Мартеллийн Гэр Бүл [House Martell]
Намерос Мартеллийн
[Nymeros Matrell] гэр бүл нь Дорни
[Dorne] нутгийг захиран суудаг Вестеросийн Их Гэр Бүлүүдийн нэг билээ. Дорнийн зүүн өмнөд эрэгт орших Санспийр
[Sunspear] хэмээх цайзад амьдардаг ажээ.
Дорнийн газрын зураг:
Санспийр:
Мартеллийнхэний өвөг дээдэс Вестерост ирж сууршисан Андалчуудын нэг байсан бололтой. Вестеросийн бусад нутгаар Андалчуудын байгуулсан жижиг ханлиг улсууд нэгдэн томоохон ханлигууд байгуулагдаж байхад Дорнид нөхцөл байдал арай өөр байв. Жижиг ханлигууд хоорондоо тэмцэлдэн оршиж байжээ. Гэтэл Валериа
[Valyria] нарын түрэмгийллээс Рионарчууд
[Rhyonar] зугтан Эссосийн
[Essos] Рион
[Rhyone] мөрнөөс дүрвэн Дорнид ирснээр бүх юм өөр болжээ. Рионарын хатан Намерия
[Nymeria] Дорнийн Морс Мартеллтэй
[Mors Martell] гэрлэн хамтдаа бүх Дорнийг нэгтгэжээ. Ингээд тэдний удам Намерос Мартеллийнхэн гэгдэх болж Дорнийг захиран суух болжээ.
Мартеллийнхэн жадан сүлдтэй, харин Рионарууд наран сүлдтэй байсан тул тэдний удмынхан жад, нар хоёрыг нийлүүлэн нарыг сүлбэж буй жадан сүлдтэй болжээ.
Мартеллийн сүлд:
Аегон Таргариан Дорнийг эзлэхээр ирэхэд Дорнийн дайчид түүний армитай нүүрлэн тулалдахаас зайлсхийж партизан маягаар дайтан эсэргүүцжээ. Аегоны арми тал талаасаа сийчүүлэн хохирол амсахаас гадна ийм төрлийн тулалдаанд луунуудынхаа хэргийг гаргаж чадахгүй байв. Эцэстээ Аегон Дорнийг эзэлж чадалгүй буцжээ. Дорни 200 жилийн турш тусгаар тогтнолоо хамгаалж чадсан бөгөөд Таргариан Хаан Даерон II
[Daeron II] Дорнийн гүнж Мирия Мартеллтэй
[Myriah Martell] гэрлэснээр Дорни долоон ханлиг улсад нэгдэн Таргарианы захиргаанд энхийн замаар оржээ.
Хаан Ширээний Тоглоом
[Game of Thrones] эхлэх үеэр Дорнийг Доран Мартелл
[Doran Martell] захирч байв. Тэрээр хашир, ухаалаг нэгэн бөгөөд хоёр дүү Элиа
[Elia], Оберин
[Oberyn] нараасаа 10 орчим насаар ах ажээ. Элиа, Оберин хоёрыг 15, 16 настай байхад гэрлэх магадлал бүхий Сэрсэй, Жейми нартай уулзуулахаар Кастерли Рок руу явуулжээ. Тэдний зочлолт Тайвин Ланнистерийн эхнэр нас барахтай таарч, Лорд Тайвин таарамж муутай угтжээ. Хэдэн долоо хоног үл тоомсорлож байгаад эцэстээ Элиаг дөнгөж төрөөд буй одой Тайрионтой гэрлүүлэх санал тавьжээ. Лорд Тайвиний энэ авир нь Мартеллийнхэний хилэнг ихэд хүргэжээ. Энэ хугацаанд Лорд Тайвин Сэрсэйг ханхүү Риегартай гэрлүүлэх хүсэлтэй байсан бололтой. Гэвч ханхүү Риегар Дорнийн гүнж Элиатай гэрлэсэн нь Мартелл, Ланнистерийн харьцааг улам хөндийрүүлжээ.
Элиа бие султай байсан бөгөөд 2 хүүхэд төрүүлсэний дараа бие нь ихэд дорджээ. Харренхалд
[Harrenhal] болсон хүлэг баатруудын тэмцээнд ханхүү Риегар ялж эхнэрийнхээ оронд Лианна Старкийг
[Lyanna Stark] хайр сэтгэл, гоо үзэсгэлэнгийн хатан хаанаар өргөмжилжээ. Энэ явдлаас нэг жилийн дараа ханхүү Риегар Лианнаг хулгайлан авч одсоноор Робертийн Бослого гарах шалтгаан болов. Мартеллийнхэн хэдий ханхүү Риегарийн үйлдлийг буруушааж байвч Аерис Хаан Элиа гүнжийг нийслэл хотод барьцаанд байлгаж байсан тул Робертийн Бослогын үед Таргарианы талд тулалджээ.
Доран Мартеллийн нагац ах, Хааны Хамгаалагчдын нэг Левин Мартелл
[Lewyn Martell] Тридент
[Trident] мөрөн дээр болсон тулалдаанд Дорнийн дайчдыг удирдан оролцоод амиа алджээ.
Ланнистерийн арми нийслэл хотыг эзлэхэд Лорд Тайвины гар хөл бологч Грегор Клегэйн [
Gregor Clegane] нялх Аегоны тархийг хананд хага савж гүнж Элиаг хүчиндэж алжээ. Харин Амори Лорч
[Amory Lorch] балчир охин Риенисийг 50 гаруй удаа хутгалан егүүтэгжээ. Энэ хэргийг Лорд Тайвин ханхүү Риегар охинтой нь биш Элиа Мартеллтэй суусны хариу болгон үйлдсэн гэх яриа бий.
Элиагийн үхлээс хойш Мартеллийнхэн Ланиистерийнхэнд өш санаж, хариугаа авах хоногоо тоолон суудаг болжээ. Оберин илээр цэрэглэн тулалдахыг завдаж байсан боловч Доран Мартелл, Жон Арринтай
[Jon Arryn] хэлэлцээр хийж Роберт Баратеонд дагаар оржээ. Гэвч Элиад тохиолдсон явдлыг мартаагүй тэд бусад гэр бүлүүдтэй харилцаа холбоогоо таслан Вестеросийн үйл хэрэгт оролцохоо больжээ.
Роберт Баратеоны үхсэний дараа 5-н хааны
[Joffrey Baratheon, Stannis Baratheon, Renly Baratheon, Robb Stark, Balon Greyjoy] дайнд оролцсонгүй. Гэвч Тайрион Ланнистерийн оролдлогын ачаар Жоффрэйг
[Joffrey] дэмжихээр болжээ. Мирселла Баратеон
[Myrcella Baratheon] Доран Мартеллийн бага хүү Тристайнтай
[Trystane] сүй тавин Дорнид барьцаа болон очжээ.
Доран Мартеллийн эхнэр нь Норвосын Милларио
[Mellario of Norvos], харин хүүхдүүд нь Арианна [
Arianne], Күэнтин
[Quentyn], Тристайн
[Trystane] нар ажээ.
Харин Оберин Мартелл нь Улаан Хорт Могой
[Red Viper] гэдэг хочтой, Вестеросийн шилдэг дайчдын нэг юм. Гэрлэж байгаагүй боловч Элсний Могойнууд гэж хочлогдсон найман бутач охинтой аж. Бага дөрвөн охин нь түүний амраг Эллариа Сандийн
[Ellaria Sand] хүүхдүүд юм.
Жич: Мартеллийн гэр бүлийн тухай телевизийн цуврал дээр бараг гараагүй боловч дараа дараагийн улиралууд дээр гарах болов уу гэж найдаж байна. Ялангуяа Оберин, Арианна нарын тухай гарах байх.
Ургийн Бичиг
Elia Martell
Arianna Martell
Oberyn Martell
Ellaria Sand
Obara Sand
Nymeria Sand
Tyene Sand