Ишлэл:
Ишлэл:
Би жилийн өмнө мөөгөцөртсөн юм. Тэр үедээ эмчлүүлээд гайгүй болсон ч одоог хүртэл 4-5 үзүүлсэн ч дахиад байна. Яахаа мэддэггүй. ЯМар нэгэн БЗХӨ байхгүй, чихрийн шижин үзүүлээгүй ч гэсэн байхгүй гэж бодож байна. Би 19 настай. Саяхан нэг үзүүлсэн дахиад л нөгөө эмээ бичиж өглөө. Ерөнхий шинж тэмдэг нь маш шингэн цагаан зүйл их ялгарах, бараг дотуур хувцас норгох шахдаг, бас маш их үнэртэй болсон. Цагаан юм үнэр 2 зэрэг гардаг, загатнах зовиур нээх их ажиглагдаагүй, үнэртэж байгаа юм нь маш хурц надад өөрт хаа хамаагүй үнэртэж мэдрэгддэг, их эвгүй. Энэ шинж тэмдгүүд илрээд хааяа нэг - хоёр хоног алга болоод буцаж гардаг. Би яах вэ?
Бүрэн төгс эмчилгээ л хийлгэ. Өөр арга байхгүй. Бүрэн төгс хийлгэвэл эдгэнэ. Дээр үед миний бичиж байсан доорх бичлэгийг унш!
Ишлэл:
Эдгэчихсэн байсан бэлгийн замын халдварт өвчин минь учир битүүлэг шалтгаанаар дахисан гэсэн хүмүүс маш их харагдаж байна. Үүний шалтгаан бол анх өвчин аваад эм уухдаа жишээ нь одоо 10 ширхэг эм уугаад бүрэн эдгэрэх ёстой байтал эдгээр хүмүүс 2 ширхэгийг уунгуут өвчин намдчихангуут нь эдгэчихлээ гэж бодоод бусад 8 ширхэгээ уулгүй хаядаг. Ингэхээр тэр өвчин огт эдгэх биш зүгээр л далд хэлбэрт ороод нуугдчихдаг. Дараа нь даарч хөрөх, эсвэл бэлгийн ариун цэвэр муутай залуутай (охинтой) унтахад л нөгөө далд унтаж нуугдаж байсан вирус сэрээд идэвхжээд цоо шинээр өвчин авсан мэт дахидаг. Тиймээс эхний 2-3 ширхэг эмээ уусны дараа өвчин огт байхгүй мэт болсон ч гэсэн 10 ширхэгээ дуустал уух хэрэгтэй. Ингэж байж бүрэн эдгэрнэ. Үүнийг мэдэхгүй хүмүүс салхинаас өвчин авчихлаа, даараад цистит хөдөллөө гэж яридаг. Ингэж эмээ олон дахин дутуу уугаад хаяад байвал бүүр тэр вирус чинь тэр эмэндээ дасал болоод тэр эмийг тоохоо болиод эдгэхээсээ өнгөрнө.
Ганц БЗХӨ ч биш ер нь бүх өвчний үед эмийг дутуу уувал ингэдэг.
Нэг дүгээрт мөөгөнцөр бэлгийн замын өвчин биш, хоёр дугаарт эмч өөрөө архагшсан гэдгийг нь хэлээд байхда тоохгүй нөгөө л нэг эмээ өгөөд байвал яах уу? Дутуу уугаагүй, сэдрээдэг тэр зүйлийг нь дахин хийх юм уу хайхрамжгүй орхиход дахидаг. Мөөгөнцөрийн дахих шалтгаан нь тийм байдаг: даарч хөрөх, бариу синтетик дотуур хувцас, антибиотик, мөн хоол унд, БЗХӨ, чихрийн шижин г.м. Тэгэхээр надад хэрэгтэй байгаа зүйл нь архагшсан мөөгөнцөрөөсөө яаж салсан тухайгаа хүмүүс санал бодлоо болон, эмч хүн дүгнэлт хийж зөвлөгөө өгөөсэй гэж хүсэж байна.