#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.20.26 2:40 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 771 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 15 6 7 8 930 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 10-р сар.23.11 11:10 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
2011.10.30-нд БНХАУ-ын тусгай захиргааны бүс Макаод болох Legend FC 6 тэмцээний сурталчилгааг хүргэж байна. Энэ тэмцээний гол тулаанд манай улсын 35 настай тамирчин Жадамбын Нарантунгалаг Legend FC холбооны хөнгөн жингийн аваргын цол горилж, Австрали улсын 34 настай тамирчин Адриан Пангтай тулалдах бол тэмцээний салхийг хагалж, мөн манай улсын тамирчин 22 настай Данаагийн Батгэрэл Хятад улсын 30 настай тамирчин Винсент Сютэй нударга зөрүүлэх юм.

http://www.youtube.com/watch?feature=pl ... ehfFhCg5Xw


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.24.11 12:24 am 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
ene mundag temtseenuudiig uzeh arga baina uu?

_________________
www.hicheel.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.24.11 1:36 am 
Оффлайн
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.08 3:47 pm
Бичлэгүүд: 385
Байршил: mgl
Ишлэл:
ene mundag temtseenuudiig uzeh arga baina uu?
ochij uzeh uu?

_________________
BODyBUiLDING - SporT of GoDs


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.24.11 9:29 pm 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
internet eer haanaas olj uzhev?

_________________
www.hicheel.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.25.11 12:39 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Ишлэл:
ene mundag temtseenuudiig uzeh arga baina uu?
Нэтээр тоглолт болсон даруйдаа тавигдчихдийн тиймээс нэтээр дараа нь үзэж болно санаа зоволтгүй. Мөн кабелаар гардаг гадаадын спортын сувгуудаар шууд дамжуулдаг. :wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.25.11 12:53 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Ишлэл:
internet eer haanaas olj uzhev?
Ихэнхи тоглолт youtube дээр тавигдчихдийн гэхдээ заримдаа байдаггүй байх тохиолдол бий. Гадаадын youtube шиг сайтууд дээр сайн хайгаад үзэхээр байдагийн. Зарим тоглолтыг тавьчихаад эргээд устгачихдийн. Тэгээд янз бүр дээ гэхдээ чансаа сайтай шуугисан тоглолтыг хаанаас ч үзчихч болноо.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.25.11 12:54 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Ишлэл:
Ишлэл:
ene mundag temtseenuudiig uzeh arga baina uu?
ochij uzeh uu?
хихи очиж үзвэл тэгээл үнэн тас шүү
Өөрөө оролцвол бүр гоё байх.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.25.11 10:47 pm 
Оффлайн
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.08 3:47 pm
Бичлэгүүд: 385
Байршил: mgl
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
ene mundag temtseenuudiig uzeh arga baina uu?
ochij uzeh uu?
хихи очиж үзвэл тэгээл үнэн тас шүү
Өөрөө оролцвол бүр гоё байх.
:haha: He he ter doroo l youtube deer tavichihna ,aimaar chuhal yaaj uzeh ve geheer ni l ochij uzehne gej bodood ternees bish,MMA-g tulaanuud Net-r duuren shuu,Ene tulaanii zar ni mma-core.com mmalinker.com ene 2 deer bsan ayagui bol tavigdah baih.Ene 2 site-d bol UFC fight-uud bgaa.Bi tulaan haana bgaag end tavichiya.

_________________
BODyBUiLDING - SporT of GoDs


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.25.11 11:43 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
:haha: He he ter doroo l youtube deer tavichihna ,aimaar chuhal yaaj uzeh ve geheer ni l ochij uzehne gej bodood ternees bish,MMA-g tulaanuud Net-r duuren shuu,Ene tulaanii zar ni mma-core.com mmalinker.com ene 2 deer bsan ayagui bol tavigdah baih.Ene 2 site-d bol UFC fight-uud bgaa.Bi tulaan haana bgaag end tavichiya.[/quote]

ok. Тэгээрэй хөө. :wd:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.26.11 12:03 am 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
jadamba, batgerel nariin tulaanii video nii hayagiig taviarai.

_________________
www.hicheel.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.26.11 2:33 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Ишлэл:
jadamba, batgerel nariin tulaanii video nii hayagiig taviarai.
youtube дээр байгаа гэхдээ ялсан тоглолтыг нь устгацан байдийн хэдэн тоглолт л байгаа байх нэрийг нь овогтой нь бичээд хайчихад гараад ирнээ. Өөр сонин гоё тоглолтын бичлэгүүд телевизийн архив болон тамирчдад өөрсдөд нь байгаа, бас надад бас бус хувьдаа архивалсан юм бий кккк :brows:
Данаа Батгэрэл МGL-1 гээд хайвал -65 кгийн кикбоксын болон файтингийнхан бичлэг нь байгаа.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.26.11 2:38 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Батгэрэлийн тоглолтоос оруулав.
http://www.youtube.com/watch?v=FTWhJ7AJ ... re=related

http://www.youtube.com/watch?v=02huLBZb ... re=related


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.26.11 2:54 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Strefa Walk холбооныхон 28-ны тэмцээнийг цуцлахад хүрч байгаадаа Александр Емельяненког буруутгав
Strefa Walk: Emelianenko vs. Dаbrowski тэмцээний зохион байгуулагчид уг арга хэмжээний эргэн тойронд үүсээд байгаа тодорхой бус байдалд fightcard.pl сайтад тайлбар нийтэлж, Александр Емельяненког буруутгалаа. Энэхүү тайлбарыг доор хүргэж байна.

Эрхэмсэг ноёд оо,
харамсалтай нь бид "Strefa Walk: Орос-Польшийн тулалдаан" тэмцээнээс Александр Емельяненког хасахад хүрлээ. Тэмцээн 2011.10.28-нд Варшавт болох байсан юм. Александр нь түрүү долоо хоногийг хүртэл тэмцээнд хүрэлцэн ирнэ гэсээр, тэмцээний зохион байгуулагчид, Польшийн ММА сонирхогчид болон Оросын Элчин сайдыг залилан мэхэлсэн тул түүнийг өөр тамирчнаар солих боллоо. Тэрээр гэрээ ёсоор 8-р сарын 25-ны өдрөөс өмнө хөлснийхөө тал (40 мян. доллар) хувийг авч, үлдсэн 40 мянгыг хожим авах байсан юм.
Зохион байгуулагчидтай гэрээ байгуулахдаа Александр Оросын тамирчин бүрийг зах зээлийнх нь ханш хэмээн 10 мянган доллараар үнэлсэн. Зохион байгуулагчид үүнийг зөвшөөрсөн боловч, 25-нд мөнгө авсныхаа дараа Емельяненко, 23 настай менежер Ирина Староверова нар нь гурван тамирчин бэртсэн тул тэмцээний оролцогчдын бүрэлдэхүүнийг дур мэдэн өөрчилсөн юм. 8-р сарын 25-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Александр хэлэхдээ, ах Фёдор нь тэмцээнд хүндэт зочны хувиар хүрэлцэн ирж, түүнийг дэмжинэ гэсэн юм. Тэрээр тэмцээний зохион байгуулагчид болоод Польшийн хэвлэл мэдээллийнхнийг үүнд эргэлзэхгүй байхыг ятгасан. 8-р сарын 25-наас хойш Ирина Староверова, Фёдорыг урихад зохион байгуулагч тал нэмэж 10 мянган доллар төлөхийн хажуугаар бизнес классаар зорчих тийз, зочид буудал болон оддын зохих үйлчилгээний зардлыг даах ёстой гэсэн. Ингэхдээ Староверова нь Александрыг Фёдор Емельяненкогийн өмнөөс мэдэгдэл гаргах эрхтэй гэж итгүүлсэн юм. Зохион байгуулагчид 9-р сарын 21-нд түүнд 2 мянган доллар гуйвуулсан.
Хожим цахим шуудангаар харилцсаны дүнд Александр ба түүний багийнхан хөлснийхөө хэмжээг 20 мянгаар багасгаж, тамирчин бүрт 1 мянган доллар төлөхөөр тохиролцсон. Харин үлдэгдэл мөнгө болох 22 мянга буюу нийт 62 мянган долларыг 10-р сарын 21-ний өдөр Оросын ЭСЯ-нд, хэвлэлийн бага хурал болохоос хэд хоногийн өмнө уулзахдаа Александр, Ирина хоёр аль болох түргэн гаргаж өгөхийг нэхсэн. Тэгэхгүй бол тамирчид тэмцээнд оролцохоос татгалзана гэсэн болохоор тэр өдрийн орой Варшав хотын "Новотель" зочид буудалд байхад нь мөнгийг хүлээлгэж өгсөн болно.
Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхэд нь зохион байгуулагч тал тийзэнд ердөө 11 мянган злот зарсан, учир нь Александр Амстердамаас, харин менежер нь Санкт-Петербургаас ирсэн юм. Ирина орчуулагчийнхаа зардлыг ч мөн даалгасан юм, гэвч хожим нь түүнтэй хамт ирсэн эрэгтэй хүн орчуулагч биш хамтран амьдрагч нь болж таарсан болохоор зохион байгуулагчид нэмэж орчуулгын хөлс гаргах болсон. Зочид Амстердам, Санкт-Петербург руу буцаж явсныхаа дараа ирүүлсэн цахим шуудандаа, нэмэж 29 мянган доллар Амстердам юм уу, Санкт-Петербургт авчрахгүй бол тэмцээнд орохоос татгалзана гэж сүрдүүлсэн. Үүнийг Ирина бусад тамирчдын талаар хэлэлцээр хийхдээ зохион байгуулагч тал хатуу байр суурьтай байсны торгууль гэж тайлбарласан юм.
Зохион байгуулагчдын хувьд ийнхүү сүрдүүлгэнд орж ажиллах боломжгүй юм. Бид үүсээд байгаа нөхцөл байдалд хүлцэл хүсье. Александрыг арга хэмжээнийхээ нүүр царай болгож, түүнд хөрөнгө оруулахгүй байхыг учир мэдэх хүмүүс бидэнд нэг бус удаа анхаруулсныг бид үл тоомсорлож, гэнэн цайлган байсандаа харамсч байна. Одоогоос хоёр сарын өмнө Александр "Холланд бол янхан, ижил хүйстэнтэйгээ явалдагсдын орон, тэнд очиж бэлтгэл хийдэг хүн бол өөрөө ч тийм" гэж байсан мөртлөө одоо өөрөө Холланд улсад очсон байгаа нь түүнийг ямар хүн болохыг бэлхэн харуулж байгаа юм. Тэрээр энэ үгийг Оросын нэрийг дэлхийд гаргаж яваа Сергей Харитоновт хандаж хэлсэн юм. Бид Александрыг Сергей Харитоновоор солих бодолтой байгаа, тэрээр бидний саналыг хүлээн авч Оросын холимог тулааны нэр төрийг хамгаалбал бидний хувьд нэр төрийн хэрэг болно. Бид үүнийг зохион байгуулахын тулд чадах бүхнээ хийх болно.
Александр Емельяненкогийн хувьд хэлэх ганц л зүйл үлдлээ: Александр бол залилан мэхлэгч, түүний үе өнгөрчээ. Хараат бус шүүх үүнийг батлаад өгөх биз ээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.26.11 9:39 pm 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
Ишлэл:
soniroltoi bailaa, nemeed baigara.

_________________
www.hicheel.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.26.11 10:51 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
хэхэ тэгүүл нэмээд л байхаас... :finger:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.26.11 11:02 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.06.10 11:27 pm
Бичлэгүүд: 73
Ингэхэд яг martial artist гэж хэн юм вэ? martial Art ч гэж юу юм вэ? маш тодорхой тайлбар авахыг хүсэж байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.11 12:34 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
ММА буюу Mixed Martial Arts гэж байгаан Монголоор Холимог тулааны урлаг гэсэн үг. Үүнд: Жиү жицү, жудо, Бокс, Кикбокс, Мутай бокс, Таеквондо, Каратэ, Айкидо гээд л энэ бүгд орно. Энэ бүгдээс нэг төрлөөр нь төрж гарсан аварга юмуу мастер нь энэ бүх урлагийг агуулсан хэвтээ босоо цохих гээд бүгдийг нь жигдрүүлж бэлтгэл хийж нэг ёсондоо файтингийн дүрмээр үздэг. Ерөнхийдөө өчих, боох гээд юм юм хийж болдгоороо их сонирхолтой. Олон янзын ур чадвар шаардсан төрөл юмдаа. Сүүлийн үед ММА гийн төрөл бусад төрлөөсөө хүчээ аваад байгаа. Үзэх үзэгчид нь хүртэл ихэсэж шоу бизнес тулаан спорт гээд цогцоороо дэлхий даяар хөгжиж байнадаа.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.11 4:07 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.01.10 11:19 pm
Бичлэгүүд: 322
Байршил: Сэрүүн салхи сэвшин үлээж Сэлгүүцэхээс өөр ажилгүй надад Сэтгэл сэргэм юутай таатай вэ
Ишлэл:
Зураг
Тэмцээний оноолтуудыг оруулж байна. Мөн манай тамирчдаас Шандас дожоны Ж.Нарантунгалаг багшийн шавь Д.Батгэрэл бас тоглоно.
Зураг
ene tulaan tv9 telewizeer shuud garah ni unen yumu?

_________________
Soy la felicidad!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.11 5:14 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.04.05 10:58 pm
Бичлэгүүд: 2305
Байршил: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
UFC , MMA-d yaaj yaaj boldogguimbe ?

booov-luu tsohij ushigluj
hevttsen bhad tolgoiruu ushigluj
tolgoigooroo murguj
tolgoinii ard dagzluu tsohij bgaa haragddaggui ? horiglodog yum bhda ?

_________________
Eat sh*t.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.11 6:28 pm 
Оффлайн
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.08 3:47 pm
Бичлэгүүд: 385
Байршил: mgl
Ишлэл:
UFC , MMA-d yaaj yaaj boldogguimbe ?

booov-luu tsohij ushigluj
hevttsen bhad tolgoiruu ushigluj
tolgoigooroo murguj
tolgoinii ard dagzluu tsohij bgaa haragddaggui ? horiglodog yum bhda ?
UFC-d shuu Tiimee tolgoinii oroigoos aragshaa uruudaad dagz hurtel tsohihgui.
+usdeh,zavijdah,ovdgolson ued tolgoiruu ovdgolohgui,hevtsen ued tolgoiruu ovdgolohgui,deer bgaa hunee ovdgolson ued nuurluu ni dooroos jiihgui,huruund ochig hiihgui,6tsag bolon 12 tsagiin ontsogoor deerees tohoidohgui (zarim ued dooroos tohoi ene ontsogoor hiideg ????) nudruu huruu hiihgui,(sanaandguigeer ene torliin gemtel mash ih bdag,beelii zadgai bolhoor :m1: )

PrideFC bol zerleg bailaa sh dee,unsan hunii nuurluu soccer kick hiine ovdoglono,tohoi l horgilson bsan daa.

_________________
BODyBUiLDING - SporT of GoDs


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.11 11:01 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
ёооох энэ тэмцээнийг тв9 шууд дамжуулна нтр гээд байсан чинь хөтөлбөр дээр нь байхгүй байхийн яахийн болоо гайхаад л байжийнэ. Өөр ямар сувгаар шууд дамжуулах энэ тэр мэдээлэл байвал тавиарай. Шууд л үзчих юмсан.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.11 11:04 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Ишлэл:
Ишлэл:
Зураг
Тэмцээний оноолтуудыг оруулж байна. Мөн манай тамирчдаас Шандас дожоны Ж.Нарантунгалаг багшийн шавь Д.Батгэрэл бас тоглоно.
Зураг
ene tulaan tv9 telewizeer shuud garah ni unen yumu?
харин яах нь мэдэгдэхгүй болчоод байнаа. Тв9 шууд дамжуулна гэчээд хөтөлбөр дээрээ бичээгүй байхийн. Тв9 руу залгаж асууж үздэг юм билүү. Тэндэхийн цагаар 16 цагаас гээд байсан манай цагаар хэдээс юм бол хэдэн цагийн зөрүү байдаг бол........................ Мэдэж байгаа хүн байвал хэлээрэй.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.11 1:53 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.01.10 11:19 pm
Бичлэгүүд: 322
Байршил: Сэрүүн салхи сэвшин үлээж Сэлгүүцэхээс өөр ажилгүй надад Сэтгэл сэргэм юутай таатай вэ
Зураг
Fan Photo: Adrian Pang vs. Jadamba Narantungalag rated 3 out of 3 stars in GONG Magazine's "Coming Up Next" section. GONG is Japan's #1 MMA publication. So with only a week left until Legend 6, who do you think walks away with the Legend Lightweight Title?

_________________
Soy la felicidad!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.11 6:09 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Legend FC 6: Жин хэмжих арга хэмжээ
Зураг

http://www.youtube.com/LegendFCMMA


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.11 6:30 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Жин үзүүлж байхийн зурагнуудаас..........
Зураг Зураг
Зураг Зураг Зураг Зураг Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.11 9:01 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Мирко Кро Коп, Би Жей Пенн нар зодог тайллаа!
Өнөөдөр болж өнгөрсөн UFC 137 тэмцээнд, Рой Нелсонгоос ялагдал хүлээсэн Мирко "Кро Коп" Филипович хийгээд Ник Диазд ялагдсан БиЖей Пенн нар зодог тайлж буйгаа мэдэгдэж, найман өнцөгтөөс гарахаасаа өмнө доорх үгийг хэллээ.
Мирко Кро Коп: "Би ялалт байгуулсныхаа дараа баяртай гэж хэлэх гэсэн боловч Рой энэ үдэш илүү байлаа. UFC-ийнхэн энэ бүх хугацаанд надад маш сайн хандаж ирсэн, энэ компанийг, энэ спортыг орхино гэдэг надад хэцүү байна. UFC-д би гойд амжилт гаргаагүй ч өөрийн чадах бүхнээ хийсэн гэж бодож байна".
Би Жей Пенн: "Би охинтой хүн. Өөр юм хиймээр байна. Дахиж ийм царайтай гэртээ харихгүй ээ, гүйцээ".
Дашрамд сонирхуулахад, UFC холбооны удирдлага энэ тэмцээний дараа хэлэлцээд, хагас дунд жингийн аварга Жоржс Сент-Пьерийн дараагийн өрсөлдөгчөөр Ник Диазыг дахин тодруулсан юм. Бэртлээ эдгээж байгаа Сент-Пьерийг хүлээж суугаа Карлос Кондит ийнхүү өнжих болжээ.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 771 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 15 6 7 8 930 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр