|
Эрт цагийн хүмүүст тухайн үедээ амьдарч байсан ертөнц нь аймшиг, айдсаар дүүрсэн байж, ямар ч өмгөөл ивээлгүй байсан тэд элдэв араатан, аянга цахилгаан, газар хөдлөх, галт уул дэлбэрэх мэтийн аймшигт үзэгдлүүдээс маш их айж, өөрийн эрхгүй энийг нь хэн нэг нь хийгээд байгаа мэт л бодогддог байсан, тэр айдасаа ямар нэг бурхан, хуваргуудад даатган залбирдаг байжээ, хүмүүсийн ухаан тэлж, олон олон нууцыг нээж эхлэхэд улам ч их тайлагдашгүй зүйл гарч ирэн, түүнийгээ дагаад шашин шүтлэг нь хөгжиж эхэлсэн, анхандаа тэд нар, одод, газар тэнгэр мэтийг шүтэж байсанаа яваандаа тодорхой дүрс хэлбэр бүхий бурхан гээчийг зохиож гаргаж ирсэн байх, сүүлдээ энэ шашин нь шинжлэх ухааны өмнө өөрийн эхргүй сөхөрч эхлэх нь ойлгомжтой, харин шашиндаа хэдэн удам, угсаагаараа үнэнч байсан тэр хүмүүс үүнтэй эвлэрхийг хүсээгүй, тэд эхэндээ эсэргүүцэн, эрдэмтэн мэргэдийг буруушааж байсанаа сүүлдээ шашин, шинжлэх ухаан 2 хамт байх ёстой гэсэн ухааны юм ярьдаг болжээ, үнэндээ шашин шүтлэг нь хүний оюун санаанд оршиж, тэдний айдас, зовлон зүдгүүрийг давж гарахад ихээхэн ач тустай байдаг, харин шүтлэг хэтрэхээрээ маш их аюул тарьж мэднэ, олон шашин хоорондоо үргэлж зөрчилддөг нь ойлгомжтой, дундад зууны үеийн загалмайтны ариун дайн хийж Христосууд Лалын ертөнцийг гартаа оруулж, шашин номыг нь өөрчлөн, Христийг хүчээр шүтүүлэх гэж оролдож байсан ч тэд хэзээ ч энэ шашинд орж байсангүй, Аллах бурхандаа үнэнчээр үлдсэн билээ, энэ 2 томоохон шашин нь одоо ч хоорондоо мөргөлдсөөр байгаа билээ, Үнэндээ шашин гэдэг улс орны түвшинд тодорхой тэнцвэрийг барьж байх хэрэгтэй, Монголчууд төрийн шашин гэж өргөмжилдөг нь үнэндээ тийм ч таатай хэрэг бус, бүх шашин улс оронд ижил эрхтэйгээр байх ёстой, хэрэв аль нэг нь хэтрээд ирвэл бусдыгаа дарлах, ард олныг мухар сүсгээр сөхрүүлж мэдэх аюултай, Монголчуудыг эзлэхийн тулд Манжууд энэ л аргыг хэрэглэж, тэдний удирдагч нарийг нь Буддын шашний хэд хэдэн урсгалд татан оруулсанаар тэд хоорондоо байнга эвдрэлцэж, үүнээс харийн улс л хожсон бөгөөд ард түмэн үүний горыг бүтэн 220 жил амсаж, тэр шархнаасаа одоо ч ангижирч чадахгүй л байгаа билээ...
Зиа тэгхээр миний хувьд шүтлэггүй биш, шүтлэгтэй, энэ нь гэхдээ элдвийн дэмий зүйлс биш, харин Байгал юм. Үнэндээ жинхэнэ Бурхан гэдэг бол Байгал шүү дээ, хэчнээн их гайхамшиг, хэчнээн их санамсаргүй мэт боловч үнэндээ асар уудам, эмх цэгц, хамгийн агуу том, төгс төгөлдөр энэ СИСТЕМ чинь л өөрөө бидний БУРХАН шүү дээ...
Бид удахгүй дэлхийгээс өөр гаригт амьдрал байгааг илрүүлэх болно, энэ цагт тэр элдэв шашингууд яаж сандарч тэвдэн, хэрхэн үүнийг тайлбарлах аргаа эрэх болно, харин шинжлэх ухаан жинхэнэ үнэн зөвийг нь гаргаж өгнө, Тэр цаг мөчид би амьд байх эсэхээ мэдэхгүй юм, амьд байгаасай гэж л найдъя!!!
Энэхүү нээлт нь хүн төрөлхтний хувьд галыг олж нээсэнтэй дүйцэх агуу гайхамшиг байх болно, энэ цаг бидэнд ойрхон байна...
Баахан нуршчихлаа, энэ хүртэл дуустал уншсан хүнд баярлалаа, энэ миний л үзэл бодол шүү, би хэн нэгэн, ямар нэг юмыг үгүйсгэх гэсэнгүй...
_________________ [URL= https://matchnow.info]Finest Сasual Dating[/URL]
|