Заак өчигдөр жоохон зав гарахаар нь 2.1ээс 2.2 руу ахидаг юм билүү гэж жоохон судалж байсан чинь миний утасанд таарахаар 2.3 олдохоор нь шууд gingerbread луу үсэрлээ

. Тэгээд сэтгэгдэл юугээн хуваалцья уу гээд ороод ирлээ.
Юуны өмнө миний утас бол ZTE Orange San Francisco (ZTE blade ч гэдэг).
Ерөнхийдөө
Android @ MoDaCo форумын миний утасанд зориулсан хэсгээс ихэнхи заавруудыг уншиж дагасан. Та нар ч гэсэн тийшээ ороод үзвэл утсанд чинь тохирох заавар зөвоөгөө найдвартай байгаа.
Эхний алхам бол утасныхаа дотоод memory-д хадгалсан бүх юмаа сайн нөөцлөх. Миний хувьд Astro File Manager app'аар бүх суулгасан байсан app'уудаа sd картандаа нөөцөлсөн, бүх утсан дээрээ хадгалсан дугааруудаа бас карт руугаа импорт хийсэн. Уг нь зааврын дагуу бол sd картаа бүхэлд нь PC дээрээ ч юмуу нөөцлөөд авбал зүгээр юм шиг байгаан. гэхдээ би залхуураад тэгээгүй.
За тэгээд рүүт хийнэ гэдэг чинь их л амархан юм байна. Би лав миний утасыг дэмжиж байсан учраас
Universal Androot гэсэн app-ийг ашиглалаа. Нэг товч дараад л болох асуудал юм байна лээ.
Тэрний дараа Clockworkmod Recovery app-ийг суулгах хэрэгтэй болсон. Энэ нь жинхэнэ шинэ үйлдлийн систем буюу ROM-ийг чинь суулгаж өгөх эд юм. Миний хувьд эхлээд бас нэг нэмэлт ZTE-Blade Recovery Manager гэсэн apk эхэлж суулгаад тэндээсээ дамжиж .img өргөтгөлтөйгөөр sd карданд хадгалсан Clockworkmod Recovery-оо суулгасан.
Шинэ үйлдлийн систем буюу ROM чинь zip өргөтгөлтэйгөөр татагдана. Тэрийгээ бас sd кардандаа хуулаад, утасаа унтраагаад буцааж асаахдаа voloume up + power 2 товчийг зэрэг дарснаар тэр Clockworkmod recovery гэсэн хэсэг рүүгээ boot хийж ороод суулгах ROM-ынхоо zip file'г зааж өгөөд л жоохон хүлээхэд болоод явчихаж байна лээ.
Одоохондоо өнгө үзэмжийг нь л харж амжсанаас биш gingerbread-н ялгаа давуу талыг хараагүй л байна. Жоохон хурдан болсон шиг санагдлаа.
Дашрамд хэлэхэд татаж авсан ROM-ыг чинь дэмжих тусгай Clockworkmod Recovery байж магадгүй шүү, тэгвэл таарахаар нь суулгаарай. Эцэст нь хэлэхэд заавар зөвлөгөөг дагаад хэрэгжүүлчихээр англи хэлгүй бол утасаа оролдоод дэмий биздээ
