#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.02.26 6:04 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 242 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 16 7 8 9 10 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 1-р сар.18.12 5:45 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.12.07 6:34 pm
Бичлэгүүд: 3503
"Одоо бодоход би анхны хайрыгаа их зоддог байжээ. Арга ч үгүй биз дээ би тавхан настай байсан юм чинь."

гэдэг түүх л их гоё санагдаад байдын.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.18.12 6:44 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Ишлэл:
"Одоо бодоход би анхны хайрыгаа их зоддог байжээ. Арга ч үгүй биз дээ би тавхан настай байсан юм чинь."

гэдэг түүх л их гоё санагдаад байдын.
:hehe: Солиотойн гэснээс энэ дээдэх ямар гоё мөртлөө харамсалтай хайр вээ. Олон хүмүүсийн анхны хайр ийм байхиймаа олоон жил хайрлаж яваал. Би ч харин хаа очиж азтай анхны хайртайгаа олоон жил үерхэж үзсэн :mrgreen:

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.18.12 7:04 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.16.12 3:15 pm
Бичлэгүүд: 58
Байршил: CLOSER
mark дараа орж ирж Фредийнхыг уншимз

_________________
KINGS OF LEON


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.18.12 7:14 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.22.02 3:10 pm
Бичлэгүүд: 8062
Байршил: above
миний анхний хайрийн түүх жигсэн их гунигтайшдэ :bawling:
1р ангидаа хойшоо харж тоогоо хуулсаар бгаад
ардаа суудаг ниг хөөрхөн бойд дуралаад
зуний амралт болсон чин зунжин тэрийг эймэр санаад,санж санж
арай гиж 9сарийн 1н болж 2р ангид ороод очсон чин шилжцэн бсан :bawling:

_________________
beyond


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.18.12 7:53 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.06.11 12:33 am
Бичлэгүүд: 185
Байршил: Madrid, ES
ANU yaaj buteegdsen...

_________________
Flux
beber Red Bull y la deriva


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.18.12 7:59 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.03.10 4:21 pm
Бичлэгүүд: 1329
Байршил: Спортын цонх
Augustus ба анхны хайр
Навчис хараахан хаялаж амжаагүй, зун хараахан дуусч амжаагүй тийм л нэг 9-р сарын 1-н миний зуравдугаар ангийн намар байлаа. Яагаад ч юм тэр зун би ангийхнийгаа их санасан. Магадгүй хамт тоглодог байрны найз маань нүүгээд явсан болхоор тэр биз. 9-р сарын 1-ээс 7 хоног ухраая. Сургууль руугаа очиж багштайгаа уузлахад "Миний хүү яасан том болоо вэ, энэ жил ангийг чинь өөр багш дааж авна. Бас өглөө 7 цагаас орно" гэлээ Би ч 7 хоног өглөө 7-д босох бэлтгэл хийж хоног тоолон 9-р сарын 1-нийг хүлээж байлаа. Тэр 7 хоног ямар удаан байсан гээч? Хэлэх юм биш. Ашгүй 7 хоног өнгөрч, би ч 7 цагт босч шинэ цагаан цамц, шинэ жинс, ер нь бүх шинэ өнгөтэй өөдтэй гэснээ өмсөөд сургууль руугаа алхлаа. Замдаа нэг охиныг олж харлаа. Нэг л танил царай. Ойртоод ирлээ, манай ангийн охин байв. ЯМАР их өөрчлөгдөө вэ? Зуны 3 сар ийм их өөрчлөлт авчирлаа гэж үү? гээд л зөндөө асуулт толгойд эргэлдэнэ. Тэр над руу инээмсэглэн Сайн уу? гэхэд би сандарсандаа Сайн сайн гэчихээд гүйгээд одлоо. Эргэж харах сөхөө ч байсангүй... Ангид ороод суулаа. Шинэ багш өөрийгөө танилцууллаа, шинэ сурагчидыг танилцууллаа. Би ч нойрмоглох аядаж байтал ашгүй байр солино хэн хэнтэй суух вэ гэтэд өнөөх гайхал чинь хажууд ирээд суучихлаа Тэр үед миний нүүр ямар их улайсан гэж бодно. Найз нар инээлдээд л... Би ичсэндээ нойл орно гэсэн шалтгаар гарч гүйгээд нүүрээ норгож, хуурай сальфеткаар арчин хатаахад нүүрний улаан арай гайгүй боллоо. Ангидаа оров. Өнөөх чинь суусаар байдаг байгаа. За за бантан тас гээд хажууд нь суулаа. Ингэж 3-4 сар хамтдаа сууж нилээд дотносов. Би ч түүнд даслаа. Манай ангийхан гайхаад л, 9 сарын 1-нд гарч гүйгээд байсан Ганаа чинь мөн үү гэж ирээд л... Нээрээ ч тэгж гайххаас аргагүй байсан юм билээ. Түүнээс холдохгүй дандаа хамт сууна, мэдээлэл зүй дээр ч тэр нэг комьпютер хэрэглэдэг байлаа бид хоёр. 12 сар болж шинэ жилийн монита ангид зарлагдав. Би ангийхаа хөөрхөн охидын нэгийг сугалачихаад, өөнөөхийг минь сугалсан найзтайгаа сольчихож билээ. Ааваас мөнгө гуйж, томоос том чихмэл бамбарууш альпен голд шоколад авч бэлэгллээ. Өөртэйгөө чацуу өндөртэй бамбаруушаа тэврээд аавынхаа машинд инээн суусныг нь би мартаж чаддаггүй юм...
Би ч гэлтгүй, бид бие биедээ их дасчээ. Гэхдээ л хэн хэн маань түрүүлж сайн гэдгээ хэлэх зориг байгаагүй юм. Шинэ жилийн дараахан тэр гэнэт шилжээд явчихсан юм. Хажуудах сандал хоосроод л, тэр сандал дээр суусныг нь хөөж явуулаад л... Гуниг зарласан амьтан хэд хоног явлаа. Тэгтэл ашгүй нэг өдөр тэр над руу мэссэж явуулав. Догдлон догдлон нээлээ "Сайн уу? Ганаа. Хэлэлгүй шилжсэнд уучлаарай. Гэр бүлээрээ гадаад явах гэж байгаа юмаа, би одоо нисэх дээр байна. Заяа байвал уулзах байлгүй дээ, баяртай..." гэсэн агуулгатай мэссэж байжээ. Хэсэгхэн баярласан зүрх минь ахиад л гунигтай хэмнэлээр цохилж эхлэлээ... Ингээд л бид хоёр салаа замын эрхээр салан одоцгоосон юм даа.

Саяхан түүний фэйсбүүкийг олоод ямар их баярласан гээч. Ороод хартал нэг хачин солонгос хувцаслалттай **н** бандитай relationship хийсэн байхыг нь хараад хичнээн дургүй хүрсэнийг та нар төсөөлөхгүй дээ. Тэр реакцаараа unfriend хийгээд block-лочихсон хэхэ. Тэгээд л шийдсэн, мартъя гэж. Шинэ хайрын эрэлд... :dance:

_________________
:guitarchin:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.19.12 2:35 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.18.11 2:11 pm
Бичлэгүүд: 1299
Байршил: Өөрөө ол!
Хайр гэдэг надад гуниг ч юм уу
Хамгийн гэнэн алдаа ч юм уу
Бүрхэг шөнийн саран ч юм уу
Бүлээн нулмистай харц ч юм уу

_________________
Монголын ёс гурав


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.12 12:23 pm 
Оффлайн
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.28.04 7:24 pm
Бичлэгүүд: 263
goy hairiin tuuh sonsj bgaguin bn,ihenh n gunigtai duu , hehe salaltaar togsson :(


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.21.12 4:22 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.26.11 3:38 pm
Бичлэгүүд: 72
Байршил: Жинхэнэ эрх чөлөө бол сэтгэлгээний эрх чөлөө шүү дэ
Bi ta narin heze sonsoj unshij bgagui hairin tuhai tuuh gehed ch hasha in zahia uzulhu :D


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.21.12 5:33 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.26.11 3:38 pm
Бичлэгүүд: 72
Байршил: Жинхэнэ эрх чөлөө бол сэтгэлгээний эрх чөлөө шүү дэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.21.12 5:49 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.22.02 3:10 pm
Бичлэгүүд: 8062
Байршил: above
uuriinhu hair durlaliin tvhee bicheechde chi

_________________
beyond


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.21.12 6:48 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 12:02 pm
Бичлэгүүд: 3135
Байршил: ...........
Миний өөрийнх анхы хайрын түүх ёстой новш юм байна шүү бодоод байсан :m6:

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.23.12 11:47 am 
Оффлайн
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.04.06 3:11 pm
Бичлэгүүд: 1929
Байршил: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
Deleted

_________________
:P


Сүүлийн удаа haker7 3-р сар.01.12 11:44 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.23.12 11:49 am 
Оффлайн
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.04.06 3:11 pm
Бичлэгүүд: 1929
Байршил: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
Нэг ийм юм бичсэн байсан ч яагаад ч юм шинэ жилийн үеээр энд тавьчий гэж бодож байгаад больчихсон. Одоо ч хүмүүс сонирхолтой санагдахгүй л байх. Юу ч гэсэн тавьчихаас...

PS: Аан бас тэр нэг валентинаар болсон явдлуудыг толгой дотроо эмхэлэх гэж хийчээж байгаа... Арай л ширүүн дурсамжууд санаанд ороод байна. Бичих эсэхдээ эргэлзээд л байна :hoho:

_________________
:P


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.23.12 4:28 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Хөөх аягүй сэтгэлээсээ хийсэн байна шд. Гоёиймаа кк.

Боломжтой бол бичээрэй тэхдээ бас ийм нандин чухал дурсамжуудаа хамаагүй хүмүүстэй хуваалцмааргүй байж магадгүй

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.23.12 4:33 pm 
Оффлайн
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.04.06 3:11 pm
Бичлэгүүд: 1929
Байршил: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
Ишлэл:
Хөөх аягүй сэтгэлээсээ хийсэн байна шд. Гоёиймаа кк.

Боломжтой бол бичээрэй тэхдээ бас ийм нандин чухал дурсамжуудаа хамаагүй хүмүүстэй хуваалцмааргүй байж магадгүй
Харин валентин гэсэн чинь их ноцтой үзэгдлүүдийн тухай бичих болчоод. тээд угаас бичихдээ муу хүн чинь тэр сайхан дурсамжийг хүмүүс тэр хэвээр нь дүрсэлж чадахгүй болов уу гэхээсээ айгаад...

_________________
:P


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.23.12 4:40 pm 
Оффлайн
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.17.09 4:42 pm
Бичлэгүүд: 2478
Байршил: ~I see You watchiN' Me ~
Ишлэл:
миний анхний хайрийн түүх жигсэн их гунигтайшдэ :bawling:
1р ангидаа хойшоо харж тоогоо хуулсаар бгаад
ардаа суудаг ниг хөөрхөн бойд дуралаад
зуний амралт болсон чин зунжин тэрийг эймэр санаад,санж санж
арай гиж 9сарийн 1н болж 2р ангид ороод очсон чин шилжцэн бсан :bawling:
гунигтай юмаааааааа :hihi:

_________________
A Thousand Days' Promise♥


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.24.12 5:14 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.22.02 3:10 pm
Бичлэгүүд: 8062
Байршил: above
bodhoor l gomdood bdiin :bawling:

_________________
beyond


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.25.12 12:47 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.05.05 9:05 pm
Бичлэгүүд: 1858
Hamgiin haramsaltai tuuh bn daa.. Neg hesegtee l gunigalsan bhdaa.
Nadad bas iimerhuu yum tohioldoj bsan.. Tsetserlegiin daraa surguulid ordog bolhoor hoyr tiishee bolson doo.. Uul ni bid 2 tsetselgt yag hajuu hajuudaa suudag bsan yum..
Bi zaraan deer ter maani alim deer suudag bj dee.. Huwtsasnii shuugee maani chono, terniih maani bujin bsan yumdag..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.25.12 1:03 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.05.05 9:05 pm
Бичлэгүүд: 1858
Ишлэл:
Ишлэл:
Фрэдийнхийг сонсылдоо
Одоогоос яг 17 жилийн өмнө би нэгэн охинд сэтгэл алдарч байсийн. Одоо бодход 6-р ангийн хүүхдүүдэд ямар юмных нь сэтгэл алдарах мэдрэмж байхав дээ гэж бодох ч хүн бий л байх. Бид 2-т хамтдаа байсан сайхан дурсамж гэхээр зүйл байхгүй ч гэлээ би түүнийг энэ яваа насандаа мартаж чадахгүй гэдэгтээ одоо ч итгэлтэй байдийн.
…1994 оны 10 сарын хорин хэдэн л байсийн. Үнэнийг хэлхэд яг хэдэн гэдгийг нь би бодоод бодоод олдоггүй юм. Би гэж нөхөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад энэ үед л анх хичээлдээ явж эхэлсэн юм. Тэр өдөр их л салхитай, цас бороо холилдсон тийм зэврүүхэн өдөр байж билээ. Ааваараа хүргүүлээд сургуульруугаа ирж явах замдаа би нэгэн улаан өдөн хүрэмтэй, цагаан ороолттой, малгайгүй нэгэн охиныг олж харлаа. Их ч хөөрхөн охин санагдаж билээ. Манай ангийн шинэ охин гэж би яахан мэдэх билээ. 1 давхарын мухрын нэг ангийн хаалган дээр 6Д гэсэн хаяг байх нь манай анги билээ. Ангидаа явж орлоо. Ангийн найзууд маань бодуул намайг их л санасан бололтой тал талаас бүчиж аваал, ярьж алдлаа. Би ч ангийнхаа андуудыг их санасан байсан тул ухаан жолоогүй үнэн, худал юм ярьж гарлаа. Удалгүй ангийн хаалгаар нөгөө гадаа харагдсан улаан хүрэмтэй охин орж ирээд,
арын хананд байдаг өлгүүрт хувцасаа өлгөөд 3-р салааны урдхан талд очоод суулаа. Тэр үед би энэ хөөрхөн охин манай анги юм байна даа гэж бодоод их баярлаж билээ. Анхны харцаар дурлана гэдэг нь тэр л байсан юм байна лээ. 6-р ангийн хөвгүүд гэдэг чинь охидын үснээс зулгааж, цүнхээрээ цохиж, охидыг хэн нэгэнтэйгээ холбож л “эргүүлнэ” үү гэхээс, өөр юм толгойд буудаггүй байсан үе. Харин би тэр улаан хүрэмтэй охиныг яагаад ч үснээс нь зулгааж,
цүнхээрээ цохиж, өөр хэн нэгэнтэй холбох зориг, зүрх байгаагүйм. Угаасаа ч би охин эргүүлж үзээгүй хөвгүүн, яах ч учираа яаж олхов дээ. Хамгийн баярлууштай зүйл бол багшийн журналын арын хуудсанд ангийн бүх хүүхдүүдийн мэдээлэл байдаг явдал. Эндээс л би түүнийхээ нэрийг, гэрийн хаягийг, утасных нь дугаарыг
олж авсан юм. Түүнийг Ц гэе.Яагаад ч юм ангийн бусад охидоос илүү нүдэнд тусаж, үснээс нь зулгаахаас ч хайр хүрэм тийм л хөөрхөн охин байсийн. Бага насны явдал байсан болхоор хөөрхөн гэдгээс өөр тодотгол үнэндээ хэлж чадахгүйнэ.
7р ангид орсон жил. Надаас гадна манай ангийн хэд хэдэн хөвгүүн түүнд сайн байлаа. Арай учрыг мэдэх цаг ирсэн болоод ч тэр үү, би болон миний өрсөлдөгчид бүгд л түүний хажууд суух, түүний дэвтэрээс хичээл хуулах нэрийдлээр дэвтэрийг нь авах, орой салхилдаг газрынх нь ойролцоо алхаж яваад санамсаргүй мэт тааралдахыг хичээдэг байлаа. Би заримдаа Ц-г хүргэж өгөхийн тулд түүний байрны ойролцоо байдаг ямар нэгэн дэлгүүр, тоглоомын газар очих нэрийдлээр хамтдаа алхдаг байлаа. Ингэж явахдаа хэн нэгэн танилтай таарчих вий гэхээс ихэд болгоомжлох мөртлөө, бас ч гэж хэн нэгэнд хамт яваагаа харуулахыг маш ихэд хүсдэг байж
билээ. 7-р анги иймэрхүү дэвшилттэй л өнгөрсөн. 8-р ангид ордог жилээ, манай анги гадаад хэлний хичээл дээр Англи болон Орос хэл үзэх сонирхолоор нь 2 хэсэг болгож хуваалаа. Анхандаа ч би Орос хэлний хэсэгт нь өөрийн дураар орлоо. Харин Ц минь Англи хэлний хэсэгт орсоныг мэдээд, яаравчлан Англи хэлний хэсэгт шилжиж байсийн. Бидний үеийн хүүхдүүд бүгд л Англи хэлэндээ нэг түвшинийх. Хэн нь илүү, хэн нь дутуу гэх зүйлгүй байсан санагдаж байна. Харин нэг өдөр Ц надаас Англи хэлний хичээлийн даалгавар асуусан юм. Бичихэд ичмээр ч би энэний дараа Англи хэлний 3 сарын дамжаанд явж эхэлсийн. Энэ дамжаанд явсанаар би хувьдаа ангийн андуудаасаа арай илүү түвшинд хүрсэн гэж боддог юм. Ингээд Ц маань надаас Англи хэл асуух тусам би улам илүү сурахыг эрмэлздэг байлаа. Энэ мэтээр өдөр хоног үргэлжилсээр нэг мэдхэд Ц-ийн маань төрсөн өдөр болох дөхлөө. Ц маань ангийн 2, 3 нийлдэг найз охидуудаа гэртээ уриад бяцхан арга хэмжээ гэртээ зохиодог байсийн. Би тэр өдөр урилгагүй зочин болж очихдоо The Moffats хэмээх хамтлагийн цомог, нэг хуанлийн хамт бэлэг болгон барьж очиж билээ. Олигтой бэлэг биш ч байсан байж магад. Гэхдээ л Ц-г бага ч гэсэн баярлахыг хараад би үнэхээр баярласан. “Бэлэг өгсөн хүн чинь үнсдэггүй билүү?” гэсэн үгний хариуд би яах ч учираа олохгүй үнсмээр аядаж билээ. Хацар дээр нь үнсэх тэр үед миний зүрх яаж цохилж байсныг би одоо ч мартдаггүй юм. Магадгүй надад найдвар байна гэсэн тэнэгхэн бодолд би итгэсэн. 8-р анги төгсдөг зун юмдаг. Би орой ганц ширхэг шоколад бариад очсийн. 8 цагийн үед. Гэгээ тасрах хараахан болоогүй байсан санагдаж байна. Ц-г гэрээс нь дуудаж гаргаж ирээд элдвийг ярилцсаар байтал оройн 11 цаг аль хэдийн өнгөрсөн байсан санагдаж байна. Ц-г даарч байгаа байх гэж бодоод би цамцаа өгсийм. Цамцаа өгснөөс хойш би жаахан даарсаныг тэр минь хараад “Даарч байвал намайг тэврээч” гэж хэлж билээ. Би тэвэрмээр санагдсан ч, их л эв хавгүй, бүдүүн баараг тэвэрсэн юм. Тэр үед би ямар их аз жаргалтай байсан гээч. Хожим нь бодоод байхнээ, Ц намайг өрөвдсөндөө л тэврүүлсэн байх. Намайг өөрт нь сайн гэдгийг мэддэг байсан болохоор л тэр байх. Надад Ц-тэй хамтдаа байсан цаг мөч бүхэн сайхан ч, түүнд минь сайхан байгаагүй гэж би одоо ч бодож явдийн. Амьдралд болохгүй юм болдоггүй л байдийн, гэдэг үнэхээрийн үнэн үг. Бид 2-н харьцаа иймэрхүү байдлаас илүү гараагүй л дээ. Яаж ч хичээгээд болоогүй л юм. Тэгээд ч би хэтэрхий улайран зүтгэхээ байсан. Би түүнтэй үерхэлээ гэж бодоход, би түүнийг сайн сайхан байлгаж чадахгүй нь тодорхой. Тэр минь жаргах ёстой болхоос биш, надтай зууралдаж суух хүн биш. 10-р анги төгстөл би түүнийг ангийн охидуудаас хавьгүй илүүд тавьдаг байсан бол Ц намайг бусдын л адил нэгэн гэж боддог байсан байх. 2, 3 жил гүйгээд үнэхээр өөрийн болгож чадаагүй болхоор би Ц-г жаргалтай явахыг нь харж суух л үлдсэн гэж бодож эхэлсийн. Бид 10 төгсөөд оюутан боллоо. Цоо шинэ хамт олон, цоо шинэ уур амьсгал. Газар газраас ирсэн олон охид, хөвгүүд. Тухайн үед би Ц-с илүү охин надад олдоно гэж маш их итгэдэг байсан ч, энэ бодол минь өөрчлөгдсөн юм. Би эр хүн болсон хойно ганц нэг охинтой үерхэж байлаа. Тэд бүгд л сайхан охидууд байсаан. Гэхдээ Ц-тэй минь харьцуулж яавч болохгүй санагддаг юм. Би зөвхөн баяр ёслол, төрсөн өдрөөр нь л Ц-д баярын мэнд хүргэх гэж утас цохиж, бэлэг өгөх гэж уулздаг байсийн. Яахав дээ, аргаа ядсан л хүний ажил. Ц-г минь таних, танихгүй хүмүүс сайн муу ярьж л байдаг. Хүн бүхэнд таалагдах албагүй. Бүгдэд нь ч таалагдахгүй байсан хамаагүй. Ганц надад л сайхан харагдаж байхад хангалттай. Үнэндээ би оюутан болоод Ц-г мартая гэж маш их хичээсэн. Хүний амьдралд яагаад ч мартагдахааргүй зүйл гэж байдаг л юм байна. Хүчээр мартах гэж утасных нь дугаарыг утсан дээрээсээ устгасан нь сэтгэлээс минь устаагүй л юм. Сургийг нь сонсож сэтгэлээ баясгадаг байлаа. Тэр минь оюутан болоод найз залуутай болсон юм. Ангийнхаа их сайн залуутай нөхөрлөсөн сураг сонсогдлоо. Битүүхэн атаархсан ч би баярласан. Өдөр хоногууд урссаар л. 2006 оны цагаан сарын өмнөхөн юм даг. Ц-д минь дарааллаад хүндхэн үе тохиолдсон юм. Эхлээд найз залуу нь АНУ-г зорьж, төд удалгүй түүний минь хайртай аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Ингээд тэр минь ээжтэйгээ, охин дүүтэйгээ 3-уулаа үлдлээ. Уй гашуу, ажил явдал дууссаны дараагаар би залгаж ярилцах санал тавьлаа. Ц намайг зүгээр жирийн л найз гэдэг үүднээсээ миний саналыг хүлээн авч бид 2 уулзаад хэсэг ярилцлаа. Надад сайхан байсан ч түүнд минь ямар байсныг би мэдэхгүйм даа. Эргээд жаргалтай сайхан мөчүүд надад ирсэн мэт санагдавч, би өөрийгөө хорьж дийлэх гэж хичээж байсийн. Хүний зовлонгоор жаргал хийх гэж буй мэт сэтгэгдэл төрж байсан юм. Мэдээж хамгийн дотны 2 хүн нь байхгүй болсон хүний сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой. Би түүнийг ойлгохыг маш ихэд хичээсэн. Гэхдээ чадсан эсэхийг мэдэхгүй ээ. Гэхдээ л надад сайхан байсан тэр жаргалтай мөчүүд 8-р сарын 30 хүртэл үргэлжилсэн юм. Бид 2 өдөр бүхэн уулзаж чадахгүй ч, 7 хоногтоо 2 эсвэл 3 уулзаж байлаа. Хамт кино үзнэ, хамтдаа гадуур зугаална гээл цагийг аль болох зугаатай өнгөрүүлэх гэж хичээдэг байсан юм. Түүнийг хамгийн сүүлд харсан тэр өдрийг би одоо ч маш тод санаж байна. Тэр минь найз залуугийнхаа араас АНУ явах талаар хөөцөлдөж байгаа ч, нэг л сайн бүтэхгүй байна гэж хэлдэг л байсан. Гэхдээ тэр өдөр… Бид уулзаад хамтдаа хоолонд орлоо. Ард кино театрын хажууханд байдаг нэгэн Солонгос ресторанд хоол идэж байсан юм. Тэхэд тэр минь гэв гэнэт “Би явлаа” гээд бослоо. Би түүнийг тоглож байгаа гэж бодоод, нэг их тоосонгүй. Тэгтэл Ц үгийн зөрөөгүй гараад явчихлаа. Бид 2 хоолоо ч идэж дуусаагүй байсийн.
Би түүнийгээ ороод ирнэ гэж бодоод хэсэг суулаа. 5… 10 минут өнгөрлөө. Би ч гайхаад араас нь гартал Ц минь байгаагүйм. Утасаа салгажээ. Уурлуулсанаас зайлахгүй гэж дотроо бодоод хэсэг учираа олохгүй байж билээ. Ингээд түүнээс минь сураг ажиг байхгүй хэд хонолоо. Ойролцоогоор 10-аад хоногийн дараа би дүүтэй нь таарсан юм. Тэгсэн чинь тэр минь найз залуугынхаа араас АНУ-г зорьсонг би сонслоо. Энэ бол буруу зүйл биш л дээ. Гэхдээ яагаад надад хэлэлгүй явсаныг бодхоор өөртөө ч гомдох шиг. Тэр минь намайг бодоол надад явлаа гэдгээ хэлээгүй байх. Тэр үед надад хэлсэн бол би яаах байсныг бодоод тэр минь өрөвдсөн байх. Тэр минь угаасаа ухаалаг бүсгүй. Ингээд л би түүнийгээ хаалгаар гарахыг араас нь хараад л үлдсийм даа. Надад тэр үед өөрийгөө зүхэхээс өөр арга байгаагүйн. Эр хүн уйлдаггүй л гэдэг. Би лав уйлсан. Яахав дээ, яах ч учираа олохоо байгаад л тэгсэн хэрэг. Ажилдаа ч явмааргүй, юу ч хиймээргүй… Одоо түүнээс минь надад үлдсэн зүйл гэвэл, түүний минь хэд гурван зураг, төгсөлтийн зургийн цомог дээр минь бичсэн аз жаргалын үгс. Өөр юм надад алга. Угаас Ц минь жаргах ёстой, жаргах хувьтай хүн. Ц минь л сайн сайхан явааг нь сонсох надад жаргал. Гэв гэнэт гарч ирээд өөртөө дурлуулчаад, өөр хэнийг ч багтаах зайг зүрхэнд минь үлдээгээгүй мөртлөө “баяртай” ч гэлгүй яваад одсон энэ бүсгүйг би бүтэн 17 жил хайрлаж байна. Хайрлахгүй байхын аргагүй тийм л сайхан бүсгүй. Одоо би түүндээ сайн сайхныг хүсч суухаас өөр жаргал надад алга. Найз бүсгүйтэй болсон ч, би түүнийг хайрласан хэвээр л байх болов уу. Хайрлахгүй болсон ч гэсэн би түүнийг энэ яваа насандаа мартахгүй ээ. Анхны хайр гэж энэ л юм байна. Хүмүүсээ, хайртай хүнээ л хайрлаж яваарай. Тэ чинь чиний хамгийн том жаргал юм шүү.

Ene uneheer Frediin tuuh uu?
Saihan hair bn...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.25.12 11:46 am 
Оффлайн
MadeMoiselle
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.30.09 5:29 pm
Бичлэгүүд: 6011
Байршил: Диваажинд
тийм гэнэлээ

_________________
Жаргалыг хүснэ...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.25.12 2:08 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Бичлэгүүд: 761
Байршил: St Louis
ямар лаг хайр вээ... Лайк...

_________________
Love actually is all around!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.12 6:37 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 5-р сар.19.11 8:15 pm
Бичлэгүүд: 2423
Ишлэл:
:wd:

_________________
kontik


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.20.12 10:09 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.13.12 4:58 am
Бичлэгүүд: 177
Байршил: in the wood
Ишлэл:
Ишлэл:
:wd:
болохгүй л байхын яасын бол?

_________________
Non of my business


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.20.12 10:25 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 5-р сар.19.11 8:15 pm
Бичлэгүүд: 2423
http://truelove.blog.gogo.mn
iishee oroh geed uzde ugni bolj bsan sh de

_________________
kontik


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.21.12 12:10 am 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.13.12 4:58 am
Бичлэгүүд: 177
Байршил: in the wood
Ишлэл:
http://truelove.blog.gogo.mn
iishee oroh geed uzde ugni bolj bsan sh de
аан одоо болж байна :wd:

_________________
Non of my business


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 242 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 16 7 8 9 10 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 11 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр