#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.19.26 11:17 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 250 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 16 7 8 9 10 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 3:28 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Ta mar buruu yarij bn, end 1 ch hvn odoogiin orosiin strategig zuvtugsun tohioldold alga, erduusuu l mongoliin tvvhend oros yamar vvreg gvitsetgesen, mun unuuduriin nuhtsuld tohirood evteihen yavh ni chuhal, nuguu heseg ni orosuud bol novsh nar gsn iim l 2 turliin hvmvvs bgad bn, gent neg soyon gegeervvlegch orj irsnee zarim hvniig uchirgvi orosiin fanat manataar ni nerleed eheljil gene, uuruu hvmvvsiin bichseng ni sain oilgoogvi baij bas uuriiguu uhaantai busdiig tuilshirsan bolgood yavchijee ene Saruul


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 3:42 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Ишлэл:
бид олон сая оросуудыг алж хүчиндэж, ноёдуудынх дээр хивс дэвсэж байгаад бүжиг хийж
Москваг нь Киевтэй нь цуг шатаасан. орос биднээс 30k лам хэлмэгдүүлсэн. ав адилхан мангасууд шүү дээ.
нэг нэг гайгүй түүхийн ном нэмээд уншчих газар шд.
Яг наадах чинь л одоо оросыг муухай харагдуулаад байгаа байхгүй юу. Өчнөөн жилийн өмнөх дайны өс хонзонг одоо хүртэл мартаж чадахгүй байн байн яриад л харааж зүхээд л. Гэтэл герман одоо европын хамтын нийгэмлэгийн нөлөө бүхий гишүүн. Бусад англи франц зэрэг улсууд нь тэр тухай хэдийн мартсан, үе үеээрээ л явж байна шүү дээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 3:49 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
Оросууд өөрсдөө тэгэж хэлж бна уу? зүгээр би л тэгэж хэлсэн шд. :haha:
ихэнх нь Монголыг байдаг гэдгийг мэдэхгүй шд,
бараг Монголчууд дайрч ирж байснийг ч мэдэхгүй мартцан домбороо байгаа.

_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 3:58 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Ишлэл:
Оросууд өөрсдөө тэгэж хэлж бна уу? ихэнх нь Монголыг байдаг гэдгийг мэдэхгүй шд,
бараг Монголчууд дайрч ирж байснийг ч мэдэхгүй мартцан домбороо байгаа.
Тэгсэн гэсэн. :hihi:
Путин монголд айлчилж байхад ихэнх орос айлын тиви эвдэрсэн байсан. тээ? :hihi:
Монголчуудын тухай онигоо орост моод болж, квн ээр хүртэл явж байхад тэд юу ч ойлгохгүй байсан тээ? :hehe:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 4:05 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
за тэр Орос-Монголын түүхч яамай

Грекийг хүчээр Оростой холбож байгаад далийчлаалда.
Оросыг Гректэй холбох логик яагаад зарим хүнд төрөв?

Оросын нөөц одоо 300 орчим тэрбум доллар байгаа.
ганц жилийн дотор 100 тэрбумыг рублийн ханшаа хамгаалах гээд агаарт хийсгэсэн.
үлдсэнээрээ яаж хэдэн жил тэсэедэ гэсэн санхүүгийн хүнд байдалтай.
Грекийн өр 400 орчим тэрбум доллар болно. яаж тэнэгтхээрээ ийм их өрөнд олон жил хураасан мөнгөө өгөх вэ дэ.
Грекийн өрийг даралцвал Оросын нүүр лүү нулимсан Европын холбоог далдуур дэмжиж байгаатай ялгаагүй.
нөгөө салхины өөдөөс нулимах гэдэг билүү.

ерөөсөө тувт яриад байдаг Оросоо ч мэдэхгүй юм юмтай холбох дуртай гарууд байх нь.

_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 4:16 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Орос гэж хэн юм бэ? ЕХ гэж юу юм бэ? гэдгийг харуулах амбиц Путинд байна. Тиймээс ч Ципрас Москвад айлчлахдаа ч, айчлалын дараа ч зээл төлөх хугацаагаа дуусах хүртэл Оросыг харж байжээ. Гэтэл нэг л юмыг дутуу тооцсон юм байна. Энэ нь дэлхий дээр хамгийн их хэмжээний нефть олборлогч (2014 он АНУ нэгд орсон), байгалийн хийн нөлөө бүхий олборлогчын дансанд 350 тэрбум доллар байсан байна. Мэдээж бидний ойлголтоор юу вэ, бурхан тэнгэр минь гэмээр л мөнгө л дөө. Гэтэл бидний бидний хөөрхийлөөд байгаа 10 сая хүнтэй Грекийн өрийг төлж дийлэхгүй мөнгө юм байна

_________________
Амьдралын партизан


Сүүлийн удаа Шинэ Гүүр 7-р сар.18.15 4:25 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 4:23 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Жилд 200 тэрбум долларын ДНБ үйлдвэрлэдэг улсын хувьд тэр хэмжээний өр зөв дэглэм барьвал давж болох л өр. Тэгэхээр жижигхэн Грекийн өрийг оросууд төлж дийлэхгүйнээ. Угаасаа бүрэн төлөх логик ч байхгүй. Гэхдээ шашин нэгтэй, соёлын нийтлэг уламжлал ихтэй, византын соёлын үнэт зүйлсийг тээгчдийн хувьд ядаж хэдэн 10 тэрбумын шуурхай тусламж хэрэгтэй байжээ. Энэ нөхцөлд Грек БРИКС-т ажиглагч болох асуудал ч яригдах байх.

_________________
Амьдралын партизан


Сүүлийн удаа Шинэ Гүүр 7-р сар.18.15 4:26 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 4:24 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
тийм учраас Оросыг энд бичих утгагүй л байгаа биздэ. :haha: :hihi:

_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 4:31 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Гол нь саяхан нэг хүн хэлэхийг сонслоо: "Манайх олигтой байхгүй бол Грек болж мэднэ шүү. Европийн дампуурал Грекээс эхэлж байна."гэх. Манайх 3 сая хүнтэй хирнээ 10 тэрбум долларын ДНБ үйлдвэрлэж байхад Грек 10 сая хүнтэй, 207 тэрбум доллар байна. Тэгээд баларлаа, хог новш боллоо, ЕХ-оос гарсан ч яадгийм гэцгээх. Даварсан амьтад вэ гэмээр санагдаж байна шүү! Грек гэж юу вэ? Монгол гэж хаана вэ? Бид төөрсөн байна.

_________________
Амьдралын партизан


Сүүлийн удаа Шинэ Гүүр 7-р сар.18.15 4:45 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 4:43 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Та нар Блүүмберг тв-ээр Грекийн нэг улс төрч хүүхний ярихыг харав уу? Нэг шивээс харуулснаа , энэ нь бидний өвөг дээдсийн шүтээн. Бууж өгж болохгүй гэдгийг илэрхийлж байгаа юм гэнэ. Бид түүхэн дурсгалаа худалддаггүй. Эндээс холхон байсан нь дээр" гэх шиг. Яг манайд байдаг хийрхэл нүдэнд үзэгдлээ. Мэдээж, хийрхэх, хоосон чалчих талаараа төстэй байж магадгүй л юм

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 5:01 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Ишлэл:
за тэр Орос-Монголын түүхч яамай

Грекийг хүчээр Оростой холбож байгаад далийчлаалда.
Оросыг Гректэй холбох логик яагаад зарим хүнд төрөв?

Оросын нөөц одоо 300 орчим тэрбум доллар байгаа.
ганц жилийн дотор 100 тэрбумыг рублийн ханшаа хамгаалах гээд агаарт хийсгэсэн.
үлдсэнээрээ яаж хэдэн жил тэсэедэ гэсэн санхүүгийн хүнд байдалтай.
Грекийн өр 400 орчим тэрбум доллар болно. яаж тэнэгтхээрээ ийм их өрөнд олон жил хураасан мөнгөө өгөх вэ дэ.
Грекийн өрийг даралцвал Оросын нүүр лүү нулимсан Европын холбоог далдуур дэмжиж байгаатай ялгаагүй.
нөгөө салхины өөдөөс нулимах гэдэг билүү.

ерөөсөө тувт яриад байдаг Оросоо ч мэдэхгүй юм юмтай холбох дуртай гарууд байх нь.
oros tusalhad belen gesnees uriig bi shuud darj ugnu geegvi negt! 2t orosiin huvid jild gadaad hudaldaanaas 2014 ond l gehed 415terbum dollar olj, naad 300 terbum chin vnendee 361 terbum gene


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 5:05 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Саяхан болтол оросын гол холбоотон байсан, хуучин ЗХУ-ын 2 дахь том БНУ байсан Украйны ДНБ 85 тэрбум доллар, нэг хүнд 2000 доллар юм байна. Энэ дээр харин аймаар хөөрхийлмөөр санагдаж байх чинь. Дундаж хөгжилтэй орны доод ангилалд байдаг, Азийн буурай Монголоос 2 дахин доогуур юм байна. Европийн улс шүү дээ, харамсмаар, ядарсандаа л арга хайж байна гэж бодогдох. Грек бол 18.8 мянган доллар ноогдож байна. Хэнийг дагавал юу болдогын тодорхой жишээ энэ. Тэгээд ЕХ-ы хамгийн ядарсан, эмзэг давхарга гээд байгаа шүү.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 5:07 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Greek tgd odoo 86terbumaa hezee avhiin bol? Tervvgeeree yaj hyamralaa zohitsuulah bol


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 5:19 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Ишлэл:
Greek tgd odoo 86terbumaa hezee avhiin bol? Tervvgeeree yaj hyamralaa zohitsuulah bol
Учраа олох биз. Тодорхой төлөвлөгөө гаргаад тооцоод л авж байгаа биз

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 5:28 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Миний бодлоор энэ хямрал хүмүүсийн амьдралийн хэвшилтэй холбоотой байж мэдэх юм. Гректэй ойролцоо хандлагатай испани, португал, (магадгүй франц), зүүн европийн орнууд гээд урт жагсаалт хүлээж байгаа учраас ЕХ баларж сүйрлээ гэх яриа хэдэн 10 жилдээ тасрахгүй биз. Магадгүй үе солигдож, Е зон дотроо шилжилт хөдөлгөөн их явагдсанаар бага багаар хөлөө олох болов уу!

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 5:34 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.16.15 10:33 pm
Бичлэгүүд: 27
Викидэхээ больцгоо.
Тэгээд юманд бодитоор дүгнэлт хий.
Грек-т туслана гэдэг чинь бүх өрийг нь дарна гэсэн үг биш.
Грекийн өр Грекийн өр хэвээрээ л байна.
Ёроол нь цоорхой хувинд ус дүүргэж өгөөд байвал урсаал алга болоод байна.
Одоогийн нөхцөл байдалд Грек ёроол нь цоорхой хувин л гэсэн үг.
Тиймээс Ямар ч туслалцаа үзүүлж байгаа зээлдүүлэгч хувингаа нөхөөд ирвэл хувинд чинь ус хийгээд өгье л гэж байгаамлдаа.
Орос ч гэсэн туславал ялгаагүй л нөхцөл тавьж таарна.
За тэгээд цоорхойгүй хувинтай болчихвол бусад зээлдүүлэгч нар дахиад хувинд нь ус хийж өгөх итгэлтэй болно.
Зээл өгнө, Зээлийн хугацаагаа сунгана, хүүг багасгана.
Япон, Америкийн гадаад өр нь дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ давчихсан л байдаг.
Харин систем нь зөв болохоор зээлээ тухай бүртээ төлөөд явчихдаг юм л даа.
Тэрнээс биш туслана гэхээр Орос дангаараа халаасандаа байгаа мөнгөө шавхаад өгчихнө гэж бодож байгаа бол тийм биш шүү.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 5:39 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Ишлэл:
Викидэхээ больцгоо.
Тэгээд юманд бодитоор дүгнэлт хий.
Грек-т туслана гэдэг чинь бүх өрийг нь дарна гэсэн үг биш.
Грекийн өр Грекийн өр хэвээрээ л байна.
Ёроол нь цоорхой хувинд ус дүүргэж өгөөд байвал урсаал алга болоод байна.
Одоогийн нөхцөл байдалд Грек ёроол нь цоорхой хувин л гэсэн үг.
Тиймээс Ямар ч туслалцаа үзүүлж байгаа зээлдүүлэгч хувингаа нөхөөд ирвэл хувинд чинь ус хийгээд өгье л гэж байгаамлдаа.
Орос ч гэсэн туславал ялгаагүй л нөхцөл тавьж таарна.
За тэгээд цоорхойгүй хувинтай болчихвол бусад зээлдүүлэгч нар дахиад хувинд нь ус хийж өгөх итгэлтэй болно.
Зээл өгнө, Зээлийн хугацаагаа сунгана, хүүг багасгана.
Япон, Америкийн гадаад өр нь дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ давчихсан л байдаг.
Харин систем нь зөв болохоор зээлээ тухай бүртээ төлөөд явчихдаг юм л даа.
Тэрнээс биш туслана гэхээр Орос дангаараа халаасандаа байгаа мөнгөө шавхаад өгчихнө гэж бодож байгаа бол тийм биш шүү.
Зөв, зөв. Энэ зүйтэй. Гэхдээ энд зүгээр "май" гээд мөнгө өгөх тухай хэн яриагүй шиг. Зээлний тухай. Яагаад оросууд зээл өгж чадсангүй вэ гэсэн сэдэв бас хөндөгдлөө. Дашрамд википедиадсан хэвээр байх болноо, хорвоод хосгүй сайт!

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 6:10 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Ишлэл:
тийм учраас Оросыг энд бичих утгагүй л байгаа биздэ. :haha: :hihi:
Грек чинь Марс гараг дээр байдаг бүрэн биеэ даасан улс биш шүү дээ. Одоо бол Грекийн хувь заяанд нөлөөлж болох 2 том хүчний нэг нь ОХУ болоод байнаа. Дээр нь энэ сэдэвт миний Грекийн талаар бичсэн текстын хэмжээ бусдаас их байнаа.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 6:34 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Negent tseejeeree medehgvigees hoish yarihaasaa umnu wiki dej medehgvi toon vzvvleltvvdee huulj yagad bolohgvi gej, ydjil yarihaasaa umnu tungaadag hvmvvsiin shinj bishvv hehe


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 9:15 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Шинэ гүүрээ чи оросыг дагаж болохгүй барууныг дагах естой гэж олон удаа бичлээ. Өнгөрсөн 70 жил оросыг дагасан харин 1990 оноос хойш бид барууныг дагасан гэдгийг яагаад дуридахгүй байна вэ.
Монголын бүх шатанд орос зөвлөгч мэргэжилтэн байсан бол оронд нь барууны мэргэжилтэн байлаа.
Монгол улс бүх хуулиа барууны стандартаар зохиож баталж, хүний эрхийн холбогдрлтой бүх конвенцэд барууны зөвөлгөө есоор элсэж орлоо.


Тэгээд байхад л чи монголчуудыг барууныг даг гээд байх юм. Яг юуг нь дагуулах гээд байгаа юм бэ. Ойлгохгүй байна монгол улс бүх хуулиа бүх зүйлээ барууныг дагаж хийж байхад чи олж харахгүй юм.
Одоо яг барууны юуг нь дагах үлдсэнийг хэлээд өгөөч


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 10:53 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Ишлэл:
Шинэ гүүрээ чи оросыг дагаж болохгүй барууныг дагах естой гэж олон удаа бичлээ. Өнгөрсөн 70 жил оросыг дагасан харин 1990 оноос хойш бид барууныг дагасан гэдгийг яагаад дуридахгүй байна вэ.
Монголын бүх шатанд орос зөвлөгч мэргэжилтэн байсан бол оронд нь барууны мэргэжилтэн байлаа.
Монгол улс бүх хуулиа барууны стандартаар зохиож баталж, хүний эрхийн холбогдрлтой бүх конвенцэд барууны зөвөлгөө есоор элсэж орлоо.


Тэгээд байхад л чи монголчуудыг барууныг даг гээд байх юм. Яг юуг нь дагуулах гээд байгаа юм бэ. Ойлгохгүй байна монгол улс бүх хуулиа бүх зүйлээ барууныг дагаж хийж байхад чи олж харахгүй юм.
Одоо яг барууны юуг нь дагах үлдсэнийг хэлээд өгөөч
Одоо гол нь хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хууль журам ч учиргүй барууны стандартад ойртсон юм байхгүй , жаахан дөтөлсөн төдий, гэхдээ суурь нь байгаа энэ яваандаа шийдэгдэнэ ш дээ. Цааш нь нэмж бичье!

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 11:10 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
1. Оросын хөрөнгө оруулалт. Энэ бол хамгийн том бэрхшээл. Бид мэдээж хүчний харьцаагаа хадгалахын тулд энэ их хөрштэйгөө харилцаагаа маш сайн байлгах хэрэгтэй. Оросоос ямар хөрөнгө оруулалт татах вэ гэдэг ерөөсөө тодорхойгүй. Тэрбайтугай оросын судлаачид ямар хөрөнгө оруулалт хийхийг тодорхойлж чадахгүй байна. Тэдний баримтлахаар болж байгаа чиглэл нь хуучны хөрөнгө оруулалтаа хамгаалах явдал гэж үзсэн. Энэ нь манайд ашиггүй байхгүй юу. Жишээ нь галбын үеийн төмөр зам хэвээрээ байх нь, нэг царигтай байх ёстой, шатах тослох материалаа авсаар байх хэрэгтэй. Зөвхөн энэ 2 гэхэд эдийн бүх өсөлтийг хязгаарлаж байгаан. Эх газрын оронд төмөр зам бол монопол тээвэр гэх мэт. Ямар ч тендерт орсон оросын төсөл ялах магадлал бараг л байхгүй. Хөрөнгө оруулалт, технологи бүгд стандартад нийцэхгүй. Тэгэхдээ заавал хамтран ажиллах ёстой, заавал хөрөнгө оруулалт байх ёстой. 2 хөршөөс хөрөнгө татахдаа тэдний эрх ашгийн зөрчилтэй салбаруудад татвал их ашигтай, сайн хэрэгжинэ. Магадгүй ураны салбарт оросын хөрөнгө оруулалт байж болох юм. Мэдээж, том мега төслүүдийн тухай л яриад байна.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 11:20 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
2. Хятадын хөрөнгө оруулалт бэрхшээл багатай, тэрбайтугай бүр сонголт ихтэй. 2 хөршийн эрх ашиг зөрчилдөж байгаа салбаруудад оруулбал сайн. Газрын тосны салбар том жишээ л дээ. Хүмүүс шүүмжлээд л байдаг, гэхдээ бодит бус гэж боддог. Монголд нефть илэрж ашиглах нь орост ерөөсөө ашиггүй байхгүй юу. Тиймээс манай газрын тосны салбар ер нь хөгжил зогсцон байсан. Ямар ч нефть байхгүй, ашигласан ч үр ашиггүй гэж үзсээр ирсэн. Гэтэл энэ жилийн байдлаар түүхий тос бараг 0.8 сая тонн олборлож байгаа байхаа. Ойрын 3 жилд хэрэгцээгээ бүрэн хангах түүхий тос гарах байх. Нүүрс шингэрүүлэх төсөл гээд маш олон төсөл байж болноо, зөв сонголт л чухал.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.15 11:43 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
3. 3 дагч орнуудын хөрөнгө оруулалт. Энэ бол бас тийм амаргүй. Ер нь бол 2006 он хүртэл манайд барууны ямар ч томоохон хөрөнгө оруулалтын ирээдүй байгаагүй. Оюутолгой бурхны аврал байсан. 3 дагч хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалт нь зөвхөн эдийн засгийн үр ашгаас илүү геополитикийн өндөр ач холбогдолтой. Монгол ардчилалд орсон хирээсээ яагаад ард түмний хүсэн хүлээсэн өөрчлөлт гарахгүй байв. Манайд тэдний ямар ч бодьтой э/з-ийн сонирхол байхгүй байсан. Томоохон хамтын ажиллагаа үүсээгүй тохиолдолд ямар ч стандарт манайд нэвтэрж чадахгүй. Барууны үзэл санааг хүлээн аваад зогсоогүй, хөрөнгө оруулалтыг нь татаж чадсан орнууд л хөгждөг. Иймээс манайд хөрсөн дээр буусан ардчилал 2006 онд эхэлсэн юм. Энэ үеэс эхлээд Монгол улс оросын хараанд өртөж эхэлсэн, гэхдээ муу талаараа. Үнэндээ би орос хүн байсан бол, тэр тусмаа бодлого боловруулагч байсан бол Монголыг хөгжүүлэх туйлын ашиггүй. Оросын ирээдүйн гол зах зээл бол Хятад улс гэж тодорхойлсон. Монголын Хятадад зарах боломжтой бүх түүхий эд орост бий. Иймээс Монголын хөгжлийн гол сорилт Орос улс болохыг ирээдүй тодорхой харуулах болно. Тэдний хувьд Хятадын хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд хянаад байж болно гэж үздэг. Хятадын эрлийз гэсэн маш том зэвсэг бий, энэ зэвсэг удаан хугацаанд үйлчилсээр л байх болно. Тиймээс оросын гол бай бол ерөөсөө л барууны хөрөнгө оруулалт, ингэж тэмцэж байж л хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтаа хамгаалах боломжтой. Тиймээс барууны хөрөнгө оруулалт маш том сорилт. Уг нь олон төслүүд байж болно. Францтай ураны салбарт, АНУ занар гэх мэт, сонголт бол олдоно.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.19.15 7:32 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Асуудал тодорхой байхад олон үзүүртэй зүү яриад налайж сууж болохгүй. Гэхдээ та бүхний яриад байгаа бол ердөө л дипломат харилцааны суурь нь байх ёстой. Бид албан түвшинд, том түвшинд ярихдаа баланс тэнцвэр, 2 их хөрш, 3 дахь хөрш гэж ярьж байх хэрэгтэй, бүр үүрэг ч байх. Хүссэн ч хүсээгүй бид голчтой, төвийг сахиж яриад, хийхдээ хийхдээ жинхэнэ бодлогоороо ажиллах ёстой. Орос Монгол 2 улс уулзахаараа өчнөөн ажил хийх тухай ярьсаар л ирсэн. Харин хоорондын худалдаа Монгол талдаа 90 гаруй хувийн алдагдалтай хэвээр яваад 25 жил явлаа, өмнөх 70 жилд хэвээр байсан. Үр дүн нь ийм. Энэ бол орос улсын чухам бодлого нь илэрж байна. Манайх орост нийлүүлэх 1-3 тэрбум долларын бүтээгдэхүүнгүйд учир нь байгаа юм биш шүү дээ. Мах, ноос ноолуур, арьс ширэн эдлэл, түүхий эд гээд бий. Харин хятадтай хийх худалдааны тухайд бас л албан бичигт харилцан ашигтай байхыг л бичнэ. Бодит байдалдаа Монголд 70 гаруй хувийн ашигтай явж байна. Энэ бол тэдний бодит бодлого хандлага юм. Тэгэхээр форумд дипломат бодлого ярих төдийлөн шаардлагатай биш байх, бодит бодлогын тухай л.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Грекийн хямрал
БичлэгБичигдсэн: 7-р сар.19.15 8:46 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Шинэгүүр ээ чиний бичсэн чинь хөрөнгө оруулалт л байнаштэ. Барууныг дагахын тухайд 25 жил монгол улс дагаад явж байна. Чи өөрөө ч мэдэж байгаа. Барууны зөвлөгч, дэлхийн банк, Ану ын зөвлөгч нарын хүссэн бүх зүйлийг монгол улс хийж ирсэн. Барууны ардчилалын үнэт зүйлийг дорнын сэтгэлгээ монгод улсад шингээх гээд л тохирсон тохироогүй хуулиуд болон бодлого их л явлаа.
Хуулийн салбар, боловсролын салбар систем гээд бүх зүйлийг барууны тэр дундаа герман баримжаатайгаар улсаа хөгжүүлэх гээд л явж байна.

Чи чинь баахан барууныг хятадыг дагах хэрэгтэй гээд байсан чинь хөрөнгө оруулалт ярих юм.
Хөрөнгө оруулалт дээр бол шулуухан хэлэхэд хөрөнгө оруулагч талд комунист байна уу ардчилсан байна уу тоталитар дэглэмтэй байна уу хамаа байхгүй. Гол шалгуур бол хөрөнгө оруулагчид ашигтай байх.

Тийм болохоор барууныг дагах, хятадыг дагах гээд олон юм бичихгүй зүгээр хөрөнгө оруулалт татах тухай л бичих байждээ.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 250 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 16 7 8 9 10 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр