#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.19.26 6:10 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 771 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 14 5 6 7 830 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.11 11:04 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Одоогийн байдлаар UFC 140 тэмцээний учраа дараах байдлаар гараад байна:

Light Heavyweight Championship: Jon Jones vs. Lyoto Machida
Heavyweight bout: Frank Mir vs. Antônio Rodrigo Nogueira
Light Heavyweight bout: Tito Ortiz vs. Antônio Rogério Nogueira
Featherweight bout: Mark Hominick vs. Chan Sung Jung
Welterweight bout: Rory MacDonald vs. Brian Ebersole
Lightweight bout: Mark Bocek vs. Nik Lentz
Lightweight bout: Dennis Hallman vs. John Makdessi
Light Heavyweight bout: Igor Pokrajac vs. Krzysztof Soszynski
Welterweight bout: Rich Attonito vs. Claude Patrick
Lightweight bout: Mitch Clarke vs. John Cholish


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.11 11:10 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
http://www.youtube.com/watch?v=wSWDoJkY ... r_embedded
2011.10.01-нд Кипр улсын Аполлонас хотод болсон Kings of the Ring тэмцээний гол тулаанд, К-1 МАХ холбооны ахмад тамирчин, W.I.P.U. "King of the Ring" холбооны супер хагас дунд жингийн аварга Грек улсын 31 настай кикбоксчин "Төмөр" Майк Замбидис, Орос улсын 26 настай тамирчин Данила Утенковтой гурван үе тулалдаж, шүүгчдийн нэгдсэн саналаар ялав.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.11 11:11 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Майк Замбидис дараагийн тулаандаа 2011.11.05-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болох Fight Nights 6 тэмцээнд, ОХУ-ын Хальмаг улсын 31 настай кикбоксчин Бату Хасиковтой учирч тулалдах юм.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.11 4:16 am 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.04.11 11:28 am
Бичлэгүүд: 203
Байршил: tarhin dotor chine
machida!!!! yalishuu!!!!!!! plus bj penn nick diaz 2 hezee nudeltseh umbee


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.11 8:49 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
2011.10.27-нд болох UFC 137 тэмцээний гол тулаанд аварга Жорж Сен-Пьертэй тулалдах байсан Ник Диазыг тэмцээн сурталчлах арга хэмжээ тасалсан тул тэмцээнээс хасч, оронд нь Карлос Кондитыг тавьсан билээ. Ингсэнээр яг энэ тэмцээнд Карлостой тулалдах байсан Би Жей Пенн өрсөлдөгчгүй болж хоцорсон юм. Тэгвэл сондгойрч үлдсэн Би Жей Пеннд Ник Диазыг өрсөлдөгч болгон өгч. Энэ тухай Дана Уайт Twitter дэх хуудаснаа дараах бичигдлийг үлдээжээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.11 8:52 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.11 8:56 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Эх сурвалж. Тулааны сайтаас ярилцлагыг нь оруулав.
Фёдор Емельяненко vs. Жефф Монсон тулааны хэвлэлийн бага хурал
2011.11.20-нд ОХУ-ын нийслэл Москва хотын "Олимпийский" спортын ордонд M-1 Global холбооноос зохиох тэмцээнийг угтаж, өчигдөр Москвад хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тэмцээний гол тулаанд учирч тулалдах Орос улсын 35 настай тамирчин Фёдор Емельяненко болон Америк улсын 40 настай тамирчин Жефф Монсон нарын хэлсэн үгийг хүргэж байна.
Фёдор Емельяненко:
Би нутагтаа тулаан хийх гэж байгаадаа маш их баяртай байна, бараг бүх тулаанаа гадаадад хийлээ, одоогоос дөрвөн жилийн өмнө л Санкт-Петербургд тэмцээнд орж байсан. Жеффд энд хүрэлцэн ирсэнд нь баярлалаа, бид сайхан тулаан үзүүлнэ гэж бодож байна. Жефф шилдэг тулаанчдын нэг, би үргэлж карьерыг нь ажигласаар ирсэн, түүнтэй хүчээ үзэлцэх болсонд баяртай байна. Энэ завшааныг ашиглаад Владимир Владимировичд бүх тулааны тамирчдын өмнөөс Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Жефф Монсон:
Би Орост ирсэндээ туйлын их баяртай байна, энэ улсад ирж үзэхийг эртнээс хүсэж байлаа. Янз бүрийн спорт арга хэмжээний хүрээнд олон газар явж байсан ч яагаад ч юм Орост ирэх завшаан гарч байсангүй. Өчигдөр Улаан талбайд очиж үзлээ, зарим нэг хүнтэй уулзлаа. Маш сайхан байна. Гэвч бид энд ажил хэргээр ирсэн, би өнөө цагийн хамгийн шилдэг тулаанчтай учрахаар ирсэн, Фёдор бол маш хүчтэй өрсөлдөгч, гэвч би зөвхөн түрүүлэх бодолтой нааш ирсэн. Би ялахын тулд л энд байна.
Фёдорын ярилцлага:
- Фёдор, Таны сүүлийн тулаануудыг харж байх нээ Та дэндүү хүлцэнгүй, тайван харагдах юм. Таны спортын уур хилэн хаачив аа? Өрсөлдөх гэсэн төлөв байдлаа гээснээс ялагдаад байгаа юм биш үү?
- Би тулаанд хэзээ ч уур хилэнтэй гарч байгаагүй, анхаарлаа төвлөрүүлж гарах бол өөр хэрэг. Сүүлийн тулаануудад ялагдсан маань юуны түрүүнд миний буруу. Хажуугаар нь гэр бүлийн аар саар асуудал байсан л даа, гэвч хамгийн гол нь миний бэлтгэлийн алдаа дутагдлууд байгаа юм гэж бодож байна. Тийм юм болсноос хойш одоо яая гэхэв, юмыг байгаагаар нь хүлээж авсан. Дүгнэлт хийж, цааш явах хэрэгтэй.
- Өөрөөр хэлбэл Таны ялагдлуудад зүй тогтол гэж байхгүй, ялагдал тус бүр өөр хоорондоо холбоогүй гэж үү?
- Сүүлийн гуван тулаанд гурвууланд нь би ялж чадна гэдгээ мэдэрч байсан боловч эцсийн агшинд бүх юм гараас алдарчихаад байсан. Чадна гэж итгэж байсан ч бүх юм сансанаар болох биш дээ, Бурхны таалал тийм байсан юм байлгүй дээ.
- Тэр тулаануудадаа дүн шинжилгээ хийсэн биз дээ?
- Хийсээн, одоо ч судлаж байгаа.
- Та бол ясны тамирчин хүн, ялагдлын шалтгааныг Танаас өөр сайн мэдэх хүн байхгүй, тэр бүхнийг Та өөрөө тайлбарлавал илүү сонирхолтой байна...
- Шалтгааныг мэдэж байгаа, гэвч би Танд хэлэхгүй.
- Фёдор, Та бэлтгэлийн арга барилдаа өөрчлөлт оруулсан уу?
- Энэ тулаанд би дүү Александрынхаа хамт Холландад очиж бэлтгэнэ, бүх гол ажлууд тэнд хийгдэнэ.
- Фёдор, сүүлийн жилүүдэд Та цохих техникийг урьтал болгож, барилдаанд ач холбогдол өгөхөө больсон шиг санагдах юм...
- Үгүй шүү, тийм биш. Бөхийн бэлтгэлд урьдын адил чухал ач холбогдол өгч байгаа, хамаг бэлтгэлийн талаас илүү хувийг барилдаанд зориулдаг.

- Фёдор, Та M-1 Global компаний хувь эзэмшигч, цаашид Та М-1-ийн далбаан доор тулаан хийсээр байх уу, эсхүл эргээд Америкт очиж өөр байгууллагтай тэмцээн хамтран зохиож, түүнд оролцох бодолтой байна уу?

- Миний хувь эзэмшдэг маань аль холбоонд тулалдах вэ гэдгийг сонгоход ямар ч тушаа болдоггүй. Аль байгууллагад тулалдах вэ гэдэг асуудал чөлөөтэй, бүх юм надад ирэх санал болоод миний боломж бололцооноос л хамаарна. М-1-ийн зохион байгуулалтын ажлын хувьд гэвэл бүх юмыг Вадим (Финкельштейн, М-1 холбооны тэргүүн. Орчуулагчийн тодр.) хариуцдаг.

- Фёдор, Та байлдааны самбогийн тэмцээнд дахин оролцох уу?

- Самбо бол миний хамгийн дуртай спорт. Би самбогоос гарсан хүн. Оросын аварга шалгаруулах тэмцээн дараа жилийн хавар болно, Бурхны тааллаар болбол оролцоно оо.

- Фёдор, Сергей Харитонов, Тантай тулалдах санал ирвэл баяртайгаар хүлээн авна гэсэн. Та энэ талаар юу гэж бодож байна?

- Японд надтай тулалдах боломж байсан, Сергей тэр боломжоо ашиглаж чадаагүй: өмнөх шалгаруулалтад нь ялагдчихсан юм. Нэг улсын хоёр тамирчин хоорондоо учирч тулалдах нь үзэгчдэд сонирхолтой байна гэдэг юу л бол. Тэгээд ч би болоод миний багийнхан Сергейд гараагаа эхлүүлэхэд нь маш их тусалдаг байсан.

- Фёдор, Та нэгэн зэрэг маш олон зүйлийг оролддог: ярилцлага, сургалт семинар, кино зураг авалт, энэ тэндээс камерын дуран, гэрлийн гялбаа гэхчлэн... нөгөөтэйгүүр Та орон нутгийн (Белгород мужийн. Орчуулагчийн тодр.) хууль тогтоох байгууллагад данстай хүн, энэ бүх давхардсан ачаалал бэлтгэлд Тань садаа болоод байдаг юм биш үү? Интернэтэд энэ тухай амтай болгон нь ярьж байна...

- Нэгдүгээрт, Таны хэлсэн шиг, Мужийн думд би зүгээр нэг данстай биш харин ажил хийдэг юм, хоёрдугаарт, тулаан дөхөөд ирэхэд би дасгалжуулагч нараасаа аль болох ярилцлага өгөхгүй байхыг хүсдэг, өөрөө ч ярилцлага өгөөд байдаггүй. Интернэтийн хувьд гэвэл, би өөрийн тухай дэмий худал зүйлийг уншдаггүй, амьдрал өөрөө болж бүтэхгүй зүйлээр дүүрэн байна шүү дээ. Олон нийтийн анхаарлын төвд байх хэцүү, гэвч би хүмүүсийг ойлгож, аливаад тайван хандахыг хичээдэг юм.

- Таны сүсэглэл дэндсэн юм шиг санагдахгүй байна уу?

- Надад энэ асуултыг тавих л дэндсэн юм шиг санагддаг, миний бодлоор хүнд сүсэг бишрэл байх ёстой. Бид бүхэн цөвүүн цагт мөргөл үйлдэж, жаргах цагтаа Бурхныг мартах биш, харин үргэлж сүсэглэж амьдрах ёстой. Би цаг ямагт Бурхны тухай бодож байхыг хичээдэг, сүсэг бишрэл маань тулаанд бэлтгэж, Эх Орныхоо нэрийг гаргахад огтхон ч саад болдоггүй.

Жефф Монсоны ярилцлага:

- Таны хувьд Фёдортой хийх энэ тулаан онцгой үйл явдал уу, эсхүл жирийн нэг тулаан уу?

- Фёдор шилдэг нь учраас би ааль эртнээс түүнтэй тулалдах юмсан гэдэг бодлыг тээж ирсэн. Чухам түүнийг халз тулаанд дуудахыг үргэлж хүсдэг байлаа. Мэдээж, Фёдортой хийх тулаан бол онцгой үйл явдал, тиймээс ч энэ тулаанд би ялна гэсэн эрмэлзэлтэйгээр зохих байдлаар бэлтгэж байгаа.

- Жефф, Фёдор сүүлийн гурван тулаандаа ялагдсан. Энэ байдал Таны дотоод итгэлд нэмэр болдог уу?

- Үгүй, яагаад гэвэл тулаан бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлог шинж чанартай байдаг. Жишээ нь Фёдор Хэндерсон хоёр арван удаа таарахад, есөд нь Фёдор ялна, харин сүүлийн тулаанд Хэндерсоны талд байгаа тэр өчүүхэн магадлал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэчихсэн юм. Тиймээс тулаан бүр тусдаа үйл явдал. Би энэ тулаанд яг ийм байр суурьнаас л бэлтгэсэн.

- Жефф, Америкт маш олон ахмад тамирчин байдаг. Спортын өндөр наслалтын нууц юунд байна вэ?

- Цаагуураа намайг л хэлээд байна уу даа (инээмсэглэв)? Миний амжилтын үндэс бол миний бэртлүүд гэж болно. Учир нь бэртэл гэмтлээс болж би бэлтгэлээ илүү их ухаан зарж төлөвлөдөг болсон, бэлтгэлдээ хандах хандлагаа өөрчилснөөр би маш их зүйлд суралцсан. Би хөл бөмбөг юм уу, ижил төстэй өөр спортоор хичээллэдэг байсан бол эрт зодог тайлах байсан нь ойлгомжтой. Тэгвэл миний энэ спорт өөрийн гэсэн онцлогтой: холимог тулааны тамирчин нас сүүдэр нэмэхийн хэрээр туршлага сууж, илүү их үнэ цэнтэй болдог юм.

- Жефф, Та Оросын өөр тамирчдыг мэдэх үү?

- Би Сергей Харитонов болон өөр нэг орос тамирчинтай тулж байсан. Тулаанч бүр өөр өөр байдаг болохоор рингэнд өөрийн гэсэн өвөрмөц арга барилаа үзүүлдэг. Тулаанч бүхэн адилгүй.

- Жефф, Москва бол хүний нууцхан хүслийг гижигддэг тийм хот, сайхан орос бүсгүйчүүд гээд л... Та тэдний урхинд орчих вий дээ...

- Тийм ээ, сайхан бүсгүйчүүд олон байна. Гэвч тулаанд эхнэр маань надтай цуг ирнэ, тийм болохоор будилаад байхгүй байх аа.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.11 9:02 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Зураг Зураг Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.11 9:04 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Маргааш АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод болох UFC 136 тэмцээний жин хэмжих арга хэмжээг хүргэж байна.
http://www.youtube.com/watch?v=PP5eAaZZ ... r_embedded


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.11 9:06 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Андерсон Силва Жастин Бибертэй бүжиглэж байгаа нь (Видео)
Нэрт поп дуучин Жастин Бибер Рио де Жанейро хотод хийсэн тоглолтдоо UFC холбооны дунд жингийн аварга Бразил улсын тамирчин Андерсон Силваг урьж, түүнтэй хэсэг зуур тайзнаа бүжиглээд авчээ. Силва тайзнаас буугаад: "Жастин Бибертэй уулзсандаа баяртай байна. Бразилд тавтай морил! Урьсанд баярлалаа! Дараа нь Лос Анжелест уулзана гэж найдаж байна" гэж ярьсан тухай TATAME.com сайт мэдээллээ.
http://www.youtube.com/watch?v=u6PnXwQ- ... r_embedded#!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.11 11:54 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
UFC 136 тэмцээний дүн
АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод болж өнгөрсөн UFC 136 тэмцээний дүнг танилцуулж байна.
Mайк Массензио Стив Кэнтвеллийг шүүгчдийн нэгдсэн саналаар (29-28, 30-27, 29-28);
Aaрон Симпсон Эрик Шаферийг шүүгчдийн нэгдсэн саналаар (30-27, 30-27, 30-27);
Даррен Элкинс Жан Ти Хваныг шүүгчдийн нэгдсэн саналаар (30-27, 30-26, 30-27);
Стайп Майосик Жои Белтраныг шүүгчдийн нэгдсэн саналаар (29-28, 30-27, 29-28);
Энтони Петтис Жереми Стивенсийг шүүгчдийн зөрүүтэй саналаар (29-28, 28-29, 29-28);
Демиан Майа Хорхе Сантьягог шүүгчдийн нэгдсэн саналаар (30-27, 30-27, 30-27);
Жо Лаузон Мелвин Гиллардыг араас боох мэхээр - Раунд 1, 0:47;
Нэм Фэн Леонард Гарсиаг шүүгчдийн нэгдсэн саналаар (29-28, 29-28, 29-28);
Чел Соннен Брайан Стэннийг гар холбож боох мэхээр - Раунд 2, 3:51;
Хосе Алдо Кенни Флорианыг шүүгчдийн нэгдсэн саналаар (49-46, 49-46, 49-46) (Хагас хөнгөн жингийн аваргын цолоо хамгаалсан);
Фрэнки Эдгар Грэй Мэйнардыг TKO-аар - Раунд 4, 3:54 (Хөнгөн жингийн аваргын цолоо хамгаалсан) тус тус яллаа.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.11 12:09 am 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.06.10 11:27 pm
Бичлэгүүд: 73
Kyokushin карате-н УБ-т үйл ажиллагаа явуулдаг дожо мэдэх хүн байхгүй биз?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.11 12:58 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Цагаан бар гээд хамгаалалтын албаны Каратегийн дожо багшийн дээдийн тэнд байдийшд.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.11 1:00 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Ишлэл:
Зураг

ЗурагЗураг

VS

ЗурагЗураг
10 сарын 30 нд тв9 шууд дамжуулахаар болсон гэнэ. :brows:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.11 7:09 pm 
Оффлайн
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.08 3:47 pm
Бичлэгүүд: 385
Байршил: mgl
Chi estoi uigagui bichdeg yum bna sh dee.Chamd amjilt.

_________________
BODyBUiLDING - SporT of GoDs


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.11 12:15 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
оо ёстой их баярлалаа өчүүхэн хөдөлмөрийг минь үнэлж байгаад гялааж байна кэкэкэ... :wd: чамд ч бас амжилт :bigthumpup:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.11 12:21 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Зураг
Тэмцээний оноолтуудыг оруулж байна. Мөн манай тамирчдаас Шандас дожоны Ж.Нарантунгалаг багшийн шавь Д.Батгэрэл бас тоглоно.
Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.11 12:22 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Зураг

On Sunday, October 30, MMA returns to Macau when City of Dreams exclusively presents Legend Fighting Championship 6!

Adrian "The Hunter" Pang steps back into the Legend Ring for his first defense of the Legend Lightweight Title. Undefeated at Legend, Pang intends to keep the Legend belt firmly around his waist. Facing off against him will be enigmatic Mongolian fighter Jadamba Narantungalag. Jadamba grabbed the MMA world's attention after a three-round demolition of Japanese superstar Akihiro Gono last year a victory which put him in line for the Sengoku Lightweight Championship. This match-up will be one of Asia-Pacific MMA's most highly anticipated contests in 2011.

In the co-main event of the evening, Yusuke Kawanago returns to Macau to take on South Korea's Choi Yeong Gwang for the interim Legend Featherweight Title. With Mark Striegl and Fransino Tirta both sidelined with injuries, the Japanese striking specialist Kawanago will be looking to step up with a dominant showing against the always dangerous Choi.

Legend 6 also pits China's Li Jingliang against his toughest opponent to date: former Legend Welterweight Champion Rod MacSwain of New Zealand. And always exciting Australian brawler Rob Hill provides Korean standout Song Un Sik with a trial-by-fire introduction to the Legend Ring. Also appearing on the card will be Legend veterans Kim Hoon (South Korea), Michael Mortimer (Australia), Vincent Siu (Hong Kong), and Wang Sai (China).

Join 20 national champion fighters in Macau, the Asia-Pacific's new fight capital!

9 fights are:
1 Vincent Siu (Hong Kong) VS Batgerel (Mongolia)
2 Robert Whittaker (Australia) VS Kim Hoon (Korea)
3 Yusuke Kawanago (Japan) VS Wu Chengjie (China)
4 Rod MacSwain (New Zealand) VS Wang Sai (China)
5 Song Un Sik (Korea) VS Rob Hill (Australia)
6 Wang Guan (China) VS Koji Ando (Japan)
7 Kevin Belingon (Philippines) VS Michael Mortimer (Australia)
8 Sam Brown (New Zealand) VS Liu Wenbo (China)
9 Jadamba Narantungalag (Mongolia) VS Adrian Pang (Australia)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.14.11 12:27 pm 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.09 3:09 pm
Бичлэгүүд: 1757
Байршил: The location you entered is too long.
Nice topic. Marked.

_________________
There is a 32 character limit.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.15.11 9:16 pm 
Оффлайн
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.08 3:47 pm
Бичлэгүүд: 385
Байршил: mgl
UFC 140
Light Heavyweight Championship: Jon Jones vs. Lyoto Machida (Jon Jones by TKO)
Heavyweight bout: Frank Mir vs. Antônio Rodrigo Nogueira (Frank Mir by KO)
Light Heavyweight bout: Tito Ortiz vs. Antônio Rogério Nogueira (Rogerio by Unanimous Decision)

Welterweight bout: Rory MacDonald vs. Brian Ebersole(Rory by KO)

_________________
BODyBUiLDING - SporT of GoDs


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.15.11 10:25 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.04.11 11:28 am
Бичлэгүүд: 203
Байршил: tarhin dotor chine
mine..
LHW : machida tko
HW : Nogueira SUB
LHW : little Nogueira SUB


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.16.11 12:06 am 
Оффлайн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.12.08 10:05 pm
Бичлэгүүд: 194
Байршил: poker table
mark

_________________
View unanswered posts


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.16.11 9:22 pm 
Оффлайн
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.08 3:47 pm
Бичлэгүүд: 385
Байршил: mgl
Ишлэл:
mine..
LHW : machida tko
HW : Nogueira SUB
LHW : little Nogueira SUB


Ene hetsuu taavar bna aa,Minotauru nileen hogshirsondoo suuld barag hun ochoogui deerees ni Mir bol her bargiin JJ-d ochuuleed baih hun bish,JJ har bustei Mir ochuulehgui l bolov uu?Minotauru unheer gaihaltai BBJ bolovch ue ni ali hediin ongorson.Minotauru vs Frank Mir 1 shig l stand up war boloh baih,tegeed ehniih shigee Mir TKO.

Lil Nog hedii sain ch Tito unheer sain JJ sh dee,Machida-g gants l hun UFC ochih dohson ni Tito,ue duusaagui bol ochchih bsan .Suuld Ryan Bader-g ochison.Her bargiin hund ochuuleed baidaggui hundee,Er ni ooroo heregleed baidaggui bolhoos bish bas aviyastai JJ tulaanch shuu gehdee bas l hogshirch yavaa,gehdee Lil Nog Decision yalah baih.

_________________
BODyBUiLDING - SporT of GoDs


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.23.11 10:59 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
Мирко Филипович: Кро Коп хэвээрээ байгаа гэдгийг харуулна
Pride 2006 Open Weight Grand Prix тэмцээний аварга Хорват улсын 37 настай тамирчин Мирко "Кро Коп" Филипoвич 2011.10.29-нд болох UFC 137 тэмцээнд, Америк улсын 35 настай тамирчин Рой Нелсонтой учирч тулалдах билээ. Кро Коп MMAFighting.com сайтад өгсөн ярилцлагадаа, өрсөлдөгчөө заавал ялна гэж ам гарав.
"Би ирэх тулаанд ялах ёстой. ... Түүнийг дийлэх хэрэгтэй, дийлэх ч болно. Би чадна аа. Дараалан хоёр ялагдсан болохоор хүмүүс намайг амьдаар минь булшилчихаад байх шиг байна, би эргэн амилж, Кро Коп хэвээрээ байгаа гэдгийг харуулна аа. ... Тулааны дараа шүүгч гарыг минь өргөхөд мэдрэгддэг тэр мэдрэмжийг өгүүлж байна, тэр бол ер бусын агшин юм".


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.23.11 11:02 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
2011.11.20-нд ОХУ-ын нийслэл Mосква хотод болох M-1 Global: Emelianenko vs. Monson тэмцээний ТВ сурталчилгаа
http://www.youtube.com/watch?v=xpuITRe8 ... r_embedded#!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.23.11 11:07 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.11 10:52 pm
Бичлэгүүд: 779
del


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 771 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 14 5 6 7 830 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр