#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.15.26 4:52 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 726 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 728 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:48 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хүнсний аюулгүй байдал

Франкенштейны хоол, үр тариа дэлхийг хордуулж байна.
Бидний хоол унд өвчин үржүүлэгч хортон болон хавдар үүсгэгч агентуудын үйл ажиллагаагаар хорджээ. Дундаж америк хүн 100 гаруй хорт бодисыг биедээ агуудаг байна. Америкчуудын дундаж өвчлөл ба хорт хавдарын төвшин аймшигтай. Үндэстэн дамнасан корпорациуд үүнийгээ дэлхий даяар тарааж байна.
Том корпорациуд улс төрийн хахуулиар дамжуулан хөдөө аж ахуйг атгахаас өмнө америкийн хөдөө аж ахуйг жижиг гэр бүлийн фермүүд хянадаг байв. Хүмүүс цэвэр, тэжээллэг хүнс хэрэглэдэг байлаа. Энэ үед бүтээгдэхүүний гарц хангалттай их бөгөөд агуулахад хадгалахад хүрч байв.
Гэр бүлийн фермерүүд бидний хоол хүнсийг бэлддэг үед одоогийн хэлдэгээр жинхэнэ органик хүнс байв. Бидний хүнс тэжээллэг бөгөөд хямд байлаа. Одоогийнхоос илүү амттай бөгөөд төрөл зүйл нь олон байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Корпорациуд өөрсдийн санхүүгийн асар том хүчийг ашиглан засгийн газрыг хахуульдсан бөгөөд фермерүүдэд суртал ухуулга хийн өөрсдийн огт хэрэггүй хүчиллэг, химийн бодисуудаа шахах болжээ. Корпорациудын эзэмшдэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үлдсэн ажлыг нь хийжээ.
Үүнээс өмнө ч гэсэн корпорациуд, онцолж хэлбэл химийн корпорациуд pesticides, herbicides, fungicides, antibiotics зэргийг амьтадыг байгалиас заяагдсанаас нь илүү хурдан өсгөхийн тулд ашиглан бидний хоол хүнсийг химийн бордоогоор хордуулж иржээ. Бэлэн бүтээгдэхүүн нь хүнсний будаг, чихэр орлуулагч, үл муутгагч зэргээр бордогдсон байдаг.
Энэ олон шаардлагагүй химийн бодис нь хуримтлагдсаар өвчин үүсгэж, эцсийн дүндээ хавдар үүсгэдэг аж! Химийн хувьсгалын дараа байдал бүүр ч дордов. Корпорациуд өргөн далайцтайгаар хүнсийг хордуулж эхэлжээ. Үр тарианы генетик инженерчлэл. Биотехнологийн генетик инженерчлэл нь магадгүй хамгийн хор хөнөөл ихтэй технологи байж болох юм. Дайны дараа нацист эрдэмтэд Германаас зугтаж америкийн корпорациудад ажилд орсон нь ч энэ аюулын нэгэн хэсэг байж магадгүй. Нацистууд дайны жилүүдэд арьс өнгөний инженерчлэл дээр ажиллаж байсан бөгөөд уг дайны гэмт хэргийг "eugenics" гэдэг.
Одоо үед бүх л бэлэн бүтээгдэхүүнүүд генетикээр өөрчилсөн махбодь агуулж байдаг. Үүнийг ихэвчлэн генетикийн аргаар инженерчлэгдсэн улаан буудай ба эрдэнэ шишээс гаргаж авдаг. 10000 жилийн түүхтэй эрүүл хүнс одоо Monsanto, DuPont, Syngenta ба бусад уршигт үйлдвэрлэгчдийн буруугаас болж дэлхий даяар хордож байна. Генетикээр өөрчилсөн махбодь нь олон өвчний үндэс болдог ч корпорациудын хянадаг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба худалдагдсан засгийн газрууд үүнийг сайн далдалдаг. Генетикийн аргаар инженерчлэгдсэн хоол хүнснээс болж харшилын тархалт маш их өсч байна.
Хүнсийг хурц гэрлээр шарах бөгөөд үүнээс болж хүнсэнд цацраг бий болж байна. Энэ нь аливаа бүтээгдэхүүний гадаад үзэмжийг сайжруулахад зориулагдсан. Харин ариутгалын үүрэг нь маш бага.
Улам хүчтэй шавьж устгах хорыг хэрэглэж байна. Шавьжнууд уг хоронд маш хурдан дасах бөгөөд харин хүн хэзээ ч тийм хурдан уг хоронд дасч , эсэргүүцэж чадахгүй.
Өнөөдөр америкийн 4 хүний нэг нь хорт хавдараар нас барж байна. 3 хүний нэг нь ямарваа байдлаар шаналж нийт иргэдийн өвчний эсрэг зарцуулах зардал ихэссээр байна. Аж үйлдвэрийн хувьсгал эхэлж химийн хордуулагчдыг агаар, ус, хөрс, үр тарианд шингээхээс өмнө хавдар нь нийгмийн дунд үл мэдэгдэх зовиур байлаа. Одоо нэгэнт тахлын хэмжээнд хүрчээ. Хүнснээс үүдэлтэй өвчлөлд зориулагдаж буй мөнгө нь Нэгдсэн улсад жилд 152 тэрбум болж байна. Эдгээр мөнгөний ихэнх нь эмийн компаниудын төлөө ажилладаг эмч нарт үзүүлэхэд зориулагддаг бөгөөд эмч нар үргэлж генетикээр өөрчилсөн махбодь, цацраг, химийн бодисоос үүдэлтэй өвчнүүдэд зориулан эм бичиж өгдөг.
Америкт жил бүр 76 сая хүн хоол хүнснээсээ болж өвчлөх бөгөөд 7000 нь үхдэг аж. Европ ба Ази нь бас л тоогоороо гүйцэхэд ойртож байна.
Үүнийг яаж өөрчлөх вэ?
Аж үйлдвэрийн болон корпорациудын хүнсний үйлдвэрлэлийг шахан гаргах хэрэгтэй. Хөдөө аж ахуйг фермерын гэр бүлүүдэд буцаан өг. Хөдөө аж ахуй ба хүнсний нийлүүлэлтийг төвлөрөхөөс сэргийлж ардчилах хэрэгтэй. Органик хүнс ноёрхох ёстой. Фермерын аж ахуйг дэмжиж хот суурингууд нэгдэл байгуулах хэрэгтэй. Энэ талаар бусдад танин мэдүүлж тэднийг идэвхжүүлэх хэрэгтэй. Бусад хүмүүсийг корпорациудын тархи угаалтаас сэрээж үнэнийг мэдэхэд нь туслах хэрэгтэй.
Шууд ардчилалын замаар зорьсондоо хүр. Хэн нэгэн эрх мэдэлтнээр дамжуулах юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Шууд ардчилал нь иргэдийг эзэд болгоно, корпорациудын гар хөлүүдэд бүү итгэ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:49 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Орчин үед хүмүүс тусч буй өвчнийхөө бараг 80 хувийг амаараа олж байна гэж үзсэн байна лээ. Тэгэхээр энэ их бөөнөөр нь үйлдвэрлээд байгаа корпорацийн хүнсэнд но байнаа гэсэн үг. Угтаа бол их энгийн шүү дээ. Элдэв химээр бордсон шалдар булдар юм авч идэхгүй яг хэрэгцээтэй зүйлсээ л идэх хэрэгтэй. Огт хэрэггүй хорнууд гэхээр зүйл гэвэл чипс, чихэр, хийжүүлсэн ундаа, элдэв янзын хоол амтлагчууд гээл хөвөрч өгнө. Алийг нь ч хэрэглэхгүй байсан хүнд муудах зүйл байхгүй. Харин ч улам л эрүүл мэндэд тустай. Хоол хүнс гэдэг чинь уг нь хүнийг амьд явах хугацаанд нь тэжээл өгч эрүүл саруул ажиллаж хөдөлмөрлөхөд нь тус дэм болох учиртай. Өнөө үед хүмүүс зүгээр л зугаа гаргах гэж л иддэг болжээ. Орой зурагт үзэж байхдаа, компьютерийн ард суухдаа идээл сууна. Ялангуяа юм үзэж байхдаа идэж буй хүн өөрийнхөө хэр их идэж байгааг анзаардаггүй гэдэг. Ширээний ард суугаад идээгүй хоол шингэц муутай, хоолшдоггүй гэж ярьдагдаа.
Орчин үеийн хүний хувьд идэх нь архи, тамхины хэрэглээ шиг муу зуршилын төвшинд хүртэл очжээ. Байгаль дээр амьтан амьд байхын тулд иддэг байхад хүн зүгээр л идэхийн тулд иддэг болчоод байна. Одоо нийгмийн дунд санаа зовоосон асуудал болоод байгаа таргалалт ч үүнтэй холбоотой. Зөвхөн өдөр тутмын энергиэ олж авах хүнс хэрэглэхийн оронд өдий төдий чихэр шоклад, гурилан бүтээгдэхүүн, шарсан төмс гэх мэтчилэн огт хэрэггүй зүйлсийг эргүүлж эрүүл мэндээ хордуулж байна. Та өөрийгөө сайн анзаараарай. Орой гэртээ ирсэнээс хойш унтах хүртлээ ер нь хэр их юм идэж байна гэдгээ.
Миний хэлэх гээд байгаа санаа бол элдэв давсалсан, амталсан, хийжүүлсэн хүнснээс татгалзаад өөрт зайлшгүй хэрэгцээтэй хүнсийг л хэрэглэ. Ус их уу. Давс, чихрийн хэрэглээгээ багасгах юм бол таны бие организмд маш түргэн өөрчлөлт гарна шүү. Корпорацийн хүнс гэдэг аль болох сайхан амтагдахаар бүтээсэн байдаг. Ямар ч тохиолдолд тэр амтанд нь хүн дасч улам ихийг идмээр санагдуулж, байнгын худалдан авагч болгодог бүтээгдэхүүн юм.
Ер нь аль болох бор хоол идэж байвал биед тустай. Дээд гурил биш 1 эсвэл хоёрдугаар гурил. Цагаан будаа биш бор будаа. Бидний хэрэглээд байгаа дээдийн дээд бүтээгдэхүүнүүд бол хүнд өгөх эрдэс бодис маш багатай, эрүүл мэндэд ач тус нь ч бага. Бор хоолноос энерги ялгарч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж биед хангалттай дулааныг бий болгоно.
Өөрийг тань өвчин ороогоод, бие чинь тааруу байгаад байвал амаараа олж байгаа эсэхээ сайн бодож үзээрэй. Ам руугаа хийж байгаа хүнс бүрийнхээ өөртөө яг ямар ач тустай вэ гэдгээ судлах хэрэгтэй. Монголчууд олон мянганы турш уламжлалт хүнсээ хэрэглээд эрүүл саруул амьдарч байснаа яагаад сүүлийн хорин жилд хорт хавдраар тэргүүлэх орны нэг болчив гэдгийг бодоод үз. Та өөрийгөө амаараа хордуулаад байгаа бус уу?

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:50 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Бид дандаа 100 хувь органик зүйл хэрэглэж чадахгүй ч чадахынхаа хэрээр хамгийн бага химээр бордогдсон бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Зөв хоололт гэдэг нь хоолны дэглэм барих биш гол нь эрүүл хүнс л хэрэглэх юм. Их юмуу бага идсэндээ биш, харин муу хүнс хэрэглээд байгаа болохоор л өвчин, таргалалт гэдэг юм нь үүсээд байна. Тэрнээс Монголчууд зах зээлд ороол 3 дахин их идээд эхлээгүй нь мэдээж.

Энэ йодын дутагдал гээл хятадаас баахан иодтой давс зөөгөөд байна. Би ер нь Монгол хүн йодын дутагдалд ороод мэдрэл муутай болж байсныг санахгүй юм. Тэр бүртгэгдсэн хүмүүс нь хаана байна вэ? Импортын давсаа борлуулах арга бус уу? Давсны зах зээлийн 90 хувь нь хятадаас ирсэн давс гэнэ билээ. Бид чинь давстай , давсны хэрэгцээгээ бүрэн хангах чадвартай улс юмсан.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:51 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Чихэр хутгасан ус л юм даа. Одоо залуу байхад ч мэдэгдэхгүй яваандаа хөгшрөөд ирхээр л залуугийн бүх тэнэглэлүүд биен дээр чинь илэрнэ дээ. Чихрийн шижин бол наад захын асуудал.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:52 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Донтуулагч бодистой болохоор аргагүй шүү дээ. Чихэртэй усны төлөө баахан мөнгө төлж байгаамдаа. Хүмүүс тэнэг байсаар байсан цагт корпорациуд халаасыг чинь сэгсэрлээр л байх болно.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:52 pm 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.22.03 3:33 pm
Бичлэгүүд: 1090
Сүүгийн сүүнээс гэхдээ ээдэм гаргах гэхээр резин шиг зууралдсан жоохон юм гардаг шд. Хамгийн гайгүй нь Монсүү, Гум 2 л гэж бодож байна. Бас "Биеээ бодоорой" хуурай сүүний хольцтой ч арай гайгүй санагддаг.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:53 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Дэлхий нийтээрээ ном уншдаггүй, корпорациудын хэвлэл мэдээллээр бөмбөгдүүлсэн зомби хүмүүс байна. Иймэрхүү зүйлсээс гэр бүл, үр хүүхдээ хол байлгах нь бидний үүрэг. Youtbe ээр ертөнц амьдралыг төсөөлж байгаа бүхэл бүтэн үе өсч хүмүүжиж байна. Бид л ярьж эхлэхгүй бол бидний дараагийн үе улам л мангар болох болно. Манай ойр дотны хамаатан садан, найз нөхөд кола уухаа больсон. Бас л нэг дэвшил шүү. Тэр газтай, чихэртэй ус авах мөнгөө илүү хэрэгтэй зүйлд зарцуулж байгаа нь сайн хэрэг.
Хэрэглэх дуртай хүмүүс нь хэрэглэнэ шд ээ угаасаа. Би бүгдийг нь зогсоож чадахгүй. Миний бичсэнийг уншаад эргэцүүлж бодоод зөв шийдвэр гаргаж байгаа бол сайн л байна. 10 хүний нэг нь уухаа больвол нийгмийн эрүүл мэндэд бас л нэг дэвшил. Юмыг бага гэж голж болохгүй.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:53 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Энэ систем угаасаа биднийг төрөхөөс өмнө л байсан. Системын дунд өсч хүмүүжсэн хүүхдүүдэд буруу байхгүй. Систем нь кола уугаад явж байгаа хүн COOL гээд сурталчлаад байхаар нөгөө цэвэрхэн цагаан цаас шиг хүүхдүүд чинь юуны ч учрыг мэдэхгүй күүл болох гээд л гүйгээд эхэлнэ шд. Күүл байх нь нийгэмд яг ямар ач холбогдолтой юм бол ёстой чөтгөр бүү мэд. Өөрийгөө бараг мэдэхгүй байж үеийнхэндээ сүрхий болж харагдах гэсэн хүүхдийн сэтгэхүй дээр дөрөөлж байна гэсэн үг юм.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:54 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Корпорацийн хүнс гэдэг бол аль болох хулхидаж, олноор нь үйдвэрлэж, их ашиг олох зорилготой. Америкт сүүлд хийсэн судалгаагаар жүүсний цэвэр орц 15-35 хувьтай гарсан байна лээ. Бохь л гэхэд резин пластик хоёрын нийлбэр болсон цаг шүү дээ. Магнай дарга компаниудыг найруулсан сироп гэдэг бичиг тавь гэж үүрэгдсэн. 3 сараас хэрэгжиж эхэлнэ гэнэ билээ. 100 хувийн нимбэгний шүүсийг баргийн хүн ууж чадахгүй. Тэгэхээр л ус, чихэр хольсон нь тодорхой байгаан.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:55 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Дан ус юмуу цай уух нь зөв юмаа угаасаа. Жүүсээ өөрсдөө бэлтгэж болно. Зун үхрийн нүд, чацаргана түүсэн. Түүгээрээ одоо болтол жүүс хийж ууж байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:55 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Манайд орж ирж байгаа кофены чанар бас их муу байнаа. Дийлэнх нь урдаас орж ирж байгаа кофены шаарнууд. Олон дахин боловсруулаад нөгөө муу үлдэгдлийг нь хаан, өгөдэй, мак мэтийн түргэн найруулдаг кофе болгочдог юм байна шдээ. Яаж мэдсэн гэхээр нэг хэсэг нөгөө шилтэй нескафе, тэгээл найруулдаг мак энэ тэр их уудаг байлаа. Тэгсэн ходоод өвдөх маягтай болж байна шүү. Гэдэс мушгиал. Тэгээд кофе уухаа байлаа. Тэгсэн буцаад хэвэндээ ороод гэдэс ходоод зовиургүй боллоо.

Зэ тэгж байтал Австралиас найз маань ирээд тэнд тариалдаг жинхэнэ буцалгадаг кофе өглөөдөө. Кофенд дуртай хүн чинь нөгөөдхийг нь буцалгаал өдөрт 5-6 аягыг гөвж өглөө. Хамгийн гайхалтай нь ходоод өвдөх ямар ч шинж тэмдэг илэрсэнгүй. Амттай ч гэж жигтэйхэн. Тиймээс Монголд орж ирж байгаа кофенуудын дийлэнх нь хямд бөгөөд химээр бордсон бүтээгдэхүүнүүд гэдэгт итгэхэд хүрч байна. Одоо энэ янз бүрийн шилтэй том буржгар кофенууд чинь химийн бодисоор бордож хөвсийлгөдөг юм байна шдээ. Байгаль дээр угаасаа ийм зөөлөн, хөвсгөр кофе гэж байхгүй. Гол нь харагдах байдал ба эзэлхүүнийг нь ихэсгэх гэж томруулдаг юм байна. Нээх том шилтэй мөртлөө 100 - хан грамм байх жишээтэй. Өөрөө кофены үр худалдаж аваад нунтаглахаар хэдэн шил юм болдог.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:57 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Спортоор хичээллэж байгаа залуусдаа хэлэхэд өдөрт 3 литр ус уух хэрэгтэй гэсэн шүү. Шингэнээ их алдаж буй мөртлөө хангалттай ус уугаагүйгээс болоод цус бүлэгнэж зүрхний дутагдал залуучуудад тохиолдох нь ихсэж байгаа гэсэн. Тэгэхээр хөлсөө их гаргасан бол заавал сайн ус ууж байгаарай. Хүний шингэнийг ногоон цай, ус хоёр л нөхөж чаддаг гэнэ лээ. Нэгэнт зүрхний дутагдалд орсон бол хэзээ ч эргэж хэвэндээ ордоггүй. Насан туршдаа зүрхний согогтой үлддэг гэсэн.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:58 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Лааны тостой алимнаас болгоомжил

Дэлгүүр, супермаркетуудын лангуун дээр америк, киргиз алим гэх нэрийн дор зарагддаг улаан алимны гялалзсан өнгөний учир нь шинэ байгаадаа биш харин лааны тосонд дүрсэнтэй холбоотой аж. Хятадууд алимны хадгалалтыг сайжруулж, өнгө зүсийг нь хүний анхаарал татам сайхан болгохын тулд ийм арга хэрэглэдэг нь нууц биш гэнэ. Тиймдээ ч монгол улсад сурч буй хятад оюутнууд алимыг идэхдээ хальсыг нь заавал авч бай хэмээн зөвлөжээ.

http://news.zindaa.mn/%D1%88%D1%83%D1%8 ... D1%8D/14mg






_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:59 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Өдөр болгон шахуу л хүүхдэд минь амь бэлэглээч гээл зар яваад байгаа биз. Тэр чинь л барууны корпорацийн хүнсний үр дүн шүү дээ. Хүүхэддээ гадны ундаа, чихэр, шоколад өгөөд байвал тэгээл Монголчууд хавдараас салахгүй дээ. Одоо ер нь нийгмийн дунд хавдарын өвчлөл бараг тахлын хэмжээнд хүрчээд байна. Дэлхийд дээрээсээ хоёрт бичигдсэн байсан. Агаар муу байгаа нь үнэн. Гэхдээ шууд ходоод руу орж байгаагаараа хүнсэнд учир их байна. Хөдөө сумаас хүртэл айхтар хавдартай хүүхэд ирж байна шд. Тэгэхээр агаар огт хамаарахгүй байгаа нь мэдэгдээд байгаан. Монголд үнэндээ хүнсний хяналт байхгүйтэй ижил. Хүн бүр ямар нэг хүнсний бүтээгдэхүүн дураараа оруулж ирдэг. Үйлдвэрлэлд ашиглаж байгаа тэр олон будагч бодис, амтлагчийг нэг бүрчлэн шалгах боломжгүй. Тэр дунд чинь асар их химийн хор явж байгаа. Тэр хавдартай хүүхдүүдийн 50 хувь нь нас бардаг гэнэ лээ. Арай боломжтойнууд нь гадаадад очиж эмчлүүлдэг.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:59 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Тэр хүнсний нэмэлт гээд байгаа сүлжээний бараанууд бол бас л хулхи. Хүнийг хэрэглэж байгаа үед сэргээдэг бодис хийдэг. Тэгээд хэрэглэхээн болихоор хүн сульдаж эхэлдэг. Ийм тохиолдолд хүн тухайн бүтээгдэхүүнээс хараат болж хэрэглэх үедээ л бие нь сайжраад байгаа мэт сэтгэгдэл төрнө. Одоо сайн сонсоод байвал тэр хүнсний нэмэлт, витаминуудыг тогтмол хэрэглэх хэрэгтэй гэж сурталдаад байгаа. Тогтмол хэрэглэх юм бол тэгээл бөөргүй, дотор эрхтэнгүй болно доо. Тэдгээр нь натурал бус дийлэнх нь синтетик гаралтай тул байнга хэрэглэх юм таны боловсруулах систем боловсруулж дийлэхгүй хордох болно. Ер нь бид хэзээ л нээх хүнсний нэмэлт хэрэглэж байлаа даа. Уламжлалт хүнсээ хэрэглээл эрүүл чийрэг бие ээрээ гайхагдаж байсан. Барууны хүнсний корпорациуд ба эмийн корпорациуд угтаа бол нэг баг юм. Лабораторид гаргасан хавдараа хүнсэнд суулгаж өгнө. Хүмүүс хавдараар өвчилнө. Эмийн корпорациудын эм тариа ч борлогдож өгнө дөө. Хүний эд эсийг гэмтээдэг бодисоо үр тарианд хүртэл суулгаж байгаа нь хамгийн осолтой болж байна. Хичнээн эх орныхоо хөрсөнд ургуулаад үр нь лабораторид гаргаж авсан нөгөөх хорт үр бол ялгаагүй л хордоно.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 4:00 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Бид шоо метр усыг 610 төгрөгөөр хэрэглэж байгаа. 1 тонн ус! 610 төгрөгөөр 500 мл савласан ус авч болно. Таны сонголт аль нь вэ?

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 4:03 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
1 литрээр савласан 1000 ширхэг ус авахад сая төгрөг хэрэгтэй.

1000 литр усыг крантнаасаа ус цэвэршүүлэгчинд хийгээд ууж болно.

1000 литр усны үнэ ердөө 610 төгрөг.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 4:05 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хэрэглээний нийгмийн гол зарчим нь бараг хэрэггүй шахуу зүйлийг хүнд хэрэгтэй мэтээр итгүүлж байнга худалдан авдаг болгож сургахад буй. Бид нар хэзээ л нээх савтай ус худалдаж аваад байдаг байлаадаа. Бас нойлийн боловсон цаас байхгүй үед сонингоор арчаал болоод л байсан. Одоо болохоор сонингоор арчвал шулуун гэдэсний хорт хавдартай болдог гээл яриад байна лээ. Би тийм тохиолдол нэгийг ч дуулж байгаагүй юм байна. Фэйри гэдэг аяга таваг угаадаг шингэнгүйгээр амьдарсаар л ирсэн. Тэр шингэн чинь л ходоодны хорт хавдар үүсгэх магадлал өндөртэй гэж яриад байна шд. Жорлонгийн үнэр дарагч гээл нэг юм байна. Урьд нь шүдэнз зураал болдог л байлаа. Би хөгжлийг эсэргүүцэж байгаан биш л дээ. Гэхдээ л бараг хэрэггүй хэрнээ хэрэгтэй юм шигээр хүмүүсийн тархинд системчлэгдсэн олон зүйл байдаг юм шүү л гэж хэлж байна. Энэ бүгд чинь л нийлээд сар тутмын зардлыг чинь талийлгаж өгч байгаа шд.
Жамаараа яваа ертөнц эсвэл биднийг програмчилж байна уу гэж ойлгох нь таны л хэрэг. Мэдээллийн хэрэгслээр гэхдээ хүнийг яаж л бол яаж програмчилж болно. Та өөрөө ухамсаргүйгээр л тэдгээр зүйлс рүү тэмүүлж байна гэсэн үг.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 4:12 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Байгалийн хуулийг хэдий болтол зөрчих вэ буюу өвчний бизнес

Өвчний бизнес. Түргэн хоол, савласан хүнс, үзвэр үйлчилгээ, маркетинг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл. Энэ бүгд нийлээд нэгэн цогц систем юм. Америкт хамгийн түгээмэл хэрэглэгддэг суртал бол та хүссэнээрээ юуг ч идэж болно, хичнээн ч их идэж болно, хэрвээ таны бие болоод сэтгэл санаа тавгүйрхэх юм бол таньд үргэлж бие ээ илааршуулах боломж бий хэмээн сурталддаг. Нэг үгээр хэлбэл таны юу идэж уух нь гол биш, таны худалдаж авч болох эм тарианууд л хамгийн чухал. Нэгэнт өвчин эмгэгтэй болсон хүнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүтээгдэхүүнээ сурталчилж итгүүлэхэд маш амархан.
Та олон ч эмийн сурталчилгааг харсан байх. Таниас өргөс авах мэт зовиургүй болгоно хэмээн олон сайхан үгээр бөмбөгдөж өгнө. Харин таны биед илэрч болох гаж нөлөөг нь уншаад үзээрэй. Сэтгэл тавгүйрхэх, зүрх дэлсэх, арьс загатнах, толгой эргэх, хар дарах гэх мэтчилэн цуварч өгнө. Тэгээд ганцхан эмнээс ийм олон гаж нөлөө үүсч байна гэж үү? Тэгэхээр өөр олон эмийн гаж нөлөө бүгдээрээ нийлээд хүний биед ямар өөрчлөлт үүсгэх вэ? Хүн тэр бүр ганцхан эм хэрэглэдэггүй олон эмийг зэрэгцүүлэн хэрэглэдэг.
Өвчний бизнесийн гол зорилго бол өвчин үүсгэж, түүнийг анагаах замаар ашиг олох юм. Өвчин үүсгэхийн тулд савласан хүнс, түргэн хоолны сүлжээ байдаг юм. Хэдэн арван жилийн турш хүний бие организм чихэртэй ус, шарсан төмс, цагаан талх, тослог ихтэй гамбургер идэж хэвийн ажиллаж чадах уу? Ер нь ямар ч амьд биет ийм хоолны дэглэмээр эрүүл аж төрж болох уу? Баяр наадмын үеэрх гэр бүлүүдийн аялал зугаалгаар хүмүүс маркетинг болон хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн нөлөөнд хэрхэн автаж байгааг тодхон харж болно. Хүмүүс загасны мах, хүнсний ногооноос илүүтэйгээр шарсан мах, шарсан төмс, гамбургер түлхүү иддэг болсон байх жишээтэй. Ногоонд дургүй гэх хүмүүс ч олширсон байх юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогооч нар гэртээ хийхийн аргагүй төвөгтэй хоол зааж байхад бодит амьдрал дээр эрүүл хүнс гэж юу байдгийг мэдэх нь битгий хэл өөрөө хоолоо хийж чаддаггүй хүүхдүүд маш олон болж байна. Дунд сургуулийн хөтөлбөр дэх биеийн хүчний дасгалууд улам л багассаар л. Хүүхдийг олон цагаар математик, хими нүдүүлэн суулгах болжээ. Бодит амьдрал дээр хамгийн хэрэгтэй зүйл болох мөнгөө хэрхэн зарцуулах, хөдөлгөөний ач тус, зөв хооллолтын талаар хэн ч ярихаан больжээ. Дасгал хийж буй хүнийг зөвхөн зурагтаар л харах болохоос бидний дунд гараад нэг километр гүйчих хүсэлтэй хүн маш цөөхөн болсон байх юм. Спорт, биеийн хөдөлгөөнийг үзвэр шоу гэж харахаас амьдралын салшгүй хэсэг гэдгийг ч умартжээ. Үнэхээр ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл тийм байдлаар л харуулж байна.
Бид ямар нэг шоунд уралдаж дасгал хийж буй хүмүүсийг хардаг хэрнээ өөрсдөө зөв хоололт ба биеийн хөдөлгөөний ач тусын талаар юу ч мэдэхгүй болцгоожээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөгөөр биеийн хөдөлгөөнийг зөвхөн спорт эсвэл шоу уралдаан тэмцээн мэтээр төсөөлж өөрсдөө бодит байдлаас хөндийрсөөр байна.
Хүнсний бизнес бол үзвэр үйлчилгээний бизнесийн нөгөө тал юм. Энэ хоёр салбарт хүний мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж тухайн хүний далд ухамсарт хүрэлцэн очиж аливаа зүйлийг хэрэглэх хүслийг өдөөх олон төрлийн аргуудыг хуримтлуулсан мэдээллийн маш том бааз бий. Ийм зүйл рүү хүнийг түлхдэг хамгийн гол зэвсэг нь чихэр, өөх тос, давс юм. Эдгээр нь байгаль дээр маш ховор тохиолддог. Байгаль дээр байгаа амьтдад энэ гурвыг олж хэрэглэхэд маш хэцүү. Харин зохиомлоор хүнд өгөхөд идэх хүслийг маш хүчтэй өдөөгчүүд юм. Түргэн хоолны сүлжээ нь идэх дуршлыг өдөөхөөр инженерчлэгдсэн байдаг.
Сайхан амтагдаж буйд нь гайхах зүйлгүй. Амт нэмэгчүүдийг маш ихээр хийсэн байгаа. Эдгээр амтууд нь байгалийн бүтээгдэхүүнүүд дээр маш цөөн тохиолддог. Үүний адилаар мэдээг уншиж буй нэвтрүүлэгч өдөр тутам хэрэглэгддэггүй түгшүүртэй өнгөөр мэдээг уншиж бид ухамсаргүйгээр уг өнгөнд автаж илүү айдаст автдаг. Энэ нь бидний далд ухамсар нөлөөлж аливаа зүйлд чиглүүлж буй арга юм.
Өвчний бизнесийн систем нь хүнсний аж үйлдвэрүүд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд, урлаг уран сайхны салбарыг өөртөө багтаасан байдаг. Нийгмийг айдаст автуулах замаар хүмүүсийн өөрийгөө хамгаалах зөнг өдөөж чихэр, давс, өөх тостэй бүтээгдэхүүнүүдээ зарж асар их ашиг олдог. Айдаст автуулах ажлыг нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хийдэг юм. Осол, гэмт хэрэг, байгалийн гамшгийг улам сүржин, байгаагаас нь илүү аюултай мэтээр дамжуулж нийгмийг айдаст автуулах нь тэдний үүрэг юм. Цочирдсон айдаст автсан, сэтгэл санаа нь тавгүй байгаа хүмүүс идэх хандлага ихтэй байдаг.
Корпорациудын хянадаг мэдээллийн хэрэгслүүд тухайн бүтээгдэхүүнээ сурталчилахдаа үүнийг л хэрэглэвэл та элит, бусдаас дээгүүр, өөр хүн болно мэтээр сурталддаг. Амьдралын хэв маяг мэтийн уран үгээр хуурах бөгөөд өдөр тутам хэрэглүүлэх тал дээр түлхүү анхаардаг. Та үүнийг хэрэглэх эрхтэй, тийм ч учраас хэрэглэх нь зөв юм хэмээн хэлнэ. Хүний бусдаас дутахгүй гэсэн занг өөгшүүлж буй хэрэг юм.
Байгалийн хуулийг удаан зөрчиж болохгүй. Чихэр, давс, фермийн малаас гарсан өөх тос ихтэй хоол хүнсийг хүний бие удаан тэвчиж чадахгүй. Эцсийн дүндээ өвчлөлд хүргэнэ. Хүний бие бол ан хийж, жимс ногоо түүхээр бүтээгдсэн. Халдварт өвчнийг антибиотикийн хүчээр анагааж болно. Хавдар болон амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнүүд нь халдварласан бус байдаг. Хичнээн ч их эм тариа хэрэглэсэн гэлээ хэзээ ч буцаж хэвийн байдалдаа ордоггүй. Эдгээр хүчтэй корпорациуд эцэс төгсгөлгүй хэрэглээг сурталчилж, хүний идэх дуршлыг нэмэгдүүлдэг тэдгээр бодисуудыг маш өндөр тунгаар хүнсний бүтээгдэхүүнүүдэд шингээж буй тохиолдолд хүн яаж эрүүл амьдарч чадах юм бэ? Хамгийн аймшигтай нь хүмүүс тэр хорт хэрэглээгээ өөрийн ухамсараар таягдан хаяж чадахгүй байгаад юм. Нэгэнт системийн занганд орчихоод тухайн бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглэх ёстой зүйл мэтээр төсөөлж эрүүл мэндээ хордуулсаар л байна.
Ийм хүнс хэрэглээд дээрээс нь хөдөлгөөний дутагдалтай бол эрүүл байх ямар ч үндэслэл байхгүй. Анагаах ухааны салбарт ч корпорацийн суртал хэрээс хэтэрлээ. Эмч бүр ямар нэг хүнсний нэмэлт , эм тариа сурталддаг болжээ. Эрүүл аж төрөх талаар сургааль хайрладаг хүн бараг байхгүй болсонтой ижил юм.
Хүн бүрт хүнд өвчнөө эмчлэх мөнгө байхгүй. Харин бүрт идэж ууж буй хорт бодисоо багасгах боломж бий. Та мөнгөө хэмнэнэ, дээрээс нь эрүүл мэндээ хадгалж үлдэнэ. Хэрэгтэй хэрэггүй баахан зүйлд мөнгөө зарж өвчин олчихоод дахиад түүнийгээ эмчлэх гэж өшөө их мөнгө үрнэ гэдэг бол утгагүй зүйл билээ. Хүний бие организмыг муутгаж ашиг олно гэдэг бол хамгийн том нүгэл. Корпорациудын маркетингийн занганд орж өөрийгөө мөрөөдлийн ертөнцдөө амьдарч байна гэж бодон эрүүл мэндээ алдсаар буй олон сая хүн л хамгийн хөөрхийлэлтэй. Эцэст нь Томас Жефферсоны хэлсэн үгээр төгсгөл хийе.

"Эрүүл мэнд байхгүй бол аз жаргал гэж үгүй. Нэн түрүүнд эрүүл мэнддээ л анхаар. Бусад нь аяндаа болно" - Томас Жефферсон 1787 он.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 4:12 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Энэ бол мэдээллийн дайн. Сурталчилж буй тал мэдээллийг давамгайлах юм бол хорны хортой эсэхийг мэддэг хүн улам л цөөрөх болно. Харин ч суртал ухуулгыг улам хүчтэй далайцтай хийх хэрэгтэй. Тэгж байж гэмээнэ үндэстний эрүүл мэндийг аварна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.13 3:56 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Яг нарийн хөөвөл барууны энэ сүрхий баячууд дийлэнхдээ тухайн улсынхаа ТТГ ын агентууд байдаг. Нэг ёсондоо таримал баячууд гэсэн үг. Хонинуудыг маллахын тулд бас тэдэнд итгэл найдвар төрүүлэх ёстой. Иймийн тулд эгэл жирийн хонь амжилтанд хүрч буй үнсгэлжингийн үлгэр хэрэгтэй. Наад захын жишээ гэхэд л Фэйсбүүкын Зукерберг, цаад талын хөгшин жишээ гэхэд Жорж Сорос. Аль аль нь Моссадын нууц ажилтнууд. Еврейн ноёрхол үргэлжилсээр л.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.13 3:57 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Америкийн үндэсний нөөц (Federal reserve) доллар үргэлжлүүлэн хэвлэсээр байгаа цагт ноён доллар унасаар л байх болно. Орос Хятад хоёр уулзаад доллараар гадаад худалдаа хийхээ болих шийдвэр гаргасан байна лээ. Энэ нь долларын эрүүл мэнд ямархуу байгааг илтгэж байна. Түүнчлэн Орос улс Австрали, Канад долларын нөөцөө нэмэгдүүлэх гэж байна.
Алтны ханш өсөхлөөр Австрали ба Канад долларын ханш өсдөг жамтай. Энэ 2 бол дэлхийн тэргүүлэгч алт олборлогч, экспортлогч орнууд. Америк улс олон жилийн туршид хийсэн дайны гайгаар маш их хэмжээний гадаад өртэй. Байх ёстой хэмжээнээсээ хэт их мөнгө хэвлэх нь ийм л үр дагавартай байдаг байна.

Хятадын ирээдүйн төлөвлөгөө гэвэл юан-ийг дэлхийн хэмжээний валют болгох. Одоогоор тэдэнд 1000 гаруй тонн алт байгаа. Доллартай тэнцүүлэхийн тулд дахиад 7000 тонн хэрэгтэй. Хангалттай хэмжээний алттай болохоороо юан-ий ханшийг чөлөөлж эхлэнэ.

Олон эдийн засагчдын үзэж байгаагаар мөнгөн тэмдэгтийг алтнаас чөлөөлсөнөөр энэ их хямрал үүдсэн гэж үздэг.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.13 3:59 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хятад Япон хоорондоо үндэсний мөнгөн тэмдэгтээр арилжаа хийх болсон байна. Орос Хятад хоёр доллараар арилжаа хийхгүй болж. Хятад Иран 2 доллараас татгалзаж хоорондоо бартерын гэрээ хийсэн байна. Энэтхэг Япон 15 тэрбум мөнгөн тэмдэгтийн солилцоо хийх болжээ. Иран улс Энэтхэгийн газрын тосны хэрэглээний 12 хувийг хангадаг байна. Үүгээрээ Энэтхэг Хятадын дараа орж байгаа юм. Дорнын гүрнүүд барууны цаасан мөнгөний системыг шахаж байгаа бас нэгэн жишээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.13 4:00 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Сүүлийн 10 жилийн АНУ дахь хүнсний барааны өсөлт.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.13 4:01 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Алт бол бурхдын мөнгө
Цагаан мөнгө бол хаадын мөнгө
Хэвлэсэн цаас бол боолчуудын мөнгө

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.13 4:02 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Нээрээ энэ хэдэн жүүдүүд манай хувьцаануудыг хуу хамаад дуусч байна дөө ер нь. Бид нар уг нь бүгдээрээ л аваад байх хэрэгтэй юм байгаан. Гадаадын иргэд тэдэн хувиас илүү эзэмшиж болохгүй гэсэн заалт байна уу ер нь. Үндэсний хэдэн компаниудаа хувьцаа хэлбэрээр алдчихаар бидэнд ер нь юу үлдэх болж байнаа. Хилээсээ биш дотроосоо идэгдэж байна шд. Бичиг цаасны хүчээр бүхэл бүтэн үндэстэнг атгандаа оруулж байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 726 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 728 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Google [Bot] болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр