#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

Бөхийн Найраануудын Тухай энд :P
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=176779
5 хуудас 8

Зохиогч:  jalaa [ 2-р сар.19.11 1:12 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Бүгд бол тийм биш шүүдээ, Хүнээсэй л шалтгаалдаг асуудал, Жишээлбэл Лхагвадорж начин, Ганбаатар гарьд нар бол бөхийн дэвжээн дээр маш сайхан биеэ авч явж үзэгч олноо хүндэлж сайхан барилдцгаадаг, магадгүй бөхийн хүмүүжилтэй холбоотой, Ер нь энэ хоёр гэлтгүй иймэрхүү бөхчүүд маш олон байдаг, Зартай хэд нь бол алдартай л даа,
Чи нээрээ сүртэй сүртэй ш...х юмаа. :wahaha:

Зохиогч:  Бааварт [ 2-р сар.19.11 1:14 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Нийт массаар нь олонхоор нь авж үзэхэд олигтой юм байхгүй байнаа.Одоогийн барилдаан ямар болж байгаа билээ ? Бөхийн өргөөнд байнга л коланы саваар наадуул чинь шидүүлээд л суужаагаа штээ.

Аан наа 2чин бол сайн эцгүүдийн буянаар даруулга гэж юу байхыг мэдээд өсцөн улс өөр биз.
Эцэггүй хүүхдийн толгой том гэгчээр хар багаасаа дуу нь бүдүүрцэн шүрэн толгой нар зөндөө

Зохиогч:  jalaa [ 2-р сар.19.11 1:16 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Бас байнаа байна,
Гэхдээ яах аргагүй боловсрол мэдлэггүй орчин үеийн залуус гэдэг чинь юу билээ дээ.

Зохиогч:  Бааварт [ 2-р сар.19.11 7:23 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Сайн бөхчүүд хөдөөнөөс төрдөг.За бүгд хотжоод ирэхэд сайхан бандаганахын байгаа биддээ

Зохиогч:  Guy [ 3-р сар.03.11 1:49 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Баттай эх сурвалжаас өнөөдөр ийм мэдээ сонслоо:

-Өнгөрсөн зуны наадмын үеэр начны найрааны үнийн рекорд шинэчлэгдэн тогтоогджээ... Нэр бүхий нэгэн бөх 3-ын давааг 12 сая, 4-ийн давааг 20 сая, 5-ын давааг 100 сая төгрөгөөр худалдаж авсан байна... Ийнхүү тэр бөх Монгол Улсын начин цолыг нийт 132 сая төгрөгөөр худалдаж авчээ... Уул нь толгой ажиллаж чадвал боломжийн бизнес эрхэлж ч болохоор их мөнгө шүү...

Зохиогч:  hicheel [ 3-р сар.03.11 3:42 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

za naadmaar bi neg nachin toruulj mongo oldiimuda.

Зохиогч:  jalaa [ 3-р сар.03.11 12:10 pm ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Санчир

Зохиогч:  Dondogoo [ 3-р сар.03.11 2:57 pm ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Санчир чинь ууг нь их гайгүй бөх л байсансан
аймаарын бээ

Зохиогч:  Guy [ 3-р сар.03.11 3:03 pm ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Саяны сумогийн найрааны мессежүүдээс харахад нэг давааг 200 000-300 000 иенээр худалдаж авч байсан... /3-4,5 сая төгрөг/

Монголчууд ч хажууд нь баян юм аа... Гэхдээ цолоо хамгаална, эргээд алдана гэж байхгүй, нэг худалдаад авчихад насны юм л даа... :mrgreen:

Зохиогч:  onzfeat [ 3-р сар.03.11 3:07 pm ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

nutgiin zuvlul ene ter geed neleen um boldog bho, ashigtai bolool hiij bga

Зохиогч:  CrossBonez [ 3-р сар.03.11 3:10 pm ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Respect шүү дээ

Зохиогч:  jalaa [ 3-р сар.03.11 3:15 pm ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

тЭгээд хэн нь тэгэж их мөнгөөр хийсэн юм бэ дээ. Санчир л байж магадгүй. гэхдээ тийм ч муу начин бол биш.

Зохиогч:  Dondogoo [ 3-р сар.03.11 3:20 pm ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Сайхан нэр устай нь хэлчихээч :laugh5:
Манайхан ч хаа сайгүй нутаг нугаараа талцаж дээр доороо орох гэсэн хүмүүс
Тэд нарт энэ мөнгө бол юу ч биш л байдаг юм байлгүй дээ

Зохиогч:  Шаазгай [ 3-р сар.03.11 4:07 pm ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Ишлэл:
Баттай эх сурвалжаас өнөөдөр ийм мэдээ сонслоо:

-Өнгөрсөн зуны наадмын үеэр начны найрааны үнийн рекорд шинэчлэгдэн тогтоогджээ... Нэр бүхий нэгэн бөх 3-ын давааг 12 сая, 4-ийн давааг 20 сая, 5-ын давааг 100 сая төгрөгөөр худалдаж авсан байна... Ийнхүү тэр бөх Монгол Улсын начин цолыг нийт 132 сая төгрөгөөр худалдаж авчээ... Уул нь толгой ажиллаж чадвал боломжийн бизнес эрхэлж ч болохоор их мөнгө шүү...
Хаанаас авсан мэдээ вэ?
Ер нь ингэж нэрийг нь нууцалж шалчиганаж байхаар шууд зарладаг бол амар шүү тээ? :bigthumpup:
Ишлэл:
Сайхан нэр устай нь хэлчихээч :laugh5:
+1 :haha:

Зохиогч:  Guy [ 3-р сар.03.11 5:24 pm ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Хүний нэр төрд үндэслэлгүй халдсан, гүтгэсэн, гутаан доромжилсон гэсэн үндэслэлээр Асуулт форумын хоёр ч гишүүн намайг шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа... :haha: /suwon гэдэг гишүүн бүр иргэн suwon-ы кибер, виртуал нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргаад явж байгаа/ Тэгэхээр хамаагүй нэр усыг нь бичээд дэмий биз.... :hoho:

Бас нөгөө бөхийнх нь фэнүүд орж ирээд намайг эрлийз хурлийз нь дуудаад бариад идчих биз...

Зохиогч:  jalaa [ 3-р сар.03.11 7:37 pm ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Хуцна биз :lol:
Угаасаа Санчир лдаа. Заяамандах бол мөнгө өгөх шаардлага байхгүй, Тиймүү, аль эсвүүл гүй юмуу.

Зохиогч:  Dondogoo [ 3-р сар.03.11 7:39 pm ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

ай наад 2оос чинь гарцаагүй дээ :hihi:

Зохиогч:  Guy [ 3-р сар.04.11 1:18 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Ишлэл:
Хуцна биз :lol:
Угаасаа Санчир лдаа. Заяамандах бол мөнгө өгөх шаардлага байхгүй, Тиймүү, аль эсвүүл гүй юмуу.
Хуцах юман дээрээ бол найз нь хуцноо... Гол нь би баттай эх сурвалжаас энэ 132 сая гэдэг тоог гаргасан шөө....

Зохиогч:  21 [ 3-р сар.11.11 12:04 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

132 ООО ООО гэсэн тоо шууд монгол бөхийн эмгэнэл, гажуудал гэж уншигдаж байна ш дээ.

Найрааг халахын тулд ахмад бөхчүүдийг эхний ээлжинд шахах хэрэгтэй. Тэгэхгүй бол Наадмаар энэ олон харьсан арслан, заанууд л амлаж барилдах эрхээ ашиглаж найрааг хавтгайруулаад байна шүү дээ. Хэрвээ хөгшчүүл барилдана гээд байвал үндэсний бөхийг мэргэжлийн болон сонирхогчидийн гээд хоёр хуваачих хэрэгтэй. Мэргэжлийнхэд нь цолыг олгодог, буцаагаад хураадаг байх хэрэгтэй. Тэмцээнүүд нь тусдаа. Тэгээд үзэгчид хаашаа вэ, тэр нь цаашдаа хөгжих ёстой. Шударга. Бас тэр барьц сонгодог дүрэм монгол бөхийг мах болгож байна. Xалах хэрэгтэй. Бүгд л нэг үнэмлэхүйн жинтэй, хөдөлж ядсан улс.

Наадмын барилдаануудын тал нь тоглоом, шоу болчихоод байхад үзэгчид байсаар л байна гэдэг монгол хүний бөхдөө хайртай нь л шинж юм даа. Гэхдээ энэ байдлыг эртхэн өөрчлөхгүй бол Япон шиг үндэснийхээ спортыг аврахын тулд гадаадаас бөхчүүд авчирдаг. Ард иргэд нь сумогоо биш хөл бөмбөг, бэйсбол шимтэн үздэг болох вий.
Манайхан ч гэсэн эхнээсээ үндэсний бөхөөс илүү жудо, бокс, сагс, хөл бөмбөг гэх болсон байнa. Бөхийн холбоо дорвитой шинэчлэл хийхгүй бол 20 жилийн дараа яг Японы араас орно шүү.

Зохиогч:  hicheel [ 3-р сар.11.11 12:31 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

ter tserguudiig hucheer barilduulhaa bolimoor um. zovhon bohiin chigleleer dagnaj baiga tamirchid ordog bolvol deer bishu.

Зохиогч:  orgil09 [ 3-р сар.11.11 12:33 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

@21,
сайхан бичжээ.

Зохиогч:  jalaa [ 3-р сар.11.11 12:51 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Ялгах хэрэгтэй л дээ. Манай бөх бол мэргэжлийн спорт биш гэдгийг. Хэрвээ яг Мэргэжлийн болгох юм бол найраа гэдэг юмыг дор нь алга болгоно шүү дээ. :wd:
Одоо бол энэ спортоор зөвхөн манай улс л дагнаж байгаа биздээ, илүү уламжлал, ёс жаяг талруугаа байгаа.
Тэр японы сөнөж мөхөж байгаа спорттой жишээд байх ямар ч шаардлага байхгүй, тэндээ тэгээд гадныханд дээрэлхүүллээд, байж байхдаа таарна.

Зохиогч:  hicheel [ 3-р сар.11.11 12:56 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

mergejliin baihaar yuun bolohgui baina? mergejliin boh hun geed baihad bolohgui umgui baimaar um.

Зохиогч:  jalaa [ 3-р сар.11.11 12:58 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Мэргэжлийн спортын цэнзүүр энэ тэрээ гээд зөндөө л юм энэ форумд бичигдэж байсан. тэрийг олоод унш.

Тэр цэргүүд барилдуулаад байдаг чинь бүртгүүлсэн бөхийн тоо хүрдэггүй л байхгүй юу.

Зохиогч:  hicheel [ 3-р сар.11.11 12:59 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

chi namaig oilgoogui bololtoi.

Зохиогч:  jalaa [ 3-р сар.11.11 1:01 am ]
Постын сэдэв:  Re: Бөхийн Найраануудын Тухай энд :P

Тэгээд чи мэддэг юм бол юундаа эргүүтээд байгаа юм.

5 хуудас 8 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/