#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

� Оньсого таалцая
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=159693
10 хуудас 12

Зохиогч:  ss7 [ 4-р сар.26.12 2:06 am ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

оньсого мэддэггүй олийсон сохор, үлгэр мэддэггүй үлийсэн сохор :хөхрөх:

Зохиогч:  orgil09 [ 4-р сар.26.12 2:08 am ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

yadaj nadynh shig amarhan ym taalgaach

Зохиогч:  tumuruu0512 [ 4-р сар.26.12 2:10 am ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Ишлэл:
оньсого мэддэггүй олийсон сохор, үлгэр мэддэггүй үлийсэн сохор :хөхрөх:
Хуцалгүй хариугаа хэл!

Зохиогч:  ss7 [ 4-р сар.26.12 2:11 am ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Онишхоон нүд нь олиу солиу
Олсон хүний нүд нь таг сохор
тэр юу вэ?

Зохиогч:  ss7 [ 5-р сар.13.12 9:40 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Алаг нохой аагим халуунд
Ар шилээрээ хуцаж
Алтан модонд
Асаж авирах дуртай
тэр юу вэ?

Зохиогч:  ПИНОККИО [ 5-р сар.13.12 9:45 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Ишлэл:
оньсого мэддэггүй олийсон сохор, үлгэр мэддэггүй үлийсэн сохор :хөхрөх:
Чи МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛын багш юмуу :laugh5:

Зохиогч:  ss7 [ 5-р сар.13.12 10:59 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

тийм бол яана вэ, үгүй бол яана вэ?

Зохиогч:  Rudoll [ 5-р сар.13.12 11:04 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Ишлэл:
Алаг нохой аагим халуунд
Ар шилээрээ хуцаж
Алтан модонд
Асаж авирах дуртай
тэр юу вэ?
Голио л байна шдээ. эсвэл Манай Тагдгар ккк

Зохиогч:  Rudoll [ 5-р сар.13.12 11:06 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Хар үхэр мөөрнө
Хасаг тэрэг жийн жуун дугарна
тэр юу вэ

Зохиогч:  spike. [ 5-р сар.13.12 11:11 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Нисдэг таваг

Зохиогч:  Rudoll [ 5-р сар.13.12 11:22 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Ишлэл:
Нисдэг таваг
агаарт эргэнэ
айлган эргэн
сарнаас ирнэ
самарч буцна
ангайн үймнэ
авслуулж хоцрно
нүгэл нүдээр гарна
нүнжиг тунан хоцорно
хөдөлгөөнт соёл мандаж
хөшингө соёл устана

Зохиогч:  ss7 [ 5-р сар.13.12 11:35 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

сайн сайн.

Зохиогч:  ss7 [ 5-р сар.15.12 1:15 am ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Бумба гэдэг худгаас
Бумба гэдэг шувуу ус уугаад
Цаадахь цагаан хад дээр
Жаргалтайхан гарчээ


ном барих гэнэм

Онишхоон нүд нь олиу солиу
Олсон хүний нүд нь таг сохор


цоож түлхүүр гэнэм

Хонь нь хар
Хот нь цагаан
Хоньчин нь дуудаач


цаас бичиг унших гэнэм

Өндөг бодног бөгшөөд ирнэ
Бөгс дээрээс нь аваад савчихаж


нус нийх гэнэм

Төрийн дөрвөн түшмэд
Төгрөгийн дөрвөн жас
Завсар найман зангилаа
Залан мээрэн хоёр


тулга л гэнэм

Харагч үнээ тугаллаа гэтэл
Цагаан хурга гарах
Дун хонь хургаллаа гэтэл
Улаан тугал гарах


гутал оймсоо тайлах гэнэ л

агсаа гэдэг хөгшнийг
арван эмгэн мордуулжээ


малгай өмсөх гэнэм

жаран эмгэний хошного ноостой

унь гэнэ л

ай муу, тун муу байна.

Зохиогч:  pcd [ 5-р сар.22.12 8:42 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

2012-05-26
12:00
хагассайнд
уншигч
орчуулагч нар болон
6 сарын 1нд ЭНД очиж амжихгүй ч ном өгөх хүсэлтэй гишүүд
ирээрэй
Очих газар


Зохиогч:  ss7 [ 5-р сар.27.12 10:05 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

ус үгүй шуудуугаар
хөл үгүй морь уралдах
тэр юу вэ?

Зохиогч:  Rudoll [ 5-р сар.28.12 12:34 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Ишлэл:
ус үгүй шуудуугаар
хөл үгүй морь уралдах
тэр юу вэ?
хариулт нь
Салхигүй хөндийгөөр
Хөлгүй чөтгөр гүйх
Буудах

Зохиогч:  ss7 [ 5-р сар.28.12 2:07 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

зөв хө.

Зохиогч:  Саруул [ 5-р сар.28.12 2:13 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Мөсөн дээр мөнгөн аяга, сар тэр юу вэ?

Зохиогч:  ПИНОККИО [ 5-р сар.28.12 3:23 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Ишлэл:
Мөсөн дээр мөнгөн аяга, сар тэр юу вэ?
Оньсого

Зохиогч:  Rudoll [ 5-р сар.28.12 6:25 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Агуужин гэдэг уулан дээр
Гүгүжин гэдэг шувуу суугаад
Сүүл гэдгийг сагсалзуулаад
Сүвээ гэдгийг хүлхэлзүүлээд

тэр юу вэ

Зохиогч:  ss7 [ 5-р сар.28.12 6:29 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

өдөн үзэг хэмээн таанам би.

Зохиогч:  Rudoll [ 5-р сар.29.12 7:19 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Ишлэл:
өдөн үзэг хэмээн таанам би.
сайхан оролдлог байна. гэхдээ биш

Зохиогч:  Мunкhuu [ 6-р сар.15.12 2:58 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

mori unasan hun

Зохиогч:  Rudoll [ 6-р сар.15.12 6:12 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Ишлэл:
mori unasan hun
биш.

Хариу нь Аргал дээр суусан гүрвэл

Зохиогч:  ss7 [ 6-р сар.15.12 7:12 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

ээ тосоор гоож гэж, нэрээ яг хариугий нь харчихаад үзэхээр тийм байна шүү.

Зохиогч:  Саруул [ 6-р сар.15.12 8:10 pm ]
Постын сэдэв:  Re: � Оньсого таалцая

Нэг зуун ная, нэг зуун хорь, нэг зуун ная тэр юу вэ?

10 хуудас 12 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/