галт зэвсгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдлаа.
өмнөх хуулиа бодвол нэлээн дэвшилттэй болж.
+: галт зэвсэг сум худалдах төв улсын хэмжээнд 3-с илүүгүй, орон нутагт салбартай байж болно гэнэ. /16.6, 16.7/ ингэснээр хуучин ганцхан газар зардаг байсан монопол байдал арилж байна. мөн спорт сургалтын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд сум худалдаалах, импортлох эрхтэй болсон. /16.5/ гэхдээ энэ сумаа зөвхөн спортын үйл ажиллагаандаа л ашиглах ёстой юм байна. тэгж байгааг нь хянаж чадах уу?

сум хямдарнаа, элбэгшнээ.
+: галт зэвсэг, сумыг импортлож болохоос гадна чадал хүрвэл дотооддоо үйлдвэрлэх, арга ядахад хонгио дарь олж ирээд дахин цэнэглэж болохоор болж. /аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль 15.5.3, 15.5.4/. үүнийг тэмдэгтийн хураамж нь 2,5 сая төг. /тэмдэгтийн хураамжийн тухай хууль 13.1.2./ гэхдээ энийг зөвхөн ААН хийнэ. гэртээ хэн дуртай нь нухаад суухгүй. яахав гэртээ дажгүй загвар гаргачаад, компаниа байгуулаад ард түмнээ зэвсэглээд байж болно.
+: гаднаас буу оруулж ирэх эрх нэмэгдсэн. урд нь насан туршдаа ганцхан удаа ганцхан буу оруулж ирэх боломжтой байсан бол одоо жилдээ нэгийг чирж ирээд байж болно. яг өөртөө сонирхсон буугаа авагчдад бол сайхан боломж. харин хилээр орж ирсэн бууг 3 жилийн хугацаанд бусдад зарахгүй, шилжүүлэхгүй. /19.2/ энэ нь бууны наймаачдад хүндээр тусч байна. тэд эцэг эх эгч дүүсийнхээ нэрээр буу оруулж ирж зардаг байв. бас монголчууд ихэнхдээ орж ирсэн бэлэн бууг харж барьж илж байж худалдаж авдаг. гэтэл орж ирсэн бууг 3 жил бусдад шилжүүлэхгүй гэчихээр наймаачин гуай зөвхөн авах хүнийх нь нэр дээр л буу оруулж ирж байж зарах боломжтой болсон. гэтэл бодит байдал дээр ямар билээ. таних мэдэхгүй хэн нэг гард мөнгөө өгчихдөг нь ч хэд билээ. өөрийнхөө мөнгөөр нөгөө хүний нэр дээр буу оруулаад ирдэг, авна гэсэн нөхөр ямар ч ааш гаргаа билээ таашгүй.
+: үзмэр, цуглуулгын зориулалттай галт зэвсгийг эвдэж цоолохгүй болж. тиймээс жил бүр 15.000 төг-ийн татвар авах нь. харин өмнөх хуулийн дагуу гол төмрөө цоолуулж гэрчилгээ авсан байсан галт зэвсэг татвараас чөлөөлөгдөх юм байна. /галт зэвсгийн албан татварын тухай хууль 3.1, 4.1.1/ тэгэхээр аятайхан гар буу нтр-тэй байх боломжтой болж. тэр нь мэдээж арми, хүчний байгууллагын зэвсэглэлд байдаггүй буу байх ёстой.
+: ямар зориулалттай гэдгээс үл хамаарч өөрийн өмчлөл, эзэмшлийн галт зэвсгээр амь бие эд хөрөнгөө араатан амьтнаас хамгаалах эрхтэй болж. уг нь бусдын зэвсэглэсэн халдлагаас гэсэн үг байсан боловч портуун гишүүний саналаар тэр үг хасагдаж малчдад зориулсан агуулгатай болсон. энэ нь бас анчдад хамаарч болно.
+: иргэн өөрийн буугаа галт зэвсэг эзэмших эрхтэй хүнд түр ашиглуулах эрхтэй болсон. /11.4/. ингэхээр эцэг эх, ах дүү, найз нөхдийнхөө бууг айж ичих юмгүй аваад явж болдог боллоо. урд нь галт зэвсгээ бусдад шилжүүлэхийг хориглож байв.
+: галт зэвсэг эзэмших, өмчлөх эрх нэг талаар нээгдсэн. өмнө нь ямар ч хамаагүй гэмт хэрэгт ямар нэг байдлаар шийтгэгдсэн бол /авто ослын хэрэгт холбогдоод тэнсэн авах гэх мэт/ буу эзэмшихийг хориглож байв. одоо галт зэвсэг ашигласан санаатай гэмт хэрэг хийж байгаагүй л бол буу эзэмшиж болно
+: бүртгэлгүй буунуудад маш том боломж олгож. 2016 оны 4 сарын 1 хүртэл хугацаанд буугаа чөлөөтэй бүртгүүлэх эрхтэй болсон. хариуцлага хүлээлгэхгүй, татвар нөхөн төлүүлэхгүй, эх үүсвэрийн талаар тайлбар шаардахгүй. харин гэмт хэрэг үйлдэгдсэн буу бол тусдаа хуулиараа шийднэ гэнэ. эрүүгийн хууль руу яваад өгөх нь байшд. /26.3, 26.4/. нэгэнт ийм том боломж олгож байгаа тул дараа нь одоогийнх шиг хэсэг байжийгаад өршөөлийн сар маягтай юм зарлаж буу бүртгэхгүй байж магадгүй царайтай. хууль алсуураа буу эзэмшлийг багасгах, хуучин муусайн бууг хорих, хаах тал руугаа мэт санагдсан. дээрх хугацаанд бүртгүүлж амжаагүй бууг хураана гэдгээ ил тод зарлаж. /26.5/
+: ангийн зориулалтаар бичиг баримт авч /одоо хууль ёсоор ашиглаж байгаа/ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн хагас автомат бууг зориулалтаар ашиглаад дуусгаж болохоор болсон. ингэхгүй бол өөр гарц угаасаа байгаагүй лдээ. өмнө ярьж байсан шигээ хураана, хорино гэж хүчиндвэл бүгд нуугдаад хяналтгүй, хууль бус буунууд болох байсан. /26.7/
харин бичиг баримтгүй хагас автоматуудыг бүртгэлжүүлэхдээ спорт-сургалтын гэж бүртгэнэ. доор дахиад тайлбарлана.
одоо сөрөг тал гэмээр ч юм уудаа. гэхдээ шууд сөрөг гэх хэцүү цаагуураа эерэг гэмээр зохицуулалтууд.
-: ан агнах зориулалтаар ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна. /5.2/ үгчлээд бичлээ. хагас автомат гэхээр л сайга тигр боддог хүмүүсээс ийм л юм гарах нь дамжиггүй. гэтэл манайхны мэдэх, таних хэрэглэдэг sauer, blaser, winchester, remington, browning брэндийн хагас автоматуудаас гадна өөр үй түмэн сайхан цэвэр ангийн зориулалттай хагас автомат буунууд байдаг. эднийг хилээр оруулах, худалдах бүгд хориглогдсон. одоо нэгэнт батлагдсан хуультай юугаа ч ярихав.
энд миний хамгийн их анхаарал татаж байгаа юм "
..... бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна." гэсэн хэсэг. энэ огт ойлгомжгүй. ангийн бууг тодорхойлж байгаа хэсэгт энэ өгүүлбэр орчихоор зүрхэвч бүхий сум таарах бууг ангийн зориулалтаар ашиглуулахгүй гэж буй мэт. ингэвэл ак, винтов сум таардаг автомат биш буунаас эхлээд 223 rem, 308 win, 30-06 sprg, 8х57js нэмц гэх мэт нь дагалдаад, тэрч байтугай ган хадааснууд багцалсан дорвинк сум хүртэл байдаг гэхээр бараг бүх буу хориглогдох нь. эдгээр сумнуудад зүрхэвчтэй төрлүүд хар мянга 899 бий. ганц сайхан буу авчаад л баярлаад дамбийтал зогсож байтал "өө найзаа, наад буунд чинь энэ сум таарах нээ хө" гээд ганц байлдааны сум үзүүлээд л хураагаад авчих нь байшд. /25.1.1/
хэрэв "тийм бишээ, ангийн сум зүрхэвчгүй байх ёстой л гэжугаамаа" гэвэл ан агнах сумны хошуу зүрхэвчгүй байнаа гэдэг өөр шинэ заалт хийдэг ч юмуу, эсвэл арай өөр найруулгатайгаар энэ заалтдаа тусгах ёстой байсан байх. одоо тэгээд энэ заалтыг яаж ашиглахыг тэнгэр мэдэж.
-: тэр хагас автоматуудаа эдлэх эрхийг чинь хориогүй, спортын зориулалтаар хилээр оруулж ирээд, худалдаж аваад эдлэж болы шд гэж хэлж болно. гэхдээ спортын зориулалттай бууг эзэмшигчийнх нь гар дээр өгөхгүй, тухайн сургалтын төвд хадгалахаар зохицуулагдаж. /тир-ний талаар тавигдах шаардлага болон тэнд буу хадгалах тухай олон зохицуулалтууд байна/ ингэхээр овоо хэдэн цаас төлж буутай болчоод, хааяа л тусгай талбайд цаас цоолох эрхтэй байна гэдэг үнэхээр чин үнэнч хообийтой хүний л ажил байх. тэгж явдаг санхүүгийн эрх чөлөөнд хүрэгсэд хэд ч байгаа билээ. ан хийх, цаас цоолох 2-ын мэдрэмж гэдэг чинь шаал өөр юм байдгым даа. фаакин шээкс. буруу хэрэглээд байгаа хүнтэй нь хариуцлага ярьдаггүй, буу өөрөө буудаад байдаг юм шиг яриад ойлгоод явахымаа. энүүгээр тооцвол жилд 300 гаруй хүний аминд хүрээд байгаа машинуудыг л дугуйг нь хагалаад, моторыг нь дэлбэлээд хогийн цэгт овоолж байх ёстой шд.
-: буу эзэмшихдээ заавал эрүүл мэндийн үзлэгт орж, тусгай сургалтад суух ёстой болсон. насаараа буу үүрсэн, хээрийн мухарт байгаа хүмүүс яахын бүү мэд. мань мэтийн суурин газрын, бүртгэлтэй шудрага эзэмшигчид хүчиндүүлээд, хүнд сурталдуулаад нэг юм учраа олох л байх. сургалт ямар төлбөртэй, хэр хугацаатай, юу заах, цагдаа зохион байгуулна гэнэ байр сав юу билээ, одоо буу авсан байгаа хүмүүс орох эсэх, ороод уначуул бууг нь яах бүү мэд. суусан гэрчилгээгүй бол буу эзэмшүүлэхгүй гүйцээ. илүү тодорхой болгох ёстой байсан юм.
уг нь бууны талаар киноноос өөр мэдлэггүй, хүн дагаж хөөрөөд буу авчихсан, яаж хэрэглэхээ байтугай ямар сум ордгийг нь ч мэдэхгүй мул гаруудыг цэгцлэхэд, сургалтад сууж байж буу авах гэсэн заалт их хэрэгтэй лдээ.
за тэгээд иймэрхүү. өөр олон жижиг сажиг юм байгаа ч, гол өөрчлөлтүүдийг тоймлон бичлээ. 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хууль батлагдсан. баяр хүргэе. буудагч та ингээд шинэ хуулийн хүрээнд амьдарч эхэллээ дээ.