ЗvvнГарын нэгдvгээр их дайн, ЗvvнГарын хоёрдугаар их дайн, ЗvvнГарын 3 дугаар их дайн гэж байна уу? Том Цэрэндондов, бага Цэрэндондов гэж хоёр хvн байсан гэж байгаа. Халх руу довтолсон гэснээс Манж руу довтолсон гэвэл илvv онох юм биш vv. Манж, Зvvнгарын хоорондын дайн учраас. Эфv Цэрэн чинь Манж жанжингvйгээр юу ч хийж чаддагvй байв. Манжийн хааны утсан хvvхэлдэй байж дээ хєєрхий. Олон Боржигон ноёд энэ хvний гараар орж дууссан биз хєєрхийс.
Сайн ноён хан аймагт ч халх хvмvvсээс илvv Манж цэргvvд олноор суурьшиж байнгийн арми маягтай аж тєрдєг байж.
1717-1720 онд ЗvvнГарын арми Тvвдvvдийг номхруулж яваад Манжийн цохилтонд єртсєн байна, Манжууд бодвол Хошууд ЗvvнГарын хоорондын эртний зєрчлийг ашиглаа биз.
1717 онд бас асар их хvнтэй Хасгийн арми эртний єшєє аван гэж Зvvнграыг довтолсон байдаг юм. ЗvvнГарчууд халимагуудтай холбоо тогтоож байж тулааныг тэсэж гарсан ба улмаар эсрэг довтолгоо хийж Хасгийн армийг хиар чохиж буулгаж авч байжээ.
1720 онд Манжууд Єрємчи хотын тулалдаанд ялсан ч ЗvvнГарыг довтолж зvрхлээгvй юм билээ.
Яг энэ vед Оросын "орчин vеийн" арми (20000-40000) ЗvvнГарын хойноос асар хvчтэй цємрєн орж ирж их хядлага хийж эхэлжээ. ЗvvнГарчууд буцаж довтолж Оросын армийг хиар цохиж нутгаасаа vлдэн хєєж гаргасан байдаг юм.
Энэ бvх Дайнууд Цэвээнравдангийн хаанчлалын vед болсоэ бололтой. Цэвээнравдангийн хvv Галданцэрэн харин илvv Манжийн эсрэг байлдаж Халхыг салгаж авах оролдлого гаргаж байсан бололтой.
Зvvнгарын 3-р дайн нь Манжуудын ээлжит єдєєн хатгалгаар эхлсэн бололтой юм. Даваач хаан Манж-Халхын тvрэлтийг амжилттай хамгаалж том жижиг тулалдаанд ялагчаар тодорч байв. Гэвч тvvний арми дотроо хэд хэд хуваагдаж хоорондоо vзэж эхэлснээр бас Амарсанаа ноён Халхын ноёдоос тусламж гуйснаар Манжуудад маш сайхан далим гаргаж єгчээ.
Манжийн эзэн хааны ордонд байдаг хvндэтгэлийн хєшєєнд нэрээ vлдээж чадсан хоёрхон Монгол ноён байдаг юм. Нэг нь Хорчины ноён. Хэдэн удмаараа урвагч. Жинхэнэ хор найруулагч. Анх Лигдэн хааны эсрэг Манжтай холбоо тогтоож байсан Хорчин ноёны удам нь. Эдний удмын нэг Хорчин носн нь Цахарын хааны хууль ёсны залгамжлагч зоригт Бурнигийн бослогийг дарж єгч байсан юм билээ. Манж Хорчингийн урвагчдын "vнэт тусламж" -аар Євєр Монголыг гартаа оруулсан бололтой.
Уг хvндэтгэлийн хєшєєнд нэрээ бичvvлж чадсан хоёр дох хvн нь Эфv Цэрэн юм. Ар Халх дахь "эсэргvv" ноёдыг нухчин дарах, ЗvvнГарын эсрэг дайнд Манж-Халхын цэргийг удирдах гээд олон гавьяа байгуулсан бололтой юм аа.
Ишлэл:
Манж, Зүүн-Гар хоёр нийт 3 удаа дайн хийсэн юм байна. Эхний удаад Галдан, дараагийн удаад Галданцэрэн, тэгээд Даваач, Амарсанаа нар.
Хоёр дахь удаагийн дайн(1718-1738?) нь Цэрэндондов Түвдийг эзэлснээс болсон байна. Үүний дараа Манж цэрэг оруулж Түвдийг харьяандаа оруулжээ. Үүгээр зогсохгүй Галданцэрэн Халхын зарим ноёдод захидал явуулж холбоо тогтоохыг хүсэж байсан байна. Жишээлбэл Засагт хан Цэвдэнжав, Түшээт ханы ноён Лхамжав нарт явуулсан захидал нь Манжийн хааны хүргэн Цэрэнгийн гарт оржээ. Уг захидалдаа Галданцэрэн "Биднийг дэмж, хамтын хүчээр бид Халх, Хошуудыг сэргээж чадна. Хүмүүсээ аваад Алтайг даваад бидэнтэй нийл" гэсэн утгатай юм бичжээ.
Ингээд 1732 он орчимд Зүүн-Гар Халх руу ахин довтолсон боловч Сүх Алдах(?) гэдэг газар Эфү Цэрэнд ялагдсан байна. Удалгүй Цэрэндондов(Түвдийг эзэлдэг Цэрэндондов биш шүү) 30 000 орчим цэргээр Халх pyy ахин довтолж Эрдэнэ-Зуу орчимд тулж ирсэн байна. Дээр дурдсан Засагт хан Цэвдэнжав, Түшээт ханы ноён Лхамжав хоёр хүмүүсийг Цэрэндондовтой байлдахгүй байхыг уриалж, өөрсдөө байлдалгүй гэдрэг буцжээ. Эфү Цэрэн энэ удаа бас л ялж Цэрэндондовын баахан цэргийг олзолсон байна. Манжийн хааны тушааалаар Цэвдэнжав, Лхамжав хоёрыг бүх насаар нь шоронд хийж харин Цэрэн "шалгарсан баатар" цолоор шагнуулжээ.