Ишлэл:
Амралт эхэлсэн. Зэрэгцээд дипломны ажил эхлэх гээд удирдагч багш анхааруулаастай.
Хэд хоног ИСА буюу айл нүүлгэлтийн ажил хийж үзэв. Зүгээр байхаар зүлгэж суу гэж
3-4 хоног амралтаараа ажиллаа. Ажлын хувьд нээх хүнд биш санагдлаа байнга хийгээд байвал дасах бололтой өдрийн цалин 150k won
Монгол мөнгөөр 300к хавьцаа юмуудаа. 4 хоног ажиллаад 1 сая төгрөг
Монголдох нэг сарын цалин
сонин л юм.
Тэмжан буюу багын ахлагч ихэнхдээ Солонгос өвөө нар ганц нэг Монгол удаан хийсэн хүмүүс байдаг гэж сонссон. Жубан буюу гал тогооны эмэгтэй дээрээс нь нэмээд 2-3 монгол. Солонгосд Монголчууд л энэ ажлыг хийдэг юм байна. Яагаад гэвэл айл нүүлгэлтийн ажил хүнд ажилдаа ордог гэнэ. Хүнд хүнд тавилга зөөнө. Монголчууд хүчтэй дээрэс нь сайн ажилладаг болохоор эндэх Бүх айл нүүлгэлтийн компаньд монголчууд үүрлэжээ.
4-өдөр янзан бүрийн айл нүүлгэж үзлээ. Сүүлдээ Хөлийн ул өвдөж гэртээ орой ирээд унтсан нуруу өвдөж байдаг шүү.
Монголчууд нь хөөрхий хар ажил хийх гээд очсон хөдөөний гарууд л байна дөө.
Солонгосчууд байнга нүүдэг дээрээс нь гэрээний хугацаа нь дандаа сарын сүүл хавьцаа дуусдаг тул айл нүүлгэлтийн компаньп хүн дутаж арбайт буюу цагийн ажлаар хүмүүс авдаг. Айлаа дуусгаад орой нь цалингаа бэлнээр өгнө.
Аяа юм юм хийж үзэж байна аа.
Би 16 7той байхдаа иса хийдэг байлаа. Ёндонпу, түдэмүн шингил за ер нь Сөүлийн төв, бас илсаны хэдэн барилгуудаар зөндөө нүүлгэлт хийсэн дээ. Ихэвчлэн таардаг юм нь бөөгийн хамгаалалт зурсан цааснууд. со.нууд Христ шүтдэг ч бөөгөөр их үйлчлүүлдэг сонин гарууд. Бурханд нь мөргөөд чөтгөрт нь үйлчлээд байгаатай адил.
со.д очихдоо сүүлийн 10 гаруй жил огт биеийн хүчний ажил хийгээгүй юм байна. Багадаа хюндай киагийн салонуудаар орохдоо экүүс энэ тэрийг харчихаад пөөөх ямар үнэтэй юм, яаж авдаг байнаа гэдэг байсан чинь одоо нөгөө экүүс эд нараа голдог болсон байна гэж үнэндээ зүүдлэж явсангүйээ.
