Ишлэл:
одоо ч монголын тасархай, сэмэрхийнээс авсан юмаа тэд нар бузарлаад байж л байгаа даа оросууд. тува, халима, буриад өнөөдөр ямар байдалтай вэ? Ойродын Алтай улсыг зүгээр л уулын Алтай улс болгож нэрийг нь арчиж хаясан. Буриад зүгээр л Эрхүүд хамаарах "уугуул оросын" нутаг болсон. өнөөдөр монголд хамгийн хүчтэй мөнгө угааж байгаа, засаглалын ялзарсан системийг "сургаж" байгаа хүмүүс хэн бэ? оросууд.
Хэрэвзээ хоёр дугаар дайн болоогүй бол Сталин Буриад, Халх, Тува, Халимаг, Ойродын бүх хүнийг яргалж, алж дуусах завтай байхсан. Гитлер, Кавантуны армийн ачаар цөөхөн монголчууд өнөөдөр мэнд байгаа юм. Тагнуулын төв газрын сайт дээр байгаа баримтад кинонуудыг харахад оросууд монголд өрнүүлэн аллагыг их эртнээс хориод оны эхнээс төлөвлөсөнб байсан нь харагддаг. 37 онд МАХН биш Оросууд монголчуудыг хядсан. Чойбалсан үгүй байлаа ч өөр хэн нэгэн олдох л байсан. Бүр үгүй бол Халимаг, Тува сургагч нарч гүйцээгээд монгол цустай гээд Сталиний заавраар Цэдэнбалын оронд байх ч байсан биз.
Хоёр дугаар дайнаас шууд халх голд ирсэн оросууд их гайхдаг байсан гэдэг. Монголоор дүүрэн хас, унасан морьны тамга нь хүртэл хас. Дараа нь оросын гучин ес дүгээр арми монголд үлдэхдээ хар тамхи үлдээсэн, галзуу танкчид согтуурхан хот айл дайрч талсан, нохойтой явалддаг элий янханууд үлдээсэн зэрэг сүүдэрнүүд байна. Нэгэнт манайхаас асар их уран авч байсан тэдний гавьяа энэ тэрийг тоочих хэрэггүй. Ингэж өөллөө гээд ч яалтай билээ. Хамгийн гол нь Мардай, Асгат, Таван толгой, Сайншанд - Оюу толгой - Дорнот төмөр зам зэрэгт бид тэд нартай ажиллах л болно. Харин хуучин шигээ гар бариуд бугуй барихгүй шүү гэж хэлж чадах сэтгэхүйтэй болсон байх нь чухал юм болов уу?
Бага зэрэг алдаатай дүгнэлт гэж үзэж байна.
Миний бодол энэ:
2-р Дайнаас өмнө Коминтерн хэмээх та бидний мэдэх байгууллага дэлхий даяар хувьсгал хийхээр голцуу ядуувтар, шилжмэл байдалтай орнууд дээр гардан ажиллаж улаан хувьсгал тараахаар маш идэвхитэй үзэж байсан байгаа юм;
Тэрний хар гайгаар Монголын гэлтгүй олон орны, бас Оросын өөрийн олон сэхээтнүүд улс төрийн бат улаан сонголт хийгээгүй гэдгээрээ шууд арчигдаж байсан байгаа.
Харин 2-р Дайнд Орос ялж том гүрний статус олж авснаараа бодлогоо арай өөрчилж *чекистчлэл*-ээ арай багасгаж том гүрэн шиг савраар ажиллаж бага орнуудад мөнгө хаяж эдийн засгийн хөгжил гэх мэтээр бага сага дээш нь татаж эхэлсэн байдаг.
Нэгэнт том гүрэн болсон учраас фанат улаан хувьсгалт ажиллагаанууд явуулах нь өөрсдөд нь ашиггүй, харин Их гүрэн гэсэн байдлаа ашиглаж хажуу орнуудруугаа эдийн засгийн тэлэлт хийсэн нь дээр болсон байгаам.
Улаан хувьсгал улсуудаар хийлгэх гэж зүтгэх биш харин соц, коммунист өөрчлөлт өөрснөө хийх гэж байгаа Вьетнам маягийн орнуудыг дэмжих нь илүү гэж үзсэн хэрэг. Энэ нь пост-Сталин бодлого буюу Сталины дараа үеийн бодлого гэж хэлж болно.
Харин Оросын империализм Хаант Оросын үеээс тэлсээр Монгол туургатны нутагт орж ирж газар үмхэж авсан байдаг.
Энэ нь Манжууд Оростой үгсээд хийж байсан гэрээ хэлэлцээрүүдийн хар гай.
Хаант Орос унаж ороо бусгаа хувьсгалын үед Орос оронг хөгжүүлэх нь чухал биш харин дэлхий дахиныг улаан хувьсгалт ажилчны дэлхий болгоно гэж зүтгэсэн коммунист фанатикуудын ажиллагааны үр дүн нь их Цэвэрлэгээ буюу хэлмэгдэлт ч гэж дүгнэж бас болохоор байдаг.
Харин Орос 2-р Дайнд том ялалт авснаар өөрснийгөө төвийлгөхөө чухалд үзэж Америктай #1 байрын төлөө үзэлцэж эхлэснээр улаан фанат хувьсгалуудад хязгаар тавьж Оросын эдийн засгийн хөгжлийг шууд #1 болгож ирсэн гэж үзэж болох болов уу.