Ишлэл:
Hi ALL,
Ene Zig gishuun harrier-ee zaraad yu avsan be? Zig-iin bichseniig unshihad Harrier yer n ih ajil hiilgedeg mashin bololtoi yum. 2002 onii ACU15 (4WD) her bol?
Albandaa neg 2000 onii MCU10 avsan chin ruli dugaraastai, hoid 2 amarjin bol chad /3 sar bolood l/ Tegeheer bas harriert ergelzeel bhii. Zig yamar neg yum zovlooch hooo. . . .
Машин одоохондоо аваагүй ээ. 5-6 сард авах байх
Их юм хийлгэнэ гэж ямар шинэ машин авч байгаа бишдээ тиймээс бас тодорхой тордох хэрэгтэй байх өө. би лав хоббиндоо хөтлөгдөөд л зүгээр сууна гэж байхгүй. Жоохон юм болохгүй л бол ухаад л сууна шүү дээ. хэхэ
тэр руль чинь угаасаа RX300 болон Харриер машины өвчин шүү дээ хүмүүс минь.
Тэр рулний доод талд резин байгаа тийшээ нь WD-40 гэсэн цэнхэр савтай spray маягийн юм Автоплаза дээр хог шиг байгаа тэрийг аваад тэр резиний завсар луу нь цацаад рулээ нааш цааш хөдөлгөөд байхад чимээгүй болчихноо.
Тэр хойд амортизаторын тухайд сайн ойсонгүй яагаад байган юм цохиод дугараад байгаа муу аль исвэл тос хаяад байна уу? Лав л миний амортизатор ямар ч асуудалгүй л байсан жапанаас ирсэн юмтайгаа унаж байгаад зарсан. Кузовлуу юм цохиод байхаар нь амортизатор гэж бодоод орос ах нараас асуусан чинь зөөлөвч резин тэгдэг гэсэн, тэгээд солисон зөв зүгээр.Цохиод байгаа бол тэр амортизатордоо бишээ хүмүүс минь. Тэр амортизаторын таваг болон пүршний дунд дээд болон доод талд нь зөөлөвч резин байгаа тэрийг нь солих хэрэгтэй. Тэр резин нь явчихаараа тэгээд байдаг хог байна лээ? Харин амортизатор авах гэж байгаа бол зүгээр энгийн KYB амортизатор хатуу шүү. Тэрний оронд forward дээр очоод Part number ыг нь өгөөд захиалцан нь дээр. Тэр захиалсан амортизатор чинь KYB ирнэ тэгэхдээ TOYOTA гэсэн бичигтэй ирнэ. Тэр дулаан алдаад байдаг бол угаасаа үнэн. Lexus RX300 хүртэл дулаанаа амархан алддаг юм байна лээ бас дуу ихтэй.
Рулний тухайд энэ байна энэ лүү тэр юмаа цац завсар энэ тэрлүү
Амортизатор болон зөөвөлчийн тухайд бас ингэж аргалж болох байх. Энэ аргыг хэрэглээд бас тэр резинээ солиод тавих юм бол бүүр ч чулуу болж магад юм.
Урд тал

Хойд тал
Шалаанк углах
Бүүр будаа болсон зөөлөвч.Энүүнээс бол донсолгоон дээр маш их кузовлуу цохиод байдаг юм.
Шаланкны хэмжээ
Харриер авах гэж байгаа бол хэд хэдэн юм байна. Нэгт Харриер машин чинь энгийн хөнгөн тэрэг шиг биш 2тонн жинтэй тиймээс бензин ер нь бол иднэ. Full time тайг мэдэхгүй юм тэгэхдээ минийх урдаа 18-20 иддэг байсан. Яахав MAF sensor, холимогын хаалт энэ тэрээ бүүр тайлж аваад цэвэрлээд, бензин шүүр энэ тэрээ солиод 95 хийгээд яваад байхад бол 15-16 л иднэ дээ ер нь бол. Гол нь тэгээд машина гамтай унаад явахад нээх толгой өвтөгөөд байх нь гайгүй л санагдсан. Ер нь бол гоё зөөлөн явдалтай дуу чимээ багатай, маневр сайтай. Би бол хөгжим утгаар нь сонсох дуртай. Хөгжим энэ тэрийн дугаралт бол таалагдсан гоё цэвэр дугаралттай. Ардаа зай томтой хойн бол 2метр өндөртэй хүн бол тухтай сууна шүү. Тэгээд ч хол замд бол ард сууж яваа зорчигчид ядрах, нуруу чилэх асуудал байхгүй. Ард суудлаа налуулаад л зорчиж болно. Ачааны хэсэг нэлээн том зайтай, ард суудлаа хэвтүүлчих юм бол бүүр том болчихно. Ачаа бол нээх асуудал биш болоод ирнэ. Ер нь бол Xtrail тэй зүйрлэх машин бишээ. Би өөрөө ч xtrail унаж байсан. Та нар мурано бас унаад үзээрэй дараа нь Харриер унаад үз. Мурано бол бас л хатуу машин. Би ер нь бол өөрөө комфорт тал дээр бол нэлээн нухацтай үздэг.
Битүүмжлэл муу үгүйг нь мэдэхгүй лав л машинлуу шороо ороод байдаг байсан. Тэгээд гайхаад бас л орос ах нараас асуусан чинь салоны филтрээ солих хэрэгтэй гэсэн. Үзсэн чинь миний салоны филтр байгаагүй, рам нь ч байгаагүй, тэгээд АНУ луу захисан. Тэрнээс хойш нээх шороо тоос орох нь гагүй л байсан. Форвард дээр захиж болно тэгэхдээ жоохон үнтэй байх шиг байсан шүү.
Монгол хэлний алдаа мадаг ихтэй бичсэн бол уучлаарай. Монгол хэлэндээ тааруу үзээгүй шахуу
