#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.06.26 7:59 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1882 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 158 59 60 61 6273 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.13 10:29 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.01.10 12:15 pm
Бичлэгүүд: 2019
Ишлэл:
Ишлэл:
Араг гээд учиргүй хүндлээд байдаггүй ч гэсэн алцайж ирээд гишгэлдэггүй юм аа.
гишгиж болохгүй сууж болохгүй гэсэн ёс жудаг сонсоогүй л юм байна.. уламжлал ёс заншил гэдэг юмаа өөрөө ч мэдэхгүй байж бусдыг буруутгах ямар шаардлага байнаа.. ёстой энэ араг гэдэг юмыг чинь хүн гишгиж суухаар яг яачихдагыг нь мэдэх ч үгүй юм байна.. тийм ёс заншил байлаа ч гэсэн утгагүй балар эртний мухар сүсэг л байлгүйдээ..
Энэ юу нь тийм ойлгомжгүй байна?
Чи "мэдэх ч үгүй" юм бол ингэж тэнэгтэх чинь аргагүй л юм байна.

_________________
.: : :.: :


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.13 9:43 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.01.06 5:02 pm
Бичлэгүүд: 2547
Байршил: зогсолтгүй..
hund biyetei hun suuval neg evderene gehsen.. altsaij ireed gishgeh atiij ireed gishgeh hoyoriin hoorond ch oligtoi yalgaa bhgui bhaa.. ulamjlaldaa hairtai hun boloh geed yadchih yum.. tegvel yag gargaad ir mongolchuud ert deer uyees arag deeree gishguul tegne ignege gej tseerledeg bjee entr gesen yum.. tiim yum bhgui bol bi taaj yarij bgaa geheesee iluu chi l taaj yarij bgaa bolnodoo..

_________________
Die roten
Europa wir kommen!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.13 9:49 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.01.06 5:02 pm
Бичлэгүүд: 2547
Байршил: зогсолтгүй..
Ишлэл:
Ишлэл:
Тийм ёс заншил байлаа ч гэсэн утгагүй балар эртний мухар сүсэг л байлгүйдээ..
Эргүү гар вэ чи. Дээр үеэс уламжлагдаж ирсэн ёс заншил балар эртний мухар сүсэг байдаг юм уу? Өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн өв соёлоос заримыг нь одоо хүртэл шинжлэх ухаан тайлж чадаагүй байгаа. Зүйр цэцэн үг, хориглодог цээрлэдэг бүхэн цаанаа утгатай, учиртай байсан юм шүү. Өнгөрсөн үерүүгээ нулимхаар орчин үеийн гоё хүн болж харагдана гэж бодоо юу?
:hehe: end haana ungursun uye luu nulmichihav.. balar ertnii muhar suseg gedeg n odoo jishee n malaar tahilga urguhiig helne tiimuu... odoo tsagt hereggu gej uzne tiimuu.. aa odoo tsagt ch heregtei yos zanshluud bgaa yu bgaa.. zorligo n baigal orchniig hamgaalah zorligotoi yos zanhsluud bn jisheelbel.. namaig tiim yumnuudiig medehgui bugdiig n nulimdag gej bodood bgaamuu haha.. arag deer gishguul eej chini une ch gedeg yumuu tiim tseer bdaguu..
1d bi duulaaguin bn
2t bi duulaagui gedeg n bdaggu gesen ug bish gedeg utgaar suuliihiig n helj bgaa yum balar ertnii muhar suseg blguidee gej.. uuruur helbel unuu uyed une tsenee aldchihsan biyeluulsen ch yalaa baisan ch yalaa bolchihson ulamjlal yos zanshluud zunduu l bn..
3t chi arai buh yos zanshliig hund heregtei yum bdag gej bodood bdag yum bish bizdee.. hund hereggu yos zanshluud zunduu bdag yum shuu.. hargis hertsgii esvel utgagu geh met.. bas jishee heregtei gevel asuugaarai..
4t end shinjleh uhaan tailsan tailaagui yamarch hamaagui buh zuiliig shinjleh uhaan tailj chadaagu gedeg mal ugeer bitgii tailbarlaj bai.. shinjleh uhaan buh zuiliig tailna gej hend ch amlaagui ter tusmaa chamd..

_________________
Die roten
Europa wir kommen!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.13 10:32 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
миний бие сүүлийн арав гаран жил хөдөө малчин айлуудаар явж байхдаа нэг ч удаа араг дээр суусан, гишгэсэн хүнтэй таарч байсангүй.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.13 10:36 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.01.06 5:02 pm
Бичлэгүүд: 2547
Байршил: зогсолтгүй..
dahiad yavbal asuugaarai yamar uchraas gishgej boldguin be gej..

_________________
Die roten
Europa wir kommen!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.13 12:58 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.13 1:06 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 2:34 pm
Бичлэгүүд: 3127
Табаа ах нутагтаа ирчихсэн үү


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.13 1:12 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.22.02 3:10 pm
Бичлэгүүд: 8062
Байршил: above
hvvhed bagachuud garch l bdag bh
ternees emegtei hvn arag tewerch turj bsnaas deer n altzaigaad gishgeed zogsdgui l bh
en yadag har b!tch be

_________________
beyond


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.08.13 1:12 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Зураг

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.08.13 2:55 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 2:34 pm
Бичлэгүүд: 3127
Ганбаяраа Их хуралд нэр дэвшээч би дэмжинэ шүү


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.08.13 3:28 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Шарилж, Царвангийн үе дууссан, одоо залууст зайгаа тавьж өгөх хэрэгтэй

http://www.sonin.mn/news/politics-economy/15956

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.08.13 4:01 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Мотоциклийн “синдром” залуусаас үрийг нь булааж байна гэнэ үү


Нэгэн цагт хөдөөний айл 3, 4-өөс доош хүүхэдтэй байвал хүмүүсийн нүд орой дээрээ гарах шахдаг байлаа. Малчид нарийн ухаантай хүмүүс болохоор улс эх орондоо хүн нэмээд зогсохгүй, хурга тугал хариулах, цаашлаад амьдрал ахуйдаа нэмэр болох үүднээс олон хүүхэд төрүүлдэг байсан байх л даа. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдөж, малчид сайндаа л 2-3 хүүхэдтэй болдог болчихож.

Энэ бол хүн амын өсөлтийн гол цөм болж байсан хөдөөд аюул нүүрлэж байгаагийн нэг илрэл. Зарим хүмүүс хэтэрхий сүржигнэлээ гэх л байх. Тэгвэл айл болгон хоёроос хэтрэхгүй хүүхэдтэй байвал Монгол Улсын хүн ам өсөх нь битгий хэл буурах байлгүй. Хөдөөд төрөлт буурч байгаа нь олон янзын шалтгаантай. Малчдын амьжиргаанаас авахуулаад дурьдаад байвал хэд хэдэн шалтаг гарч ирэх нь мэдээж. Гэхдээ тэр дунд нэг том шалтаг “давхиж” яваа нь мотоцикль. Өнөөдөр түмний хэлдгээр хужаа мотоцикль авч унаагүй малчин байвал бараг л онигоо болж байгаа. Цөөн малтай, ядруухан малчид мотоцикльгүй морио унаад адуундаа мордож, хониндоо явдаг байж магад. Харин энэ байдал нь ажил хөнгөвчилсөн гэхээсээ илүүтэй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлснийг эрүүл мэндийн чиглэлийн эрдэмтэд хэлж байгаа юм. Чухам юу болоод байна вэ гэхээр, малчин залуусын түрүү булчирхай хар залуугаасаа өвчилж байна. Сүүлийн жилүүдэд нэгдүгээр эмнэлэгт түрүү булчирхайн хагалгаанд орох залуусын тоо эрс нэмэгдсэн аж. Бүр дараалал нь дийлдэхгүй дээрээ тулаад байгаа юм байна.

Мэдээж хижээл насныхан, өвгөчүүл их байгаа юм билээ. Гэхдээ л ид насан дээрээ яваа залуучууд багагүй хувийг нь эзэлж байгаа юм. Гэхдээ ихэнх нь хөдөөний малчид гэсэн судалгаа гарчихаж. Жилд яг хэдэн хүн түрүү булчирхайн хагалгаанд орж байгаа, түүний хэд нь залуус, хэдэн нь хувь нь хөдөөний малчин байгаа тухай нарийн тоо гараагүй байна л даа. Ямар ч байсан хөдөөнийхөн дийлэнхийг нь эзэлж байгаа гэсэн баримт, судалгаа гарсан нь үнэн. Тэгвэл хөдөөний малчин залуус ингэтлээ их түрүү булчирхайн өвчилж, хагалгаанд орох гэж дараалалд зогсч байгаа нь юунаас үүдэлтэй вэ гэдгийг мэргэжилтнүүд багахан судалж. Тэгээд явж явж Хятадаас орж ирж байгаа элдэв нэртэй мотоциклиос болж байгаа гэсэн онош тавьсан байна. Учир юу гэвээс, эрт дээрээс малчид морио унаж, малаа маллаж ирсэн.

Морь унахад дороосоо даарахгүй, дулаан явдаг байсан. Харин мотоцикль унаж давхисанаар доороосоо даарч, түүнээсээ болоод түрүү булчирхай нь өвдөж, цаашлаад үргүй болох нөхцөл бүрдчихээд байгаа гэнэ. Товчоор хэлбэл, ийм гаргалгааг гаргаад байгаа юм байна. Ингээд л дээр дурьдсан шиг хөдөөд хүн амын өсөлт зогсох дээрээ тулчихаад байгаа юм л даа. Хэн хүнийг мотоцикль унах, унахгүйг заах, хориглох боломж мэдээж байхгүй. Тэгэхээр ухуулга сурталчилгаа хийх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн яамнаас энэ чиглэлд санаа тавьж, телевиз радиогоор сурталчилгаа явуулмаар байгаа юм. Тэгэхгүй бол түрүү булчирхай нь өвчлөөд зогсохгүй, цаашлаад малчин залуус хэдэн арваараа үргүй болчихвол хүн амын өсөлтөд тун ч сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Монгол Улс 3, 4 цаашлаад таван сая хүнтэй болохоор зүтгэж байгаа. Тодорхой хэмжээнд төсөл хөтөлбөр ч боловсруулж, хүүхдийн мөнгө өгч байна. Гэтэл хятад мотоцикль унаж давхиснаас болж малчин залуус үргүй болоод байвал энэ зорилт юу болох билээ гэдгийг хаа, хаанаа анхаарах хэрэгтэй байжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Пунцагболд

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.10.13 3:35 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Хятадын банкууд хямарч эхэллээ

Хятадын банкууд хямарч эхэлсэн бололтой. Энэ оны нэгдүгээр улиралд тус улсын банкуудын нийт зээлийн хэмжээ 2.76 их наяд юань болсон байна.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ нь 12 хувиар өссөн үзүүлэлт юм. Төв банк нь бодлогын хүүгээ ээлж дараалан бууруулсан нь зээл нэмэгдэхэд нөлөөлсөн гэж байгаа. Гэвч тэр хэрээрээ чанаргүй зээлийн хэмжээ нь нэмэгджээ. Үүнээс болж буцаад буурч эхэлсэн байна. Хятадын банкууд гаргасан мөнгөө буцаан олж авч чадахгүй байна гэдэг том аюул.

Америкийн банкууд ийм эрсдэлтэй тулгарснаас болж 2008 оны санхүүгийн хямрал үүссэн. Эргэн төлөгдөх боломжгүй сая, сая моргейжийн зээл “Lehman Brothers” тэргүүтэй олон банкийг дампууруулж байв. Харин америкчууд хямарч байх үед Хятадын эрх баригчид юанийн ханшийг ам.доллараас уяж, эдийн засгаа тэлж амжсан юм.

Эдийн засагчид тэдний амжилтыг олон хүчин зүйлтэй холбон тайлбарладгийн нэг нь төрөөс дотоодын компаниуддаа олгосон их хэмжээний зээл гэж байгаа. Төрийн мэдлийн томоохон банкууд нь үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор маш их зээл гаргасан. Үүний ачаар Хятадын компаниуд бүтээгдэхүүнээ олноор нь үйлдвэрлэж, дэлхийн зах зээл рүү экспортолсон юм.

Өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн өсөлт буурсан. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь ердөө 7.8 хувиар өсчээ. Энэ нь сүүлийн 13 жилийн үзүүлэлттэй нь харьцуулахад маш бага дүн байв. Гэхдээ Хятадын эрх баригчид энэ бүгдийг урьдчилан тооцоолж байсан мэтээр аягласан юм.

Зах зээлд нь үнийн хөөрөгдөл үүсэж, эдийн засгийн хэт тэлэлтээс болж үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хандаж, цаашилбал нийгэм дэх баян, ядуугийн ялгаа ихэссэн. Энэ мэтчилэн эдийн засагт нь үүссэн олон аюулыг арилгахын тулд Коммунист намын эрх баригчид мөнгөний бодлогоо чангалж, зээлээ хумих болсон юм. Нөгөө талаасаа Хятадын мужуудын өр нэмэгдсэн нь зээлээ багасгах нэг шалтгаан болсон гэж шинжээчид таамагладаг.

Хятадын Ерөнхий сайд асан Вэнь Зябао 2012 онд зээлийн тогтолцоогоо шинэчлэхээр хяналтаа сайжруулж эхэлсэн байна. Тэр дагуу Вэнжоу тэргүүтэй төвлөрсөн бүс нутагт Засгийн газрын хязгаарлалтан дор зээл олгох асуудлыг хариуцсан таван брокерын төвийг байгуулжээ. Гэвч энэ нь бүтэлгүйтэж, орон нутаг дахь бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болсон байна.

Тэдгээр брокерын компаниуд нь барьцаа хөрөнгөгүйгээр олгох зээлийн хүүгийн хэмжээг хамгийн ихдээ 24 хувь байхаар тогтоосон. Гэтэл жирийн арилжааны банкуудын хүү 6.78 хувьтай байсан байна. Үүнээс болж тухайлбал, Вэнжоуд л гэхэд олон арван жижиг компани дампуурчээ.

Вэнь Зябаогийн зээлийн бодлого хэрэгжиж эхэлснээс хойш Вэнжоуд 80 гаруй бизнесмэн дампуурлаас эмээсэндээ амиа хорлосон гэнэ. Гэхдээ Вэнь Зябаогийн хүчин чармайлтаас үл хамаараад иймэрхүү чанаргүй зээл их байгаагаас болж зөвхөн Вэнжоуд л гэхэд 26 мянган гомдол гарч, хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Харин зээлийн хэмжээ нь 7.5 тэрбум ам.доллар болжээ. Иймэрхүү байдал ганцхан Вэнжоуд үүссэнгүй. Хятадын эдийн засгийн эргэлт төвлөрсөн мужуудад түгээмэл байгаа аж.

“China Business News”-ээс саяхан нэгэн мэдээлэл хийсэн. Түүнд дурьдсанаар бол өнгөрсөн гуравдугаар сарын эцэс гэхэд Хятадын арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ огцом өсчээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20.7 хувиар нэмэгдэж, 524.3 тэрбум юань болсон байна. Мөн энэ нь 2012 оны арванхоёрдугаар сарынхаас 33.9 тэрбум юаниар нэмэгдсэн тоо юм. Хэдийгээр Хятадын Банкны хяналтын комиссоос одоогоор чанаргүй зээлийн талаарх албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа боловч албаны төлөөлөгчид нь чанаргүй зээл цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа гэж анхааруулсан байна.

Ямар ч гэсэн Хятадын банкууд хямарч байгаа нь үнэн юм. “Market Watch”-ийн шинжээчид үүнийг Японы хямралтай адилтган үзэж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы эдийн засаг экспортод түшиглэн сэргэсэн. Ингэхийн тулд валютын ханшаа сулруулж, экспортлогчдынхоо өрсөлдөх чадварыг сайжруулах нь тэдний эн тэргүүний зорилт болоод байсан юм.

Экспортлогчдоо дэмжих нэг арга нь дээр дурьдсанчлан тэдэнд зээл олгож, санхүүгийн найдвартай байдлыг нь бий болгох. Тиймээс Японы эрх баригчид дайны дараах он жилүүдэд дотооддоо их хэмжээний зээл гаргажээ. Гэвч тэдний амжилт 1985 оны есдүгээр сар хүртэл үргэлжилсэн гэхэд болно.

Тухайн үед Франц, Герман, АНУ, Их Британи, Японы хамтарсан хэлэлцээрээс гаргасан шийдвэрийн дагуу иенийн ханшийг хүчээр өсгөсөн байна. Энь нь тус улсын экспортлогчдод хүнд туссан нь мэдээж юм. Тэдний үйл ажиллагаа тогтворгүй болохын хэрээр авсан зээлүүд нь чанаргүйд тооцогдох болж.

Үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хандаж, Японы Засгийн газар эдийн засгаа унагахгүйн тулд бодлогын хүүгээ бууруулсан ч үр дүнд хүрээгүй. Эцэст нь Японы төсвийн алдагдал ихэсч, Засгийн газрын өр нь нэмэгдсэн юм. Шинзо Абэгийн Засгийн газар одоо төв банкны бодлогоо шинэчлэхээр шаргуу ажиллаж байгаа.

Тэгвэл өнөөгийн Хятадын эдийн засгийн нөхцөл байдал 1990-ээд оны үеийн Японыхтой эгээ адил байна. Мэдээж хэрэг, хятадууд арлын орныхны алдаан дээр суралцаж, тэднээс өөр бодлого баримтлахыг хичээж байгаа. Тэр нь Засгийн газрын зардлаа нэмэхийн оронд томоохон дэд бүтцийн төслүүдэд олгох банкны зээлийн хэмжээг нэмсэн явдал байв.

Гэтэл иймэрхүү зээлийн эргэн төлөлт нэлээд асуудалтай гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр Хятадын эрх баригчид юу хүсч байгаагаас үл хамаараад арилжааны банкуудынх нь зээл буурахаас өөр аргагүй болсон гэж ойлгож болохоор байна. Тэд хүссэн хүсээгүй хямралтай нүүр тулж эхэлжээ.

Т.Элиса

http://economics.gogo.mn/news/122485

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.10.13 3:45 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
за тэр үр булаах ч сонин биш байна. Харин тэр банкнууд баларч эхэлж байгаа л жинхэнэ сонин байнадаа

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.10.13 4:01 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
2аа л чухал шд.
монголчууд бид олуулаа болох ёстой шд.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.13 1:10 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Чичаев Якунин хоёрын бичгийн хэв нь их адилхан гэсэн шүү.
http://batbayar.niitlelch.mn/content/5107.shtml

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.13 3:24 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
МУУХАЙ СОЛОНГОСУУД МОНГОЛ ЭМЭГТЭЙГ АРАЙ ДЭНДҮҮ ДОРОМЖИЛЖ БАЙНА!! АНХААР!!!


СОЛОНГОС ЗОЧИД МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛДАГГҮЙ.


***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ***
Tэд ганцхан зүйлд л мөнгөө зарцуулдаг байна. Тэр нь МОНГОЛ ХҮҮХЭН ӨВӨРТЛӨХ явдал аж. ҮҮНИЙ ТУЛД Л ЗОРИЛГОГҮЙ МОНГОЛД ОЧДОГ. ГАРЦААГҮЙ ҮНЭН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ!!!
Манай улсад Өмнөд Солонгосын 4000 гаруй иргэн амьдардаг гэсэн албан бус тоо бий. Монголд суугаа солонгос иргэдийн нийгэмлэгээс солонгос иргэдээ нэгэн дээвэр дор нэгтгэх олон арга хэмжээ зохион байгуулдаг байна. Улмаар манай улсад амьдарч буй Солонгос иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ямар нэгэн асуудал гарах үед элчин сайдын яам болон Солонгос улсын засгийн газартайгаа хамтран шийдвэрлэж өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Тэд амьдралын боломж тааруу монгол хүүхдүүдэд туслах буяны үйлсэд гар бие оролцсон жишээ олон гэнэ. Гэвч харамсалтай нь солонгосчууд тэр бүр Монголд “хөрөнгө оруулалт” хийх нь ховор. Манай улсад Өмнөд Солонгосын мафийн гишүүд цөөнгүй ирдэг талаар эх сурвалж мэдээллэв.

Ер нь аялал жуулчлал, бизнесийн зэрэг зорилгоор урт болон богино хугацаагаар ирсэн солонгосчууд Монголд хөрөнгө оруулалт хийх нь тун ховор ажээ. Учрыг тодруулбал, тэд Монгол Улсын агаарын тээврийн компаниудаар огт үйлчлүүлдэггүй байна. Зөвхөн “Korean air” компанийн нислэгээр ирж буцдаг.

Монголд ирээд зөвхөн хангуг эзэн болон тогоочтой зочид буудал, ресторан, караоке баараар үйлчлүүлдэг байна. Тухайлбал, үргэлж хэл ам таталдаг “Сүнжин гранд”, White house зочид буудал, Gangnam, Bobby London, Korean house зэрэг рестораныг дурдаж болох юм. Яагаад тэд өөрсдийнхөө үндэстнийг сонгож, монголчуудыг үл ойшоодог хэрэг вэ? Энэ нь жижигхэн дэн буудал, түргэн хоолны газар ч байсан хамаагүй солонгос хүн л ажиллуулж байвал тэдэнд орлого оруулснаар улсдаа өчүүхэн ч болов хувь нэмрээ орууллаа хэмээн үздэгтэй нь холбоотой ажээ.

Тэд бүр Солонгосоос ирсэн зочид, гийчдэдээ зориулж “Цагаан ном” нэртэй Монголд оршин суудаг солонгос иргэдийн мэдээлэл гэх танилцуулга сэтгүүл хүртэл сар тутам гаргадаг байна. Түүндээ солонгос эзэд бүхий баар, зочид, буудал ресторанд хангалттай байршуулж, ирсэн зочид гийчид ч тэр дагуу буудаллах болон хооллох газраа төвөггүйхэн сонгодог ажээ. Монголд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн цөөнгүй монгол солонгос хоолны газар ажиллуулдаг. Харамсалтай нь нэг ч солонгос иргэн тэдэнд захиалга өгдөггүй нь өнөөх “Цагаан ном”-той холбоотой гэнэ. Тэгээд ч Монголд буй солонгосчуудын дийлэнх нь монголчуудад тийм ч таатай ханддаггүй байна.

СОЛОНГОСЧУУД УЛААНБААТАРЫГ “НҮХЭЛЖЭЭ”

Монголд амьдарч буй Солонгос иргэд ихэвчлэн шашны үйл ажиллагаа явуулдаг. Манай улсад хуулиараа шашны үйл ажиллагаа эрхлэхийг хориглодоггүй. Гэхдээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх шашны зөвлөлөөс зөвшөөрөл авахад бэршээлтэй, шашны үйл ажиллагаа явуулах иргэд өөр ангиллын виз авч зөрчил гаргахад хүрдэг байна.

Дээхнэ Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газраас Монгол улсад амьдарч буй солонгос иргэдтэй уулзсан байдаг. Тэдгээр иргэдийн дийлэнх нь шашны үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байдаг бөгөөд багагүй хүндрэлтэй байдаг. Мөн хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлөө сунгуулах гэсээр байтал визийн хугацаа хэтэрч торгуулд орох нь элбэг зэрэг зовлон тоочжээ. Улмаар Монгол улсын гадаадын иргэдэд үйлчлэх хууль уян хатан бус хатуу байгаа талаар ч шүүмжлээд амжсан байна.

Мүүн зэрэг олон урсгал чиглэлийн шашин Монголд дэлгэрч, улмаар хүрээгээ тэлэхдээ залуус, хойч үеийнхэнд амиа хорлох, амьдралаас уйдах, гутрах зэрэг буруу үлгэр дууриал үзүүлэх тохиолдол их хэмээх саар мэдээллүүд үе үе цацагддаг.

Өнөөдөр Улаанбаатарт шашны үйл ажиллагаа эрхлэгчдээс гадна баар, ресторан, зочид буудал гээд солонгосчуудын “нүхлээгүй” үлдээсэн газар тун ховор гэхэд хилсдэхгүй. Монголд үйл ажиллагаа эрхэлдэг дээрх үйлчилгээний газруудыг нийтэд нь бидний хэлж заншсанаар Хүүхдийн 100-д байрлах “Korean house”-ийн эзэн зангидаж, чиглүүлдэг байна.

Дашрамд дурдахад, Монголд зөвхөн солонгос иргэд үйлчлүүлдэг баар байна гэвэл та итгэх үү? Хаана вэ гэвэл ШШГЕГ-ын чанх ард байрлах “Dream” хэмээх бааранд нэг ч монгол иргэнийг хөл гишгүүлдэггүй байна.

МОНГОЛД ИРСЭН СОЛОНГОСЧУУД МӨНГӨӨ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Солонгосчуудыг ямаан омогтой хүмүүс гэдэг. Хоёр хужаа нийлүүлсэн дайтай үмхий санаатай ч гэлцэх нь бий. Бидний мэдэх алдарт “Сүнжин гранд” зочид буудал хэзээнээс янхны үүр уурхай, байнга зодоон цохион өрнөдгөөрөө алдартай. Үнэндээ Монголд солонгосчууд монгол охидоор зугаагаа гаргах гэж л ирдэг гэдэг нь үнэнээс хол зөрөхгүй нь. Нэгэн орчуулагчийн өгүүлж буйгаар хангуг эрхмүүдэд нисээд ирье өөрийн улсын онгоц нь бэлэн, Улаанбаатарт байрлах зочид буудал нь бэлэн, хооллох ресторан, ууж идэх баар цэнгээний газар нь бэлэн учраас тэд ганцхан зүйлд л мөнгөө зарцуулдаг байна. Тэр нь монгол хүүхэн өвөртлөх явдал аж.

Одоогоос хэдхэн жилийн тэртээ Нийслэлийн Баянзүрх дүүрэгт орших “Сүнжин гранд” зочид буудлын караокед монгол охидыг ширээний үйлчлэгч нэрээр биеийг нь үнэлүүлж байсан хэрэг илэрч хэсэгтээ дуулиан шуугиан болсон. Цагдаагийнхан биеэ үнэлж байсан гэх 17 бүсгүйгээс мэдүүлэг аван байцааж, энэ хэрэгт Солонгос иргэд оролцсон болох нь тогтоогдож байсан юм.

Улмаар манай улсад байнга оршин суудаг Пак Сок Бунг болон Солонгосын зарим иргэнд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл ангиар “бусдыг садар самуунд уруу татсан, биеэ үнэлэлтийг зохион байгуулж, татан оролцуулсан” гэдгээр хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. Энэ мэтчилэн нэгэн хэсэг өндрөө аваад байсан “далд янхандалт” одоо ч тэнд хэвээр, гол зохион байгуулагчид нь өнөө л солонгосчууд гэдгийг эх сурвалжууд баталсаар байна.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.13.13 10:02 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ардын хүүхдэд ахадсан үнэ
Зураг
Хэдхэн хоногийн дараа хүүхдийн баяр болно. Багачуудын хувьд бүтэн жилийн турш хүсч, хүлээсэн баяраараа хаана, яаж баярлахаа хэдийнэ төлөвлөчихөөд зургадугаар сарын 1-нийг хоног тоолон хүлээж суугаа. Харамсалтай нь багачууд хүсч, хүлээсэн энэ өдрөө паркад өнгөрүүлж чадахгүй нь. Мэдээж энэ өдөр парк ажиллана. Харин үнэ нь тэнгэрт хадчихаж. Тиймээс л нийслэлийн багачуудын тэн хагас нь паркад тоглох эрхээ “хасуулах” бололтой. Тодруулбал, 20 мянган төгрөг төлөөд паркийн бүх тоглоомон дээр тоглож болох гэнэ.

“Бүх тоглоом” гэдэг тайлбар тэнгэрт хадсан үнийг арай зөөлрүүлж сонстож байгаа биз. Гэхдээ энэ бол зөвхөн ганц хүний паркийн хашаагаар нэвтрэх тасалбарын үнэ. Өөрөөр хэлбэл, Үндэсний соёл, амралтын хүрээлэн энэ онд үнийн тогтолцоондоо шинэчлэлт хийжээ. Өмнө нь парк руу ороход 1000 төгрөгийн тасалбар авдаг байсан юм. Мөн нэг тоглоом дээр 4000-6000 төгрөгөөр тасалбар, бусад тоглоом тус бүрт зоос худалдан авч тоглодог байсан. Мөн Cool, Happy багцын тасалбараар үйлчлүүлдэг байсныг санаж байна.

Тэгвэл паркын шинэ тогтолцооны дагуу том хүн 20 мянга, хүүхэд 15 мянган төгрөгөөр бүх тоглоом дээр тоглодог болж байгаа аж. Харин хоол, унд, автомат тоглоом болон бусад зүйлс тус бүрдээ бүгд төлбөртэй. Мэдээж бага насны хүүхдүүдээ эцэг, эхчүүд ганцааранг нь явуулахгүй. Ах, эгчтэй нь эсвэл өөрсдөө дагуулаад баярлуулах шаардлага тулгарна. Үүнээс гадна бага насны хүүхдүүд ганцаараа бүх тоглоомон дээр суугаад тоглож чадахгүй. За тэгээд ганц хүүхэдтэй гэр бүл ховор. Ямар ахыг нь тоглуулчихаад дүүг нь гомдоолтой нь биш. Хэдийгээр тухайн хүүхдийн асран хамгаалагч нь өөрөө тоглохгүй байсан ч заавал 20 мянган төгрөгийн тасалбар авч байж, дотогшоо нэвтэрнэ. Ингээд бодохоор ганц хүүхэдтэй гэр бүл байлаа гэхэд дор хаяж 60 мянган төгрөгөөр зөвхөн тоглох нь. Үүнээс гадна хүүхэд л болсон хойно чихэр, жимс рүү “нүд унагаана”. Хүн л болсон хойно гэдэс нь өлсч, ам нь цангана.

Харин паркийн хашаан дотор худалдаалагддаг бүх зүйл дэлгүүрийн үнээс нэг дахин өндөр. Үүнээс гадна паркийн хашаан дотор байдаг ганц зоогийн газрынх нь үнэ гэж ялгаагүй тэнгэрт хадчихсан. Ахлах болон дунд ангийн сурагчдын хувьд 130 см-ээс дээш өндөртэй бол “том хүний” тоонд орох тул 20 мянган төгрөгийн тасалбар авах шаардлагатай. Учир нь паркийн хашаан доторх тайлбарт “Том хүн гэдэг нь 130 см-ээс дээш өндөртэй бол том хүн, 130 см-ээс доош гурван наснаас дээш бол хүүхдийн тасалбар худалдан авна” хэмээн бичсэн байсан. Тэгэхээр ахлах болон дунд ангийн сурагчдын хувьд жижиг биетэй заримынх нь хувьд “бөөн олз” болж, хүүхдийн үнээр тоглох нь. Орчин цагт бараг 130 см өндөртэй ахлах ангийн сурагч гэж байхгүй. Дунд ангийн хүүхдүүд ч өсгөлүүн биетэй болсон цаг.

Тэгэхээр паркийн удирдлагууд үнэ ханшаа шинэчлэхдээ айхтар нарийн тооцсон байгаа биз. Бага ангийн болон цэцэрлэгийн насныхан л 15 мянган төгрөгөөр тоглоно. Харин дунд болон ахлах ангийнхан заасан хэмжээнээс нь өндөр тул 20 мянган төгрөг төлөх нь. За тэгээд ахлах болон дунд ангийнхны хувьд паркын хэдэн төмөр тоглоом тийм сонин биш. Тэдэнд автомат тоглоом нь илүү сонирхолтой. Гэтэл 20 мянгын тасалбарт нь автомат тоглоом хамаарахгүй. Дахиад л мөнгө төлөх шаардлагатай. Энэ бүхэн ардын хүүхдэд бол арай л ахадсан үнэ санагдаад байгаа юм. Яах вэ, баячуудын хүүхдүүдэд бол сонин биш. Жилдээ ганцхан удаа тохиодог баяраар нь хүүхдүүдийг ингэж “боомилох” шаардлага байна уу. Магадгүй гэр хорооллын зарим хүүхдүүд амьдралдаа анх удаа энэ жил парк орж тоглохоор болсон ч байж мэднэ шүү дээ. Гэтэл нэг удаад 60-70 мянган төгрөгөөр хүүхдээ баярлуулах чадалтай нь бидний дунд хэд билээ. Паркад үнэгүй нэвтрэх эрхтэй хүмүүс бол 0-3 насныхан. Гэхдээ эцэг, эхчүүд бас л мөнгө төлнө.

Эх сурвалж: www.mminfo.mn
Х.Өнөржаргал

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.13.13 10:13 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Хөлд оруулагч авах хэрэгтэй юу
Зураг


Амьдралд аз жаргал бэлэглэсэн бяцхан үрийнхээ тэнтэр тунтар алхах тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна уу. Алхаж сурч байгаа хүүхэд тань замд “хөндөлсөх” нь хичнээн хөөрхөн гээч. Өөрийнхөө бяцхан хөлөөр хорвоог туулахыг нь хурдан хармаар байгаа аав ээжүүдэд бяцхан зөвлөмж бэлтгэлээ.

Хүүхдээ анхны алхамд нь хэрхэн “хөтлөх” вэ?

Ихэнх хүүхэд анхныхаа төрсөн өдрийн үеэр алхаж эхэлдэг ч 9-18 сартайн хооронд хэзээ л бол хэзээ алхаж болно . Маш хурдан мөлхөж байгаа хүүхэд аль хэдийн алхаж чадахаар болсон гэсэн үг. Мөн ямар нэг юм түшээд зогсох, шат руу авирах гэж хичээж байвал алхах гэж хичээж буйн дохио юм шүү. Аяндаа алхаж сурах нь тодорхой боловч, шатаар сайн гүйдэг, хэдхэн алхаад л бүдэрч унадаггүй бие даасан болгохын тулд хүүхдээ дадлагажуулах хэрэгтэй. Булчин нь сайн хөгжсөн хүүхэд хурдан хөлд ордог. Харин үүний тулд хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд дасгал хийлгэж байгаарай.

- Толгойгоо даах үед нь гэдсээр нь, доошоо харуулж хэвтүүлээд нэрийг нь дуудаарай. Хүүхэд толгойгоо өргөөд дээшээ харах бүрт булчин нь хөгжиж байх болно. Ядраахгүйгээр энэ дасгалыг өдөрт хэд хэдэн удаа хийлгэж байгаарай. Сонирхолтой тоглоомоор анхаарлыг нь татаж, толгойгоо өргөх дасгалыг тогтмол хийлгэх нь чухал.

- Бие дааж суудаг болчихсон үед нь мөн л сонирхолтой тоглоомын тусламжтайгаар хойшоо, ургашаа тэмүүлж мөлхөх алхмыг нь тавьж өгөх хэрэгтэй.

- Зогсож чаддаг болсон үед нь хоёр гараас нь хөтлөөд ганц нэг алхуулаад, аажим аажмаар алхамаа нэмж өгнө. Бага багаар нэг гараас нь барьж хамтдаа алхаад дэмжиж, магтаарай. Аюулгүйн байдлыг хангахын тулд хүүхэд алхаж эхэлж байгаа бол дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

- Хурц өнцөгтэй ширээ, сандал зэргийн буланд хамгаалалт хийх

- Амархан салдаг, хуваагддаг тулгуургүй тавилгуудыг холдуул

- Хүүхэд хальтирч болзошгүй тул шалан дээрээ хэсэгтээ л дэвсгэр дэвссэн нь дээр. Мөн газарт янз бүрийн сул зүйл тавих хэрэггүй. Алхах замыг нь чөлөөтэй байлгаарай.

- Гал тогооны хутга, хайч, сэрээ, савх гэх мэтийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах аль эсвэл цоожтой болгох

- Цонх, тагтыг тортой болгох

- Ваартай цэцгийн савыг гар хүрэхээргүй газар тавихгүй бол хүүхэд дээр унах, хагархай шил нь гэмтээх аюултай.

- Анх алхаж байгаа хүүхэддээ хатуувтар, бага зэргийн зузаан ултай гутал сонгоорой. Энэ нь хүүхэд тэнцвэрээ олоход тусална.

Хөлд оруулагч авах хэрэгтэй юу?

Олон улсын хүүхдийн эмч нар хөлд оруулагчаас татгалзахыг зөвлөж байна. Канадад хөлд оруулагчаас шалтгаалж жил бүр маш олон хүүхэд гэмтсэн тул одоо хэрэглэхийг хоригложээ. Хэрвээ нууцаар хөлд оруулагч зарсан тохиолдолд 6 сар хорих, эсвэл 100 мянган долларын торгууль төлүүлдэг юм байна. Ер нь хөлд оруулагч нэртэй л болохоос биш хүүхдийг хурдан алхаж сургахад тийм ч их нөлөөтэй биш ажээ. Хүүхэд өөрөө бие даан тогтох чадвартай болж чаддаггүй. Тиймээс хүүхдээ хурдан алхаж сургахыг хүсч байвал хөлд оруулагчаас татгалзаарай.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.14.13 9:37 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Хүүгээ тарчлаасан эцгийг яах вэ?

Таван настай төрсөн хүүгээ заазуурдаж, тарчлаан хүнд гэмтэл учруулсан гэх хэрэг олныг цочирдуулж, иргэдийг түгшээгээд байна. Цэргийн госпитальд эмчлүүлж байсан хүү өнөөдөр эмнэлгээс гарч, одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгчээ. Хүүгээ хэрцгийгээр зодож тарчлаасан эцгийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд гэм буруутай нь нотлогдвол таваас арван жилийн хорих ялаар шийтгүүлэх бололтой.

Энэ хэрэгт хяналт тавьж, ажиллаж байгаа гэх Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаагаас цөөн асуултыг тодруулсан юм.

-Хүү одоогоор хаана байгаа вэ? Танай байгууллагынхан очиж уулзсан уу?

-Бид өнөөдөр гэрт нь очсон боловч хэн ч байгаагүй. Учир нь хоёр хүүг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд хүргэсэн. Хохирогч хүү цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Харин хоёр настай хүүхэд хэт тураалтай, хоолны тэжээлийн дутагдалтай болох нь тогтоогдсон тул Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд ээжтэйгээ эмчлүүлж эхэлсэн.

-Хүүхдийг зодож байхад ээж нь дэргэд нь байсан уу?

-Ээж нь дэргэд нь байсан гэсэн. Тэгээд дуудлагын шуурхай удирдлагын төвийн 102 утсанд дуудлага өгсөн юм билээ.

-Хүүхдийг мэдүүлэг өгсний дараа хэр удаан хугацаанд хамгаалах байранд байлгах вэ?

-Хүүхдийг 14 хоног хамгаалах байранд байлгана. Бүр шаардлагатай гэвэл мөрдөн байцаах ажиллагаа дуустал хамгаална.

-Байнга цагдаад дуудлага өгч, хэрүүл шуугиан гардаг энэ гэр бүлийг өрхийн нийгмийн ажилтан нь мэдэж, ямар нэгэн арга хэмжээ авч байсан болов уу?

-Оршин суудаг хорооны нийгмийн ажилтан нь байнга солигддог байсан гэнэ. Тиймээс энэ талаар сайн мэддэггүй байсан байх.

-Хүүхдээ хүчирхийлсэн этгээд өмнө нь арав гаруй удаа архидан согтуурах үедээ танхайрч, гэр бүлээ хүчирхийлэн Захиргааны хариуцлага хүлээсэн байдаг. Энэ тохиолдолд цагдаагийн болон танай байгууллага ямар нэгэн арга хэмжээ авсан бол хэрэгтнийг ийм үйлдэл хийхээс нь өмнө таслан зогсоох байсан юм шиг санагдлаа.


-Баянзүрх дүүргийн цагдаагаас манайд ямар ч мэдээлэл ирүүлээгүй. Ийм тохиолдолд цагдаагийн байгууллага автоматаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах учиртай байсан. Гэвч цагдаагийн байгууллага ажлаа хийж, үүргээ биелүүлээгүй юм билээ. Бид анхааруулга өгсөн.

-Хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгалгүй хэрэгтнийг өөхшүүүлсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид анхааруулга өгөөд буй нь хэтэрхий зөөлдсөн торгууль биш гэж үү?

-Ганц Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ч биш нийт цагдаагийн байгууллагынхан хуулиа биелүүлэхгүй байна. Бид энэ асуудлаар цаашид дуугарах болно.

-Хэрэгтэнд ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрэг гарсны маргааш цагдаагийн байгууллага эрүүжүүлээд сулласан байгаа юм. Харин өнөө өглөө ахин баривчилсан. Танхайн хэрэг үйлдсэн гэж үзвэл таваас арван жилийн хорих ялаар шийтгэгдэх болов уу гэж бодож байна.


Д.ЖАРГАЛ

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.14.13 9:54 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
АНУ-ын Бүгд найрамдахчуудын тайлан буюу харийнхны гар хөл бологч "хайртай хонгорууд" хэн бэ?
Зураг
"Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс Монголын Ардчилсан Холбоонд 1996 он хүртэл өгсөн 450 мянган ам. доллар маш чухал ач холбогдолтой байсан нь лавтай" гэж Америкийн судлаач Моррис Россабигийн "Орчин үеийн Монгол" номонд бичжээ.

Уг нь АНУ-ын Бүгд Найрамдахчуудын тайланг нийтэд зориулан хоёр ч удаа хэвлэсэн боловч олонд хүргэлгүй хаа нэгтээ аваачиж далдалсан төдийгүй уг үйл ажиллагааг илчлэн бичсэн Моррис Россабийн номыг бөөнөөр нь устгаж, зохиогчийг мэдлэг муутай амьтан гэж доромжилсон байх жишээтэй.

Тэгвэл түүний тэрхүү номд юу өгүүлсэн болоод ингэж нууцлах болсныг сонирхоцгооё. Энэхүү номын нэгдүгээр хэсэг тун саяхан "ГАДААД ХАНДИВЛАГЧДЫН ХАЙРТАЙ ХОНГОР" нэртэйгээр орчуулагдан гарчээ.


Түүний номонд дурдсанаар 1990 он гараад өрнөдийн олон байгууллагууд Ардчилсан холбооныхныг дэмжих болсон бөгөөд ОУВС, Азийн сан, Аденаурын сан, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ) зэргийг нэрлэж болно.


Эднээс БНОУХ онцгой нөлөөтэй байсан гэж бичжээ. БНОУХ нь АНУ-аар ивээн тэтгэгдсэн байгууллага бөгөөд гэхдээ Америкийн Бүгд найрамдах намтай холбоогүй. Харин Бүгд найрамдах намын алдартай сенатын гишүүн Жон Маккайн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөгч Брент Сковкрофт нар уг байгууллагын зөвлөлд байдаг аж.


АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкэр 1990 оны 8-р сард айлчилж байсан ч төд удалгүй 1991 оны эхээр дахин Монголд ирж тусламж амласнаар Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн өөрийн хүмүүсээ Монгол руу явуулахад түлхэц болсон гэдэг.


Ингээд энэ үеэс БНОУХ нь Германы Аденаурын сангийн адилаар МАХН-ын эсрэг намуудад тусладаг байжээ. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн 450 мянган америк доллараар ажлын бие бүрэлдэхүүн болон зөвлөхүүдийг Монголд 20 удаагийн аяллаар илгээж байсны эцэст албан газраа Улаанбаатарт нээж компьютер зэрэг багаж төхөөрөмжөөр хангаж, ардчилсан эсэргүүцэл гэгчид техникийн зөвлөмжийг өгч байв.

1992 оны сонгуульд МАХН үнэмлэхгүй ялалт байгуулсан бол 1996 оны сонгуульд ардчилсан хүчнийхэн ялалт байгуулахад БНОУХ голлох үүргийг гүйцэтгэжээ. Энэ үед МҮАН-ын дарга байсан Д.Ганболд "Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн тасралтгүй дэмжлэг нь 1996 оны сонгуульд парламентыг хяналтандаа авах боломжийг бидэнд олгов" гэж хэлж байсан нь тун сонирхолтой. Ингэхэд БНОУХ энэ сонгуульд ямар байдлаар тусалсан юм бол?

1996 оны сонгуулийн өмнөхөн буюу хоёрдугаар сард БНОУХ-гийн ажилтнууд Ардчилсан холбоо гэдэг эвсэл байгуулахыг МҮАН болон МСДН-ыг ятгаж байжээ. Гэхдээ тэд 1996 оны сонгуульд хичнээн мөнгө зарсан нь тодорхойгүй ч 2000 оны их хурлын сонгуульд 330 мянган ам.доллар заржээ.

Үүнээс үзвэл, 1996 оны сонгуулийн зардал бараг адил байх үндэстэй. Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс Ардчилсан холбоонд 1996 он хүртэл өгсөн 450 мянган ам. доллар маш чухал ач холбогдолтой байсан нь лавтай.

Үүний үр дүнд 1996 оны сонгуульд ардчилсан хүчнийхэн Ардчилсан холбоо эвсэл байгуулан сонгуульд оролцож, 47 суудлыг авч чаджээ. Бие даагчид гурван суудал авч, харин МАХН 25 суудалтай хоцорчээ.


Сонгуулийн дараа Ардчилсан холбоо эвслийнхэн БНОУХ-д бүгд талархлаа илэрхийлж байсан бөгөөд энэ үед Ардчилсан холбоо эвслийн хамтарсан дарга байсан Ц.Элбэгдорж "Бидний энэхүү ялалт нь мөн БНОУХ-гийн их ялалт мөн" гэж хэлж байсан удаатай.

Тус хүрээлэнгээс санхүүжүүлсэн ардчиллын болон МАХН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан гэжээ. Мөн 1996 оны УИХ-ын сонгуульд Азийн сан ялсан гишүүдийн 36%-ийг, МАХН-ын ялагчид Азийн сангийн ивээн тэтгэгчид байсны дотор эмэгтэй ялагчид бүгд тэдний дэмжлэгтэн байна.

Энэ хоёр намын ялагчид адилхан учраас угаасаа дэмжлэгтэй байсан учраас Арвин гишүүн МАН-аас гарч АН-д орж байгаа нь ийм учиртай ажээ. Учир нь тэр үед байгуулагдсан хоршоо, пүүс компанийг АНУ санхүүжүүлж байсны дотор тус хүрээлэнгийн тайланд тэмдэглэснээр "Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн" Монголын нахиалж байгаа толгой баян, анхны саятан, 1996 оны УИХ-ын гишүүн Л.Болдыг онцлон үзэж 10 000 000 ам.долларын хоршоолол -Бодь олон улсын бүлэглэлийг бий болгож, хувийн Голомт банкийг ... байгуулсан нь ... олон улсын хандивлагчдын "Хайртай хонгор" болгоод зогсохгүй бүхий л албан тушаал бүхийл алдар нэр, бүхийл алдар гавьяанд хүргэхэд нь туслаж дэмжжээ."


Мөн баян худалдаачин З.Энхболдыг өмч хувьчлал нэрийн дор Улсын баялаг хуваах ажиллагаанд дайчилснаа дурьдсан байна. АНУ-ын тусгай албадын дэмжлэгээр КГБ болон ККА судалгаагаар нотлогдсон ККК-ын дэмжлэгтэйгээр монголыг хөрөнгөтний гарт улмаар колон болгох тусгай ажиллагааг явуулсанаа илэн далангүй илэрхийлжээ.


Монголын хүн амын 85% болох халхчуудыг энэ үйл ажиллагаанд бараг оролцуулаагүй бөгөөд энэ үйл явдлыг циркийн тоглолт гэж бодвол үзэгчид хөндлөнгийн сонирхогчид байсан.

Монголд АНУ-ын улс төр олон нийт шашны байгууллагууд үй олноороо байгуулагдаж, МАХН-ын эсрэг Монголын уваагүй залуучуудыг турхиран дэмжиж байснаа бахархалтайгаар тэмдэглэсэн байна.





Эх сурвалж "Хөх толбо" сонин

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.14.13 11:03 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Хүүгийн хэрэг хэрхэн шийдэгдэв ?

Өглөө 9 цагт “Лантуун дохио”-н залуус уулзаж хүүгийн гэр лүү хөдөлсөн. Хамгийн анх мэдээллийг олон нийтэд гаргаж ирсэн эмч бидэнд газарчлан хүүгийн гэрт очиход хүү эмнэлгээс гарчихсан 6 настай ах, 2 настай дүү мөн эмээгийнхээ хамт байсан. Хогын жалганы эрэг дээр задгай буучихсан гэрийн гадаа эгнүүлээд өрчихсөн архины шил харагдсан.

Тэд дахиад зодуулсан байсан, учир нь 5 настай хүүг заазуурдсаны дараа цагдаагийн газраас эцгийг нь суллан явуулсан байсан. Үүнийг 6 настай ах нь ил гаргаж ирж хэлсэн, эх нь хүлээн зөвшөөрч баталсан. Тэр хэлэхдээ “Яасан их цагдаад барьж өгдөг новшнууд вэ, бүгдийг нь алаад хаячихья гээд өөрийг нь элэгдэн, эхийг нь зодсон” гэсэн. Ах нь болох 6 настай хүүгийн нуруун дээр аймшигтай хазуулсан алгын чинээ сорви байгаа, 2 настай жаахан дүүг нь 7 сартай байхад нь тогоо руу чулуудсанаас болж тэр одоо солир, гэмтэлтэй нүдтэй, эхийнх нь бие бүр авах юм байхгүй. Эцэг нь дахиж цагдаад баригдсан, одоо тэр саатуулагдсан байгаа.

Эхтэй нь зөвшилцсөний эцэст аюултай тэр газраас хурдан холдох нь зөв юм байна гэж шийдсэн, тэгэхгүй бол дахиад суллаад явуулж мэдэх юм байна лээ. Бид тэндээс хөдлөөд хүчирхийллийн эсрэг үндэсний төв дээр очсон, тэндээс хүүгийн хэрэг дээр өмгөөлөгч гаргаж өгөн бас хүүхдийн сэтгэл судлаач эмч гаргаж өгсөн. Маргаашнаас өмгөөлөгч хэрэг дээр ажиллаж эхэлнэ. Энэ хэрэг зөвхөн 5 настай хүүгийн хэрэг биш болсон. Гэр бүлийн аймшигтай хүчирхийллийн тод жишээ энэ юм. 5 настай хүүгийн хэрэг дээр эрүүгийн хуулийн 181.3 гэсэн зүйл ангиар 5-8 жилийн ял авах боломжтой бол, байнга тарчлаан зовоосон гэдэг зүйл ангиар ял нэмүүлэх боломжтой. Тийм учраас 3 хүүхдэд мөн эхийнх нь бие дээр нарийн шинжилгээ хийлгэж, бүх зургийг нь авахуулж байгаа. Ял нэмүүлэх ёстой.

Хүүхдүүд одоо эхтэйгээ цуг эмнэлэгт эмчлүүлж байгаа. Эмч, харуул, цагдаа давхар хамгаалж байгаа. Идэрээ хүүгийн хувьд биеийн байдал сайжирч байгаа. Ер нь 3 уулаа их жижигхэн биетэй, давхар суурь өвчин олонтой, сульдаатай, тэжээлийн дутагдалтай, эмчлүүлэх шаардлагатай. Үүнд хөрөнгө мөнгөний туслалцаа хэрэгтэй. Бид одоогоор ямар ч хандивын арга хэмжээ зохион байгуулаагүй байна, мөнгөний асуудалд маш болгоомжтой хандаж байгаа. Зарлагын төлөвлөгөө гаргаж байж данс нээнэ.

Өглөөнөөс орой хүртэл хажуугаас нь нэг ч секунд холдоогүй 9 хүний бодит мэдээлэл энэ байна. Маргаан байвал бүх зураг, бичлэг, баримт бэлэн байгаа. Хүүхдийн ирээдүй, гэр бүлийн аюулгүй байдлын үүднээс дүрст материалыг дэлгэх боломжгүй.

Хэрэг гараад бүтэн 3 хонож байхад гэнэт ухаан орсон мэт шоу, тоглолт хийсэн хэдэн төрийн байгууллага энд байна. Яргалал давтан үйлдэгдэх хэмжээнд хүрчихээд байхад, арга хэмжээ авч чадаагүй сэтгэлгүй хүмүүс хоосон бүрээ үлээж сууна. Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комисс хэмээх сүртэй нэртэй төрийн байгууллагууд 5 настай хүүгийн талаар мэдээлэл хийсэн. Хоёр газар луу утас цохин, хагас дутуу юм сонсоод “Бид хүүхдийг хамгаалалтанд авсан байгаа, бид бид бид” гэж дөвчигнөсөн. Хүүгийн бүтэн нэрийг мэдэхгүй шахам, бодит байдал дээр царайг нь ч хараагүй хүмүүс гэнэт “Хүүхдийн элч”-н дүрд хувирцгаасан. Бид уул нь төрийн байгууллагад түрүүлж хандсан, хороон засаг, дүүргийн тамгын газар, цагдаа нь хүртэл хэрэг гарсан талаар мэдэхгүй байсан.

Дүгнэлт

Хүн муулах нь чухал биш, үр дүн гарсан нь өөрөө дэвшил. Одоо энэ айлд юу хэрэгтэй вэ гэвэл амьдрах газар, орон гэр, ээжид нь ажил хэрэгтэй. Харин Монгол хүүхдүүдэд юу хэрэгтэй вэ гэвэл маш сайн “Хүүхэд хамгааллын хууль”, хүүхдийг хайрлаж чаддаг цагдаа, хүүхдийг хүчирхийлдэггүй эцэг эх, түүнийг өөхшүүлдэггүй нийгмийн сэтгэхүй хэрэгтэй.

Харин бид яах ёстой вэ ? Бид тэмцэх хэрэгтэй, гэхдээ ухаантай тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр цугласан олон залуус биднийг уриа лоозон барьж, орилж хашхиран, хүчтэй тэмцэх нь гэж ойлгосон байх. Хэрэг нь болоод явж байхад хэтэрхий сенсаацлаад хэрэггүй байх, анхнаасаа чимээгүй бодитой тус хүргээд дуусгая, нэг хүүхдийн асуудлыг даруухан шийдсний дараа хийсэн юм хэлэх үгтэй хүмүүс “Монгол хүүхэд”-н төлөө хүчтэй тэмцье гэж бодсон. Бид асуудлыг цогцоор нь авч үзэж бодлого, хуулийг өөрчлүүлэхийн төлөө 300 гаруй хүний гарын үсэг цуглуулаад байна.

Бид худлаа ярихгүй, худлаа амлахгүй, хүн хуурахгүй, тийм түүх ч байхгүй. Хэн туслах нь тийм чухал биш, нийтийн анхааралд байгаа сэдвээс өөр дээрээ оноо цуглуулах гэж улайрах арчаагүй амбицтай сэтгэлгээ бидний зарчмаас хол.

Үргэлжлүүлэн мэдээлэх болно. Хүүгийн эх хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Эцгээс нь яриа авах гэтэл бид нэг хүний эрхээр нөгөө хүний эрхийг зөрчүүлж чадахгүй гэсэн. Мөрдөн байцаагчаас нь яагаад суллаад явуулчихсан юм бэ ? гэтэл гэмтлийн хэмжээ тодорхой бус, ахуйн шинжтэй хэрэг гэж хэлсэн. 10 настай хүү, 14 настай охины хэрэг дээр яг адилхан ингэж яргачныг нь тавьж явуулсан байдаг.

Монгол хүүхдийг тэнгэр ивээг.

Лантуун дохио ТББ

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.23.13 12:00 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Монгол хүн Парисын дуудлага худалдаанаас Монголынхоо юмыг авсан нь

Монголоос хулгайн замаар гарсан үлэг гүрвэлийн яс Монголдоо буцаж ирэв. Мануусын юмыг манд эргүүлэн авчрахад хүчин зүтгэсэн дотоод гадаадын ажил хэрэгч хүмүүс, шударга үйлстэн, Монголоо гэсэн сэтгэлтнүүдэд талархнам. Монголоо гэсэн хоёргүй нэг сэтгэлтнүүд өмнө нь ч ийм сайн үйлсийн эзэн болж байсан түүх буйг энэ өдрүүдэд өөрийн эрхгүй дурсмаар санагдав. Монголын ланжгар сэтгүүлч, том соён гэгээрүүлэгч Сумъяагийн Жамбалдорж агсан арваад жилийн өмнө Францын Дорно дахины хэл соёлын их сургуульд багшилж байх ахуйдаа, Парисын дуудлага худалдаагаар орж маниасаа бүр алсран одох гэж байсан XIII зууны үеийн монгол цэргийн хөө хуягийг уг худалдаанаас авч авчран, Монголын өв соёлыг нутагт нь буцааж хойч үедээ өвлүүлэх үйлсэд тодоос тод гавъяа байгуулсныг өчүүхэн шавь нь сэтгэл догдлон догдлон дурсахдаа цээж дүүрэн бахаднам. Монголчуудын одоо ч төдийлэн мэдэхгүй энэ гавъяаг нь дурсахдаа, одоогоос долоон жилийн өмнө С.Жамбалдорж абугайн өөрийнх нь сийрүүлэн бичиж өгсөн хуучийг толилуулсу. Багшийнхаа ариун сүнсэнд сүслэн сүслэн мөргөмү, бядуу муу шавь нь.

“Парисын төв хэсэгт байдаг Олон улсын дуудлага худалдааны төвөөр орлоо. Дүүрэн хүн. Тэр төвийн 17 их танхимын тэн хагаст нь хоёр гурав хоногийн дараа дуудах элдэв юмсын үзэсгэлэн гарчээ. Үлдсэн хэсэгт нь дуудлага худалдаа ид явж байв. Есөн тоот танхимд ортол хананд дэлгэсэн хөө хуяг, нум сум нүднээ тусав. Түүх сонирхогчийн хувьд доорхи тайлбарыг уншиж үзтэл “XIII зууны үеийн монгол цэргийн хөө хуяг, нум сум. Эхлэн дуудах үнэ 1200 евро” гэж байв. Зүрх палхийв. Нүдэндээ итгэсэнгүй дахин тайлбарыг уншлаа.

Үнэн эсэхийг лавлахаар тэр өдрийн үзэсгэлэнд зориулсан зурагт тайлбарыг худалдан авч нягтлав. Маргах аргагүй “XIII зууны монгол цэргийн хөө хуяг, нум сум. Дуудаж эхлэх үнэ 1200 евро” гэж бичсэн байна. Тэр чигээрээ Парис дахь Монгол Улсынхаа Элчин сайдын яаман дээр метродон очив. Элчин сайд, зөвлөх нарт үзсэн харснаа ярьж, ийм хосгүй гайхамшигт ховор нандин юмыг Монголдоо авахыг хүсч, зөвлөж, ятгалаа. Тэд ч нааштай хандаж, маргааш нь хамт очиж үзэхээр болов. Тэгээд бид хагас сайнд очиж сэтгэлээ ханатал үзээд “Авах нь зүйтэй” гэж шийдсэн юм.



Зураг

Парисаас чанх зүүн тийш 200 километрт байх Марн мужийн Ля Шэпп хэмээх сууринд МЭ 451 онд Хүннүгийн хаан Аттилагийн байгуулсан цэргийн хүрээ бэхлэлтийн туурь буй. Монголын өвөг дээдэс Баруун Европт дайлаар хүрсэн хамгийн алс цэг болох энэ газарт С.Жамбалдорж абугай 2003 онд очихдоо сүү өргөн монгол маягаар ёсолжээ.


Хосгүй ховор үзмэрийн өндөр 1 м 35 см. Өргөн нь 90 см. Долоовор хуруу хэртэй урт, 1.5- 2 см хэртэй зузаан олон зуун ширийг дунд нь тэмээний үдээрээр хэлхэн хийсэн улаан чий будагтай ялтас бүхий хөө хуяг ажээ. Морьтой болон явган цэрэг өмсөхөд хөнгөн, нум сум үл нэвтрэх бат бэх хийцтэй уг хуягийг хэн нэгэн монгол аавын хүү өмсөж эдэлж дайтаж явсан гэж бодоход үнэхээр гайхмаар сэтгэгдэл төрүүлэх ажээ. Наад зах нь найман зууныг элээсэн уг хуяг ханцуй, хормой хавиараа сэмэрч сэтэрснийг эс тооцвол тун бөх эд гэдэг нь илэрхий байв. Бүтэн сайн өдөр үдээс хойш дуудлага худалдаа эхлэхэд бид хүрэлцэн очиж, зуу орчим хүнтэй дуудлага худалдааны танхимд суудал эзлэв. Дуудлага худалдааны нэг танхим 100-гаад хүний суудалтай. Тэр өдөр Парис дахь Олон улсын дуудлага худалдааны төвийн уг танхимд 524 ширхэг эд зүйлс зарагдахаар бүртгэгдсэнээс бидний сонирхож буй хөө хуяг, нум сум 480 гэсэн дугаартай байлаа. Дуудлага худалдаа 14 цагаас эхлэв. Ажихад нэг эд юмст дундажаар 2- 3 минут, дээд тал нь 10 минут орчим хугацаа зарцуулж байгаа бололтой. Хэд хэдэн юмсыг багцлан дуудах ч явдал байв. Хөтлөгч “XIII зууны монгол цэргийн хөө хуяг, нум сум. Гарааны үнэ 1200 евро. Нэг хоёр…” гэж тоолоход танхимаас хэн нэгэн хүн 1300 гэх сонсогдов.

- Жамбалдорж гуай та үнэ хаялцаарай гэж элчин сайд хэлсэн тул арга буюу би
- 1350 гэв.
- 1350 евро. Нэг, хоёр… гэж хөтлөгч тоолж эхэлтэл танхимаас
- 1400
- 1450
- 1500 гэж хоёр гурван хүн үнэ өрсөн дуудсаар 3500 евро хүрэхэд элчин сайд маань “За одоо больё” гэж хажуунаас ёвров. “Юу гэсэн үг вэ!” гэсэн зэмлэсэн харцаар харахад минь “За яахав 4000 хүртэл дуудаад үз” гэж намайг дэмжлээ.

“Хөөрхий дөө, элчин сайдын яамны төсөвт ийм юм авах мөнгө байх биш” гэж бодоод өрөвдөх сэтгэл төрсөн боловч “Үнэ хэлцэх аргагүй үнэтэй эд! Дахин ийм хосгүй ховор юмыг монголчууд хаанаас ч олохгүй!” гэж элчин сайдаа ятгаж, өөрийгөө зоригжуулаад үргэлжлүүлэн үнэ хаялцаж билээ.
Анх гурав, дөрвөн өөр хоолой сонсогдож байснаа 4000 евро хүрэхэд биднээс гадна нэг хүн л тунаж үлдэх шиг санагдав.

- 4500 евро. Нэг, хоёр… гэсээр 5000 евро гэж дуудах үед “За одоо ёстой зогсоё Жамбалдорж гуай” гэх элчин сайдын эрс хатуу дуу сонсогдов. “Бид ямар хувьдаа авах гэж улайрч байгаа биш дээ. “Сайд минь, энэ гайхамшгийг Монголдоо аваачвал Гадаад хэргийн яам байтугай Монгол орон тэр чигээрээ “Баярлалаа, та нар гавъяа байгуулжээ” гэнэ шүү” гэж хариу бариад би “5400” хэмээн хашгирах шахав.

Дуудлага худалдаа хөтлөгч

- 5400 евро. Нэг… хоёр… гэж дуудахад зүрх зогсох шиг л болсон. Цаг ч зогсох шиг. Тэгтэл ашгүй
- Гурав гээд алхаа цохих нь дуулдав.

“Бид ялжээ! Бид авлаа!” гэж бодохоос дуулмаар ч юм шиг, уйлмаар ч юм шиг болж билээ.

Ингэж бид Парист сэтгэлээ хөвхөлзүүлж, зүрхээ догдлуулан байж монгол цэргийн мөнхийн дурсгалт хөө хуягийг эх орондоо авч ирсэн түүхтэй билээ. Хожим мэдэхнээ бидэнтэй хамгийн идэвхтэй үнэ хаялцсан хүн бол Америкийн Чикаго хотын Түүхийн музейн төлөөлөгч байж билээ. Тэр америк эр: “Хөөрхий дөө. Энэ хэдэн монгол авбал аваг” гээд үнээ нэмээгүй байх гэж бодож билээ. Дуудлага худалдааны танхимд биднийг үнэ хаялцаж байхад элчингийн жолооч гадаа бяцхан сан тавьж байсан гэдэг. Зориуд тэмдэглэхэд, Монголын түүхийн музейн нэгэн ховор нандин үзмэр болсон Чингис хааны үеийн монгол цэргийн хөө хуяг, нум сумыг Монголд авч ирэхэд Францад сууж байсан элчин сайд Ч.Батбуян хүчин зүтгэл сэтгэл гаргасан билээ”.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.23.13 12:21 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
Тэгээд энэ одоо хаана байдаг юм бол?

_________________
Survived after...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.24.13 12:33 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ишлэл:
”Том ах” чинь алхам бүрийг чинь ажиглан хянаж архивлаж байгаа


Олон нийтийн сүлжээнүүд сайн зүйл үү, эсвэл муу зүйл үү?



/интернетийн тойм/



Бодит байдал дээр Facebook, Twitter нь Барууны орнуудын тагнуул, тусгай албад хувь хүмүүсийн талаар мэдээлэл цуглуулж байдаг, тэднийг хяналтандаа авах, энэ сүлжээгээр дамжуулан нийгэм олон нийтийн санаа бодлыг бүрдүүлж далдаас залж чиглүүлж байдаг хүчирхэг хэрэгслүүд нь болсон ажээ.





Эдгээр олон нийтийн сүлжээ бол тухайн хэрэглэгч өөрөө өөрийнхөө тухай бүх мэдээллийг өөрөө (улстөрийн үзэл баримтлал, тухай ямар нэг асуудлын талаар ямар ойлголт төсөөлөлтэй байгаа, юу тэр хүний хувьд чухал байгаа, юу бодож байгаа зэргээ) бичиж өгч байдаг, нэг төрлийн сайн дураараа өөрсдийнхөө тухай мэдээллийн санг /досье/-г бүрдүүлж өгч байдаг, алсын үр дагаврууд нь тун ноцтой байж болох нэг төсөл юм.





Сүүлийн 30-аад жил хэрэгжүүлж ирсэн даяарчилал + неолиберализм = дэлхийн шинэ дэглэм гэгч төсөл нь бүрэн дампуурч одоо аль ч улс оронд нийгмийн амьдрал, аж байдлын маш хүчтэй ялгаралд хүргэсэн тул дэлхийн хаа ч хүмүүс улстөр-эдийн засгийн одоогийн дэглэмд тун сэтгэл дундуур байх болсон юм. Иймд өнөөгийн энэ тулгасан байгаа дэглэмээс өөр санал бодолтой хүмүүсийг алхам тутамд нь хянаж мөрдөн мөшгих, хяхан хавчих зэрэг үйл явуулгыг ил далд хийж эхлээд байгаа билээ...





Мөн дэлхийн улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс хошуу дүрэх, олон нийтийн санаа бодлыг нь гаднаас бүрдүүлж залах зэрэг дээхнэ үед бол тагнуулын шугамаар далд хийж ирсэн үйл ажиллагааг одоо олон нийтийн ийм сүлжээнүүдээр халхавчлан ил тод хийх болсон юм. Үүний нэг тод жишээ бол одоо Ойрхи Дорнодод гаднаас нь тавьсан байгаа “Арабын хавар” гэгч түймэр юм.





Интернетэд байгаа фактуудаас:



1. АНУ-д одоо facebook-д бүртгүүлээгүй, энэ сүлжээнд нь нэгдэн ороогүй хүн ажилгүй болох, эмч нар ба цагдаагийн газрын анхаарлыг татаж болох болсон ажээ. Мөн тэнд Facebook-ийн хуудасгүй хүнийг ажилд авахаас татгалзаж чадах ба ажил олгогчийн нүдэнд ийм хүн далд нууц этгээд, “нийгэмжээгүй” хүн гэж харагдах болсон байна





2. Ийм сүлжээ бол харьцааны тун өвөрмөц хэлбэр бөгөөд хэн юу “таалагдаж” юу “хүсч байгаагаараа”харьцааны талбараа сонгодог. Энэ байдал нь хүмүүсийг амьд харьцаанаас улам бүр зугтаах болгож хүмүүсийг улам бүр бие биенээс нь бутарган холдуулж бүлэглэж байна



3. Аливаа хүн бол эхнээсээ тухайн нийгмийн нэг эд эс нь байдаг юм. Сүлжээний ийм харьцаа нь хүмүүсийн амьд харьцааг хэзээ ч орлож чадахгүй боловч хүмүүсийг сүлжээний “амьтад” болгож хүн - нийгмийн бодит харьцааг сулруулахад чиглэсэн зориуд ажиллагаа юм





4. Facebook компани хэрэглэгчдийнхээ профиль доторхи бүх мэдээллүүд, фотоархивуудыг өгөгдлийн сандаа сэм татан авч цуглуулж байдаг нэг программ хангамжийг ашиглаж байдаг байна. Ингэхдээ хэрэглэгчдээсээ тэдний өөрсдийнх нь зөвшөөрлийг бол авдаггүй. Яах гэж юуны тулд вэ?!!..





5. ХБНГУ-ын Хамбургийн цагдаагийн газрын тусгай мөрдөгчид Германы нутаг дэвсгэр дээр амьдардаг хэрэглэгчдийн ийм өгөгдлийн санг устгахыг энэ компаниас шаардаж байгаа ажээ. Европын парламентын депутатуудын шахалт шаардлагаар энэ сүлжээний үйл ажиллагаанд шалгалт явуулсан байна. Гэвч энэхүү шалгалт нь “маш өнгөц болсон” гэж европын депутатууд үзэж байгаа учир одоо дахин хөндлөнгийн шалгалтууд хийж байгаа ажээ.





6. Гэвч Facebook компаниас хэрэглэгчдийнхээ талаар цуглуулсан нууц мэдээллүүдийн өгөгдлийн энэ санг устгуулах тун амаргүй ажээ. Энэ байдал бол энэхүү үндэстэн дамжсан корпораци ер нь тухайн улс орны хууль тогтоомжинд хэрхэн яаж хандаж байгаа нь бидний анхаарлыг татах ёстой. Ялангуяа Европт ийм байхад шүү.





7. Facebook зэрэг олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн тухай бүх мэдээллүүд, тухайн хэрэглэгчийн найз нөхөд хамаатан саднын хаягууд, тэдний холбоо сүлбээ, тэд хоорондоо чухам юу ярьж хэлэлцэж байгаа байгаа нь одоо америкийн тагнуулын байгууллагуудын архивт орж байдаг байна. Одоо Холбооны мөрдөх товчоо нь олон нийтийн сүлжээнүүдийг бүр хямд бүүр үр дүнтэй мөрдөн хянаж байх аргуудыг хайж байгаа ажээ.





8. 2012 оны 5-р сарын 18 нд Facebook компани хувьцаагаа хөрөнгийн бирж дээр анх гаргасан ба нэг бүрийг 38 доллараар маш их хэмжээний хувьцаа борлуулсан юм. Гэвч хэдхэн хоногийн дараа хувьцааны үнэ нь огцом унаж олон хүмүүс мөнгөө алдсан нь энэ компанийг Уолл Стриитийн банкуудтай хуйвалдсан гэсэн шуугиан тарьж мөрдөн шалгалтууд явагдаж байгаа ажээ. Хөрөнгийн бирж бол дотоод мэдээллүүдтэй цөөн хэдхэн хөрөнгө оруулалтын банк, том тоглогчдын залилан дээр суурилагдсан тоглоом билээ...





9. Зөвхөн ингэж их "мөнгө хийснийхээ" дараа л сая Марк Цукерберг 10 жил найзалсан бүсгүй Чэнтэйгээ хуримаа хийх болсноо зарласан байна. Харин Калифорнийн хуулиар бол гэрлэлтээсээ өмнө олсон бүх мөнгө нь зөвхөн тэр хүнд л үлддэг хуультай. Ийм болохоор Чэнд ямар ч тохиолдолд энэ мөнгө огт хамаагүй гэсэн үг юм.



Нэрт хакер, дэлхийн улстөрийн хөшигний ар дахь нууцуудыг дэлгэн илчлэгч Джулиан Ассанджийн баталж байгаагаар бол интернетийн бараг хэрэглэгч бүхэн АНУ-ын тусгай албадын хараа хяналтан доор байгаа аж.





Wikileaks сайтыг үндэслэгч Джулиан Ассандж:



“Олон нийтийн сүлжээ “Facebook” бол хэзээ нэгэн цагт зохион бүтээгдэж байсан хамгийн аймшигтай мөрдөн мөгших машин юм. Энэ сүлжээнд дэлхийн хамгийн бүрэн мэдээллийн санг цуглуулж байгаа, ийм сүлжээнүүд нь хэрэглэгчдийнхээ тухай, тэдний хоорондын харьцаа, нэрс хаягууд, байрлал амьдран суугаа газрууд мөн түүнчлэн тэд хоорондоо хэрхэн харьцаж юу ярьж хэлэлцэж байгааг, тэдний төрөл садны тухай зэрэг бусад олон төрлийн мэдээллүүдийг сэмхэн цуглуулж байдаг.





Энэ бүх мэдээллүүд тань одоо америкийн тагнуулын албанд хүртээлтэй болсон байгаа. Facebook, Google, Yahoo – америкийн эдгээр том компаниудад америкийн тагнуулын байгууллагад тусгайлан зориулж хийж дотор нь суулгасан интерфейсүүд байдаг”. Мөн тэрбээр өөрийг нь "хэрэгт гүтгэж Щведийн шүүхэд гарган өгөхөөр мөрдөн мөгшиж байгаа" Их британийн тухай тэрбээр ингэж ярьсан байна.





“Та бүхэн Их британи улс террористуудын бас мэдээж хэрэг, олигархууд болон дарангуйлагч байсан хүмүүсийн хорогдох газар байсаар ирсэн гэдгийг бол мэдэж байгаа. Чилийн дарангуйлагч асан Аугусто Пиночетийг Их британиас гарган өгөхийг шаардаж байсан, харин үүнийг Маргарит Тэтчер эсэргүүцэж байсан нөгөө тэр алдарт шүүх хурлыг эргэн саначихаарай.





Одоо тэгвэл хамгийн санаанд багтамгүй нь яг тэр эсэргүүцлийг өмгөөлж байсан тэр өмгөөлөгч намайг баривчилж хүлээлгэн өгөх хэрэг дээр ажиллаж байгаа. Их британийн жинхэнэ либерализмынх нь нэг жишээ бол “та нар бүгд л ийшээ ирцгээ, тэгээд бид тар нарыг хамгаална” гэдэг зарчим нь юм. Гэвч нөгөө талаасаа бол энэ зарчим нь дотоод зөрчлүүдтэй.





Тэд нар үнэхээр үгээ хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа, тэгээд Их британид ирж байгаа над шиг нийгмийн идэвхтнүүдийг хамгаалж байдаг гэж үү? Тэгээд яг одоо энэ улс Муамар Каддафийн хөвгүүд шиг тэр хүмүүсийг дэмжиж тусалж байгаа гэж үү?” гэж ярилцлага өгсөн байна. Ер нь интернет хэрэглэгчдийн хувийн мэдээллүүдийг хамгаалах асуудлууд сүүлийн үед улам бүх хурцаар тавигдаж яригдаж хэлэлцэгдэж байна. Мөн iPhone “ухаалаг” гар утас хэрэглэгчдийгээ мөрдөн мөгшиж тэдний хийж байгаа бүхнийг гадагш нь өөр сервер үрүү сэм дамжуулж байна гэж сэжиглэн Apple корпорацийн эсрэг АНУ ба Европт хэд хэдэн мөрдөн шалгалтуудыг нэгэнт эхлээд байгаа ажээ...





Олон хүмүүст тэдний бодож санаж хийж байгаа бүхнийг мөрдөн мөгшиж байгаа энэ “Том Ах”-ын тухай бодол үнэхээр яагаад ч таалагдахгүй байх аа...





Судлаач Х.Болорболд
энэ асуудлаар хоёр хүүхэнтэй мэтгэлцэв. тэр хоёр ялагдсандаа хэрэлдэв.
эцэст нь хүүхнүүд бол том асуудлыг хэзээч томоор нь харж чаддагүй юм байна гэсэн бодол маань батлагдав.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.24.13 2:05 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
Ишлэл:
Тэгээд энэ одоо хаана байдаг юм бол?
цааш нь дамлаа л биз

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1882 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 158 59 60 61 6273 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 4 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр