1-р хувилбар: Joe үхэхгүй байхаа, халааснаасаа гар буу гаргаж ирээд bang bang bang ... click clack тэгээд машин дотроос гараад зугатах байх
2-р хувилбар: Vito муухай хараад л дууссандаа. Хөгшин Galante-г цөм цохиод халааснаа буу гаргаад bang bang bang...тэгээд жолоочийн цогцсыг замын хажууд хаяад машиныг нь бариад Joe-ийн араас явна. Тэгээд нэг бол Joe-г авраад 2-уул хамт Empire Bay-ээс зугатна, эсвэл Empire Bay-д "цэвэрлэгээ" хийнэ. Эсвэл дэндүү оройтсон байх бөгөөд Joe нас барсан байна
3-р хувилбар: Joe Vito 2 хоёул амьд гарах бөгөөд нэг нэгнээ ололгүй зөрөх болно. Тэгээд хожмын нэг өдөр эргэн уулзах байх. Тэр үед Vito магадгүй Don болсон байх эсвэл Capo ч юмуу
Tommy Angelo-г маань Joe бууддаг нь нэг тиймэрхүү, гэхдээ Vito биш байсан нь яамайдаа
Яаа тэр Henry-г алуулдаг хэсэг ёстой шоконд ормоор байсан шүү
Mafia II-оос муулах зүйл:
1. Машин дотроосоо бууддаггүй нь ёстой балай
2. Хотын оршин суугчдын AI(хиймэл оюун ухаан) нь ёстой мангар, сигналдаад байхад мэдрэлгүй юм шиг
3. Яасан ч олон зэвсэг зэрэг авч явдын, Vito их хүчтэй юмаа хэхэ
4. Тоглоомын зохиолын найруулгын хувьд нэг л тийм "сүр сар" болсон. Гоё драматик,романтик хэсгүүд тун ховор. Зүгээр л товчлоод товчлоод явчихсан юм шиг
5. Mafia II-ийн зохиолд хайр дурлалыг оруулж өгсөн бол илүү гайхалтай байх байлаа. Өөрөөр хэлбэл Vito-ын сэтгэлтэй бүсгүй
6. Мөн онгоц, галт тэрэг, усан онгоцтой холбоотой даалгаврууд байсангүй
7. Буудалцахаасаа илүү машин жолоодох нь олонтаа. Үргэлж нэг газраас нөгөөрүү машин барьсаар байгаад залхсан шүү сүүлдээ
8. Тоглоомын үндсэн цэс нь таалагдаагүй, нэг л тийм City Interactive мэтийн компаний тоглоомуудынх шиг. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг ер нь бол сайн тоглоомууд бол үндсэн цэснээсээ эхлээд л мэдэгддэг юмдаа
9. Дэлгүүрт ороход ядаж худалдаж авахаасаа өмнө хувцсаа өмсөж үзмээр
10. Машин жолоодож байх үед камер нь автоматаар засагддаг нь заримдаа их лай болж байлаа, ядаргаатай санагдсан
11. Тэнгэр яваа шувуу руу буудаж үзлээ, цогцос нь унах юм байх гэсэн шууд "паг" гээд л алга болчихсон
12. Хэтэрхий амархан болсон, HARD дээр нь үзэхэд. За энэ ч яахав. Гэхдээ л бүр нэг яаая даа гэсэн, хүмүүсийн тархи толгойг гашилгамаар үе бараг байсангүй.
13. Trailer дээрээ гардаг өнөөх гарашруу нууцаар нэвтэрч ороод машин нтр шатаагаад байсан үе гарсангүй
14. Гранат үнэхээр их хэрэг болж байлаа, эсвэл би олоогүй юм болов уу
15. Сонголт оруулж өгсөн бол гайхалтай байх байлаа. Жш нь: түүнийг алах уу, болих уу гээд л
Mafia II-оос магтах зүйл:
1. Зураглал бол үнэхээр гайхалтай байсаан, ялангуяа үдшийн цагаар машины гэрэлд борооны газарт дусах хэсгүүд бол гайхалтай
2. Зохиолын хувьд бол үнэхээр тансаг, тоглоом дахь найруулга нь жаахан "сүр сар" болсноос биш
3. Шинэлэг зүйлс их байсаан жишээ нь урьд ямар ч тоглоом дээр гарч байгаагүй зүйлс. Жш нь: Гутлаа тослуулах, ШТС-аас бензин авах, мөсөн дээр хальтирч унаж байгаа хүн, сонин зардаг хүмүүс гээд л
4. Цагдаа нар бол их сайн ажиллаж байналээ. Гудманд өөр машинтай мөргөлдөхөд бол хүрч ирж анхааруулга өгнө, торгоно, болохгүй бол баривчлана, буудна, хахуульдана гээд л
5. Playboy-ийн нүцгэн хүүхнүүд их гоё байсан

хэхэ, за энэ ч яахав
6. FM,Radio-ны дуунууд нь үнэхээр гайхалтай. Бараг 120 гаруй дуутай билүүдээ
7. Тиймээ, Soundtrack нь үнэхээр янзтай байсан. Ялангуяа төгсгөлийн хэсэгтэй илүү тохирч байсан шүү
8. Байлдахад бол үнэхээр урамтай сайхан байсан. Юмны араар нуугдаж байгаа, сум ойрхон зөрөх үед далдирч байгаа зэрэг нь бол янзтай
ЭЦЭСТ НЬ ДҮГНЭХЭД MAFIA 2 ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ БАЙЛАА, ГЭХДЭЭ ГАЙХАМШИГТАЙ БИШ