|
Монголын чулуун зэвсгийн үе Хүн нь үүсэн бий болсон цагаасаа эхлэн ямар нэгэн багаж зэвсэг байгалийн мод чулууг амьдрал ахуйдаа ашиглах болсон энэ үеийг эрдэмтэд чулуун зэвсгийн үе гэж нэрлэдэг. Хүний оюун ухаан хөгжихийн хэрээр багаж зэвсгийн хөгжил сайжирч байсан иймээс чулуун зэвсгийг дотор нь 3 ангилан үздэг байна.
- Хуучин чулуун зэвсгийн үе (800000-15000)
- Дунд чулуун зэвсгийн үе (15000-8000)
- Шинэчулу ун зэвсгийн үе (8000-4000) Хуучин чулуун зэвсгийн үе Эртний хүн байгалийн амьтан байхаа больж хөдөлмөрийн багаж зэвсгээ хийж эхлэхдээ анх хамгийн элбэг, гарын доорх материал болох ердийн мод чулууг ашиглах болжээ. Эртний судлалын ухаанд энэ үеийг хуучин зэвсгийн үе буюу палеолитийн үе хэмээн нэрлэдэг. Хүн анх байгалийн элдэв нөлөөгөөр хагарч залтарсан чулууны ир, ирмэгийг элдэв эд зүйлийг зүсэх, эс эсгэх зорилгоор ашигладаг байсан туршлага дээрээ тулгуурлан хэрэгцээтэй цагтаа тэдгээртэй ижил ир, ирмэг гаргах оролдлого хийсээр анхны чулуун зэвсэг хийх үндэс тавигдаж, хүний оюун ухаан хөгжихийн хэрээр зэвсэг багажны хийц технологи нарийсч, улам боловсронгуй болсоор иржээ.
Эдгээр онцлог ялгааг үндэслэн палеолитийн үеийг дотор нь доод, дунд, дээд шат хэмээн ангилж нарийвчлан судлан шинжилдэг байна. Энэ үеийг Монголд хүн амьдарч байсан анхны он тоололоос буюу одоогоос 800 гаруй мянган жилийн өмнөөс тооцно. Анх Монгол нутагт хүн амьдарч байсан ул мөр нь Баянхонгор аймгийн Баянлигийн Цагаан агуй юм.
Доод палеолит (800000-100000) Энэ үеийн хүмүүс нь сүрэглэн амьдарч, хамтын хүчээр ан ав хийн амь зуудаг байжээ. Дэлхийд мөстлөг эхлэн хүйтэрч байсан ч Төв Ази Монгол орны нутаг их чийглэг, зөөлөн дулаан уур амьсгалтай, ус гол элбэгтэй, мод ургамал баялаг байсан. Тэр үеийн хүмүүс араатан амьтан, халуун, хүйтэн, салхи, шуурга гэх мэт байгаль, цаг уурын өөрчлөлтийн элдэв нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалахдаа хад цохионы нөмөр, агуй хонгил, гуу жалга зэрэг байгалийн тогтоцыг ашиглаж байсны гэрч болох бууц, дарханы газрын үлдэгдэл манай орны өмнөд хэсгээс элбэг олддог байна. Энэ үеийн зэвсэг багажны онцлог нь гол төлөв чулууг нэг ба хоёр талаас нь хэлтчин цохиж ир гаргасан байх бөгөөд овор хэмжээгээр том байдаг. Хүний хөгжиДунд палеолит (100000-40000) Энэ үед мөстлөг болж цаг агаар эрс хүйтэрсэн нь амьтаны аймаг, хүний бие бялдар, амьдрах орчин нөхцөлийг эрс өөрчилжээ. Бэлэн агуйг ашигладаг байсан бол чулуу, модоор хана босгон оромж барьж, бие халхлах болхи хийцтэй өмсгөл хийж өмсөх болжээ. Гал гаргаж авсан нь улмаар хоол хүнсээ болгож идэх боломжийг тэд олж авсан байна. Доод шатанд зөвхөн нэг чулууг нөгөөгөөр нь цохин багаж зэвсэг хийх ганц аргыг хэрэглэж байсан бол энэ үед цуулан, цуулж авсан хэсгээ дахин эмтчин ир гаргаж багаж зэвсэг хийх аргыг хэрэглэх болжээ.
Энэ үеийн сонгодог зэвсэг нь чулуунаас залтас цуулан авч түүнийгээ дахин ирлэн хийсэн гурвалжин хэлбэрийн мэс ба хянгар зэвсгүүд юм. Чухам л энэ үеэс дүүгүүр хэрэглэдэг болсон байна. Эдгээрээс гадна амьтадын хавирга, чөмөг, эрүү, далны ясаар зэвсэг хийх явдал түгээмэл байв. Хуучин чулуун зэвсгийн дунд үеэс цахиур хавирах, модыг хооронд нь үрэх зэрэг аргаар хүссэн үедээ гал гаргах болсон нь хоол хүнсээ болгож хэрэглэх, орон сууцаа дулаацуулах, араатан амьтнаас өөрсдийгөө хамгаалах, модон багаж зэвсгийг шатааж үзүүрлэх зэрэг шинэ аргуудыг бий болгох боломжийг нээжээ.
Дээд палеолит (40000-12000) Мөстлөг багасч хүний бие бялдар эрс өөрчлөгдөж орчин үеийн хүн үүссэн. Хүний оюун ухаан тархины хөгжил нэмэгдэхийн хэрээр зэвсэг багаж хийх арга улам боловсронгуй болж чулууг зөв цуулан дахин холтчин засаж ирлэх, засч янзлах зэргээр зэвсэг багаж хийх аргаа боловсронгуй болгосоор байсан. Мөн жижиг хусуур, гар сүх зэрэг зэвсгийн төрлүүдийг шинээр бий болгон зарим төрлийн жижиг багаж зэвсгүүдэд мод, ясаар бариул хийх болсон нь зэвсгийн чанарыг эрс сайжруулсан. Мөстлөгийн дараа асар их хуурай газар, үржил шимт газар мөсөн дороос ил гарч, тийш нүүдэллэх ан амьтан, хүмүүсийн нүүдэл идэвхижсэн байна.
Төв Азиас Сибирь болон Зүүн хойд Азийн нутагт тархан улмаар Берингийн хоолойгоор дамжин Америк тив болон Зүүн өмнөд Азиар дамжин Австрали тиврүү хүн нэвтэрч эхэлжээ. Хүмүүсийн дунд анхны бүлэглэх байгууллагын хэлбэр үүсч эхэлсэн ба үүнийг овгийн байгуулал гэнэ. Анхны овгийн байгуулал нь эхийн эрхэт хэлбэртэй байсан. Учир нь бүлгээрээ гэр бүл болж байснаас хүүхдийн эцгийг тогтоох боломжгүйн зэрэгцээ овгийн гэр бүл дотор эхийн үүрэг голлох байр суурь эзэлж байсан нь энэ үед эхийн талыг баримтлахаас өөр аргагүй болжээ. лд гарсан гол дэ
Хуучин чулуун зэвсгийн дээд үед холбогдох бууц, суурин дурсгалт газрууд Монгол орны бараг бүх нутгаас олдсон Энэ үед хад чулуун дээр зураг зурах анхны хэлбэрүүд үүсчээ. Хойд цэнхэр, Рашаан хадны зургууд энэ үед холбогдоно.
Дунд чулуун зэвсгийн үе Энэ үед мөстлөг бүрэн дуусч мөсөн хурдас хайлан тал хөндийрүү бууж далай тэнгис болон томоохон гол мөрнүүд, манай орны хувьд бол Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг голууд үүсч, үндсэндээ одоогийн урсгалын горимоо олсон байна. Цаг агаарын өөрчлөлт хувиралтын улмаас амьтны аймагт өөрчлөлт орж арслан заан, савагт хирс мэтийн хүйтэнд тэсвэртэй том биетэй болхи амьтад устан оронд нь оронд хурдан хөдөлгөөнт амьтан бий болсон нь ан гөрөөсний шинэ зэвсэг багаж, арга барил шаардах болжээ. Энэ үед гарсан томоохон дэвшил нь хүмүүс модны уян хатан чанарыг таньж, тэрхүү чанарт тулгуурлан нум сумыг сэдэн бүтээсэн гэж үздэг. Энэ үед холбогдох нум сумын чулуун зэвүүд тус музейн үзмэрт бий.
Хүмүүс байгалийн зарим нэг нууцыг танин мэдэж зөвхөн бэлэн зүйлийг түүж цуглуулан хэрэгцээгээ хангаснаар хязгаарлагдахаа нэгэнт больж газар тариалан эрхлэх, ан амьтан гаршуулах оролдлого хийж эхэлжээ. Энэ үед анхны гэрийн тэжээмэл амьтан болох нохойг гаршуулсан юм.
Шинэ чулуун зэвсгийн үе Энэ үе нь чулуун багаж зэвсгийн хөгжлийн дээд шат юм. Манай орны хувьд энэ үеийг 8000 жилийн тэртээгээс эхэлсэн гэж үздэг ба төгсгөл нь газар бүрт харилцан адилгүй боловч 4000 жилийн өмнөөс төмөрлөгийг хэрэглэх болсноор энэ үе дуусгавар болжээ. Өмнөх үеэс ялгарах онцлог нь хүмүүс байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэхээсээ илүү өөрийн хэрэгцээг өөрсдөө бий болгосон зүйлээр хангах болсонд оршино. Энэ үеийн хүмүүсийн зэвсэг дархлах арга туршлага нь улам боловсронгуй болж чулуу зүлгэх өнгөлөх, өрөмдөж нүхлэх зэргээр үзэмжтэй, тодорхой зориулалттай багаж зэвсэг багаж хийж чаддаг болсон байна.
Энэ үеийн төгсгөлд хүмүүс шавар сав суулга хийх арга ухааныг эзэмшиж чадсан нь хэрэгцээний хүнсний зүйлээ хадгалах, хоол хүнсээ болгож буцалгаж идэх боломжийг олгожээ. Энэ үед хүмүүс хаш, хээрийн жонш, мана, цахиур чулуу зэрэг янз бүрийн хатуу чулуугаар багаж зэвсэг хийж, тэдгээр нь хурц бат бөх болж сайжирсан. Нас нөгчигсдөө оршуулах зан үйлийн анхны хэлбэр үүсч, амьддаа хэрэглэж явсан эд зүйл, гоёл чимэглэл багаж зэвсгийг нөгчигсдийн шарилыг нь дагалдуулан булж оршуулж байсан нь археологийн малтлагаас олддог.
Энэ бүхэн бол эртний хүмүүсийн дунд сүсэг бишрэл түүнтэй холбоотой зан үйл аажмаар буй болж, хойт насны тухай ухагдахуун үүссэнийг илэрхийлж байна. Шинэ чулуун зэвсгийн үеийн оршуулгын хэлбэр болон дагалдуулсан эд өлгийн зүйлсийг энд мөн харах боломжтой.
_________________ XolbooS
|