| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| fx trade daily analyse https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=162429 |
7 хуудас 42 |
| Зохиогч: | SA [ 10-р сар.24.11 8:05 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
За тэгэхээр алт гуай 1600-1700 хооронд гацчихаад байна. Макди хүчээ алдаж байна. Боллинжер банд нарийсч байгаа нь хүчтэй брекаут болохын тэмдэг юм. Стокастик доош чиглэсэн хэвээр гэхдээ ирэх долоо дээшээ заах байх. 8 цагийн график дээш чиглэж байгаа. Виллиамс оверсолд болоод дээш чиглэж байна. Ингэх байх тэгэх байх гэж бөөрөнхийлөлгүйгээр өөрийн таамгийг хэлэхэд 11 сард ханш дээшээ брекаут хийнэ гэж бодож байна. Дээшээ гэдэг нь одоо үргэлжилж байгаа үндсэн тренд. 10 жил үргэлжилж байгаа үндсэн тренд. Цаашид үргэлжлэх үндсэн тренд. Энэ хугацаан дэлхийн эдийн засагт ямар ахиц гарваа? Ямар ч ахиц гараагүй яг хэвээрээ байгаа. АНУ үргэлжлүүлэн ногоон хэвлэсээр, өр нэмэгдсээр л байна. Нийт өр 15 их наяд доллар. Европын холбоо өвчтэй хэвээр. Ямар сайндаа Герман маркыг буцаан авчирхаар ярьж байхав дээ. Системыг авч үлдэхийн тулд үргэлжлүүлэн хэвлэсээр байх болно. Хэвлэхээ зогсоох л юм бол систем нуран унана. Одоо хамгийн сонирхолтой асуулт бол Гаддафи гийн алт яасан бэ гэдэгт байна. 150 тонн алт хадгалж байгаа улс шүү дээ. АНУ болон Европын холбоо уг алтыг Ливичүүдэд өгнө гэдэгт эргэлзэж л байна шүү. Арилжааны тухайд бол 1603-1620 хавьцаа авсан хүмүүс байрлалаа хадгалж байхад гэмгүй. Ядаж 1700 хүргээд хаавал сайхан хэрэг болно. Эргэж унах вий гэж айж байвал trailing stop тавих хэрэгтэй.
|
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.24.11 8:07 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Trailing stop ыг тайлбарлая. Та 1610 дээрээс алт авсан гэж бодъё. Одоо ханш 1642 байна. Та ханш цаашид өснө гэж таамаглан байрлалаа олон хоногоор хадгалахаар шийджээ. Гэхдээ ханш эргэн унаж 1610 аас доош орон мөнгөө алдах вий гэх айдас таньд бий. Ийм тохиолдолд trailing stop хэрэглэх нь тохиромжтой. Ханш унах тохиолдолд 1620 дээр арилжаагаа хаахаар тохируулж болно. Тэгэхээр та ханш унасан ч гэсэн ашигтай арилжаа хийлээ гэсэн үг. Ханш эргэж унаад 1620 дээр очиход арилжаа тань автоматаар хаагдана. Платформ болгон дээр өөр өөрөөр нэрлэсэн байх талтай. Гэхдээ ажиллах горим нь бүгд ижил. Энэ нь айдасгүйгээр байрлалаа олон хоног хадгалах боломжийг таньд өгнө. Ханш брекаут хийгээд 1700 бүүр 1800 хүрчвэл бүүр ч сайн. Унасан ч таньд алдах зүйл байхгүй. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.24.11 8:09 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
|
|
| Зохиогч: | Masgu [ 10-р сар.24.11 8:57 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Ишлэл: Trailing stop ыг тайлбарлая. Та 1610 дээрээс алт авсан гэж бодъё. Одоо ханш 1642 байна. Та ханш цаашид өснө гэж таамаглан байрлалаа олон хоногоор хадгалахаар шийджээ. Гэхдээ ханш эргэн унаж 1610 аас доош орон мөнгөө алдах вий гэх айдас таньд бий. Ийм тохиолдолд trailing stop хэрэглэх нь тохиромжтой. Ханш унах тохиолдолд 1620 дээр арилжаагаа хаахаар тохируулж болно. Тэгэхээр та ханш унасан ч гэсэн ашигтай арилжаа хийлээ гэсэн үг. Ханш эргэж унаад 1620 дээр очиход арилжаа тань автоматаар хаагдана. Платформ болгон дээр өөр өөрөөр нэрлэсэн байх талтай. Гэхдээ ажиллах горим нь бүгд ижил.
Тэгэхээр энэ чинь Stop Loss-той л адилхан юм байна шд тэ. Ялгаа нь алдагдагдалд орсон хойноо биш ашигтай үед нь хаах. Нэгэнт л олон хоног байрлалаа хадгалж үндсэн трендийг дагахаар шийдсэн бол бага зэргийн савалгаан дээр хаагдаж болзошгүй зүйл хийх нь дэмий юм шиг. Энэ нь айдасгүйгээр байрлалаа олон хоног хадгалах боломжийг таньд өгнө. Ханш брекаут хийгээд 1700 бүүр 1800 хүрчвэл бүүр ч сайн. Унасан ч таньд алдах зүйл байхгүй. Stop L-ыг худалдаж авсан үнээсээ дээгүүр тогтоож /pip-ээр биш шууд ханшийн утга оруулах/ болдын болуу? Буруу утга гээд авдаггүй юм болов уу? |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.24.11 10:04 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Хэрвээ чиглэлдээ 100 хувь итгэлтэй байвал хэрэглэхгүй ч байсан болно. Платформ бүр янз бүр л байх. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.25.11 6:31 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Ишлэл: tuuhuud harin sonirholtoi bna xD
4 цагийн график дээр орж гараад үзэхгүй юу демо дансан дээр. Оверсолд болохоор нь аваал овербот болохоор нь хаагаал.
bi 2 jilin umnu altnas hol bhar shiidsen . shiidver heveere |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.26.11 8:19 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Америкийн нэгдсэн улсын анхны банк (1791-1811) ![]() Нэг удаа ажилласан, цаашид ч ажиллах болно. 6 жил өнгөрчээ. Маш олон өлсгөлөн улс төрчид байлаа. Дахиад нэг боломж олгийлдоо. Ингээд Нэгдсэн улсын анхны банкыг 1791 онд байгуулжээ. Эхний банкнаас олны анхаарлыг холдуулахын тулд арай албан ёсны нэр өгсөн байна. Америкчууд дахиад л хууртсан нь тодорхой байлаа. Англи хэв загварын дагуу хөрөнгө оруулагчдын нэр хэзээ ч ил гараагүй ажээ. Хоёр дахь удаагаа амжилт олсон зарим банкирууд Амшал Ротшилд Франкфурт дэх хувийн банкнаасаа арай өөр цаг үед мэдэгдэл хийсэн ч болоосой гэж хүсч байв. "Надад улс орны мөнгийг хэвлэх эрх өгөөдөх, харин би хууль бичигчдыг хяналтандаа авах болно" - Майер Амшел Ротшилд, 1790 он. Хэн ч тоож сонсоогүй болохоор санаа зовох зүйлгүй байлаа. Америкийн засгийн газар эхний 5 жилд 8.2 сая доллар банкнаас зээлж авчээ. Харин барааны үнэ 72 хувиар өсөв. Энэ удаад мөнгө хүүлэгчид илүү туршлагатай болж гэрээг 20 жилээр хийжээ. Тасралтгүй өсч, төлөх боломжгүй болж байгаа өрийг харсан ерөнхийлөгч ийн хэлжээ. "Үндсэн хуулинд нэг сайн засвар оруулах боломжтой ч болоосой гэж хүсэх юм. Холбооны засгийн газарын зээлдэх эрхийг л авч хаямаар байна." - Томас Жефферсон, 1798 он. Хараахан худалдагдаагүй байсан чөлөөт хэвлэл уг явдалыг "Агуу хууран мэхлэлт" гэж бичиж байв. Банкны үлдэгдэл зөвхөн засгийн газараас хамаарч байсан бөгөөд мөнгө багасах үед хувь нийлүүлэгчид бие биендээ зээл өгөн олсон хүүгээрээ нөөцөө бүрдүүлж байв. Гэрээний хугацаа дуусах үед банкирууд дахин шинэ гэрээ хийхгүй бол санхүүгийн хямрал болно хэмээн анхааруулж байв. Гэрээг шинэчлээгүй юм. Таван сарын дараа Британи Америк руу дайрч дайн эхэллээ. Ротшилдын хувийн бизнес болох Францын банкыг нэгэн хүн сэжиглэн харж байлаа. |
|
| Зохиогч: | SA [ 11-р сар.05.11 9:54 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Макди 0 хувиас дээш гараад аптренд үргэлжилж байна. Гэхдээ ханшыг унагаж болохуйц нэг зүйл нь Комекс бирж арилжааны доод хязгаарыг нэмсэнд байна. Ийм тохиолдолд ханш унадаг нь жам. Тэгэхээр арилжааны эхний өдөрүүдэд мэдээтэй байхад гэмгүй.
|
|
| Зохиогч: | SA [ 11-р сар.06.11 12:51 am ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Нэгдэхийн өглөө арилжаагаа хаагаагүй хүмүүс мөнгөө алдах магадлал маш өндөр болж байна. Мэдээж buy хийсэн хүмүүс. 1600 дээрээс авсан хүмүүс айлтүй гэхдээ трэйлин стоп тавих хэрэгтэй. |
|
| Зохиогч: | SA [ 11-р сар.06.11 3:48 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Аа тэр маржин хайк энэ тэр нь худлаа байж. Сүртэй уналт болохгүй юм шиг байна. Ер нь алтаар арилжаа хийдэг хүн байхгүй биз дээ. |
|
| Зохиогч: | SA [ 11-р сар.06.11 9:09 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Наполеон (1803-1825) ![]() Тэрээр банкинд итгэдэггүй талаараа ийн хэлж байв: "Засгийн газар банкныхны мөнгөнөөс хамааралтай үед нөхцөл байдалыг хяналтандаа авч чаддаггүй. Өгч буй нь авч буйгаасаа үргэлж хүчтэй байдаг. Мөнгөнд эх орон гэж үгүй, мөнгө хүүлэгчидэд эх оронч сэтгэлгээ үгүй, тэд гарал үүсэлгүй, тэдний туйлын зорилго бол ашиг олох." - Наполеон Бонапарт, 1815 Байлдаж буй талууд хувийн эзэмшлийн нэг Төв банкнаас зээл авах нь хачирхмаар зүйл биш юм. Дайн шиг их өр үүсгэдэг зүйл гэж үгүй. Улс орон ялахын тулд эцсээ тултал зээл авдаг. Хэрвээ ялагдагч тал ялагдахгүйн тулд сүүлчийн дусал цусаа зарцуулсан бол ялагч тал ялахын тулд түүнээс ч илүүг зарцуулсан гэсэн үг. Илүү их мөнгө зээлж, илүү их мөнгө банкирууд олсон гэсэн үг. Хамгийн гайхалтай нь ялагч тал ялагдагч талын үлдээсэн өрийг төлж байхаар гэрээг хийдэг байв. 1803 онд Наполеон банкнаас зээл авахын оронд Миссиссиппи нутгийн баруун хэсгийг Нэгдсэн улсын гуравдагч ерөнхийлөгч Томас Жефферсонд 3 сая алтан доллараар заржээ. Уг гэрээг Луйзанагийн худалдан авалт гэдэг болжээ. 3 сая доллараар дансаа зузаалсан Наполеон маш түргэн арми бүрдүүлж Европын дийлэнхийг эзэлсэн юм. Наполеон очсон газар бүртээ Английн банкны санхүүжүүлсэн дайснуудтай тулгарч байлаа. Прусс, Австри сүүлд нь Орос улс түүнийг зогсоохоор өр тавьж банкныхны орлого нэмэгдсээр байв. 4 жилийн дараа Францын үндсэн арми Орост байх үед Натан Ротшилд Францыг Испанийн талаас дайрах төлөвлөгөө боловсруулж Францын хажуугаар нууцаар Испани руу алт оруулан Дюк-ын Веллингтоноор армыг удирдуулжээ. Веллингтоны өмнө зүгээс хийсэн дайралт болон бусад ялагдлууд нь Наполеоныг цөллөгт явахад хүргэсэн юм. Гэвч 1815 онд Италийн эрэг орчмын Элба арал дахь цөллөгнөөсөө оргож Парист эргэн ирэв. Тэр жилийнхээ 3 сард Парисын Эүбард Банкнаас зээлсэн мөнгөөрөө армиа зэвсэглэв. 1815 оны зургаан сарын 18-нд Наполеоны удирдсан 74000 франц цэрэг Британы болон бусад Европын орнуудын 67000 цэргийн эсрэг Парисаас зүүн хойно 200 милийн газар тулалдахаар цугларсан байв. Ялагчыг урьдаас хэлэхэд хэцүү байлаа. Харин жинхэнэ ялагч болох Натан Ротшилд Британы хувьцааны зах зээл, бондын зах зээл, бүүр цаашлаад Английн Банкыг гартаа оруулах гарамгай төлөвлөгөөгөө боловсруулан Лондонд сууж байв. Мэдээлэл бол хүч гэдэгийг ойлгодог Натан өөрийн итгэлт агент болох Ротвортыг байлдааны талбарын орчимд байршуулсан байв. Тулалдаан дөнгөж дуусмагч Ротворт бушуухан Лондон руу буцаж мэдээг Ротшилд-д хүргэжээ. Харин Веллингтоны мэдээ зөөгч 24 цагийн дараа Лондонд ирж засгийн газарт мэдэгджээ. Наполеоны ялалт Британы санхүүгийн системыг сүйрүүлж мэдэх байлаа. Натан хөрөнгийн зах зээлд байрлалаа аван хүлээж байв. Энэ хүчирхэг хүн бол мэдээлэлгүйгээр хөдлөх хүн биш юм. Тэгээд маш их хэмжээний Британы бондыг зарж эхлэв. Үүнийг харсан бусад хүмүүс Наполеоныг ялсанаас гарцаагүй гэж бодон өөрсдийн бондыг зарж эхлэх нь тэр. Зах зээл ёроолдоо тултал унасан байлаа. Харин энэ үед Ротшилд хэдхэн цагийн өмнө хэд дахин үнэтэй байсан бондыг өчүүхэн төдий мөнгөөр нууцаар авч эхлэв. Ийм маягаар Натан Ротшилд Наполеон ба Веллингтоны цэргүүд бүх насаараа эзэлж олсон хөрөнгөнөөс ч илүү их хөрөнгийг ганцхан өдөрийн дотор олжээ.
|
|
| Зохиогч: | hicheel [ 11-р сар.07.11 1:39 am ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
sa ooroo orchuulsan umuu? |
|
| Зохиогч: | Masgu [ 11-р сар.07.11 12:21 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Алт ойрын 2 өдөрт 1810-1850 хүртэл өснө гэж таамаглаж байна. 4 цагийн TF дээр эллиотын давалгаа ажиглагдаж байна. Andrew-ийн сэрээ зурж өсөх тунел гаргасан. Доод шугамыг нэвтлэхгүй бол таамаглал баталгаажна. |
|
| Зохиогч: | Masgu [ 11-р сар.08.11 10:44 am ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
![]() SA, чиний саналыг сонсмоор байна. |
|
| Зохиогч: | SA [ 11-р сар.08.11 2:48 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Өдөр тутам overbought болцон байна. Залруулга боллоо гэхэд 50-60 доллар байж болох. Гэхдээ бүх фундаменталь алтны талд эерэг байна. Комекс арилжааныхаа доод хэмжээг бууруулсан байгаа. |
|
| Зохиогч: | SA [ 11-р сар.08.11 2:49 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Ишлэл: sa ooroo orchuulsan umuu?
Yep.
|
|
| Зохиогч: | SA [ 11-р сар.08.11 3:05 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
1600 дээрээс байрлалаа хадгалж байсан хүн одоо 1800 дээр хаах боломж хүрээд ирлээдээ. 2 долоо хоног л хангалттай байлаа. Позишн трэйдын ашигтай тал нь өдөр бүр арилжаанд орж нервтэх хэрэггүй. Энэ хугацаанд ханш юу болж байна гэж хааяа нэг харахаас өөр хийх ажил байхгүй. Өдөр бүр орох юм бол унах болуу өсөх болуу гэсэн айдастай. Тэгээд орж гараад байхаар олсон ашиг нь позишн трэйдээс бага байдаг. Day trade хийдэг хүмүүсийн 90-95 хувь нь мөнгөө алддаг гэдэг. |
|
| Зохиогч: | hicheel [ 11-р сар.08.11 3:08 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
mongoliin horongiin birj iin tsalin hed orchim baidag bol meddeg humuus zovlogoo ogooch. baahan tsag gargaj material orchuulsan baishte, unshaj baiga humuuste ugna heregteil umda. |
|
| Зохиогч: | SA [ 11-р сар.08.11 3:11 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
1610 дээрээс авна жоохон өсөхөөр нь 1630 дээр хаана. 1640 хүрхээр нь за өсөхийн байна гээд авна. 1670 хүрхээр нь эргээд унах байх гэж бодоод хаана. 1700 хүрнэ. Ер нь үргэлжлүүлээд өсөөд байх шинжтэй шүү гээд дахиад л авна. Гэхдээ бас эргээд унах вий гэсэн айдас байсаар л. 1740 хүрнэ. Одоо л унах байх гээд хаана. Ийм маягаар л байнгын айдастай. |
|
| Зохиогч: | Masgu [ 11-р сар.08.11 3:12 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Харин тиймээ өдөр бүр орохоор сэтгэлийн хөдлөлд автаж яарч буруу шийдвэр гаргах нь их юм шиг санагддаг. Байрлалаа зөв эзэлсэн бол тэгээл шууд мартах хэрэгтэй. кк Чи 1600 дээр авсымуу? |
|
| Зохиогч: | hicheel [ 11-р сар.08.11 3:13 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
ta 2 horongiin birj iin tsalin medehgui biz?? |
|
| Зохиогч: | SA [ 11-р сар.08.11 3:17 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Ишлэл: Харин тиймээ өдөр бүр орохоор сэтгэлийн хөдлөлд автаж яарч буруу шийдвэр гаргах нь их юм шиг санагддаг. Байрлалаа зөв эзэлсэн бол тэгээл шууд мартах хэрэгтэй. кк
Хүмүүсийг 1600-1620 дээр авсан бол 1800 хүртэл байрлалаа хадгал гэсийн. Тэгсэн хүн ч бараг байхгүй биздээ. Мөнгөтэй болж байгаад дансаа цэнэглэнээ.
Чи 1600 дээр авсымуу? |
|
| Зохиогч: | SA [ 11-р сар.08.11 3:18 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
@hicheel Мэдэхгүй юм байна. |
|
| Зохиогч: | Masgu [ 11-р сар.08.11 3:19 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Мэдкүэ. Албан тушаалаасаа л шалтгаалах байх даа. 600-800 байдын болуу |
|
| Зохиогч: | hicheel [ 11-р сар.08.11 3:22 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
za bayarlaa. onoodor biyeere tiishe ochoj asuudag um biluude. |
|
| Зохиогч: | Oh_Yeah [ 11-р сар.08.11 7:41 pm ] |
| Постын сэдэв: | Re: fx trade daily analyse |
Ишлэл: Trailing stop ыг тайлбарлая. Та 1610 дээрээс алт авсан гэж бодъё. Одоо ханш 1642 байна. Та ханш цаашид өснө гэж таамаглан байрлалаа олон хоногоор хадгалахаар шийджээ. Гэхдээ ханш эргэн унаж 1610 аас доош орон мөнгөө алдах вий гэх айдас таньд бий. Ийм тохиолдолд trailing stop хэрэглэх нь тохиромжтой. Ханш унах тохиолдолд 1620 дээр арилжаагаа хаахаар тохируулж болно. Тэгэхээр та ханш унасан ч гэсэн ашигтай арилжаа хийлээ гэсэн үг. Ханш эргэж унаад 1620 дээр очиход арилжаа тань автоматаар хаагдана. Платформ болгон дээр өөр өөрөөр нэрлэсэн байх талтай. Гэхдээ ажиллах горим нь бүгд ижил.
Hi SA. Trailling stop -g odoo bgaa hanshnaas ondroor tawibal ter hanshind n hvrheer ariljaa ooroo haagdan bizde? Anhlan suraltsagch shv Энэ нь айдасгүйгээр байрлалаа олон хоног хадгалах боломжийг таньд өгнө. Ханш брекаут хийгээд 1700 бүүр 1800 хүрчвэл бүүр ч сайн. Унасан ч таньд алдах зүйл байхгүй. |
|
| 7 хуудас 42 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|