Ишлэл:
1 . Хоёулхнаа байх, хэн ч саад болохгүй, бие биенээ санаснаа мэдрэх орчин бүрдүүл. Хоорондын маргаан ужгирсан үед хэцүү байж болох ч оролдоод үз. Амралтанд яв, ханийгаа аятайхан ресторанд хоолонд урь. Та нэгэнт түүнийг урьсан болохоор уурлаж төдийлөн чадахгүй. (Жилдээ 15-аас доошгүй удаа ингэж “тусгай” орчинд хамт байх хэрэгтэй)
2 .Хоёр биенээ ах дүү, хамаатан садны орчноос аль болох түргэн тусгаарла. Сонирхолтой байх болно, амьдралаа өөр өнцгөөс хараад эхлэхэд хэрэлдэх биш, хэлэлцэх нөхцөл бүрдэнэ.
3 . Өөртөө тавьсан тангаргаа олон дахин давтаж хэл. Сайн сайхныг хүсэж “үглээд” байвал оюун санаанд лавширч суух сайн талтай.
4 . Хоорондоо маргалдаж байх үедээ ялан дийлэх сэтгэлээ хангахын тулд биш, харин дундын шийдвэрт хүрэхийг зорь.
5 . Тэгэхгүй бол хэрүүл, тэмцэл аймшигт хүргэх магадлал 99.99 хувь гэдгийг ухаар.
Iim shan zvilsiig unshij bh yum bol salaltaas hundii bh bolomjtoi. Hvmvvs yer ni az jargaltai amidarmaar bgaa bol ter hemjeegeeree uuriiguu hugjvvleh heregtei.
Bayarlalaa
6 . Нөхөртөө ( эхнэр ) хэлснээ, эсвэл түүнийхээ амнаас унасан үг бүрийг өлгөж авч, гүнзгийрүүлж бүү бод.
7 . Уучлалт гуй, гэхдээ чин сэтгэлээсээ. Уучлалт гуйх нь харилцааны ихэд нандин алхам тул хэзээ, хэрхэн гэдгийг сайтар нягталж үйлдээрэй.
8 . Хамтдаа байх боломжийг аль болох бүрдүүл. Өөрсдийн очдог, цуг байдаг, очихсон гэж тэмүүлдэг газартай бол.
9 . Хэчнээн хэрэлдэж, маргалдаж байсан ч харааж, доромжилсон үг, хэллэг бүү хэрэглэ.
10 . Юу ч болсон аз жаргалтай байна гэж бод. Болохгүй байсан ч оролд.
11 . Ханьдаа муу санахгүйгээр бүхнийг мартаж өршөөн, амьдралдаа цав цагаан хуудас шинээр нээж байна гэж бод. Тэгж ханд.
12 . Өөрийгөө хэсэг хугацаанд хүүхэд гэж сэтгээд салж сарнисан эцэг, эхийн хүүхэд баймааргүй байна гэж бодоод үз.
13 . Хэт эмзэг байж, юм л бол гуниглах хэрэггүй.
14 . Идэж ууж, өмсөж хэрэглэж байгаа зүйлээ та зөв замаар олсон гэдэгтээ итгэлтэй бай.
Iim shan zvilsiig unshij bhad salaltaas hundii bh bolomjtoi. Hvmvvs az jargaltai amidarmaar bgaa bol ter hemjeegeer uuriiguu hugjvvlj bh heregtei.
Bayarlalaa Finalmatch