Ишлэл:
Хархорум төвтэй Монголын эзэнт гүрний нийслэлийг төсөөлөөд үз дээ.
Нүгэлт Хувьлай хаанаас өмнө олон жил болж л байсан зүйл.
Ишлэл:
Их хятадыг, дараа нь перс ислам ертөнцтэй холбогдоод торгоны зам монголоор дайрч мурийя гэж бодоод үзэхлээр монголын уугуул нүүдэлчин иргэншил юу болох байсан бэ?
нүүдэлчин иргэншил Хувьлай-д огт чухал байгаагүй. Тийм ч учраас өөрөө хамаг насаа Хятадын нутагт хааны тансаг ордонд барсан. Арай нүгэлт Хувьлай нүүдэлчин иргэшил, мал аж ахуйд хайртайдаа ингэлээ гэж хэлэхгүй биз дээ.
Ишлэл:
хүн ам цөөтэй монголчууд зуу, хоёр зуун жилийн дараа хэр цус холилдсон байх вэ?
Цагадайн улсын үр сад Узбэк, Афганистанаар дүүрэн байна, тэд цус холилдсон. Батын цэргүүд ч мэдээж мөн адил. Хувьлайн мэдлийн олон цэргүүд цус холилдсон нь дамжиггүй.
Гадаадад бослого манаж суусан цэрэг цус холилдох нь нутагт байх цэрэг цус холилдохоос хамаагүй өндөр магадлалтай нь ойлгомжтой асуудал. Тэр тусмаа Хятад гэж аюултай үндэстэнтэй нийлэн сууж нэг дээвэр дор байх нь бүүр ч аюултай асуудал. Нүгэл лайтай Хувьлай.
Ишлэл:
Их хятад нэг л өдөр эзэнт гүрнийг түлхэн унагахад нийслэл нь Хархорумд учраас монгол тэр чигээрээ хятадын эрхшээлд орчих уу зэрэг асуултууд байгаа юм.
Монголчууд Хятадыг юучгүй болгож эзэлсэн хэрнээ нэг л өдөр эд нар Монголыг эзэлнэ гэж бодоод сууж байсан гэж хэлэх гээд байна уу? Ийм пассив, шалтаг хайсан муйхар логик хаана ч ажиллахгүй.
Ишлэл:
Магадгүй бид ямар ч нүүдэлчин иргэншилт биш суурин ард түмэн болж хувираад өнөөгийн Швейцарь, Итали, Франц гэх мэт олон улс үндэстэн холилдсон улс байх ч юм билүү.
Суурин ард түмэн цус холилдох албагүй биз дээ.
Одоогийн Монголчууд ~70% суурин улс.
Галлууд (Франц) болон Германчууд ч Ромын БНУ-ын үед тэр чигээрээ нүүдэлчид байсан. Суурин болж ирээд л одоогийн чадлаа олж авсан улсууд.
Нүүдэлчин гэдэг бол Төв Азийн онцлог ч биш юм. Нүүдэллээд сүүлдээ хүчээ нэмэхээрээ, эсвэл байгалийн шаардлагаар нүүдэллэхээ больдог нь хаана ч байдаг л асуудал.
Нүүдэлчин гэдэг ч харьцангуй ойлголт. Нүүдлийн мал аж ахуйг хэлж байгаа бол нүүдлийн мал аж ахуй чухал учраас тэрнийг хадгалаад Монголыг малын бэлчээр л байг гэж Хувьлай бодоогүй нь лавтай.
Хувьлай өөрийн өрсөлдөгчдийг алслагдмал байлгах гэж л тийм юм хийсэн. Эд баялагт болон харийн юманд шунасан балагтан. Улсаа нүүлгэсэн тийм хаан гавъяатай байх учиргүй. Бутралын үеийн бүх үйл лайны эхийг тавьсан.