Ишлэл:
Өөрсдийгөө эхлээд хөгжүүл л дээ!
Өөрсдөө бие дааж хөгжөөгүй хүмүүсийн асуулт, асуудалыг яриад байгаамуу? Тэднийг ахмад форумерийн хувьд "ЧИ" хөгжүүлнэ ш дээ...
"Асуулт" форумыг хүн хаанаас олж ирдэг вэ? Тэгснээ "ЧАМ" шиг бүгдийг судлаад дараа нь асуулт асуух, асуудлаа тайлбарлах "ШИНЭ" нөхдүүд хэд вэ?
Мэдээж л "тэнд"-ээс хаягдаж монголд ирсэн машин тэрэгний "зовлон" бүгд л ижил болохоор 1 асуултыг 5, 5 хуудасны зайтай л шинэковууд тавих нь тодорхой ш дээ... Тэдэнд ядаж УРЛ-ыг нь олоод өгчдөг бол хөгжүүлж байгаагийн чинь 1 хэлбэр биш гэж үү... Тэрний дараа тэд өөрсдөө учраа мэддэг барьдаг болох байлгүй...
Ишлэл:
авто форумчдын авто боловсрол тэртээ 2004 оноосоо огт нэмэгдээгүй. Мэр сэр сонирхдог судалдаг, хобби болсон залуус бий, гэхдээ өдрийн од доо!
Миний хувьд 2009 оноос хойш өчнөөн зүйл л мэдэж авлаа... Эсвэл чиний танил форумчдын 2004 оны авто боловсрол магадгүй тулсан цэгтээ байсан байлгүй... Анх орж ирэхдээ "ОД" он офф асуудаггүй тоёота-чин ховор нь үнэн... Яагаад заавал тэрнийг орж ирэхээсээ өмнө мэддэг байх хэрэгтэй гэж?
Форум гэж юу юм бэ? Их дээд сургууль, эсвэл засварчны зэрэг олгодог мэргэжлийн курс, эсвэл хэн нэгэн хадам ээжийн зан араншинд тохирсон байх ёстой гал тогооны өрөө биш биздээ. Хүмүүсийн харьцаа, харилцаа, мэдлэг чадвараа бусадтай хуваалцах, чөлөөт цагаа өнгөрүүлэх " нээлттэй зочны өрөө" биш гэж үү?
Ишлэл:
Сүүлийн үед машинтай хэдэн бацаанууд тэдэнтэй нийлдэг хэсэг охидын чаат, болзоо болсон шт... Xантааз футболк ижилсүүлж өмсөөд бичиг энэ тэр хайчилж шилэн дээрээ нааж давхихаар болчихдог юм биш шүү дээ
Ямар ч зүйл хамт олон, хүрээнийхээ хэмжээгээр хөгждөг гэж бодож байна. Энэ тал дээр чи нэг их эмзэглээд байх шаардлагагүй л болов уу.
Хэн нь хэнтэйгээ хаана ямар байдлаар харьцах нь чиний, миний, эсвэл тэрний хувьд сонин биш. Тэд харин юугаар холбогдож хамт олон болсон, чалчих болзохдоо юуг урьтал болгож, юуны нэрэн доор хөгжилддөг гэдгийг надаас өөр хэлэх цэнхэр нэртэн, эсвэл идэвхитэн гишүүд олон байгаа...!
Ишлэл:
Миний хувьд хэдхэн Subaru etc. бичлэг хийгээд л 10 шахам хүн машинаа сольсон, дахиад 2-3 бичлэг хийгээд л нөгөө авсан машинуудаа уралдаад л зарсан...
Арай ч дээ... Чамайг иймхэн юм бодож явдаг гэж бодсонгүй... Хэн ч тэгж хэлнэ гээч. Үгүй шүү дээ форумчин минь... Чи энд ирээд форумчдынхаа СУБ-уудыг унаж үзээд, байгаа байдлаар нь ядаж зөвөлгөө өгсиймүү? Тэгэх боломж байгаагүй байж болно. Гэхдээ миний хувьд бол ҮГҮЙ... Тийм байлаа ч ийм юм ярьж явах чинь инээдтэй байна...
Эцэст нь миний санал гэвэл гадны форум ярихын оронд "энд"-хийнхээ хэдийг форумчин болоход нь тэр их мэдлэгээсээ багахан ч болов тасалж өгвөл хэн хүнгүй баярлах байна... Энд БАРУУНЫ, ЗҮҮНИЙ СЭТГЭЛГЭЭ хэнд ч хамаа байхгүй...
Баярлалаа...!!!
