11. Өндөр хүчдэл
Hades
Hades ах чинь махчин ижил төрлөө иддэг
Олон жилийн туршлагатай яаж зугтахаа мэддэг
Вампир хүн чоно миний дуудах тулаанд ир
70 давхар миний нуугдах халуун дулаан гэр
Сүх бариад очноо сүртэй угтана зочиноо
Мөлжөөд тависан карказыг мөрдөгч хараад цочиноо
Амь өршөө бурхан минь хүмүүс дандаа шамирдаг
Канибал миний арын албанд намирдаг
Усайн Болтоос хурдан гүйнэ араас чинь хөөвөл
Шинэхэн цусны үнэр авна хараал идсэн ghoul
Шившлэг хараал хийх гарт минь судар буюу ном бий
Тархитай л гэхээс цаа чинь тэр чигээрээ зомби
Намайг амьд байхад өдөр болгон онцгой байдал
Хийсэн хэрэг уртаашаа Yao Ming шиг гонзгой адил
Амьдаар нь өлгөж байгаад арьсыг нь хуйхалж өвчнөө
Зогсоож чадахгүй нь би хүн алдаг өвчинөө
Exoteric
Галав юүлэхэд би газар шороонд орон булагдсан
Алт ухаж байгаа хүмүүсийн ачаар азаар би суллагдсан
Эхлээд намайг хүмүүс бодно архелогийн олдвор гэж
Хариултыг нь хэлье амьдрал хэмээх аймшгийн киноны гол дүр гэж
Идээд идээд ханахгүй би дэндүү ховдог
Чамайг алахад амархан нэрийг чинь чулуун дээр бичих гэж зовдог
Бурхан чөтгөр будда есүстэй нэгийн эсрэг дөрөвдөнө
Намайг барахгүй тэдний царайг хараад би өрөвдөнө
Чиний амийг гээсэн тамын хаалгыг нээсэн
Хүндлэл үзүүлээд алсан хүнийхээ булшин дээр нь шээсэн
Хорон үгээ сийлээд байхын хааяа санал нийлээд байхын
Миний доторхи хар талын Exoteric намайг дийлээд байхын
Хэдэн сая цэргийн хүчийг хага ****** удаатай
Иймээс би тэднийг зүйрлэнэ агшаасан будаатай
Барахгүйгээ хүмүүс мэдэж авсан тэгээ л надруу олноороо шавсан
Надтай тулсан хүмүүс үүрд авсанд орон давсанд явсан
Та нар намайг галзуу гэж бодож байна уу?
Та нар өөрсдөө жинхэнэ галзуу
hitton
hitton бол галзуу үндсэн захиргаа шархад
Өдрийн ноором зуун грамм цусан сархад
Намайг нас бархад сарны далд талд булна
Тамд харийнхан миний сүнстэй халз тулна
Олон жил гам барилаа яг л Сидхарта
Одоо махны эрэлд гарна хутга барьсан бид гартаа
Darksyde-н хаяг там чөтгөр хэмээх хөрштэй бид
Замд таарсан ямар ч новшийн зүрх цохилно пүрштэй мэт
Хүний мах зооглоно манай нутгийн лус савдаг
Төвийн холболт байхгүй тул худгийн цус авдаг
Би бол 2 нутагтан матар мэлхий шиг
Зорчих хязгаар арай өөр тамаас дэлхийн чигт
Хар талын мах цус ах дүүс
Муу бүхнийг биедээ шингээнэ би бол кактус
Дракула миний цусны уг гарал
Би бол зөвхөн шөнө үзэгдэх сарны гэрлийн хугарал
Exoteric/hades/hitton
Darksyde hades хүч хамтарсан
Харанхуйн зүг замд гарсан
Чөтгөртэй цэц булаалдан тулалдан мөнхөд нам дарсан
Үгсийг уншаад хүмүүс зэрэг мэлэрнэ
Тайлагдашгүй хэрэг илэрнэ
Darksyde-тай хийх тулаанд амьнаасаа уйдсан цэрэг л ирнэ
Үгээ Сатанд өгсөн би бас удалгүй эргүүлж авна
Уншаад дараа нь хэлсэн чи асуудалгүй тэргүүлж явна
Чиний өгөх жинтэй цохилт миний хувьд иллэг
Харин миний үгс тарни шингэсэн төвд хэллэг
Бурхан чөтгөр хоёрыг би тулаанд хамт урьсан
Бичсэн үгсийг хараад дараа нь улаан цайм мурьсан
Диваажин тамд ялагдсан бурхан хамт алагдсан
Учир нь намайг Сатан студи орох замд хаалгадсан
Оюун ухаан зэрлэг философичдийн эрлэг
Лекц унших тогтмол хаяг оюун ухааны цэцэрлэг
4-н хэмжээстээр сэтгэнэ ирсэн зам ангараг
Нарыг унтраахаар хар хүчинд өгсөн ам тангараг