Сайн уу? гэж өөртөө хэлье. Сүүлийн үед өрөөл бусдыг бодоод өөрийгөө бүүр мартчихсан байжээ би. Нөгөө "Keep calm and...." гээд үгс байдаг даа тэр л санаанд орлоо. Санаанд минь орж ирж байгаа бодлуудаа нэг цэгцэлж бичмээр санагдаад унтахынхаа өмнө компьютерээ асаалаа.
МӨРӨӨДӨЛ гэж юу вэ? Мөрөөдөл гэдэг бол атаархал биш юм. Мөрөөдөл цагаахан, гэгээлэг байх ёстой. Мөрөөдөл бол хэн нэгний бусдад хараар атаархаж, хорссон сэтгэлээс үүдэж гардаг тачаал биш юм. Мөрөөдөл гэнэн, итгэмтгий, гэгээлэг, цагаахан байдаг юм. Мөрөөдөл бол хэн нэгний шунал тачаал биш ирээдүйд болгоно оо, бүтээнэ ээ, чадна аа гэсэн хүсэл сэтгэлийнх нь жигүүр нь байдаг юм. Тэгэхээр мөрөөдөл, шунал 2-оо ялгаж салгаж сураарай гэж зарим хүмүүст хэлмээр байх юм.
Амьдралд нэг ялгаа заавал байж гэмээн амьдрал утга учиртай байх ёстой. Би чамайг унтаж байхад сэрж байлаа. Би чамайг зүүрмэглэж байхад хөлсөө дуслуулж байлаа. Би чамайг тоглож байхад гараа чилтэл бичиж, бодож, шугамдаж, гортиглож байлаа. Би чамайг ээжээсээ халаасны мөнгө авч байхад чинь анхныхаа цалингаар ээждээ шоколад авч өгч байлаа. Би чамайг зурагтаар тэмцээн үзэж байхад чинь тэмцээнд ялагдсандаа шаралхаад тайзны ард уйлж байлаа. Би чамайг дөнгөж ойлгож эхэлж байхад чинь бусдад ойлгуулж байлаа. Тэгэхээр юу гээч. Хүн хэн нэгнээс илүү их тэвчээр зааж, илүү их хөдөлмөрлөснийхөөө төлөө, илүү их хөдөлмөрийн хөлс дуслуулсныхаа төлөө бусдаас илүү гавьяа хүртэх "бүрэн эрхтэй" байдгыг үүрд санаж яв. Тийм болохоор хэн нэгэнд атаархаад байлгүй тэр өнөөгийн нөхцөл байдалд хүрэхийн тулд ямар их хүчин чармайлт гаргасныг эхлээд үнэлж бай. Чи өөрийгөө гайхна. Би бусдаас яагаад доор юм бэ? гэж. Чи эхлээд түүнээс асуу. Чи яаж ийм болсон юм бэ? гэж. Ядаж чи түүнийг ажигла. Түүнээс суралц! Харин бүү атаарх.
........................................______________________________.....................................................................................
Зиа тэгээд Валентин хэмээх гэгээлэг сайхан баярын араас Март 8 хэмээх баяр үргэлжилж интернэтээр дүүрэн бэлэг сэлт, романтик мөчүүдээ хуваалцсан зурагнууд хаа сайгүй. Сүүлдээ бүр залхах шиг. За тэр буудалд байгаа зургаа тавьдаг хосууд бол арай дэндэнэ шүү.

Бага зэрэг гэгэлзсэнээ бол нуухгүй ээ

Надад ч гэсэн тийм мөч ирнэ. Би ч гэсэн хайртай хүнтэй болно хэзээ нэгэн цагт. Би ч гэсэн баглаа дүүрэн улаан сарнайг өөрийнхөө хайрладаг хүнээс авна. Хэзээ нэгэн цагт би ч гэсэн хайрладаг залуугаа өвчсөн юм шиг дуурайсан үртэй болно. Би ч гэсэн ээж болохын гайхамшгийг мэдэрнэ. Тэглээ гээд би яаран дааран сонголт хийж, ганцаардсан сэтгэлээ тайтгаруулах гэж бааранд залуу эргүүлэх эмэгтэй биш. Амьдрал улам илүү утга учиртай, аз жаргалтай болох цаг ирнэ. Гэхдээ туулах амьдрал минь урт болохоор дурлалд би яарахгүй байна.
За за нэг ингэсгээд орхилоо. Унтах цаг болжээ.