#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.18.26 8:31 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 329 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 15 6 7 8 913 Дараагийн

Mongoliin tuuhendeh hamgiin muu nuluu uzuulsen mongol hun hun hen be?
Hubilai haan 41%  41%  [ 35 ]
Undur gegeen Zanabazar 20%  20%  [ 17 ]
Tusheet han Chuhandorj 8%  8%  [ 7 ]
Yuzen Van Tsengunjav ba tuunii udam Nyant van nar 9%  9%  [ 8 ]
Shanzav hutagt Badamdorj 9%  9%  [ 8 ]
H.Choibalsan 6%  6%  [ 5 ]
Yu.Tsedenbal 5%  5%  [ 4 ]
Amarsanaa 2%  2%  [ 2 ]
Нийт санал: 86
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.10 2:48 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.02 1:18 am
Бичлэгүүд: 179
Байршил: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Ишлэл:
gutalchin hun gutlasa deesh hergig buu shuug
Chiniiheer bol chamtai sanal niileegui hun n гуталчин ium biz dee? Zanabazariig ilchilheer євєєг нь doosh n hiichlee gej emzegleed baigaa hujaagiin erliiz ium bainа l daa chi. Medej baina, oilgoj baina hundeer buu tusgaj av. Unen ium uneneeree saihan. Занабазар хэзээд зvхэгдэж хараагдаж явах болно. Хийсэн сайхан юмтай байсан бол чи над руу яаж агсрах байсан бол. Мэдлэг хомс хvмvvсийн толгойг эргvvлж байдаг vе дууссан хєєе. Одоо чи Занабазар Энх Амгалан 2-оо ємєєрєєд нэмэргvй. Тvшээт хан Гомбодоржоо тахин шvтэж дахин Хятаддаа нэгдэх юмсан гэж шээсээ сахируулан мєрєєдєн хэвтэгч гуайнууд уг нь цєєхєн байвал дээр юмсан. Чи монголыг хятадын хєлд Занабазар шиг шидэж єгчєєд тэгээд надаар буюу монголчуудаар гутлаа цэвэрлvvлэх мєрєєдєлд умбан Занабазарын хийсэн нэр зvvсэн хэдэн шалдан хvvхний баримал ширтэн юмаа базан сууж байдаг нэг Занабазарын шавь юм биз дээ. Эхлээд хоосон толгойгоо дундалчаад дараа нь хvмvvсийн єєдєєс юм дугарч бай.

_________________
remember the snaps, oh M-Man!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.28.10 8:19 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.02 1:18 am
Бичлэгүүд: 179
Байршил: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Тэгвэл анхнаасаа яах гэж ийм сэдэв нээсэн болж байна. Хvн магтах гэж нээсийм уу Єєртэй нь санаа нийлэхгvй болохоор гуталчин адгийн шаар болчдог гэжийн ай.

Их хvний хэргийг эгэл хvн шvvдэггvй гэдэг vнэн гэхдээ Занабзар их хvн байгаагvй бєгєєд тvvх мэдэхгvй нусан буунууд хязгаарлагдмал хvрээнийхээ vзлийг бусдад тулгахыг хvлээн зєвшєєрєхгvй. Хубилай-г буруутгагч улсууд хэт єндрєєс орчин vеээс дvгнэж байна миний бодлоор. Хубилай амь насаа аврахын тулд Их Монгол улсыг мєхєєж Хятадыг эх орноо болгосон боловч тухайн vед одооных шиг Yндэсний vзэл, Улс гvрэн гэсэн ойлголт бvрэлдсэн байсан гэхэд эргэлзээтэй. Чингисын ач хvv, Мєнх Хааны дvv, Хулагу-ын дvv, Аригбєхийн ах, Сорхог хатны хvv, Бэрх хааны холбоотон, умард зvгийн цэргийн ёрєнхий захирагч, хятад соёлд ууссан зан чанар зэрэг тэр хvнд нєлєєлєх хvчин зvйлvvд олон байсан нь мэдээж. Ямарч байсан Монгол язгууртнууд тvvнийг хэтэрхий Монгол бус гэж vздэг байснаас зарим нь Аригбєхд нэгдсэн байдлаас харагдана. Хубилай Монголд байх нь аюултай гэж дvгнэснээс урагшаа шинээр улс байгуулж гарсныг дээр дурдсан тиймээс хойд талдаа хvчирхэг улстай байхыг хvсээгvйгээс албадан шахуу их нvvдэл хийсэн. Тэгээд хоцрогдуулж ядуу буурай болгох бодлого явуулсан гэж дvгнэхэд хvргэсэн. Гэтэл одооны бидэнд энэ нь эх оронч бус мэт санагдах боловч тухайн vедээ тэр хvн хар амиа л амрах гэж зайлшгvй гэж тооцоолсон vйлдлvvдээ гvйцэтгэсэн хэрэг. Yнэхээр л Монголыг сєнєєчий гэж арай ч хvсээгvй биз. Ямарч байсан єєрт нь заналхийлэхээргvй болтол нь дотойтуулсан нь бол vнэн.

_________________
remember the snaps, oh M-Man!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.28.10 10:20 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.02 1:18 am
Бичлэгүүд: 179
Байршил: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Энэний vгэнд анхаарал хандуулах хэрэггvй. Гол нь Цэдэнбалыг дєрвєд байсан гэж хорсдог жалгийн мэлхий л юм байшт. Євєє мєвєє нь ажил муу хийж байгаад загнуулсан уу яасан тэгээд удмаараа гажигтай болцон ийм юмнууд нийгэмд урсгал дагасан хомоол мэт хєвж л байдаг. Зарим хvмvvс монголчууд социализмыг нэг их хvссэндээ авсан мэт бодож Цэдэнбалыг хараадаг. 1950-д онд чин Орос тєвтэй зvvний суртал АНУ тєвтэй барууны vзэл єєрсдийгээ дэлгэрvvлэхээр цус урсгахаас буцахгvй байсан vе. Юун Монголын хvсэл манатай. Энэ 2 том мангасын зодоонд хэлмэгдэчихгvйгээр тухайн vедээ зєв л шийдвэр гаргасан. Хэрэв Самбуу даргын дараа Монгол зах зээлийн систем, ардчилсан улс тєр гэж солиорсон бол єдийд байхгvй. Харин Соц-ын дор байхдаа манайхан ихэд «иргэншиж» малчидаас гадна сэхээтнvvд, аж vйлдвэрийн ажилчид, урлаг, спортынхон, ШУ-хан зэрэг давхарга бvлэглэлvvд vvссэн гарсан. Тєрєєс дэмжсэний хvчинд буюу Цэдэнбалын vед Монгол бараг 300 жилийн vсрэлт хийсэн. Тvвдийн балай шашинд нэвт орж, Хятадын элдэв євчинд нэрвэгдэж, Орос Хятадын худалдаачдын єрєнд баригдсан, хэдэн феодал ноёдын хамжлага нэртэй боол байсан Монгол ардууд дэлхийн бусад орнууд олон жил туулах замыг хурдан хугацаанд гvйцэж ирсэн. Хэдий жижиг ч гэсэн 3 дєрвєн хоттой болсон, тємєр зам, нисэх буудалтай, нvхтэй ч гэсэн замтай, замбараагvй ч гэсэн зохион байгуулалт, vндэсэрхэг Монголын иргэн гэсэн санаа зэрэг чинь Балын vед л бvрэлдсэн. Балын ємнєх Монголчууд одооны Монголчууд бараг тєстэй зvйл vгvй. Бал иргэний инженерчлэл хийж Монгол хэмээх шинэ vндэстэн дэлхийд гаргаж ирсэн. Одоо интернэт ашиглан, зурагт шагайж муу ч гэсэн Англи Орос хэлтэй сонин сэтгvvл шагайхтайгаа, бас болоогvй дэлхийн шашнууд, улс тєр, мєр зарим нэг нь бvр уран зураг, сонгодог урлагаар мэтгэлцэн шvлсээ vсэргэхтэйгээ болсон чин дээрээс чиглvvлсэн бодлогын практик vр дагаврууд юм шvv дээ. Хэрэв Бал Ким шиг эргvvтсэн бол яахав. Ким улс орноо зэвсэгт хvчнээр дагнуулж нэг муу Хятадын Манжуурыг барууныхнаас манасан хилийн застав болгосон шиг Бал тийм бодлого явуулаагvй. 70-80 онд Балын vед САА-д байгуулагдаж Монгол хvнсээ єєрсдєє хангадаг байв. Хотод ажилгvйдэл, одооных шиг онц ноцтой гэмт хэрэг харьцангуй бага байсныг хєгшчvvд бахархан ярьдаг. Балын vед улс тєрийн эрх чєлєє гэж байгаагvй Бал дарангуйлагч байсан гэж зарим нь харааж зvхдэг. Би тvрvvн бас бичсэн бидний улс тєрийн хандлага хєршvvдтэйгээ нягт хамааралтай гэж тиймээс Оросын улс тєрийн єєрчлєлт л Монголд Ардчилал дэлгэрэх vvд хаалгыг нээснээс манай Ардчилагчид их сvрхийдээ Коммунизмыг авч хаяагvй болов уу. Ер нь Орос Монгол байтугай хvн бvр л эрх чєлєє рvv тэмvvлж байсан болохоор энэ их хvмvvсийн хvсэл зоригийг хааж чадаагvй. Цэдэнбал нэг их Соц-г дангаараа сонгон хэрэгжvvлсэн гэвэл Цэдэнбалыг хэт эрх мэдэлтэй байсан гэж буруу дvгнэхэд хvрнэ. Бал Оросуудаас хєрєнгє мєнгє гэхээсээ илvv орчин vежсэн Европ хандлагатай vзэл бодол Монголчуудад тараасан нь одооны бидний ертєнцийг vзэх vзэл бvрэлдэхэд дэвсгэр суурь болж єгсєн. Хэрэв Бал Монголыг базчаад єєрєє л хаан шиг амьдарсан бол бид одоо шашинчгvй, боловсролчгvй, мэргэжилчгvй, бичиг vсэгчгvй, пидэн хар дотортой, хэдэн малын араас дагасан, хоорондоо атаархаж хутга шаалцсан, соёл уламжлалчгvй, ёстой нэг хvн тєрєлхтєний адаг болох байсан байхыг vгvйсгэхгvй. Монгол хvн одоо хаана ч хэнтэй ч харилцаад явж байна ядуувтар ч гэсэн. Монголчууд нэгэнт дэлхийн тvвшинд хvрсэн. Одоо манайд хими физик, одон орон, юу байдын бvгд л хєгжиж байна. Ард тvмэндээ хєрєнгє оруулалт хийсний vр дvн гэж энийг л хэлдэг байх. Одооны 76 бол Балын хажууд хєлийх нь хумсны ч хэмжээнд нь хvрэхгvй аль ч талаараа, эх оронч бус, боловсрол мэдлэг дутуу хувь хvний хувьд эргэлзээтэй нєхдvvд. Би Соц-г магтсан юм байхгvй харин Соц-ын дэглэмиын vед юу юу хийж бvтээгдэв гэдгийг л дурдахад ийм байна.

_________________
remember the snaps, oh M-Man!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.29.10 1:53 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Оросууд хүний гараар могой бариулахдаа сүрхий улс юм шиг байгаа юм. Манайд хооронд нь хэдэн сэхээтнийг нь уралцуулж, хов хор хоёрыг халимаг, тува сургагч нэртэнгүүдээр алсаас өгч явуулчихаад үндэсний сэхээтнүүдийг бүгдийг нь хядсан бололтой. Чойбалсан биш ч байсан гэсэн өөр хэн нэгнийг хойно аваачиж хоёр жил тархийг нь угаачихаад бүгдийг нь буудуулах л байсан. Чойболсанг устгахдаа Бал биш юм аа гэхэд түүнээс өөр хэн нэгнийг нь бас бэлдчихсэн л байсан. Одоо ч ер нь энэ урд хойд хоёр хатигны заавраар л бид удирдагчтай байгаад байгаа юм биш үү? Ардчилсан сонгууль ч гэх шиг, Энхбаярын хаанчлал ч гэх шиг. Өөрсдийгөө аймар хөөргөцөн. Хэн тэд нарыг өсч өндийхөд нь мөнгө өгсөн юм бол оо?

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.29.10 2:04 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Монголын тvvхэн дэх хамгийн муу нелее vзvvлсэн мoнгол хvн:
Одоогийн балай засаглалийг тавьсан нь бас Манай түүхэнд харшаар нөлөөлсөн гэдгийг би одоо харж эхэлж байна.
Одоо 76 нөхөр нийлж улс орныг барих үүрэгтэй байдаг ч дунд нь ямар ч хариуцлага байхгүй, нэг ч шийдвэр гарахгүй, үргэлжийн явган хэрүүлтэй, байнгын амралт авч уван цуван ирдэг, нэгэн хүний шийдвэр гарах боломжгүй, бүгдээрээ хэлэлцээд эх орны төлөө шийдэх биш авилгал бузар шуналын санаагаа л нийлж саналаар шийдэх систем бүрэлджээ.

Хариуцлага гэгч юм байхгүйн гайгаар парламент засаглал диктатураар солигддог нь жам. Энэ явдлаас сэрэмжлэмээр байвал засаглалд өөрчлөлт заавал ормоор юм шиг.

Бүгд найрамдах засаглал нь улс орны сор болсон шилдэг хүмүүс нийлэн сууж хэлэлцээд шийдвэр гаргах ёстой байдаг. Гэтэл энэ 76 хүн дотор хэд нь зүгээр мөнгө, холбоо сүлбээ, авилгал, сүрдүүлгээр гишүүн болчихоод хувийн юмаа цаагуур нмь явуулж байна гэдэг нь түмэнд илт.

Цуст мөргөлдөөн энэ байдлаас болж олон л гарах вий дээ гэж эмээж байгаа шүү.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.29.10 4:33 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.02 1:18 am
Бичлэгүүд: 179
Байршил: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
африкаар дvvрэн хувьсгал хийчээд урьдыхаа засгаас дор ажилллаад дахин унагаагдаад тэр нь єєр хувьсгалд унаад бvр дордсоор бусдын идэш болсон орнууд байж байна. Энэ их vндэсэрхэг vзэл, мандан бадруулах талаар солиорцгоогоод байгаа нєхдvvд хэний эрх ашгийн тєлєє байнаа гэдгийг сайн ойлгохгvйгээр монголчууд хєдєлбєл африкын хойноос гэлдрэх болов уу гэж харагдаад байна. Энэ 76 бол ойлгомжтой, дvvжлvvлэх нь бараг гарцаагvй. Эднийг болдоггvй юм бол дараагийхийг нь тэгэхээр нєхцєл уур хилэн хуримтлагдсаар байна. Элбэгдорж хараацайн жиргэлтээр хичнээн худлаа донгосоод хvмvvс нэгэнт итгэхээ болисон тул нэмэргvй. Одоо 76 юу ч амлаад хэн ч итгэхгvй, дээр нь эдийн засгийн хєшvvргvvд хvмvvсийг улам хєнгєн хийсвэр болгож байна. Боловсрол, эрvvл мэнд гэж ярихаа больё адгийн наад зах нь энгийн хvнийг татвараар дарна, ажил олгогчыг нь бузар шуналтай гэж сурталдаж тєр хариуцлагыг єєрєєсєє мулталахыг хичээдэг нь эцэстээ хvмvvсийг боомилж тэмцэл рvv тvлхэх нь дамжиггvй. Одооны ажил олгогч нар бизнес хєгжсєн орнууд руу эцэстээ дvрвэсэн нєхцєлд тєр бvх хvнээ ажлын байртай болгоно гэвэл vлгэр, энэ тєр дампуурахаас гарцаагvй. Хэдхэн тооны хэдэн хєдєлдєг, ажил олгогч нараа тєр дарамталж ханахгvй тэрийг нь жирийн оюутан хvvхэд залуус анзаардагчгvй зєвхєн єєрсдийн явцуу эрх ашгаа л бодож асуудалд ул сууригvй ханддаг байдалаас болж баялаг бvтээгч цєєнхєє монгол улс алдсаар л байна. Тєр гэж нэг том данхайсан хоолны сав л vvсэж байна. Байгалын баялаг, ажил эрхлэгчдийн татварын мєнгєєр туйлж ханадаггvй, цагдаагаар хамгаалагдсаныгаа их баталгаатай гэж боддог биз энэ 76. Хvмvvс одоо нэгэнт тєрийг хараан зvхэж, итгэхээ больсон байна. Гал дvрэлзээд дууссаны дараа Монгол хятадын мэдэлд шилжсэн байх магадлал улам нэмэгдсээр л, залуучууд маань болохоор Элбэгдорж гургалдайн уянгат донгодоог итгэн цаг хугацааг алдаж байна. Хоосон амлалт, найрсаг дvр эсгэгч Элэгддэгдорж мєн цагаа олж заларваа. Бараг л Монголын сvvлчийн ерєнхийлєгч битгий байгаасайдаа хичнээн хvний адаг ч гэсэн. Энэ Элбэгдоржийг Монгол улсын тусгаар тогтнолыг устган хятадад дагаж орох шийдвэр гаргавал би мэт нь огт цочирдохгvй шvv. Ихэнх хvмvvс харин суулд нь хараан зvхэх байхдаа. Одоо хvртэл зарим хvмvvс Занабазараа хvндэлсээр байдагтай агаар нэгэн асуудал. Асуудлын гол зангилаа бол улс тєр vймээд тєр солигдоход хvрвэл дараачийн залгамж болох залуучууд хэр бэлтгэлтэй байгаа эсэх. Зvгээр л vзэн ядаад шvvмжлээд байх амархан харин хариуцлага яг єєр дээр чин тулаад ирэхэд нєгєє шvvмжлээд байсан хvнээсээ дээгvvр тvвшинд ажиллаж чадахгvй бол улс тєр ярих ч хэрэггvй гэдгийг онцлон хэлмээр байна. Энэ олон худлаа vндэсэрхэг, эх орондоо хайртай царайлагчдад тусад нь зориулан хэлэхэд.

_________________
remember the snaps, oh M-Man!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.29.10 5:11 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.02 1:18 am
Бичлэгүүд: 179
Байршил: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Ишлэл:
Tanyhaar 22 Onoos Hoishi Tur Zasgaa Uursduu Barih Geed Hiduulsan Ter Olon Minggan Huun, Udirdagchid Demii Zuiliin Tuluu Temtsej Tsusaa Ursghasan Bolj Baina u?
Тэд цаг vе сайн ухаараагvй юм. Данзан мэт нь хичнээн зєв байгаад цагын аяс гэж нэг зvйлийг харгалзахгvй зvтгэснээр зvгээр л амиа хорлосон vйлдэл хийсэн. Монголд сонголт ч байгаагvй. 1949 он хvртэл хятадад Yндэсний ЗГ, КОМ ЗГ тулалдсаар байсан. Оросууд ч гэсэн 1937 оны хядлагаа єєрсєд дээрээ ч хийсэн улсууд. Ганцхан Монголын хэдэн лам сэхээтнийг алсан биш. Хэдхэн єдрийн дотор (10-д хоногт) Польшийн 20000 оффицеруудыг дуусгаж (Катыны хядлага) байсан хvмvvстэй чи шударга ёс vндэсний бvрэн тусгаар байдал, Ленины эсрэгээр чєлєєт эдийн засгийн хєрєнгєтний нийгэм байгуулна гэж дэмийрэх чин Сталинд хэрхэн сонсогдох байсныг тєсєєлж чадахгvй байна уу. Сталин Коммунизмыг дэлхий даяар тараах алсын бодолтой байсан хvн юу гэж Данзан энээ тэрээг тэгж давруулахав. Нєхцєл байдлаа бvрэн ухамсарласан, Оростой хамтран ажилласан нь Чойбалсанг сvvлд нь Цэдэнбалыг суудалд нь байлгасан. Одооныхоороо сэтгэж энэ асуудалд хандаж хэрхэвч болохгvй. Куба, Иран мэт гадуурхагдсан орчин vеийн орнууд чин бас л тэрvvхэн тэндээ бие даасан бодлого явуулах гэснээс л хэл аманд орж байгаагаас биш би л лав хувьдаа бодоход Иранууд Америкуудын сурталтаад байгаа шиг дэлхийг тогтворгvй болгох зорилгогvй. Хэдэн туйлширсан єгvvллэг уншчаад л Цэдэнбал, Чойбалсан гэж хамаагvй дугарах бол чиний аль хавьцаа байгааг шууд илтгээд байна. Єєрєєсєє ичиж сур.

_________________
remember the snaps, oh M-Man!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.29.10 6:07 pm 
Оффлайн
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.24.09 8:37 pm
Бичлэгүүд: 290
Ишлэл:
тэгээд их тэгдэггvй царай гаргах уу чи єєрєє байсан бол харин ухаан зарж оросуудаас салгаж авсан зvйлсээ тооцдоо. Малын зvс, ардын дуунаас єєр юмгvй євєр монгол шиг хоцрогдсон байхыг хэн гэхэв. Наанатай цаанатай бодож ойлгож сур тэнэг юм шиг мухар vхэр шиг зvтгэж байхаар.
Ter Uldsen Yum ni Bugd Ur Gej Toostogdoj Baisan Bizdee. Odoo ch Ter Uriin Uldegdel Gej Yarigdaad Baigaa. (Ug ni Ihenhii ni Tsutslaad (Saindaa chu Bishi), Uldsen Bagy ni Tuluuleh Gesnii ni N.Enghbayar Huwidaa Awsan Suragtai.)
Useg Bichgiig Uursdiin Heregledgeer Soliulj, Ter Bosgoson Owoogoo Nuraahguin Tuld le Hun Bolgonyg Kiriljuulsen. Bas le Bodolgo.
Chonyg Tejeej Archilahgui Nohoi Bolgooui. Bugdeeree Bodolgo.

Bas Hohhotyg Ulaanbatar, Ulaan-Udtei Haritsuulj Uzeed Hotsrogdson UvurMonggol Gedgee Yariarai!!!
Bas

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.10 2:00 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.07.09 9:21 am
Бичлэгүүд: 14
Ишлэл:
тэгээд их тэгдэггvй царай гаргах уу чи єєрєє байсан бол харин ухаан зарж оросуудаас салгаж авсан зvйлсээ тооцдоо. Малын зvс, ардын дуунаас єєр юмгvй євєр монгол шиг хоцрогдсон байхыг хэн гэхэв. Наанатай цаанатай бодож ойлгож сур тэнэг юм шиг мухар vхэр шиг зvтгэж байхаар.
1.Босоо бичгээ гээж кирил үсэг авсан.
2.Чингис хааныг хүн бүр бага наснаасаа дээрмчин гэж үздэг болсон.
3.Хэдэн нурж унах гэсэн хамгийн хоцрогдсон цахилгаан дулааны станцууд.
4.Асар их өр.
5. Орост сурсан нэртэй баахан архичид.


гэх мэтийн юм оросуудаас авсан байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.10 4:54 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.07.09 9:21 am
Бичлэгүүд: 14
Хубилай хаан дэлхийн хаан байсан түүний залгмжлагчид хятадуудын бослогыг дарж чадаагүйгээрээ л буруутай . Өндөр гэгээн Занабазар бол Оросын Александр Невскитэй төстөи асар ухаалаг дипломатч холыг харж хоёрыг боддог аугуу хүн байсан.Монголын түүхэн дэх хамгийн том урвагч бол гарцаагүй Цэдэнбал , бас Салчиг Тогоо , дагуур эцэгтэй Чойбалсан , Төр байх ноён буюу Гүш хаан, .... гээд дурдаад байвал зөндөө хүн байна дооо.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.31.10 8:16 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.02 1:18 am
Бичлэгүүд: 179
Байршил: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Ишлэл:
Өндөр гэгээн Занабазар бол Оросын Александр Невскитэй төстөи асар ухаалаг дипломатч холыг харж хоёрыг боддог аугуу хүн байсан.Монголын түүхэн дэх хамгийн том урвагч бол гарцаагүй Цэдэнбал , бас Салчиг Тогоо , дагуур эцэгтэй Чойбалсан , Төр байх ноён буюу Гүш хаан, .... гээд дурдаад байвал зөндөө хүн байна дооо.
Энд энд жалгийн мэлхийний дурдсан хvмvvсийн цаад уг vндсийг нь харваас

Занабазар -- Тvшээт хан Гомбодоржийн хvv, Монгол vндэстэн, эсгий туургатны эрх ашгаас урвагч, Манжийн авилгал хvртэгч, Євєрхангай аймгийн харьяат одоогийхоор, Монголын хоцрогдол, одооны бидэнд учирч буй хамаг бузар булайн vндэс болсон шарын шашныг єєгшvvлэгч, мухар сvсгийг єєрийнхєє улс тєрийн ашиг хонжооны vvднээс хєєргєдєн дэлгэрvvлэгч, Засагт хан аймгийн нутаг болон иргэдийг єєрийн болгон сvсэгтнvvдээ олшруулан тэлэхийг мєрєєдєгч, Манжид бvлээн сэтгэлээр Хятадад дотно сэтгэл агуулагч, євєєгийхєє захиасыг сахиж (Убаши Хунтайж) Ойрадуудад дайсагнаж, харь Манжид хvж барилдсан дvv, Энх Амгалангийн Монголыг хяналтанд байлгах тоглоомын дvр, одоогийхоор 76-н нэг нь байсан.

Цэдэнбал -- Бvтээн босгогч, эх оронч, єєрийнхєє эрх ашгийг хаян Монгол иргэд, тэдний сайн сайхны тєлєє хамаг эрч хvч амь амьдралаа зориулсан ганц Жараахайд vзэн ядагдсан шалтгаан нь Увсын Ойрад болж тєрсєн.

Салчиг Тогоо -- Урайнхайн дарга. Монголд нэгдэхийн оронд Оросд нэгдсэн бvлгийн толгойлогч. Урайнхайчууд тухайн vед 2 хуваагдаж Монголд нэгдэх хvсэлтэй бvлгийг Оросын мєнгє ба зэвсгийн дэмжлэгтэй байсан Тогоогийн бvлэг тулалдаанд ялснаар тэрээр Урайнхайн захирагч болсон. Оросууд Саяаны нурууг Монголоос Тогоогийн бvлгээр далимдуулан дээрэмдсэн. Оросууд сvvлд нь урайнхайг Монголоос таслахын тулд ТУВА хэмээх нэр зохиосон. Энэ нь одоо хvртэл хэрэглэгдсээр буй. Гэхдээ Жараахай Тогоог Ойрадын урайнхай байсанд нь их олзуурхаж Ойрадууд Монголд дандаа гай болж байсан хэмээх санаагаа гаргахын тулд одооны хил даван самнаж хайсан байна шvv дээ. Хамгийн гол нь урайнхайн хязгаар нутаг байтугай Монгол єєрєє орших уу эс орших уу гэсэн тvгшvvртэй цаг vеvvдийн талаар энэ Жараахай маань хумсын чинээ ч мэдлэггvй бололтой.

Чойбалсан -- Цэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны Суваргачин отгын зарц Хорлоогийнд Дугар нэртэй тєрсєн. Хар багаасаа сэргэлэн цовоо, ухаан саруул хvvхэд байсан. Сvмд ороходоо Чойбалсан нэр авсан бєгєєд ойлгомжтойгоор бузар булайн vvр болсон сvмээс зугтан тухайн vедээ цахилгаан мэдээний сургууль одоогийхоор бол интернэт сvлжээний инженер мэргэжил бие даан эзэмшжээ. Хажуугаар нь Консулын бvлгийн гишvvн болж дараагаар нь 26 насандаа Монгол армын баруун замын генерал, бvх цэргийн дэд жанжин болсон хvн. Гэвч 27 насандаа Бодоогийн хэрэгт хэлмэгдэж 35 насандаа бас л барууны vзэлтэн, дараа нь 39 насандаа Лхvмбэ-н хэрэгт холбогдож алуулах шахаж байжээ. Дээд албан тушаалын тєлєє ХУ намынхан бие биенээ алан хядаж байсан энэ vед тэрээр зvvнтэн баруунтан эвэртэн туурайтан бvх л хэрэгт чихэгдэж vзэхдээ vнэхээр хэн нь Монголын тєлєє хэн нь албан тушаалын тєлєє байсныг биеэрээ туулсан хvн. Жараахай мэтийн Монголын тvvхийн єчvvхэн ч ойлголт байхгvй этгээдvvдэд шvvмжлvvлсээр єдий хvрсэн энэ хvн. Жараахай мэт нь яахав Элбэгдоржийн дарцаг дор хийсэж яваа идэвхтэн, тvvхийн хуурамч хувилбар цээжлэн Баабарын бичсэнийг хальт мульт давс перц нэмээд шав шав гээд явж л байдаг єт.

Төр байх ноён буюу Гүш хаан -- Хошуудын Тєрбайх ноён Далай ламыг хамгаалан Цогт хун тайжийн довтолгоог зогсоосон хvн. Цогтыг vхсэний дараа Далай Лам єєрийг нь хамгаалан тулалдсан учраас Гvvш Хаан гэдэг цолыг олгосон. Тэгэхээр асуудал илvv комплэкс болж байгаа юм. Юv гэхээр Жараахай тvрvvн Далай ламд мєргєдєг Занабазарыг хамгаалаад цээжээ балбаад байсан хvн одоо болохоор Далай ламыг хамгаалан тулалдсан Тєр Байх ноён муу новш болчдог. Зангилаа нь тун хялбар, Тєрбайх ноён Хошууд буюу 4 Ойрадын нэгэн аймгийн захирагч байсан хvн. Гэтэл Цогт хун тайж болохоор халх байсан мєртлєє улааны урсгалын буюу одоогийхоор буруу номтоны сvсэгтэн байсан болж байгаа юм. Жараахайгийн хувьд бол Ойрад хvн Далай ламыг хамгаалсан ч муу новш, Далай ламын эсрэг боссон Цогт тайж болохоор улааных ч гэсэн нєгєє Занабазарых нь дайсан нь байсан ч хамаагvй манай тал болчдог. Ямар ч утгагvй ул vндэсгvй зvгээр хоосон халх Ойрад гэж чалчигнасан илvv долоон юм шалчигнасан амьтан, єєрєє бодвол Євєрхангайн гаралтай єєрийгєє дээгvvр тvвшинд vнэлсэн гєлєг л юм байна.

_________________
remember the snaps, oh M-Man!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.10 5:04 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.07.09 9:21 am
Бичлэгүүд: 14
1991 оны 2-р сарын 9-ний өдөр гэрчийн этгээдээр дуудан мөрдөн байцаагч Уранцэцэг авсан байна.

-Ж.Батмөнхийн мэдүүлгүүд-

НЭГДЭХ БАЙЦААЛТ

ЭХНИЙ БАЙЦААЛТЫГ 1991 ОНЫ 2-Р САРЫН 9-НИЙ ӨДӨР ГЭРЧИЙН ЭТГЭЭДЭЭР ДУУДАН МӨРДӨН БАЙЦААГЧ УРАНЦЭЦЭГ АВСАН БАЙНА

Асуулт: -Та 1988 онд Цэдэнбал, Филатова нар ЗХУ-аас ирээд юу авч явсан талаар тавд танилцагдсан энэ асуудалтай холбогдсон зүйлийг ярина уу?

Хариулт: -1984 онд яваад 1988 онд ирсэн. 4 жилийн хугацаанд зарим нэг зүйлээ зөөлгөж авч байсан гэсэн. Иймд би анхаас нь Жамсранжавт хүний юмыг сайн харж ханд, буунуудыг хурааж авч хадгал гэж хэлсэн.
Сүүлд дуулахад Аюушийн хүүхдээр юмаа авахуулдаг, эндээс протокол хөтөлдөг байсан гэсэн. 1988 онд ирээд 3-4 cap болоход нь Ерөнхий хэлтсийн Лосолсүрэнд үүрэг өгч “Тусгай байр” хадгалж зардал гаргах боломж алга, авах юмаа авч өгөх, үлдэх юмаа шийд гэдгийг хэлүүлсэн.

Лосолсүрэн ирээд таны үгийг дамжууллаа, “Авгай авах юм аа авлаа, өгөх үлдээх юмаа үлдээлээ гэж хэллээ” гээд явлаа гэсэн. Явсных нь дараа уг байрыг юунд ашиглаж болохыг үзэхэд ном, зураг нилээд зүйл үлдсэн байсан тул Жамсранжав, Нацагдорж нарт “Та нар энэ ном, эд зүйлсийг хайрцагт хийж хадгал, хүний юм шүү, энэ Василий Торхны зураг их үнэтэй, Жуковын музейд шилжүүлж хадгал, байрыг засуулж янзлуул. Ордог газрыг нь шийдэж өгнө гэсэн. Тэгээд сүүлд байрыг нь Соёл урлагийн газарт шилжүүлсэн. Бусад юмыг холбогдох газарт бичиг баримтаар шилжүүлж эзэнтэй болгох талаар мөн ярьсан. Моломжамц үдэж гаргаж өгсөн.

Авгай надтай уулзана гэсэн. Би уулзаагүй явуулсан. Би 3-р газрынханд, энд байх үед нь хоол ундаар, машинаар үйлчилнэ биз унааны болон контейнерийн зардлыг өөрсдөө хариуцна биз, илүү зардал битгий гаргаарай гэж хэлсэн.

Асуулт: -Ю.Цэдэнбалын “Газ-24″ маркийн хар өнгөтэй машин хувьд нь байсан байна. Энийг манай нам, засгийн газраас бэлэглэсэн байна. Хэзээ, юуны учир бэлэглэсэн юм?

Хариулт: -Мэдэхгүй. Би тэднийд хувийн машин байсныг мэдээгүй юм. Тэр байтугай хадгаламжинд их мөнгө байсныг мэдэхгүй байгаад мөнгө гуйвуулахыг хүсэхэд нь л мэдсэн шүү. Харин ЗХУ-д хүүхдүүд нь валютаар авсан машинтай гэж сонссон. Ер нь хангамж үйлчилгээ нь 3-р газраар шийдэгддэг, өөртөө дансанд рубльтэй байгууллага байсан.

Асуулт: -Та Цэдэнбал хоёр хүүхэддээ валютаар /доллар, дойч маркаар/ Мерседес, Вольсваген авсан талаар ярина уу?

Хариулт: -Би энийг ерөөсөө мэдэхгүй. Надаар дамжиж эрх гаргагдаж байгаагүй. Сангийн яам, Улсьн банкыг СнЗ-н 1-р орлогч байсан Т.Рагчаа хариуцаж байсан.

Асуулт: -1976, 1977 он УТТ-с хангалт үйлчилгээний тогтоол гарчээ. Гэтэл мөнгө шийдсэн СнЗ-н шийдвэр, НАХЯ-ны тушаал гараагүй байхад санхүүгийн асуудлыг яаж шийдэв?

Хариулт: -Хангалт үйлчилгээний талаар Цэдэнбал даргатай ярьж, их юм зарцуулж байна гэхэд, Маршалын үеэс шийдсэн хуучин тогтоолтой гэсэн юм. Ингээд гол нь хэмжээгээ тогтоосон юм. СнЗ-н дарга улсаас хоол идэж байх ёстой гэж хэлсэн. 1976 онд тогтоол гарч ирэхэд 1962 оны тогтоолоос миний орон тооны хамгамжаас 500 төгрөг хассан байсан тул харгалзан үзэж гээд л гарын үсэг зурсан. Анх ажилд 1974 онд очиход л цочмоор хангалт үйлчилгээ байсан тул Цэдэнбал даргад ярьж байсан. 1962 оны хуучин тогтоолыг дагаж СнЗ-н тогтоол гарсаныг ч мэдээгүй юм.

Асуулт: -НАХЯ-ны 3-р хэлтсийг газар болгож ажиллагсад, тухайлбал үйлчлэгч, тогооч нарыг цэргийн орон тоонд авч, улсаас илүү зардал мөнгө гаргажээ. Энийг хаана хэлэлцэж шийдсэн бэ?

Хариулт: -УТТ-н дээр яригдаж ингэж шийдсэн. Үнэхээр 3-р газар 700 гаруй хүнтэй том нүсэр аппарат байсан.

Асуулт: -Улсын банкнаас алтны монополь эрхийн тухай хууль тогтоомж 2 удаа СнЗ-д оруулахад шийдэж өгөөгүй байна. Яагаад ингэв?

Хариулт: -1974-1984 онд намайг СнЗ-д ажиллах үед ийм асуудал ирээгүй юм. Харин алтыг зөөж тээвэрлэх, хадгалах талаар хууль дүрэм бий. Миний хувьд алтны нөөцийг нэмэгдүүлэх бодолтой байсан. Зарим хүмүүс алтан эдлэл болгож валют өгье гэдэг ч байсан.

Асуулт: -ШУТехникийн ордонг анх барьж эхлээд хэний шийдвэрээр буулгаж дахин шилжүүлж барив. Үүний тооцоо тухайн үед гарав уу?

Хариулт: -Энэ барилгын асуудал эхлээд байхад нь гэв гэнэт УТТ дээр дуудаж яриад Майдар, Хишигт нар. Уг байгууламж хотын төвөөс хол байна, зураг нь архайзмын / хуучныг баримталж сурталчилсан/ чиглэлтэй болж, иймд нааш нь шилжүүлнэ гэсэн тул бид, зурганд хэлбэрийн өөрчлөлт оруулъя, нэгэнт эхэлсэн юмыг үргэлжүүлье гэхэд Филатова авгай дүрс хийтэл уурласан. Тэгээд хурал шийдэлгүй, тэгсхийгээд тарсан ба УТТ-ын тогтоол дараа нь гарсан. Энэ үед уг барилгад 10 сая орчим рублийн хөрөнгө зарцуулсан байсан боловч орхиж талбайн зүүн талд барих болсон. Хишигт анх зургийг хийлцсэн боловч дараа нь өөрчлөхөд оролцсон байсан. Хэдийгээр бэлгийх ч гэсэн энэ барилгын хэмжээ багасч доор нь байсан үйлчилгээ подвалын гараж алга болж өөрөөр хэлбэл баруун талд барьсан барилгын төсвөөс алдагдлаа хасаад үлдсэн мөнгөнд тааруулж барьсан байх.

ХОЁР ДАХЬ БАЙЦААЛТ

ХОЁР ДАХЬ БАЙЦААЛТЫГ 1991 ОНЫ 7-Р САРЫН 17-НИЙ ӨДӨР МӨРДӨН БАЙЦААГЧ УРАНЦЭЦЭГ АВСАН БАЙНА

Асуулт: -УТТ-ны гишүүн байсан болон СнЗ-н дарга, орлогч байсан зарим хүмүүсийг тэтгэвэрт гарах үед нь орон сууцны хөлсийг тусгай тэтгэврийн дүрэмд заасан 50 хувиар биш 200 төгрөг олгоё гэж заасан нь ямар учиртай юм бэ?

Хариулт: -Байрны хэмжээ улсуудын хувьд харилцан адилгүй байсан тул хөнгөлөлтийг жигд болгохын тулд сайдын байрны хөлсөнд төлдөг 400 төгрөгний тал хувиар бодож 200 төгрөгөөр тогтоосон байх. 150 төгрөг бол Төв Хорооны хэлтсийн эрхлэгчийн орон сууцны хөлс. 300 төгрөгний тал хувь 150 төгрөг гэж тогтоосон байх. Үүнийг ер нь тэтгэвэрийн комиссын хүмүүс төлөвлөж ирээд дарга нарт танилцуулдаг байсан.

Асуулт: -Нэгэнт тусгай тэтгэвэрийн дүрэм гаргасан атлаа түүнийгээ яагаад дагаж мөрдөхгүй тусгай тэтгэвэрийн хэмжээг хэтрүүлсэн тэтгэвэр тогтоож үүний зэрэгцээ үнэ төлбөргүй тавилга хөрөнгө олгож байв. Энэ талаар ямар хууль тогтоомж байдаг вэ?

Хариулт: -Үнэ төлбөргүй тавилга болгох хууль байхгүй боловч тухайн үед УТТ-с гаргасан тогтоол хэрэгждэг байсан. С.Лувсанд анх ингэж олгож эхэлсэн юм. Тусгай тэтгэвэр авах хүмүүст дээд удирдлагын буюу УТТ-ны гишүүд орлогчид СнЗ-н дарга, орлогчид нэр заагдаж ороогүй тул тусад нь тогтоол гаргадаг байсан юм.

Асуулт: -Дээрхи албан тушаалтнууд тусгай тэтгэвэрийн дүрэмд хамаарахгүй байх ямар шалтгаан байсан бэ?

Хариулт: -Энэ талаар мэдэхгүй. Тусгай тэтгэвэрийн дүрэм намайг уг ажилд очихоос өмнө гарсан байсан.

Асуулт: -Цэдэнбалд тэтгэвэр тогтоохдоо маш олон төрлийн давхар хангамж тогтоон, мөн дагалдсан олон орон тоо баталсан байна. Энд ямар хуулийг үндэс болгосон юм бэ?

Хариулт: -Тухайн үед Цэдэнбалыг өвчний шалтгаанаар нам улсын дээд удирдлагад олон жил ажилласан гэж тэтгэвэрт гаргасан. Эмчилгээний шаардлагаар гадаадад суух болсон, Маршал зэргийг харгалзан хамгаалалт үйлчилгээ шаардлагатай болсон. Энэ байдлыг харгалзан тогтоосон. Нэгэнт гадаад оронд сууж байсан тул төрийн хамгаалалтад авахаас өөр арга байгаагүй. Сүүлдээ байр орон сууцтай болсноос нь хойш ингэж их зардал гараагүй, зарим нь тэгсхийгээд зогссон. Тэтгэвэр хангамжтай холбоотой зардлыг эндээс улсын төсвөөс гарган ЭСЯ-нд шилжүүлж байхаар бодож гаргасан байх.

Асуулт: -1976, 1977 онд тусгай хангамж үйлчилгээ тогтоосон УТТ-ны 234, 140-р тогтоол гарчээ. Яагаад ийм их хангамж тогтоох болов оо?

Хариулт: -Тусгай хангамж үйлчилгээ өмнө тогтсон. 1962 оны тогтоол нэлээд задгай болсон тул яриа үүсэж журамлаж хязгаарлах шаардлага гарсан. Ингээд тогтоол гарсан. Тухайлбал, насанд хүрсэн эсэхийг хамаарахгүй олон хүн хамрагддаг болсон тул журамласан. Миний хувьд эрхэлж байсан албан тушаалд хамаарах хангамжийг хүнсний хангамжаас багасгасан. Би тэр үед их хангамж байна гэж УТТ дээр ч ярьж байсан. Ингээд хүнсний хангамжаас 500 төгрөг хасагдахаар бэлтгэсэн тогтоолын төсөлд би гарын үсэг зурсан. Би Цэдэнбалд их хангамжтай юм, ажлыг нь хийж чаддаг байхдаа гэж бодож байснаа хэлж байсан. Үүнийг харгалзан үзсэн байх гэж бодож байна.

ГУРАВ ДАХЬ БАЙЦААЛТ

ГУРАВ ДАХЬ БАЙЦААЛТЫГ 1991 ОНЫ 8-Р САРЫН 1-НИЙ ӨДӨР МӨРДӨН БАЙЦААГЧ УРАНЦЭЦЭГ АВСАН БАЙНА

Асуулт: -Таныг СнЗ-н дарга, УТТ-ны гишүүнээр ажиллах хугацаандаа албаны бүрэн эрхээ урвуулж тусгай хангамж үйлчилгээг тогтоож улсын өмчид 6.373.375 төгрөг 52 мөнгөний хохирол учруулсан байна. Мөн албаны бүрэн эрхээ хэтрүүлж дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжоо зөрчин Цэдэнбалын хувийн хадгаламжийн мөнгө 915000 төгрөгийг рублиэр ЗХУ-д гуйвуулж, улсыг тэр хэмжээний валютын алдагдалд оруулсан. Тухайн үед дагаж мөрдөж байсан тусгай тэтгэвэрийн хэмжээг хэтрүүлж Цэдэнбал, Дүгэрсүрэн, Лувсан, Жалан-Аажав, Майдар, Гомбожав, Лувсанравдан, Лувсангомбо, Рагчаа нарт тогтоосноос улсын өмчид 189802 төгрөгний хохирол учруулсан, мөн тэтгэвэр тогтоохдоо Цэдэнбал, Дүгэрсүрэн, Лувсан, Лувсанравдан, Майдар, Гомбожав, Рагчаа, Даш, Цэвэгмид нарт хуулийн үндэслэлгүйгээр мебель хогшил олгож улсын өмчид 173053 төгрөгний хохирол учруулсан хэрэгтээ Эрүүгийн хуулийн 192-2, 193-3-д зааснаар тус тус ял сонсоод та зөвшөөрөхгүй гэлээ. Энэ талаар тайлбарлаж өгнө үү?

Хариулт: -УТТ-ны 234, 140-р тогтоолын хувьд 1962 оны тогтоол хэвээрээ гарсан. Энэ тогтоолыг би шинээр гаргаагүй бөгөөд хуучин байсан тогтоолтой хангамжид би орж ирсэн. 1962 оны хангамжийн тухай тогтоолд зарим хангамж үйлчилгээ, хэмжээ, хувиарлалт муу байсан тул хэмжээ хязгаар тогтоон гаргасан. НАХЯ-ны 3-р хэлтэс хангамж, үйлчилгээг гүйцэтгэдэг байсан. Зарим нэг УТТ-ны гишүүд, орлогчдын хүнсний хангамж нэмэгдсэн. /700 орчим төгрөгөөр/ энэ нь хуучин үнэгүй өдрийн хоол иддэг байсан мөнгайг нэгтгэсэнтэй холбоотой байх. Миний хувьд энэ албанд орсон өдрөөс эхлэн тусгай хангамжинд эмзэглэдэг байсан. Манай улсын нийт хөдөлмөрийн орлоготой харьцуулахад хангамжийн хэмжээ хэтэрч байна гэдгийг Цэдэнбал даргад хэлж байсан. Тогтоол шийдвэр гаргах үед би “Ийм хангамжтай ажилд орлоо миний ажил гүйцэтгэх чадвар” энэ хангамжтай холбож үзэхэд хангалтгүй байна гэдгийг хэлсэн. Бусад хүмүүсийн хангамжийн хувьд би юм хэлээгүй. Үүнийг харгалзсан байх, хангамж тогтоох асуудлыг 2-3 удаа Банзрагчийг оролцуулан ярьж шийдсэн ба СнЗ-н даргын хүнсний хангамж 2500 гэж байснаа 2000 төгрөг болж тогтсон. Хэлж байсан миний санал хүлээн авснаар ийм боллоо гэж бодсон. Тогтоолын төсөл хаана хэрхэн боловсрогдсоныг мэдэхгүй. Маш нууц гэж хуучин байсан тэр хэвээр гарсан. Хагас бүтэн сайн өдөр Их тэнгэр очиж хоол идэхийн оронд авахуулж иддэг байсан.

Гэрийн тавилга байрны зacвap цөм журамтай хязгаартай болсон. Шинжээчийн дүгнэлт хангамж тогтоосон УТТ-ын тогтоолыг эрхийн акт биш гэж гаргажээ. Энэ тогтоолоор зөвхөн удирдлагын хангамж тогтоосон. БНМАУ-ын Үндсэн хуулинд МАХН удирдан чиглүүлэгч хүч гэж заасан бөгөөд улс орны удирдлагын асуудлыг намын шийдвэрийн хүрээнд шийдэгдэж байсан. Иймд УТТ-ны тогтоол дагнаж СнЗ-н тогтоолтой хавсарч гардаг байсан. БНМАУ-ын Үндсэн хуульд МАХН-ын тухай өөрчлөлт гарснаас хойшхи байдлаар дүгнэлт гарсан бол зөв, гэтэл дүгнэлт гаргаж буй асуудал үүнээс өмнө гарсан. Ингээд ч бид 1990 оны 1-р сард тусгай хангамжийг болиулсан. Миний хувьд шинжээч томилсон дүгнэлтийг огт зөвшөөрөхгүй. УТТ-ын энэ тогтоолыг дагаж СнЗ-н тогтоол гараагүй байгаа.

Нэгдүгээрт, УТТ-ны тогтоолд СнЗ-н тогтоол гарга гэсэн заалт ороогүй байх.
Хоёрдугаарт, СнЗ-д энэ тогтоол ирээгүй учир дагаж тогтоол гараагүй байх. Нам улсын бүх шатны удирдах боловсон хүчний асуудал ТХ-нд ирж шууд хяналтад шийдэгддэг байсан тул тэр үеийн системээр 234, 140-р тогтоол УТТ-оор хэлэлцэгдэж гарсан. Цэдэнбал нам төрийн тэргүүн, маршал бөгөөд ямар нэг гэм буруутай асуудал гарч ажлаас чөлөөлөгдөөгүй, биеийн эрүүл мэндээс болж чөлөөлөгдөн гэр бүлийн хамт ЗХУ-д эмчлүүлж амьдрах болсон тул тэнд амьдрах бололцоог хангахын тулд төрөл бүрийн хангамж шийдэж өгсөн.

Хангамж шийдсэний дараа Жуковка тосгонд барьсан байрыг хувьдаа авна гэж Филатова шаардаж байсан, байр улсын өмчөөр НАХЯ-ны нэр дээр баригдсан учир бид нэг хэсэгтээ тэнд амьдрах, нөгөө хэсэг нь байрны үйлчилгээ болон тэдэнд үйлчлэх хүмүүст амьдрах талаар хариу өгсөн. Тэдний хүсэлтээс ганц шийдэгдээгүй асуудал энэ гом. Байрыг улс авахаар яригдах үед 1984 оны авгай хувийн хадгаламжаа шилжүүлж өг гэдэг асуудал зөрүүлж тавьсан. Эхний 100000 төгрөг шилжүүлж өгсөний дараа үлдсэн мөнгийг шилжүүлж өгөх зөвшөөрлийг СнЗ-д дахин с үүлчийн тогтоол гарах үед Цэдэнбал өөрөө 800000 төгрөг шилжүүлж өгөх хүсэлтээ гаргасан. УТТ энэ асуудлыг хэлэлцэх үед Цэдэнбал хэдэн төгрөг гуйвуулж өгөхийг мэдэж байсан. Харин банк, сангийн яам уг 800000 төгрөгийг гуйвуулахдаа хэдий хэмжээгээр яаж гуйвуулахаа эрхийнхээ дагуу шийдвэрлэх ёстой. Ер нь мөнгө гуйвуулахыг хүссэн үед л Цэдэнбалыг сая төгрөгний хөрөнгөтэй байсныг мэдсэн. Олон жил өндөр хангамжтай байсан тул мөнгө хуримтлагджээ гэж үзсэн. Дээрх мөнгө нэгдүгээрт хүний хувийн хадгаламж, хоёрдугаарт, 40 гаруй жил төрийг удирдсан хүн гэдэг үүднээс хандаж зөвшөөрөл өгсөн. Гадагш гуйвуулах төгрөгний хэмжээ байсан тухай мэдэж байсан. Ер нь мөнгийг гуйвуулж болохгүй. Мөнгөө бараажуул гэлтэй биш, тэгээд ч бараажуулдаг зарчим байхгүй.

Онолын хувьд УТТ-ны тогтоолыг эрхийн акт биш гэж үзэх нь буруу, тухайн үед намын шийдвэр, тэр тусмаа УТТ-ны тогтоол хамгийн их нэр хүндтэй акт байсан.

Нэр бүхий хүмүүс тусгай тэтгэвэр авах субъектэд хамаардаггүй бөгөөд тусгай тэтгэвэрийн дүрмэнд сайдаас эхлээд Төв хорооны хэлтсийн эрхлэгч, аймаг, хотын хоёр дарга гэх мэт хүмүүс ордог. Иймээс хүн нэг бүрт тэтгэвэр олгцсон СнЗ-ийн тогтоол нь хууль ёсны эрхийн акт юм.
УТТ-ны гишүүн, орлогч гишүүн, СнЗ-ийн дарга, орлогч нар нь тусгай тэтгэвэр авах дүрмийн хавсралтад албан тушаалаар ороогүйн шалтгааныг мэдэхгүй хамгийн түрүүнд с.Лувсан өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрийн асуудал боловсон хүчний бодлоготой холбоотой байх.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.10 5:32 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Ишлэл:
Байрыг улс авахаар яригдах үед 1984 оны авгай хувийн хадгаламжаа шилжүүлж өг гэдэг асуудал зөрүүлж тавьсан. Эхний 100000 төгрөг шилжүүлж өгсөний дараа үлдсэн мөнгийг шилжүүлж өгөх зөвшөөрлийг СнЗ-д дахин с үүлчийн тогтоол гарах үед Цэдэнбал өөрөө 800000 төгрөг шилжүүлж өгөх хүсэлтээ гаргасан. УТТ энэ асуудлыг хэлэлцэх үед Цэдэнбал хэдэн төгрөг гуйвуулж өгөхийг мэдэж байсан. Харин банк, сангийн яам уг 800000 төгрөгийг гуйвуулахдаа хэдий хэмжээгээр яаж гуйвуулахаа эрхийнхээ дагуу шийдвэрлэх ёстой. Ер нь мөнгө гуйвуулахыг хүссэн үед л Цэдэнбалыг сая төгрөгний хөрөнгөтэй байсныг мэдсэн. Олон жил өндөр хангамжтай байсан тул мөнгө хуримтлагджээ гэж үзсэн. Дээрх мөнгө нэгдүгээрт хүний хувийн хадгаламж, хоёрдугаарт, 40 гаруй жил төрийг удирдсан хүн гэдэг үүднээс хандаж зөвшөөрөл өгсөн. Гадагш гуйвуулах төгрөгний хэмжээ байсан тухай мэдэж байсан. Ер нь мөнгийг гуйвуулж болохгүй. Мөнгөө бараажуул гэлтэй биш, тэгээд ч бараажуулдаг зарчим байхгүй.
за би ингэж бодож байна:

-хувийн хадгаламж нь улсаас хулгайлсан биш, албан бүртгэлд байсан мөнгө байна.
цалингаар нь бодож хуримтлагдсан мөнгө байна. Тийм ч учраас Батмөнх нарын нөхөд хуулийн дагуу зөвшөөрч мөнгө явуулсан гэж байна.

-Бал шунахай сувдагтаа мөнгө аваагүй нь лавтай. Цэдэнбал Оросын хараанд байж байгаад нас барсан.
Нутаг буцах ч зөвшөөрөлгүй байж. Тэгээд 2 сая төгрөгөөр цөллөгөнд юу хийнэ гэж бодож авах вэ?
Тэгэхээр авгай хүүхдүүдийн шахалтаар тэр мөнгийг аваа биз.

-44 жил удирдагчаар ажиллаад 2 сая төгрөг хийсэн гэж үзвэл жилд 45000 төгрөг олж байж.
тэгээд сарын орлого нь 3700 төгрөг байсан байх нь.
Энэ нь улсаас идчихсэн, тендер бохирдуулж будлиантуулсан, тусламжын замаас ша@сан мөнгө биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Одоогийн олон сайд гишүүдийн халаасыг ухаад үзвэл хэд нь төрөөс төрсөн тэрбүмтан гэдэг нь харагдах нь тодорхой.
Улсын удирдагч хийсний хөлс гээд бичиг баримттайгаа банкинд цугларсан мөнгө бол хулгай биш биз дээ.

-Батмөнх өөрөө байцаалтанд байхдаа хариулсан хариултууд байна.
Өөрийг нь хэрэгт тулгаад асуусан асуултууд байна шүү дээ. Өөрөөсөө балаг зайлуулах гэж хариулсан ч юм уу хэн мэдлээ.

-би Бал гуайг өмгөөлөх гээд ч яах билээ, түүх өөрөө харуулна биз.
Олон алдаа гаргасан хүн гэдгийг нь мэдэж байгаа. Гэхдээ шунахай хулгайч бол биш гэдэг нь мэдээж гэж боддог доо.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.26.10 8:31 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Бичлэгүүд: 694
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр
Монголын тvvхэн дэх хамгийн муу нелее vзvvлсэн мoнгол

Түүхийг киногоор төсөөлж болохгүй ээ. дээр Төрбайх хааныг оруулсан бичлэг байх юм. Тухайн үед /1646 он хүртэл/Ойрад Халх нарт манжаас шууд заналхийлэл найгаагүй. Манж нарын гол зорилго Мин улс байсан учираас монголчуудын хагарал бутралыг дэвэргэж байсан ч шууд монголчуудыг цэрэглэн эзлэх бодолгүй байсан. Боломж ч байгаагүй. харин шууд хил нийлж байсан өмнөд монголыг дипломат арга түлхүү ашиглан нэгтгэн авах тэдний цэргийн хүчийг мин улсын эсрэг ахиглах бодлого барьж байсан. Лигдэн эх орон ч байсан ч Манж нараас илүү холыг харж давхар тоглолт хийж чадаагүй.

Тухайн үед Халхад Манжид дийлдсэн Лигдэн зугтан ирж Халхыг эзлэх гэж байна гэсэн цуурхал л байсан.

Халхын 4 хааны 1 Алтан хаан Омбо-Эрдэнэ / Тухайн үед Сайн Ноён хаан аймаг байгуулагдаагүй байсан. Алтан хаан нь Засагт хаан аймгын үймээний үеээр бие даасан байдлаа алдсан/ Оросын хаанд элч илгээж Цахар хаан дайлаар ирэх гэж байгаа тул цэргийн тусламж үзүүлнэ үү гэж бичиг явуулж байсан.

Төрбайх бол Хасарын Угсааны хошуудын ноён Хонгорын 5-н хүүгийн нэг. Ах нь ойрадын чуулганы дарга байсан. Галдан хаан түүний удмын Очирт цэцнийг буулган авч ойрадын чуулганыг тараасан юм.
Ойрадууд өөрсдийн нөлөөгөө төвдөд бэхжүүлэхийн түлд шарын шашнийг дэмжиж Хөхнүүрт цэрэглэн ирж Цогттайжтай байлдсан. Лигдэн хаан ч ийм бодолтой байсан. Манж нараас холдож өөрийн байр сууриа бэхжүүлэхийн тулд Хөхнүүр луу зорисон. Цогт Лигдэн 2улааныг дэмжиж байсан учираас л ойрадуудтай сөргөлдсөн.

Лигдэн хаан ч Ойрадууд ч халхуудыг цэрэглэн нэгтгэж байр сууриа бэхжүүлэх бодол байгаагүй.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.28.10 7:38 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.02 1:18 am
Бичлэгүүд: 179
Байршил: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Tiimee medne medne. Ovor Mongoliin 6 aimgiig Manjuud heel hahuuliar hudaldan avsan tegeed gants Tengis hoyon boslogo gargasan, busad n heel hahuuliin dalaid jivj uhsen zergiig. Tegeed urduuraa hamgaalaltgui bolson mongolchuudaas ehleed Halhiig merj ehelsen biz dee? Manjiin huchirheg guren urd zugt burelden bii bolj baigaad sanaa zovson Halh Oirad buh noyoduud niilj 40-n 4-n 2-iin Tsaaz Bichig gegchiig bas uildsen biz dee. Uund Sholoi, Gombodorj, Erdenbaatar huntaij nar baitugai als holoos Mongol gesen ner zuusen buh humuus hurj irj oroltsoj batalsan baital ene tsaaz bichgiig edgeer humuusiin daraagiin ueiinhen ogt dagaj bieluuleegui biz dee. Ehnii jishee bol dotoodiin ev nairamdliig batatgan sahiulahiin tuld hil davan nuusen irgediig bolon hil davsan mal zergiig shuud butsaan olgoh zaalt bii. Tuunees gadna hamtran gadaadiin turemgiilliig eserguutseh tuhai bas zaachihsan baidag. Getel Zasagt Han aimgaas baigaliin berhsheelees bolj nuusen irgediig Tusheet Han aimgaas butsaan nuulgeh asuudliig yahaaraa Chahundorj shaar guitsetgeeguigeer ul baram edgeer nuusen irgediig ooriin haryataar tootson tatvar avdag bilee? Ene chin nogoo TSAAZ bichgee ulandaa gishgesen asuudal mon biz dee? Deer n Manjiin haand 9 tsagaan orgodog zanshliig Chahundorj gargasan. Uuniig n boliulah gej buh l Mongol ovogton oroldson ch Chahundorj manjid 9 tsagaanii orgoloo hudlaa "enh taivnii bileg temdeg" nereer jil bur urgeljluulen ilgeedeg baisan. Chahundorjiin ene uildel n Manjuudad "Mongolchuud hoorondoo ev negdelgui bas bidnees aij baina" gesen setgel zuin demjleg uzuulj baisan. Ene ued nogoo ih tom lam hen bilee, Zanabazar bil uu neg bogsnii umhii shaar iugaa bodoj iugaa byasalgaj suusan novsh vee? Shaldan huuhnii barimal barij suuhaar ter shaar arai oor heregtei zuil yagaad hiij buteesengui ve? Yagaad Zanabazar edgeer hund hetsuu ued dotoodiin dain uusehees sergiileh uil ajillagaa yavuulahgui dan gants SHARIIN shashnii toloo hamag anhaarlaa tavij, Chahundorjid nogoo TSAAZ bichgiig sanuulah uurgee umartav? Yagaad Chahundorjiin Orosiin esreg butelgui baildaaniig Zanabazar uridichilan boliulaagui ve? Yagaad Zanabazar Chahundorjiig Zasagt Han aimag ruu tsergeer dovtolohod n horij zogsoogoogui ium be? Yagaad Zanabazar Chahundorjiig Galdan Boshigtiin otoltod huurtan orj yalagdahiig zogsooj chadsangui ve? Yagaad Zanabazar Mongol undestnii erh ashgaas urvan, manjid dagaar oroh shiidveriig gargav geh meteer uhaj tonhovol asuudluud tsaashaa garj irseer l baih bolno.

_________________
remember the snaps, oh M-Man!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.29.10 5:26 am 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.26.09 8:10 pm
Бичлэгүүд: 58
улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй ном эрдэмийн мөр хөөсөн олон л хүн байдаг ш дээ,,,


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.29.10 5:31 am 
Оффлайн
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.09 11:25 pm
Бичлэгүүд: 255
Байршил: Tagnuul Tsereg tsagdaad tuslay
hen zanabazriig haan bolgosiin lam l haan bolgoo bizdee lam nar zanabazriig usguj hun bolgoo bizdee. Hytaduud zanabazriig turj bhad n mongold huvilgaan turluu ntr geed murguud zalbiraad bsan bizde tegeed Result n ter l bhgui yu.

_________________
tuslay tsagdaa


Сүүлийн удаа Honichin 4-р сар.29.10 5:56 am-д засварласан, нийт 4 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.29.10 5:54 am 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.26.09 8:10 pm
Бичлэгүүд: 58
Элбэг ээ биш юм уу эхэхэхэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.29.10 7:13 am 
Оффлайн
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.09 11:25 pm
Бичлэгүүд: 255
Байршил: Tagnuul Tsereg tsagdaad tuslay
Hubilai ymar ch bagshaar zaalgaad zaalgaad hytad hanz suraagui yum genelee. tegeheer ter bagshiih n nuluu baisan baij taarna ter bagsh n hytad hun bsan bj taarlaa. Bas Zanabazart huuhed nasnaas n tubed nom zaasan bas l mongol huniig sain medehgui oilgohgui tuvd hun bsan biz. Ingeed bodohleer edgeer humuust gadaadiihniig dagan bishreh ch gediimu tiimerhuu sul tal baijdee

_________________
tuslay tsagdaa


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.29.10 7:31 am 
Оффлайн
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.09 11:25 pm
Бичлэгүүд: 255
Байршил: Tagnuul Tsereg tsagdaad tuslay
Unuuduriin mongolchuud dund ch bas tiim humuus zunduu bgaashd mongolchuud geheer l yu ch chadq ee uher mongol geel uuriihuu azguiteldee mongolchuudiigaa buruutgaad gomdollood bas mongoloo muulaad yvaad bga humuus zunduushd

_________________
tuslay tsagdaa


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.29.10 7:33 am 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
Honichin noos busad humuusiig muu gemeer bn.

_________________
www.hicheel.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.29.10 7:34 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.02 1:18 am
Бичлэгүүд: 179
Байршил: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Ишлэл:
улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй ном эрдэмийн мөр хөөсөн олон л хүн байдаг ш дээ,,,
Chi sengiin erdeniin bichsen "Zanabazar" geed neg chanar muutai hulhi nomoor l Zanabazariig durselj yavdag baij magadgui. Bat-uuliin aav n bichsen gesen. Suuld n iim nom gargasandaa ter hogshin ih gutarsan gedgiig bas duulaagui bol odoo duulchih. Zanabazariig hamgaalah setgel chamd baigaa bol chi nileed sain tyyh sudlah heregtei dee tegehgui bol zahiin batsaan chamaig azargalna. erthen iim bolomjgui zuilsees uhaalgaar tatgalzaj sur. Chadna gej naidaj baigaa bol chi zarim hodoonii ailuudad yagaad Enh-Amgalan haanii barimal odoo hurtel baidgiin tsaad uchriig tailbarla, chadahgui bol chi Zanabazar enee teree gedgee heseg zuur boliod joohon nomiin toos unerlej baigaad heden sariin esvel jiliin daraa shov shov hiivel arai bidnii hoorondoh zai oirtoj hel amaa ololtsoj ehleh baih, odoo bol unendee chi teer door, "Zanabazar urvagch bish" gej hooson tunhaglahaas tsaashgui heleh uggui, hudlaa tendee buhimdaj nusaa duhandaa turhsen hemjeendee hotsrogdson baina.

_________________
remember the snaps, oh M-Man!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 10:19 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Дундад зууны үеийн Монголын хөгжилийг хойш татсан Хубилай хаан, Халх монголыг хужаад дагуулсан Занбазар, эрдэмтэн мэргэд эрэлхэг эрчүүдээ оросоос айж золигт гаргасан Чойбалсан, аль байдаг сайн сайхан газар шороо уул усаа орос эхнэрээр сольсон Цэдэнбал нар хамгийн муу нөлөө үзүүлсэн хүмүүс.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 12:04 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Хубилай хаан биш ээ. Түүхээ уншигтун. Хамгийн сүүлд "Монголын Их Юань гүрний түүх" гэж ном гарсан. Төр захирахад учир бий. Ер нь төгс төгөлдөр удирдагч хаа ч байхгүй учраас Хубилай хаанд тодорхой хэмжээний алдаа дутагдал бий авч тэрээр Монголын түүхэнд муу нөлөө үзүүлсэн хүн биш юм.

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 1:00 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Хубилай хаан бол яах аргагүй Монголын тvvхэн дэх хамгийн муу нелее vзvvлсэн мoнгол хvн
түүхээ уншчихаад л ингэж хэлж байна шдээ
маш олон монгол цэргүүдийн амиар тоглосон нөхөр дөө...түүхэн гавьяа нь энэ

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 1:26 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Баримт ишилж ярихыг хүсье.

Хубилай хаанаас хойшхи Юань гүрний хаадууд Чингис хаан, Хубилай хааны үйл хэргийг дүгнэж хэлсэн байдаг. Өнөөдрийн нүдээр 13-р зууны засаглалын системийг хэрхэн бий болгох, хэт их гүрний байр суурийг хэрхэн хадгалах талаар бид шүүн хэлэлцэх боломж бололцоо тун муу.

Бүх хятадыг, зүүн өмнөд азийн олонх орныг нэгтгэн захирсан нэгэн их гүрний тухай яригдах асуудал. Түүнээс биш Аригбөх болон Хайду зэрэг алтан ургийнхантай хийсэн тэмцэл, 40 орчим жилийн монголчуудын хоорондох иргэний дайны тухайт асуудал арай өөр хэрэг. Тэр үеийн Монголын эзэнт гүрний байдлыг газрын зураг дээр стратеги, геополитик талаас нь харах хэрэгтэй байх.

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 329 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 15 6 7 8 913 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр