| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| Блог https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=191045 |
6 хуудас 28 |
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:03 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Ер нь 90 оны эхээр баяжсан хүмүүс дандаа соц үед улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын нөөцийг маш сайн мэдэж байсан. Тэгэхээр 100 хувийн ашигтай төслүүд рүү орсон байгаан. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:03 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Усны эх ундаргийг авч үлдэх яагаад хэрэгтэй вэ? Та нэг өдөр өөрийгөө усгүй амьдарч байна гэж төсөөлөөд үз. Өглөө босоод шээтэл татах усгүй. Нүүрээ угааж нуухаа арилгах гэтэл усгүй. Цай чанаж уух гэтэл усгүй. Хүндрээд усаа татах гэтэл усгүй. Гараад машинаа угаах гэтэл усгүй. Хотын гудамжийг услах усгүй тул зүлэггүй. Бие засчаад гараа угаах гэтэл усгүй. Орой гэртээ ирээд усанд орох гэтэл бас л усгүй бие чинь зунгаараад үс чинь ширэлдээд мөн хэцүү еэ. Усгүй хэд хоноход л соёлт хүн хиртэйгээ зууралдаж, өмхий самхайдаа баригдаж байгаан. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:05 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Монгол улсын гадаад өр 15 тэрбум ам доллар болжээ. Зөвлөлт засгийн үед Монгол улс нийтдээ 10 тэрбум ам долларын өртэй байжээ. Харин сүүлийн хэдхэн жилд 15 болгож чадав. Харин энэ их мөнгөөр тэр үеийнхтэй дүйцэх бүтээн байгуулалт хийж чадаагүй нь харамсалтай. 4 Эрдэнэт барих нь битий хэл дөрвөн үеэрээ төлөөд барахгүй өрөнд унаж эхэлж байна. Зээл авсан хувийн компаниудыг ил болгох хэрэгтэй. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:05 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Бага байхад орос кисель 1 төгрөг байсан. Одоо 600 төгрөг гэхээр инфляци 60000% болжээ. Жил бүрийн 10 хувийн инфляци гэдэг худлаа шүү. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:12 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Өнгөрсөн жил АТГ дээр хэдэн гаалийн ажилчид шалгагдаад асар хурдан өссөн орлогоо тайлбарлаж чадахгүй баахан худлаа уйлж ээж аав нь өвдсөн гэж жүжиг тавиад. Жоохон торгуулсан болоод, цол буураад л өнгөрсөн. Нэгэнт л тайлбарлаж чадахгүй төгрөг бүрийг нь мөрдөж гарал үүслийг нь тогтоохгүй юм бол АТГ гэж байгаад хэрэг юу байна. Гаальд олон жил ажиллаад иргэний харьяаллаа өөрчлөөд Канад руу гарсан хүмүүс нэлээн байдаг юм билээ. Канад гэж бас хахуульчдын цугладаг газар юм шиг байгаан. Овоо местен дээр байсан хүмүүс л тийшээ яваад байхыг бодоход. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:15 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Энержи ресурс Кайманы арлуудад бүртгэлтэй. Яагаад тэнд бүртгүүлсэн гээч. Монголын татварын орчиноос гараад явчиж байгаан. Монголиан майнинг корпорэйшн чинь толгой компани нь шүү дээ. Энержи ресурс чинь нэг муу охин компани болоод явчиж байгаан. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:15 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Гэрээнд буй ноцтой зүйлс. Монгол улс 34 хувиа худалдаж авах ёстой. Эхэндээ харийнхан тусгай зөвшөөрөл эзэмшигч байснаа сүүлд ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж "орд эзэмшигч" болсон. Тэгэхээр гэрээний хүчинтэй хугацаанд тэр бүс нутаг газар доорх баялагтайгаа Рио гийн өмч гэсэн үг. Уг гэрээний зөвхөн "англи эх" нь хүчин төгөлдөр гэж заасан буй. Монгол улс болон Монгол хэлийг шууд доромжилж байна гэсэн үг. Үндэстнийхээ хувьд, соёл уламжлалтайгаа гэрээ байгуулах чадамжгүй гэж хэлж байгаатай яг ижил. Гэрээг хойшлуулсанаас болж Монгол улс "өдөрт сая долларын алдагдал хүлээж байна" гэж сурталдаж байв. Одоо тэр сая сая долларууд хаана байна вэ????????????? Айвенхоугаас авсан зээл 9.9 хувийн хүүтэй. Ордын үнэлгээг одоо болтол албан ёсоор хийгээгүй. 10 сарын 15 - нд Камерон Макрей гэрээг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн. |
|
| Зохиогч: | last_mogican [ 10-р сар.09.13 4:16 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Ишлэл: Монгол улсын гадаад өр 15 тэрбум ам доллар болжээ. Зөвлөлт засгийн үед Монгол улс нийтдээ 10 тэрбум ам долларын өртэй байжээ. Харин сүүлийн хэдхэн жилд 15 болгож чадав. Харин энэ их мөнгөөр тэр үеийнхтэй дүйцэх бүтээн байгуулалт хийж чадаагүй нь харамсалтай. 4 Эрдэнэт барих нь битий хэл дөрвөн үеэрээ төлөөд барахгүй өрөнд унаж эхэлж байна. Зээл авсан хувийн компаниудыг ил болгох хэрэгтэй.
Zoljargaliin tailbaraar bol yag mongol ulsiin zeelsen mungu ni 30 orchim huvi boldog harin busad ni mongoliin huviin hevshilees zeelsen mungu genedee.1.Oyuttolgoin 33huviig zeelj avsan ene gadaad urund oroh orohgui. 2. Mongold uil ajilgaa yavuuldag gadaadiin hurungu oruulalttai companiudiin zeeluud niit zeeld oroh orohguin sonirholtoi bn. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:23 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Баярцогт нэг алдаатай зүйл ярьж байсан нь Өмнөд Африк ба Австралийг Английн хуулийг шууд орчуулаад хэрэглэсэн. Тэр хууль нь бараг л төгс хууль ухааны юм яриад байна лээ. Гэтэл Өмнөд Африк, Австрали нь англи хэлтэй улс бөгөөд өөрсдөө англичууд юм. Тэдний хууль бол Английн колонийн системийнхээ талаас маш сайн хууль. Харин тэнд өлбөрч үхч байгаа африкчууд болон абориген хүмүүст маш халтай хууль. Өөрөө иймэрхүү алдаатай зүйл ярьж байж мэтгэлцэж буй хүнээ мэдлэггүйгээр нь дуудах хэрэггүй л байсан юм. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:25 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Ишлэл: Ишлэл: Монгол улсын гадаад өр 15 тэрбум ам доллар болжээ. Зөвлөлт засгийн үед Монгол улс нийтдээ 10 тэрбум ам долларын өртэй байжээ. Харин сүүлийн хэдхэн жилд 15 болгож чадав. Харин энэ их мөнгөөр тэр үеийнхтэй дүйцэх бүтээн байгуулалт хийж чадаагүй нь харамсалтай. 4 Эрдэнэт барих нь битий хэл дөрвөн үеэрээ төлөөд барахгүй өрөнд унаж эхэлж байна. Зээл авсан хувийн компаниудыг ил болгох хэрэгтэй.
Zoljargaliin tailbaraar bol yag mongol ulsiin zeelsen mungu ni 30 orchim huvi boldog harin busad ni mongoliin huviin hevshilees zeelsen mungu genedee.1.Oyuttolgoin 33huviig zeelj avsan ene gadaad urund oroh orohgui. 2. Mongold uil ajilgaa yavuuldag gadaadiin hurungu oruulalttai companiudiin zeeluud niit zeeld oroh orohguin sonirholtoi bn. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:26 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
90 оны эхээр Соросын сан Орост сурах бичиг ивээн тэтгэж хэвлүүлж л дээ. Гэтэл түүхийн сурах бичиг дээр АНУ - ын хоёрдугаар дайнд байгуулсан гавьяаны талаар хэдэн хуудас зүйл, тэгснээ оросуудын ялалт байгуулсан гол тулалдааны талаар 2-3 мөр зүйл байсан гэсэн. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:29 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Дэлхийн түүхийг харах юм бол эхлээд иргэдийн зэвсгийг хураагаад дараа нь үй олноор нь хөнөөсөн байдаг. Сталин, Мао, Гитлер, Пол Пот. Нэгэнт иргэд зэвсэггүй болсон цагт ч харин нэг хяргаж өгнө дөө. Буутай хүн буугүй хүнээс ямагт хүчтэй. Монголчууд цагтаа эр хүн бүр өөрийн зэвсэгтэй байсан. Тэр нь ч угаасаа эр хүн бүрийн үүрэг байлаа. Эр хүн бүр цэргийн эрдэмд суралцсан хэрэг гарвал эх орон, гэр бүлээ хамгаалахад бэлэн дайчид байлаа шүү дээ. Манжийн дарлалын үед бүх Монголчуудын зэвсгийг хурааж, уламжлалт тулааны урлагийг хориглож нэг үе өөрсдийн дайнч чанараа алдсан байдаг. Манж гэзэг тавиулж, дээлийг урт нударгатай болгож, маш олон товч нэмсэн. Ялангуяа тэр нударга, товчнууд тулалдааны үед дараатай. Өөр хувцас хэрэглэлийг Монголчуудын эсрэг болгож өөрчилсөн байдаг. Одоо сайн санахгүй байна. Морины тоноглолуудыг ч өөрчилсөн гэдэг. Гэхдээ л Монгол эрчүүд үнэхээр тулаанч гэдгээ хувьсгалын жилүүдэд харуулсан. Монголчуудын тулаанд гарамгайг Оросын сургагч нар биширч байсан гэдэг. За тэгээл нөгөө Магсаржав, Сүхбаатар энэ тэр чинь хятадуудын зүрхийг амьдаар нь сугалаал Орос сургагч нарийн үнхэлцгийг нь хагалах дөхөж байлаа. Бид чинь одоо тэгээд тулааны урлаг мэдэхгүй, зэвсэгтэй олигтой харьцаж чадахгүй хэдэн хэрүүлч авгай шиг юмнууд болчоол корпорациудад дээрэлхүүлээл амьдардаг болсон байна шд. Эрчүүд нь ийм байхаар гадныхан түрэмгийлэх нь арга ч үгүй юм даа. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:31 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Харанхуй бүдүүлэг масс нийгмийн олонх буй тохиолдолд барууны корпорациуд хяналтаа тогтоосоор л байх болно. Эрх мэдэлд очсон, мэдээллийн урсгалыг атгаж буй бүлэг хүмүүс үргэлжлүүлэн улс орныг сүйрүүлсээр л байна. Монголчуудыг худалдаж авахад маш амархан гэж оросуудын хэлдэг ч ёстой үнэн үг дээ. Нийтээрээ юм үзэж нүд тайлаагүй болохоор жоохон хэвлэсэн цаас өгчихөд л юугаа ч туухад бэлэн. Суурин нийгэмд төлөвшихөд ч бас зай байна даа. Нүүдэлчдийн дутагдал нь иймэрхүү зүйл дээр гараад байгаан. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:32 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Гэрийн эзэн л гэр бүлээ тэжээх ёстой. Хажуу айлын Дондог мөнгөтэй гээд мөнгө горьдоод суугаад байж болохгүй. Гэрийн эзэн хүн эзэн шиг л байх хэрэгтэй. Бидэнд баялаг бий, тэдэнд хэвлэсэн цаас бий. Эцсийн дүндээ тэд баялагыг хэвлэж чадахгүй. Бүх гол хөзрүүд манайд байна. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:33 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Оросын Роснефть өөрсдийн олборлож чадахгүй байгаа тосоо Английн компаниар ухуулж байгаан билээ. Өөрсдөө чадахгүй бол чаддаг хүнийг хөлсөлж болдог юм байна. Заавал ордоо эзэмшүүлэх албагүйгээр. Английн тал хэдэн хувийг эзэмшиж байгаа гээч? 10 хувийг. Мэдээж Оросын тал эзэн нь юм болохоороо 90 хувийг эзэмшиж байна. Юмны эзэн хүн гэдэг чинь ийм данагар байдаг байхгүй юу. Тэрнээс манай ЗГ шиг хормойгоо тосч гүйдэггүй юм. Япончууд халх голд бөмбөг хаясан чинь нэг эмээ луугийн сангас гэж хормойгоо тосч гүйгээд дэлбэрч үхдэг онигоо шиг юм болохвий дээ! |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:36 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Монголд ардчилал хэлбэр дүрсээ олтол нэлээн удах байх. Манайхан ч бас л агуу мэдлэгтэй хүмүүс шүү дээ. Анх соц орнууд ардчилалд шилжиж байх үед олон улсын байгууллагууд судалгаа хийгээд эдийн шилжилт дор хаяж 20-30 жил үргэлжилнэ гэж дүгнэсэн юм билээ. Манай төрийн толгойд байгаа суутангууд эдийн засгийн шилжилт бүрэн дууссан л гээд яриад байх юм. Долларын ханш тамтагаа алдаад хүн амын дийлэнх нь ядуу болсон үед шилжилт дуусчдаг гүээ мөн лут улсаа бид. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:48 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
За нөгөө бондоосоо босгосон мөнгөө бүтээн байгуулалтанд биш Монгол банкны гарт атгуулаад орхилоо. Нөгөөдүүл нь энд тэнд байршуулж ашиг олох юм байх. Хэдэн арилжааны банкуудад өгч Монголчуудыгаа л шулна шд. http://economy.news.mn/content/130297.shtml |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:48 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Бондын мөнгийг төгрөг болгож хэвлээд Монголын ард түмнээс мөнгө хүүлж байна. Баярлаад байгаа доллар чинь бидэнд инфляци болж ирж байна. Сангийн сайд нь өөрөө хэлж байна. Ашгийн гуравны хоёрыг арилжааны банкууд авна гэж байна. Монголын ард түмэн өрөндөө баригдаж өтөндөө идэгдэнэ гэж байна. Монголын ард түмэнд ногдож байгаа ашиг нь юу вэ? Арилжааны банкууд бидэнд ногдол ашиг өгдөг билүү? Үгүй л байхгүй юу. Монгол банк төгрөг хэвлээд арилжааны банкуудад тараадаг гэдэг нь л энэ шүү дээ. Тэгхээр арилжааны банкууд зүв зүгээр сууж байгаад баахан хэвлэсэн төгрөг Монгол банкнаас аваад иргэдэд өндөр хүүтэй зээлж мөнгө хүүлдэг нь үнэн байгаа биз? |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:49 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Нөгөө хэдэн сэтгүүлчид нь өөр асуух зүйлгүй ангайгаад хоцорч байгаам даа. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:51 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Жишээ нь тэрбум долларын өртөгтэй үйлдвэр барих гэхээр нөгөө балай шийдвэрээс нь болоод мөнгө нь гацаж байгаам л даа. Уг нь Монгол улсад хэрэгтэй үйлдвэр бариад авбал ард түмэн хожих гээд байдаг. Ингээд гацаад байгаа үед арилжааны банкуудад л ашигтай. Тэд л зээл болгон гаргаж нөгөө хэдэн ядуу Монголчуудыгаа хүүлэх болно. Дээрээс нь инфляци улам өснө. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:52 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Мөнгөний мөнгө байх хамгийн чухал шалгуур нь ханшаа алддаггүй байх юм. Одооны хэрэглэж буй өрийн бичиг нь мөнгөний шалгуурт тэнцэхгүй. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:53 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Засгийн газар уг нь мөнгөний нийлүүлэлтийг тодорхой төвшинд барьж байх ёстой юм. Хүмүүсийн хэрэгцээнд зориулж гэсэн үг шүү дээ. Өнөө үед төв банк гэдэг луйврын байгууллага бүхнийг гартаа аваад хүмүүсийн мөнгийг дураараа үнэгүйдүүлж байна. Иргэдийн мөнгөний ханшийг унагах эрх уг нь хэнд ч байх ёсгүй. Мөнгөний ханшийг зохиомлоор унагаж байгаа нь өөрөө гэмт хэрэг юм. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:53 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Инфляцыг үйлдвэрлэгч нь Монгол банк бөгөөд өөрсдийн гар хөл болсон арилжааны банкуудад төгрөг хэвлэх замаар мөнгөний ханшийг унагааж байдаг. Ханш тогтмол унаж буй нөхцөлд иргэдийн цалин яагаад ч хүрэхгүй бөгөөд заавалчгүй зээл авах шаардлага гарч байгаан. Зээл авсанаар улам л их өрөнд орох болно. Харин арилжааны банкны халаас түнтийж өгнө дөө. Энэ систем дэлхий дээр ноёрхоод зуу гаран жил болж байна. Уг системыг алахыг завдсан Абрахам Линкольн банкируудын гарт үхсэнийг хүн бүр мэдэх билээ. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:54 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Банкирууд өөрсдийн мэдээллийн хэрэгслээрээ байнга алт, мөнгийг мөнгө биш гэж сурталчилдаг. Хүмүүсийг жинхэнэ мөнгөний эрх чөлөөг бүү ойлгоосой гэсэн дээ. Тэдний хэвлэсэн цаасыг хэрэглэх үедээ хүн төрөлхтөн үргэлж мөнгө хэвлэгчдийн боол байх болно. Алт, мөнгө бол эрх чөлөө. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:55 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Хамгийн инээдтэй нь Орос Хятад мэтийн улсууд хоорондоо бартерын гэрээ хийгээд байна шд. Зарим нэг газрын баялагыг цаасан мөнгөөр солилцох гэхээр тэр нь учир дутагдалтай байгаа байхгүй юу. Улс болгон өөрийн хэвлэсэн цаасаа илүү үнэ цэнэтэй гэж итгүүлэх гэж оролдоно. Байгалийн баялагтай дүйцэхүйц зүйл нь өөрөө байгалийн баялаг юм. |
|
| Зохиогч: | SA [ 10-р сар.09.13 4:56 pm ] |
| Постын сэдэв: | Re: Блог |
Хаан шалдан байна гэдэг шиг шалдан төгрөг хаа холдох вэ. Их гүрнүүд болох Орос, Хятад, Энэтхэг алт мөнгөний нөөцөө нэмэгдүүлж мөнгөн тэмдэгтээ баталгаажуулах гэж байна. Доллараар наймаа хийхээ болиод хоорондоо рубль, юан, рупигээр хийж байна. Бас бартер хийж байна. Төв банкны системээс холдож байна шүү дээ их гүрнүүд. Эдгээр том гүрнүүд баталгаажсан мөнгөн тэмдэгтээ зарлах цагт цаасан мөнгөний систем нуран унах юм аа. Тийм ч учраас иргэдээ алт, мөнгө авахыг нь төрийн зүгээс дэмжиж байна. Харин манай төр хадгаламжыг дэмжиж байна. Ялгаа байгаа биз айн. |
|
| 6 хуудас 28 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|