#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.11.26 1:09 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 116 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5

Хамгийн найдвартай банк аль банк вэ?
Төрийн банк 2%  2%  [ 1 ]
Хадгаламж банк 2%  2%  [ 1 ]
Кредит банк 0%  0%  [ 0 ]
Тээвэр Хөгжлийн банк 0%  0%  [ 0 ]
Чингис Хаан банк 0%  0%  [ 0 ]
Голомт банк 41%  41%  [ 20 ]
Капитал банк 0%  0%  [ 0 ]
Хаан банк 16%  16%  [ 8 ]
Улаанбаатар хотын банк 0%  0%  [ 0 ]
Хас банк 10%  10%  [ 5 ]
Капитрон банк 0%  0%  [ 0 ]
Эрэл банк 0%  0%  [ 0 ]
Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк 4%  4%  [ 2 ]
Худалдаа Хөгжлийн банк 24%  24%  [ 12 ]
Нийт санал: 49
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 6-р сар.22.11 5:27 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 12-р сар.30.05 1:57 am
Бичлэгүүд: 2002
Байршил: DAFUQ
Хаан Банк

_________________
Доор ертөнц эргэнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.22.11 5:38 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 12-р сар.30.05 1:57 am
Бичлэгүүд: 2002
Байршил: DAFUQ
edited

_________________
Доор ертөнц эргэнэ


Сүүлийн удаа bloom_flea 12-р сар.22.11 5:47 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.09.11 4:17 pm 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
heregtei sedev baina.

_________________
www.hicheel.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.09.11 4:52 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.08.11 12:08 pm
Бичлэгүүд: 982
Байршил: Нэгэн дээвэр дор
Банк бол итгэлцлийн байгууллага. Иймд банкуудын хэр найдвартайг авч үзье гэвэл бусдаас татсан иргэд, байгууллагын харилцах данс, хадгаламж болох нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөдөө баталгаа гаргаж байх зайлшгүй шаардлагатай. Ямар баталгаа вэ? гэвэл Банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж байх шаардлага гарч байгаа. Одоогийн байдлаар ийм баталгаа гаргаж ажиллаж байгаа нь Хадгаламж банк, Төрийн банк 2 байх шив дээ. Үүнийг л илүү найдвартай гэж үздэг шүү. Түүнээс биш ХХБ, ХААН, Голомт шиг бусдаас их үүсвэр татаж том активтай гэдгээрээ найдвартай гэж хэлэх нь их өрөөсгөл зүйл юм. Ийм том 1,900.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрүүд татчихаад эздийн оруулж байгаа өмч нь 8,0 тэрбум төгрөг байхад найдвартай гэж бодож байгаа та нарын алдаа байна.
МБ-наас 2012 оны 04 дүгээр сараас 2013 оны 05 дугаар сар хүртэл банкуудыг дүрмийн сангаа 16,0 тэрбумд хүргэ гэсэн даалгавар өгсөн. Энэ бол зөв үйлдэл бөгөөд банк алдагдалд орж, дампуурахад эздийн өмчөөр хаах эх үүсвэрийг бага ч байтугай нэмэгдүүлж буй зүйл юм.

Хамгийн найдвартай банк аль банк вэ? энэ нэр арай л ахадсан зүйл байна. Харин нэрээ сольж аль банкны үйлчилгээ бусдаас давуу вэ? гэдэг ч юм уубайвал зүгээрсэн.

_________________
los blancos


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.22.11 12:32 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Нийт хадгаламж өмнөх сарынхаас 1.9 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 60.6 хувиар өсч 3824.5 тэрбум төгрөгт хүрчээ. Төгрөгийн хадгаламжийн жилийн өсөлт өмнөх сарынхаас 11.1 нэгж хувиар буурсан бол гадаад валютын хадгаламжийнх 20.0 нэгж хувиар нэмэгджээ. 11 дүгээр сард гадаад валютын хадгаламж 2.5 хувиар буурч, харин төгрөгийн хадгаламжийнх 5.6 хувиар өсч байсан бол тайлант сард гадаад валютын хадгаламж 11.5 хувиар өсч, төгрөгийн хадгаламж 1.2 хувиар буурсан тул гадаад валют болон төгрөгийн хагдгаламжийн жилийн өсөлт ийнхүү өөрчлөгдөв. Мөн төгрөгийн ханш суларсан нь тайлант сард төгрөгийн хадгаламж буурч, валютын хадгаламж нэмэгдэхэд нөлөөллөө.

Иргэдийн төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 49.9 хувь буюу 819.6 тэрбум төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж 3.3 дахин буюу 250.7 тэрбум төгрөг, гадаад валютын хадгаламж 59.1 хувь буюу 373.5 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Нийт хадгаламжийн 73.7 хувь нь төгрөгийн, 26.3 хувь нь валютын хадгаламж бөгөөд төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өмнөх сарынхаас 2.3 нэгж хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Код:
Хадгаламж эзмшигчийн тооны үзүүлэлтийг зориуд мэдээлэхгүй байгаа шүү дээ. Мөн хадгаламж эзэмшигчдийн хэдэн хувь нь хадгаламжаа нэмэгдүүлсэн бэ гэсэн тоог ч гэсэн чандлан нууцалж байгаа. Энэ тоонууд л хөгжлийн индекс, эдийн засгийн өсөлтийн өгөөж, банк санхүүгийн орчны эрүүл өөрчлөлтийг тодорхойлдог болохоос биш. Хэдхэн баячуудын хадгаламжийн өөрчлөлтөөс шалтгаалсан нийт хэмжээний өөрчлөлтийн мэдээлэл ач холбогдол багатай шүү дээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.26.12 4:55 pm 
Оффлайн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.28.10 1:03 pm
Бичлэгүүд: 249
Байршил: Ulanbator
hudaldaa hugjil


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.21.12 10:57 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
http://nuuts.mn/index.php?newsid=8140

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.12 12:39 am 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
Ишлэл:
neg terbum aas hed bankandaa ulddeg um bol?

_________________
www.hicheel.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.08.13 12:15 pm 
Оффлайн
10 жил хамтдаа
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.17.03 9:47 pm
Бичлэгүүд: 853
Байршил: нууц газар
Мэдээж Төрийн банк найдвартай л байх
Миний сонссоноор бол ийм байдаг гэсэн Голомт, ХХБ, Хаан, Хадгаламж, Хас гэсэн дараалалтай байдаг юм шиг байгаан

_________________
?.НЕТ БИД ХОЁР 10 ЖИЛ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.08.13 1:21 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 12-р сар.30.05 1:57 am
Бичлэгүүд: 2002
Байршил: DAFUQ
Юунд нь найдаад байгаа юм бэ?

_________________
Доор ертөнц эргэнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.16.13 1:07 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
“Голомт”, “ХААН” банкны үлгэр буюу нууцгүй нууцлалын систем

9 минутын өмнө










ИлгээхХэвлэх


Өнгөрсөн жил манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкныхны хувьд хар мөр үлдээсэн он байлаа. Орос, Украин, Малайз, Хятад, өөр юу ч билээ гадны хэдэн нөхөд манай улсад ирээд, банкны системээр утгаар нь тоглоод хаячихсан. 100 гаруй сая төгрөгийг зүгээр л бэлэн мөнгөний машинаас гаргаад авчихаж байгаа юм. Манайхан Эрээн ороод, зах дээрээс хэрэгтэй хэрэггүй оймс, гутал, дотуур хувцас, муу сайн нь мэдэгдэхгүй жимс авч иддэг шиг л. Тэр дундаа Малайзуудын хийсэн хэрэг манай банкныхан, их гэх тодотголтой дэлгүүрүүдийг “булай” болголоо.

Ёстой нэг ичиж үхмээр хэрэг шүү, үнэндээ. Орос, Украины нөхдүүд бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргаад авчихсан бол Малайзууд бүр тухтай үзсэн байгаа юм. Харин азаар манай цагдаа нар Монгол Улсын томоохон банкуудаас хуурамч төлбөрийн карт ашиглан 133,646,780 төгрөг залилсан Малайзын зургаан иргэнийг барьж, шүүсэн. Улмаар хийсэн хэргийнх нь төлөө 10.1-10.2 жилийн хорих ял оноосон юм.

Гадаадынханд бөхөлздөг хачин зангаа засаач

Манайханд гадаадын хүн л бол баян, мундаг гэсэн хачин сэтгэхүй хэзээ суусан юм бүү мэд. Гаднаас ирсэн хүн дэлгүүрт ороод, банкны карт гаргавал тэр их мөнгөтэй л байх ёстой гэсэн бодол манай их гэх тодотголтой дэлгүүрийн худалдагч нарт төрдөг бололтой. Малайзын иргэд болох Су Го Шин, Вон Жиан Лун, Чуа Син Ви нарын хийсэн хэрэг манайхны ийм дорой бодол дээр дөрөөлсөн гэхэд болно. Дээрээс нь Монголын хамгийн томд тооцогддог “Голомт”, “ХААН” банкны нууцлал болоод хамгаалалтын систем ямар дорой болохыг харуулж байгаа. Энэ мэт хэрэгт манай хэд хэдэн банк өртсөн нь үнэн.

Гэхдээ Орос ч тэр, Украин ч гэсэн, Малайз ч бай энэ хоёр банкыг онилсон нь нэгийг бодогдуулаад байх шиг. Дээр дурьдсан Малайз нөхдүүд “Fire” гэдэг сүржин хочтой Ху гэгч хятад эрд маш их хэмжээний өртэй байсан юм билээ. Мэдээж мөрийтэй тоглоомоос үүдсэн хэрэг. Мөрийтэй тоглоомын дүрэм хатуу хойно нөхдүүд өрөө төлж чадахгүй болохоороо Ху гэгчийн “уяаны нохой” болж, яв гэсэн газар нь явж, зогс гэсэн газарт нь зогсч байж.

Гэтэл нэг л сайхан нартай өдөр Ху гэгч тэднийг Вьетнам руу авч явж, тэнд очоод өөрсдийнх нь нэр дээр хэвлэсэн олон улсын мастер, виза картыг өгч. Тэгээд ямар ч айх аюулгүйгээр мөнгө олох арга зааж өгсөн нь Монгол явах байж. Бүр маш их мөнгө олно гэж хэлсэн гэж байгаа. Ингээд л нөхдүүд 2012 оны дөрөвдүгээр сарын 9-нд Азийн цагаан дагина байсан Улаанбаатарт газардахгүй юу. Тэднийг Кен гэгч этгээд Монголд хүлээж авч, бүх үүрэг даалгаврыг өгсөн байгаа юм.

Ингээд л Улсын их дэлгүүрээс авахуулаад, “Номин алт, “Цэнтрал тауэр”, “Скай” худалдааны төв гээд Монголдоо л томд тооцогдох бүх дэлгүүрийг гүйцээсэн гэж байгаа. Тэгэхдээ дандаа алт, үнэт эдлэл авч байсан юм билээ. Зөвхөн “Номин алт-2” дэлгүүрээс нэг өдөрт 11 алтан гинж, дараа өдөр нь гурван ширхэг хүзүүний алтан гинж, нэг бөгж авсан байдаг. Нөгөө алдарт “Централ тауэр” дотор байдаг толгой эргэм үнэтэй“, “Hugo boss”, “LV”, “Burberry” дэлгүүрээс харин ч нэг дураараа юм авна биз дээ. Өөрсдийгөө ч сайхан хувцаслаад, өрөө ч төлөх хэмжээнд очоод буцах гэж байсан байгаа юм.

Ерөөсөө бэлэн мөнгөтэй харьцахгүй, зөвхөн алт, үнэт эдлэл авахыг ч цаанаас нь тушаасан гэх. Бодвол өмнө нь Орос, Украинаас ирсэн нөхдүүд бэлэн мөнгө авч байгаад баригдсан учраас арай өөрөөр ажиллах гэж үзсэн нь тэр байх. Тэгээд ч манай томоохон дэлгүүрүүд хүний бичиг баримт шалгадаггүй, ямар ч хамгаалалтын системгүй гэдгийг нарийн судалж. Хамгийн гол нь Малайз нөхдүүдэд Кен гэгч 51 ширхэг карт өгч, дураар нь дургиулсан байгаа юм. Ху гэгчийн Монгол руу илгээсэн баг үүгээр дуусахгүй. Сингапурын ганц хоёр иргэн ч тэдний илгээсэн багийн нэг хэсэг нь. Тэдэнд мөн 20 гаруй ширхэг карт өгч явуулсан байдаг.

Монголыг яагаад сонгов

Малайзаас ирсэн гэмт этгээдүүд дээрх залиланг хийхдээ 51 карт ашиглажээ. Шинжээчид дээрх картын 49 нь хуурамч, хоёр нь жинхэнэ карт байж болно гэж үзсэн байгаа юм. Жинхэнэ гэж үзэж байгаа хоёр карт Малайз улсын “Maybankard” болон “CIMB” банкнаас гаргасан картууд байжээ. Харин хуурамч гэж үзсэн 49 ширхэг картын 24 нь олон улсын Visa карт нэрээр дараах банкууд гаргасан мэтээр хэвлэсэн байжээ. Тодруулбал, “OCBC” банк АНУ, “CITIBANK” АНУ, “Standart Chartered” Англи, “HSBC” Англи, “CHAS” АНУ, “DBS” банк Сингапур улсынх аж. Мөн хуурамч гэж үзсэн 25 ширхэг карт нь олон улсын MasterCard карт нэрээр “OCBC”, “CITIBANK”, “Standart Chartered”, “HSBC”, “CHAS”, Энэтхэгийн “ICICI” банкны нэрээр үйлдвэрлэгдсэн байжээ.

Энэ бүх хуурамч картыг хэр­гийн гол захиалагч “Fire” хочит Ху байсан гэж байгаа. Тэдний ашиглаж байгаа карт нь олон улсынх. Тийм учраас Хятаддаа ч юм уу, эсвэл Малайз, Сингапур, бүр Энэтхэг, Америкт очиж жижиг банкуудыг залилж, дэлгүүрүүдийнх нь тэнэгийг гайхаж болох л байсан. Гэтэл тэд судалж байгаад Монголыг сонгосон нь манай банкуудын хамгаалалтын систем сул, хараа хяналт багатай, нууцгүй нууцлалын системтэй учраас тэр байх. Тэр дундаа “ХААН”, “Голомт” банкыг залилан хийж байгаа, хуурамч карт ашигласан бүх хүмүүс онилоод байгаа нь учиртай. Монголын арай л томд тооцогдох банкууд учраас ахиухан мөнгө авах гэж тэгдэг ч байж болох. Нөгөө талаар амархан авчихаж болох учраас онилдог ч байж болох.

Ер нь нөхдүүд дэлхийн аль банкнаас гаргасан карт ашигласан байх нь гол биш. Манайд ирээд, Монголын банкуудад 100 мянган ам.долларын хохирол учруулаад, том дэлгүүрүүдээр хэсч, хуурамч картаар юу ч хамаагүй авч чадаж байгаад л учир байна. Банк хооронд ямар процесс явагддаг, систем нь ямар вэ гэдгийг яриад хэрэггүй байх. Энгийн хүмүүс түүнийг нь ойлгох ч үгүй. Гэхдээ нэг хятад нөхөр баахан хуурамч карт үйлдвэрлээд, түүнийгээ хэдэн өртэй Малайзад өгч, Монгол руу явуулж байгаад л гол учир байна.

Тиймээс Монгол банкиуд, тэр дундаа хамгийн томд тооцогдох “ХААН, “Голомт” банк нууцлал, хамгаалалтын системээ сайжруулмаар байна. Тэгэхгүй бол захын нэг гадаад ирж бөөн мөнгө аваад л хил давсаар байх нь. Гадаад гэлтгүй Монголдоо ч хаясан картаа хаалгаж амжаагүй байтал өнөө хэдэн их дэлгүүрүүдэд нь ороод мөнгийг нь үрчихэж байгаа хэрэг олон гарсан. Манай улсын аль ч салбар амталж шарчихаад, өөрөө идэж чадалгүй нохойд тавиад өгчихсөнөөс ялгаагүйгээр гадныханд харагддаг бололтой юм. Мөн мөнгөө хадгалсан сейфнийх нь хаалга ч онгорхой харагддаг байж болох. Тиймээс банкиуд мөнгө хадгалдаг савныхаа цоожийг жаахан бөхлөх цаг болчихож.

Н.Пунцагболд


Эх сурвалж: www.mminfo.mn

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.05.13 6:02 pm 
Оффлайн
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.27.11 10:45 am
Бичлэгүүд: 394
ali banknii ATM shimtgel avdaggui esvel hamgiin baga avdag ve?

_________________
keeping going


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 116 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр