#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.13.26 7:32 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 329 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 713 Дараагийн

Mongoliin tuuhendeh hamgiin muu nuluu uzuulsen mongol hun hun hen be?
Hubilai haan 41%  41%  [ 35 ]
Undur gegeen Zanabazar 20%  20%  [ 17 ]
Tusheet han Chuhandorj 8%  8%  [ 7 ]
Yuzen Van Tsengunjav ba tuunii udam Nyant van nar 9%  9%  [ 8 ]
Shanzav hutagt Badamdorj 9%  9%  [ 8 ]
H.Choibalsan 6%  6%  [ 5 ]
Yu.Tsedenbal 5%  5%  [ 4 ]
Amarsanaa 2%  2%  [ 2 ]
Нийт санал: 86
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.07 12:22 am 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.27.04 10:03 pm
Бичлэгүүд: 903
Байршил: EU
Ер нь би бол хувьдаа ингэж боддог юм...

Занабазар бол агуу удирдагч гэдгээсээ илүү соён гэгээрүүлэгч урлагийн хүн байсан юм болов уу гэж бодхийн.Анхны Богд тэрээр ард түмнийхээ дунд маш их нэр хүндтэй байсан бөгөөд Алтан ургийн угсаа залгамжлах бүрэн эрх нь байсан аж.Манж руу дагаар ордгийг нь тэр үеийн цаг үетэй тохируулан хийсэн зөв алхам гэж үзээд байна.Уул нь бол яг Манжид дарлуулаагүй юм байгаамшд.Хоёр орны хооронд хийсэн Вассалын гэрээ гэдэгтэй дөхөж очих байх.Ямар ч байсан Монгол хүнийг сүрхий ад үзээд байсангүй аж,хятадуудыг Монголд суурьшхыг хориглож ер нь нэг үгээр хоёр улсын хооронд хийсэн гэрээл гэж ойлгоод байгаа юм.Яахав Манжийн тал илүү эрхтэй л байсан байх.Сүүлд л Манж хятадчиглагдан янз бүрийн улс төрийн бодлогуудыг Монголд явуулж байсан юм шиг байгаан.

Харин Галдан Бошгот бол гарамгай байлдан дагуулагч мөн цэргийн жанжин байсан юм шиг байгаан.Түүний туйлын гол хүсэж байсан зүйл бол ямар ч Монгол хүний сэтгэлд орших Монголыг нэгтгэх.Гэвч үеийн үед хэзээ хэзээний нутгархаг жалгасаг үзэлтэй Монголчууд түүнийг хаан ширээнд суулгаж түүнд зүтгэхийг хүссэнгүй.Иймд угийн хурдан харгис хэрцгий зантай Галдан халхыг дээрэмдэж алж хядан улмаар нэр хүндээ алдсан хэрэг.

Ерөнхийдөө нэг иймэрхүү л юм шиг байгаан.Хамгийн гол нь аль ч талаар бодсон хоёр талын лидерүүдийн хүсэл зорилго хоёул Монгол орны төлөө байжээ.Занабазар Монголчуудын амар амгалан тайван байдлыг эрхэмлэж,харин Галдан Бошгот хүчирхэг Монгол улсыг хүчээр байгуулахыг оролдож.Зөв бурууг нь мэдэхгүй юм.Түүхийн тал дээр мэдлэг дутмаг учир алдаж эндсэн юм гарч магадгүй,хүлцэл өчье

_________________
Foruming


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.07 12:30 am 
Оффлайн
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.22.03 2:53 pm
Бичлэгүүд: 312
Байршил: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Ишлэл:
Ер нь би бол хувьдаа ингэж боддог юм...

Занабазар бол агуу удирдагч гэдгээсээ илүү соён гэгээрүүлэгч урлагийн хүн байсан юм болов уу гэж бодхийн.Анхны Богд тэрээр ард түмнийхээ дунд маш их нэр хүндтэй байсан бөгөөд Алтан ургийн угсаа залгамжлах бүрэн эрх нь байсан аж.Манж руу дагаар ордгийг нь тэр үеийн цаг үетэй тохируулан хийсэн зөв алхам гэж үзээд байна.Уул нь бол яг Манжид дарлуулаагүй юм байгаамшд.Хоёр орны хооронд хийсэн Вассалын гэрээ гэдэгтэй дөхөж очих байх.Ямар ч байсан Монгол хүнийг сүрхий ад үзээд байсангүй аж,хятадуудыг Монголд суурьшхыг хориглож ер нь нэг үгээр хоёр улсын хооронд хийсэн гэрээл гэж ойлгоод байгаа юм.Яахав Манжийн тал илүү эрхтэй л байсан байх.Сүүлд л Манж хятадчиглагдан янз бүрийн улс төрийн бодлогуудыг Монголд явуулж байсан юм шиг байгаан.
Занабазар Халхад асар нөлөөтэй байсан нь үнэн байх.

Халхын ноёд цуглараад Орос Манж хоёрын алиныг нь сонгох талаар хэлэлцсэн гэж Манжийн эх сурвалжид байдаг гэж нэгэн герман түүхч бичсэн байсан. Тэгээд Занабазар Манжийг сонгосон нь дээр гэж үзсэнээр Халх Манжид дагаар оржээ.

Оросын харьяа болсон бол өдийд тусгаар улс болж чадаагүй явах байх аа. Сонин нь гэвэл Галданг дагах тухай ярилцаагүй байгаа юм.

Тэр Манж Халх хоёрын тохиролцоог уг нь Манжийн зүгээс байнга зөрчсөөр ирсэн. Халхын 8 хошууг 95 болгочихсон гм-ээр уудлавал их юм бий.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.09.07 1:40 am 
Оффлайн
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.22.03 2:53 pm
Бичлэгүүд: 312
Байршил: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
Энэ санал асуулгын хүмүүс цаг үеэрээ хол зөрүүтэй тул нэг доор жагсааж болохгүй байх, ингэж салгавал ямар байна:

XIII зуун

Дөрэгэнэ хатан: Өгөдэй хааны нэр заасан ач хүүг нь хаан суулгалгүй өөрийнхөө хүү Гүегийг хаан болгосон. Гүег Бат хоёр хоорондоо зөрчилтэй тул Батын салан тусгаарлах санаа хүчтэй болсон.

Мөнх + Бат: Энэ хоёр хуйвалдаж байж Өгөдэйн удмынхнаас хаан ширээ булаасан

Хубилай: Oйлгомжтой

Аригбөх болон түүний нөхөд: Хубилайг эзгүй хоорондуур хаан ширээнд суусан

Хайду: Асар их цуст дайн дэгдээж улс бутрах явцыг түргэтгэсэн


1368 оноос Батмөнх хаан хүртэл

Элбэг хаан: Гэргийд нь тачаадаад дүүгээ алсан. Энэ хэрэгт хүчин зүтгэсэн нэгэн бялдууч ойрад ноёныг хилсээр алснаас болж баруун зүүн гэж задарсан тухай Алтан товч, Шар тууж, Эрдэнийн товч гм монгол эх сурвалжуудад бий. Энэхүү бялдууч ойрад ноён бол Хуухай Дааюу бөгөөд Тогоон, Эсэн, Галдан нарын өвөг дээдэс шүү дээ.

Тогоон: Хууль бусаар хаан суух гээд их нэрмээс болсон хүн.

Эсэн: Чингисийн алтан урагийн олон хүнийг алсан. Хууль бусаар хаан сууж олны дургүйцлийг төрүүлсэн.

Агбаржин жонон: Ойрадтай байлдах гээд явж байхдаа гэнэт санаагаа буруулж ах Тогтобух буюу Тайсун хааныхаа эсрэг босож Ойрадын талд орж их хааны үхэлд шууд оролцсон урвагч тэнэг эр. Энэ хүн Батмөнх хааны аав Баянмөнх жононгийн өвөө нь шүү дээ.


Батмөнх даян хаанаас Манжид эзлэгдэх хүртэл

Алтан хан Ананд: Дарайсун хаантай мөчөөрхдөг байсан. Түвдийн шарын шашиныг оруулж ирсэн асар их нүгэл түүнийх.

Лигдэн хаан: Ойр хавийнхаа олон аймагийг Манжийн аманд түлхэн оруулсан буруу бодлого явуулж байсан.

Чахундорж + Занабазар: Ойлгомжтой

Галдан: Халх руу довтолж Манжийн ам руу түлхсэн том нүгэл буй.

Амарсанаа: Ойлгомжтой.


1911 он хүртэл

Одоогоор хэн нэгэн хүний нэр санаанд орохгүй байна.


1911 оноос хойш

Богд хаан: Намнансүрэн, Ханддорж, Цэрэнчимэд гм нөлөө бүхий, Ар Монголыг тусгаар болоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн амийг хороосон. Шанзавын яамны хэдэн лам нарыг улсын чухал албан тушаалд томилж улс самуурахад их нөлөө үзүүлсэн.

Бадамдорж: Оросын хувьсгалаас айж Чен-И гэгчтэй хуйвалдаж Хятадын нэг муж болохыг хүлээн зөвшөөрсөн бичиг үйлдсэн том нүгэл түүнийх.

Элбэгдорж Ринчино: Коминтерний төлөөлөгч тэр бээр нэг хэсэг Монголын "хаан" байсан. Түүний шууд оролцоотойгоор олон хүний амь үрэгдсэн.

Чойбалсан: Ойлгомжтой

Цэдэнбал: Ойлгомжтой.



1990 оноос хойш
Та бүхний шийдэх хэрэг :lol:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.07 9:37 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Бичлэгүүд: 694
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр
Бат хаан (1208-1255)


Монголын эзэнт гvрний хаан, 1236-1242 онуудад Дорнод болон Тєв Европт хийсэн аян дайныг удирдагч Батхаан нь аугаа байлдан дагуулагч Чингис хааны ууган хvv Зvчийн хvv болон тєрж эцгийнхээ гэрээслэл ёсоор Аралын тэнгисээс баруун, баруун-хойд зvг орших Монголын эзэмшил нутгийг захирах болжээ.
Чингис хааны гурав дахь хvv Єгєєдэй тvvнд эцгийнх нь эзэмшил нутаг болох Кавказ, Хорезмийн хаант улсын нутгийг 1227 онд таслан єгчээ. Тvvнд ногдсон нутаг нь тvvний байлдан дагуулах єрнєдийн орнуудтай хиллэж байв.

Бат хаан 19 настайдаа гэхэд суут євєг эцгийнхээ аян дайн хийх стратеги, тактикийг гvнзгий судалж эзэмшсэн, их морин цэргийг захирах чадвартай цэргийн дарга болон тєлєвшсєн байв. Тvvний эцэг Зvч ууган хvvгээ цэргvvддээ vлгэр дууриалал болохуйц жинхэнэ цэрэг болгон хvмvvжvvлж их цэрэг удирдах урлаг, улам єргєжин тэлсээр байгаа улс орондоо дотоодын самуун vймээн гаргахгvй удирдаж байх чадварыг тvvнд зааж сургажээ.

Чингис хааны хоёр дахь хvv Цагаадай хааны санаачилгаар 1229 онд зохион байгуулсан Монголын хаадын хуралдайгаас аугаа байлдан дагуулагч эцгийнхээ гэрээслэлийг хэрэгжvvлж Хятад, Солонгос, Энэтхэг, Европийг бvхэлд нь байлдан эзлэх аян дайн хийх тvvхэн шийдвэр гаргаж гол цохилтыг нар мандах нутгаас баруун зvг хийхийг онцлон заасан байв. Vvнд кипчак (половец), оросын вангууд, Ижил мєрєн хавийн болгаруудын нутгийг эзлэн тvрэмгийлэхэд хамгийн их цэргийг хуваарилж тvvнийг Бат хаанд захируулахаар болж тvvний удирдлагад тvvний ах дvv, vеэл дvv нар тэдний дотор Єгєєдэй хааны хvv ирээдvйн Гvег хаан, Тулуй
хааны хvv ирээдvйн Мєнх хаан нар тус тусын цэрэгтэйгээ оржээ. Бат хааныг Монголын цэргийн нэрт жанжин Сvвээдэй, Хубулай нарыг дагалдуулжээ.

Иртыш мєрний эх хавьд хуралдуулсан монголын 140 мянган их морин цэрэг 1236 оны хоёрдугаар сард баруун зvгт аян дайнд мордож нэг жилийн хугацаанд Ижил мєрний урсгалын дунд нутаг, Зэрлэгтал, Каммын болгаруудын НУТГИЙГ эзэлж аливаа эсэргvvцлийг хэрцгийлэн дарж хот сууринг галдан шатааж олон арван мянган хvнийг монголын хаад, ноёд, цэргvvдийн гэр бvлд зарц болгож байв.

Бат хаан уужим талд морин цэргvvд, морьдоо хэсэг амраагаад 1237 онд орос нутаг руу анхны аян дайныг хийж Зэрлэг талтай хиллэдэг Рязаний вант улсын нутагт нэвтрэн орж ирэв. Рязаний Юрий Егоревич ван орос нутагт аюул учирч байгаа тухай харанга дэлдэж бусад вангуудад хандаж хамтран тэмцэхийг уриалахад нь ганц нь ч хариу єгсєнгvй. Тэгээд Монголын морин цэргийг хилийн орчим тосон байлдахаар шийдэж Воронежийн ой руу цэрэг явуулсан нь хvч тэнцвэргvй тулалдаанд хядуулжээ.

Бат хаан 1237 оны 12 дугаар сарын 16-нд Рязань хотыг бvслэлт хийж эхнэр, охидуудаа авчран тушаах тухай тулган шаардлагынхаа хариуд "Биднийг амьд байгаа цагт горьдсоны чинь гарз!" гэсэн хариу авч дайралтын багууд байгуулж цайз руу зогсолтгvй дайралт хийсээр 21 -ний єдєр хотод нэвтэрч ихээхэн хохирол амсаж байж эзлэв. Юрий Егоревич вангийн нэгэн цэргийн дарга Евпатий Коловрат алс холын аянд явж байхдаа Рязань хотыг тvйвээсэн тухай гунигт мэдээ авмагц яаран буцан ирж урилгагvй зочид руу vе vе гэнэтийн дайралт нилээд зовоож багагvй хохирол учруулж байсан ч нэгэн удаа бvслэгдэж цєм
алагджээ.

Монгол-татарын цэрэг рязань нутгийг тvйвээсний дараа Владимир-Суздалийн вант улсын нутагт нэвтэрч ойд модонд оросын цэрэг аюул учруулдагийг гашуун туршлагаар мэддэг болсон тул Мещерийн ой дундуур дайран гарахаас эмээж нийслэл Владимир хот руу явсангvй, тvvнийг тойрч Москва, Коломна хотууд руу явав. Владимир хотоос Монголын морин цэргийг тосож цєєхєн тооны орос цэрэг замд гарсан ч Коломна хотын ойролцоо хvч давуу дайсанд дийлджээ.

Монгол-татарын цэрэг тэр vед жижигхэн модон цайз байсан Москва хотыг булаан авч тvймэрдэж цааш явж замд тааралдсан бvх хот сууринг эзэлж 1238 оны хоёрдугаар сарын 3-нд Владимир хотыг бvслэлт хийв. Энэ vед Юрий Всеволодович ван эзэмшил нутгийнхаа хойд нутагт цэргийн нєхєрлєл бvрдvvлж нийслэлдээ байхгvй байсан ч хотын оршин суугчид шургуу эсэргvvцэл vзvvлж бvслэлт сунжрах тєлєвтэй болоход Бат хаан цэргийнхээ зарим хэсгийг авч оросын томоохон хотын нэг болох Суздаль хотыг эзэлж бvх оршин суугчдыг нь хvйс тэмтэрчээ.

Дараа нь Владимир хот руу ирж хана цємлєгч тєхєєрємж хэрэглэж гурван талаас нь зэрэг дайралт хийж хоёрдугаар сарын 7-нд сая нэг эзэлжээ. Vvний дараа Владимир-Суздалийн вант улсын бусад бvх хот, тосгоныг дайлаар мордож газрын хєрстэй тэгшилжээ.

Энэ зуур Владимирийн Их ван Юрий Всеволодич Сити голын эрэг дээр цєєнгvй цэрэг тєвлєрvvлж оросын бусад нутгаас ирэх цэргийг хvлээж байтал монгол-татарын цэрэг хvчээ хуралдуулахаас нь ємнє амжиж цохилт єгєхєєр замд яаравчлан гарч Владимир, Тверь, Ярославь хотуудын зvгээс зэрэг ойртон очиж 1238 оны гуравдугаар сарын 4-нд оросын цэрэг рvv гэнэт дайрч богино хугацаанд хиар цохижээ.

Энэ ялалтын дараа Бат хааны цэрэг Чєлєєт Новгород хотыг зvглэн замд гарсан ч хаврын шавар шалбаагт морьдын хєл нь шигдэж урагшлах бололцоогvй болсон тул Торжок хотыг бvслэлт хийж хоёр долоо хоногийн дараа эзэлж, дєрєвдvгээр сарын эхээр Новгород хот руу хоёр зуун километр ойртсоноо гэнэт ємнє зvг рvv буцжээ.

Бат хаан буцах замдаа жижигхэн Козельск хотыг бvслэлт хийж дєрвєн мянган цэргээ алдаж сая нэг хотод нэвтэрч "чєтгєрийн хот" гэж харааж бvх оршин суугчдыг нь тvvний дотор балчир хvvхдvvд, эмэгтэйчvvд, єтгєс хєгшдийг ч амийг хэтрvvлэлгvй, цємийг хядаж бvх байшин барилгыг тvймэрдэж хэрмийг нураажээ.

Бат хаан хээр талд их цэргээ амрааж хvчээ сэлбэсний дараа оросын ємнєд болон баруун нутгийг эзлэхээр 1239 онд дахин халдаж Переяславль, Чернигов хотуудыг дараалан эзлэж Киев хотыг бvсэлж чулуу шидэгч, хана цємлєгч тєхєєрємж хэрэглэж хотын оршин суугчдын шургуу эсэргvvцлийг дарж 1240 оны 12 дугаар сарын 6-нд эзлэжээ. Дараа нь монголын морин цэрэг баруун-ємнєд оросын Волынийн болон Галицийн ван улсын нутгийг тvйвээж зvvн-хойд нутагт давшин ирэхэд хvн ам нь гvн битvv ойд нуугдаж амьд гэрчээ

1237-1240 онуудад Бат хаан оросын хот, тосгодыг vнс нурам болгон хувиргаж олон арван мянган хvнийг боол зарц болгон нутагтаа илгээж байлаа. Вангуудын цэргийн нєхєрлєлvvд дараалан хvйс тэмтрvvлж орос нутаг ємгєєлєн хамгаалах хvнгvй болжээ. Оросын вангууд эзлэн тvрэмгийлэгчдийн эсрэг хамтран тэмцэхгvй байснаар бvгд тус тусдаа хичнээн ч шургуу эрэлхэг тулалдсан ч ялагдсаар байсан юм.

1240 оны сvvлчээр татар-монголын цэрэг гурван цуваагаар тєв Европт нэвтэрч Польш, Чех, Унгар, Далмаци, Валахи, Трансильванийн нутагт довтолжээ. Бат хаан цэргийнхээ гол хучийг захирч Галицийн зvгээс унгарын тэгш талд орж ирэв. Нvvдэлчин Монголчууд айсуй тухай мэдээ сонсоод баруун европийн ард тvмнvvд дагжин чичирч яахаа мэдэхгvй байв. 1241 оны хавар монгол-татарын цэрэг доод Силези нутгийн Лигницийн талд герман, польшийн феодалуудын нэгдсэн армийн хорин мянган цэргийг бут цохив. Бат хаан Морави нутагт Оломоуц хотын орчим чех, германы хvнд рыцариудын баг цэрэгтэй тулгарч Богемийн цэргийн дарга Ярославын удирсан цэрэг монгол -татарын цэргийн нэг тvмтийг дийлж ухраасан байв.

Тєв Европийн нутагт нэвтэрсэн Монголын морин цэрэг орос нутгийнх шиг модон хэрэм, цайз биш, чулуун шилтгээн, цайзыг дайран эзлэх болж илvv их хохирол амсаж байлаа. Карпатын уулсыг давж унгарын нутагт орсон Монголын цэрэг нилээд ширvvн эсэргvvцэлтэй тулгараа. Унгарын хаан бvх цэргээ нийслэл Пешт хотод хуралдуулж Монголын цэргийн дайралтыг хоёр cap гаруй хугацаанд тэсэж чадав. Тэгээд Монголын цэрэг унгарын цэргийг залилж хээр тал газар гаргах зорилгоор Сайо голын зvг зориуд ухарчээ. Унгарын хаан 1241 оны гуравдугаар сард холбоотны цэргээ Сайо голын эрэг дээр хуарагнан бууж хєсєг тэргээр эргэн тойрон бэхлэлт хийж голын ганц гvvрийг хамгаалалтад авав. Гэтэл Монголын морин цэрэг ШЄНЄ дєлєєр гvvр, голын бvх гармийг булаан авч холбоотны цэргийн хуарангийн ойролцоо довууд дээр хээрийн хуарангаа байрлуулав. Рыцариуд монголын цэргийн хуаран руу дайралт хийсэн ч суман мєндєр, шидсэн чулуунд єртєн байрлалдаа буцжээ. Рыцарийн дахин нэг баг цэрэг дайралт хийхэд монголын морин цэрэг бvслэн устгаж холбоотны цэрэгт дунай мєрний зvгт ухрах бололцоо олгомогцоо араас нь 6 хоног мєрдєж хэсэг хэсгээр нь таслан устгасаар Пешт хотод нэвтэрч чаджээ.

Унгарын нийслэлийг эзлэсний дараа Сvвээдэй жанжны удирдсан цэрэг тус орны хот сууринг тvйвээн сvйтгэж Унгарын хааныг Далмацийн нутаг хvртэл элджээ. Тvvний зэрэгцээ Хубулай жанжны цэрэг Словени, Краоци, Сербийг байлдан дагуулав. Монгол-татарын цэрэг Адриатын тэнгисийн эрэг хvрч ар талдаа хоёр ч удаа аян дайн хийж бvрэн эрхшээлдээ оруулж чадаагvй оросын нутгийг ар талдаа байлгахыг хvссэнгvй, дорно зvг хєлгийн жолоог залахад европийн ард тvмнvvд магнай тэнийн баярлажээ.

Бат хаан оросын ємнєд нутгаар буцах замдаа Иртыш мєрнєєс Дунай мєрєн хvртэлх асар уудам нутагт Алтны Ордны улсыг байгуулж Ижил мєрний урсгалын доод хэсэгт, єнєєгийн Астрахань хотын ойролцоо нийслэл хотын шав тавьж Сарай-Бат гэж нэрлэжээ. Ийнхvv орос нутаг хэдэн зуун жилийн турш Алтан Ордны улсын дарлалд оржээ. Бат хаан оросын бvх нутгаас авч байгаа албан татвараар нийслэлээ босгож эзлэгдсэн нутаг дэвсгэрээс олзлон авчирсан уран гартнуудаар гоёмсог хот бариулжээ.Бат хаан 1251 онд Монголын эзэнт гvрэнд гарсан тєрийн эргэлтэд идэвхтэй оролцож єєрийн тєлєєний хvн Мєнхийг хаанаар єргємжлvvлжээ. Гэхдээ Алтан Ордны улсыг дангаар захирсан хэвээр байв.

Монголын алдарт цэргийн жанжин Бат хаан аугаа євєг эцэг, тєрсєн эцгийнхээ vйл хэргийг нэр тєртэй залгамжлагч байж тэдний євлєн уламжлуулсан цэргийн тєгс урлагийг улам хєгжvvлж аян дайн их морин цэргээр гэнэт дайралт хийх, томоохон тулалдаан хийхээс зайлсхийх, дайсныг туйлдуулах байлдааны тактикийг гарамгай хэрэглэж их амжилтад хvрч байжээ.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.07 10:15 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
1990 оноос хойш:
1: М.Энхсайхан /Импортын гаалийн татаварыг тэглэсэн./
2: П.Очирбат /Тамсагын нефтийн орд газрыг хятдуудад худалдаж баяжсан/

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.07 4:25 am 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.03.03 7:33 pm
Бичлэгүүд: 35
Байршил: Ulaanbaatar
Бид
1.түүхээ сайн мэдэхгүй.
2.барьцгүй, biased.

Энхбаярыг одоо учиргүй муулж байгаа ч, 50 жилийн дараа зүгээр л өршөөж орхино.
Санаж байнаа уу? 90-д оны үед хуучин социалист орнууд экс-удирдагчдаа эсвэл буудаж алаад, эсвэл шүүж байсан үед Цэдэнбалтай Дожоодоржийн хийсэн ярилцлагыг Монголчууд бүгд зурагтаар үзсэн байх. Орос авгайн гарын алганд, өвчинд баригдаж өтөлсөн хөөрхий өвгөн үзүүлсэн. Тэр хэсэгхэн дүрийг хараад л, өрөвдөөд өршөөж орхисон. Хэзээ нэгтээ тэр хөөрхий өвгөний дүр ахиж гарч ирэх бий вий.
Тэр үед бас case-based decision хийх байхдаа :?

_________________
Garyin useg het urt baina


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.07 4:25 am 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.03.03 7:33 pm
Бичлэгүүд: 35
Байршил: Ulaanbaatar
Энэ thread-ийн учрыг сайн ухаж ойлгосонгүй.
Ийм учир начиртай зүйлийг санал асуулгаар шийдээд, дараа нь өөрсдөө өрөвдөлтэй байдалд орсон шалтгаанаа өнөөх хүндээ тохоод, тэр нэг үйлтэй амьтан байгаагүй бол өдийд ...гээд л өнөөх хүнээ зүхээд суух уу?
Түүхээ сайн мэдэх, судлахын ач холбогдолыг ойлгож байна. Гэхдээ санал асуулгаар түүхээ шийдэж боломгүй юм. Тэгж болдог юм бол, шулуухнаар нь түүхийн бүх баримт бичгийг цуглуулаад л статистикийн тест хийгээд хамгийн боломжит хэсгийг нь гаргаач. :|

Зарим хүмүүс, "тэр *****, энэ *****" гэж ирээд л ярих юм. Муу зүйл хийсэн байж болох ч, бидний түүхийг бүтээлцсэн өвөг дээдэстээ хэт хүндлэлгүй хандаж болох уу? Муу зүйл хийсэн эсэхийг нь ч мэдэхгүй байж.

_________________
Garyin useg het urt baina


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.07 11:39 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Муулж сайлсандаа ч биш л дээ. Тvvх бол тvvх. Энэ нь эргээгээд сургамж юм. Жишээ нь Ба ли ин гын Цэрэндєржтєнvvдыг дээрээ залаад байвал юу болдогыг тодоор харж болох толь ч гэж болох юм. Эндээс суралцаад одоо тэр энхсайхан элбэгдєрж гэх мэт гахайнуудыг эх оронд нь хєєж явуулах хэрэгтэй гэдгийг ойлгох боломж олдож байгаа юмдаа.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.10 4:17 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.02 1:18 am
Бичлэгүүд: 179
Байршил: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Chinii Ochirbat gesentei bol sanal niilne shuu. Harin Choibalsan bol Orosuudiin shahaltaar tedgeer evgui uildluudiig hiihees argagui baidald orson baih. Choibalsan-d er n erh medel gej ium baga baisan ch chadlaaraa l Mongoliin tusgaar togtnoliig avj uldsen gej oilgodog. Harin Tsedenbal Sambuu dargiin daraa erh avahad mongol unendee dundad zuunaaraa shahuu baisan biz dee? Ter hunii 40 jiliin udirdlaga mongol orniig odoogiin iim devshilted baidald shiljihed devsger bolj ogsontei margah hun barag baihgui biz. Dundad zuunaas 90 onii ardchilaliin hoorond asar ih devshilted oorchloltuudiig hiisen, zailshgui Orosiin demjlegiig avahaas oor arga baigaagui. Naad zah n eruul mendiin salbariin amjiltiin ur dund heden mongol hed boltloo urjiv, tuunees gadna eronhii bolovsroliin tovshin bolon urlag, sport, mongolchuudiin odoonii tov UB hotiin hogjlil yah argagui Tsebenbaltai holbootoi. Ter hun ooroo haan shig jargaad, ard tumnee LATIN AMERIKiin esvel AFRIK-iin udirdagchid shig haayagui biz dee? Mon Batmonhiin ZG kommunist deglemiig ustgahad ardchiliinhanaas dutuugui huvi nemer oruulsan biz dee (buren bureldhuuneeree ogtsoroh)? Hervee ted tsagdaa tsereg hereglesen bol odiid Mongol oron gadaadiin idesh l boloh baisan. Mongolchuudad 1920-iod ond unendee kapitalist boloh uu Nagarjunain uzel dagah uu gesen Songolt ch baigaagui. Urd Hoid horshiihoo jishgiig dagsan n bidnii huvid tuiliin zov bish ch gesen amia amrah tsoriin gants bolomj n baisan. Tsagiin baidal dulaarj, delhii niit choloot niigmiig hundetgeh handlagatai bolson ued Mongol uls, niiteeree erh choloot system ruu orson bolohoor odoo bid socialist udirdagchidaa haraar budaj gaviyag n uguisgeh n tuhain huniig ooriih n medleg sultaig notlohoos oor asuudal gargaj irehgui baina.

_________________
remember the snaps, oh M-Man!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.15.10 10:11 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.06.09 11:45 am
Бичлэгүүд: 5198
Байршил: God did not create man, man created god.
Мэдээж Занабазар, Галдангаас айсандаа Халх Монголчуудыг авч манжид дагаар орсон новш, хүмүүс энэ талаар нарийн мэдэхгүй болохоор тэрнийг их сайн хүн ухааны юм бодож явдаг нь харамсалтай, хэрэв тэр Галдан бошигттой хамт манжтай тэмцсэн бол Монголчууд 220 жил харийн эрхшээлд тарчилаа ч уу, гүү чүү, бараг л гүү байх даа, Хубилайг хүмүүс их муугаар боддог нь бас харамсалтай, Их Монголын хамгийн ухаалаг хаадын нэг байсан юмсан...

_________________
[URL=https://matchnow.info]Finest Сasual Dating[/URL]


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.10 1:34 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Хубилай хаантан тийм л сэцэн хаан байсан юм бол хэдэн жараахайны завь хийж өгсөн хятадуудаас ухаан илүү гараад жинхэнэ байлдааны хөлөг онгоц хийлгээд Японыг дайлах нь яасан юм.

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.10 1:53 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Хубилай хаан л байх даа. нийслэлээ Бээжинд шилжүүлсэн. Тэр усан онгоцуудыг Хятад биш Солонгосчууд хийсэн. Зарим түүхийн эх сурвалжууд "Гуулин улсынхан албаар ёроолыг н цоорхой хийсэн" гэдэг юм билээ.

Занабазар яг тэгсэн ч юм билүү хэн мэдлээ. Монголын түүхэн дэх томоохон хүнээ хэдэн хараалаар булаад байж болохгүй байх. Монголын соёлд үнэлж баршгүй их юм бүтээсэн хүн шүү дээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.10 6:30 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.17.10 11:41 am
Бичлэгүүд: 64
-


Сүүлийн удаа Reck 11-р сар.15.10 6:20 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.10 8:06 pm 
Оффлайн
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.09.09 4:29 pm
Бичлэгүүд: 413
Байршил: ~~Гашилсан тархин дотроо бэлчиж явна..
Ишлэл:
Хубилай хаан л байх даа. нийслэлээ Бээжинд шилжүүлсэн. Тэр усан онгоцуудыг Хятад биш Солонгосчууд хийсэн. Зарим түүхийн эх сурвалжууд "Гуулин улсынхан албаар ёроолыг н цоорхой хийсэн" гэдэг юм билээ.
Бээжинд шүлжүүлдэг нь Хятадуудыг ойроос захирч өөрийн гар дор байлгахын тулд юм биш үү??? тэгэхгүй бол тэр олон хүнтэй хүчирхэг улс хэцүү ш.

_________________
~ Гэгээн Гуниглал ~


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.10 8:16 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.17.10 11:41 am
Бичлэгүүд: 64
-


Сүүлийн удаа Reck 11-р сар.15.10 6:21 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.10 10:06 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.26.09 8:10 pm
Бичлэгүүд: 58
Их ололтыг дагаж их алдаа явдаг юм.
Их хүний алдааг иргэн хүн шүүдэггүй юм. Р.Чойном


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.18.10 12:05 am 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.02 1:18 am
Бичлэгүүд: 179
Байршил: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Ишлэл:
чи сайн мэддэгээрээ биччих ,,,
Ium meddeggui humuusiin neg ilerhii shinj bol "Inferiority Complex" gargadag. Ene n u geheer ooroosoo iluu ium meddeg huniig ugeer dairdag, oo haidag, shuud tom tom ugeer darah gej orolddog. Mr SHHHMALL heviin yavaa sedviig heruul bolgoh gej oroldood butelguitjee. "Inferiority complex" gedeg n ooriin sul doroi archaagui baidlaa hooson sur dalailgasan changa changa duugaar halhalj niitiin dund "yalagch" dur esgegchiig heldeg ium.

_________________
remember the snaps, oh M-Man!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.20.10 8:13 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
өөрөө баялганд шунасан явдал бас бий болов уу.
Чингис Хаан их баялгийг Хорезм, Алтан Улсын сангаас хараад би тэнгэр доорхи энгийн хүмүүн учир их харшинд суухгүй элдэв эдээр чимэхгүй гэж хэлсэн гэдэг.

харин Хубилай Хятадын их эдийн баялаг, мөнгө, хүн амын ажил хийх нөөц зэргийг нь хараад шууд ашиглаж өөрийгөө агуу их хаан нь байлгаж эзлэн суухыг хүссэн байх.

Тэгээд хамгийн гол нь өөрийн төрөлх орон, ард түмнийхээ 100-200 жилийн ирээдүйг огтхон ч хараагүй юм шиг.

Угаасаа хаан суух тэр үед нь Хятадын бүх арми дарагдсан байлаа.
Монголд ордноо барьж Монголыг хотжуулан зарим газрыг нь суурин болгоод хятадаас тусгаарлаад Хятадыг том татаас өгөгч албат маягаар барьж байгаад явуулах ёстой байсан мэт..

Энэтхэг Хятадад очиж ноёлсон Англичууд уусаагүй харин ч ашиглахаа ашиглаад эх орноо баяжуулсан байдаг.
Гэтэл Хубилай хятадыг нэгтгэж бататгаад соёлын бүх ололтуудыг Хятадын нэрийн доор болгох юм гэдгээ харж чадаагүй байна.

Бас нэгэн шалтгаан нь Аригбөхийг ялчихаад Монголд байх нь ашиггүй, өрсөлдөөн дунд байнга дайтах байх гэж бодсоных ч байж жболох юм.

Тэгээд өөрөө хятадад сууж Монголын олон хүчирхэг нэгжүүдийг хажуудаа байлгаж Умардад орших эх нутгаа зориудаар сул байлгаж өрсөлдөгч гарч ирэхээс эмээсэн ч байж болох.

Ер нь л аль аль талаараа балаг ихт шийдвэрүүд хэмээн мөхөс би бодном


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.20.10 10:35 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.06.09 11:45 am
Бичлэгүүд: 5198
Байршил: God did not create man, man created god.
Ард нь Аригбөх их хурилдай ч зарлалгүйгээр өөрийгөө Их Монголын хаанд зарлачихаад, Монголоос цэрэг цуглуулж Хубилай руу дайрахад бэлтгэж байсан шүү дээ, Хубилай үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, хятадад, өөрийн эргэн тойрон дахь томоохон ноёд, түшмэдийн дэмжлэгтэйгээр Их Хуралдай зарлаж өөрийгөө Их Хаанд өргөмжлөөд, бээжинг Нийслэл хотоо хэмээн зарласан, өөрөөр хэлбэл нийслэлийг аргагүйн эрхэнд нүүлгэсэн юм болов уу, хэрвээ Хубилай Юан гүрнийг байгуулаагүй, Их Монгол хэвээрээ байсан бол хятадыг Монголчууд 200 жил захирч чадахгүй л байсан байх даа, тэр олон сая хүнтэй улсыг цөөхөн Монголчууд дотроос нь бариж байх нь илүү найдвартай байсан биз...




Дээр миний хэлэх гэсэн санаа гэвэл сүүлийн үед зурагт, сонин сэтгүүлээр зарим нэг хүмүүс өөрсдийхөө үзэл бодлоор хүмүүсийн тархийг угааж, Хубилайг урвагч ухааны юм их ярьж, түүнд нь хүмүүс амархан итгэчихээд байх шиг санагдаад л хэлсийн, тэрнээс биш энэ форумыхныг мэдлэггүйгээр нь дуудах гэсэнгүй ээ, уучлаарай!!!

_________________
[URL=https://matchnow.info]Finest Сasual Dating[/URL]


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.20.10 10:42 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.06.09 11:45 am
Бичлэгүүд: 5198
Байршил: God did not create man, man created god.
Ишлэл:
Хубилай хаантан тийм л сэцэн хаан байсан юм бол хэдэн жараахайны завь хийж өгсөн хятадуудаас ухаан илүү гараад жинхэнэ байлдааны хөлөг онгоц хийлгээд Японыг дайлах нь яасан юм.
Тэр завинууд чинь ердөө олон 10 таамгуудын л нэг ш дээ, яг тийм гэсэн баталгаа байгаа юм уу?
Флот нь Цунамигаас болж л үгүй болоо биздээ, тэр үед тиймэрхүү хар шуургыг давж гарах хөлөг онгоц байгаагүй, гэхдээ бас Хубилай тэр завь хийж байгаа нөхдүүдийг хэт их яаруулсан гэсэн ч юм байдаг л юм билээ...

Харин тэр японд буусан 3 түмэн Монгол цэрэг ч япончуудтай сайн үзэлцсэн байдаг юм билээ, Марк О'поло-н номон дээр их сонирхолтой бичсэн байдаг, уг нь хийчмээр л байна, даанч зав алга...

_________________
[URL=https://matchnow.info]Finest Сasual Dating[/URL]


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.22.10 2:55 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.22.10 1:54 pm
Бичлэгүүд: 2
Ишлэл:
Ард нь Аригбөх их хурилдай ч зарлалгүйгээр өөрийгөө Их Монголын хаанд зарлачихаад, Монголоос цэрэг цуглуулж Хубилай руу дайрахад бэлтгэж байсан шүү дээ, Хубилай үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, хятадад, өөрийн эргэн тойрон дахь томоохон ноёд, түшмэдийн дэмжлэгтэйгээр Их Хуралдай зарлаж өөрийгөө Их Хаанд өргөмжлөөд, бээжинг Нийслэл хотоо хэмээн зарласан, өөрөөр хэлбэл нийслэлийг аргагүйн эрхэнд нүүлгэсэн юм болов уу, хэрвээ Хубилай Юан гүрнийг байгуулаагүй, Их Монгол хэвээрээ байсан бол хятадыг Монголчууд 200 жил захирч чадахгүй л байсан байх даа, тэр олон сая хүнтэй улсыг цөөхөн Монголчууд дотроос нь бариж байх нь илүү найдвартай байсан биз...




Дээр миний хэлэх гэсэн санаа гэвэл сүүлийн үед зурагт, сонин сэтгүүлээр зарим нэг хүмүүс өөрсдийхөө үзэл бодлоор хүмүүсийн тархийг угааж, Хубилайг урвагч ухааны юм их ярьж, түүнд нь хүмүүс амархан итгэчихээд байх шиг санагдаад л хэлсийн, тэрнээс биш энэ форумыхныг мэдлэггүйгээр нь дуудах гэсэнгүй ээ, уучлаарай!!!


:hi: Hubilaig Hytadad suulgah sanaag Uguudei haan anh sanaachilsan gj ch uzdiim bnaleeshd. hytaduudiig ezlehiin tuld tednii yos zanshliig surch medeh yostoi gd Altan urgaas hamgiin tolgoi saitaig ni gd Hubilaig yvuulsan. Hubilai bgaasaa hytadad ussun bolhoor dain tulaan tsereg zohion bguulah chadvar muutai, harin nom sudar ih unshsan bolhoor uhaantai gdiim bnalee.
Sayhan bas 1 nomon dr Hytaduudiig tsergiin hucheer ezelvel Mongol uls doroiton muhnu gj Chingis haan helsen gj bichsen bsan. Batalgaatai bish ch gsn nas barahiinhaa umnu Uguudeid l gantshan tgj helsen bj ch boloh yum shig sanagdaj bgaa biz.
Gehdee hubilai haanii buruutsan yum ni hytduudadiig uurtuu tatah gj uuruu barag hytadjij bsan yum shig bgamaa. Uvug deedsiinhee zurgiig hytad maygaar zuruulj bsan ntr gl.. :( .
Bas urlag soyl bolovsrol gd l buh yumiig ni hugjuuleed ugchihsun. Tegtel manai mongold 13-14r zuunii uyes ulamjilsan urlag soyliin yum hovor l bna shuudee.
:m2:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.22.10 3:15 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Түүх өргөшөө ч бай дороос дээш, уртааш ч бай үргэлжилж байгаа цаг хугацаан дэх өнгөрсний нийлбэр. Бид тэр цаг хугацааны нэгээхэн хэсэг. Монголчууд өнгөрсөн цагийг анх цаг, одоо цагийг энх цаг, ирээдүй цагийг мөнх цаг хэмээн үздэг.
Бид анх цагийн өвөг дээдсийн хийсэн алдаа гэмийг шүүн тунгааж, тэрхүү алдааг давтахгүй байхсан гэсэндээ хоорондоо мэтгэлцэж буй хэрэг байх.
Харин энх цагт бид дараа дараачийн үр хүүхэддээ монголын түүхэнд хамгийн муу нөлөө үзүүлсэн ард түмэн гэж дуудуулах үгүйн ирмэг дээр амьдарч байж тун магадгүй юм.

Дэлхийн соёлын түрэлт юу юугүй монгол орны олон мянган жилийн түүхтэй нүүдэлчин соёлыг үгүй хийхэд бэлхэн байна. Үүнийг залуучууд бид эсэргүйцэн сөрөх нь бүү хэл харин ч даяарчлалыг талархан хүлээн авч, үндэсний соёлтой холбоотой бүхнээ хуучны, болхи мангуу гэж тээршаах хандлагатай байх жишээтэй. Рок, поп орчин үеийн хөгжим хамгийн сайхан, харин морин хуур, хөөмий, уртын дуу хоцрогдсон мангар хэмээж, "аймшигтай" гэх тодотгол өгч ярих залуус нэн олон болжээ. Гэтэл бид цагийн эрхээр хөгжлөөс хоцорсон үндэсний урлагаа орчин цагтаа таацуулан хөгжүүлэх бүтээлч сэтгэхүйтэй байх учиртай биш үү?

Түүнчлэн байгаль экологийн хувьд дэлхийн уур амьсгал таагүй, тогтворгүй. Дулаарал маш хурдацтай нэмэгдэж байгаад мөн л бид залуу эх орончдын байдлаар ухаантай хандах ёстой мэт. Монгол орны нийт гол горхи, усны ундаргыг үгүй хийгч уул уурхайг бид ирээдүй рүү харсан нүдээр зохисгүй үйл ажиллагааг нь эсэргүйцэж, байх ёстой хэм хэмжээнд нь зохих ёсны шаардлага тавьж, тэрхүү шаардлагын биелэлтийг ч нэхдэг байх ухамсартай, хөдөлмөрч сэтгэхүйтэй байх учиртайсан биш үү?

Харин улсын нийслэлээ Утаанбаатар гэж өөдгүй нэрээр нэрлэж, харь гадаад руу сурахаар биш, зугатахаар очсон цагаачид болж хувирснаар барахгүй эх орондоо хэзээ ч эргэж ирэхгүй, ирсэн ч муушаахаас өөр нэмэргүй амьтас болж хувирч байгаа нь дараа дараачийн үед "Монголын түүхэнд хамгийн муу нөлөө үзүүлсэн ҮЕ" хэмээн нэрлэгдэхээр болжээ.
Үе гэж тодотгохын учир нь өмнөх түүхийн аль ч үед монголчууд үндэсний цөөн лидер, удирдагчидыг дагаж алдаа оноо бүхэн тэдний нэр дээр дэнслэгддэг байсан бол өнөөдөр бид ардчилсан гэх тодотголын ард хүн бүр өөрийн толгойг мэдэн явж байгаа цаг үе. Тийм болохоор олон мунхаг амьдарч байгаа манай цаг үе хамгийн муу нөлөө үзүүлсэн үе байж тун магадгүй бололтой.

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.24.10 2:13 am 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.17.10 11:41 am
Бичлэгүүд: 64
-


Сүүлийн удаа Reck 11-р сар.15.10 5:59 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.02.10 12:53 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Яагаад Хубилай Монголын түүхэн агуу хүн юм бэ гэдгийг тайлбарлах хүн байна уу?
Хятадууд мэдээж Хубилайг агуу гэх нь гарцаагүй. Улсыг нь эрчимтэй хөгжүүлэн нэгтгэж дэлхийд таниулсан хүн.

Марко Поло хүртэл Хубилай дээр ирээд тэмдэлглэлдээ Хятадын их Ордод ирлээ гэсэн ойлголт барууныханд төрүүлж Хятадын их соёлыг магтсан байдаг.
Тэгэхээр яагаад Хубилай Монголын агуу их хаан бэ?
Тайлбарла

Монголчууд Хубилайгаас хойш нутагтаа ахиж хүчирхэгжиж чадаагүй.
Улс төрийн зорилгоор албаар төрөлх нутгаа зайдуу,ядууруулж алслагдмал байлгасан нь гавъяа байх учиргүй. Өрсөлдөгч гаргахгүй л гэж тэгсэн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.02.10 8:54 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.06.09 11:45 am
Бичлэгүүд: 5198
Байршил: God did not create man, man created god.
Элбэгдорж-н хоншоор Хубилайн хөлийн гишгэсэн мөрөнд ч хүрэхгүй, Тэр дээр хэлсэн Хубилай нүүлгээгүй бол Монгол хятаджих байлаа гэдэг үг их сэтгэлд хүрлээ...

Оргил Марко Поло-н Орчлонгийн элдэв сонинг уншаагүй юм уу? Тэрэн дээр эхэндээ тэгж боддог ч сүүлдээ Монголын их хаан, Монголчууд гэдгийг тодорхой гаргаад биччихсэн байдаг, би гол нь Хубилайг Монголчуудад балаг тарисан гэхээсээ харин ч хятадад уусах аюулаас аварсан хүн гэж санадаг, хятадыг эзлээд улсууд тэрэндээ уусаад л үлддэг шүү дээ, энэ нь хятадуудын гол арга ч гэх юм уу, харин Монголчууд манж нар шиг ч юм уу, тэгж ууссангүй, бид нар одоо амьд мэнд байж л байна шүү дээ, Хубилай магадгүй тэр аюулыг харж ч байсан юм билүү, энэ талаар жаахан уншиж судалж байж ярихгүй бол нарийн мэдлэг хомсдоод байна, би ямар түүхч биш...

_________________
[URL=https://matchnow.info]Finest Сasual Dating[/URL]


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.02.10 11:28 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.06.04 10:38 pm
Бичлэгүүд: 4914
Байршил: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Хубилай хятадаас уусах аюулыг аварсан? энэ ч тийм зүйтэй шалтаг бол биш л гэж боджийн харин хятадыг хятадад нь очиж захирах нь л зөв бсан болохоор нийслэлээ нүүлгэсэн гэвэл арай оновчтой болох бх.... хятадаас уусах аюулаас аврахын тулд хятадад хамаг цэрэг ардаа авч очно гэвэл манжийн үлгэр л бгаа биздээ.... Юань гүрний сүүлчийн хаан ТогоонТөмөр хаан 1368 онд Юань гүрэн унахад өөрийн ойр дотны хүмүүс, шадар хэдэн цэрэг түшмэлүүдээ аваад бусад цэргүүдээ Хаанбалык дотроо үлдээчихээд нууцаар гараад оргоод монголдоо ирсэн, үлдсэн цэргүүдийг нь хятадууд сайн алж хядсан л биз бодвол.... ойролцоогоор 100 мянга орчим цэрэг тэнд үлдсэн л бх...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 329 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 713 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр