чичирч харагдана.
Жу Сян Зюнь түүнийг түшиж аваад <<И... номын хэнээт минь яачихваа>> хэмээн асуулаа.
И Да Зин давжигнатал чичирч <<Энэ тогоочийг би алчихлаа гэж үү. Би хүн алчихлаа шүү дээ?>> гэв.
<<Яах вэ? Алчихаа л биз одоо харин овоо нэг эр хүн шиг байх чинь>> хэмээн Жу Сян Зюнь уруулаа шилэмдлээ.
<<Үгүй ээ. Би хүн алаагүй. Би чинь тахиа ч алж байгаагүй амьтан чинь яаж хүн алах вэ дээ. Хүн ална гэдэг чинь...>> хэмээн И Да Зин хашгирав.
Жу Сян Зюнь түүнийг тасхийтэл алгадаж орхилоо.
И Да Зин сая л сэхээ орж царай нь цайвартан шаргалтаж <<Үгүй ээ би үнэхээр түүнийг алчихсан юм. Гэвч би санаандгүй л үнэхэхээр түүнийг алъя гэж бодоогүй. Уг нь чи Жу бүсгүйг хорлох гэдэггүй байсан юм>> хэмээн үглэнэ.
Жу Сян Зюний сэтгэл ихэд уярч И Да Зингийн нүүрийг илбэн их л эелдэгээр <<И ахаа өвдөв үү? Би санаандгүй л цохичихлоо. Үнэн шүү хүн алсны тухайд өөрийгөө зэмлээд хэрэггүй. Та түүнийг алаагүй бол тэр таныг алах байсан шүү дээ. Алуулахгүйн тулд алж л таарна. Сая түүнийг тонилгоогүй бол би өдийд түүний хутган дор үхсэн байх учиртай>> гэв.
<<Би 7-хон хоногийнн настай амьтан ганц өдрийн хойно урд үхэх ямар хамаа байх вэ? Гагцхүү чамайг л энэ хорлох гэдэггүй байсан юм>> гэж И Да Зин өгүүлэв.
<<Чи яагаад надад ийм сайн байгаа юм бэ?>> гэж Жу Сян Зюнь эелдэгээр асуув.
<<Чи миний төлөө тэр их зовлон зүдгүүрийг туулсан байхад би зэвсгийн эрдэм мэдэхгүй боловч амьсгаатай байх хугацаандаа л чамайг хүнд хорлуулахгүй>> гэж И Да Зин өгүүлэв.
<<Би ч чамайг таньсан байн шүү>> гэж Жу Сян Зюний нүүрэнд гал бутрав.
<<Ха ха ха. И ах минь эр хүн үхэхийн зуур эмс охид шиг нялуураад юу хийх вэ? Та бид хоёр адилхан үхэх гэж байгаа тул энэ учралыг ашиглан бодож явсан хэдэн үгээ хэлье. Нааш ир>> гэж Хуо Шао Чун тачигнатал инээнгээ өгүүлэв.
<<Хуо Шао Чун чи ямар заль хэрэглэх нь вэ?>> гэж Жу Сян Зюнь илдээ сугалан гартаа бариад уурсан зандрав.
<<Би өөрийгөө яая гэж байж өрөөл бусдыг яачихав гэж журамт бүсгүй Жу чи бүү санаа зов>> хэмээн Хуо Шао Чун муухан инээмсэглэв.
И Да Зин дотроо бодолгүй хүн тул Хуо Шао Чуны үгэнд уярч түүн рүү дөхөн очсон байлаа.
Хуо Шао Чун гараа унжуулан сууж байгаад И Да Зин өмнө ирэх агшинд ухасхийн эрүүл гараараа түүнийг тэврэн авч <<Ха ха ха. Одоо хуёулаа ингээд хамт дуусна даа. Нөгөө 8 хүлсийн амин цэггүй болгодог зураг чинь ч бидэнтэй хамт дуусаг>> хэмээн бахтай инээгээд арын ханан дахь оньсон товхыг мулталваас шал нь цөмрөн хоёул доош нүхэнд унав.
Тэр хоёр далд орохын сацуу нүхний амсар зугуухан хаагдлаа. Жу Сян Зюнь олон юм ч бодож завдсангүй илдээ барин ухасхийн тэдний араас үсрэн оров.
Нүхний амсар хавхийн хаагдлаа. Дээд өрөөнд 1000 гарт тогооч Хуан Зы Пиний цогцосоос өөр бүх юм хэвийн юу ч болоогүй мэт үлдлээ.
Мөнөөх нүх хичнээн гүнийг бүү мэд.
Хуо Шао Чун И Да Зинг тас тэврэх тул мултрах аргагүй түүний биедэх нөгөө гайхалтай хүч илрэн гардаг боловч энэ удаа Хуо Шао Чунд тас тэврүүлээд хөдөлж чадахгүй ядна. Тэд газрын налууг даган өнхөрсөөр сая ёроолд нь хүрэв бололтой. Ойр тойрноос хачин эвгүй эхүүн үнэр хамар цоргино. Тэр үнэр илжирсэн мах хүүрнийх биш боловч чухам юуных болохыг хэлэхэд нэн бэрх. И Да Зингийн дотор муухайрч огиж эхлэв. Хуо Шао Чун ч тамирдан гараа султгалаа. Энэ үед тэдний араас Жу Сян Зюнь үсрэн бууж ирэв.
<<Журамт бүсгүй Жу минь И Да Зин бид хоёр тэртээ тэргүй үхэх гэж байгаа улс. Чи түүн дээр нэмэгдэж ирээд ямар хэрэг байна даа. Амины гарз бус уу>> гэж Хуо Шао Чун санаа алдав.
<<Хүн чиний амийг аварч байхад чи тусыг усаар хариулна гэнээ. И ахаа одоо ертөнцийн хүмүүсийн зан чанарыг мэдэж аваа биз дээ. Өршөөе гэхээр өөдөөс өшиглөдөг улс>> гэж Жу Сян Зюнь хүйтнээр инээн өгүүлэв.
<<Журамт бүсгүй Жу минь чи намайг үхлээс айдаг амьтан гэж бодоо юу? Би нэг махбодийн бүлгийн толгойлогч үхэх ч үгүй сэхэх ч үгүй эрдэм чадлаа гээж өөрийгөө ч хороож чадахгүй амьтан болчихоод амьд яваад юу хийх вэ? Чи бушуухан намайг тонилгоод аль>> гэж Хуо Шао Чун асуув.
Жу Сян Зюнь түүнийг дуулаад илдээ гэдрэг буцаан хүнйтнээр инээж өгүүлрүүн <<Чи үхмээр байгаа бол би чамайг алахгүй. Чамайг гудамжинд гаргаж тавиад гуйлга хийлгэнэ. Мөрөн голын сайн эрс чамайг зааж энэ уг нь мөрөн голыг доргиож явсан сайн эр Хуо Шао Чун байгаа юм гээд хэдэн зоос идэх уух юм хандивлах болно...>>
Хуо Шао Чун их дуунаар хашгиран <<Шулам минь хурдан намайг алаад аль!>> гэж уурсав.
<<Чи намайг шулам гэж буй бол би чамайг бүр ч алахгүй. Урд нь чи ам ангайвал журамт бүсгүй гээд их ёс журамтай алахаас болохгүй саайн эр байсан юм>> гээд Жу Сян Зюнь инээв.
<<Шулам минь ч бүү омгорх. Энэ харанхуй нүхнээс чи амьд гарна гэж бодно уу. Гурвуул ингээд хамтдаад дуусна даа>> гэж Хуо Шао Чун хэлэв.
<<Орж ирж болсон юм буцаж гарч болох л байлгүй дээ санаа бүү зов. Чи ч гэсэн гарч тохирсон ажлаа хийх болно. Хорвоо ертөнц уужим чамд аяга тагш идэж уух юм өгөх хүн одох байлгүй>> гэж Жу Сян Зюнь хүйтнээр инээв.
И Да Зин энэ үед сэтгэл нь маш их уяран догдолж үг ч хэлэх сөхөөгүй ажээ. Жу Сян Зюнийг урьд өмнө нь мэдэхгүй ганц хоёр дайралдсанаас хойш үргэлж түүнээс нуугдан явж байсан атал хөөрхий тэр аюул бэрхээс шантралгүй олон удаа түүнийг авардаг байна шүү. Энэ удаа ч гэсэн түүний хойноос үхэл рүү зүглэсэн байжээ... И Да Зин хэдийгээр баярласан талархсанаа хэлэх гэж бодосон боловч бүх талархлын үгс түүний санааг илэрхийлж дийлэмгүй санагдав.
Чухам энэ үеэс л эр эмийн хайр сэтгэл эхэлдэг бололтой.
И Да Зин Жу Сян Зюнийг дуугүй ширтэнээ. Гэнэт нэг том хилэнцэт хорхой Жу Сян Зюний араас зугуухан гэтэж явааг мэдэв. И Да Зин дотод бясалгалд нэвтэрч харанхуйд аливаа юмыг тод сайн үзэх ажээ.
Тэр хилэнцэт хорхой 4-5 ямх том Жу Сян Зюний дэргэд ирээд сүүлээ өргөн хазахаар завдав. И Да Зин хашгирч зүрхэлсэнгүй ухасхийн хилэнцэт хорхойг барьж авлаа. Хилэнцэт хорхойн сүүл түүний бугуйн дээр часхийтэл хатгав. И Да Зин ч түүнийг бяц даржээ.
Жу Сян Зюнь И Да Зингийн гарыг барьж <<Зүгээр үү>> хэмээн асуув.
<<Зүгээр, зүгээр>> гэж И Да Зин хэлсэн боловч бугуй нь учиргүй өвдөнө.
Жу Сян Зюнь И Да Зингийн бугуйг үзвэл тагтааны өндөг мэт том цусан буглаа үүсчээ.
<<Чөтгөр гэж ердийн хилэнцэт хорхой ийм айхтар хазах гэж. Ертөнцөд ийм том хорхой байдаг байнаа>> гэж Жу Сян Зюнь дотроо бодлоо.
Жу Сян Зюнь илдээ сугалан Хуо Шао Чунгийн цээжинд тулгаад <<Хуо овогтоо энэ чинь юу болж байгаа юм бэ?>> гэж зандрав.
<<Би зав чөлөөндөө зэвсгийн эрдмээр хичээллэхийн сацуу энэ нүхийг ухаж 100 хорт могой, 100 чичүүр хорхой, 100 хилэнцэт хорхой тавьж тэжээсэн юм. 1000 гарт тогооч Хуан Зы Пин эднийг тэжээхээс залхуурч хоол өгдөггүй тул эдгээр хортонгууд бие биеэ барьцгааж эгээ л мөрөн голынхны адил бие биесээ хөнөөн хүчтэй нь үлдэж байлаа. Сул дорой нь үхэж хүч чадалтай нь түүгээр хооллоно. Могой нь хилэнцэт хорхой чичүүр хорхойнд баригдаж чичүүр хорхой нь могой хилэнцэт хорхойд баригдаж хэн нь урьтаж хэн нь үлдсэнийг мэдхэгүй. Гэвч тэдгээр 300 хортонгоос энэ хилэнцэт хорхой л үлдсэн юм. Энэ хилэнцэт хорхойн хор 100 могой, 100 чичүүр хойрхой, 99 хилэнцэт хорхойн хор агуулсан. Ертөнцөд ийм хүчтэй хортон үгүй байх. И ах долон навчит цэцэг идэж дээр нь энэ хорхойд хазуулсан тул тэсэхгүй байлгүй. Харин энэ хортон ганц хүний аминд хүрсэн нь л хөөрхий байна>> гэж Хуо Шао Чун санаа алдав.
Жу Сян Зюнь И Да ЗИнгийн гарыг шүрэн авч хордсон шархыг соров. И Да Зин гараа татан авах гэсэн боловч яахин мултарч чадах билээ. Ямар нэг юм жирвэгнэн зүрхэнд хүрэн алдана.
Мөнөөх овгор хавдар багассаар ЖУ Сян Зюнь хэдэн ч удаа хар цус гарган хаяваа. И Да Зин гараа татан авч хүчлэн инээгээд <<Их сайхан боллоо. Лав хор нь цэвэршсэн биүз бүү санаа зов>> гэв.
Хуо Шао Чун нөөрөө нэгэнт амь гарах газаргүй болсон амьд мэнд цагтаа л орчлон хорвоо дахь сайн сайхан бүхнийг унтрааж байх хүслэндээ автан <<И ахаа битгий гайгүй царай гарга. Бугуйн хий цус хамгийн хурдан гүйдэлтэй байдаг юм. Өдийд л лав тэр хүчтэй хор зүрхэнд чинь хүрээ байлгүй. Одоо хазаж сорох нь бүү хэл цээжийг чинь яраад ч хор нь арилахаа өнгөрсөн>> гэв.
Жу Сян Зюнь энэ үед дуугаа хураан бодлогоширч байснаа И Да Зинд хандаж <<Алив би чамайг үүрье>> гэв.
И Да Зин гар савчин татгалзаж <<Болохгүй болохгүй. Эр эм улс ураг садан биш байж ойртоно гэсэн чинь юу гэсэн үг вэ?>> гэв.
<<Номын хэнээт минь ийм байдалд орчихоод юун их ёсорхуу юм бэ?>> гэж Жу Сян Зюнь уурлав.
Бүгсгүй И Да Зинг ардаа үүрээд хөнгөний тамираа хэрэглэн ухасхийн дээш үсэрлээ. Гэвч нүх дэндүү гүн тул бүсгүйн хөнгөний тамир хичнээн гаргууд сайн байлаа ч гэсэн ардаа нэг эрэгтэй хүн үүрээд үсрэх яахин амар байх билээ. Тэр хоёр нүхний талд ч хүрэлгүй буцан бууж ирэв.
Гурван удаа үсэрсэн боловч амжсангүй.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.08.08 11:13 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
И Да Зин гунигтай инээмсэглэж <<Ингээд бүтэхгүй юм шиг байна. Жу бүсгүй минь чи түрүүлж гараад арга сэдэн намайг авсан нь дээр буй заа>> гэв.
<<Болохгүй. Энд чинь хорт могой хилэнцэт хорхой байгаа тэднээс ч хортой хүн бас байгаа шүү дээ. Ийм ижилгүй номын хэнээтэй хүнийг чинь ганцааранг нь нүхний ёроолд үлдээчихээд санаа амар яаж явах вэ?>> гэж бодсоноо <<И ахаа та амьсгаагаа аваад улаан гэрдээсээ хийгээ дээш хөөргөөд үз дээ. Болох нь уу үгүй юу>> гэж асуув.
И Да Зин дотоод бясалгал хийдэг тул үүнийг сайн мэддэг байв. Бүсгүйн хэлсний дагуу тэр улаан гэрд цэгээсээ дотоод хийгээ хийн судлаар дээш хөөргөж үзсэнээ <<Болох юм байна>> гэлээ.
<<Та үнэхээр хөнгөний тамираар сургуулилж байгаагүй гэж үү?>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Ийм байдалтай байж чамайг яахин хуурах вэ? дээ. Амь насанд хэрэгтэйг нь мэдсэн бол урьд өмнө л хийж байхгүй юу. Ёстой л аюул ирэхээр бурхны хөлийг тэвэрнэ гэгч болох нь одоо ч сурахгүй байлгүй дээ>> гэв.
Жу Сян Зюнь их л найдлагатайгаар <<Амжина, амжина>> гэв. Бүсгүй тоорын цэцэгт уулын оройд И Да Зин дотоод бясалгал үйлдэн маш өндөр чадварт хүрснийг үзсэн билээ. Гагцхүү тэр хэрэглэж сураагүй бололтой гэж бодоод <<Та амьсгалаа түгжин улаан гэрд цэгээсээ дотоод хийгээ дээш явуулж дунд танхим хийн цэгийг дайруулан 100 уулзварт цэгт хүргэ. Түүнтэй нэгэн зэрэг өөдөө хөөрлөөө гэж дотроо бодоод ухасхийн үсэрвээссая бүтэлтэй болно>> гэв.
И Да Зин Жу Сян Зюний хэлсэн дотоод тамирын аргыг бясалган бодоод ухасхийн үсэрвээс түүний дотоод хүч маш их тул сэгхийтэл үсрэн нүхний тагийг түгхийтэл мөргөөд доош буцан уналаа.
<<Хажуу тийшээ хараач>> гэж Жу Сян Зюнь хашгирав.
Үнэхээр хажууханд нь цухуйн гарсан чулуу байхыг И Да Зин шүүрэн аваад дээр нь авиран суулаа.
<<Ёстой сайхан арга байна. Жу бүсгүй минь бушухан дээш гараад ир. Би чамд шавь оръё>> гэж И Да Зин баярлан хашгирав.
Жу Сян Зюнь дээш хөөрөхийг завдахад Хуо Шао Чун ихэд сандарч <<Та хоёр намайг ганцааранг нь бүү орхиоч..>> гэж хашгирав.
<<Чи ганцаараа биш шүү дээ. Цаана чинь өдий төдий хорт могой, хилэнцэт хорхой, чичүүр хорхой чамтай нөхөр болон үлдэнэ>> гэж Жу Сян Зюнь хүйтнээр өгүүлэв.
Хуо Шао Чун улам ч ихээр айж <<Би та нараас гуйж байна шүү дээ, гуйж байна шүү дээ...>> хэмээн хашгирав.
<<Үүнийг өөд хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг юм>> гэж Жу Сян Зюнь хариуллаа.
Хүн гээч нийт нийгмээрээ амьдардаг тул ганцаардал л тэдэнд хамгийн аймшигтай байдаг бололтой. Илд сэлэмнээс нүд халтирдаггүй Хуо Шао Чун ганцаараа үлдэнэ гэхээс учиргүй ихээр айн мэгдэв.
Жу Сян Зюнь ухасхийн үсэрч дээш хөөрөв. Мөнөөх чулуу дэндүү жижиг И Да Зин ганцаараа суугаад ч багтаж ядах тул Жу Сян Зюнь арга буюу түүний өвдөг дээр суужээ.
И Да Зин сандран хөлөө татах гээд золтой л холбирчихсонгүй Жу Сян Зюнь түүнийг тогтоон барьж авав.
<<Чи хилэнцэт хорхойд хатгуулж байгаагүй бил үү?>> гэж Жу Сян Зюнь сануулав. И Да Зин Жу Сян Зюньд наалдан суугаад хамаг бие нь халуу оргин шатах мэт болж татвалзан чичирнэ. Жу Сян Зюнь энэ бүхнийг мэдсэнгүй дээш шалан дээврийг л ширтэх ажээ. Бүсгүй илдээ гаргаж ирээд дээш хатгаваас тагхийн илд чулуу харшилдаж цэнхэр оч хаялаа.
Жу Сян Зюнь эргэн И Да Зингийн чихнээ <<Дээд дээвэр хав дараастай гарах аргагүй юм шиг байна>> гэж шивнэв.
Хуо Шао Чун түүний үгийг сонсчихоод инээн өгүүлрүүн <<Наад барзгар чулуу чинь хэдэн түмэн жин хүнд. Та хоёр байтугай 10 сайн эр ч өргөөд дийлэхгүй. Та хоёр надтай цуг үхэх болж дээ>> гэв.
<<Чамайг дахин ганц үг дуугарах юм бол би нууц зэвсэг хэрэглэн зүүн хөлийг чинь дахин ам ангайваас баруун хөлийг чинь хуга цохино шүү>> гэж Жу Сян Зюнь уурсан хашгирав.
<<Шулам бүсгүй>> хэлсэндээ хүрнэ гэдгийг Хуо Шао Чун мэдэх тул үхэхийн зуур дахин зовлогоо зулгаагаад юу хийх вэ? гэж бодоод дахин дуугарсангүй.
<<Жу бүсгүй минь бүү сандар би мэргэлээдэхье>> гэж И Да Зин өгүүлснээ <<Баларсан юм болох нь маш муу төлөг буулаа. Нүхэнд унаад зогсохгүй дахин газар доош цөмрөнө гэж байна>> гэж гаслав.
Жу Сян Зюнь писхийтэл инээн хурууны үзүүрээр хамар дээр нь дарж <<Чи чинь 10 төлгөөс 9-ийг нь худал залдаг төлөгч биш билүү. Муу төлөг бууж байгаа бол сайн гэсэн үг. Чи одоо өөрөө миний ямар одонд учирсан хүн болохыг мэргэлээд аль>> гэв.
<<Түүнийг мэргэлэхийн хэрэггүй. Чи надтай учирдаг нь маш их өлзий дэмбэрэлтэй хэрэг бус уу>> гэж И Да Зин өгүүлэв.
Түүний дууны өнгөнд ёжилонгуй өнгө байгааг мэдээд нүүр нь улсхийхийг мэдсэнгүй намуун дуугаар <<И ахаа би энэ гай гамшигийн дундаас гармааргүй байгаад л баймаар байна>> гэв.
<<Яагаад>> хэмээн И Да Зин асуулаа.
<<Бид энд сайхан л байна шүү дээ>> гэж Жу Сян Зюнь дуугаа улам намсгалаа.
Түүний дуу их л уян зөөлөн тааламжтай сонсогдоно. Хоуёул бие биесдээ улам наалдан суухад Жу Сян Зюний тас хар гэзэг И Да Зингийн чихийг сэрвэгнүүлж давхцсан амьсгаа нь цахирам цэцгийн үнэрийг ханхлуулан охин биеэрээ байгааг илтгэнэ... И Да Зингийн сэтгэл туйлгүй ихээр догдлон Жу Сян Зюний хацар дээр уруул хүргэлээ.
<<Жу бүсгүй минь...>> гэж И Да Зин намуухнаар өгүүлэв.
<<Одоо намайг ийн дуудна гэж үү>> хэмээн Жу Сян Зюнь тунирхав.
<<Сян, Сян дүү минь>> гэж И Да Зин өөрчлөн дуудав.
<<Зин ахаа...>> гэж Жу Сян Зюнь өөдөөс нь эрхэлнэ.
Хоёул өөд өөдөөсөө харан инээмсэглэхэд үг хэлээр бус ч санаа болоод харц хөдлөлөөрөө ойлголцож байлаа.
Хүн гээч зовлон зүдүүрийг тун амархан мартдаг амьтан ажээ. Энэ үед залуу хосын сэтгэлд харанхуй нүх хортон амьтад үхэл хагацал санагдахгүй гагцхүү хайр сэтгэл, хосын жаргал л амтагдах аж.
Харин тэд харанхуй нүхэнд бас нэг хүн бийг умартжээ.
Тэр бол Хуо Шао Чун байлаа.
<<Миний олоогүй юмыг бус хүн бүү хүртэг гэсэн Хуо Шао Чуны хувийн үзэл бодол юм. Гэвч тэр зэвсгийн эрдмээ алдаад зэрэмдэг хүн болсон тул хүч чадлаар бусдын жаргалыг хөнөөж чадахгүй болсон. Гэвч түүнд ам хэл гэж зэвсэг бий. Ам хэлээрээ бусдын жаргалыг түйвээн сарниулж болно.
<<Та хоёрын энэ жаргал цэнгэл чинь удаан үргэлжлэхгүй ээ. Надтай хамт л эцэс болно>>>> гэж Хуо Шао Чун хүйтнээр занав.
<<Зин ахаа та мэлхийн вааглаанд дургүй чинь хүрэхгүй байна уу. Дургүйцэж байгаа бол би гар өргөхийн төдийд л хэзээ ч дуугарахгүй болгож чадна шүү>> гэж Жу Сян Зюнь энхрий дуугаар өгүүлэв.
И Да Зин түүний бэлхүүсээр тэвэрч <<Би одоо зөвхөн гургалдайн жиргээнээс өөр ямар ч мэлхийн вааглааг сонсохгүй байна гэв
<<Хн! Мөн сайхан залваа. Хамгийн сайн сонсож байгаа мөртлөө сонсоогүй гэнэ шүү. И Да Зин минь баярж жаргалан үхэлтэй хамт ирнэ гэдэг хүний амьдралд хамгийн харамсалтай зүйл шүү дээ>> гэж Хуо Шао Чун өндөр дуугаар өгүүлэв.
<<Зин ахаа мэлхийн вааглаа ой гутааж гүйцлээ. Устгачихъя л даа>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Сян дүү минь мэлхий алтан гургалдайн цэнгэлийг хараад боож үхэх гэж байхгүй юу. Энэ чинь харин сайхан биш үү>> гэж И Да Зин асуув.
Жу Сян зюнь түүний үгийг дагаж <<Таныхаар болъё>> гэв.
<<И Да Зин минь чиний биед 7 навчит цэцэг, хилэнцэт хорхойн хор давхцсан тул хоногийн тоо чинь төдхөн гүйцэнэ. Чиний сэтгэлтэй хүн чинь ийм залуухан ёстой л цэцэг мэт хөөрхөн амьтан. Чамайг үхсэний дараа 7 тохой сайхан эр эзэмших болно. Ямар вэ? дээ>> гэж Хуо Шао Чун шарыг нь малтав.
Жу Сян Зюнь гар далайсан боловч И Да Зин сандран түүний гарыг хорьж <<Сян дүү минь битгий. Бүх юм надаас...>> гэв.
<<Зин ахаа санаа зоволтгүй. Би түүнийг алахгүй. Уг нь энэ муу мэлхийгээр хорвоо ертөнц дутаа гэж үү. Гэвч мэлхийний дуу хичнээн өндөр байлаа ч гургалдайн зүрхэнд нэвтрэх юм биш>> гээд ЖуСян Зюнь инээв.
<<Сян дүү минь чиний хэлдэг зөв>> гэж ИДа Зин намуухан дуугаар өгүүлэв.
Таны арын богцонд нэг лимбэ байх шиг байсан гаргаж ирээд надад тоглож үзүүлэхгүй юу гэж Жу Сян Зюнь хэлэв.
И Да Зин лимбэ гаргаж ирээд инээн өгүүрүүн <<Би дарж чи дуулаад хоёулаа хосолъё>> гэв.
Жу Сян Зюнь жаргал дүүрэн өнгөөр би зөвхөн <<Сян Зюнь>> гэдэг дуу л мэднэ. Багш маань үүнийг дандаа дуулдаг тул би хар аяндаа сурсан юм л даа гэв.
Сян Зюнь гэнээ. Би ч гэсэн маш их дуртай. Цюй Юаний <<9-н дуу>> дотроос <<Сян Зюнь>> л ганцаар маш уянгалаг сайхан санагддаг юм гэж И Да Зин өгүүлэв.
И Да Зин лимбээ дарж Жу Сян Зюнь даган дуулж эхэллээ.
Чу улсын алдарт яруу найрагч Цюй Юаний 9 дуу хэмээх бүтээлийн <<Сян Зюнь>> хэмээх бадгийг орчин цагийн хэлнээ хөрвүүлвээс

Гоолиг бүсгүй минь урагш явахгүй
Голын хойг дээр юу харуулдана вэ?
Ариун үзэсгэлэнг чинь бахдаад барамгүй
Алтан луут онгоцыг гүйцээд ирээч
Цэнгэг салхи минь долгио бүү үүсгээч
Цээжин дэх гуинийг минь ус бүү сэдрээг
Уйтгарлаж зогсоод лимбэ үлээх
Ухаант бүсгүй минь хэнийг хүлээгээ вэ?


Лимбэний эгшиг нэгэн хэмээр Сян голын ус мэт уянгатайяа дуурсана. Жу Сян Зюний хоолой яруухан жаргал балын амт дүүрэн агаад лимбэний эгшигтэй гайхалтай зохицох ажээ.
Энэхүү харанхуй нүх зочны өрөөний дор ухагдсан гарах гарцгүй том хавтгай чулууг таглан тавьсан тул гадаах ханан дээр байрлуулсан оньсон товхийг эс дарваас нэгэнт ийш унасан хүн гарах ямар ч найдаваргүй ажээ. Хуо Шао Чун зэвсгийн эрдмээр эгнэшгүй боловч усчин усандаа л үйж үхдэг гэгчээр хэзээ нэгэн цагт хорлогдох дээр тулваас хэрэг болуужин. Тэр цагт дайсантайгаа хамт дуусна гэж тооцоод энэ харанхуй гүн нүхийг ухсан юм.
Гэвч ертөнцийн юмс учрал тохиолын дагуу явдаг тул И Да Зингийн лимбэний эгшиг чулуун завсраар дэмжин хэдэн газрын чанадад тархан дуурссан авай.
Лимбэний эгшиг бүсгүйн дуу зогсуут дээр тавьсан дээврийн чулуу нажигнан дуугарч цэлсхийн онгойгоод гэрэл тусахад түүгээр нэгэн зантгар халзан толгой цухуйв. Халзайн толгойны том хоёр нүд маш хурц тул харанхуй нүхний дундах бүгдийг маш сайн харж байлаа.
<<Хүүе гурван залуу найз минь та нар чинь ямар юмаа хийж суугаа улс вэ?>> гэж зантгар толгойт бүдүүн паргиа хоолойгоор хашгирснаа <<Өө энэ цагаан царайтай залуу гоо бүсгүйг тэврээд сууж байна. Над мэтэд шөнийн цэнгээний газрын шаар шавхруунуудаас өөр юм олдож өгөхгүй юмаа...>> гэв.

_________________
:f01:


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 279 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 511 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Google [Bot] болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр