#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.06.26 2:13 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1612 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 154 55 56 57 5862 Дараагийн

Асашёорюүг хэрхэн үнэлдэг вэ?
Түүнгүйгээр сумо бөхийг төсөөлшгүй, нэгэн үеийн түүхийг бүтээсэн монголын домог 54%  54%  [ 265 ]
Хайрлаж хүндэлж явдаг 18%  18%  [ 90 ]
Барилдаан н гарч байвал үздэг 8%  8%  [ 41 ]
Нээх ойшоогоод байдаггүй 3%  3%  [ 14 ]
Зан чанар нь таалагддаггүй 13%  13%  [ 66 ]
Ер нь дургүй 4%  4%  [ 19 ]
Нийт санал: 495
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 10-р сар.24.11 6:53 pm 
Оффлайн
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.13.11 11:23 pm
Бичлэгүүд: 2420
Байршил: restaurant at the end of the universe
Guy-г оруулаагүй гэсэн. :mrgreen:

_________________
CAN ENTROPY EVER BE REVERSED?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.24.11 6:57 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.28.04 7:19 pm
Бичлэгүүд: 7435
Байршил: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Ишлэл:
Guy-г оруулаагүй гэсэн. :mrgreen:
Ах нь халхын хавтгайд бол аль оръё гэсэндээ л ордгий ш дээ миний дөө....

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Сүүлийн удаа Toshiloo 10-р сар.24.11 7:02 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.24.11 7:08 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.09 5:21 pm
Бичлэгүүд: 2915
Байршил: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Мөнхбат аваргын найрны талаар зураг хөрөг байна уу?
600 гаруй хүн ирсэн гэнэ үү?

_________________
Нэг л өдрийн наран...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.24.11 9:35 pm 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
guy party nii zurag taviarai.

_________________
www.hicheel.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.25.11 1:00 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
Ишлэл:
Мөнхбат аваргын найрны талаар зураг хөрөг байна уу?
600 гаруй хүн ирсэн гэнэ үү?
Одоо сэдэврүүгээ орцгоохуу ...

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.25.11 1:14 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.28.04 7:19 pm
Бичлэгүүд: 7435
Байршил: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Ишлэл:
guy party nii zurag taviarai.
Зураг хөрөг авч амжсангүй ээ, тэгээд ч намайг ороход Дагваа лав харагдаагүй... Надаас өмнө, эсвэл надаас хойно очсон байх... Улсын цолтой ихэнх бөхчүүд харагдсан... Би ч яг уригдаж очоогүйм аа, санамсаргүй ороод гарах ажил гарсийн...

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.28.11 4:24 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.17.10 2:38 pm
Бичлэгүүд: 1138
Байршил: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
Дагваагийн Даваажаргалтай барилдахын өмнө/дараа мөрөөрөө түлхэлцдэг барилдааныг youtube-с олоод өгөөч хүмүүсээ

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
-Lebron James-


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.11 3:23 am 
Оффлайн
• ISIA Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.09 7:56 pm
Бичлэгүүд: 4444
Байршил: •Модон Рикиши дэвжээ
Asa vs haku tgel bichihed end bichij hulej bhas hamaagui hurdan oldono geed boddo :D

_________________
Миний шүтээн M®81


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.11 10:22 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.11 1:55 pm 
Оффлайн
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.13.07 10:09 pm
Бичлэгүүд: 436
Байршил: Ууланд агаар сайхан байна шүү
Зураг
Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ уран мэх, ид хав, хурц зоримог барилдаанаараа гайхуулж явсан 68 дахь ёкозуна Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлснаас хойш арлын орны үндэсний бөхийн дэвжээ эзгүйрсэн гэхэд болно. Зөвхөн түүнд л байдаг тэр ялан дийлэгчийн харцыг одоо ч үгүйлэн суугаа хүн цөөнгүй. Гэнэтийн шийдвэрээр сумогийн ертөнцийг орхих шийдвэр гаргасан түүнгүйгээр сумогийн дэвжээ өрсөлдөөнгүй, сонирхолгүй, сумогийн ордон үзэгчгүй болсон нь худал биш. Дээр нь хар тамхины хэрэг, залгуулаад озэки цолтон тэргүүтэй бөхчүүд мөрийтэй тоглоомын хэрэгт орооцолдож, удалгүй сумочид даваа наймаалцаж байсан нь баримт нотолгоотой илэрснээр олон зуун жилийн түүхтэй сумогийн нэр хүндэд сэв сууж, энэ цаг мөчийг “мөхлийн үе” ч гэж нэрлэж байна.

2010 оны хоёрдугаар сард зодог тайлснаасаа хойш бизнесмэний шинэ амьдралд хөл тавьсан их аварга өнгөрсөн хугацаанд арлын орныг нэг бус удаа зорьсон ч жил гаруй хугацааны өмнө болсон зодог тайлах ёслолоосоо хойш сумогийн ордноор ороогүй юм. Харин энэ удаад их аварга Фүкүокад очиж, мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшю башёг үзэж сонирхжээ. Аваргын өөрийнх нь тайлбарласнаар бол “Үзэгч цөөтэй байгаа энэ үед сумогийн ертөнцийг дэмжих зорилгоор. Түүнчлэн ояката нь таалал төгссөнд сэтгэлээр унаад байгаа Кисэносатог дэмжих бодолтой ирсэн” гэжээ. Мэргэжлийн сумогийн дэвжээнээс бууснаасаа хойш сумогийн ордноор шагайгаагүй түүнийг сумогийн хүрээнийхэн төдийгүй хэвлэл, мэдээллийнхэн ч сонирхон хүлээн авчээ. Их аварга озэки Харумафүжи Д.Бямбадоржтой уулзаж, барилдааных нь өмнө амжилт хүсээд, Наруто дэвжээний бөх Кисэносатотой мөн уулзсан гэнэ. Түүнийг ирсэнд их аварга Хакухо ч сэтгэл өндөр байсан тухай Японы хэвлэлүүд мэдээлжээ.

Мөн энэ үеэр Японы цахим хуудас, блогуудаар их аварга Асашёорюүтай холбоотой өөр нэгэн мэдээлэл цацагдсан нь Токиогийн тойргийн шүүхээс түүнд 9,5 сая иений торгууль ногдуулсан тухай байв. Асашёорюү Сумогийн дэвжээг эзэгнэж байх ахуйдаа Японы нэгэн компанитай байгуулсан гэрээний дагуу тэр пачинко /Японы дэлгүүр, олон нийтийн газарт олноор байдаг автомат тоглоомын машин/ ажиллуулдаг нэгэн компанийн зохион байгуулсан олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох ёстой байжээ. Сайтама мужид байдаг пачинко төвд зохион байгуулсан хоёр ч арга хэмжээнд Асашёорюү ирээгүй учир компанийн зүгээс их аварга болон өөр нэгэн компанийн эсрэг гомдол мэдүүлжээ. Тэдний мэдүүлснээр “Sapporo” гэх компани 2010 оны зун зохион байгуулсан арга хэмжээндээ Асашёорюү оролцоно гэж амласан гэнэ. Гэтэл их аварга очоогүй тул пачинкогийн компани шүүхэд гомдол гаргасан байна. Энэ тухай мэдээлэл анх өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы хэвлэлээр гарч байсан ч шүүхийн шийдвэрийн талаар энэ долоо хоногоос эхлэн шуугих болжээ. Ямартай ч Токиогийн тойргийн шүүх гомдол мэдүүлэгчийн талд шийдвэрээ гаргасан байна. Компанийн зүгээс 15 сая иений нөхөн төлбөр шаардсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн их аварга Асашёорюүг 9,5 сая иен буюу 162,5 орчим сая төгрөгийг нь төлж барагдуулах ёстой гэж үзжээ.

С.Цэлмэг

_________________
Only God Can Judge Me


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.29.11 6:02 pm 
Оффлайн
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.13.07 10:09 pm
Бичлэгүүд: 436
Байршил: Ууланд агаар сайхан байна шүү
Заанаас төрсөн Их аварга Асашёорү Д.Дагвадорж
Энэ бол Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Долгорсүрэнгийн Дагвадорж юм. Харийн оронд төдийгүй дэлхий дахинд эх орныхоо нэрийг гаргаж чадсан энэ хүчтэний амьдралыг товчхон өгүүлсэн зургийн цомгийг таалан үзэж болгооно уу.
Зураг
Ах дүү дөрөв: Улсын заан Д.Долгорсүрэнгийх дөрвөн хүүтэй, нэг охинтой. Бага хүү Д.Дагвадоржийг 1980 оны 9-р сарын 27-нд өлгийдөн авчээ. Ээжийн үг: “Хөвгүүд маань их дэггүй байсан. Өдөн дэр бөөрөнхийлж байгаад хөлбөмбөг тоглоно. Бас болоогүй, зонтикны бариулаар хоккей тоглож байгаад аавынхаа морь унаж авахуулсан том гээчийн зургийг хагалчихаад суран бүсээр шавхуурдуулж байсан санагдана”
Зураг
10 жил: Ээж Х.Пүрэвбадам нь түүнийг Доржоо гэж дууддаг. Доржоо дунд сургуульд байхдаа тийм ч онц сурдаггүй, тийм ч муу сурдаггүй байсан гэдэг. Биеийн тамир, дуу хөгжим, хөдөлмөрийн хичээлдээ дуртай харин тооны төрлийн хичээлдээ тийм ч сонирхолтой бус байжээ.
Зураг
Дээрэлхүү занд дургүй: Дагваа өсвөр насандаа биеийн хөгжил сайтай хүүхэд байсан гэдэг. Олон ах нартайдаа ч юм уу, бөх удмаа дагаад ч тэр үү нилээд хөдөлгөөнтэй дэггүй нэгэн. Дэлгүүрт сүү авах гээд оочирлож байсан эмээгийн урдуур орсон залуусыг хөнгөхөн аргалчихдаг байсан гэдэг яриа ч бий. Өөрийг нь дорд үзсэн, дээрэлхсэн нэгэнд таарсан хариуг нь өгчихнө. Гэхдээ гудамж метрлэж, танхайрч явдаггүй байсан гэдэг.
Зураг
Анхны түрүү, 2 дахь заан: 1996 оны баяр наадмаар Дагваа өсвөрийн барилдаанд түрүүлж, Сумъяа заан цол хүртэж Д.Долгорсүрэнгийн гэр бүлээс 2 дахь заан цолтон төрчээ.
Зураг
Сүмо: 16 настай байхдаа Япон орныг зорьж Мэйтокү хэмээх спортын ахлах сургуульд элсэн оржээ. Анх очоод хэл ус, дэг жаягаас өгсүүлээд хүндрэл бэрхшээлүүд их тулгарсан ч түүнийг даван туулах хат түүнд шингэсэн байв.
http://resourcep.sodonsolution.org/24ts ... d7fbig.jpg
Хамтрагч: Мэйтокү ахлах сургуульд түүнтэй хамт орсон хүн бол Б.Дашням. Улмаар манай хоёр мэргэжлийн сүмогийн хатуу чанга бэлтгэл сургуулилт, дэглэмийг тэвчин зорилгодоо хүрэхийн тулд тэмцэж анхны башёд барилдах эрхээ 1999 онд олж авчээ.
Зураг
Анхны түрүү: Дагваагийн анхны түрүү бол сүмод элсэж орсон 1999 оны 5 дугаар сарын башё байв. Жонидан зиндаанд ганц ч уналгүй долоо давж түрүүлэн, дараа сард нь санданмэд дэвшин түрүүлж, улмаар макүшита зиндаад орж гялалзсан амжилт үзүүлж байв. Амжилт үргэлжилсээр 2000 оны 9-р сард жүрёод барилдан, 2001 ондоо дээд зиндаанд гарч иржээ.
Зураг
Ах: Хамгийн анх Японы мэргэжлийн сүмод Д.Батбаяр, Н.Цэвэгням тэргүүтэй бөхчүүд ирж байсан. Дараагаар нь очсон Дагваа, Дашням зэрэг дүү нартаа дэг журам, зан заншил гээд ихээхэн зүйлийг зааж өгсөн гэдэг. Д.Дагвадорж, Н.Цэвэгням нар.
Зураг
Брэнд: Дээрх үйлдэл бол түүний “брэнд” хөдөлгөөн. Барилдахын өмнө өөрийгөө ирлэж, зоригжуулан үүнийг хийдэг нь гарцаагүй. Манайхан ч үүнийг нь хараад “Аяа, аварга нөгөөдхөө хийлээ” хэмээн дуу алдан дэмждэг байв.
Зураг
Их аваргын ялалт: 2003 оны нэгдүгээр сарын Хацү башёд озэки Мүсоямаг даван сүмо бөхийн 68 дахь их аварга болж нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Зураг
Баярын нулимс: Их аварга цол хүртэн эзэн хааны цомыг гардахын өмнө монголоор мэндчилж, баярын нулимс унагасан нь монголчуудад тодхон санагдаж байгаа биз ээ.
Зураг
Фэн: Аваргын уран хурц, дайчин барилдаанд монголчуудаас гадна олон хүн дуртай бас хайртай. Жэт Ли, Сэлин Дион, Вилл Смит гээд л маш олон фэнтэй. Эхнэр, хүүхэд, эзэн хааны цом, дэмжигч фэнүүд…
Зураг
Зураг
Бахархал: Монголын бахархал, монгол хүү. Асашёорү гарамгай барилдааны шагналыг гурав, дайчин барилдааны шагналыг нэг удаа хүртэж байсан бөгөөд сүмо бөхийг дэлхий нийтэд бүрэн таниулсан хүчтэн билээ.
Зураг
Гавъяа: Монголын төр нүдээ олсон шагналыг түүнд олгов. Нөр их хөдөлмөр, хүч, гавъяаг нь үнэлэн Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар цол хүртээв. Хүртэх ч эрхтэй.
Зураг
Зураг
Чингис: Аваргыг ихэвчлэн их хааны дүрээр рекламанд тоглуулахыг хичээнэ. Энэ нь ч зөв биз. Эх оронч үзэл, хэн хүнд заяадаггүй бяр тэнхээ, бие бялдар цогцолсон тэр л их хаантай зүйрлэвэл хамгийн ойр очиж мэднэ. Түмэн хишигтэн, Пепси гээд л
Зураг
Зураг
Аваргууд: Арлын Японы сүмо бөхийн дэвжээг донсолгож явсан 68, 69 дэх их аваргууд. Манай үндэсний бөхөд бяр тэнхээ нь тэнцүүхэн хоёр Мөнх аваргууд байсан. Харин сүмод Долгорсүрэнгийн Дагвадорж, Мөнхбатын Даваажаргал нар юм.
Зураг
Зодог тайлах шалтгаан юу вэ: 2010 оны нэгдүгээр сарын башёд түрүүлсний дараа нэгэн яриа газар авав. Тэр нь аварга маань тэмцээний өдрүүд үргэлжилж байхад согтуугаар хүн зодсон гэсэн хэрэг гарлаа. Энэ асуудал даамжирсаар аваргыг зодог тайлахад хүргэсэн гэж ярьцгаадаг. Гэвч түүний ах Д.Сэржбүдээгийн яриагаар зөвхөн хүн зодсон хэргээр биш өөр дарамт шахалтаас болсон гэдэг. Яг ямар шалтгаанаар их аварга зодог тайлах болсон нь нууц хэвээр үлдсэн.
Зураг
Зураг
Эх орондоо: “Яг одоо Японд сүмо барилдаж байгаа, харин би эх орондоо сайхан наадаж байна”. Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмаар Д.Дагвадоржийн бор үрээ айргийн тавд хурдалж дахин нэг баярын нулимс унагав.
Зураг
Нууц: Их аваргын энэ зураг жинхэнэ интернэтийн “од” болсон доо. Дагваагаа ихэнхдээ л хагас нүцгэн харж байсан. Бүтэн нүцгэн харахад ийм байна. Хориотой хэсгийг бүрзийлгэхгүй бол хүүхнүүд ч “гараа хазах” нь гарцаагүй биз.
Зураг
Эр хүн: Саяхан л аавынхаа жаазтай зургийг хагалаад суран бүсний амт үзэж явсан тийм жаахан хүү ийм том эр хүн болж. Эр өсч эсгий сунана аа гэж.
Зураг
Аваргын эхлэл заан, нягтлан: Ээж Х.Пүрэвбадам нь 25 дугаар бааз буюу хожим Автокомбинат болсон тээврийн байгууллагын нягтлан, аав Д.Долгорсүрэнг танилцуулах нь илүүц биз. Ямартай ч их аваргын эхлэл нь заан, нягтлан хоёр байжээ.
Зураг
Хайр, хань: Насан багад учирсан хайр. Гэргий Г.Тамирын хамт. Их аваргад эхнэрийх нь өгсөн бэлэг хамгийн том нь, хамгийн үнэтэй нь. Энэ бол хоёр хүүхэд нь юм.
Зураг
Заанаас төрсөн аваргууд: Өдөн дэр бөөрөнхийлж бөмбөг болгон өшиглөж явсан хөвгүүдээ монголчуудын бахархал болсон аваргууд болно чинээ бодоогүй биз. Их аваргыг сүмогийн дэвжээг донсолгон түрүүлэх тэр жил Сумъяа аварга цагаан сарын барилдаанд түрүүлэв. Энэ үед Дагваа, Сумъяа хоёрын амжилтаар хийсэн эвлүүлэг бичлэгүүд Монгол, Японы телевизүүдээр нэг хэсэгтээ л тасраагүй. Мөн ах Д.Сэржбүдээ нь ч мэргэжлийн зодооны аварга нэгэн. Заанаас төрсөн аваргууд аатай ч юм, алдартай ч юм.
Зураг
Би монгол хүн: “Хэдий өндөр хөгжилтэй харийн орон сайхан ч, хүн нас тогтохын цагт эх нутгаа л гэж тэмүүлдэг. Адгуус хүртэл газрын холоос нутгаа гэсээр гүйж ирдэг биз дээ. Ер нь хүн чинь энэ хорвоо дээр заяасан бас л нэг төрлийн адгуус шүү дээ” Би монгол хүн. Би гэртээ байна.
www.24tsag.mn

_________________
Only God Can Judge Me


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.29.11 9:00 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Сүүлийн зураг их гоё зураг байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.11 5:30 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.30.08 5:49 pm
Бичлэгүүд: 2124
Байршил: 13-р Хороолол 6-р Хороо
Uilah dohloo shd hehe

_________________
30000 coming soon


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.11 11:55 am 
Оффлайн
MadeMoiselle
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.30.09 5:29 pm
Бичлэгүүд: 6011
Байршил: Диваажинд
зураг түүх өгүүлнээ гэж

_________________
Жаргалыг хүснэ...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.11 12:01 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.28.04 7:19 pm
Бичлэгүүд: 7435
Байршил: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Сүүлийн зургийг огт харж бгаагүйм бна... Гоё зураг бна, жанжин Д.Сүхбаатартай төстэй гарчиж... :mrgreen:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.23.12 4:12 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Тэнгэрт тэтгэгдсэн Монголын ард түмэн та бүхэндээ баярлалаа.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.23.12 4:43 pm 
Оффлайн
MadeMoiselle
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.30.09 5:29 pm
Бичлэгүүд: 6011
Байршил: Диваажинд
за зүгээр зүгээр

_________________
Жаргалыг хүснэ...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.12 9:40 am 
Оффлайн
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.06.04 12:08 pm
Бичлэгүүд: 346
Asa Hun zodoj diilehee bolijee. Munhbaatar arslang tolgoi ruu ni hutgalsan gene. Japand bagtaj shingehee baigaad irsen. Ingeed baival Mongold bagtaj shingehed hetsuu hetsuu...

_________________
hazahaas busdiig hiine...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.12 10:12 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.28.04 7:19 pm
Бичлэгүүд: 7435
Байршил: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Ишлэл:
Asa Hun zodoj diilehee bolijee. Munhbaatar arslang tolgoi ruu ni hutgalsan gene. Japand bagtaj shingehee baigaad irsen. Ingeed baival Mongold bagtaj shingehed hetsuu hetsuu...
Хэн тэгж бна? Өглөөний сонин уу? :haha: :haha:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.12 10:47 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.06.09 11:45 am
Бичлэгүүд: 5198
Байршил: God did not create man, man created god.
"Аса хүн хутгалж дийлэхээ больжээ, Өсөхбаяр аваргыг танк сөнөөгчөөр буудсан байна"
Өнөөдөр сонин

_________________
[URL=https://matchnow.info]Finest Сasual Dating[/URL]


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.12 10:58 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.03 12:40 am
Бичлэгүүд: 1278
Munhbaatar hachin garshd, ooroosoo boloo biz, hunii joohon oon deer l olgoj avaad shaahiimaa

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.12 12:51 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.17.05 11:14 am
Бичлэгүүд: 570
Байршил: . . . . . . . . .
Дагвадорж Мөнхбаатар 2 ийн бол Дагвадорж нь бүүх илүү хачин л даа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.12 1:12 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.03 12:40 am
Бичлэгүүд: 1278
hiih yumaa hangalttai hiitsen hun hachin bnuu yamar bna tiim chuhal uu, chi arai davgaa munhbaatar 2 iih haritsuulaad bgaan bish bizdee

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.12 1:23 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.25.04 9:17 am
Бичлэгүүд: 185
Хийх юмаа хийсэн байлаа гэхэд хүн хутгалсан бол ёстой цаашаа шүү. Хэн ч байлаа гэсэн.
Монголын нийгэм ийм л арчаагүй нь харагдаж байгаа байхгүй юу. Хэн эрх мэдэл мөнгө төгрөгтөй нь юу хүссэнээ дураараа хийх боломжтой, тэрийг нь хүмүүс жаахан өө алдаа мэтээр хардаг сэтгэхгүйтэй, мөнгөтөй нэр алдартай ч хийсэн алдааныхаа төлөө хариуцлага хүлээх шаардлагагүй. Жаахан өө болгож хараад байгаа нөхөр өөрийн чинь ойр дотны хэн нэгэн нь Дагваад хутгалуулсан бол тэгээд л хийдэг юмаа хийсэн хүн яадын л гэх юм байна л даа.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.12 1:27 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.30.08 5:49 pm
Бичлэгүүд: 2124
Байршил: 13-р Хороолол 6-р Хороо
манай хүн болохгүй алхам хийсэн л дээ
асуудалгүй хариуцлага хүлээх ёстой
гэхдээ наад 2 чинь зохьцоод салсан биз
Эрдэнэзаан-г бас уусангүй гээд цохьсон л гэсэн
худлаа гээд хэлүүлээд байхад
Эрдэнэзаан үгүй тийм юм болоогүй гээд шууд хэлж чадахгүй л байсан
авир нь бол болохгүй байгаамаа

_________________
30000 coming soon


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.12 1:33 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.03 12:40 am
Бичлэгүүд: 1278
ingeed neh utgagui omoorch bgaa hun deer ni jishee avch yaridiin, haashaa ch iin, bi davgaag zov yum hiisen gej ogt heleegui, monhbaatariig l hachin gar ooroosoo bolson blgu l gej bna, yamar uchirtai yum bolsniig hen ch medehgui l bgaa bizdee, munhbaatariig l zuv zugeer suuj bhad ni davgaa guij ochood hutgalchihsan yum bol oor hereg, mongoliin niigem iim bgaatai davgaa yamar hamaatain, davgaa iim bolgood bgaa bish bizdee, ugaasaa anhnaasaa erh medeltei humuus ochnoonoor n hun alaad hohiroogood zuv zugeer yavj bgaa ted nariig yahiin, mongoliin niigem gej buheld ni yarih geed bgaan bol ehleed urd omnoh asuudluudaa zov shiidchiheed daraa ni davgaag yarih heregtei bh aa

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1612 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 154 55 56 57 5862 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр