#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.07.26 2:04 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 427 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 16 7 8 9 1017 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 7-р сар.10.10 12:23 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.02.10 10:43 am
Бичлэгүүд: 123
Oo tiimuu naadmaar my birthday shd kk beleg oruulaxguimuu daa^^
Bayrlalaaa^^

_________________
эx орондоо xайртай^^


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.10 12:14 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
баярлалаа, сайхан баярлаарай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.10 8:36 am 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.02.10 10:43 am
Бичлэгүүд: 123
Saixan naadamlaarai^^

_________________
эx орондоо xайртай^^


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 11:06 am 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.10 4:24 pm
Бичлэгүүд: 109
Байршил: Улаанбаатар
Наадам ч өнгөрчихлөө, оруулах болоогүй л байгаан байх даа?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 11:17 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
НӨХӨР, ДАЙСАН ХОЁР МӨР ХӨӨВ

«Ээ, толгой яасан их өвдөнө вэ, хичнээн их өвдөнө вэ!»
Үнэн юм уу, дэмийрч байгаа юм уу, орны толгой дээрээс эх нь тонгойж байх шиг Генрихт санагдана. Эх нь хүйтэн алгаа хүүгийнхээ духан дээр тавихад хэсэгхэн зуур дотор нь онгойлоо. Хэсэгхэн зуур гайгүй болоод дараа дахиад л санчиг нь лугшиж доргиж эхлэв ... Энэ Миллер, Шульц хоёр хаанаас гараад ирдэг билээ? Энэ хоёр ээлж ээлжээр толгой руу нь нэг хатуу юмаар цохиод байна. Эд нарт юу хэрэгтэй юм бол? Аа тийм, ёстой нэрийг минь хэлүүлэх гэж байна. ... Би Генрих фон Гольдринг, би Генрих фон Гольдринг ... барон хэргэмтэй хүн. Ханын цаг хаана цохиод байна? дүүжин нь одоохон ганхаад яг санчигийг минь цохих нь ... Хүчилж байгаад гараараа зайлуулах хэрэгтэй юм, гараа ингээд өргөе ...
Генрих мөрөөр нь хатгуулж өвдөхөд дуу алдаад сэрлээ. Орны нь толгой, хөл хоёрт байсан хүёр хүний дүрс сандал дээрээ босон харайв. Энэ юу вэ, Курт, Моника хоёр уу? Энэ хоёр яагаад энд байна вэ? Бас толгой минь яагаад ингэж айхтар өвдөнө вэ?
— Эрхэм ахлах дэслэгч ээ! Таныг тайван хэвт гэж эмч тушаасан гэж Курт хэлээд тонгойж, Генрихийн дэрийг засч өгөв.
Моника дуугүй байна. Моника түмпэнтэй усанд цагаан алчуур хийж мушгиад Генрихийн духан дээр тавилаа. Генрих чухам юу болсныг санах гэж хичээн хэсэг зуур нүдээ аниад хэвтлээ. Жинхэнэ болсон явдал зүүдэндээ үзсэнтэй нь бас л хутгалдсаар байжээ. Гэнэт чанга ярьж дэмийрэн байж магадгүй гэсэн аймшигт бодол төрөхөд Генрих ухаан оров.
— Би хар дараад ... нойрондоо хашгирч, юм ярьсан болов уу? гэж хайхрамжгүйхэн асуугаад юу хэлэх бол гэж хирдхийн хүлээв.
— Үгүй, эрхэм ахлах дэслэгч ээ, та зүгээр ёолоод байсан. Мадемуазель Моника бид хоёр дахин доктор авчрах юм уу гэж байсан гэж Курт хэлэв.
Моника ч гэсэн, Курт ч гэсэн нойргүй хоносондоо нүд нь улайсныг Генрих сая л ажиглаж
— Мадемуазель Моника танд, бас Курт чамд их төвөг удлаа гэж сэтгэл уяран хэлээд өндийх гэтэл үгүй, үгүй та хэвт! гэж Моника сэтгэл зовнин дуу алдаад хүйтэн жинг солих гэж Генрихийн дээрээс тонгойлоо ...
Танил хөөрхөн царай харагдана. Бүсгүйн царайнаас эх, эгч, хайрт хүний энхрийлэл туяааран байх мэт ... Гар нь ч гэсэн энхрий зөөлөн байна. духанд нь хэчнээн болгоомжтой хүрнэ вэ. хүйтэн алганд нь хацраа наагаад унтахсан. Сайн унтаж нойр авахсан. Генрихт хүч тэнхээ их хэрэгтэй шүү дээ!
Миллер ганц өдрийн дотор Голдринг дээр хоёр удаа ирсэн боловч түүнтэй ярилцаж чадсангүй. СС-ийн албаны дарга ахлах дэслэгчийг дайрсан нөхцөл байдлыг тодруулахын тулд хэрэгтэй бүхнийг хийжээ. Ухаан алдсан Генрихийг олсон тэр газрыг Миллер өөрөө нарийн шинжилсэн байна. Нэг бутны дор герман автоматын арваад хонгио байхыг олжээ. Гольдрингийг Бонвилоос авчрахаар явсан тэр зэвсгээр нь буудсан байж болох юм. Зэвсэг ачсан галт тэргийг довтолсон нь бусад бүх хэрэг явдлын учрыг тайлах түлхүүр болох ёстой. Чухам үүн дээр СС-ийн бүх албан нэг байрандаа дэвхэцсээр байна. одоо болтол галт тэргийг довтолсон нарийн тодорхой байдлыг олж тогтоож чадсангүй, хамгаалалтанд явсан цэргүүдийн мэдүүлэг тун бүрэн дүүрэн биш, ихэнхдээ эсрэг тэсрэг байлаа. Уг нь цувааг дагалдан явсан ахлах дэслэгч Фельднер одоо хүртэл хүнд байдалтай байгаа учир эмч нар уулзуулахгүй байна. тэгээд Гольдрингтой зөвлөн ярилцаж төлөвлөгөөгөө хуваалцахыг машид хүссэн байжээ. Галт тэргийг довтолсны дараа Берлинээс партизануудтай явуулах тэмцлийг хүчтэй болгох тушаал өгөөд нүхэн замыг довтолсон тухай Берлинд мэдсэний дараа партизаны хөдөлгөөнийг дарах талаар авч байгаа арга хэмжээний тухай өдөр бүр илтгэж байхыг Миллерт хатуу тушаажээ.
Миллер одоо дээд командлалд авъяас чадвараа үзүүлж болох, үзүүлэх ч ёстой тийм цаг болж, дивизийн хэсгийг бодвол илүү өргөн хэмжээний ажил хийвэл таарахаа батлан харуулах хэрэгтэй боллоо. Чухам энэ талаар Миллерт Гольдринг хэрэг болно. Гольдринг генерал Бертгольдод кахиа бичихдээ СС-ийн нутгийн албаны даргын идэвх санаачлагын тухай хоёр гуравхан үг дурсчихвал Миллер хэргэм тушаал ахих нь баттай хэрэг. Ялангуяа Гольдрингийг довтолсон этгээдүүдийг олж чадвал сайн. Ай даа, тэгвэл ч Бертгольд Миллерийн төлөө бололцоотой бүхнийг хийх болно. Ингээд Бароныг довтолсон буруутай этгээдүүдийг нэн даруй олох нь чухайл байна ... Тэдний мөр олдохгүй бол яана? За яах вэ, тэгвэл өөр бас нэг арга байна. хэдэн тариачныг баривчлан авч, тэднийг партизануудтай холбоотой гэж ял тулгаад, сүртэйхэн шиг шахаж шаардвал ... Гольдрингийг довтолсон гэдэг өчиг бэлэн болох нь тэр. За энэ ч маргааш өдрийн ажил. Одоо Генрихтэй заавал, аль болох хурдхан уулзах хэрэгтэй байна.

***

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 9:03 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.02.10 10:43 am
Бичлэгүүд: 123
Wow orchixson bna shd yamar goe wm be^^ odoo ch millertei uzej taarax bx daa kk bayrlalaa ss7^^

_________________
эx орондоо xайртай^^


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 9:04 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.02.10 10:43 am
Бичлэгүүд: 123
Wow orchixson bna shd yamar goe wm be^^ odoo ch millertei uzej taarax bx daa kk bayrlalaa ss7^^

_________________
эx орондоо xайртай^^


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.10 11:48 am 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.02.10 10:43 am
Бичлэгүүд: 123
Oruulax boloogui l wm bx daa^^

_________________
эx орондоо xайртай^^


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.10 12:06 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
uuchlaarai, oird ajil ihtai bolohoor amjihgui l bna. yadj baihad dandaa 22-23 tsagiin ued gerte harij bgaa.

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.10 1:33 am 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.02.10 10:43 am
Бичлэгүүд: 123
Oo tiimuu tsag zavaaraa bolomjooroo gyls oruulaxiig bodooroi^^
Hehe yaruulsan Bol sorry^^

_________________
эx орондоо xайртай^^


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 9:40 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
Генрих өнөөдөр орноосоо анх бостол толгой нь дахин өвдөж нүд нь эрээлжиллээ. Миллер ирсэн нь тун зохимжгүй цагаар таарчээ. Түүнтэй ярилцахаас цаашид зайлсхийгээд байх нь аюултай байж болох юм. Ер нь одоо бүх хэрэг явдлыг нэгд нэгэнгүй мэдэж байх ёстой. Германы командлалын мэдээнд Паулюсийн армийг бүслэсэн цагригийг ямар ч хамаагүй үнээр сэтлэхийг хичээж байгаа Манштейны цохих бүлгийн атакийн тухай дурдсан байна. зөвлөлтийн радио фронтын бусад хэсэг дээр зөвлөлтийн цэрэг давшилтад орж байгаа тухай мэдээлж байна. үйл явдал улам бүр түргэн өрнөж байгаа болохоор ийм цагт хэвтээд байж огт болохгүй.
Миллер сэтгэл хөөрч баярласан царайтай, Генрихийн өрөөнд орж ирээд:
— Генрих ээ, найз минь ... таныг ингэж дуудахыг зөвшөөрнө биз? Би танд халдсан этгээдүүдийг эрсээр бүр хөлгүй болох дөхлөө. Тэднийг олно доо! Заавал олно! Арав, хорин хүн баривчилж, өөрөө байцааж байгаад олно. Үхсэн хүнээс ч үг өчиг авч чадна бий! гээд Гольдрингийн гарыг чанга атгахад нь:
— Танд тийм их төвөг удах явдал гарахгүй гэж лавтай итгэж байна, эрхэм Миллер ээ! гэв.
— Миллер ий? Та намайг гомдоож байна. намайг Ганс гэж дууддаг. Нэгэнт намайг элдэв ёсорхолгүй, таныг зүгээр Генрих гэж дуудахыг зөвшөөрсөн болохоор ...
— Та намайг гялайлгаж байна ... Ганс аа! За тэгээд та хэнийг ч баривчилж, байцаах явдалгүй. Намайг буудсан хүнийг би харсан. Тэр партизануудыг ч гэсэн, галт тэрэг онхолдуулсан партизануудыг ч гэсэн бид хамтаар олж чадна гэж бодож бйана. Энэ сүүлчийнхийг би өөрийн нэр төрийн хэрэг гэж үзэж байгаа болохоор таны эрэлд туслахыг зөвшөөрвөл болохоор таны эрэлд туслахыг зөвшөөрвөл маш их баярлах байна.
— Танд чухам ийм санал тавих гэсэн юм, Генрих ээ! Бас үүний зэрэгцээгээр өөрийн төлөвлөгөө, авсан арга хэмжээг танд ярих гэсэн юм. Нэгдүгээрт: Бонвтль орж байгаа буюу тэр хотоос энд ирж байгаа хүн бүрийг шалгана.
— Хүн бүрийг шалгаж яах юм бэ?
— Бонвиль бол партизаны хөдөлгөөний төв. Чухам тэндээс л зэвсэгтэй галт тэрэгний тухай мэдээ өгсөн нь туйлын тодорхой байна. Манай районд ажиллаж бйагаа партизанууд Бонвильтай байнгын харилцаатай байдаг байж магадгүй. Бид тэр харилцааг нь илрүүлэх ёстой.
— Яах вэ, таны зөв ч юм шиг байна. энэ тухай дараа ярья. Миний толгой өвдөөд хагарах нь ээ гэж Генрих хэлэв.
Генрих ингэж хэлэхдээ Миллерийг санаа алдаад явах болов уу гэж бодтол цаадах нь харин дахиад бүтэн цаг өууж, Генрихийг үхтэл залхаалаа.
Генрих маргааш өглөө нь Моника, Курт хоёрыг хорьсоор байтал штабт очлоо. Лютцийн албан тасалгаанд зөвхөн Генрихтэй нэг штабт ажиллада хүмүүс төдийгүй, дивизийн хамгийн холын хэсгийн салбар ангийг командалдаг офицерүүд цуглараад хөл тавих газар олдохгүй шахуу байжээ. Тэдний дотор Генрихийн анх удаа зүс үзэж байгаа хүн олон байлаа.
— Та бүгдийг Генерал өөр дээрээ урьж байна гэж Лютц хэлэв.
Офицерүүд генералын тасалгаанд уван цуван ороход хамгийн сүүлд Генрих, Лютц хоёр орлоо. Эверс онцгой даалгавар гүйцэтгэх офицер хараад найрсгаар мэхийн ёслох завсар штабын дарга Кунст, Миллер, бас дэд хурандаагийн погонтой СС-ийн офицер нэг хүнтэй үргэлжлэн ярилцсаар байв. Бүгдээр суудал эзэлсний дараа Эверс өгүүлрүүн:
— Ноёд оо! Бидэнд маш чухал үүрэг гүйцэтгэх даалгавар өгсөн. Нууц заводаас франц үндэсний Поль Шенье гэдэг маш аюултай гэмт хэрэгтэн оргож зугтсан нь өчигдөр оройн зургаан цагт тодорхой болсон байна. чухам ямар нөхцөл байдлаар оргоо вэ, гэмт этгээдэд хэн туслаа вэ гэдгийг олж тогтоож чадаагүй байна. Сен-Мишелээс нэг цагийн өмнө хүлээж авсан цахилгаан утсанд сонирхолтой зүйл байгаа нь: тэр заводын бүтээгдэхүүн байсан нэг вагоны шалыг хөрөөдөж цоолсон нүх, нэг эвдэрхий хоосон хайрцаг байсан байна. герман орны дайсан мэдээгүй байгаа, мэдэх ч ёсгүй маш нууц заводаас тэр гэмт этгээд зугтсаныг харгалзах хэрэгтэй. Тэр этгээдийг үхсэн амьд алин боловч баривчлах нь манай нэн чухал даалгавар мөн гээд генерал дуугүй болж, хэлсэн үгнийхээ чухал ач холбогдлыг онцлон тэмдэглэх гэсэн мэт бүгдийг тойруулан ширүүхэн хараад маш албан ёсны дуугаар үргэлжлэн ярьсан нь:
— Дивизийн салбар анги бүр штабын дарга Кунтээс нэг өдрийн дотор ганц ч байшин, цэцэрлэг үлдээлгүй нэгд нэгэнгүй нарийн нягт самнан нэгжвэл зохих тодорхой хэсэг газар заалгаж авна. Алыгн чинээ газар ч үлдээж болохгүй. Манай энэ зөвлөлгөөнд суулцаж байгаа дэд хурандаа Кейзнерийн (гээд Эверс тэр СС-ийн офицерийн зүг мэхийн ёсолж) анги өнөө шөнө уулын бүх жим, гарц, давааг хаасан. Гэмт этгээд ууланд партизанууд дээр очиж чадахгүй, манай районд тийм тохьтой цагийг хүлээх болно. Энэ зөвлөлгөөнд суулцсан отрядын дарга бүр өөрсдийн үзэмжээр автоматчдыг томилон гаргаж, салбартаа өөрийн орлогчдоо үлдээгээд зам харгуй, суурин тосгонд хийх эрлийг өөрийн биеэр удирдах ёстой. Гэмт этгээдийг барих аз таарсан офицер түүнийг магадлан танихын тулд энд авчрах ёстой. Баривчилсны шанд нэн даруй таван мянган маркийн шан өгнө гээд СС-ийн дэд хурандаа өөд эргэж харсанд цаадах нь зөвшөөрсний тэмдэг болгож толгойгоо дохив.
— Эрлийг хөнгөвчлөхийн тулд та бүхэнд Поль Шеньегийн хажуугаас, урдаас авсан нэг нэг гэрэл зураг өгнө гэж генерал төгсгөлд нь хэлэв. СС-ийн нөгөө офицер суудлаасаа босч:
— Ноёд оо! Та бүхэнд өгч байгаа даалгавар бол төрийн маш их ач холбогдолтой даалгавар юм гэдгийг би өөрийн зүгээс сануулах хэрэгтэй байна. Та бүхэнд өгсөн даалгавар, гэмт этгээдийн гэрэл зураг, мөн түүний овог нэр, ажиллаж бйасан газар энэ бүгд маш нууц учраас бид зөвхөн шилмэл офицеруудад итгэмжлэн мэдэгдэж байгаа юм гэхэд нь
— Гэрэл зургийг аваад оногдсон хэсгээ мэдэж ав гэж генерал тушаагаад зөвлөлгөөн дууссаныг мэдэгдэж суудлаасаа босов. Офицеруудыг тарж явсан хойно генерал, Генрихийг дэргэдээ дудаж аваачаад:
— Барон таны бие ямар байна?
— Анхаарал тавьсанд баярлалаа, эрхэм генерал аа! Бие засарч байна.
— Ийм үед таны бие муу байгаа нь тун харамсалтай байна.
— Би үүрэгт ажилдаа орж чадах байна. эрхэс генерал танд нэг хүсэлт тавихыг зөвшөөрнө үү.
— Болно.
— Намайг гэмт этгээдийг эрэх ажилд оролцох зөвшөөрөл өгөхийг хүсье, эрхэм генерал аа!

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 9:41 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
Тэдний яриаг СС-ийн офицер анхааралтай сонсож байгааг Генрих ажиглаад бусад цагт генералтай энгийн дотно харилцаатай байдгийнхаа зах сэжүүрийг ч цухуйлгахгүй байхаар биеэ барьж байлаа.
— Эрхэм дэд хурандаа та танилцана уу. Хошууч генерал Бертгольдийн хүү ахлах дэслэгч фон Гольдринг гэдэг хүн гэж генералыг өгүүлэхэд СС-ийн офицер тэр дороо найрсаг царай гаргаж:
— Аа маш таатай байна. Эрэлд амжилт олохыг хүсье гэхэд нь
— Ахлах дэслэгчид тусламж хэрэгтэй. Гэтэл бүх цэргээ хуваарилчихсан гэж Эверс эргэлзсэнд:
— Надад тусгай хэсэг гаргаж өгөдгүй, жолоочоороо туслуулан ганцаар эрэхийг зөвшөөрнө үү гэсэнд генерал СС-ийн офицер өөд яах вэ гэсэн байдалтай харсанд
— Тэгвэл харин ч илүү нүдээ олно гэж бодож байна. жолоочтойгоо хоёулхнаа яваа офицер анхаарал татах нь бага, тэднийг эрэлд оролцож байгаа юм байна гэж хэний ч толгойд орохгүй. Барон та оролдоод үзэгтүн. Таван мянган марк гэдэг дориун шагнал шүү! гэж СС-ийн офицер хэлжээ.
Генрих штабын даргаас Поль Шеньегийн гэрэл зургийг аваад Лютц дээр орлоо. Лютц өөрийг нь хүйтэн хөндий угтахад гайхаад
— Юу болоо вэ, Карл аа! Дахиад эвгүй явдал гараа юу? гэсэнд
— Хэнд ямар санагдахыг мэдэхгүй гэв.
— Чамд бол?
— Эвгүй хэрэг!
— Нууц биш бол чухам юу болоо вэ?
— Ний нуугүй шулуухан хэлэх үү?
— Чи надаас ингэж асууж байж болмоор бололтой билээ гэж Генрих гомдсон байдлаар өгүүлсэнд
— За тэгвэл аан гэж бай. Би ер нь ан авд дургүй, ялангуяа хүн авлахад дургүй ... Чамд өөрийн чинь хөрөнгө мөнгө багадаад газар дорхи заводаас зугтсан тэр Поль Шеньег барьж таван мянган марк олохоор шийдээ шив дээ? гэж их л янзгүй хэллээ.
Тэр хоёр хэсэгхэн зуур бие биенээ дуугүй ширтэв. Генрих Лютцийн гарыг шүүрч аваад үнэн сэтгэлийн угаас чанга атгамаар санагдсан боловч биеэ барив.
Генрих гэртээ ирэхэд штабаас Куртын авчирсан бичиг захидал хүлээж байлаа. Лорагийн ээлжит захидлаас гадна ширээн дээр өөр нэг дугтайтай юм байв. Бертина Граузамель өөрийгөө ийм нэг хүн байдаг шүү гэдгийг Генрихт сануулах гэж, янз янзын байдлаар авхуулсан бүхэл баглаа гэрэл зураг ирүүлсэн байжээ. Зургийн ихэнх нь нэг бол лагерт олзлогдсон эмэгтэйчүүдийг шалгаж байгаа үед, үгүй бол тэдний ажил хийж байгаа үед авахуулсан зураг байна. Зураг бүний наад захад Бертина бүрэн дүрэмт хувцастай, одонтойгоо ханхалзаж байгаа харагдана. Бас гэртээ авахуулсан хэдэн зураг байв. Бертина гэртээ энгийн хувцастай, ширээний дэргэд, цонхны дэргэд, төгөлдөр хуурын дэргэд авахуулжээ. Бертина сүүлийнхээ зургаар Генрихийг бүр гайхуулах гэсэн бололтой. Цаад талд нь бүтээлгийг авсан ор дэр цайран харагдаж, наана нь Бертина өөрөө зогсчээ. Ихэнх хувцсаа тайлж, гуяа хүртэл ил гаргасан хөлөө сандал дээр тавиад, нааш харан инээмсэглэж байгаа зураг байлаа. Зургийн дор: «Бид хэзээ дахин уулзах юм бэ?» гэж бичжээ.
Генрих жигшин зэвүүцэж, тэр бэлгийг тасалгааны буланруу шидэж орхиод Поль Шеньег эрэх төлөвлөгөөг бодож боловсруулж эхэллээ. Тэр хүн Сан-Мари, Шамбери хоёрын хоорондох нэг газар зугтсан байна. Энэ хоёр газар хоорондоо гурван зуун километрийн зайтай. Харамсалтай нь галт тэрэг хөдөлсөн цаг тодорхойгүй юм. Бас Шенье кавод дээрээс хэдэн цагт алга болсон нь тодорхойгүй байна. Оргож зугтсаныг нь өчигдөр орой зургаан цагт мэджээ. Яг энэ үед вагоноос харайж буусан гэж бодъё. Одоо өглөөний арван нэгэн цаг болж байна. Энэ хооронд бие маш эрүүл, тэнхээ сайтай хүн ч гэсэн төмөр замын шугамаас жаран километрээс холдож амжихгүй. Поль Шенье шоронгийн хувцастай яваа болохоор их замаас зайлж, уул хад, ой модоор дамжсан илүү аюул багатай замыг шилэх нь мэдээж. Тэгвэл машинтай явах хэрэг юу байна? Эрэлд төвөг чирэгдэл болохоос өөр нэмэргүй.
Генрих Миллерт утасдаад:
— Ганс аа! Та манай жолооч бид хоёрт хоёр мотоцикл ганц хоёр өдөр хэрэглүүлж чадах уу? гэсэнд
— Дуртай зөвшөөрнө! Генрих та Шеньег эрэхдээ таныг буудсан партизаныг бүү мартаарай. Та надад барьж өгнө гэж амласан шүү
— Тэр тухай сануулахгүй байж болно! гэж Генрих худал хэлжээ. Генрих үнэндээ тэр тухай мартчихсан байлаа. Уг нь огт гэм зэмгүй хүмүүсийг баривчлагдахаас аврахын тулд л өөрийгөө нь буудсан хүнийг харсан гэж СС-ийн албаны даргад худал хэлсэн юм.

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 9:42 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
Куртийг мотоцикл авчирч байх хооронд Генрихт Поль Шеньегийн гэрэл зургийг сайтар судлах хангалттай цаг гарлаа. Тэр гэрэл зураг нь шоронд дандаа тийм байдаг болохоор нэг өдрийн дотор гэрэл зургийн аппаратын өмнүүр шинээр баривчлагдсан олон зуун хүн өнгөрөхөд яаруу сандруу бэлтгэсэн муухан гэрэл зураг байжээ. Хэдий тийм боловч зугтсан хүний нүүр царайн байдлыг төсөөлж болохуйц зураг байв. Генрих Поль Шеньегийн дүрийг хэсэг хэсгээр галт шилээр томруулан харав. Үе үе аль нэг хэсгийг нь сайн нүдэлж тогтоож авах гэж нүдээ аниад дараа нь гэрэл зургийг дахин үзнэ.
Генрих өгсөн даалгаврыг аль болох хурдан, аль болох сайн биелүүлэхсэн гэж хэзээ ч ингэж хүсч байсангүй. Фаулийн хэсгийг очиж шалгасан нь Нүгэлт хөндийд нууц газар байдаг юм байна гэдгийг олж тогтоох бололцоо олгосон билээ. Энэ бол заводын хаяг хараахан биш. Тэр завод Нүгэлт хөндийд байдаг юм аа гэхэд үүнийг яаж баттай олж мэдэх вэ? тэр заводад үйлдвэрлэсэн зэвсгийг хааш нь явуулдгийг яаж олж тогтоох вэ? Энэ бүх мэдээг зөвхөн Шеньегээс л олж авч болно. Ямар ч атугай зугтсан хүнийг олох хэрэгтэй, үүний тулд бүх уулсаар мацах хэрэг гарсан ч хамаагүй.
... Гурван хоног үүрийн гэгээнээс аваад үдшийн бүрэнхий хүртэл Генрих, Курт хоёр уул хадаар авирч, хавцал ангалд бууж, бут сөөгийг нэгжиж яваад шөнийн бор хоногт л эцэж ядрахын туйлд хүрч, бохир муухай болоод гэртээ эргэж ирдэг байлаа.
Шенье газрын гаваар орчихсон юм шиг байв.
Эрэлд гарсан өдий төдий отряд ч зугтсан хүний ул мөрийг илрүүлж чадсангүй. Бүх зам, даваа, уулын жим дээр СС-ийн харуул хаалт зогсож байгаа болохоор зугтсан хүн партизанууд дээр очиж чадаагүй байх ёстой.
Эрлийн явцад бас нэг бэрхшээл төвөг гарсан нь:
Поль Шенье гэдэг бол ерөөс Шенье биш, чухам хэн болох нь тодорхойгүй байжээ. Заводын мэдээ баримтаар Шенье бол Испанийн хилийн ойролцоо оршдог Эскалье гэдэг бяцхан хотод төрсөн хүн байлаа. Гэтэл Эскальед Поль Шенье гэдэг хүн хэзээ ч сууж байгаагүй, тэр байтугай эцэг эхийнхээ суудаг гэсэн гудамж нь тэр хотод байхгүй гэж урждар тэндээс мэдээ ирсэн байна.
Оргодлыг эрэх явдал бүтэлгүй байгаа нь дивизийн штаб байрныхны сэтгэлийг сүрхий түгшээжээ. Берлинээс өдөр болгон утасдаж, өнөөдөр Миллерт: хэрэв гурван хоногийн дотор оргодол этгээдийг олохгүй бол Берлинд тусгайлан ярилцахаар дуудна гэж сануулсан байна. Ингэж дуудна гэсэн нь юу гэсэн үг болохыг СС-ийн албаны дарга сайн мэдэж байлаа. Хамгийн сайндаа л тушаалаас буулгаж, жагсаалын цэрэг болгоод Дорнод фронтод явуулна. Фашист үймээний үед ямар гавъяа байгуулсан гэж хэлэвч нэмэр болохгүй.
Миллер шөнө орой болсон хойно Генрихт утасдаж ахлах дэслэгчтэй уулзах чухал хэрэг байна гэхэд нь
— Маргааш өглөө болох юм биш үү? би их ядраад унтаж амармаар байна гэсэнд
— Би яг таван минутын дараа танайд очъё. Таныг удаан чилээхгүй гэж Миллер гуйхад
— За яах вэ, хүрээд ир гэж гуйлаа.
СС-ийн албаны даргын төрх байдал хөөрхийлөлтэй болжээ. Мэргэжлийн улмаас буй болж, цаг хугацаа улиран өнгөрөхөд зан чанарынх гол шинж нь болсон давилуун ихэрхэг зан, биеэ тоосон байдал нь ул мөргүй арилжээ.
— Генрих ээ! Ганц та л намайг аварч чадна!
— Би юу?
— Чухам тийм! Өнөөдөр би генерал Бертгольдоос өөрөөс нь нөгөө золигийн Шеньег гурав хоногийн дотор олж чадахгүй бол намайг Берлинд тусгайлан ярилцахаар дуудна гэсэн сануулга авлаа. Энэ юу гэсэн үг вэ гэдгийг та мэдэж байгаа биз дээ?
— Гадарлаж байна!
— Таныг гуйя. Эрэл хийхэд зориулан надад ядаж долоо хоногийн хугацаа өгнө үү гэж генералд захиа бичээч. Таны ачийг хэзээ ч мартахгүй. Би танд хэзээ нэгэн цагт бас тус болно шүү.
— Ердөө энэ үү? Иймхэн юмнаас болж харанхуй шөнөөр давхиж ирсэн юм уу?
— Генрих танд энэ бол шальгүй зүйл, надад бол албан тушаал аягүй бол амь настай холбоотой хэрэг шүү.
— Би маргааш эцэгтээ явуулах захидлыг танд өгөмз. Та өөрөө явуулаарай гэсэнд Миллер Генрихийн гарыг удтал базлаа.
Шөнө нь бороо орсон учир өчигдөр бодож боловсруулсан төлөвлөгөөгөө өөрчилж, газар жаахан эврэхийг хүлээхээс өөр аргагүй болов. Энэ нь завшаан болж, Генрих Бертгольдод захиа бичнэ гэсэн амлалтаа санаж захиа бичихээр суулаа. Энэ удаа цөөхөн үгтэй захидал бичив. Эрэлд өөрөө оролцож байгааг товчхон мэдээлээд хүнд нөхцөл байдлыг харгалзан тогтоосон хугацааг бас дахин нэг нэг долоо хоног сунгахыг гуйжээ.
Генрих захиагаа битүүмжлэлгүй Куртэд өгч Миллерт нэн даруй аваачиж өгөхийг тушаагаад:
— Эргэж ирээд Тарваль авгай юм уу, мадемуазель Моника бидний аян замд жаал зугаа юм бэлдэж өгөөч гэж гуйгаад ир гэсэнд
— Мадемуазель хоёр дахь өдрөө өвчтэй байгаа ... гэхэд
— Курт чи энэ тухай надад өчигдөр хэлэхгүй маш муу байна. намайг өвчтэй хэвтэж байхад мадемуазель зөндөө хл болсон байхад өөрийг нь өвчтэй хэвтэж байхад ядаж эргэж орсонгүй! гэвэл
— Бид өчигдөр шөнө орой ирсэн шүү дээ, эрхэм ахлах дэслэгч ээ гэхэд нь
— Тэгвэл ингэе: Би одоо мадемуазель дээр мөч хиртэй орж хайхрамжгүй байсныхаа уучлал гуйна. Чи энэ захиаг аваачиж өгөөд замд төхөөр гэсэнд
— Би удахгүй! Эрхэм ахлах дэслэгч таныг эргэж ирэхэд юм болгон бэлэн зэлэн болсон байна! гэлээ.
— Курт нэгэн тааламжгүй хэргийн учир өөрийн санаснаас нилээд удаан саатахад хүрнэ гэж мэдсэнгүй.
Миллер захиаг аваад Куртыг явуулсангүй, хүлээж байхыг тушаав.
Миллер захиаг уншиж, битүүмжилж туслахдаа нэн даруй илгээхийг тушааж өгөөд:
— Таны овог Шмидт үү? Курт Шмидт үү? тийм үү? гэж асуухад нь
— Яг тийм ээ!
— Та урьд ахлах дэслэгч Фельднерийн суманд алба хааж байсан уу?
— Яг тийм ээ!
— Танай хуучин дарга одоо хүнд шархдаад эмнэлэгт хэвтэж байгааг та мэдсэн үү?
— Мэдсэн.
— Та яаж мэдсэн юм бэ?
— Надад ахлах дэслэгч фон Гольдринг хэлсэн.
— Та ахлах дэслэгч Фельднертэй сүүлийн удаа хэдийд уулзсан бэ?
— Бонвильд тэндээс гарах өдрөө ахлах дэслэгч Гольдрийнгийн өрөөнд уулзсан.
— Ахлах дэслэгч Фельднер тантай юм ярьсан уу?
— Тиймээ. Ахлах дэслэгч фон Гольдрингт галт тэрэгний дугаар, гарах цагийг хэл гэж тушаасан.
— Хэддүгээр галт тэрэг хэдэн цагт явна гэж хэлсэн бэ?
— Санахгүй байна!
— Таныг энэ тухай ахлах дэслэгч Гольдрингт мэдэгдэхэд тасалгаанд хөндлөнгийн хүн байсан уу? гэхэд нь энэ үед тасалгаанд Моника байсныг Курт мэдэж байсан боловч:
— Байгаагүй! гэж баттай хариулсанд
— За мэдлээ, явж болно. Би энэ тухай ахлах дэслэгчтэй өөрөө ярина. Бидний энэ яриаг хэнд ч хэлж болохгүй. Мэдэв үү?
— Мэдлээ!
Курт явах гэж гүйсээр гэртээ буцаж ирлээ! Зөвхөн цагаас хожимдсондоо тэр биш, сэтгэл нь зовнисондоо тэгж яарсан байжээ. Миллер яагаад өөрөөс нь Фельднерийн тухай асууж эхлэв? Бас гзочид буудлын өрөөнд гадны хүн байсан уу, үгүй юу гэж яагаад их сонирхож байна вэ? Моникаг ямар нэгэн хэрэгт хардан сэжиглэж байгаа юм болов уу? Мадемуазель Моника тэр галт тэрэгтэй холбоотой байх гэж үү? Яасан балай юм бэ? Курт энэ бүхнийг ахлах дэслэгчид ярих гэж тэсч ядан бйасан тул өрөөндөө байхгүйг үзээд урам нь хугарлаа. Хагас цаг, бүтэн цаг өнгөрсөн атал ахлах дэслэгч эргэж ирээгүй л байлаа.

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 9:43 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
Генрихийн айлчлал санамсаргүй удааширсан байжээ.
Моника салхинд цохиулсан учир Тарваль авгай орноосоо босохыг нь хорьсон байна. Хаалганы цаана Генрихийн дуу гарахыг сонсоод сэтгэл нь хөдөлсөндөө нүдний нь нулимс гарах шахав. Ээж түүнийг нааш нь оруулахыг зөвшөөрсөн юм болов уу? Ер нь яагаад эс зөвшөөрөх билээ? Моника өөрөө өвчтэй хэвтэж байна шүү дээ. Тэгвэл Генрихийг мотоциклоос ойчсоны дараа орны нь дэргэд сахиж байсан болохоор Генрих өөрийг нь эргэж ирэх нь зүйн доторхи хэрэг юм.
Генрих ороод бүсгүйн сэтгэл хөдөлж, ичингүйрсний аль алиныг нь ажиглаагүй юм шиг байдал гаргаж, ердийн байдлаар энгийн харилцсанд Моника хамаг эргэлзээгээ тэр дор нь мартаж орхилоо. Генрихийн ирсэнд, хоёул жирийн нэг чөлөөтэй ярилцаж бйагаадаа, Генрих өөрийг нь таалан харж байгаад Моника ихэд баярлажээ.
Моникаг хараад сэтгэлдээ таалахгүй байхын арга байсангүй. Задгай үс нь толгойг тойрон цагираглажээ. Цагаан даавуун дээр үс нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнт толгойн хөрөг хийсэн үнэт жааз шиг харагдана.
— Моника! Та өнөөдөр гайхалтай гоё харагдаж байна гэж Генрихийн хэлэхэд
— Та өнөөдөр хоёр дахь удаагаа ингэж хэлж байна! гэв.
— Гурав дахь удаагаа ч хэлж магадгүй гэсэнд Моника эхийнхээ ажил хийж байгаа зэргэлдээ өрөөрүү:
— Ээж ээ! Охиныг чинь дооглоод байна гэж хашгирсанд Тарваль авгай тавагтай усан үзэм барьсаар орж ирээд
— Чамайг уу? Хэзээ ч үнэмшихгүй! гэхэд нь
— Би мадемуазелийг өнөөдөр гоц хөөрхөн байна гэж хэлсэн юм гэж Генрихийн өгүүлэхэд:
— Аа, манай охинд цагаан өнгө их зохидог юм. Та Моника адис хүртэх өдөр харсан ч болоосой. Байзаарай, одоо танд зургийг нь үзүүлье гээд Тарваль авгай гэр бүлийн том цомог гаргаж, Моникагийн адис хүртсэн өдөр авахуулсан зурагтай хуудсыг нээж, Генрихт өгөөд
— Энэ байна даа, барон гэжээ.
Генрих зургийг хараад золтой л дуу алдсангүй. Тарваль авгай охины нь зураг ийм сэтгэгдэл төрүүлсэн гэж бат санасан учир сэтгэл дүүрэн инээмсэглэж, Моника, Генрих хоёрыг дийлсэн царайгаар ээлжлэн харав. Генрих тэр зургаас нүд салгалгүй ширтэнэ. Тэр зургийг үзээд мэл гайхсан байжээ. Элдвийн санамсаргүй явдлыг бишгүйдээ үзэж, цочоо нь гарч дассан хүн атал сэтгэл догдлолыг арайхийн барьж тогтоов. Тэгэхдээ дан цагаан хувцас өмссөн Моника үнэхээр үзэсгэлэнтэй сайхан байсан боловч залуу бүсгүйн гоо сайхныг үзээд тэгж гайхсан хэрэг биш ээ. Генрих өөр зүйлийг гайхсан байна. моникагийн хажууд хэн зогсож байсан гэж бодно. Поль Шенье зогсож байлаа! Эндүүрэх арга байсангүй.
— Моника та энэ гайхамшигт зургийг одоо болтол надад үзүүлээгүй байсны учир таныг торгоно. Торгуулийг та одоо даруй төлөх болно гэж Генрих өгүүлэв.
— Чухам ямар торгууль байхаас болно доо!
— Аа, торгууль их хүнд байна! Та өөртэйгээ хамт зураг авахуулсан хүн бүхний тухай ярьж өгөх хэрэгтэй.
— Тэгвэл тэр сандал дээр, зургийг надад харагдахаар суу гэж Моника инээд алдан зөвшөөрөв.
Генрих цомгийн хуудсыг эргүүлж эхэлсэнд Моника гэрэл зураг бүхнийг заримдаа тоглоом наадмын үгээр, заримдаа энгийн төлөв үгээр тайлбарлав. Тарваль авгай энэ тоглоомыг бас сонирхож, сандлаа ойртуулж тавилаа. Гэрэл зураг дээр францын армийн байлдагчийн хувцастай залуу байхыг үзээд Генрих гайхлаа. Энэ нь тэгш өндөрлөг дээр Генрихийн суллаж тавьсан хоёр партизаны нэг мөн байжээ.
— Миний хүү Жан! Сураггүй алга болсон юм гэж Тарваль авгай тайлбарлаад инээмсэглэв. Генрих авгайн нүдийг эгцэлж хараад энэ авгай бүгдийг мэдэж байгаа юм байна гэдгийг ойлголоо. Генрихт их талтай байдгийн учир энэ байжээ!
Генрих сүүлчийн хуудсыг эргүүлээд Поль Шеньегийн тусгай зураг байхгүй юм байна гэж мэдлээ. Цомгийн зарим газар хоосон зай байхыг үзвэл зургийн зарим хэсгийг авчихсан бололтой. Моникагийн адис хүртсэн өдөр авахуулсан зургийг эргэж үзэх хэрэгтэй болов.

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 10:13 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Бичлэгүүд: 1317
Байршил: Өвөлд
Өчигдөр нээрээ энийг худалдаж авсан шд. 1, 2-р дэвтэрийг нь. 3 дэвтэр гэж байдаг гэсэн. ss7-д байгаа юу?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 10:23 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
байгаа байгаа, надад электрон хэдбэрээрээ нэгдүгээр дэвтэр нь байсан юм. тэгээд үргэлжлэлийг нь хайж явтал санамсаргүй номын худадаан дээр 2,3 -р дэвтэр нь байхаар нь шууд л авсан ш дээ. бүр анхны хэвлэлтээрээ нэг бүхэл ч байдаг гэсэн.

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 10:24 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
масгү цаадуул чинь үнийг нь хэд гэж байна. ховор болохоор юм уу, нэлээн үнэтэй хэлээд байсан.

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 11:07 am 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.30.02 1:05 pm
Бичлэгүүд: 65
ahiad ter delguurt chin baihgui boluu, ochij uzvel haygiig n zaagaad uguuch haa baidag ve


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 11:11 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Бичлэгүүд: 1317
Байршил: Өвөлд
Аан тиймүү. Би нэгийг нь 1000 төгрөгөөр авсан шдэ. :mrgreen:
50-р дэлгүүрийн урд байдаг монгол номын дэлгүүрийг мэдэх байх тэ. Тэнд хуучны номнууд их хямдхан байдаг. Амьгүй албат, Ноён Кихот, Дөлгөөн дон нтр байна лээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 11:17 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
xaax. bi medsngu. bagshin deded neg ni 5000 gedeg bga. teged urt tsaganihaas harin 2000 gej bsiin sh de.

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 11:44 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
bayarlalaa, uneheer sonirholtoi yum aa, daraagiin bichlegiig huleej baiya


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 1:36 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.02.10 10:43 am
Бичлэгүүд: 123
Bayrlalaa ss7 daraagiinxiig n tesen yadan xuleey^^

_________________
эx орондоо xайртай^^


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 2:04 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.20.10 5:28 pm
Бичлэгүүд: 466
Байршил: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
:wd: ystoi goy zohiol bna shu, bur durd n' orchih shig bolloo bayarlalaa, hurdan oruulaarai guij bna :)

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 2:05 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.20.10 5:28 pm
Бичлэгүүд: 466
Байршил: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Ишлэл:
Аан тиймүү. Би нэгийг нь 1000 төгрөгөөр авсан шдэ. :mrgreen:
50-р дэлгүүрийн урд байдаг монгол номын дэлгүүрийг мэдэх байх тэ. Тэнд хуучны номнууд их хямдхан байдаг. Амьгүй албат, Ноён Кихот, Дөлгөөн дон нтр байна лээ.
masgu ter delguur chin yg 50r delguuriin urd bdag ymu? todorhoi zaagaad og tegeh u

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.20.10 11:12 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Бичлэгүүд: 1317
Байршил: Өвөлд
50-р дэлгүүрийн замын эсрэг талд байгаа очингуут андашгүй хаяг харагдана.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.21.10 4:13 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.10 10:44 am
Бичлэгүүд: 59
kk yamar hyamdhan yum be. end 1000 tugruguur gants ayga us l uuh bhdaa kk. ter zarj bgaa humuus ni archaagui yum aa nomiin horhoitnuudad une hurgej zarj bolno gedgee meddeggui yum bhdaa 10000 ene ter geed yadaj zardag bgaadaa lolz.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 427 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 16 7 8 9 1017 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 20 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр