|
Үнэндээ Моника өдөр дунд ажил зөндөө байхад хамаг ажлаа орхиод толгой өвдөж байна гэж шалтаглан нэг тийшээ яваад өгөх нь олон байдаг ... Дараа нь Жан ах таны амар мэндийг эрж байна гэж хэлдэг ... Жанаас Моникаар мэдээ ирэх нь нэг л олон байх юм. Бас «Ээж танаас хүн асуувал Франсуаг миний болзоот хархүү гэж хэлж байгаарай» гэснийг бодоод үз. Тарваль авгай үүнийг анх сонсоод тоглгоомын үг гэж бодож. инээд нь хүрсэн билээ. Үзэсгэлэн гоо Моника нь унжгар хамарт Франсуатай суух гэж үү?! Гэтэл одоо Тарваль авгай инээхтэй манатай. Охин нь нэг юм нуугаад байгааг Тарваль авгай яваандаа мэдлээ. Ай тэнгэр минь, энэ тухай хүн мэдчихвэл яана! Жан бол ууланд байгаа болохоор бас ч аюул багатай. Моникаг бол хэзээ ч бариад авч магадгүй шүү дээ. Ай тийм юм бодохоо больё. Бодоод байвал галзуурч мэднэ. Тэгээд Тарваль авгай аймшигт сэжгийг зайлуулж өөрөө өөрийгөө зүхэж, өөрийгөө аймхай амьтан гэж элдвээр сэтгэлээ хуурах боловч сэтгэлийн түгшүүрийг бүрмөсөн арилгаж яахан чадах билээ.
Тарваль авгай өөрийнхөө сэжгийг Моникад нэг ч удаа цухуйлгасангүй. Охиныхоо занг юу эс андах вэ дээ. Халуун хайртай мөртлөө зөрүүд нь хачин. Сануулж хэлбэл уурыг нь хүргэж, зэмлэлийн үг дуулна. Моника германчууд хооллодог зоогийн танхимын орлогоор амь зууж байна гэж бодохоос байж сууж чаддаггүй байлаа. Аягүй бол толгойгоо мэддэг том хүн болох гээд хэрэг төвөг тарьж мэднэ. Үгүй, аюултай тулгарсан гэмээн хяруул шиг нүдээ аньж, толгойгоо нуугаад юу болохыг хүлээж, явж явж дайн дуусахыг хүлээхээс өөр зам алга.
Моника нэг цахилгаан утас аваад Бонвиль орно гэж хэлсний дараа Тарваль авгай ямар айхавтар алдаа хийснээ сая ойлгожээ. Эх нь хаалгаа түгжиж, түлхүүрээ халаасандаа хийгээд,
— Чамайг хааш нь ч явуулахгүй! гэж эрс хэлсэнд
— Ээж ээ, би заавал явах ёстой гэхэд нь Тарваль авгай юмны учрыг бага сага төсөөлөхөө охиндоо анх удаа цухуйлгаж,
— Ондоо хүн явуулах юм байгаа биз. Учир нь мэдэгдэхгүй нууц даалгавраар ийш тийшээ явдаг нь бүсгүй хүний ажил биш гэсэнд
— Ёстой л бүстгүй хүний ажил юм шүү дээ, ээж ээ. Ганц би л Гольдрингоос мэдэж ... гээд Моника үгээ дутуу орхисонд
— Чи Гольдрингоос юу мэдэж авах ёстой юм бэ? Юу вэ? Чамаас асууж байна. Надад хэлэхгүй бол би одоо даруй Генерал дээр нь очно гэсэнд
— Яах вэ, оч л доо. Далимд нь манай Жан партизануудтай хамт байгааг марталгүй хэлчихээрэй. Тэгвэл тэднийг бүгдийг нь тахианы дэгдээхэй шиг алаад дуусна. Партизануудад буу зэвсэг байхгүй шүү дээ. Зэвсэгтэй болох бололцоог нь та тасалж байна. За юунд зогсоод байгаа юм бэ! Яваач! Өнөөх Левек шиг ёстой франц хүн мөнөө үзүүлээд өгөх юм байгаа биз. Тэгвэл танд охин ч байхгүй, хүү ч байхгүй болно гэдгийг мэдээрэй гэлээ.
Буу зэвсгийн тухай Тарваль авган дуулаад сандал дээр лаг хийтэл сууж царай нь зэвхий даасанд бүсгүй эхийгээ өрөвдөөд хүзүүгээр нь тэвэрч, Ээж ээ, айх юм юу ч байхгүй гэж танд батлан хэлье. Тангараглая, энэ зүгээр нэг хөгжилтэй зугаалга болно. Би зугаалахын ялдамд хэрэгтэй хүний чихэнд хэдэн үг шивэгнэчихвэл гүйцэх юм гэжээ.
Тарваль авгайн сэтгэлийг тайтгаруулахад тийм амар биш байжээ. Авгай уйлж, гуйж, сүрдүүлж нэг үзсэнээ дахин уйлав. Моника эхийгээ өвчтэй хүн асарч байгаа юм шиг асарч сувилах боловч хэлснээ буцсангүй, явна гэж хатуу зүтгэсээр, хэлсээр байлаа. Охиноо үхлийн аюулаас аврах гэсэн эх, ард түмнийхээ төлөө амиа өгөхөд бэлэн байгаа охин хоёрын энэ өрсөлдөөнд охин нь дийлж гарлаа. Эх нь хувь заяаны эрхийг дагажээ. Моника өөрийн очих тухай Генрихт утас явуулсангүй. Цагдаа, гестапогийнхон үргэлж олон байдаг галт тэрэгний буудал дээр Генрихтэй хамт явж байхыг нь хүн харуузай гэсэн байжээ Тэгээд бүүр ирсэн хойноо садангийнхаасаа шууд зочид буудалд нь утас явуулж уулзах цаг, газрыг болзов.
Генрих хэлсэндээ хүрч, энгийн хувцастай хүрч ирэв. Нүд хорсгодог герман офицерын дүрэмт хувцсыг бодвол Генрихт энгийн хувцас илүү зохих юм байна гэж бүсгүй бодлоо. Нэгэн үе Генрих тэр хоёрын хооронд байгаа саад арилсан юм шиг Моникад санагджээ. Генрихийн чийрэг дулаан гарыг түшээд зэрэгцэн явахад таатай сайхан байв. Юм ч яримааргүй байлаа. Түүний сэтгэлийн байдлыг Генрих ойлгосон бололтой бас үг дуугүй алхална. Дайн болоогүй, хэзээ ч болохгүй бол юутай сайхан билээ гэж Моника сэтгэлдээ төсөөлөн санаашрав. Тэгвэл сэтгэлээ нууж байхын хэрэггүй, Генрихтэй хоёул хүн шиг хэвийн харилцаатай байхсан.
Гэтэл бараг алхах бүрд эргүүл дайралдаж, тэдний гутлын хүнд чимээ бүсгүйд яагаад ч юм бэ авсны дээрээс хаяж байгаа анхны бөөн шорооны чимээг санагдуулна. Үгүй, эзэмшилд байгааг мартахын арга байсангүй. Моника хайрт хүнтэйгээ уулзахаар ирсэн биш, партизануудад маш чухал хэрэгтэй мэдээ олж авахаар ирснийг бодит байдал үргэлж сануулна.
«Чухам олоо л бидэнд зэвсэг маш чухал хэрэгтэн байна» гэж явахын нь өмнө Франсуагийн хэлсэн үг чихэнд нь үргэлж дүнгэнэнэ. Моника өөрөө үүнийг хэлсэн хэлээгүй мэднэ. Тэгэхлээр Моника паргизануудыг зэвсэгтэй болгохын тулд хэрэгтэй бүхнийг хийнэ. «Харин үүнээс болж Генрихт эвгүй явдал, бүүр бөөн төвөг учирч магадгүй» гэж бүсгүй гэнэт бодов. Генрих одоо өөртэй нь зэрэгцэн үг дуугүй алхалж явна. Гэвч бас л аз жаргалтай байгааг нь мэдэрч байлаа. Гурван гудамжны уулзвар дээр тэр буланд Моникаг анх хараад нүд нь хичнээн халуун баяртай туяарсан билээ. Моникагийн одоо юу бодож байгааг тааж мэдвэл яах бол? Эргүүл дуудаж авчраад гестапод хүргүүлэх болов уу? Тийм байх ёсгүй! Моникагийн дотроо бодож байгааг тааж мэдлээ ч гэсэн тэгэх хүн биш. Буу зэвсгийг зохих газар нь хүргэж чадаагүйн учир Генрихийг өөрийг нь баривчиллаа ч гэсэн Моникаг мэдүүлэхгүй. Моника үүнийг бүхий л бие цогцсоороо мэдэрч байна. Хэдий тийм боловч бүсгүй бүүр илэн далангүй байх арга алга. Яагаад вэ гэвэл өчүүхэн төдий ч атугай эргэлзээ байгаа цагт ганц өөрийн сэтгэлд хөтлөгдөн нийтэд осолтой алхам хийх эрх байхгүй. Генрихийг тэр галт тэрэгтэй нь хамт яв гэж тушаасан ч гэсэн үү? Генрихт үнэхээр тийм тушаал өгч болох юм гэдгийг санаад Моника цочин чичрэв.
— Моника та даараа юу? гэж Генрих санаа зовсон байдалтай асуусанд
— Тиймээ жаахан даарч байна гэж бүсгүй хариуллаа. Уг нь намар орой болсон боловч тэр өдөр гайхалтай дулаан байжээ.
— Эндээс хоёрхон алхмын газар миний сууж байгаа зочид буудал бий. Тэнд орж дулаацаж, амрах юм биш үү? гэсэнд Моника толгой сэгсэрч.
— Өө, юу гэсэн үг вэ? гэв.
— Та бид хоёр хоёулхнаа үлдэж байсан удаа ганц биш биз дээ? Би таныг өөрөөсөө айхаар өчүүхэн ч шалтаг өгөөгүй шиг санах юм. Ялдамд хэлэхэд би энэ үед гэртээ байх учиртай. Надад чухал зүйл мэдээлэх ёстой юм ... гэсэнд
— Та ажил явдлаа дуусгасан уу?
— Бүх ажлаа дуусгасан. Галт тэрэг хөдлөх цагийн тухай утсаар хоёр минут ярьчихвал бүрмөсөн чөлөөтэй болно. Та хоёр минутаас илүү уйдахад хүрэхгүй байх гэж амалъя гэвэл
— Гэсэн ч ... гээд бүсгүйг тээнэгэлзэхэд
— Тэр зочид буудалд таны байхыг хүн харуузай гэж айж байна уу? Хэмээн Генрих асуусанд
— Тиймээ. Энд намайг таних хүн нэг ч байхгүй болохоор нөгөөх хүүхнүүдийн нэг гэж бодож магадгүй ... Энэ зочид буудал чинь офицеруудын буудал шүү дээ.
— Энэ гудамж хүн цөөтэй. Хүн дайралдсан ч бид хүлээж байгаад өнгөрүүлнэ гэлээ.
Моника дуугүй толгой дохиж, алхаагаа хурдасгав. Өөрийг нь хүлээж байгаа эвгүй явдлаас бушуухан салахын түүс болсон мэт санагдав. Курт өрөөндөө байлаа.
— Хэн ч ирсэн намайг байхгүй гэж хэлээрэй гэж Генрих явуут тушаагаад Моникаг өрөөндөө оруулав.
Одоо анх уулзсан минутын адил дуугүй байх нь эвгүй боллоо. Тэгээд бүсгүй аян замынхаа тухай ярьж, нэг сонин юм олоод хэлчих гэж дзмий л оролдовч тийм юм олж чадаагүй бантан ичингүйрэв. Генрих ч гэсэн бүcгүйгээс дутуугүй сэтгэл түгшжээ.
|