За жилийн гаруйн өмнө Resident Evil-ын Storyline-ыг орчуулж байгаад дуусгаж чадаагүй билээ.Сүүлрүүгээ жаал нуршаад ирэхээр нь орчуулахаа больсон байсан.Хүмүүст таалагдахгүй байх гэж бодоод.Ямарч байсан орчуулсан эхлэлээс нь тавья.
Resident evil Storyline(Resident evil он дараалал)
1921 он:
Ирээдүйд маш их гай гамшиг , сүйрэл дагуулах Вирус нээсэн James Marcus хорвоод мэндэлжээ.
1939 он:
James Marcus сургуулиа төгслөө.
1953 он :
Lisa Trevor хорвоод мэндэлжээ
Мөн Kenneth J.Sullivan

,Mikhail Victor төржээ.
1958 он:
Robert Kendo төрсөн байна.

!950-1960 аад оны үед Ozwell E.Spencer ,James Marcus бoлон Edward Ashford нар удаан хугацааны эрэл хайгуул ,судалгааны үр дүнд анхны эх вирус(нян) буюу Progenitor вирусийг нээсэн байна.James marcus шинэ нээлтийнхээ талаар :"
Бид эцсийн үр дүнд үүнийг оллоо... Шинэ вирус ! Бид түүнд "Progenitor " гэж нэр өглөө.Би даруйхан түүний талаархи нарийн судалгааг хийж эхэллээ" гэжээ.
1960он :
Albert Wesker төрлөө.(орч: Resident Evil тоглодог хүмүүс сайн мэдэх байх.Сүүлд үйл явдалд зөндөө оролцдог хар шил зүүсэн залуу)
Мөн Barry Burton төрсөн.Edward Ashford эx вирус судлах ажлаа эхлүүлсэн.
1962он :
William Birkin төрсөн
.George Trevor шинэ шилтгээний дизайнийг гаргаж ,4жилийн дараа барьж дууссан байна.
1963 он:
Brad Vickers
,Nicolai Ginovaev нар хорвоод мэндэлжээ.
1966 он:
Tyrell Patrick ,Rodriguez Juan Ravel нар төржээ.
1967он:
Ozwell E.Spencer ,James Marcus бoлон Edward Ashford нар эх вирусыг бодитоор ашиглах бололцоог судлав.Үүний үр дүнд Spencer эм ,эмзүйн компани байгуулах төлөвлөгөө боловсруулав.
-
11сар 20нд Jessica болон Lisa Trevor нар Progenitor вирусыг удирдах туршилт хийж байлаа.Jessica судалгааны хариу сөрөг гарсныг үзжээ.Гэвч тэр үүнийг Lisa-д хэлээгүй байна.Umbrella lisa дээр туршилтаа үргэлжлүүлсээр байв.
-
11сар 13 нд Архитектор George Trevor Specer-ын шилтгээнд хүрч ирсэн байна.
Тэр тэмдэглэлдээ:
New York дахь миний ажил дуусч ,би тэндээс яваад үдээс хойш 6 цагт шилтгээнд хүрч ирлээ.Шилтгээний үүдний өрөө маш уудам саруул зайтай байлаа.Мөн тэнд байсан 2-р давхар луу гардаг гол шат үнэхээр сүрлэг ,сэтгэл хөдөлгөм байна.Эн барилгын дизайн, шийдлийг хийсэн би өөртөө итгэхгүй байна. ..Тэр нэгэн өдөр Ozwell E.Spencer-ын ажлын өрөөнд анхны загварыг үзүүлж байхад тэр намайг үүнийгээ 5жилийн дотор бүрэн барьж дуусгахыг тушааж байсан.Тэгвэл одо энэ бүхэн баригджээ.
Гүн Spencer ,тэр бол сүрдмээр өндөр нуруутай том биетэй,түүний нүдний харц нь түүнийг маш их эрч хүчтэй ,өөртөө итгэлтэй байдлыг нь илтгэдэг.Тэр надаас саяхан нэг зүйл хүссэн нь намайг эхнэр Jessica блон охины хамт өөрийн энэ гэртээ дахиад хэсэг хугацаанд байхыг хүссэн юм.Гэхдээ энд байхад их сонин нууцлаг мэдрэмж төрдөг.Бид энэ орой хамтдаа оройн зоог барилаа.Зоогийн өрөө маш том уудам бөгөөд тэнд улаан зандан том ширээн дээр төрөл бүрийн хоол байлаа.Энд маш нам гүм байсан ба зөвхөн тэнд байсан том xөxөөтэй цагны дуу л сонсогдож байв.Энд зөвхөн Spencer ,Би, Jessica болон манай охин Lisa бид нар байлаа.Оройн зоогны дараа Lisa бидэнд Бетховены "Сарны соната" тоглож өглөө.Тэр үед гадаа бүтэн сар гарсан байлаа.
-
12сар 14 нд : Lisa Trevor тэмдэглэлийн дэвтэртээ бичихдээ:
Тариулсны дараа миний толгой эргэж байна.Би ээжээ харахгүй байна.Тэд түүнийг хаашаа аваачсан юм бол ? Тэр надаас хэзээ ч холдохгүй гэж амласан.Гэвч тэр намайг ганцааранг минь орхилоо гэж үү?
-Spencer ,George Trevor-ыг шилтгээнээр аялж ,мөн өөрийн уран зургийн цуглуулга болон нэгэн компани байгуулах төлөвлөгөөг сонирхохыг урив.
Trevor тэмдэглэлдээ :
Lord Spencer шилтгээний эргэн тойрныг үзэхэд минь замчиллаа.Тэр бас онцгой өрөөнүүдээ онгойлгож үзүүлсэн.Тэр өрөөнүүдэд маш онцгой эд зүйлс буюу Da Vinci-ын уран зураг,Raphael-ын гайхамшигт уран баримал болон бусад зүйлс байв.Бас нэг өрөөнд гялалзсан нүд бүхий баавгайн чихмэл,нөгөө нэг өрөөнд дундад зууны хүлэг баатрын хуяг байлаа.Эдгээр олон үнэт зүйлийг цуглуулсан Lord Spencer бол үнэхээр дэлхийн баян хүн юм.
-Тэр надад ярихдаа: Энэ бүхэн таалагдаж байгаа эсэхийг асуугаад ,мөн өөрийнхөө төлөвлөгөөг ярив.Түүний төлөвлөгөгөөр бол олон улсын эм зүй ,гоо сайхны компани байгуулах явдал гэнээ.Тэр компаниа юу гэж нэрлэхээ баттай шийдсэн гэнэ.Тэр нэр нь "Umbrella"
-
12сарын 15-19 Lisa Trevor-ын бие улам муудаж байсан ба оюун ухаанаа алдаж байлаа.
-
12сарын 18 George Trevor өөрийн эxнэр ба хүүхдээ харалгүй нэлээд удсан бөгөөд энэ талаараа:
Миний эр бүл эргэж ирсэнгүй,Энд бас телефон алга мөн энд байхаднадад таалагдахгүй байна.Би өнөөдөр 2 давхарт гарлаа.Тэнд гарахад ямар нэгэн зүйл гуаглаж ,донгодох сонсогдсон.Энэ нь надад муу ёр юм шиг санагдлаа.Мөн тэнд газар доорхи хонгил хүртэл буусан төмөр шат байлаа.Мөн тэр хонгилд нууцлаг хүрхрээ байна."Энэ миний хийсэн ажил биш байна.Хэн хэзээ энд ийм зүйл хийсэн юм бол?"
-
12сарын 24 George Trevor шилтгээнд ирээд 11 хоног өнгөрчээ.
Би энд дахиад удаан байна гэж үү?(нэгэн удаа түүн дээр лабораторийн халад өмссөн хүн хоол авч ирж өгсөн байна)
Энд энэ шилтгээний нууцыг мэдэх 2 л хүн байна.Lord Spencer ба би.Ийм учраас тэд намайг алахыг хүсч байна.Тэгвэл нууцыг мэдэx хүн ганцхан Lord Spencer болно.Гэхдээ ямар зорилгоор?Би шалтгааныг нь мэдэхгүй байна.Одоо энд удаан байх аюултай.Миний гэр бүл ..... би тэднийг зүгээр байгаа гэж найдаж байна...Би заавал тэднийг аврах ёстой....Jessica , Lisa.
-
12сарын 26 Шилтээний эргэн тойронд бoлж байгаа үл явдлууд George Trevor-ын сэтгэл санааг улам зовоож байлаа.Дээрээс нь тэр газар доорхи хонгилд төөрсөн байлаа.
Тэр тэмдэглэлдээ:Би өөрийн дуртай асаагуураа гээчлээ. -Тэр асаагуур бол Jessica миний төрсөн өдрөөр бэлэглэсэн бэлэг байсан юм.Одо би энэ харанхуй газраар явахад улам хэцүү боллоо.
-
12сарын 27 George Trevor тэмдэглэлдээ цааш нь бичихдээ:
Би өнөөдөр нэг өрөөнд орсон боловч гарч чадахгүй байна.Гэхдээ ямар нэгэн аргаар эндээс гарах л ёстой.
-
12сарын 29 George Trevor Spencer-ийн шилтгээнд занганд орсон байна.Тэр бичихдээ:
Би гарч чадахгүй байна.Би гарах арга хайсан боловч чадсангүй, үнэхээр занганд оржээ.Би газар сайгүй тэднийг хайсан.Лабораториос гарсан том шилэн хоолойнд ямар нэг зүйл дүүрэн байлаа.Чийгтэй аймшгийн агуй.....Би хаана байна аа?
Эхлээд би нүдэндээ итгэсэнгүй.Учир нь хонгилийн нэг буланд миний сайн мэдэх өндөр өсгийтэй гутал......Хамгийн түрүүнд миний санаанд нэг нэр орж ирлээ.Тэр бол Jessica .Үгүй ээ би тэднийг амьд гэдэгт итгэж байна.
-
12сарын 30 George Trevor үхэж байлаа.Тэр энд юм идэлгүй зөндөө олон хоножээ.
Тэр тэмдэглэлдээ сүүлийн мөрүүдийг бичиж байлаа.
:
Би удаxгүй галзуурах гэж байгаагаа мэдэрч эхэллээ.Надад юу тохиолдоод байна?Би яагаад үхэх гэж байдаг билээ.Би энэ аймшиг төрүүлсэн шилтгээний загварыг хийсэн гэж үү?
Энэ үед лабораторид маргаан болсон байна.Marcus Spencer-тэй маргалдсан байна.Marcus энэ талаараа:
Чөтгөр ав Spencer тэр өнөөдөр надаас дахиад шаардлаа.Түүний бодлоор бол "Progenitor" бол мөнгө олж болох багаж юм байхаа. Тэнэг! Түүний хэсний дагуу судалгаа хийвэл зөвхөн сөрөг үр дагавар л гарна.би зөвхөн зөв аргаар "Progenitor"-ы хөгжүүлэхийг хүсч байна.