4-р сарын 1ний өдөр өнгөрсөн ч гэсэн ганц 2 онигоо оруулъя гэж бодлоо.
Хааяа ч гэсэн албан ажлын хүйтэн царайгаа инээмсэглэлээр сольж баймаар хүмүүс их шүү.
Үдийн цайны цагаар албан газрын утас дуугарлаа.
-Цайны цаг болж байхад ямар гээчийн тэнэг хар мал нь залгаад байна аа?
-Юу гэнэ ээ, та хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
-Үгүй ээ.
-Би байгууллагын чинь дарга чинь байна.
-Та тэгвэл хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
-Үгүй.
-Ээ ашгүй дээ... гээд утас тасарлаа.
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
CV-г хэрхэн зөв тайлж унших вэ?
Маш єндєр мэргэшилтэй:
(Тайлал) Том тэнэгтэж байгаагvй. Хичээл зvтгэлтэй, идэвхи оролдлоготой, чармайлттай ажилтан:
(Тайлал) Зєрvvд.
Нийтэч зан чанартай:
(Тайлал) Хэтрvvлэн уудаг.
Єєрийнхєє хєгжилд боломж бvрийг ашигладаг:
(Тайлал) Удирдлагатайгаа нийлж уудаг.
Хязгааргvй чадавхитай:
(Тайлал) Тэтгэвэрт гартал нь хєєж чадахгvй.
Гvйлгээ ухаан:
(Тайлал) Биеэ ємєєрєхдєє гарамгай.
Удирдлагаас єгсєн vvрэг даалгаврыг тэр болгон гvйцэт биелvvлдэггvй:
(Тайлал) Удирдлагаасаа илvv сэтгэдэг.
Ая дантай хvн:
(Тайлал) Хэзээ дуугай болохоо мэддэг.
Асуудал шийдэхдээ бvтээлчээр ханддаг:
(Тайлал) Єєрийнхєє ажлыг хийх хvнийг яаж ч байсан олдог.
Илvv цагаар ажиллахад байнга бэлэн байдаг:
(Тайлал) Авгайгаасаа айдаг.
Нямбай, жижиг сажиг зvйлийг ч анхааралдаа авдаг:
(Тайлал) Яршигтай, ядаргаатай хvн.
Манлайлагчийн шинж чанартай:
(Тайлал) Хэтэрхий чанга ярьдаг.
Цэцэн, уран ухаантай, хошигнох мэдрэмж сайтай:
(Тайлал) Байнга онигооны сайт ухаж байдаг.
Зохион байгуулах чадвар сайтай:
(Тайлал) Ажилдаа цагтаа ирдэг.
Маш vнэнч:
(Тайлал) Єєр хаана ч ажилд орох чадваргvй.
Ажилдаа дуртай:
(Тайлал) Бага цалин єгч болно.
Хамт олон, удирдлагатайгаа их зєвлєлддєг:
(Тайлал) Залхмаар хvн.
Хол явна:
(Тайлал) Захирлын хамаатан.
Ажлын цагийг vр дvнтэй ашигладаг:
(Тайлал) Цагаа их хардаг.
Зохион бvтээх чадвартай:
(Тайлал) Шаардагдаж буй зvйлийг хийхгvй байх 100 шалтаг олдог.
Албан тушаал ахих боломжтой:
(Тайлал) Цалин нэмэх шардлагатай.
Хатуу чанга, дэг журамтай, єєрийн vзэл бодолдоо vнэнч:
(Тайлал) Хуучин эвлэлийн ажилтан хийж байсан.