#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=165926
62 хуудас 65

Зохиогч:  Begin [ 4-р сар.30.12 4:47 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
цагаан хоол нтр бол зүгээр л үндэстэн дамнасан том корпорацуудын хар пиар.
манкурт боол болгох зорилготой эд шүү дээ.
tgher oyun uhaangui boldog gsn ug ymuu, tged en aldartai tsagaan hooltnuudiig yu gj tailbarlah ve, uhaantai aldaratai humuus zondoo l bnshd :??:
пиар гэж мэднээш?
tged tedger humuus tsgaan holton bish baisan geh ged bgamu?

Зохиогч:  bxyhxyh [ 6-р сар.24.12 5:42 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Цагаан хоол иддэг алдартан ч олон, хар хоол иддэг алдартан ч олон хоолноосоо болоод тэгээд байгаа юм ч ховор доо.

Цагаан хоол бол зүгээр л хоол. Түүнийг идлээ гээд тэнэг ч болохгүй ухаантай ч болохгүй.

Гэтэл жирийн нэг хүмүүс цагаан хоол идэж эхэлснээсээ хойш эмч, эрдэмтэн, эсвэл бурхан болчихдог нь дургүй хүргээд байдаг юм.

Түүнээс биш цагаан хоол идлээ гээд муудах юм байхгүй.

Зохиогч:  amka, [ 6-р сар.24.12 7:17 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Ишлэл:
Ишлэл:
hi bi 1 sartai huuhedtei hohuul yumaa.tsagaan hoolton bolj bolohuu? hohnii suu tatarchih yum bish bgaa.. zaaval hariu ogch tus bolno uu?
хүүхэд чинь ярьж чаддаг байсан бол ээжээ мах гусаачээ л гэх байсан байх даа
medeej bolno sh de

Зохиогч:  MaN-GaS [ 6-р сар.24.12 7:19 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

цагаан хоолтонуудаас асуумаар байгаая
хэдэн төрлийн цагаан хоолтон байна вэ???
ямар шалтгаанаар цагаан хоолонд орж байна???

Зохиогч:  bxyhxyh [ 6-р сар.24.12 8:42 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Монголын хувьд
1. Юу ч мэдэхгүй хүн (үүнд янз бүрийн багш нар ч орно) цагаан хоол бол ийм сайхан тийм сайхан гэж магтахаар орж байгаа
2. Зарим нь шашны шалтгаанаар орж байгаа (надтай маргахаасаа өмнө ямар ч шашин өөрийгөө шашин гэдэггүйг санаарай)
3. Зарим нь өвчний улмаас орж байгаа
4. Цөөн хэд нь хямд учраас орж байгаа байх даа

Гадаадын хувьд
1. Зарим улсад махыг бага иддэг учраас угаасаа цагаан хоолтон
2. Мах аягүй үнэтэй

Монголын хувьд бол миний хамаатнууд яг ийм шалтгаануудаар цагаан хоолонд орсон учраас би ингэж бичсэн юм.

Цагаан хоолтнуудын төрлийн хувьд:
1. Мах, махан бүтээгдэхүүн иддэггүй. Цагаан идээ, ногоо гээд бусад төрлийн юм иднэ.
2. Амьтны гаралтай юм иддэггүй. Цагаан идээ, сүү хүртэл ууж идэхгүй, зөвхөн ногоо иднэ.
3. Амьтны гаралтай юм иддэггүй, халуун ногоо ч иддэггүй. Зөвхөн халуун биш ногоо иддэг.
4. Зөвхөн ус уудаг.
5. Үлгэрийн юм шиг боловч агаараар хооллодог

Миний дуулсан 5 төрлийн цагаан хоолтон энэ л байна.

Зохиогч:  MaN-GaS [ 6-р сар.24.12 8:47 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

би яг энийг л мэдэх гээд л байна л даа
хэдэн хувь нь зүгээр хүний үгээр
хэдэн хувь нь ан амьтан хайрлаад орж байна (тэр хүмүүс бүгд амьтаны арьсан юм хум өмсдөггүй байх ёстой гэж би боддог)
эрүүл мэндийн талаас цагаан хоолонд орсон хүмүүс (эрүүл мэндэд нь ямар өөрчлөлт орсон )
зүгээр л мэдхийг хүссэн юм
манайхан чинь их туйлширдаг хүмүүс шүүдээ

Зохиогч:  Саруул [ 6-р сар.24.12 9:58 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Амьтны мах идэхгүй мөртлөө ялгаагүй амьтай ургамлыг бүр тэр бүү хэл амьдаар нь хэрчиж, тасдаж, зулгааж, шарж, чанаж иддэг хүмүүс шүү дээ. Яагаад тэгдэг юм бэ гэхээр ургамал бол өвдөлт мэдэрдэггүй ч гэх шиг маанаг юм ярьдаг хүмүүс. Гэтэл ургамал өвдөлт байтугаа хэн юу бодож, ямар зорилго өвөртөлж буйг ч мэдэрдэг гэдэг нь батлагдаад олон арван жил болж байдаг. Өөрсдийг нь амьдаар нь шарж идвэл яах бол?

Зохиогч:  bxyhxyh [ 6-р сар.24.12 10:15 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Тэгээд юу гэх гээд байгаа юм. Өлбөрч үх гээ юу.

Элий балай юм ярьж байх юм.

Зохиогч:  Саруул [ 6-р сар.24.12 10:43 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Зүгээр л нэг их цэцэрхэж бурхны хүслийг сөрөлгүй тааллаар нь явсан нь дээр бус уу. Цаанаасаа бурхан заяасан юмыг өөрчлөх гэсэн лут амьтад аан. Тэгээд ч энэ гишүүний яриа хөөрөөг хар л даа. Наанаа буян энэ тэр ярьж нэг их дүр эсгэсэн, цаанаа бол хараал зүхэл урсгаж, бусдыг доош нь хийсэн хүмүүс.

Зохиогч:  bxyhxyh [ 6-р сар.25.12 12:33 am ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Чи тэгээд мах ч иддэггүй, ногоо ч иддэггүй агаарын хооллогч уу. Ногоог амьдаар нь алдаг малдаг гээд элийрээд байх чинь. Юун бурхан, буян яриад унав бас.

Зохиогч:  amka, [ 6-р сар.25.12 12:37 am ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

mah idtsen mah ideegui 2iin hoorond erni yalga bnu

Зохиогч:  GaNBaYaR [ 6-р сар.25.12 9:23 am ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Ишлэл:
quote="GaNBaYaR"]
Ишлэл:
Ишлэл:
цагаан хоол нтр бол зүгээр л үндэстэн дамнасан том корпорацуудын хар пиар.
манкурт боол болгох зорилготой эд шүү дээ.
tgher oyun uhaangui boldog gsn ug ymuu, tged en aldartai tsagaan hooltnuudiig yu gj tailbarlah ve, uhaantai aldaratai humuus zondoo l bnshd :??:
пиар гэж мэднээш?
tged tedger humuus tsgaan holton bish baisan geh ged bgamu?[/quote]

аливаа улсыг эзэлж авах орчин цагийн арга бол оюун санааны дайралт.
энэхүү дайралтад өртөгсөд нь иймэрхүү юм яригсад болоод хэрэгжүүлэгчид юм.

Зохиогч:  bxyhxyh [ 6-р сар.25.12 4:57 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Дайралт ч юу байхав. Ерөнхийдээ бодлого байгаа нь бол үнэн л дээ.

Солонгосоос Драма, Хуурамч Христийн шашин
Япон Анимэ
Хятад Фэнгшүй, Янз бүрийн бясалгал

Үүнээс гадна цагаан хоолоор далимдуулж оюун санааны дайралт хийж байгаа нөхдүүд олон.

Уг нь цагаан хоол бол дээр хэлсэнчлэн зүгээр л хоол. Бурхан буг энээ тэрээг холбож ярих хэрэггүй юм байгаа шд.

Зохиогч:  Rudoll [ 7-р сар.10.12 7:39 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

ер нь удахгүй мах маш хямдхан болно шдээ учир нь тун удахгүй консеверлосон хужаа зах зээл дээр нийлүүлэгдээд ирэхээр махны үнэ цохигдоно. үүнээс болж гахай, тахиа, үхрийн фермер эрхлэгчид дахиж сэхэхээргүй хүнд байдалд орж ч магадгүй болоод байгаа.

Ногоо давсыг сайтар тааруулаад хийчихэд ёстой салахын аргаггүй амттай тэгээд хүний биед маш дэмтэй гэж байгаа

Зохиогч:  Саруул [ 7-р сар.11.12 2:17 am ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Чи цаадуулдаа зориулж хужаагийн махан нөөш хийж бгааму?

Зохиогч:  ttlc [ 7-р сар.15.12 2:43 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

XX zuunii ehen hurtel Mongol hun jiliin 5-10 sar hurtel tsagaan hoolton baisan barimtiig uguisgej bolohgui.

Komunismiin haranhui niigmeer bidnii omnoh uyiinhen 70 jil yavaad het ih mah idsen Mongol uls ch 1990 on gehed delhiid 150-d jagssan haranhui zerleg uls bolj duussan. Neg barimt n nogoogoo tushij baigaag oilgoh heregtei.

Зохиогч:  Аллергий [ 7-р сар.15.12 2:45 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Ишлэл:
XX zuunii ehen hurtel Mongol hun jiliin 5-10 sar hurtel tsagaan hoolton baisan barimtiig uguisgej bolohgui.

Komunismiin haranhui niigmeer bidnii omnoh uyiinhen 70 jil yavaad het ih mah idsen Mongol uls ch 1990 on gehed delhiid 150-d jagssan haranhui zerleg uls bolj duussan. Neg barimt n nogoogoo tushij baigaag oilgoh heregtei.
:haha:

Зохиогч:  ttlc [ 7-р сар.15.12 2:46 pm ]

Mongoliin tuuhiig medehgui ooriigoo shoolj ineelee gej oilgoloo. :wd:

Зохиогч:  Аллергий [ 7-р сар.15.12 2:48 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Талын хөх чоныг чи яаж лууван манжин ид гээв?

Зохиогч:  bxyhxyh [ 7-р сар.15.12 7:07 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Одоо монголд ухаалаг тайван талын хөх чоно байхгүй ээ. Дандаа түргэн ууртай гэрийн тэжээвэр гөлөгнүүд л байгаа. Мах идвэл ходоод нь шингээж дийлэхгүй. Хольж ид

Зохиогч:  orcish [ 7-р сар.16.12 1:35 am ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Ишлэл:
Одоо монголд ухаалаг тайван талын хөх чоно байхгүй ээ. Дандаа түргэн ууртай гэрийн тэжээвэр гөлөгнүүд л байгаа. Мах идвэл ходоод нь шингээж дийлэхгүй. Хольж ид
наад гөлөгнууд чинь махных биш чихэрийн хүүхдүүд байхаа

Зохиогч:  Muren [ 11-р сар.13.12 5:31 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Өөрсдийгөө чонтой зүүрэлж чонон ходоодтой гэж ярих нь тэнэг асуудал биздээ.
Оюун ухаант хүн байсаар байтал.

Зохиогч:  Аллергий [ 11-р сар.13.12 5:42 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Ишлэл:
Өөрсдийгөө чонтой зүүрэлж чонон ходоодтой гэж ярих нь тэнэг асуудал биздээ.
Оюун ухаант хүн байсаар байтал.
Хүннү гүрний нэгэн хааны хосгүй үзэсгэлэнтэй гүнж байж гэнэ. Хаан эцэг охиноо хадам гаргах гэтэл охинд нь таарах эрдэм, чадалтай хан хөвгүүн олдоогүй тул Мөнх хөх тэнгэр илгээсэн хосгүй үзэсгэлэнтэй гүнжээ буцаагаад Мөнх хөх тэнгэрт нь өгүүлэе хэмээн Тэнгэрээ тахьдаг газраа үйлдээгээд явсан бөлгөө. Удалгүй нэгэн азарган чоно ирэн хүн төрөхөнд хувиран гүнжийг дагуулан явав. Төд удалгүй нэгэн хөвгүүн мэдэлсэнийг нь Монгол хэмээн нэрийдэх болов.

Зохиогч:  orcish [ 11-р сар.13.12 9:05 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

араа шүдтэй юм хойно араатан гэгдэх байх зан авир нь ч бас байгаа шд гэхдээ илүү харгис

Зохиогч:  bxyhxyh [ 11-р сар.13.12 10:03 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

Мэдээж будаа идэж далайн эрэг дээр өссөн цагаан хоолтон тэр хүний дэргэд монголчууд чинь өвлийн хүйтэнд адуу малтай ноцолддог юм хойно бас арай жаахан маханд дасал ходоодтой болов уу. Гэхдээ одооны хотын залуус цагаанаа идээд явж байхад зүгээр байх аа. Ямар адуу малтай ноцолдох биш.

Зохиогч:  orcish [ 11-р сар.16.12 11:07 pm ]
Постын сэдэв:  Re: ЦАГААН ХООЛ - ЦАГААН ХООЛТОН

тэгэхээр бүүр үхчих юм биш үү

62 хуудас 65 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/