Төв Азийн Хоньч Нохой
(Дундад Азийн Овчарка) (Туркмэн Алабай)
Дагар 15 сартай Төв Азийн Хоньч Нохой 79 кг жинтэй. Тэрээр 2004 оны дэлхийн аварга, 2003, 2005 оны Европын аварга, 2004 оны Европын дэд аварга Узбашын хүү
Тодорхойлолт:
Төв Азийн Хоньч Нохой (ТАХН) нь маш том, булчинлаг биетэй Мастиф төрлийн нохой юм. Чих, сүүлийг заавал тайрах шаардлагагүй бөгөөд тухайн улсын соёлоос хамаарна. Жишээлбэл Франц, Недерланд, Австри гэх мэт нилээд хэдэн оронд чих, сүүлийг тайрах хориотой байдаг. Духнаас хошуу хүртэл шулуун ба биеийн урт нь өндрөөсөө бага зэрэг урт сунасан байна. Тэдний өтгөн шигүү үс нь урт, богино хоёр төрөлтэй. Харин өнгө нь олон төрөлтэй байж болдог. ТАХН-г хүчирхэг том яс, аварга эрүү болон өргөн нуруугүйгээр төсөөлхийн аргагүй. Түүнчлэн яс сайтай дөрвөн мөч нь хүчирхэг булчинтай байх шаардлагатай. Нүүрний арьс нь зузаан мөн үрчлээстэй байж болно. Нуруу нь маш хүчтэй, нилээд урт.
Зан ааш:
Төв Азийн Хоньч Нохой бол тайван, айхыг мэддэггүй зангаараа алдартай хонь хамгаалагч ноход билээ. Биеэ даасан эдгээр ноход бууж өгөхийг огт мэддэггүй. Тэд гэр бүлийнхээ гишүүн бүрт сайн байдаг ч хүүхэдтэй харгалзах хүнгүйгээр орхихыг хатуу хориглоно. Эдгээр хамгаалалтын ноход гадаа ихэвчлэн бусад нохдыг давамгайлах, гадны хүнтэй их болгоомжтой харилцахыг оролддог. Оройн цагаар хуцах дуртай байдал нь магадгүй ойрын хөршид чинь гэнэтийн бэлэг болох вий. Хэрвээ та тэднээр хонь хамгаалуулахгээгүй л юм бол Төв Азийг зайлшгүй нийгэмшүүлэх ёстой. Тэднийг удирдах гэж оролдохгүй л бол муур, бусад гэрийн тэжээвэр амьтад болон нохойтой нэг гэрт эвтэй байж чадна. ТАХН олон зууны турш Туркмен гэр бүлд амьдарч ирсний хувьд гэр бүлийнхээ гишүүдээс өдөр бүр харилцаатай байхыг шаардана. Харамсалтай нь эдгээр хонь хамгаалагчид хүн бүрт тохирох нохой биш. Тэдэнд хонь хамгаалагч төрлийн нохдыг ямар зан араншинтай, үүнээс гарч болох эрсдэлийг мэддэг хариуцлагатай эзэд хэрэгтэй. Энэ үүлдэр нь аймхай, номхон дөлгөөн эздэд харшилдаг нохой юм. Энэ нохойг сургах сургалтын гол зорилго эзэд нь сүргийн удирдагчийн байр сууриа хадгалхад оршино. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээд ноход байгалиасаа сүргийн байр сууринд захирагддаг бөгөөд бид тэдний сүрэг болж байгаа юм. Бүх сүрэг нэгэн удирдагчийн дор цуглан, цуваа үүсгэж бүх дүрэм журмыг тогтоодог. Ноход доогуур зиндааны гишүүдтэй хүндэтгэлгүй харилцаж тэдний урдаас архирах, тэр ч бүү хэл хазах үйлдэл гаргадаг учраас гэр бүлийн гишүүн бүр нохойноос дээгүүр зиндаанд байх хэрэгтэй. Зөвхөн хүмүүс л аливаа шийдвэрийг гаргаж байх бөгөөд ноход хэзээ ч шийдвэр гаргах ёсгүй. Энэ л таны нохойтойгоо амжилттай, эрүүл харилцаатай байх цорын ганц арга зам юм.
Өндөр, жин:
Эр 65-78 см, Эм 60-69 см.
Эр 55-79кг, Эм 40-65 кг
Зарим эр ноход үүнээс том байдаг. Энэ үүлдэрт хамгийн их өндөр болон жингийн хязгаар гэж байдаггүй.
Эрүүл мэндийн асуудал:
ТАХН түвэнхний, тохойны гажигтай байх магадлалтай учраас том үүлдрийн нохдод үзэгддэг удамшлын гаралтай бүх өвчний шинжилгээ хийлгэх шаардлагатай. Аз болж ихэнх Мастифф төрлийн нохдод тохиолддог ходоодны түгжрэл энэ нохдод одоогоор тохиолдсон зүйл гараагүй байна.
Амьдрах орчин:
Төв Азийн Хоньч Нохойнд маш том талбай шаардлагай бөгөөд талбай нь хашаатай байвал илүү дээр байдаг. Тэд хамгаалах ажилтай гэтэл багахан хэмжээний орчинд уйдаж самардах, жажлих зэрэг муу үр дагаварт хүргэдэг. Хичнээн их дасгал хийлгэсэн ч эдгээр ноход гадаа байж газар нутгаа хамгаалах туйлын хүсэлтэй байдаг байна. Тэднийг найдвартай хашаатай газар байлгахгүй бол газар нутгаа хүссэн хэмжээгээрээ өргөтгөж чадах ноход.
Дасгал:
Ууланд алхах, гүйх сонирхолтой хүмүүст хамгийн тохирсон нохой. Ууланд алхаагүй эсвэл хамт гүйгээгүй бол тэднийг зайлшгүй өдөр бүр хамт урт хугацаанд буюу дор хаяж 1 цаг алхах ёстой. Магадгүй тэд байрандаа залхуурсан шинжтэй хэвтдэг ч ердөө секундын дотор босоод гүйхэд бэлэн байдаг юм.
Наслалт:
Төрөлх нутагтаа 12-14 жил насалдаг ч малын эмчийн хяналтгүй, эсвэл идэвхгүй амьдралын хэв маягтай үед ердөө 10 хүрэхгүй жил насалдаг.
Үс арчилгаа:
ТАХН нэг их үс арчилгаа шаардахгүй. Хавар маш их үс гуйждаг. Энэ үед үхсэн үснүүдийг авхад маш их цаг зарцуулах шаардлагатай. Жилийн ихэнх үед бага үс унадаг учир арчилхад хялбар байх болно.
Гарал үүсэл:
ТАХН 4000 жилийн настай үүлдэр. Бодит уг гарлыг нь олоогүй байгаа ч олон хүмүүс нүүдлийн амьдралтай хүмүүс ТАХН-той байсан гэж үзээд Төвд Мастифийг өвөг эцэг нь гэдэгт итгэдэг. Тэд Оросын зарим хэсэгт, Иран болон Афганистан, Сибирт олдсон юм. Мөн Казакстан, Киргизстан, Үзбэкстан, Тажикстан, Түркмэнистан зэрэг улс бас багтдаг. Монголчууд Дорнод болон Төв Еврод руу довтлох үедээ ижил төстэй нохой дагуулж явсан байх магадлалтай бөгөөд тэдгээр нь Европын хоньч нохдын өвөг байх магадлалтай. ТАХН-г АНУ-д дөнгөж үржүүлж эхэлж байгаа.
Грүп:
Ажлын
Албан ёсны бүртгэл:
FCI, UKC, NKC, ANKC, APRI, ACR, DRA, NAPR, ABRA (Америкийн ховор үүлдрийн нохой үржүүлэгчдийн холбоо)
мэдээлэл авсан сайт:
http://www.dogbreedinfo.com/centralasianovtcharka.htm
Немц овчаркийг хангалттай дасгал хийлгээд, сайн сургасан тохиолдолд байранд тэжээж болно. Сенбернар том биетэй ч эрч хүч багатай, залхуудуу, сайхан ааштай нохой болохоор бас байранд, хотод тэжээхэд гэмгүй. Гэтэл Дундад Ази шиг эрч хүчтэй, том биетэй нохойг байранд тэжээвэл тэгээд тамалсан хэрэг болох биз дээ. Хотоос гадуур сайхан гадаа чөлөөтэй гүйгээд явж байхад л зохицсон нохой доо.