яаж со-той адилхан байхав дээ. со, япон чинь хятад маягийн царайтай улс. дорсгор шүдтэй. генетик, антропологийн шу -ны судалгаагаар аль хэдийнээ зааглаад ялгачихсан. Вики дэхь мэдээллийг харж бай, тэндхийн зарим мэдээлэл худал ч хэрэг болохоор юм бий. Тэнд аль хэдэн жилийн өмнө тавигдсан хуучин мэдээлэлд энэ талаар тодорхой байгаа. Монголчууд, тува, алтайчууд монголоид төрхтний умард салбарын /эх газрын/ төв азийн дэд бүлэгт багтдаг - С3 гаплогрупп төв азийн дэд бүлгийн гол суурь. Харин хятад, со, япончууд монголоид төрхтний өмнөд салбарын /номхон далайн/ зүүн азийн дэд бүлэгт багтдаг. Зүүн азийн дэд бүлгийг үндсэндээ энэ 3 бүрдүүлдэг, гурвууланд нь О гаплогрупп давамгайлдаг. Сайн мэдэхгүй хүнд вьетнам, индонези, киргиз, хятад бүгд ижил харагдана. Гэтэл хятад, со, япончуудыг хүртэл хооронд нь амархан ялгаж харж болдог. Харин монголчууд, казах, тува, алтай, киргизүүдтэй андуурагдах магадлал хамгийн их.
Казах, киргиз европ хэлт скифүүдтэй холилдсон ч ерөнхийдөө монголчуудтай тун ойролцоо. Зарим нь их монголжуу төрхтэй тул казах хүн гэж хэлэхгүй л бол монгол, казах эсэхийг хэн ч хэлж чадахааргүй ижил. Нэг европ хүн саяхан Алма-Атад очоод казах, монголчууд гайхмаар төстэй болохыг харсан тухайгаа бичсэн байсан.
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0 ... 2.AF.D1.85
https://en.wikipedia.org/wiki/Y-DNA_hap ... opulations
https://en.wikipedia.org/wiki/Y-DNA_hap ... heast_Asia
https://en.wikipedia.org/wiki/Haplogroup_O-M175
https://en.wikipedia.org/wiki/File:Hapl ... 9_edit.png